Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 00259

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Аюушийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Болдхуягт холбогдох 3.920.000 / гурван сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 2.800.000 /хоёр сая найман зуун  мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Аюушийн Төрийн банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950  /далан мянга есөн зуун тавь / төгрөгөөс 38835 /гучин найман мянга найман зуун гучин тав/ төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 32115 /гучин хоёр мянга нэг зуун арван тав/ төгрөгийг буцаан, хариуцагч Ж.Болдхуягаас  29.875 / хорин есөн мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Аюушид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүйг  дурдсугай.

       

ШҮҮГЧ                    Б.МӨНХТУЯА