Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 973

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Т.Болортуяа /томилолтоор/,

шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э, Б.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 0921 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны цахилгаан станцын инженер мэргэжилтэй, “Монгол эх газрын түшиг” ХХК-д засварчин ажилтай, дүүргийн  дүгээр хороо, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ам бүл, эхнэр, 3 хүүхдийн хамт дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Б овогт Б Э /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 1973 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт дүүргийн дугаар хороо,  оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Малчин овогт Б Э /РД:АА/,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э нь Б.Этай бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..” дэлгүүрийн урд талд “ээжийг хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар Х.Тг зодож, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи ба гадна булан, зүүн шанаа, зүүн чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна булан, зүүн шанааны зулгаралт, баруун нүдний гадна булан, хамрын баруун хажуу хэсэг ба үзүүр, хүзүүний цус хуралт, хамрын баруун угалзны язарсан шарх, баруун хацар завьжны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх25/, хохирогч Х.Тгийн мэдүүлэг /хх33-34/, гэрч Б.Ггийн мэдүүлэг /хх44/, гэрч Д.Цын мэдүүлэг /хх46/, шинжээчийн 5736 дугаартай дүгнэлт /хх48-50/, шинжээч эмч Б.Угийн мэдүүлэг /хх54-56/, шүүгдэгч Б.Эын мэдүүлэг /хх18-22/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агүүлга:

1. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх25/,

2. Хохирогч Х.Тгийн “...2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр...араас Э ирээд “та нар муусайн шоронгийн хулгайч нар хашаан дотор юу гээд яваад байгаа юм” гэж хэлэх үед Ц ах “би хашааны эзэн байна таньж байгаа биздээ та нар бидэнд хэлэгүй хашаанд яагаад түрээсээр контайнер тавиулчихсан юм бэ” гээд хэлтэл өөдөөс та нарт ямар хамаатай юм шоронгийн хулгайч нар гэхээр нь би өөдөөс нь та чимээгүй байгаач гээд хэлтэл хашгичиж хэл амаар доромжлоод байхаар нь би та ямар эргүү пизда вэ гэж хэлээд бид хоёр хоорондоо хэрүүл хийж байгаад хашаанаас Ц ах бид хоёр гараад явтал араас чулуу шороо шидээд үлдсэн. Тэгээд бид 2 гараад тэндээс хөдөлж хоол унд идчихээд буцаад хашааныхаа үүдэнд Ц ахын машинд би урд талд нь Ц ах машиныхаа жолооны ард сууж байтал Бын хүү Э гурван залуугийн хамт хүрч ирээд миний сууж байсан талын машины хаалгыг онгойлгоод алнаа чамайг гэж хэлээд миний нүүрний зүүн талын шанаанд гартаа чулуу барьсан гараараа цохиод авахаар нь би чулуутай гарыг нь дараад чулууг нь хаяулсан чинь дээрээс биеэрээ дарж байгаад хоёр гараараа нүүрэнд цохиод байхаар нь чи арыг нь даах юм бол сайн зод гэж хэлээд өөдөөс нь эсэргүүцэл үзүүлэлгүй зодуулсан. Тэр хооронд Э гарч ирээд хүүгийнхээ цаанаас наад муудаа үзүүлээд өг хэн гэдгээ харууд гээд хашгичаад байх үед цаанаас нь нэг залуу Эыг татаж надаас салгаж аваад явсан чинь Э намайг чи муу гуйлгачин одоо чамайг харъя гээд хэрүүл хийхээр нь би цагдаа дуудсан одоо ирнэ гэж хэлтэл би танилтай хүн маргааш гэхэд өргөдөл чинь байхгүй болно гэж хэлээд миний нүүрэнд гараараа алгадаад авах үед Эыг салгасан залуу Эыг надаас холдуулсан. Цагдаа ирээд намайг өргөдөл гаргах юмуу гэхээр нь би өргөдөл бичиж мэдүүлэг өгөөд явсан. Ийм л юм болсон. Э намайг ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй байна. Гараараа нүүр толгойнд цохиж зодсон. Би бол Э, Э хоёрт гар хүрээгүй. Этай хэрүүл хийсэн нь бол үнэн. Эоос өөр Э миний нүүр рүү алгадаж цохисон. Өөр хүн зодоон болж байхад оролцоогүй. Одоо миний баруун хацар хөндүүртэй байна. Шинжээчийн дүгнэлтэд “дээрхи гэмтлийн 80 хувийг Э нүүрэнд гараа атгаж байгаад цохиж байхдаа учруулсан, ээж Э нь бол зүүн шанаа, зүүн чих рүү гараараа алгадаж цохисон...” гэсэн мэдүүлэг/хх33-34/,

3. Гэрч Б.Ггийн “2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Алтан-Эрдэнэтэй хамт хашаандаа ажlаа хийгээд байж байтал захирлын эхнэр Э эгч үл таних хоёр хүнтэй хэрүүл маргаан болоод байсан А бид хоёр цайндаа орчихоод гадаа гартал захирлын том хүү Э дэлгүүрийн гадаа ирчихсэн бид хоёроос “энд юу болсон юм” гээд асуухаар нь болсон асуудлыг хэлээд зогсож байтал дэлгүүрээс захирлын эхнэр Э эгчтэй хэрүүл маргаан хийж байсан хар Хариар маркийн машинтай хоёр эрэгтэй төмөр хашааны үүдэнд хойшоо хараад зогсох үед Э машин руу ганцаараа очиж явсан. Удалгүй дэлгүүрээс Э эгч гарч ирээд “тэнд зодоон боллоо та хоёр хурдан очоорой” гэхээр нь А бид хоёр гүйгээд очтол Э автомашины урд хаалгаар орчихсон /сүүлд нэрийг мэдсэн/ Тгийн дээрээс дарчихсан хэвтэж байхаар нь Эыг машинаас татаж гаргасан. Т Эыг доромжлоод хоорондоо хэрэлдээд болихгүй байсан чинь Э эгч ирээд та хоёр наад Эоо аваад яваач гэж байсан ... Т хэл амаар доромжлоод Эыг өдөөд байсан чинь Э эгч чи ямар муухай үг хэлдэг хүүхэд бэ гээд ам руу нь гараараа алгадаад авсан ...” гэсэн мэдүүлэг / хх44/,

4. Гэрч Д.Цын “... Ттэй хамт очиход Б байгаагүй түүний эхнэр дэлгүүртээ байхаар нь Б хаана байгаан гэхэд гадуур ажил хөөцөлдөж яваа гэхээр нь би Б луу залгаад түүнтэй утсаар яриад дэлгүүрээс гартал араас эхнэр нь гарч ирээд чи яагаад манай нөхрийг дээрэлхээд байгаан гэхээр нь би дээрэлхээд байсан юм байхгүй, би газраа чөлөөлүүлэхээр ирлээ гэж хэлтэл чи бид нарыг гуйлгачин гэж бодоо юу, дээрэлхэх хүнээ олоорой зайлаач та муусайнууд гэх үед Т хажуунаас Быг эхнэрийг пизда минь чи зайлаач гээд тэр хоёр хэрэлдээд байхаар нь би Тг аваад Быг хүлээгээд сууж байтал Бын хүү сүүлд нэрийг нь мэдсэн Э хүрч ирээд хаана муу лаларын пизда, манай ээжийг доромжилдог гээд миний машины урдуур тойрч очоод машины урд талын хаалгыг онгойлгож орж ирээд Тгийн нүүрэнд зодож цохиж эхэлсэн. Цаана нь хоёр залуу хараад зогсож байтал ээж нь хүрч ирээд наад муугаа алаад өг гээд байхаар нь болио гээд байж байтал сүүлд нэг залуу ирээд Эыг аваад явсны дараа Тг Бын эхнэр ам руу нь алгадаж бөөн хэрүүл болсон...” гэсэн мэдүүлэг /хх46/,

5. Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №5736 дугаартай “...Х.Тгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи ба гадна булан, зүүн шанаа, зүүн чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна булан, зүүн шанааны зулгаралт, баруун нүдний гадна булан, хамрын баруун хажуу хэсэг ба үзүүр, хүзүүний цус хуралт, хамрын баруун угалзны язарсан шарх, баруун хацар завьжны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” шинжилгээ /хх48-50/,

6. Шинжээч эмч Б.Угийн “...Х.Тгийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний дээд зовхи, гадна булан, зүүн шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэсэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Тархи доргилт гэмтэл нь алгадах, цохих үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх54-56/,

7. Шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн “...би машины урдуур тойрч очоод урд хаалгыг онгойлгоод чи яахаараа эмэгтэй хүн доромжилдог банди вэ гэж хэлээд нүүрэнд нь гараараа 2-3 удаа алгадсан чинь өөдөөс зуурч аваад машинаас буухгүй зууралдсан. Тэр үед надтай хамт ажилладаг Б хүрч ирээд боль гээд салгасан. Миний харснаар ээж Тгийн ам руу хоёр удаа алгадаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх8-10/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.Э, Б.Э нар:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан баримт, талуудын тайлбар, мэдүүлгээс дүгнэн үзэхэд,

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир” хүнсний дэлгүүрийн урд “ээжийг хэл амаар доромжилсон” гэсэн шалтгаанаар хохирогч Х.Тгийн нүүр, толгой хэсэг рүү гараараа цохисон,

мөн шүүгдэгч Б.Э нь хохирогчийг нүүрэн тус газар нь алгадаж, цохисон болох нь хохирогчийн “...Бын хүү Э ... миний сууж байсан талын машины хаалгыг онгойлгоод алнаа чамайг гэж хэлээд нүүрний зүүн талын шанаанд гартаа чулуу барьсан гараараа цохиод авахаар нь би чулуутай гарыг нь дараад чулууг нь хаяулсан чинь дээрээс биеэрээ дарж байгаад хоёр гараараа нүүрэнд цохиод байхаар нь чи арыг нь даах юм бол сайн зод гэж хэлээд өөдөөс нь эсэргүүцэл үзүүлэлгүй зодуулсан. ...ээж Э нь бол зүүн шанаа, зүүн чих рүү гараараа алгадаж цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ггийн мэдүүлэг, гэрч Д.Цын мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э, Б.Э нарын үйлдлийн улмаас хохирогч Х.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №5736 дугаартай "... Х.Тгийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд зовхи ба гадна булан, зүүн шанаа, зүүн чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний гадна булан, зүүн шанааны зулгаралт, баруун нүдний гадна булан, хамрын хажуу хэсэг ба үзүүр, хүзүүний цус хуралт, хамрын баруун угалзны язарсан шарх, баруун хацар, завьжны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Мөн шинжээч эмч дүгнэлттэй холбоотой “...Х.Тгийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний дээд зовхи, гадна булан, зүүн шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэсэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь алгадах, цохих үед үүсэх боломжтой...” гэж мэдүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан.

Шүүгдэгч нарын хэн аль нь хохирогчийн толгойн тус газарт нь цохисон үйл баримт тогтоогдсон тул гэмтлийг бүлэглэн учруулсан гэж дүгнэх нь зөв байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...бүлэглэж...” хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Х.Т нь эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин хохирогчийн хувьд өөрт учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох  ял, шүүгдэгч Б.Эад 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн... ” гэсэн нөхцлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгч нарын үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч нарын хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нар тус тус 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бын Э, Бын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...бүлэглэж...” хүндрүүлэх бүрэлдхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нарт тус бүр 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Х.Т нь холбогдох баримтыг бүрдүүлэн гэм буруутай этгээдүүдээс хохирлоо Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР