Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 948

 

      2020        05           21                         2020/ШЦТ/948

 

                                       

                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: М.Ариунцэцэг

шүүгдэгч өөрийгөө өмгөөлөгч оролцов

шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулах журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Б холбогдох эрүүгийн 1906 03268 1205 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлт дурдсанаар/

          Яллагдагч Д.Б нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа нөхрийнхөө данс руу мөнгө шилжүүлэхдээ “ Хаан банк”-ны 5728090786 тоот данс руу 330.000 төгрөг андуурч шилжүүлснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж хувьдаа завшиж бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сард Сэлэнгэд явж байхад эхлээд 300.000 төгрөг орж миний дансанд орж ирээд дараа нь 20.000 төгрөг нэмж орж ирсэн. Тухайн үед Хаан банкнаас ярихаар нь би сүлжээтэй газар очоод эргээд залгая гэж хэлсэн. Дахиж хаан банкнаас ярихгүй болохоор нь авто машиндаа засвар хийлгэх шаардлагатай болоод тэр мөнгийг нэмэрлэсэн. Цагдаагийн байгууллагаас над руу залгахаар нь би хохирогчийн дансны дугаарыг асуухад одоо явуулъя гэж хэлээд алга болсон. Би тэгээд тоогоогүй. Улаанбаатар хот орж ирэхээрээ ирж уулзаарай гэсэн боловч ажил ихтэй байсан учраас уулзаж амжаагүй. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 10-ны үеэр хохирогчийн дансны дугаарыг олоод хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэв.

Хохирогч Б.Наранцэцэг мөрдн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн үед хүүхдээ цэцэрлэгээс авах гээд явж байхад манай нөхөр Батбаяр нь миний данс руу 320.000 төгрөг шилжүүлээч гэсэн. Тухайн үед нөхрийн дансны дугаар мэдэхгүй зураг дундаас Батбаяр гэх нэртэй данс өгсөн мессеийг зураг болгоод хадгалсан байсан. Хаан банкны 5728090786 дугаарын Батбаяр гэх нэртэй данс руу 320.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь мөнгө дутаж магадгүй гэж бодоод дахиад 10.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ойролцоогоор цагийн дараа манай нөхөр Батбаяр нь над луу залгаад мөнгө яасан гэж асуусан. Тэгээд би шилжүүлсэн талаар хэлэхэд ирээгүй гэсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбар дээр очиж асуухад харилцагчийн мэдээлэл өгөх боломжгүй гээд утсаа ярьсан өгсөн. Тэр үед нөгөө данс эзэмшигчээс мөнгө орж ирэхийг хүлээсэн. Одоо машин барьж байгаа болохоор цагийн дараа шилжүүлье гэж хэлсэн. Маргааш буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны ахлах теллер Мөнхтунгалагтай холбогдоход харилцагчийн мэдээлэл өгөхгүй цагдаад ханд гэж хэлсэн.. гэсэн мэдүүлэг / хх-н 32-38/,

          Гэрч Н.Мөнхтунгалаг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... дээрх цаг хугацаанд болсон явдлыг одоо санахгүй байна. Манай дээр мөнгө андууран шилжүүлсэн талаар иргэдээс өргөдөл их ирдэг юм. Ийм тохиолдолд мөнгө андуураад шилжүүлсэн гэх хүний утсаар нь холбогдож мэдэгддэг юм ...” гэсэн мэдүүлэг / хх-н 43/,

          Шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51-52/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 65/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 62/, захиргааны зөрчлийн талаарх баримт / хх-н 25-27/, Д.Бт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 90/, прокурорын тогтоол /хх-н 91-9/,

         Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 5728090786 дугаарын “Хаан банк”-ны данс эзэмшдэг. Тэгээд 2019 оны 03 дугаар сард намайг Улаанбаатар хотод байхад 310.000 төгрөг орж ирсэн утга бүхий захидал миний гар утсанд ирсэн. Тэгээд би хэнээс ямар учиртай мөнгө орж ирсэн талаар мэдэхгүй байсан болохоор мөнгө шилжүүлсэн хүн нь өөрөө утсаар ярих байлгүй гээд хүлээсэн. Тэгээд ойролцоогоор 20 гаран хоног хүлээсэн боловч над руу ямар нэгэн хүн яриагүй. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үеэр байхаа өдөр хоногоо сайн мэдэхгүй байна. Би Булган аймаг явчихаад буцаад Улаанбаатар хот руу явж байгаад замдаа би өөрийн эзэмшлийн 48-16 УБВ улсын дугаартай HARRIER  маркийн тээврийн хэрэгслийн хорп гэх эд ангийг эвдсэн юм. Тэгээд машинаа засуулах шаардлагатай байсан болоод нөгөө 310.000 төгрөгийг бүгдийг нь хэрэглэсэн буюу ойролцоогоор 600.000 орчим төгрөгөөр машинаа засуулсан юм...” гэсэн мэдүүлэг  /хх-н 39-40, 82/, Яллагдагч Д.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 83/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Быг  2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа нөхрийнхөө данс руу мөнгө шилжүүлэхдээ “ Хаан банк”-ны 5728090786 тоот данс руу 330.000 төгрөг андуурч шилжүүлснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж хувьдаа завшиж бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Д.Быг  2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа нөхрийнхөө данс руу мөнгө шилжүүлэхдээ “ Хаан банк”-ны 5728090786 тоот данс руу 330.000 төгрөг андуурч шилжүүлснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж хувьдаа завшиж бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

         Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Сэлэнгэд явж байхад эхлээд 300.000 төгрөг орж миний дансанд орж ирээд дараа нь 20.000 төгрөг нэмж орж ирсэн. Тухайн үед Хаан банкнаас ярихаар нь би сүлжээтэй газар очоод эргээд залгая гэж хэлсэн. Дахиж хаан банкнаас ярихгүй болохоор нь авто машиндаа засвар хийлгэх шаардлагатай болоод тэр мөнгийг нэмэрлэсэн. Цагдаагийн байгууллагаас над руу залгахаар нь би хохирогчийн дансны дугаарыг асуухад одоо явуулъя гэж хэлээд алга болсон. Би тэгээд тоогоогүй. Улаанбаатар хот орж ирэхээрээ ирж уулзаарай гэсэн боловч ажил ихтэй байсан учраас уулзаж амжаагүй. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 10-ны үеэр хохирогчийн дансны дугаарыг олоод хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэсэн мэдүүлэг,

           Хохирогч Б.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Тухайн үед нөхрийн дансны дугаар мэдэхгүй зураг дундаас Батбаяр гэх нэртэй данс өгсөн мессеийг зураг болгоод хадгалсан байсан. Хаан банкны 5728090786 дугаарын Батбаяр гэх нэртэй данс руу 320.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь мөнгө дутаж магадгүй гэж бодоод дахиад 10.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ойролцоогоор цагийн дараа манай нөхөр Батбаяр нь над луу залгаад мөнгө яасан гэж асуусан. Тэгээд би шилжүүлсэн талаар хэлэхэд ирээгүй гэсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны салбар дээр очиж асуухад харилцагчийн мэдээлэл өгөх боломжгүй гээд утсаа ярьсан өгсөн. Тэр үед нөгөө данс эзэмшигчээс мөнгө орж ирэхийг хүлээсэн. Одоо машин барьж байгаа болохоор цагийн дараа шилжүүлье гэж хэлсэн. Маргааш буюу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны ахлах теллер Мөнхтунгалагтай холбогдоход харилцагчийн мэдээлэл өгөхгүй цагдаад ханд гэж хэлсэн.. гэсэн мэдүүлэг / хх-н 32-38/,

          Гэрч Н.Мөнхтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... дээрх цаг хугацаанд болсон явдлыг одоо санахгүй байна. Манай дээр мөнгө андууран шилжүүлсэн талаар иргэдээс өргөдөл их ирдэг юм. Ийм тохиолдолд мөнгө андуураад шилжүүлсэн гэх хүний утсаар нь холбогдож мэдэгддэг юм ...” гэсэн мэдүүлэг / хх-н 43/, зэрэг  нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

          Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Д.Б нь энэ хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 84/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.        

          Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Д.Б-г төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Д.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Д.Б нь шүүхийн тогтоосон хугцаанд торгох ялыг билелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.