Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/997

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нсувд,

улсын яллагч Х.Онолт,

иргэдийн төлөөлөгч М.Ц,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.П, түүний өмгөөлөгч Б.Пүрэвмаа /ШТЭД-1391/,

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн /ШТЭД-2700/, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нд холбогдох эрүүгийн 2008 01927 0941 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

-Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн хугацагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр торгох ялыг эдэлж дууссан.

Боржигон овогт Аийн Н /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч А.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 35 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23Г байрны баруун хойд талд иргэн Э.Төгсийг “зодолдъё гэж хэллээ” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа цохиж, газарт унаган “тархины 2 тал бөмбөлгийн зулай, дух, чамархай, дагзны дэлбэн, 2 тал бөмбөлгийн таславч хооронд, дэлбэнгийн суурийн хэсэг, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт, хажуугийн болон 3, 4 дүгээр ховдолд шингэн цус, дух, баруун мөр, нуруу, баруун эрхий хуруунд зулгаралт, хамарт цус хуралт, зүүн чамархай хуйхан доторх зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 744 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: шинжээч Б.Дгийн мэдүүлэг /хх92/, хохирлын баримтууд /хх186-200/ болон хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: гэрч Б.Гын мэдүүлэг /хх53/, гэрч Ж.Дийн мэдүүлэг /хх64/, шүүгдэгчийн мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх204/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх25/, хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг тус тус  шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Нэг. Шүүгдэгч А.Нг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас “30 орчимд настай эрэгтэй хүн нас барсан байна, согтууруулах ундаа хэрэглэсэн, хамраас нь цус гарсан байдалтай байна гэх” /хх2/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-11/,

3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх12-18/,

4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...холбогдсон гэрч, амь хохирогч хоёр хоорондоо ойролцоогоор 2 минут орчим яриа өрнүүлэх бөгөөд 17 цаг 35 минут 28 секундэд холбогдсон гэрч амь хохирогчийн нүүрэн тус газар зүүн гараараа нэг удаа цохиход амь хохирогч газар зүүн талаараа савж унаад дахин босч ирэв. 17 цаг 35 минут 47 секундэд амь хохирогчийн нүүрэн тус газар дахин баруун гараараа цохих бөгөөд амь хохирогч газарт баруун талаар савж толгойгоороо түрүүлэн шороон хөрсөн дээр унаад ойролцоогоор 2 секунд орчмын дараа дээшээ харж хэвтээд хөдөлгөөнгүй болов...” гэжээ. /хх25/,

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Пгийн “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хэлтсээс ярьж байна гэж надруу залгаад Т гэж таны дүү байдаг уу? гэж асуухаар нь байдаг, яасан юу болсон бэ гэж асуухад Төгс хүнд зодуулсан юм шиг байа гэж хэлэхээр нь би дүү О руу ярихад  Төгс нар барчихсан байна гэж надад хэлсэн...талийгаачийн оршуулгын зардалд 7.025.820 төгрөгийн зардал гарсан байгаа, мөн өмгөөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг ингээд нийт 8.025.820 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 1.300.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр миний Н гэдэг хүний өмгөөлөгч нь өгсөн. Одоо 6.725.820 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх32-34/,

6. Гэрч Г.Нийн “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн дүгээр хороо, тоот гэрээсээ 17 цаг өнгөрч байхад гараад төвийн Хаан банкны АТМ орохоор явж байтал 23/Г байрны баруун хойд талд 30 орчим настай саарал өнгийн малгайтай цамцтай, хар ногоон өнгийн өмдтэй, улбар шаргалдуу өнгийн пүүзсэн гуталтай эрэгтэй хүн дээшээ харчихсан газар хэвтэж байхаар нь нээх тоогоогүй цаашаа явсан. АТМ ороод буцаад гэрлүүгээ явахад дээрх хүн яг хэвтэж байсан газраас яг тэр чигтээ хэвтэж байхаар нь би өөрийн дугаарын утаснаас 103 дугаарын утсанд дуудлага өгөөд гэрлүүгээд ороод эргээд гараад ирэхэд 103 ирчихсэн байсан ба 103-ын эмч үзээд тухайн хүний нас барсан байна гэж хэлж байсан...тухайн хүн ямар нэг хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Уруул нь хөхөрсөн байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх37/,

7. Гэрч Э.Бы “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр талийгаач 08 цагийн үед манай хадам дүү Бтэй хамт гэрээс гарсан....хадам дүүтэй хамт өглөө гэрээс гараад машинд нь сууж явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Лаборатори дээр буусан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх39/,

8. Гэрч Д.Мын “...2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн гэр болон Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 27/1-58 тоотоос салхилах санаатай гараад алхаж байгаад 22а байрны хажуу талд нь ороод суусан чинь тухайн 2 залуу ах яаж яваа юм гэж надаас асуухаар нь өчигдөр уучихсан чинь дотор муухай оргиод толгой өвдөөд болдоггүй гэж хэлэхэд надад ууж байсан Хараа архинаасаа 1 аяга хийж өгсөн... Удалгүй архи дуусчихаар нь би за баярлалаа гэж хэлээд босоод явах гэхэд надад архи өгсөн 2 залуугийн нэг нь ахаа танд мөнгө байна уу? нэг юм авч ууя, бид хоёрт 5000 төгрөг байна гэж хэлэхээр нь за тэгвэл гурвуулаа Цэрмаа эгчийн дэлгүүр оръё, миний картанд 5000 төгрөг байна гэж би хэлсэн... Драгоны хойд талын туслах зам дагуу байдаг бетон хашааны хойд талд сууж байгаад архиа хувааж уух гээд байж байтал сүүдрэвчинд үлдсэн 40 орчим настай эрэгтэй араас дагаад хүрээд ирсэн. Ингээд дөрвүүлээ хамт архийг хувааж уусан ба би архинаас нь 2 татаад байж байтал хамт дэлгүүр орсон 2 залуугийн бараан хувцастай залуу архиа харамлаад байх шиг янзтай байхаар нь би босоод явах гээл сүүлд араас ирсэн 40 орчим насны эрэгтэй намайг дагаж босоод Драгонруу хамт алхаж байгад би гэрлүүгээ явсан... Нэг залуу нь саарал өнгийн малгайтай цамц өмссөн, дотуураа цагаан өнгийн подволк өмссөн байсан санагдаж байна. Нөгөө залуу нь бараан өнгийн хувцастай байсан...Бараан хувцастай залуу нь нэрээ хэлэхдээ Н гэдэг гэж хэлсэн. Өөрийгөө Таван толгойд том машин барьдаг гэж хэлж байсан...архи хувааж уугаад сууж байтал Саарал өнгийн малгайтай эрэгтэй нь хамт явсан бараан өнгийн хувцастай залуугаа тэвэрч аваад л үнсээд миний найз л гээд байсан. Энэ үед бараан өнгийн хувцас өмссөн, өөрийгөө Н гэх залуу уурлаад чи битгий шалчигнаад байгаач, нудраад хаячихна шүү гэж хэлээд уурлаад байсан....” гэсэн мэдүүлэг /хх58/,

9. Гэрч Д.Маар шүүгдэгч А.Нг гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх59-62/,

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1161 дугаартай “...Талийгаачийн цогцост тархины 2 тал бөмбөлгийн зулай, дух, чамархай, дагзны дэлбэн, 2 тал бөмбөлгийн таславч хооронд, дэлбэнгийн суурийн хэсэг, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт, хажуугийн болон 3, 4 дүгээр ховдолд шингэн цус, дух, баруун мөр, нуруу, баруун эрхий хуруунд зулгаралт, хамарт цус хуралт, зүүн чамархай хуйхан доторх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь ходоодны салстын архаг шарх өвчтэй байжээ. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй байжээ. Талийгаач нь А/II/-р бүлгийн цустай байна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас олон эрхтэний дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх77-82/,

11. Шинжээч эмч Б.Дгийн “...Талийгаачийн хувьд дээрх гавал тархины гэмтлийг авсан тохиолдолд шууд үхэлд хүргэх ба ямар нэгэн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй юм. Учир нь тархины 2 тал бөмбөлгийн зулай, дух, чамархай, дагзны дэлбэн, 2 тал бөмбөлгийн таславч хооронд, дэлбэнгийн суурийн хэсэг, бага хальсан доторх тархмал цус харвалт, хажуугийн болон 3, 4 дүгээр ховдолд шингэн цус хуралт, зүүн чамархай хуйхан доорх зөөлөн эдийн няцрал гэмтэл нь идэвхтэй хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй, шууд үхэлд хүргэнэ...” гэсэн мэдүүлэг /хх92/,

12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6248 дугаартай “...А.Нн биед 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр үүссэн гэх механик гэмтэл тогтоогдсонгүй....” гэсэн дүгнэлт /хх95/,

13. А.Нн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Хоёулаа зодолдъё. Үзэх үү...” гээд байхаар нь би баруун, зүүн гараараа нэг нэг удаа шанаадаж, унагачихаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх149-151/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч А.Н:  

            Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. 

         Шүүхээс хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, мэтгэлцээнд дүгнэлт хийн улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Нг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл дараах байдлаар тогтоогдсон гэж дүгнэв.  

Хэргийн үйл баримтыг сэргээн тогтоовол:

Шүүгдэгч А.Н, амь хохирогч Э.Т нар нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23Г байрны оролцоо хамтдаа архи согтууруулах ундааны зүйл уусан.

17 цаг 35 минутын үед мөн байрны хойд талд шүүгдэгч А.Н нь амь хохирогч Э.Төгсийг “зодолдъё гэж хэллээ” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа 2 удаа цохиж унагаасан, улмаар хохирогч амь насаа алдсан болох нь  

Үйл явдлыг тодорхой харуулан бичсэн хяналтын камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн өдөр хамт согтууруулах ундааны зүйл уусан гэрч Д.Мөнхбаатарын “...Бараан хувцастай залуу нь нэрээ хэлэхдээ Н гэдэг гэж хэлсэн. Өөрийгөө Таван толгойд том машин барьдаг гэж хэлж байсан...архи хувааж уугаад сууж байтал Саарал өнгийн малгайтай эрэгтэй нь хамт явсан бараан өнгийн хувцастай залуугаа тэвэрч аваад л үнсээд миний найз л гээд байсан. Энэ үед бараан өнгийн хувцас өмссөн, өөрийгөө Н гэх залуу уурлаад чи битгий шалчигнаад байгаач, нудраад хаячихна шүү гэж хэлээд уурлаад байсан....” гэсэн мэдүүлэг, таньж олуулах ажилгааны тэмдэглэл, гэрч Г.Нямгэрэлийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 1161 дугаар дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Амь хохирогчийн үхлийн шалтгаан нөхцлийг тогтоох зорилготой Шүүх эмнэлэг шинжилгээний газраас цогцост үзлэг хийсэн задлан шинжилгээний 1161 дугаар дүгнэлтэд “...Талийгаачийн цогцост тархины 2 тал бөмбөлгийн зулай, дух, чамархай, дагзны дэлбэн, 2 тал бөмбөлгийн таславч хооронд, дэлбэнгийн суурийн хэсэг, бага тархины аалзан хальсан доторх тархмал цус харвалт, хажуугийн болон 3, 4 дүгээр ховдолд шингэн цус, дух, баруун мөр, нуруу, баруун эрхий хуруунд зулгаралт, хамарт цус хуралт, зүүн чамархай хуйхан доторх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь ходоодны салстын архаг шарх өвчтэй байжээ. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй байжээ. Талийгаач нь А/II/-р бүлгийн цустай байна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас олон эрхтэний дутагдалд орж нас баржээ...” гэжээ.

Энэхүү дүгнэлттэй холбоотой шинжээч эмч Б.Д “...Талийгаачийн хувьд дээрх гавал тархины гэмтлийг авсан тохиолдолд шууд үхэлд хүргэх ба ямар нэгэн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй юм. Учир нь тархины 2 тал бөмбөлгийн зулай, дух, чамархай, дагзны дэлбэн, 2 тал бөмбөлгийн таславч хооронд, дэлбэнгийн суурийн хэсэг, бага хальсан доторх тархмал цус харвалт, хажуугийн болон 3, 4 дүгээр ховдолд шингэн цус хуралт, зүүн чамархай хуйхан доорх зөөлөн эдийн няцрал гэмтэл нь идэвхтэй хөдөлгөөн хийх ямар ч боломжгүй, шууд үхэлд хүргэнэ...” гэсэн мэдүүлэг гаргасан байна.  

Дүгнэн үзвэл, амь хохирогч нь нүүрэн тус газраа 2 удаа цохигдон, 2 удаа газарт унасан хүчний үйлчлэлийн улмаас гавал тархины гэмтэл авсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хохирогчийн нүүрэн тус газарт цохьсон 2 удаагийн үйлдлийн шууд шалтгаант холбоогоор нас баржээ.

Шүүгдэгч А.Н нь амь хохирогчийг цохиж буй хууль бус үйлдлээ ухамсарлан мэдэж, хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Хэдий шүүгдэгчийн хувьд “...хүний амьд хүрчихнэ гэж бодоогүй...” буюу хүнийг алах санаа зорилго байгаагүй гэх боловч ч түүний амь хохирогчийг толгойн тус газар нь цохьсон  үйлдэл нь тодорхойлох боломжгүй хор уршгийг буй болгох үр дагавартай тул хор уршгийг зориуд бий болгосон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтаар 8.972.820 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30.000.000 сая төгрөг тус тус нэхэмжилсэн.

Шүүгдэгч А.Н нь хохиролд 9.030.000 төгрөгний хохирол төлсөн нь холбогдох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан. Мөн хуулийн 230 дугаар зүйлийн  230.1 дэх хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”, 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Иймд эдийн бус хохирол болох сэтгэл санааны хохирлыг гаргуулах талаар хуульд тухайлан заагаагүй, амь хохирогчийн ар гэрт учирсан сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг нэхэмжилж буй үнэлгээг хэрхэн гаргасан нь тодорхойгүй байх тул хохирол нэхэмжилсэн энэхүүг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улмаар шүүгдэгч талаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримтаар нэхэмжилсэн бодит зардлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч: хохирогч тал гомдолтой, сэтгэл санааны хохирол ихтэй байгаа тохирох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, маш их гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд бага насны 3 хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч А.Н  нь хэрэг хариуцах чадвартай болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 594 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосонг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь согтуугаар хүнийг амь хохироосон үйлдлийн шинж байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар их, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нгийн сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийн цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцоод, нийт 108 /нэг зуун найм/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Агийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нн цагдан хоригдсон 108 /нэг зуун найм/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай. 

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг нэхэмжилсэнг хэрэгсэхгүй болгосугай.   

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР

              ШҮҮГЧИД                                        Г.ГАНБААТАР        

                                                                   Г.АЛТАНЦЭЦЭГ