Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00279

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

        1.Нэхэмжлэгч Ч.Тогоогийн нэхэмжлэлийн шаардлага “Мөрөн сумын 6 дугаар багийн 40 дугаар гудамжны 1 тоот хашаанд байрлах 19015,200 төгрөгийн үнэ бүхий конторын барилга хашааны шударга өмчлөгчөөр тогтоолгохыг хариуцагч Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкинд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253.026 /хоёр зуун тавин гурван мянга хорин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 126.513 / нэг зуун хорин зургаан мянга таван зуун арван гурав/ төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Ч.Тогоод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.МӨНХТУЯА