| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00121/И |
| Дугаар | 00249 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 00249
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онход овогт Төмөрбаатарын Оюунцэцэг /РЮ62090804/-ийг БНМАУ-ын Тээврийн яамны харъяа Хөвсгөл аймгийн Тээврийг удирдах газарт 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл засварчнаар, 1983 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл кондуктороор, 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл, гагнуурчин засварчинаар, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл халуун усны үйлчлэгчээр, /1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тос тосны нярав тосолгоочиноор давхар ажиллаж байсан/, Хөвсгөл аймгийн 19 дүгээр баазад 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хуучин сэлбэг тосны нярав, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА