| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1302/Э |
| Дугаар | 1310 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 1310
2020 07 17 2020/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч З.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овогт Зундуйн Цд холбогдох эрүүгийн 2006 00166 1429 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансарын Жүр үр дэх салбартаа ажил дээрээ байж байгаад 19:49 цагийн орчимд ариун цэврийн өрөө ороод гараа угаахдаа өөрийн Huawei mate 20X загварын гар утсаа угаалтуурын дээд талын толины тавцан дээр орхиод гарсан байна. Тэгээд би 20:05 цагийн орчимд утсаа орхисноо санаад ариун цэврийн өрөө ороход миний үлдээсэн гар утас байхгүй болсон байхаар нь утасруугаа 20:10 цагийн үед залгахад дуудаад авахгүй байхаар нь байгууллагын хяналтын камерыг шүүж үзэхэд манайхаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 13-14 дүгээр тал/,
Гэрч Ц.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Хуавей Мате 20 экс маркийн гар утас ашиглаж байгаа. Би уг гар утсыг Теди төвөөс үл таних 24-25 орчим насны залуугаас 2019 оны 12 дугаар сарын дундуур хавьцаа авсан санагдаж байна. Би уг гар утсыг 250.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
Гэрч Г.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 12 дугаар сарын сүүлээр манай нагац эгч Ц нь надад нэг гар утас өгөөд энийг зараад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би уг гар утсыг маргааш билүү нөгөөдөр нь Теди худалдааны төв дээр гадаа гар утас зардаг ченжид худалдсан. Би уг гар утсыг хэдэн төгрөгөөр зарснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан Хуавей үйлдвэрийн гар утас байсан ... Би тэр гар утсыг хууль бусаар гэмт хэргийн замаар олж авсныг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 17 дугаар тал/,
Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19 дүгээр тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч З.Цгийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жүр Үр ХХК-ий бэйкерийн ариун цэврийн өрөөнд мартаж үлдээсэн байсан хохирогч Н.Туулын эзэмшлийн Huawei mate 20 X маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас 1.062.240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч З.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Сансарын Жүр үр дэх салбартаа ажил дээрээ байж байгаад 19:49 цагийн орчимд ариун цэврийн өрөө ороод гараа угаахдаа өөрийн Huawei mate 20X загварын гар утсаа угаалтуурын дээд талын толины тавцан дээр орхиод гарсан байна. Тэгээд би 20:05 цагийн орчимд утсаа орхисноо санаад ариун цэврийн өрөө ороход миний үлдээсэн гар утас байхгүй болсон байхаар нь утасруугаа 20:10 цагийн үед залгахад дуудаад авахгүй байхаар нь байгууллагын хяналтын камерыг шүүж үзэхэд манайхаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгч авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, 13-14 дүгээр тал/,
Гэрч Ц.Амарсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Хуавей Мате 20 экс маркийн гар утас ашиглаж байгаа. Би уг гар утсыг Теди төвөөс үл таних 24-25 орчим насны залуугаас 2019 оны 12 дугаар сарын дундуур хавьцаа авсан санагдаж байна. Би уг гар утсыг 250.000 төгрөгөөр худалдан авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,
Гэрч Г.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 12 дугаар сарын сүүлээр манай нагац эгч Ц нь надад нэг гар утас өгөөд энийг зараад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би уг гар утсыг маргааш билүү нөгөөдөр нь Теди худалдааны төв дээр гадаа гар утас зардаг ченжид худалдсан. Би уг гар утсыг хэдэн төгрөгөөр зарснаа сайн санахгүй байна. Ямар ч байсан Хуавей үйлдвэрийн гар утас байсан ... Би тэр гар утсыг хууль бусаар гэмт хэргийн замаар олж авсныг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 17 дугаар тал/,
Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Дүрс бичлэг бүхий хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-40 дүгээр тал/,
З.Цгийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “... түнэлийн Жүр Үр орж юм аваад кассан дээр болгох гэж зогсож байгаад ариун цэврийн өрөөрүү ороход толины урд талд нэг гар утас байхаар нь авч гарсан ... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Д.Одгэрэлийг “Гээгдэл эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Н.Туулд Huawei mate 20X загварын гар утсыг гэрч Ц.Амарсайханаас хураан авч хүлээлгэн өгсөн, гар утас худалдан авсан Ц.Амарсайхан нь нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч З.Цг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс З.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Цгийн учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Цгийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч З.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Бичээч овогт Зундуйн Цг “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Цд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар З.Цд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, З.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ