Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2017/00056/И |
Дугаар | 134/ШШ2017/00042 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 134/ШШ2017/00042
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөний Скайтел плазад байрлах Скайтел ХХК /Хуулийн этгээдийн РД:2576376, утас:91120202/-ийн гаргасан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 2 дугаар байрны 48 тоотод оршин суух, Хүүхдийн овогт Ганзоригийн Урангоо /РД:КЮ83080664, эмэгтэй, утас:99731962, 96082028/-д холбогдох үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 139 583 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 143 583 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Урангоо нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91090788 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Г.Урангоо нь гэрээний үүргээ үл биелүүлж 91090788 дугаарын 2016 оны 03 дугаар сарын байдлаарх төлбөр 169583 төгрөгийг төлөөгүй тул барьцаа 30 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 139 583 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 143 583 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Урангоо нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Скайтел ХХК-ийн 91090788 дугаарын төлбөрийн үлдэгдэл болон нотариатын зардал 143 583 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Г.Урангоод холбогдуулан үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 139 583 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 143 583 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Г.Урангоо нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4 957 төгрөгийн тавин хувь болох 2 478 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 2 479 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Г.Урангоогоос улсын тэмдэгтийн хураамжинд 2 478 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 139 583 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 143 583 төгрөгийг хариуцагч Г.Урангоо нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4 957 төгрөгийн тавин хувь болох 2 478 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 2 479 /хоёр мянга дөрвөн зуун далан есөн/ төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Г.Урангоогоос улсын тэмдэгтийн хураамжинд 2 478 /хоёр мянга дөрвөн зуун далан найман/ төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ