Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1413

 

 

 

 

 

 

   

    2020        07           31                                  2020/ШЦТ/1413

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Д.Дэмбэрэлжүний,

Шинжчээч эмч Я.Ганхүү,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуул,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Долоод овогт Батаагийн Мд холбогдох эрүүгийн 2006 00000 1058 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 43 дугаар гудамжны 55 тоот гэртээ эхнэр Б.Оюунтай мод түлээ бэлдэж өгсөнгүй гэснээс болж уурлан маргалдаж улмаар түүний цээжин тус газарт хутгаар нэг удаа хутгалж алсан,

Мөн 18 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 45 дугаар гудамжны 13 тоотод үйл ажиллагаа явуулдаг Ширээт хүнсний дэлгүүрт хохирогч Ж.Нэргүйрүү хутга барин дайрч, хутгаар цохьж алахаар завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Амь хохирогч нь миний төрсөн эгч. Энэ 2 маань миний мэдэхийн 30 гаруй жил хамт амьдарч байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны орой 20 цаг өнгөрч байхад охин Бадамхатан надруу та гэрлүү очоодхооч, ээж маань нас барчихсан юм шиг байна гээд залгасан. Тэгээд би сандраад яахаа мэдэхгүй байж байтал Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс залгаад намайг дуудсан. Та Оюун гэж хүнийг таних уу гээд. Тэгээд 20 цаг 40 минутад болсон явдлын талаар мэдсэн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Иргэн Ж.Нэргүйгээс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 18 цаг 40 минутад ирүүлсэн “хутга барьсан согтуу хүн орж ирээд дайраад байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 1-3 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-ийн 4-15 дугаар тал/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Ундрахбаярын “... Улиастай 10-аас 99169974, 88847746 дугаарын утаснуудаас 18:40 цагт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 45 дугаар гудамж 13 тоот Ширээт хүнсний дэлгүүрт “согтуу хүн хутгатай орж ирээд намайг ална гээд дайраад байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч шалгаад хутга барьж танхайрсан гэх Б овогтой М /РД:КН62022872/-ий биеэс 4 ширхэг түлхүүр, дунд зэргийн хэмжээтэй хар иштэй хутгыг хураан авч, дуудлага өгсөн Жамсран овогтой Нэргүй /РД:ЛБ80091711/-ээс мэдүүлэг авахад мэдүүлгэндээ уг хүн би нэг хүн алчихсан явж байгаа би шийдсэн хүн гэх зэрэг зүйл ярьсан байсныг шалгахаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 43 дугаар гудамж 55 тоот гэрт нь очиход гадна талаасаа цонх нь хагарсан байдалтай, цонхоор нь харахад ахимаг насны эмэгтэй хүн цус болчихсон газар хэвтэж байсныг хураан авсан түлхүүрээрээ гэрийг нь онгойлгон орж шалгаад яаралтай 103 дуудаж Балдан овогтой Оюун РДКН66010465 нас барсан байдалтай байсныг Улиастай 10-д мэдэгдэн хэргийн газрын хамгаалалт хийж мөрдөгч дэслэгч Цолмонхүүгийн удирдсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан” гэх илтгэх хуудас  /1хх-ийн 20 дугаар тал/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ж.Мөнх-Эрдэнийн “Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 43-56 тоотод хутгалагдсан байдалтай хүн байна гэсэн мэдээллийн дагуу бүрэлдэхүүний хамтаар очиж ажиллав, хэргийн газарт очиход Балдан овогтой Оюун /РД:КН66010465/-ы зүүн хөх дээд хэсэгт хутгалагдсан байдалтай нас барсан байдалтай байх ба уг хэргийг үйлдсэн гэх Батаа овогтой М /РД:КН62022872/-г эргүүлийн офицер дэслэгч Ундрахбулаг, дэд ахлагч Шинэзориг нар саатуулсан байв” илтгэх хуудас /1хх-ийн 21 дүгээр тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 24-28 дугаар тал/,

Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 29-30 дугаар тал/,

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Адъяатөмөрийн “... Б овогтой М /РД:КН62022872/-ий согтуурлын зэргийг драгераар шалгахад 1,89 хувь ...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 32-33 дугаар тал/,

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай пркурорын тогтоол /1хх-ийн 43, 240-241 дүгээр тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 48, 234 дүгээр тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-19 дүгээр тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 235-239 дүгээр тал/,

Хохирогч Б.Ариунтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цаг 02 минутанд манай талийгаач эгч Б.Оюун нь өөрийн 89036287 дугаараас залгасан. Талийгаач эгч минь гэртээ угаалга хийх гэсэн чинь гадаа шороотой байна. Өнөөдөр угаалга хийхээ болихоос гээд ойр зуурын зүйл ярьж байгаад тасалсан. Орой 20 цаг 24 минутанд манай талийгаач эгч Б.Оюуны төрсөн охин М.Бадамхатан нь 89868693 дугаараас залгаад та манай гэрт очоод үзээдхээч манай ээж нас барчихсан юм шиг байна гээд орилоод утсаа тасалсан. Удалгүй Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Б.Ариунтуул мөн үү та хэлтэс дээр ирж уулзаарай гэсэн. Тэгээд би Цагдаагийн хэлтэс дээр ирээд төрсөн эгч Б.Оюуныг нас барсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-55 дугаар тал/,

Хохирогч Ж.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би дэлгүүртээ худалдаа хийгээд ганцаараа байж байсан. Дэлгүүрт үйлчлүүлэгч байхгүй байж байхад 18 цаг 30 минутын үед манай дэлгүүрт байнга орж ирж худалдаа хийдэг М гэдэг ах орж ирсэн. Орж ирэх үед нь харахад ямар нэгэн сэжиггэй зүйл харагдаагүй, энгийн л байгаагаараа орж ирсэн ... гэнэт баруун гартаа заазуур маягийн өргөн иртэй хутга барьчихсан харагдсан. Тэгээд надад хандаад би чамайг ална, би нэг хүн алчихаад явж байна гэж хэлсэн ... зогсож байсан хэсгийнх нь дэргэд лангуун дээр өрсөн байсан архинаас аваад надруу шидсэн. Би шидсэн архинаас нь бултахад намайг онолгүй миний ар хэсэгт өрсөн бараа оноод унасан. Би доошоо болж бултсан болохоор сууж байсан дөрвөлжин модон сандлыг урдаа бариад өөрийгөө хамгаалахад шууд надруу хүрч ирээд хутгаа баруун гартаа, хутганы үзүүр, ирийг нь доошоо харуулаад барьчихсан, дээрээс доошоо чиглэлтэй далайгаад цохиод эхэлсэн. Би өөрийгөө хамгаалаад дөрвөлжин хийцтэй модон сандлаар надруу далайсан хутгыг нь хааж байгаад сандлаараа М гэдэг хүний өөдөөс нь түлхэж байгаад өөрөөсөө холдуулаад сандлаа түүнрүү шидэхэд сандалд оногдоод хойшоо унасан. Хойшоо унах үедээ болон надруу дайрч байх үедээ лангуун дээр өрсөн байсан шилтэй архинуудыг унагаж хагалсан. Тэгээд газар унах үед нь би цээжин дээр нь дарж байхад “ахын дүү одоо болъё” гэж хэлэхээр нь би ноцолдож байгаад хутгыг нь булааж аваад босоход газраас босч ирснээ дэлгүүрээс гарах гээд буцаад зугтсан. Би хутгыг нь лангуун дээрээ тавьчихаад араас нь гүйж очоод дэлгүүрийн амбаар дотор явж байхад нь барьж авсан ... надруу дайрах үйлдэл хийх ухаантай байсан. Дээрээс нь дараад байж байхад надад ах нь явчихъя л даа гээд байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 62-63 дугаар тал/,

Гэрч Э.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 18 цагийн орчимд нөхөр Ж.Нэргүйн  дугаарын утасруу өөрийн дугаарын утсаар залгасан. Тэгтэл манай нөхөр манай дэлгүүрээр үйлчлүүлдэг М хутгатай орж ирээд надруу ална гээд дайраад байна, би цагдаа дуудах гээд байж байна гэсэн. Манай нөхөр надтай ярихдаа нилээн айсан, өндөр дуутай байсан учир би 102 дугаарын утасруу залгаж цагдаад дуудаад, гэрлүүгээ такси бариад ирсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 71 дүгээртал/,

Гэрч П.Шоовдорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Б.М ах 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн орчим гэж санаж байна, манай дэлгүүрээс 0.75 литрийн Монгол стандарт нэртэй архи аваад гарсан. Мөн 16 цагийн орчимд орж ирээд архи зээлээр өгөх үү гэхээр нь би зээлээр өгөхгүй гэсэн чинь буцаад гараад явсан ... Оюунаа эгч, М ах хоёр хоёулаа манай дэлгүүрээс архи, согтууруулах ундааны зүйл авдаг байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 73 дугаар тал/,

Гэрч Э.Ундрахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ... жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Шинэзоригийн хамтаар үүрэг гүйцэтгэж байхад Улиастай 10 буюу хэлтсийн жижүүрээс 18 цаг 40 минутанд Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монел 45 гудамжны 13 тоотод байрлалтай Ширээт нэртэй хүнсний дэлгүүрт согтуу хүн хутгатай орж ирээд намайг ална гээд дайраад байна гэсэн дуудлага ирлээ гэж мэдэгдсэн. Уг дуудлагын дагуу очиж шалгахад дэлгүүррүү орох хаалганы буюу үүдний амбаар дотор дэлгүүрийн худалдагч Нэргүй гэдэг эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн Батаа овогтой М гэх хүнийг дээш нь харуулаад хэвтүүлчихсэн дэргэд нь зогсож байсан. Тухайн үед дэлгүүррүү орохдоо энгэрийн камераар бичлэг хийж орсон ба дэлгүүрт орох үед дэлгүүрийн лангууны ар талаар нь ороход хана дагуу лангуунд өрсөн байсан архинуудын 3 дахь эгнээний архинууд газарт унаж хагарсан байдалтай байсан. Хутга нь лангууны гадна хэсэгт шалан дээр байсан ба хар иштэй дунд зэргийн хэмжээтэй, бохирлогдоогүй цэвэрхэн хутга байсан ... М гэдэг иргэний хувьд их согтолттой байсан. Би шалан дээр байсан хутгыг цаасанд битүүмжлэн авчихаад М гэдэг хүний гэрийг нь шалгах гээд гэрийг нь заалгаад очсон. Хашаанд нь ороод байшинг харахад вакум цонхных нь гадна талын нэг дан шил нь хагарсан байсан. Цонхоор нь гэрийнх нь доторх орчинг харахад ахимаг насны эмэгтэй хүн газарт хэвтэж байхаар нь Мөнх-Эрдэний биеэс хурааж авсан 4 ширхэг түлхүүрээс тааруулж байгаад хаалгыг нь онгойлгоод гэрлүү нь орж шалгахад ахимаг насны эмэгтэй хүн нас барсан, хэвтэж буй хэсэгт нь их хэмжээний цус гарсан байдалтай байхаар нь жижүүрлүү мэдэгдэж жижүүрийн бүрэлдэхүүн дуудсан, мөн 103 дугаарт дуудлага өгч үзүүлэхэд нас барсан тухай хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 75 дугаар тал/,

Гэрч Ц.Төр-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... сүүлийн 5 орчим жилийн хугацаанд нөхөр Б.М тэй нийлж архи уух болсон ... сүүлийн 5 орчим жилийн хугацаанд ойр ойрхон архи уух болсон ба архи уухдаа байнга гэртээ эхнэрийн хамт архи уудаг байсан. Би болон манай гэр бүл Б.М гэрт сардаа 2-3 удаа очиж даалуу болон хөзөр тоглодог, энэ утгаараа би Б.Мөнх-Эрдэнийн гэр бүлийг сайн мэднэ” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79 дүгээр тал/,

Гэрч Б.Цэцэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... архи согтууруулах ундааг сүүлийн 4 жилийн хугацаанд хэрэглэх болсон ба эхнэр, нөхөр хоёр хоёулаа нийлээд уудаг болчихсон ... эхнэр, нөхөр хоёр өдөр бүр биш боловч мөнгөтэй болсон үедээ архи аваад 1-2 хоног уучихдаг ... энэ гэр бүл хашаандаа ганц гэрээр амьдардаг. Энэ хэрэг болсон шалтгааныг нийгмээс тасарч хоёулаа архи уудаг болсноос үүдэл болсон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 81-82 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 987 дугаартай “Б.Оюуны бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн урд хэсэгт IV-V хавирганы завсраар эгэмний дунд шугамаар дээрээс доош чиглэлд цээжний хөндийрүү нэвтэрч үнхэлцэг хальс болон зүрхний зүүн ховдлыг зүсэж гэмтээн цээжний хөндийд хурц цус алдсан хутганы шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь амьдрах боломжгүй шууд үхэлд хүргэсэн гэмтэл болно. Б.Оюуны цусанд хийгдсэн шүүх химийн лабораторийн шинжилгээний хариуд 2.3% спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ нь дунд зэргийн согтолтонд хамаарна. Б.Оюуны бие цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Ходоодонд нь бага зэрэг, боловсорсон шингэнтэй байсан болно. Б.Оюуны бэлэг эрхтэн үртээ, шулуун гэдэсний орчим ямар нэг бохирлогдсон зүйлгүй, гэмтэлгүй байсан болно. Цус нь АВО-н системээр ОI дүгээр бүлэгтэй байна. Б.Оюуны биед цээжний өмнө хэсгийн шархнаас өөр гэмтэл тогтоогдоогүй болно” гэсэн дүгнэлт /1хх-ийн 92-97 дугаар тал/,

Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 588 дугаартай “Б.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.М нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.М нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Мд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 124-125 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2533 дугаартай “цээж хэсэг цагаан ягаан өнгийн судалтай хар хөх өнгийн ноосон цамц, саарал өнгийн майк, цэцэг навчны дүрстэй хөх эрээн өнгийн дотуур өмд, ягаан өнгийн нэг хос оймс, ногоон өнгийн нэг хос оймс, ягаан өнгийн нэг хос углааш дээр цус илэрсэн. Ягаан өнгийн дотоож дээр цус илрээгүй. Хувцаснуудад үс болон биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. Цээж хэсэг цагаан ягаан өнгийн судалтай хар хөх өнгийн ноосон цамц, саарал өнгийн майк, цэцэг навчны дүрстэй хөх эрээн өнгийн дотуур өмд, ягаан өнгийн нэг хос оймс, ногоон өнгийн нэг хос оймс, ягаан өнгийн нэг хос углааш дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Оюуны гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 133-135 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2536 дугаартай “Хар өнгийн хутганы иш мэт зүйлээс авсан цус мэт зүйлийн дээж гэж хаягласан хөвөн бамбар шингээсэн арчдас, цус мэт зүйлийн дээж гэж хаягласан марльд цус илэрсэн. Цус мэт зүйлийн дээж гэж хаягласан марльд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Цус мэт зүйлийн дээж гэж хаягласан марльд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Оюуны гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 138-140 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2493 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Б.М 38” гэж хаягласан цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.4 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 242-244 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2223 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цамцанд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан 43 мм шинэ зүсэгдэлт, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 38 мм шинэ ханзралт байна. Өмдөнд хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан 18x20 мм шинэ гогдолт байна” гэсэн дүгнэлт /2хх-ийн 1-13 дугаар тал/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

                                                                                                                       

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалдсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дахь заалтад зааснаар хүнийг алах гэмт хэргийг “хоёр, түүнээс дээш хүнийг”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэв.

Хүнийг алсан гэх төгссөн гэмт хэрэг болон хүнийг алахыг завдсан гэсэн 2 үйлдлийг 2 хүнийг алсан гэж шууд хүндрүүлэх үзэх боломжгүй, мөн өөрийн эхнэрийг алсан боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан үндэслэл тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан мэт боловч дээрх гэмт хэрэг нь тус тусдаа цаг хугацаа, нөхцөл байдалд үйлдэгдсэн, өөр өөр эхлэл төгсгөлтэй, өөр өөр хохирол хор уршиг учирсан зэргийг харгалзан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохгүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт талийгаач чиний хүүхэд биш гэж хэлснээс болж шүүгдэгч Б.М санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн талаар мэтгэлцдэг бөгөөд эхнэрээ хутгалж алсаны дараа гэрээ цоожлоод хутга авч гарсан, дэлгүүрт ороод барааны үнэ асуусан, лангууны араар орсоноос болж дэлгүүрийн худалдагчтай маргалдан нэг хүн алчихаад явж байгаа талаараа хэлж, хутга далайж дайрсан үйлдлээс харахад шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэнчлэн айж балмагдан эмнэлэг тусламж дуудахаар гарсан гэх үйл баримттай тохирохгүй байна.

Мөн хэрэгт анх өгсөн мэдүүлэгтээ хоол хийх үед мод түлээ бэлдсэнгүй гэснээс болж маргалдсан гэсэн атлаа сүүлд 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгт гэмт хэрэг гарсан шалтгааны талаар тэс өөрөөр ярьсан байх ба шүүхээс Б.М эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр 2020 оны 04 дүгээр сарын 26, яллагдагчаар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өмгөөлөгчтэй өгсөн мэдүүлгүүд нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болгов.

Мөн яллах дүгнэлт гардуулах үед өмгөөлөгч байлцуулаагүй, хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгосон шийдвэрийг М.Бадамхатанд танилцуулаагүй, цагдаагийн ажилтны энгэрийн камерын бичлэгийг хураан авсан ажиллагааг 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүчинтэйд тооцсон атлаа 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаагүй, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт ойлгомжгүй гэх зэрэг процесс зөрчил гаргасан, энэ зөрчлийг арилгуулахаар хэргийг прокурорт буцаах байр сууринаас мэтгэлцэн оролцдог бөгөөд эдгээрийг хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхүйц ноцтой зөрчилд тооцоогүй болно.      

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 43 дугаар гудамжны 55 тоот гэртээ эхнэр Б.Оюунтай мод түлээ бэлдэж өгсөнгүй гэснээс болж маргалдан цээжин тус газарт хутгаар нэг удаа хутгалж алсан,

Мөн 18 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монелын 45 дугаар гудамжны 13 тоотод үйл ажиллагаа явуулдаг Ширээт хүнсний дэлгүүрт хохирогч Ж.Нэргүйрүү хутга барин дайрч, хутга далайн цохьж алахаар завдсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Амь хохирогч нь миний төрсөн эгч. Энэ 2 маань миний мэдэхийн 30 гаруй жил хамт амьдарч байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны орой 20 цаг өнгөрч байхад охин Бадамхатан надруу та гэрлүү очоодхооч, ээж маань нас барчихсан юм шиг байна гээд залгасан. Тэгээд би сандраад яахаа мэдэхгүй байж байтал Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс залгаад намайг дуудсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

Иргэн Ж.Нэргүйгээс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 18 цаг 40 минутад ирүүлсэн “хутга барьсан согтуу хүн орж ирээд дайраад байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 1-3 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх-ийн 4-15 дугаар тал/,

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Адъяатөмөрийн Батаа овогтой М /РД:КН62022872/-ий согтуурлын зэргийг драгераар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 32-33 дугаар тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 16-19 дүгээр тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 235-239 дүгээр тал/,

Хохирогч Б.Ариунтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 12 цаг 02 минутанд манай талийгаач эгч Б.Оюун нь өөрийн 89036287 дугаараас залгасан. Талийгаач эгч минь гэртээ угаалга хийх гэсэн чинь гадаа шороотой байна. Өнөөдөр угаалга хийхээ болихоос гээд ойр зуурын зүйл ярьж байгаад тасалсан. Орой 20 цаг 24 минутанд манай талийгаач эгч Б.Оюуны төрсөн охин М.Бадамхатан нь 89868693 дугаараас залгаад та манай гэрт очоод үзээдхээч манай ээж нас барчихсан юм шиг байна гээд орилоод утсаа тасалсан. Удалгүй Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Б.Ариунтуул мөн үү та хэлтэс дээр ирж уулзаарай гэсэн. Тэгээд би Цагдаагийн хэлтэс дээр ирээд төрсөн эгч Б.Оюуныг нас барсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-55 дугаар тал/,

Хохирогч Ж.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би дэлгүүртээ худалдаа хийгээд ганцаараа байж байсан. Дэлгүүрт үйлчлүүлэгч байхгүй байж байхад 18 цаг 30 минутын үед манай дэлгүүрт байнга орж ирж худалдаа хийдэг М гэдэг ах орж ирсэн. Орж ирэх үед нь харахад ямар нэгэн сэжиггэй зүйл харагдаагүй, энгийн л байгаагаараа орж ирсэн ... гэнэт баруун гартаа заазуур маягийн өргөн иртэй хутга барьчихсан харагдсан. Тэгээд надад хандаад би чамайг ална, би нэг хүн алчихаад явж байна гэж хэлсэн ... зогсож байсан хэсгийнх нь дэргэд лангуун дээр өрсөн байсан архинаас аваад надруу шидсэн. Би шидсэн архинаас нь бултахад намайг онолгүй миний ар хэсэгт өрсөн бараа оноод унасан. Би доошоо болж бултсан болохоор сууж байсан дөрвөлжин модон сандлыг урдаа бариад өөрийгөө хамгаалахад шууд надруу хүрч ирээд хутгаа баруун гартаа, хутганы үзүүр, ирийг нь доошоо харуулаад барьчихсан, дээрээс доошоо чиглэлтэй далайгаад цохиод эхэлсэн. Би өөрийгөө хамгаалаад дөрвөлжин хийцтэй модон сандлаар надруу далайсан хутгыг нь хааж байгаад сандлаараа М гэдэг хүний өөдөөс нь түлхэж байгаад өөрөөсөө холдуулаад сандлаа түүнрүү шидэхэд сандалд оногдоод хойшоо унасан. Хойшоо унах үедээ болон надруу дайрч байх үедээ лангуун дээр өрсөн байсан шилтэй архинуудыг унагаж хагалсан. Тэгээд газар унах үед нь би цээжин дээр нь дарж байхад “ахын дүү одоо болъё” гэж хэлэхээр нь би ноцолдож байгаад хутгыг нь булааж аваад босоход газраас босч ирснээ дэлгүүрээс гарах гээд буцаад зугтсан. Би хутгыг нь лангуун дээрээ тавьчихаад араас нь гүйж очоод дэлгүүрийн амбаар дотор явж байхад нь барьж авсан ... надруу дайрах үйлдэл хийх ухаантай байсан. Дээрээс нь дараад байж байхад надад ах нь явчихъя л даа гээд байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 62-63 дугаар тал/,

Гэрч П.Шоовдорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Б.М ах 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн орчим гэж санаж байна, манай дэлгүүрээс 0.75 литрийн Монгол стандарт нэртэй архи аваад гарсан. Мөн 16 цагийн орчимд орж ирээд архи зээлээр өгөх үү гэхээр нь би зээлээр өгөхгүй гэсэн чинь буцаад гараад явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 73 дугаар тал/,

Гэрч Э.Ундрахбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ... үүрэг гүйцэтгэж байхад Улиастай 10 буюу хэлтсийн жижүүрээс 18 цаг 40 минутанд Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монел 45 гудамжны 13 тоотод байрлалтай Ширээт нэртэй хүнсний дэлгүүрт согтуу хүн хутгатай орж ирээд намайг ална гээд дайраад байна гэсэн дуудлага ирлээ гэж мэдэгдсэн. Уг дуудлагын дагуу очиж шалгахад дэлгүүррүү орох хаалганы буюу үүдний амбаар дотор дэлгүүрийн худалдагч Нэргүй гэдэг эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн  овогтой М гэх хүнийг дээш нь харуулаад хэвтүүлчихсэн дэргэд нь зогсож байсан. Тухайн үед дэлгүүррүү орохдоо энгэрийн камераар бичлэг хийж орсон ба дэлгүүрт орох үед дэлгүүрийн лангууны ар талаар нь ороход хана дагуу лангуунд өрсөн байсан архинуудын 3 дахь эгнээний архинууд газарт унаж хагарсан байдалтай байсан. Хутга нь лангууны гадна хэсэгт шалан дээр байсан ба хар иштэй дунд зэргийн хэмжээтэй, бохирлогдоогүй цэвэрхэн хутга байсан ... М гэдэг иргэний хувьд их согтолттой байсан. Би шалан дээр байсан хутгыг цаасанд битүүмжлэн авчихаад М гэдэг хүний гэрийг нь шалгах гээд гэрийг нь заалгаад очсон. Хашаанд нь ороод байшинг харахад вакум цонхных нь гадна талын нэг дан шил нь хагарсан байсан. Цонхоор нь гэрийнх нь доторх орчинг харахад ахимаг насны эмэгтэй хүн газарт хэвтэж байхаар нь Мөнх-Эрдэний биеэс хурааж авсан 4 ширхэг түлхүүрээс тааруулж байгаад хаалгыг нь онгойлгоод гэрлүү нь орж шалгахад ахимаг насны эмэгтэй хүн нас барсан, хэвтэж буй хэсэгт нь их хэмжээний цус гарсан байдалтай байхаар нь жижүүрлүү мэдэгдэж жижүүрийн бүрэлдэхүүн дуудсан, мөн 103 дугаарт дуудлага өгч үзүүлэхэд нас барсан тухай хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 75 дугаар тал/,

Гэрч Ц.Төр-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... сүүлийн 5 орчим жилийн хугацаанд нөхөр Б.Мтэй нийлж архи уух болсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79 дүгээр тал/,

Гэрч Б.Цэцэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... архи согтууруулах ундааг сүүлийн 4 жилийн хугацаанд хэрэглэх болсон ба эхнэр, нөхөр хоёр хоёулаа нийлээд уудаг болчихсон ... эхнэр, нөхөр хоёр өдөр бүр биш боловч мөнгөтэй болсон үедээ архи аваад 1-2 хоног уучихдаг ... энэ гэр бүл хашаандаа ганц гэрээр амьдардаг. Энэ хэрэг болсон шалтгааныг нийгмээс тасарч хоёулаа архи уудаг болсноос үүдэл болсон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 81-82 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 987 дугаартай “Б.Оюуны бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн урд хэсэгт IV-V хавирганы завсраар эгэмний дунд шугамаар дээрээс доош чиглэлд цээжний хөндийрүү нэвтэрч үнхэлцэг хальс болон зүрхний зүүн ховдлыг зүсэж гэмтээн цээжний хөндийд хурц цус алдсан хутганы шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь амьдрах боломжгүй шууд үхэлд хүргэсэн гэмтэл болно. Б.Оюуны цусанд хийгдсэн шүүх химийн лабораторийн шинжилгээний хариуд 2.3% спиртийн агууламж илэрсэн гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ нь дунд зэргийн согтолтонд хамаарна. Б.Оюуны бие цогцост хийгдсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин ... цээжний өмнө хэсгийн шархнаас өөр гэмтэл тогтоогдоогүй болно” гэсэн дүгнэлт /1хх-ийн 92-97 дугаар тал/,

Шүүх Сэтгэц Эмгэг Судлалын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 588 дугаартай “Б.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна ... сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 124-125 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2533 дугаартай “... Цээж хэсэг цагаан ягаан өнгийн судалтай хар хөх өнгийн ноосон цамц, саарал өнгийн майк, цэцэг навчны дүрстэй хөх эрээн өнгийн дотуур өмд, ягаан өнгийн нэг хос оймс, ногоон өнгийн нэг хос оймс, ягаан өнгийн нэг хос углааш дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Оюуны гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 133-135 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2536 дугаартай “Хар өнгийн хутганы иш мэт зүйлээс авсан цус мэт зүйлийн дээж гэж хаягласан хөвөн бамбар шингээсэн арчдас, цус мэт зүйлийн дээж гэж хаягласан марльд цус илэрсэн. Цус мэт зүйлийн дээж гэж хаягласан марльд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Цус мэт зүйлийн дээж гэж хаягласан марльд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь Б.Оюуны гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 138-140 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2493 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Б.М 38” гэж хаягласан цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.4 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 242-244 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2223 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цамцанд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан 43 мм шинэ зүсэгдэлт, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 38 мм шинэ ханзралт байна” гэсэн дүгнэлт /2хх-ийн 1-13 дугаар тал/,

Иймд шүүгдэгч Б.М “Хүнийг алах”, “Хүнийг алахыг завдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунтуул, хохирогч Ж.Нэргүй нарын зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй, хохирол, хор уршигт цаашид нэхэмжлэх зүйлгүй тул шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:                  

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан  шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 10 жилийн хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт дист 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгч Б.М урьд цагдан хоригдсон 95 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.8 дэх хэсэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

             2. Долоод овогт Б М “Хүнийг алах”, “Хүнийг алахыг завдах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

             3. Шүүгдэгч Б.Мд 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг баримтлан шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоосугай.

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М д оногдуулсан 10 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнх-Эрдэнийн урьд цагдан хоригдсон 95 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт дист 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ         

 

                                                           ШҮҮГЧИД                          С.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                   М.ТҮМЭННАСТ