Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 134

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн,

улсын яллагч Д.Нямбат,

хохирогч, шүүгдэгч Ш.С , түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1280/,

хохирогч, шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч А.Сандагдулам /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0684/ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Ш С ,

Б овогт Г  Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0486 21496 дугаартай, нэг хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Б овогт Ш С  нь Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агааржуулагч салхивчны инженер мэргэжилтэй, “...........” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5,  эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ..........., 1 дүгээр байрны ........... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

            -Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар тогтоосон (РД:...............).

Бажиг овогт Г  Г  нь Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр дүүгийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ...........дугаар хорооллын ...........тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...........).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.С  нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ..........., 1 дүгээр байрны 1 дүгээр орц дотор “чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гэх шалтгаанаар Г.Г тэй харилцан зодолдож, Г.Г  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан;

Шүүгдэгч Г.Г  нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ..........., 1 дүгээр байрны 1 дүгээр орц дотор “намайг залилсан мөнгөө өг” гэх шалтгаанаар Ш.С той харилцан зодолдож, Ш.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг:

Шүүхийн хэлэлцүүлэгт Ш.С  нь шүүгдэгчээр: Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлаа ярьсан. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

-хохирогчоор мэдүүлэхдээ: Г  бид хоёр харилцан зодолдсон. Миний биед учирсан гэмтлийг Г  учруулсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Г  шүүгдэгчээр: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

-хохирогчоор мэдүүлэхдээ: Миний биед учирсан гэмтлийг С  учруулсан. Миний зүүн нүд хөхөрч, хавдсан, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл тогтоогдсон. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0486 21496 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талын шинжлэн судалсан нотлох баримтууд:

            1. 2019 оны 10 дугаар сарын 08, 10-ны өдөр Г.Г эс хар өнгөтэй, улаан цагаан эмжээртэй футболк хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 дугаар тал),

 

            2. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Г.Г  фудволконд үзлэг хийхэд цэнхэр өнгийн, цагаан, улаан захтай, цагаан өнгийн захтай, ...улаан өнгийн эмжээртэй, ...уг цамцны хоёр талын зах сэмэрч урагдсан, футболкны ар хэсэгт 8.5 см, 10.3 см тус тус урагдсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7 дугаар тал),

            3. Хохирогч Г.Г  мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

            “... Би С  гэх залуутай 2019 оны 01 дүгээр сард БНСУ-руу явуулна гэсэн зарын дагуу …танилцаад 850.000 төгрөг залилуулсан. Тухайн үед хууль хяналтын байгууллагад хандаж чадаагүй. Хүргэн У тай ...Төмөр замд зочид буудалд архи ууж хоноод, маргааш нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө С  ирсэн. Бид гурав С ын гэр лүү явсан. Гэрт нь ороод би “миний БНСУ-руу явуулна гэсэн мөнгө хаана байна вэ, би тэр мөнгөө аваад явлаа” гэж хэлтэл С  уурласан. Би тэгэхээр нь дургүй хүрээд гэрээс нь гартал араас дагаж гарч ирээд лифтэн дотор муудалцаад барилцаж авсан. Лифтнээс буугаад миний зүүн нүд рүү цохиод, унасан байхад өшиглөсөн. Би доор нь ороод өөрийгөө хамгаалж байхдаа нэг удаа зүүн нүд рүү нь цохисон. С  миний зүүн нүд рүү цохиод, унагаагаад баруун талын шуу, тохой, өвдөг рүү өшиглөөд, хүзүү боож цус хуруулсан байсан. Толгойны зулай хэсэг зулгарсан. Тухайн үед С ын эхнэр, У  бид дөрөв байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг гэмтлийг С  надад учруулсан. Уг асуудал 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр болсон. Орой 23 цаг болж байсан байх. Учир нь би 9 дүгээр сарын 12-ны өдөр хөдөөнөөс ирсэн. С  надад футболкны хохирлыг төлсөн. Гомдол саналгүй. Хоорондоо эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 135 дугаар тал),

            4. Хохирогч Ш.С ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “... Би “........” ХХК-ний захирал ажилтай. Манай компани барилга, аялал жуулчлалын компани юм. 2018 оны 6 дугаар сард Г.Г  гэх залуу манай компаниар үйлчлүүлэхэд нь би анх танилцсан. БНСУ-руу явах виз нь гараагүй юм. ...Архангай аймгаас барилгын ажил хийж байгаад ирлээ гээд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 09 цагт Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Төмөр замд, дэн буудалд байна, та хүрээд ирээч гэсэн. Дэн буудалд ороход У  гэх найзтайгаа хоёулаа байсан. Би буудлаас авч гараад манай гэр лүү явж хоол цай идье гээд дагуулаад Сонгинохайрхан дүүргийн ..........., 1 дүгээр байрны ........... тоотод байрлах гэр лүүгээ авч орсон. Г тэй хамт явж байсан У  нь манай баз хүргэн юм. ...Манай гэрт хоол цай идээд байж байхад нь би Г д “ах нь бага насны хүүхэдтэй, ариун цэврийн өрөөнд бие засахдаа сууж байгаад бие засаарай” гэж хэлтэл “чи пизда сүртэй юм бэ” гээд уурласан. Муудалцахаасаа өмнө бид гурав хоёр шил 0.75 литрийн архи хувааж уусан байсан учраас ая эвийг нь олоод лифтэнд суулгаад явж байтал надаас үе үе тамхи асуугаад байхаар нь “би чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гэж хэлсэн чинь намайг заамдаад зүүн нүдэн тус газар нэг удаа цохисон. Лифт онгойгоод барилцаад бид хоёр хана мөргөөд унасан. Манай орцны жижүүр доороос гарч ирээд, манай эхнэр бас гэрээс гарч ирээд, У  тэд нар бид хоёрыг салгасан. Салгаж байх хооронд Г  зүүн нүд рүү миний гарын хуруу орсон. Унасан байхад нь бөгс рүү нь өшиглөсөн. Г  миний зүүн нүд рүү нэг удаа цохиж, заамдаж боосон. Би 2019 оны 6 дугаар сард аялалын компанийн журмаар 850.000 төгрөг Г эс авсан. Уг мөнгө нь буцаан олголт байхгүй, материал бүрдүүлсэн баримтын зардалд ороод дууссан. Г  виз гараагүй юм. Энэ асуудалд өш хонзон санадаг. Хамт архи ууж байхдаа намайг Америк явуулах бүртгэлд бүртгүүлээгүй гээд агсраад байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Надад Г , Г д би гэмтэл тус тус учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140 дүгээр тал),

 

            5. Гэрч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн:

            “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр С  гаднаас Г , баз хүргэн У  нарын хамт орой 16 цагийн үед орж ирсэн. Орж ирэхээр нь би хоол хийж өгөхөд архи ууж байсан. Г  гэх залуу манай нөхрөөс тамхи нэхээд, танайд татна гээд хэрүүл эхлэх шиг болсон. Тэрний өмнө та намайг АНУ-ын визэнд оруулсангүй гэх мэтээр согтуурхаад үг хаяад байсан. Миний 4-10 насны хоёр хүүхдийн хажууд агсрах шинжтэй болохоор нь бид дагуулаад гэрээс аваад гарсан. Лифтээр доошоо буугаад 1 давхарт ирээд эхэлж манай нөхрийн нүд рүү цохиход нөхөр зөрүүлээд 1 цохих шиг болсон. Г  гэх залуу орцны хана мөргөөд унасан. Унасан байхад нөхөр “чи муу яаж байгаа юм бэ, яв чи” гээд бөгс рүү нь нэг удаа өшиглөөд явуулсан. Г  манай нөхрийн нүдэн тус газар нь нэг удаа цохисон. Манай нөхөр Г  хөл гар луу нь цохиод, сүртэй юм болоогүй. Унасан байхад нь бөгс рүү нь нэг удаа өшиглөж, нүүр лүү нь нэг удаа цохисон. Г  визний талаар үг хаяад, гэр оронд тамхи татна, бие засна гээд согтуурхаад маргаан эхэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

 

            6. Гэрч Д.У ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн:

            “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед би баз хүргэн С  ах руу яриад хүрээд ирээч, уулзах уу гэж хэлсэн. Г  бас С  ахыг таньдаг, өмнө нь БНСУ руу явуулах визний бичиг баримт өгч байсан гэсэн. С  ах 11 цаг 30 минутын үед ирээд буудлын хугацаа дуусч байгаа бол манай гэр лүү явъя гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн ..........., 1 дүгээр хороололд байрлах гэр лүү нь бид гурав явсан. Гэрт нь ороход С  ахын эхнэр А  байсан. Бид гурав 2 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Г  согтоод “та миний визийг гаргаагүй мөртлөө У ын Америкийн визний материалыг бүрдүүлж өглөө гэх мэтээр маргаан болсон. С  ах “тайван бай” гээд “ариун цэврийн өрөө орохдоо сууж бие засаарай, би нялх хүүхэдтэй хүн” гэж хэлтэл Г  уурлаад “та намайг доромжиллоо” гэж хэлсэн. Г ийг агсраад байхаар нь С  ах гурвуулаа гаръя гээд аваад гарсан. Лифтэнд ороод Г  С  ахыг нэг удаа цохиход С  ах зөрүүлээд зүүн нүд рүү нь цохиод, лифтнээс буухдаа хамт хана мөргөөд унасан. Унасан байхдаа С  ах Г  бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Г  С  ахын нүүрэн тус газар руу нэг удаа цохисон. С  ахын хамарнаас цус гарсан гэхээр хамран тус газар нь Г  цохисон. Зодолдох болсон шалтгаан нь визний асуудлаас болж, дүүгийнхээ Америкийн визийг хөөцөлдөөд, миний визийг хөөцөлдөөгүй, БНСУ-руу гаргаж өгөөгүй гэх шалтгаанаар уурлаад байсан. С  гайгүй согтолттой байсан. Г  бид хоёроос арай их согтсон байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

 

            7. Гэрч Т.С ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн:

            “... Би Сонгинохайрхан дүүргийн ..........., 1 дүгээр байрны 1 дүгээр орцны жижүүрээр 8 жил ажиллаж байна. 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ хоол хийгээд байж байтал лифтэн дотор хүмүүс шуугилдаад байхаар нь 1 давхарт гараад лифт тосоод байж байхад 9 давхрын С  гэх залуу согтуу, дахиад хоёр согтуу залуу, эхнэртэйгээ хамт бууж ирсэн. С  туранхай, шар, өндөр залууг тамхи татуулахгүй, битгий тат гэхэд нөгөө залуу нь тамхи нэхээд байсан. Өндөр, туранхай, шар залуу С ын нүдэн тус газар руу цохиод, С  зөрүүлээд нүд рүү нь цохиод унагаасан. Унасан байхад нь дээрээс нь дэвсээд байсан. Миний харснаар 4 удаа өшиглөсөн. С ын хамарнаас цус гарсан. Нөгөө залуугийн хамарнаас бас цус гараад, нүд нь хөхөрсөн. Тэднийг орцноос гараад явахад хана нил цус болсон байсан. С  дунд зэргийн согтолттой, өшиглүүлсэн залуу нилээн согтуу байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дугаар тал),

 

            8. Шүүгдэгч Г.Г  мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болон 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус яллагдагчаар өгсөн:

            “...Би “миний БНСУ-руу явуулна гэсэн мөнгө хаана байна вэ, би тэр мөнгөө аваад явлаа” гэж хэлтэл С  уурласан. Би тэгэхээр нь дургүй хүрээд гэрээс нь гартал араас дагаж гарч ирээд лифтэн дотор муудалцаад барилцаж авсан. Лифтнээс буугаад миний зүүн нүд рүү цохиод, унасан байхад өшиглөсөн. Би доор нь ороод өөрийгөө хамгаалж байхдаа нэг удаа зүүн нүд рүү нь цохисон. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би С д учруулсан. Тухайн үед миний өмд урагдаагүй, цусаар бохирлогдсон. Одоо жинсэн өмдөө хайгаад олохгүй байгаа. Эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй, нэхэмжлэхгүй. Цамцны хохирлын 58.000 төгрөг, үнэлгээний 18.000 төгрөгийг авбал гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54, 157 дугаар тал),

 

            9. Шүүгдэгч Ш.С ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болон 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус яллагдагчаар өгсөн:

            “...Манай гэрт хоол цай идээд байж байхад нь би Г д “ах нь бага насны хүүхэдтэй, ариун цэврийн өрөөнд бие засахдаа сууж байгаад бие засаарай” гэж хэлтэл “чи пизда сүртэй юм бэ” гээд уурласан. Муудалцахаасаа өмнө бид гурав хоёр шил 0.75 литрийн архи хувааж уусан байсан учраас ая эвийг нь олоод лифтэнд суулгаад явж байтал надаас үе үе тамхи асуугаад байхаар нь би уурлаад “би чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гэж хэлсэн чинь намайг заамдаад зүүн нүдэн тус газар нэг удаа цохисон. Лифт онгойгоод барилцаад бид хоёр хана мөргөөд унасан. Манай орцны жижүүр доороос гарч ирээд, манай эхнэр бас гэрээс гарч ирээд, У  тэд нар бид хоёрыг салгасан. Салгаж байх хооронд Г  зүүн нүд рүү миний гарын хуруу орсон. Унасан байхад нь бөгс рүү нь өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Надад Г , Г д би гэмтэл тус тус учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74, 154-155 дугаар тал),

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11198 тоот дүгнэлтэд:

 

Хэсэг газрын үзлэгт: Зулайн хуйханд 1.5х0.5 см нимгэн, зүүн нүдний дээд зовхинд 2х1.5 см бор хүрэн өнгийн зузаан тав тогтсон зулгаралт, 3х1 см хөхөлбөр хүрэн цус хуралттай, баруун тохойд 1х0.5 см арьс өнгөц хуурсан бүдэг ягаан зулгаралттай, зүүн нүдний салстад тархмал улаан хүрэн, хүзүүний баруун доод хэсэгт 7х2.5 см, баруун урд хэсэгт 1.5х0.5 см бүдэг хүрэн ягаан цус хуралттай, баруун шууны дунд хэсгээс дунд, ядам, чигчий хурууг бэхэлсэн гөлтгөнөн боолттой, баруун өвдөг, баруун тохой бага зэрэг овойж хавдсан эмзэглэлтэй.

ГССҮТ-ийн 2019.9.14-ний өдрийн үзлэгт: Баруун сарвууны зулгарал, 3-р хурууны алганы ясны далд хугарал, зүүн зовхи, тавхайн зөөлөн эдийн няцрал, зулгарал гэжээ.

Дүгнэлт: “...Г.Г  биед баруун шуу, баруун тохой, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн нүдний салст, хүзүүнд цус хуралт, зулай, зүүн нүдний зовхи, баруун шуу, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /шинжээч Б.Наранбямба/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30 дугаар тал),

 

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11522 тоот дүгнэлтэд:

 

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний доод зовхинд хүрэн ягаан шаргал өнгийн бүдэг шимэгдэж арилж буй цус хуралттай, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхиор тэмтрэхэд эмзэглэлтэй.

2019.9.14-ний өдрийн “Лазер мед” эмнэлгийн Толгойн компьютер томографийн шинжилгээнд: Толгойн томограммуудад гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Хамар ясны шинэ хугаралтай. Хамрын хэлбэр алдагдсан. Хамрын таславч баруун тийш мурийлттай. Баруун гайморын хөндийн салст бага зэрэг зузаарсан. Зүүн нүдний ухархайн дотор хана дээд хэсгээр 1.0 см өргөн хэсэгт этмойд хөндий рүү 0.3 см цөмөрсөн хугаралтай. Зүүн нүдний эргэн тойрон зөөлөн эдэд хаван хавдартай, нүдний өөхөн эслэгт хийтэй. ...” /Дүгнэлт бичсэн эмч О.Заяа/ гэжээ.

“Болор мэлмий” эмнэлгийн 2019.9.18-ны өдрийн үзлэгт: баруун нүдний хараа 0.8, зүүн нүд 0.4 ...зүүн зовхи хөхрөлт ...Онош: хоёр нүдний хараа бага зэргийн астигматизм, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал гэжээ.

Дүгнэлт “...Ш.С ын биед зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй. /шинжээч О.Болороо/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн ........... дугаар тал),

 

12. “Дамно” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн СХД3-19-790 дугаартай “... Фудволкийн үнийг 57200 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 41 дүгээр тал),

 

13. Хохирогч Г.Г  Хаан банкны данс руу хохирлын мөнгө 72.500 төгрөгийг шүүгдэгч Ш.С ын эхнэр Д.А  шилжүүлсэн тухай орлогын баримт (хавтаст хэргийн 104 дүгээр тал),

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            14. Шүүгдэгч Г.Г  иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 59 дүгээр тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн албан тоот (хавтаст хэргийн 58 дугаар тал), Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 61-67 дугаар тал),

 

15. Шүүгдэгч Ш.С ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 81 дүгээр тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 83-84 дүгээр тал), Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй тухай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 86 дугаар тал), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ш.С , Г.Г  нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “...Ш.С , Г.Г  нар нь харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байх тул Ш.С , Г.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Ш.С  мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй, мөн шүүгдэгч Г.Г  нар нь гэм буруугийн талаар, өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, А.Сандагдулам нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.С , Г.Г  нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч Ш.С  нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ..........., 1 дүгээр байрны 1 дүгээр орц дотор “чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гэх шалтгаанаар Г.Г тэй харилцан зодолдож, Г.Г  биед баруун шуу, баруун тохой, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, зүүн нүдний салст, хүзүүнд цус хуралт, зулай, зүүн нүдний зовхи, баруун шуу, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Г.Г  нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ..........., 1 дүгээр байрны 1 дүгээр орц дотор “намайг залилсан мөнгөө өг” гэх шалтгаанаар Ш.С той харилцан зодолдож, Ш.С ын биед зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

-хохирогч Г.Г  мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...С ын гэр лүү явсан. Гэрт нь ороод би “миний БНСУ-руу явуулна гэсэн мөнгө хаана байна вэ, би тэр мөнгөө аваад явлаа” гэж хэлтэл С  уурласан. Би тэгэхээр нь дургүй хүрээд гэрээс нь гартал араас дагаж гарч ирээд лифтэн дотор муудалцаад барилцаж авсан. Лифтнээс буугаад миний зүүн нүд рүү цохиод, унасан байхад өшиглөсөн. Би доор нь ороод өөрийгөө хамгаалж байхдаа нэг удаа зүүн нүд рүү нь цохисон. С  миний зүүн нүд рүү цохиод, унагаагаад баруун талын шуу, тохой, өвдөг рүү өшиглөөд, хүзүү боож цус хуруулсан байсан. Толгойны зулай хэсэг зулгарсан. Гэмтлийг С  надад учруулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 135 дугаар тал),

            -хохирогч Ш.С ын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...би Г д “...ариун цэврийн өрөөнд бие засахдаа сууж байгаад бие засаарай” гэж хэлтэл “чи пизда сүртэй юм бэ” гээд уурласан. ...ая эвийг нь олоод лифтэнд суулгаад явж байхад үе үе тамхи асуугаад байхаар нь би уурлаад “би чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гэж хэлсэн чинь намайг заамдаад зүүн нүдэн тус газар нэг удаа цохисон. Лифт онгойгоод барилцаад бид хоёр хана мөргөөд унасан. ...Г  зүүн нүд рүү миний гарын хуруу орсон. Унасан байхад нь бөгс рүү нь өшиглөсөн. ...Г  миний зүүн нүд рүү нэг удаа цохиж, заамдаж боосон. ...Г д би гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140 дүгээр тал),

            -гэрч Д.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г  гэх залуу ...эхэлж манай нөхрийн нүд рүү цохиход нөхөр зөрүүлээд 1 цохих шиг болсон. Г  орцны хана мөргөөд унасан. Унасан байхад нөхөр “чи муу яаж байгаа юм бэ, яв чи” гээд бөгс рүү нь нэг удаа өшиглөөд явуулсан. ...Г  манай нөхрийн нүдэн тус газар нь нэг удаа цохисон. Манай нөхөр Г  хөл гар луу нь цохисон. ...Унасан байхад нь бөгс рүү нь нэг удаа өшиглөж, нүүр лүү нь нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар тал),

            -гэрч Д.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г ийг агсраад байхаар нь С  ах гурвуулаа гаръя гээд аваад гарсан. Лифтэнд ороод Г  С  ахыг нэг удаа цохиход С  ах зөрүүлээд зүүн нүд рүү цохиод, лифтнээс буухдаа хамт хана мөргөөд унасан. Унасан байхдаа С  ах Г  бөгс рүү нэг удаа өшиглөсөн. ...Г  С  ахын нүүрэн тус газар руу нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

            -гэрч Т.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн ..........., 1 дүгээр байрны 1 дүгээр орцны жижүүрээр ажиллаж байна. ...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ хоол хийгээд байж байтал лифтэн дотор хүмүүс шуугилдаад байхаар нь 1 давхарт гараад лифт тосоод байж байхад 9 давхрын С  гэх залуу согтуу, дахиад хоёр согтуу залуу, эхнэртэйгээ хамт бууж ирсэн. ...Өндөр, туранхай, шар залуу С ын нүдэн тус газар руу цохиод, С  зөрүүлээд нүд рүү нь цохиод унагаасан. Унасан байхад нь дээрээс нь дэвсээд байсан. Миний харснаар 4 удаа өшиглөсөн. С ын хамарнаас цус гарсан, нөгөө залуугийн хамарнаас бас цус гараад, нүд нь хөхөрсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дугаар тал),

            -шүүгдэгч Г.Г  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би “миний БНСУ-руу явуулна гэсэн мөнгө хаана байна вэ, би тэр мөнгөө аваад явлаа” гэж хэлтэл С  уурласан. ...лифтэн дотор муудалцаад ...буугаад миний зүүн нүд рүү цохиод, унасан байхад өшиглөсөн. Би доор нь ороод өөрийгөө хамгаалж байхдаа нэг удаа зүүн нүд рүү нь цохисон. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би С д учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54, 154 дүгээр тал),

            -шүүгдэгч Ш.С ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Г  үе үе тамхи асуугаад байхаар нь би уурлаад “би чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гэж хэлсэн чинь намайг заамдаад зүүн нүдэн тус газар нэг удаа цохисон. ...Г  зүүн нүд рүү миний гарын хуруу орсон. Унасан байхад нь бөгс рүү нь өшиглөсөн. ...Г д би гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74, 157 дугаар тал),

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11198 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 30 дугаар тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11522 тоот дүгнэлт (хавтаст хэргийн ........... дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ш.С ын хохирогч Г.Г  эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл, шүүгдэгч Г.Г  хохирогч Ш.С ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ш.С  нь Г.Г эс БНСУ-ын виз гаргана гэж мөнгө авч, улмаар мөнгийг нь буцааж өгөөгүй байдлаас, мөн тухайн өдөр тэд хамтдаа архидан согтуурч, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн, тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаа зэрэг нь нөлөөлжээ.

Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.С , Г.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох үндэстэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ш.С  нь хохирогч Г.Г  бие махбодид хөнгөн хохирол учруулсан, мөн өмсөж явсан фудволкийг нь урсан, шүүгдэгч Г.Г  нь хохирогч Ш.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Г  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд 178.000 төгрөг нэхэмжилсэн, шүүх эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөрт 8000 төгрөг төлсөн баримтыг хэрэгт ирүүлсэн, мөн хөрөнгийн үнэлгээний байгууллага хохирогч Г.Г  фудволкийн үнийг 57.200 төгрөгөөр тогтоосон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ш.С  нь хохирогч Г.Г д 72.500 төгрөг нөхөн төлсөн болох нь банкны орлогын баримтаар /хх-104/ тогтоогдож байна. Шүүх хуралдаанд Г.Г  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Ш.С ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Мөн хохирогч Ш.С  өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд компьютер томографикийн шинжилгээний төлбөрт 100.000 төгрөг төлсөн, шүүх эмнэлгийн үзлэгт 8000 төгрөг төлсөн баримт зэргийг хэрэгт ирүүлсэн ба, шүүх хуралдаанд Ш.С  нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Г ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ш.С , Г.Г  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, эрүүгийн хариуцлага нь биелэгдэх шинжтэй байх ёстой бөгөөд шүүгдэгч нар нь орлого, цалин хөлсийг тодорхойлсон баримтгүй байх тул тэдэнд торгох ял оногдуулвал биелэгдэх боломжгүй байна” гэсэн дүгнэлтийг,

 

Өмгөөлөгч О.Цэрэнпунцаг дүгнэлтдээ “Ш.С , Г.Г  нар хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдаж, аль аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байна. Хэдийгээр шүүгдэгч Ш.С  нь урьд ял шийтгэгдэж байсан боловч энэ хугацаанд хэд хэдэн Өршөөл үзүүлэх тухай хууль гарч ялгүй болсон. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” юм. Ш.С  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн , гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж тус тус заасны дагуу миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү. Миний үйлчүүлэгч өөрийн зөвшөөрлөө авсан, улсын бүртгэлд бүртгэлтэй хувийн компанитай, гэр бүлтэй, түүний эхнэр нь ажил эрхэлдэг” гэсэн дүгнэлтийг,

Өмгөөлөгч А.Сандагдулам дүгнэлтдээ “Г.Г  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн санаанаасаа гэмшиж өөртөө дүгнэлт хийсэн тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээ буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцон, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Г  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, харин шүүгдэгч Ш.С  нь урьд 2003 онд ял шийтгэгдэж байсан байх ба, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.

 Шүүгдэгч Ш.С д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Г.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нарын хүний бие махбодид халдсан нь санаатай үйлдэл тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэхгүй.

Шүүгдэгч Ш.С , Г.Г  нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Ш.С , Г.Г  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустсай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, тэдэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.

Харин өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн хувиараа ажил хийдэг, мөн эхнэр нь тодорхой эрхэлсэн ажилтай зэргийг харгалзан шүүгдэгч Ш.С д торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Ш.С  нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, нөгөө талаас цалин, хөлс, орлого, санхүүгийн эх үүсвэрийг нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ улирлын чанартай ажил хийдэг бөгөөд, одоогоор ажил түр зогссон байгаа гэдгээ мэдүүлсэн. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдааж болохгүй тул өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн өмгөөлөгч А.Сандагдуламын шүүгдэгч Г.Г д нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргах ба, шүүгдэгч Г.Г  нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдлыг шүүх харгалзан улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд эрүүгийн хариулага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

4. Бусад асуудлаар

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Мөн  шүүгдэгч Ш.С , Г.Г  нарын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 27 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгч нарт оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус бүр 216 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, тэдний биечлэн эдлэх ялыг тус бүр 134 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ............2 дугаар зүйлийн 1, 2, 4, ............6, ............7, ............8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, ............10 дугаар зүйлийн 4, ............13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт Ш С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; шүүгдэгч Бажиг овогт Г  Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С ыг 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял; шүүгдэгч Г.Г ийг 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С , Г.Г  нарын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс  2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүрийн 27 (хорин долоо) хоногийг тэдний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож шүүгдэгч нарт оногдуулсан 350 (гурван зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 216 (хоёр зуун арван зургаа) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус бүр эдэлсэнд тооцож, шүүгдэгч Ш.С ын биечлэн эдлэх ялыг 134 (нэг зуун гучин дөрөв) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Г.Г   биечлэн эдлэх ялыг 134 (нэг зуун гучин дөрөв) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С , Г.Г  нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тус бүр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С , Г.Г  нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Ш.С  нь хохирогч Г.Г д төлөх төлбөргүй, хохирогч Ш.С  нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг ба, шүүгдэгч Ш.С , Г.Г  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тэдэнд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ш.С , Г.Г  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА