Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 928

 

2020       05     19                                  2020/ШЦТ/928

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: М.Батзаяа

шүүгдэгч өрийгөө өмгөөлж оролцов:  

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б холбогдох

эрүүгийн 2006 00468 1123 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

         Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

         Яллагдагч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис караокен гадна талбайд Г.Шагдарыг гараараа цохиж дээд үүдэн 2 шүдний хугарал, хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал,уруулд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

        Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

          Хохирогч Г.Шагдар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр найп Дөлгөөн, Батмөнхийн хамт шөнө 00 цагийн үеп Баянзүрх дүүргийн 19 дугаар хороо, “Чингис” пабад орсон. Тухайн үед би их хэмжээгээр уусан байсан тул тасраад унтчихсан. Нэг сэрэхэд уг газрын буйдан дээр унтаж байсан бөгөөд зөөгчөөс нь манай хоёр найз хаана байгаа талаар асуусан. Тэгтэл хажуу талд байх “Найзууд” караоке руу орсон гэж хэлсний дагуу би тухайн газраас гараад хажуу талд байрлах “Найзууд” нэртэй газар орсон. Тэгтэл тус караоке дотор манай найз Батмөнх, Дөлгөөн хоёр хүлээн авагч гэх эмэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Учир нь манай найз Батмөнх уг караокены хаалгыг өшиглөөд эвдчихсэн байсан. Тэгэхээр нь би тус караокены хүлээн авагчид хандан хаалгыг чинь засах мөнгийг нь өгье гэж хэдэн төгрөг вэ гэж асуутал 80.000 төгрөг болно гэж хэлсэн. Ингээд би караокены хажууд байх АТМ-с мөнгө авах гэтэл уг АТМ нь ажиллахгүй байсан тул ойрхон АТМ явахаар найз Дөлгөөнтэй хамт таксинд суусан. Тэгээд таксинд суугаад хөдлөх гэтэл уг газрын хамгаалагч гэх 2 залуу гараад ирсэн ба Дөлгөөн бид хоёр дээр ирэн таксинаасаа буугаад ир гэсэн. Тэгэхээр нь би мөнгө авч ирэхээр явах гэж байгаа талаараа хэлтэл өндөр хамгаалагч нь уурлаад буугаад ир гэж хэлээд Дөлгөөнийг таксинаас буулгасан тул би араас нь буугаад өндөр хамгаалагчид хандан “ Чи болиоч яагаад байгаа юм  хаалганы мөнгийг чинь авч ирэхээр явж байна” гэж хэлтэл үгийн зөрүүгүй миний уруул хэсэгт нэг удаа цохисон. Тэгснээ хамар хэсэгт 1 удаа дахин цохисон. Ингээд миний хамраас цус гарсан ба үүдэн хоёр шүд хугарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 12-16/ ,                                                

Гэрч Г.Батмөнх мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байтал манай найзууд болох Шагдар, Дөлгөөн хоёр утсаар залгаад манай гадаа ирсэн байна гараад ир гэсэн. Ингээд тэр хоёртой нийлээд бид гурав Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Чингис караокед 2 шил 0.75 питрийн архи уусан. Мөн тэр караокены бармен болох Цээгий гэдэг эмэгтэйг манай найз Дөлгөөн зүс танидаг байсан. Бид гурав архи уугаад согтож эхэлсэн бөгөөд би тасарчихсан байсан. Нэг мэдэхэд “Найзууд” буудлын 1 давхарт тус буудлын хүлээн авагч эмэгтэй намайг барьчихсан "Хаалгаа төл" гэж хэлээд байж байсан. Би юу болсон талаар тодруулахад намайг хаалга өшиглөж эвдэлсэн гэж хэлсэн.

Би тасарсан байсан болохоор санахгүй байсан. Тэр үед үүдэнд манай хоёр найз зогсож байсан учир би тэр хоёрт хандан ATM эроод хаалганы мөнгийг нь аваад ир гэж хэлсэн. Ингээд тэр хоёр тус буудлаас гараад явсан бөгөөд хэсэг байж байтал “Чингис” караокены хамгаалагч буюу өндөр залуу Шагдар, Батмөнх хоёрыг дагуулаад ороод ирсэн. Тэр хоёр орж ирсэний дараа царай руу нь харахад Шагдарын амнаас нь цус гарчихсан Дөлгөөний хамраас нь цус гарчихсан байж байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 20-22/,

Гэрч О.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тус өдөр найз Шагдар, Батмөнх нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Чингис” нэртэй караокед 23 цагийн үед орж архи уусан. Ингээд архи их хэмжээгээр уусан тул согтсон бөгөөд тус караокены сандал дээр унтчихсан. Тэгээд мэдэхэд караокены зөөгч нь сэрээсэн бөгөөд хажууд Шагдар байсан ба бид хоёр хандан найз чинь “Найзууд” буудалд байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд Шагдар бид хоёр тус караокеноос гараад “Найзууд” буудал руу ортол Батмөнхыг хамгаалагч барьчихсан зогсож байсан тул юу болсон талаар асуухад "ариун цэврийн өрөөний хаалга эвдэлчихсэн" гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзыгаа аваад явж болох уу гэж асуухад хаалганы мөнгө төлчихөөд яв гэж тус буудлын хүмүүс хэлсэн. Ингээд би мөнгө өгөх гэсэн боловч надад бэлэн мөнгө байхгүй байсан учир ATM орж мөнгө авахаар болсон. Тэгээд би Шагдарын хамт тус караокены хажуу талын АТМ-ээс мөнгө авах гэсэн боловч ажиллахгүй байсан тул би хоёр ойрхон ATM орохоор таксинд суусан. Ингээд такси хөдлөх гэж байтал тус газрын хамгаалагч гэх “Security” гэсэн хувцастай залуу энгийн хувцастай залуутай хамт гүйж ирээд хамгаалагч гэх залуу таксины хаалга нээсэн. Тэгэхээр нь би тэр хамгаалагчид хандан мөнгө авч ирэх байгаа талаараа хэлтэл намайг таксинаас татаад буулгасан. Тэгтэл Шагдар араас бууж ирээд хамгаалагч залууд хандан “Чи болиоч мөнгө бид хоёр мөнгө авч ирээд найзыгаа аваад явах гэж байна” гэж хэлтэл хамгаалагч гэх өндөр залуу үгийн зөрөөгүй Шагдарын нүүр хэсэгт гараараа цохиж байсан. Тэгээд намайг дагуулаад хамт гүйж ирсэн гэх залуутайгаа зам гарсан бөгөөд буудлынхаа үүдэнд аваачаад шилэн хүзүүн дээр дарж байгаад нүүр лүү 1-2 удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлэг / хх-н 23-25/

     Гэрч Э.Хонгорзул мөрдөн шалгах ажиллаганы үед мэдүүлэхдээ: “...Тус өдөр ажил дээрээ байж байтал гаднаас үл таних 20-25 орчим насны эрэгтэй хүн манай караоке буудал руу орж ирсэн. Манай караоке давхарт харин буудал хоёр давхарт байдаг. Ингээд үл таних залуу 2 давхар луу гарчихаад буцаад бууж ирэхэд гаднаас найзууд нь орж ирсэн. Удалгүй хэрэлдэж маргалдаад эхэлсэн тул 20-25 орчим насны арай махлаг залуу нь найзууддаа уурлаад манай караокены хаалгыг нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл хаалганы доод хэсгийн мод нь салчихсан. Ингээд өшиглөсөн найзыг нь би явуулахгүй гээд цагдаа дуудсан бөгөөд хамт байсан хоёр найз караокеноос гараад явсан. Удалгүй тэр хоёр залуугийн арай жижиг биетэй туранхай залуугийн амнаас нь цус гарсан байдалтай ороод ирсэн… гэсэн мэдүүлэг / хх-н 26-27/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 28-33/

         Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 859 тоот шинжээчийн:

      1. Г.Шагдарын биед дээд үүдэн 2 шүдний хугарал, хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Г.Шагдарын биед учирсан 2 шүдний хугарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувиар алдагдуулна.

       5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэсэн дүгнэлт / хх-н 34-35/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 36-37/, Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 40/, захиргааны зөрчлийн талаарх баримт / хх-н 43/, Б.Бод Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 161/, прокурорын тогтоол /хх-н 162-163/,

Яллагдагчаас Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингис пабад хамгаалагчаар ажиллаж байсан ба Цэвэгжав гэх залуу зөөгч хийж байсан. Ингээд манай ажил шөнө 4 цагийн орчим тарсан тул бид хоёр пабынхаа хаалгыг түгжээд зогсож байсан. Манай пабын хажуу талд байх “Найзууд” буудлаас хүлээн авагч Энхжаргал эгч гүйгээд гарч ирсэн бөгөөд над руу хараад тэр хэдийг бариад аваарай гэж орилон зугтаж байгаа үл таних хоёр эрэгтэй рүү  заасан. Тэгэхээр нь Цэвэгжав бид хоёр араас нь хөөгөөд Цэвэгжав таксиных нь урд хөндөлдөөд зогссон. Энэ үед би таксины арын хаалгыг  татаж онгойлгоод зугтаж байсан хоёр залуугийн нэгэнд нь буу гэж хэлтэл буухгүй хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би машинаас угз татаад буулгатал тэр залуу миний цээж рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр миний уур хүрээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд  тухайн залууг дагуулан “Найзууд” буудалд аваачиж хүлээлгэж өгсөн...”  гэсэн мэдүүлэг /хх-н 164-166/, Б.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 167-168/, Г.Шагдар, Б.Б нарын хүсэлтүүд/ хх-н 172-173/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Б.Быг  2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис караокен гадна талбайд Г.Шагдарыг гараараа цохиж дээд үүдэн 2 шүдний хугарал, хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал,уруулд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

            Шүүхээс шүүгдэгч  Б.Быг 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингис караокен гадна талбайд Г.Шагдарыг гараараа цохиж дээд үүдэн 2 шүдний хугарал, хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал,уруулд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

         Хохирогч Г.Шагдарын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. би араас нь буугаад өндөр хамгаалагчид хандан “ Чи болиоч яагаад байгаа юм  хаалганы мөнгийг чинь авч ирэхээр явж байна” гэж хэлтэл үгийн зөрүүгүй миний уруул хэсэгт нэг удаа цохисон. Тэгснээ хамар хэсэгт 1 удаа дахин цохисон. Ингээд миний хамраас цус гарсан ба үүдэн хоёр шүд хугарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 12-16/ ,

            Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 859 тоот шинжээчийн дүгнэлтээр Г.Шагдарын биед дээд үүдэн 2 шүдний хугарал, хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Г.Шагдарын биед учирсан 2 шүдний хугарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувиар алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэж тогтоогджээ.                                        

Гэрч Г.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тэр үед үүдэнд манай хоёр найз зогсож байсан учир би тэр хоёрт хандан ATM эроод хаалганы мөнгийг нь аваад ир гэж хэлсэн. Ингээд тэр хоёр тус буудлаас гараад явсан бөгөөд хэсэг байж байтал “Чингис” караокены хамгаалагч буюу өндөр залуу Шагдар, Батмөнх хоёрыг дагуулаад ороод ирсэн. Тэр хоёр орж ирсэний дараа царай руу нь харахад Шагдарын амнаас нь цус гарчихсан Дөлгөөний хамраас нь цус гарчихсан байж байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 20-22/,

Гэрч О.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... такси хөдлөх гэж байтал тус газрын хамгаалагч гэх “Security” гэсэн хувцастай залуу энгийн хувцастай залуутай хамт гүйж ирээд хамгаалагч гэх залуу таксины хаалга нээсэн. Тэгэхээр нь би тэр хамгаалагчид хандан мөнгө авч ирэх байгаа талаараа хэлтэл намайг таксинаас татаад буулгасан. Тэгтэл Шагдар араас бууж ирээд хамгаалагч залууд хандан “Чи болиоч мөнгө бид хоёр мөнгө авч ирээд найзыгаа аваад явах гэж байна” гэж хэлтэл хамгаалагч гэх өндөр залуу үгийн зөрөөгүй Шагдарын нүүр хэсэгт гараараа цохиж байсан. Тэгээд намайг дагуулаад хамт гүйж ирсэн гэх залуутайгаа зам гарсан бөгөөд буудлынхаа үүдэнд аваачаад шилэн хүзүүн дээр дарж байгаад нүүр лүү 1-2 удаа өшиглөсөн... гэсэн мэдүүлэг / хх-н 23-25/

       Гэрч Э.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллаганы үед өгсөн... өшиглөсөн найзыг нь би явуулахгүй гээд цагдаа дуудсан бөгөөд хамт байсан хоёр найз караокеноос гараад явсан. Удалгүй тэр хоёр залуугийн арай жижиг биетэй туранхай залуугийн амнаас нь цус гарсан байдалтай ороод ирсэн… гэсэн мэдүүлэг / хх-н 26-27/

         Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Цэвэгжав бид хоёр араас нь хөөгөөд Цэвэгжав таксиных нь урд хөндөлдөөд зогссон. Энэ үед би таксины арын хаалгыг  татаж онгойлгоод зугтаж байсан хоёр залуугийн нэгэнд нь буу гэж хэлтэл буухгүй хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би машинаас угз татаад буулгатал тэр залуу миний цээж рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр миний уур хүрээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд  тухайн залууг дагуулан “Найзууд” буудалд аваачиж хүлээлгэж өгсөн...”  гэсэн мэдүүлэг /хх-н 164-166/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

        Шүүх  шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэсмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдав.

        Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 173/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Б нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дуоьдсугай.

5.Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

         6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б  нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ПҮРЭВСҮРЭН