Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2017/00035

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийнЕрөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, эмэгтэй, 55 настай, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Сэвхүүлийн 2-13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Бүргэд овогт Жанчивын Шинэхүүгийн /РД:ХИ62121601, утас:96200306/ хүсэлттэй

 

нас тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Шинэхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Шинэхүү нь нас тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Шинэхүү шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жанчив овогтой Шинэхүү миний бие Говь-Алтай аймгийн Бугат суманд 1961 онд төрсөн. Гэтэл миний төрсөн он 1962 онд төрснөөр бичиг баримтанд бичигдсэн байгааг би сүүлд мэдсэн. Учир нь би 1982 онд Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирээд иргэний паспорт авахад миний төрсөн оныг 1962 оноор бичсэн. Үүнээс хойш миний бүх бичиг баримтанд 1962 онд төрснөөр бичигдэх болсон. Лавлагаагаар 1961 оны 12 дугаар сарын 16-нд төрсөн гэж гарсан тул миний төрсөн оныг үнэн зөв тогтоож өгөхийг хүсье. Мөн 1963 онд миний ээж олон хүүхэд төрүүлсэн гээд одон авсан, би бол одонгийн хүүхэд, тэр үед намайг 2 настай гэж бүртгэсэн баримт гарч ирсэн. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч төрсөн он буруу бичигдсэнээс болж тэтгэврээ тогтоолгох хугацаа дахин нэг жилээр сунгагдах болсон тул үнэн зөвөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Шинэхүү нь нас тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

 Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хэрэгт авагдсан доорх баримтыг үндэслэн тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээд хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

Бүргэд овогт Жанчивын Шинэхүү нь 1961 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн ...Ж.Шинэхүүг 1961 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрснийг 1962 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэсэн төрөлтийн бүртгэлийн лавлагаа олгов гэсэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09/000001 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ж.Шинэхүүгийн ...1962 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрснийг тэмдэглэсэн иргэний үнэмлэхний хуулбар, Ж.Шинэхүүгийн 1981 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ..1961 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрснийг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай ...Ж.Шинэхүү 1963 онд 2 настай гэж бүртгэгдсэн тухай архивын лавлагаа, Ж.Шинэхүүгийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №053931 дугаартай ...1962 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрснийг тэмдэглэсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ж.Шинэхүүгийн 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №053931 дугаартай ...1962 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрснийг тэмдэглэсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ж.Шинэхүүгийн 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №053931 дугаартай ...1962 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрснийг тэмдэглэсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, түүний төрсөн дүү Ж.Жаргалын 1965 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрснийг тэмдэглэсэн иргэний үнэмлэхний хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 12/932 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1980 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдан сэргийлэх ангиас Ж.Шинэхүүг 1961 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрснөөр тэмдэглэж иргэний паспорт олгосон хаягийн хуудас, мөн 1982 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын раойны Цагдан сэргийлэх хэлтсээс Ж.Шинэхүүг 1962 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрснөөр тэмдэглэж иргэний паспорт олгосон хаягийн хуудас, гэрч Ж.Нууцын ...Ж.Шинэхүү нь миний дараагийн дүү, 1961 онд төрсөн гэж манай аав, ээж ярьдаг байсан. Бид 2 хоёр насны зөрүүтэй гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үнэн зөв, эргэлзээгүйгээр тогтоогдож байх тул түүний хүсэлтийг бүрэн хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Бүргэд овогт Жанчивын Шинэхүүг 1961 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Шинэхүүгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.НАРАНЧИМЭГ