Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/990

2020          9            10                                               2020/ШЦТ/990

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Б.Батаа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

иргэдийн төлөөлөгч С.Хонгорзул,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

хохирогч Б.От.........яа,

шүүгдэгч Б.У.........р, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0788) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Шувуутай овогт Б.........нийн У.........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0125 20596 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шувуутай овогт Б.........нийн У.........р, Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ................тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ..................., урьд

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан.

- Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ял эдэлж дууссан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.У.........р нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод архи уулгасангүй гэх шалтгааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, урьд нь хамтран амьдрагч байсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.От.........яаг газар унагаан цээж хэсэг рүү нь олон удаа хөлөөрөө өшиглөж, толгой хөл хэсэг рүү өшиглөж, зодож цохин “элэгний урагдал, хэвлийн хөндийд цус хуралдалт, нойр булчирхай, бүдүүн гэдэсний няцрал, баруун 6-р хавирган далд хугарал, зүүн зовхи, зүүн бугалга, хоёр сарвуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан.

- Яллагдагч Б.У.........р нь хардалтын улмаас 2018 оны 11 дүгэр сараас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд налайх дүүргийн .............. тоотод, мөн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.От.........яатай харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, зодсон, хуваарьт эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхэд халдаж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн,

- Яллагдагч Б.У.........р нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн .............. хороо АОС .............. тоотод хаалгыг нь түгжиж Б.От.........яаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүйгээр хууль бусаар хорьж хүнийг хүчээр алга болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Б.У.........р мэдүүлэхдээ: “...Миний бие 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хохирогчийн хамт согтууруулах ундаа хэрэглэсэн. Улмаар түүнтэй маргалдсан...” гэв.

2. Хохирогч Б.От.........яа мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч надад “Хөтөл дээр байна хүрээд ир” гэж хэлсэн. Намайг очих үед шүүгдэгч болон түүний найзууд 1 шил архи уусан байсан. Мөн дахин архи уухад нь би тэдгээрт дургүйгээ илэрхийлэхэд хохирогч намайг цохиж, хүч хэрэглэсэн. Тухайн үед би тусламж гуйсан боловч надад туслаагүй. Харин шүүгдэгч намайг тэвэрч өргөөд найзынхаа гэрийн хашаанд авч ирсэн. Улмаар намайг зодож цохисон гэв. Мөн надад хандаж “чамайг тоосгоор цохино шүү, нүх ухаад хийнэ шүү” гэж хэлсэн. Тухайн үед би маш их айсан. Хэсэн хугацааны дараа намайг Б.............а гэх залуугийн гэрт нь цоожлоод явсан...” гэв.

   Даргалагчаас: Улсын яллагчид хохирогчоос асууж тодруулах зүйл байна уу” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Гэрч ДЦ..............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.У.........р, Б.От.........яа хоёрын хоорондын харилцааны талаар ...сайн мэдэхгүй. Налайх дүүрэгт нэг гэрт хамт амьдарч байгаад сүүлд манай гэрийн доод подвалд Б.От.........яа ирж амьдрах болсон. ...Би 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим “Б.От.........яаг өнгөрсөн шөнө хүүхдүүд дээрээ ирж хоноогүй” болохоор нь загнах санаатай гэр лүү нь ороход тэрээр орон дээрээ хэвтэж байсан. Тэгэхээр нь би “юу болсон талаар асуусан чинь” бие нь зовуурьтай бололтой ярьж чадахгүй ...нүд нь хөхөрчихсөн гар нүүр нь гэмтчихсэн харагдсан. Тэгээд би нөхөр М..............рт хэлсэн. ...тухайн үед Б.От.........яагаас “юу болсон талаар асуухад “найз залуу Б.У.........р намайг Баянхошуунд өчигдөр зодчихлоо миний бие эвгүй болоод байна” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41),

2.  Гэрч Б.М..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.От.........яа нь миний хамгийн бага дүү ...5-14 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эмэгтэй. 2019 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн орчим Б.От.........яа манай гэрт...орж ирсэн. ...Тухайн үед нүүр, биеийн ил харагдах хэсэгт ямар нэг шарх сорви харагдаагүй. Харин царай нь цонхигор харагдаж байсан. Юу болсон талаар асуухад надад ямар нэг зүйл хэлээгүй. ...Орой 18 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирэхэд манай эхнэр Цогзолмаа надад “Б.От.........яа нэг л эвгүй байна... чи гэрт нь ороод уулзаадах” гэхээр нь би Б.От.........яагийн гэр болох манай байрны доод подвал руу яваад ортол тэрээр орон дээрээ хэвтэж байсан. Би Б.От.........яагаас “чи яагаад байгаа юм. Бие чинь зүгээр үү” гэсэн чинь тэрээр “найз У.........р өчигдөр намайг “архи уулгахгүй байна гээд” зодчихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.От.........яаг гэмтлийн эмнэлэг рүү дагуулж явж үзүүлсэн чинь “дотор эрхтэн нь гэмтсэн шингэн алдсан байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд” хэвлийн хөндийн яаралтай хагалгаанд орж гэмтлийн эмнэлэгт 3-7 хоног хэвтэн эмчлэгдсэн...Б.От.........яа надад тэр үед хэлэхдээ найз залуу У.........р...Баянхошуунд айлд зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43),

3. Гэрч Э.Т..............нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Эрдэнэтуяагийн Т..............нэ гэдэг. Ойрын танил хүмүүс намайг Б.............а гэж дууддаг. Манайх Сонгинохайрхан дүүргийн .............. хороо АОС-ын .............. тоот хашаанд байдаг. Б.У.........р манай гэрт 2019 оны 2 дугаар сард ирсэн. Би У.........ртай тийм ч дотно биш. Манай эхнэрийн найз хөдөө гэр орон нь байдаг хотод байдаггүй гээд манай гэрт хэд хоносон юм. Тэр үед буюу 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр У.........рын найз эмэгтэй гэх Б.От.........яа түүнтэй уулзах гээд манай гэрт ирсэн. Бид гурав 0.75 литрийн архи хувааж уусан. ...Б.У.........р, Б.От.........яа хоёр дэлгүүр орж архи авна гээд гэрээс гараад явсан. Төд удалгүй хашаанд Б.У.........р Б.От.........яаг газар унагачихсан гэдэс рүү 3-4 удаа өшиглөж зодож харагдсан. Би өөрөө хөл муутай болохоор таягаа аваад очих санаатай гэр лүү орсон чинь тэр хоёр гэрт ороод ирсэн. Б.От.........яа уйлчихсан хувцас нь шороо болчихсон...У.........р нэлээн уурлачихсан Б.От.........яаг “чи олон хүмүүсийн хажууд ориллоо” гээд байсан. Гэрт орж ирчхээд Б.У.........р Б.От.........яаг дахин газар унагаж байгаад гэдэс, нүүр рүү нь өшиглөөд байсан. ...Би өөрөө хөл муутай болохоор У.........рыг салгаж чадаагүй. Б.От.........яа “уучлаарай больё” гэж байгаад У.........р гайгүй болсон. ...Тэгж байгаад тэр хоёр манайхаас гараад явсан. ...Тухайн үед У.........раас асуухад “энэ муу пизда дэлгүүрийн үүдэнд хашхираад” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

4. Гэрч Б.У...........огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.У.........р нь миний төрсөн ах. ...У.........р ...архи уучихаар их агсан тавих гээд байдаг. ...2019 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө У.........р ах Б.От.........яа хоёр манай ажил...дээр 19 цагийн орчим ирсэн. ...Тэгээд “зочид буудалд хонох гэсэн юм. Мөнгө байна уу” гэж У.........р ах надаас асуухаар нь “байхгүй, манай гэрт очиж хонохгүй юу” гэж хэлээд манай гэр лүү У.........р, Б.От.........яа, манай нөхөр бид дөрөв явж...унтацгаасан. Би маргааш өглөө нь босоход Б.От.........яа яваад өгчихсөн байсан... У.........р ах ...Б.От.........яатай Налайхад нэг хэсэг хамт амьдарч байгаа гэж сонсогдож байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37),

5. Хохирогч Б.От.........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр би ахынхаа гэрт байж байтал өмнө нь хамтран амьдарч байсан Б.У.........р над руу утсаар залгаад “Хөтөл дээр хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би Хөтөл дээр яваад очсон чинь Б.У.........р архи уучихсан халамцуу байдалтай “ахиад архи ууна” гэхээр нь би “ууж яах юм бэ?” гэж хэлсэн. Тэгтэл Б.У.........р уурлаад миний өмсөж явсан куртикийг урсан. Тэгээд намайг өргөөд найз Б.............агийн хашаа руу оруулж газар унагаан гэдэс, хэвлий, элэг рүү арав гаран удаа өшиглөж дээрээс дэвсэж найзынхаа гэр рүү ор гэсэн. Би орохгүй гэхэд тоосгоор цохино шүү гэхээр нь айсандаа гэрт орсон тэгээд миний гар утсыг аваад “чамайг хэнтэй ч яриулахгүй гээд унтраагаад” дараа нь хоёр хөлийн шилбэ рүү ээлжлэн олон удаа өшиглөсөн. Тэгээд найз Б.............а нь болиулаад Б.У.........р намайг Б.............агийн гэрт гаднаас цоожлоод найз Б.............агаа дагуулаад архи авахаар гарч явсан удалгүй архи аваад буцаж ирээд найз Б.............атай уусан. Ууж байхдаа миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн...тэгээд орой 20 цагийн үед Б.У.........р намайг дагуулаад төрсөн дүү болох Б.У...........огийн гэрт очсон. Б.У.........р шөнө дүүгийндээ унтсан хойгуур би зугтаж гараад такси бариад хороололд байдаг төрсөн ах болох Б.М..............рынд очиж хоноод маргааш өдөр нь ахтайгаа гэмтлийн эмнэлэг орж ...яаралтай хагалгаанд ороод 11 хоног гэмтлийн эмнэлэгт хэвтээд гарсан. ...Би Б.У.........ртай 2018 оны 8 сард танилцсан бөгөөд түүнээс хойш уулздаг байж байгаад 2018 оны 11-р сараас Налайх дүүрэгт манай гэрт хамтран амьдарч эхэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 25-нд Б.У.........р над руу утсаар залгаад намайг бусадтай хардаад загнаад байхаар нь би тусдаа амьдрах болсон. Өмнө намайг 2018 оны 11-р сард нэг удаа намайг алгадаж зодож байсан....Б.У.........р намайг зодож байхад хажууд У.........рын найз Б.............а нь хараад байж байсан ба Б.............а тухайн үед гэртээ ганцаараа байсан...надад эмчилгээ хийлгэсэн баримт болон нэхэмжлэх зүйл байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

“...Би гомдолтой байна. Энэ хүнийг олж хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү, эмчилгээний зардал гэж санхүүгийн баримттай 1.588.404 төгрөг зардал гарсан. Мөн байнга эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд дунджаар 700.000 төгрөгийн зардал яг өнөөдрийн байдлаар хэрэглэж байна. Нийт 2.288.404 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33),

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2805 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: ...Зүүн нүдний дээд, доод зовхинд тархмал хүрэн ягаан шаргал өнгийн туяа бүхий цус хуралттай, зүүн бугалгын гадна доод хэсэгт 9.0х6.0см, баруун сарвууны ард 13.0х6.0см зүүн сарвууны ард 11.0х5.2см, зүүн өвдөгт 3.0х3.0см, зүүн шилбэний урд 7.0х4.0см хөхөлбөр ягаан шаргал өнгийн туяа бүхий цус хуралттай, хэвлийн голоор мэс заслын ариун боолттой, хэвлийн баруун, зүүн доод хэсэгт полиэтеленэн гуурстай, гуурсаар цусархаг шингэн гарсан.

ГССҮТ-н ХГТ-н №00001968 тоот өвчний түүхэнд: өвчний түүх нээсэн 2019.02.23...хэвтэх үеийн зовиур: Хэвлийгээр өвдөнө, амьсгал авахад цээжээр их өвдөнө...Хэсэг газрын үзлэгт: Баруун хавирганы нум доогуур өвчин эмзэглэлтэй, хэвлий тэмтрэлээр өвчин эмзэглэлтэй...

2019.02.23-ны Хэвлийн хэт авианы шинжилгээнд: ...Элэгний 5, 7, 8-ийг хамарсан 8.7х6.0см хэмжээтэй элэгний паренхемийн эдийн няцралтай...Дугласын зайд сул шингэнтэй...2019.02.23-ны мэс заслын тэмдэглэлд:...Хэвлийн гол шугамаар зүслэг хийж цус тогтоолтон дор зөөлөн эдийг үечлэн нээж хэвлийн хөндийг нээж үзэхэд элэгний 6-7-р сегмент урагдсан хэвлийн 1000мл цус байсныг соруулан авч, элэгний урагдалд П хэлбэрийн оёдол тавьж цусыг тогтоогоод хэвлийн бусад эрхтнийг шалгаж үзэхэд нойр булчирхайн толгой хэсэг нэлэнхүйдээ няцарсан байв. ...Мэс заслын дараах онош: Битүү гэмтэл. Элэгний 6-7-р сегментийн урагдал, хэвлийн хөндийн цус хуралт. Нойр булчирхайн няцрал. Бүдүүн гэдэсний няцрал, цус алдалтын дараас цус багадалт...ДҮГНЭЛТ

1. Б.От.........яагийн биед элэгний урагдал, задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, нойр булчирхай, бүдүүн гэдэсний няцрал, баруун 6-р хавирганы далд хугарал, зүүн зовхи, зүүн бугалга, хоёр сарвуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46),

6. Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Б.От.........яа нь энэ гэмтлийг аваад идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой. Харин биед өвдөх зовиурлах нь илүү мэдрэгдэнэ. ...мохоо зүйл гэдэг нь хурц ир эрмэгтэй, үзүүртэй зүйлээс бусад зүйлийг мохоо зүйл гэж хэлнэ. Олон удаагийн үйлчлэлээр нь дээр гэмтэл нь үүснэ. Биеийн олон хэсгүүдэд цус хуралт байгаа, элэгний урагдал, задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, нойр булчирхай, бүдүүн гэдэсний няцрал, баруун 6-р хавирганы далд хугарал, зүүн зовхи, зүүн бугалга, хоёр сарвуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт үүссэн болохоор олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэж дүгнэсэн. 3 хоногийн өмнө гэдэг нь “өөрийн биеэр үзүүлэгчийг үзэж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн үзэж дүгнэлт гаргасан. Өөрийн биеэр Б.От.........яагийн биед үүссэн гэмтлүүдийн шинж чанарыг үнэлж мөн гэмтлийн эмнэлгийн өвчний түүх болон мэс заслын тэмдэглэлийг үнэлж үзээд 3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэж дүгнэлт гаргасан. Зовхи, бугалга, сарвуу, өвдөг учирсан гэмтэл нийлээд тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоогдохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50),

7. Шүүгдэгч Б.У.........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.От.........яатай 2018 оны 8 сард Налайх дүүрэгт танилцсан. Тэрнээс хойш Налайх дүүрэгт хамт нэг гэрт амьдрах болсон. Урд өмнө зодож цохиж байсан асуудал байхгүй. 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр найз Б.............а буюу Т..............нийн гэрт очоод байж байсан чинь Б.От.........яа утсаар над руу залгаад “хаана байна” гэхээр нь би “айлд байна” гэсэн чинь “чи хүүхнийд байгаа юм биш үү” гэхээр нь “үгүй би эрэгтэй найзындаа байна” гэсэн чинь “би одоо яваад очъё, хаана байна” гэхээр нь би Б.............агийн гэр болох Баянхошууны Хөтөл гэрийг нь зааж өгсөн. Тэгээд удаагүй Б.От.........яа хүрээд ирсэн. Тэгээд Т..............нэ Б.От.........яа бид 3 архи хувааж уусан. Архи ууж дуусгаад Б.От.........яа бид 2 дахин нэг шил архи авах гэж Т..............нийн гэрээс гарсан. Гудамжинд Б.От.........яа “Чи хэд хоног хоёр эрэгтэй байсан гэж юу байх уу дээ хүүхэн шуухан байсан биз” гэсэн үг хэлсэн тэрнээс болж Б.От.........яатай маргалдаж “юу яриад байгаа юм би ямар эр банзал уу” гэхэд Б.От.........яа “би явлаа” гэхээр нь би “явахгүй юу” гэж хэлээд түлхсэн чинь Б.От.........яа газар уначхаад хашхирч орилсон. Тэгэхээр нь би босоо хайраа гэж хэлээд өргөж босгоод гэр рүү орсон. Тэр үед над руу дайрахаар нь би Б.От.........яаг 2-3 удаа алгадаж зодсон. Б.От.........яа над руу дайраад байхаар нь би хоёр гараараа түлхсэн чинь зууралдаад намайг татаад унагаасан. Би Б.От.........яагийн дээрээс унахдаа өвдөглөөд уначихсан. Б.От.........яа сонин болоод амьсгаа нь эвгүй болоод ирэхээр нь хайраа гайгүй юу яасан бэ? Хайраа одоо больё гээд Төгсжаргалын хашаанд нь байж байгаад гэр рүү нь орсон. Төгсжаргалын гэрт ороод Б.От.........яа бид хоёр эвлэрч тэдний гэрт байж байгаад 00 цагийн орчим дүү У...........огийн гэр болох Баянхошууны Баруун салаанд очиж хоносон. Намайг унтаж байх хооронд Б.От.........яа шөнө дундын үед надад хэлэхгүй яваад өгсөн байсан. Тэрнээс хойш Б.От.........яатай уулзаагүй. ...Би Б.От.........яаг 2-3 удаа алгадсан, тухайн үед Б.От.........яа гараараа хаагаад байсан гар нь хөхөрсөн. Мөн дээрээс нь дарж өвдөглөж унасан. Өөр зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-94),

-“...Би Б.От.........яаг санаатайгаар зодож цохиж гэмтэл учруулна гэж бодоогүй. Би болгоомжгүй Б.От.........яагийн биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 189-190)

8. Хохирогч Б.От.........яагийн өвчний түүхийн хуулбар (хавтаст хэргийн 52-65), хохирол, хор уршгийн 1.588.404 төгрөгийн баримтууд (хавтаст хэргийн 137-144),

- Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 145-146), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 147-155) , Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 183-184),

- Сэжигтнийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 80), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (хавтаст хэргийн 97-98, 100-101, 173, 177),

- Шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 102), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 68-72, 165) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Б.У.........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.У.........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, дахь заалт, мөн хуулийн тусгайн ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс 2.438.404 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч Б.У.........р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан гэмт хэргийн үйлдсэн ба гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэг үйлдэлтэй гэмт хэргийг давхар зүйлчилсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, дахь заалтад тус тус заасныг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ нь шударга ёсны зарчмыг зөрчиж байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үед шүүгдэгч болон хохирогч нарын хооронд маргаантай зүйл байгаагүй. Тэдгээр нь эвлэрсэн байх тул гэрийн хаалгыг цоожлох үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирлын хувьд шүүгдэгч нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн. Мөн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч Б.У.........р нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр найз Э.Т..............нийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн .............. хороо АОС-ын .............. тоотод амьдарч байхдаа урьд хамтран амьдарч байсан Б.От.........яаг тухайн тоотод дуудан улмаар Б.У.........р, Б.От.........яа Э.Т..............нэ гурав нь архидан согтуурсан байна. Ийнхүү архидан согтуурч байгаад архи дуусахад Б.У.........р, Б.От.........яа нар нь архи нэмж авахаар гэрээс гаран дэлгүүр орох замдаа маргалдан улмаар Б.У.........р нь Б.От.........яаг Сонгинохайрхан дүүргийн .............. хороо АОС-ын .............. тоот хашаа болон Э.Эрдэнэтөгсийн гэрт цохиж зодон эрүүл мэндэд нь “элэгний урагдал, задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, нойр булчирхай, бүдүүн гэдэсний няцрал, баруун 6-р хавирганы далд хугарал, зүүн зовхи, зүүн бугалга, хоёр сарвуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт” бүхий олон тооны шарх гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь

- Хохирогч Б.От.........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ...Б.У.........р над руу утсаар залгаад “Хөтөл дээр хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би Хөтөл дээр яваад очсон чинь Б.У.........р архи уучихсан халамцуу байдалтай “ахиад архи ууна” гэхээр нь би “ууж яах юм бэ?” гэж хэлсэн. Тэгтэл Б.У.........р уурлаад миний өмсөж явсан куртикийг урсан. Тэгээд намайг өргөөд найз Б.............агийн хашаа руу оруулж газар унагаан гэдэс, хэвлий, элэг рүү арав гаран удаа... дараа нь хоёр хөлийн шилбэ рүү ээлжлэн олон удаа өшиглөсөн. ...архи ...ууж байхдаа миний толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн. ...Би Б.У.........ртай 2018 оны 8 сард танилцсан бөгөөд түүнээс хойш уулздаг байж байгаад 2018 оны 11-р сараас Налайх дүүрэгт манай гэрт хамтран амьдарч эхэлсэн. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 25-нд Б.У.........р над руу утсаар залгаад намайг бусадтай хардаад загнаад байхаар нь би тусдаа амьдрах болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

- Гэрч Э.Т..............нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Эрдэнэтуяагийн Т..............нэ гэдэг. Ойрын танил хүмүүс намайг Б.............а гэж дууддаг. Манайх Сонгинохайрхан дүүргийн .............. хороо АОС-ын .............. тоот хашаанд байдаг. Б.У.........р манай гэрт 2019 оны 2 дугаар сард ирсэн. ...2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр У.........рын найз эмэгтэй гэх Б.От.........яа түүнтэй уулзах гээд манай гэрт ирсэн. Бид гурав 0.75 литрийн архи хувааж уусан. ...Б.У.........р, Б.От.........яа хоёр дэлгүүр орж архи авна гээд гэрээс гараад явсан. Төд удалгүй хашаанд Б.У.........р Б.От.........яаг газар унагачихсан гэдэс рүү 3-4 удаа өшиглөж зодож харагдсан. ...У.........р нэлээн уурлачихсан Б.От.........яаг “чи олон хүмүүсийн хажууд ориллоо” гээд байсан. Гэрт орж ирчхээд Б.У.........р Б.От.........яаг дахин газар унагаж байгаад гэдэс, нүүр рүү нь өшиглөөд байсан. ...Тухайн үед У.........раас асуухад “энэ муу пизда дэлгүүрийн үүдэнд хашхираад” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

- Гэрч ДЦ..............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би У.........р, Б.От.........яа хоёрын хоорондын харилцааны талаар ...сайн мэдэхгүй. Налайх дүүрэгт нэг гэрт хамт амьдарч байгаад сүүлд манай гэрийн доод подвалд Б.От.........яа ирж амьдрах болсон. ...Би 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн орчим Б.От.........яагийн... нүд нь хөхөрчихсөн гар, нүүр нь гэмтчихсэн харагдсан. ...тухайн үед Б.От.........яагаас “юу болсон талаар асуухад “найз залуу Б.У.........р намайг Баянхошуунд өчигдөр зодчихлоо...” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41),

- Гэрч Б.М..............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.От.........яа нь миний хамгийн бага дүү ...5-14 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эмэгтэй. 2019 оны 02 дугаар сарын 23-ны... Орой 18 цагийн орчим ...Б.От.........яагаас “чи яагаад байгаа юм. Бие чинь зүгээр үү” гэсэн чинь тэрээр “найз У.........р өчигдөр намайг “архи уулгахгүй байна гээд” зодчихлоо” гэж хэлсэн. ...Б.От.........яа надад тэр үед хэлэхдээ найз залуу У.........р...Баянхошуунд айлд зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2805 дугаар дүгнэлт: “...1. Б.От.........яагийн биед элэгний урагдал, задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, нойр булчирхай, бүдүүн гэдэсний няцрал, баруун 6-р хавирганы далд хугарал, зүүн зовхи, зүүн бугалга, хоёр сарвуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.У.........р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, хамтран амьдарч байсан Б.От.........яагийн биед цохих, өшиглөх зэргээр халдан олон тооны шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Б.У.........рын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” гэх шинж болон мөн хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг тус тус хангасан байна.

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн зохицуулалтад ...хамтран амьдарч байсан,...этгээд нэгэн адил хамаарна.” гэж зааснаар Б.У.........р нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.У.........р хохирогч Б.От.........яа нар нь хамтран амьдарч байсан болох нь тэдний мэдүүлгээр, шүүгдэгчийн хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэн өвтгөн шаналгасан, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Б.У.........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “зодсон”, 1.2 дахь заалтад заасан “харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,...”, 1.3 дахь заалтад заасан “хуваарьт... эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхэд халдсан...”, мөн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй хүнийг хүчээр алга болгосон” гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал шүүгдэгчийг дээрх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ дан ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан боловч хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөр дамжмал эх сурвалж бүхий нотлох баримтаар нотлон тогтоогоогүй. Нөгөөтээгүүр гэрч Э.Эрдэнэтөгсийн мэдүүлгээр хохирогчийг хүчээр алга болгосон гэх нөхцөл байдал үгүйсгэгдэхийн зэрэгцээ, хохирогчийг хүчээр алга болгосон гэх нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь “..байнга...” гэх шинжийг шаардах бөгөөд хэрэгт энэ талаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтгүй байна.

Өөрөөр хэлбэл  гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд энэ зорилтыг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоодог тул шүүгдэгчийн дээрх үйлдэл нь нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Б.У.........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, мөн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.От.........яа нь нийт 2.438.404 төгрөг нэхэмжилснээс баримттай зардал нь 1.588.404 (хавтаст хэргийн ...) төгрөг байна. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...хууль бусаар санаатай ...үйлдэл-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ...учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

Тиймээс хохирогчийн нэхэмжилсэн баримттай хохирол, хор уршиг болох 1.588.404 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хууль зүйн үндэслэлтэй. Харин хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 700.000 төгрөгийн хохирол, хор уршиг нь баримтгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрт учирсан хүнд гэмтэлтэй холбоотой цаашид гарах хохирол хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.У.........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь нийт 149 хоног буюу 4 сар 29 хоногийг түүний эдлэх ялд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугийн тал дээр маргахгүй. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул улсын яллагчийн зүгээс санал болгосон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч Б.У.........рыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.У.........рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас Б.У.........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 11 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан хорих ялыг 7 жилийн хорих ял болгон хөнгөрүүлж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч Б.У.........р нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 149 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус заажээ. Иймд шүүгдэгч Б.У.........рын баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 149 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн 1708 0065 00070 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 