| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1314/Э |
| Дугаар | 1323 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Оюунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 1323
2020 07 20 2020/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч Ц.Оюунжаргал,
иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр,
гэрч Ц.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Д.С холбогдох 1906 05087 0457 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Булган аймаг Могод суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эх 3 дугаар гудамжны 1640 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Довжоо-Ориг овогт Д.С /РД:НТ84021811/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхийн замд Тоёота Приус маркийн 13-45 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц.Бат-Эрдэнийн жолоодож явсан Тоёота Ланд Круйзер-200 маркийн 90-82 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зорчигч Н.Хишигдуламын эрүүл мэндэд ахар сүүлний 1-р нугаламын хугарал, цээж, хэвлий, ташаа шуунд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....................” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....................” гэх мэдүүлэг,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-12 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ланд круйзер маркийн 90-82 УБӨ дугаартай автомашин миний нэр дээр бүртгэлтэй, 2017 онд Таван богд ХХК-иас лизингээр шинээр нь авсан ... гомдолтой байна, 14.500.000 төгрөг нэхэмжилнэ, манай нөхөр голдуу барьдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,
Гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эхийн шинэ буудлын замд Ланд Круйзер маркийн 90-82 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодон баруунаас зүүн чигт гудамжнаас буюу гарцнаас гараад зам түгжрээтэй байсан. Тэгтэл суудлын хар өнгийн автомашин /эмэгтэй жолоочтой байсан/ op, ор гээд надад зам тавьж өгсөн, хартал эсрэг урсгалд ямар ч автомашин байхгүй байгаа нь харагдаж байсан, би замын тал хүртэл яваад эсрэг урсгалаа баруун гар тал уруугаа харж шалгаад эргээд хартал Тоёота Приус 30 маркийн мөнгөлөг өнгийн автомашин эсрэг урсгалаар орж ирээд миний автомашинтай мөргөлдсөн. Би өөрийнхөө утсаар 102 болон 103-т дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9859 дугаартай “Н.Хишигдуламын биед ахар сүүлний 1 дүгээр нугалмын хугарал, цээж хэвлий, ташаа шуунд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр тал/,
Кости Эстимэйт ХХК-ий автомашин, техникийн үнэлгээний 14634706 дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн 90-82 УБӨ улсын дугаартай автомашин - 18.438.680 төгрөгийн шууд, 21.118.680 төгрөгийн нийт хохирол” гэх тайлан /хх-ийн 56-57, 59 дүгээр тал/,
Техникийн шинжээчийн 381 дугаартай дүгнэлт “Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам орчны байдал, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөлтийн дараах байрлал, зорчих хэсэгт үлдсэн ул мөр, гэрчүүдийн мэдүүлэг, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл, осол хэрэг гарах үеийн бичлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9859 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Приус-30 маркийн 13-45 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 69 дүгээр тал/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 422 дугаартай “...Тоёота Приус маркийн 13-45 УБД улсын дугаартай автомашины жолооч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна” гэх дахин дүгнэлт /хх-ийн 75-76 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалдсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Д.С нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхийн замд Тоёота Приус маркийн 13-45 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ц.Бат-Эрдэнийн жолоодож явсан Тоёота Ланд Круйзер 200 маркийн 90-82 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зорчигч Н.Хишигдуламын эрүүл мэндэд ахар сүүлний 1-р нугаламын хугарал, цээж, хэвлий, ташаа шуунд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....................” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....................” гэх мэдүүлэг,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-12 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 25 дугаар тал/,
Хохирогч Н.Хишигдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 08 дугаар сарын 10-ны 12 цагаас ажилтай байсан тул Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхийн ганцын автобусны эцсийн буудал дээр суудлын хөлсний автомашинд хүмүүс суугаад байхаар жолоочийн хажуу талд суусан. Приус 30 маркийн 13-45 УБД улсын дугаартай автомашины арын суудал дээр эхнэр нөхөр хоёр 2 хүүхдийн хамт суугаад хөдөлсөн. Жолооч нэлээн хурдтай яваад байсан. Шинэ буудлын уулзвар дээр хойноос ирж байгаа машинтай бараг мөргөлдөх шахаад зогссон. Тэгээд хоёр эгнээ замд зүүн гар тийгээ эргээд 1 дүгээр эгнээнд түгжирсэн автомашины хажуугаар явж байтал туслах замаас баруун гар талаас зүүн гар тийшээ эргэх гэж байсан Ланд Круйзер маркийн 90-82 УБӨ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн. Мөргөлдөх явцад аваарын 2 дэр задарсан. Миний хамаг бие өвдсөн. Угаартлаа машинаасаа гар гээд замаар явсан хүн хэлсэн. Тэгээд 102,103 ирээд би гэмтлийн эмнэлэг рүү явсан. Эмч үзээд ахар сүүл хугарсан, тархи хавантай байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Ланд круйзер маркийн 90-82 УБӨ дугаартай автомашин миний нэр дээр бүртгэлтэй, 2017 онд Таван богд ХХК-иас лизингээр шинээр нь авсан ... гомдолтой байна, 14.500.000 төгрөг нэхэмжилнэ, манай нөхөр голдуу барьдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,
Гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эхийн шинэ буудлын замд Ланд Круйзер маркийн 90-82 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодон баруунаас зүүн чигт гудамжнаас буюу гарцнаас гараад зам түгжрээтэй байсан. Тэгтэл суудлын хар өнгийн автомашин /эмэгтэй жолоочтой байсан/ op, ор гээд надад зам тавьж өгсөн, хартал эсрэг урсгалд ямар ч автомашин байхгүй байгаа нь харагдаж байсан, би замын тал хүртэл яваад эсрэг урсгалаа баруун гар тал уруугаа харж шалгаад эргээд хартал Тоёота Приус 30 маркийн мөнгөлөг өнгийн автомашин эсрэг урсгалаар орж ирээд миний автомашинтай мөргөлдсөн. Би өөрийнхөө утсаар 102 болон 103-т дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9859 дугаартай “Н.Хишигдуламын биед ахар сүүлний 1 дүгээр нугалмын хугарал, цээж хэвлий, ташаа шуунд цус хуралтуудтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр тал/,
Техникийн шинжээчийн 381 дугаартай дүгнэлт “Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам орчны байдал, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөлтийн дараах байрлал, зорчих хэсэгт үлдсэн ул мөр, гэрчүүдийн мэдүүлэг, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл, осол хэрэг гарах үеийн бичлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9859 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Приус 30 маркийн 13-45 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 69 дүгээр тал/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 422 дугаартай “...Тоёота Приус маркийн 13-45 УБД улсын дугаартай автомашины жолооч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгслийн болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анзаарч мэдсэн байвал зохино гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна” гэх дахин дүгнэлт /хх-ийн 75-76 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Тээврийн прокурорын газраас Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Д.Сыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс Ц.Бат-Эрдэнэ нь замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн, энэ нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж маргадаг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Д.С, Ц.Бат-Эрдэнэ нар зөрчил гаргасан боловч зам тээврийн осол нь Д.Сын гаргасан зөрчилтэй шууд холбоотой гэж улсын яллагч тайлбарлан мэтгэлцсэнийг үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Н.Хишигдулам нь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 3.778.306 төгрөг нэхэмжилснээс хэрэгт 938.564 төгрөгийн хохирлын талаарх баримт авагдсан бөгөөд үүнээс шүүгдэгч Д.С нь 480.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Д.Саас 458.564 төгрөг гаргуулж хохирогч Н.Хишигдуламд, 14.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Цогзолмаад тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч Н.Хишигдулам нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Саас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс Д.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Д.Ст эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Сын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий улаан өнгийн флаш диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгч Д.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Довжоориг овогт Д С “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ст таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Ст оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий улаан өнгийн flash диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Саас 390.564 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Хишигдуламд, 14.500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Цогзолмаад олгосугай.
7. Хохирогч Н.Хишигдулам нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Саас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ