| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1301/Э |
| Дугаар | 1309 |
| Огноо | 2020-07-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 1309
2020 07 17 2020/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваахүүгийн Од холбогдох эрүүгийн 1906 04352 1139 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймаг Лүн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо Бага Дарь-Эх 11 дүгээр гудамжны 1958 тоотод хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 133 дугаар байрны 77 тоотод оршин суух, урьд
Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүгчийн захирамжаар 1 жил 7 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Даваахүүгийн О /РД:УМ89090133/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхийн ганцын буудлын орчим хохирогч Ч.Ариунболорын нүүрэн тус газарт гараараа цохьж эрүүл мэндэд нь зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, зүүн даланд зулгаралт, зүүн завьжинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/,
Хохирогч Ч.Ариунболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 04 цаг 30 минутын үед миний дугаарлуу 99601716 гэсэн дугаараас О гэх хүн залгаад ирж эхнэрээ ав гэж хэлсэн ... Баянзүрх дүүрэг Дунд Дарь-Эхийн ганцийн буудлын ойролцоо очоод 99601716 гэсэн дугаарлуу залгаад очих газраа заалгаад очсон. Тэгсэн эхнэр Э.Ганцэцэгийг аваад явах гэтэл О гэх залуу ирээд намайг зодсон ... би эхнэр болох Э.Ганцэцэгийг аваад таксинд суугаад явах гэтэл О гэх залуу цамцнаас зуураад машинаас чирч буулгаад шууд зодсон ... О гэх залуу хөөе пизда минь гэж хэлээд миний фудволкноос зуураад фудволк урахаар нь би таксинаас Ганцэцэг бид 2 буусан ... О миний өөдөөс учир зүггүй хэл амаар доромжлоод дайраад зууралдаад ноцолдож байгаад газарт унасан ... дахиад надруу хэл амаар доромжлоод дайрч байснаа шууд миний нүүррүү гараараа 4-5 удаа цохисон ... О бид 2 маргалдаад хүмүүс салгаж байхад намайг ганц нэг цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 23-26 дугаар тал/,
Гэрч Э.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ариунболор тухайн үед намайг явъя гээд таксинд суулгасан. Намайг таксинд нь суухад О гэнэт гарч ирээд намайг таксинаас буу гэсэн. Тэгсэн чинь Ариунболор нь миний сууж байсан таксинаас түрүүлж буугаад Оийг түрүүлээд цохиод авсан. Нүүрэн тус газарт нь гараараа цохиж байхыг харсан ... О тэгээд буцаагаад өөрийг нь цохисон” гэх /хх-ийн 31-32 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9016 дугаартай “Ч.Ариунболор-н биед зүүн алим, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, зүүн даланд зулгаралт, зүүн завьжинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/,
Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Д.Оийн хохирол төлсөн талаарх баримт,
Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би зөрүүлээд нүүрэн тус газарт нь гараараа цохьсон ... Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалдсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхийн ганцын буудлын орчим хохирогч Ч.Ариунболорын нүүрэн тус газарт гараараа цохьж эрүүл мэндэд нь зүүн нүдний алим, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, зүүн даланд зулгаралт, зүүн завьжинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар тал/,
Хохирогч Ч.Ариунболорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 04 цаг 30 минутын үед миний дугаарлуу 99601716 гэсэн дугаараас О гэх хүн залгаад ирж эхнэрээ ав гэж хэлсэн ... Баянзүрх дүүрэг Дунд Дарь-Эхийн ганцийн буудлын ойролцоо очоод 99601716 гэсэн дугаарлуу залгаад очих газраа заалгаад очсон. Тэгсэн эхнэр Э.Ганцэцэгийг аваад явах гэтэл О гэх залуу ирээд намайг зодсон ... би эхнэр болох Э.Ганцэцэгийг аваад таксинд суугаад явах гэтэл О гэх залуу цамцнаас зуураад машинаас чирч буулгаад шууд зодсон ... О гэх залуу хөөе пизда минь гэж хэлээд миний фудволкноос зуураад фудволк урахаар нь би таксинаас Ганцэцэг бид 2 буусан ... О миний өөдөөс учир зүггүй хэл амаар доромжлоод дайраад зууралдаад ноцолдож байгаад газарт унасан ... дахиад надруу хэл амаар доромжлоод дайрч байснаа шууд миний нүүррүү гараараа 4-5 удаа цохисон ... О бид 2 маргалдаад хүмүүс салгаж байхад намайг ганц нэг цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 23-26 дугаар тал/,
Гэрч Э.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ариунболор тухайн үед намайг явъя гээд таксинд суулгасан. Намайг таксинд нь суухад О гэнэт гарч ирээд намайг таксинаас буу гэсэн. Тэгсэн чинь Ариунболор нь миний сууж байсан таксинаас түрүүлж буугаад Оийг түрүүлээд цохиод авсан. Нүүрэн тус газарт нь гараараа цохиж байхыг харсан ... О тэгээд буцаагаад өөрийг нь цохисон” гэх /хх-ийн 31-32 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9016 дугаартай “Ч.Ариунболор-н биед зүүн алим, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, зүүн даланд зулгаралт, зүүн завьжинд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 35 дугаар тал/,
Дамно ХХК-й хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35 дугаар тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Д.Оийн хохирол төлсөн талаарх баримт,
Д.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би зөрүүлээд нүүрэн тус газарт нь гараараа цохьсон ... Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Д.Оийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ч.Ариунболорт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 250.000 төгрөг төлөгдсөн байх тул шүүгдэгч Д.Оийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Оийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс Д.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Оийн учруулсан хохирлоо нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Оийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Даваахүүгийн Оийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Од 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ