Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 13 өдөр

Дугаар 1311

 

 

 

 

 

 

   

    2020        07           17                               2020/ШЦТ/

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Б.Уранцэцэг,

Хохирогч Х.Ганбаатар,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Айсаа овогт Баасанхөхийн Бд холбогдох эрүүгийн 1906 05330 2625 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Да Хүрээ зах дээр хохирогч Х.Ганбаатарын эзэмшлийн Huyndai Porter маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахдаа Нет капитал банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж үлдэгдэл төлбөрийг өгнө гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тээврийн хэрэгслийн эзэмшлийг нэр дээрээ шилжүүлэн авч залилан, 6.363.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Ганбаатараас машин авах шалтгаан нь анх машин хайж яваад Энхсоёмботой таарсан. Тухайн үед энэ Ганбаатар гэдэг хүн байгаагүй. Тэгээд би  машин авах гэж байгаа гэсэн чинь надаас авчих гэсэн. Тэгээд Энхсоёмбоос машин авахаар болоод Энхсоёмбо болон манай эхнэр бид хэд Нет Капитал Банк бус санхүүгийн байгууллагын ажилтантай уулзахад тэдний ажилтан 100.000 төгрөг өгчих би зээлийг чинь гаргаад  өгье гэж хэлсэн учир тухайн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахаар тохиролцсон. Тэгээд  Энхсоёмбод хэлээд нотариат хийхээр болж би Энхсоёмбын дансруу 6.936.600 төгрөг урьдчилгаа мөнгө гээд шилжүүлсэн. Тэгээд би маргааш нь Энхсоёмбо дээр дахин ирээд Портер 2 машиныг 13.500.000 төгрөгөөр авахаар болж, манай эхнэр Мянганаа гэдэг дүүрүүгээ яриад, Мянганаа нь Энхсоёмборуу ярьж ах эгч хоёрт  машинаа 13.300.000 төгрөгөөр өгчих, урьдчилгаа мөнгийг нь аваад зээлээр өгөөд явуулчих найдвартай хүмүүс, зам засварын ажлынх нь мөнгө орж ирэхээр буцаагаад өгчихье гэж байна гээд хэлсэн. Би ч Энхсоёмботой тохиролцоод маргааш нь Портер 2 машиныг авахаар болж, нэр шилжүүлэхээр болоход Энхсоёмбо нь Ганбаатар гэх энэ хүнийг дуудаад наад машинаа энэ хүний нэр дээр нотариат хийгээд өгчих гэсэн ба тухайн үед Ганбаатар нь 2-3 хүнтэй нотариат хийж байсан учир би наад талд нь дугаар аваад Ганбаатараас үнэмлэхийг аваад нотариат хийлгэсэн. Нарын үүсгэл ХХК нь надад их хэмжээний мөнгө өгөх байсан боловч өгөөгүй тул би өөрийн унаж байсан Harrier маркийн автомашиныг Сайн авто ломбарданд тавиад портер 2 машины урьдчилгааг гаргаж өгсөн. Тухайн үед би Ганбаатар гэдэг хүнтэй машин авах талаар ерөөсөө тохиролцоогүй бөгөөд Энхсоёмбоос машин авахдаа машиныг банк бус санхүүгийн байгууллагаар авахад угаасаа мөнгө нь 7 хоногийн дараа орж ирэх юм чинь би банк бус санхүүгийн  байгууллагаар авч илүү хүү төлж байхаар чамд замын ажлын мөнгө ороод ирэхээр шууд үлдэгдэл мөнгийг нь өгчихье гэж хэлж тухайн машиныг авсан. Тэрнээс хойш Нарны үүсгэл компаниас ажлын хөлсний мөнгө орж ирэхгүй байсаар байгаад өдийг хүрсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Ганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Энхсоёмботой хамтран ажиллаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бид 2 олон ажлыг хамтран хийсэн. Хэрэг гардаг өдөр Энхсоёмбо надруу залгаад Портер 2 машиныг банк бус санхүүгийн байгууллагаар хүн авахаар болчихлоо, чи яаралтай ирээд нотариат хийчих гэсэн. Тухайн өдөр манай эхнэр төрөх гээд би гэртээ 2 хүүхдээ хараад байж байсан ба Энхсоёмбо залгахаар нь Да хүрээ захруу явсан. Очоод Портероос гадна өөр хэд хэдэн нотариат хийхээр болсон. Би тэгээд таньдаг нотариат дээр ороод үнэмлэхээ үлдээчихээд худалдах худалдан авах гэрээ хийгээд шилжүүлчихээрэй гэж хэлчихээд авто тээврийн үндэсний төв дээр нэр шилжүүлэх гээд материал бүрдүүлээд байж байтал Б гэх энэ залуу ирээд ахаа болчихсон шүү гээд миний үнэмлэх, гэрээ хоёрыг надад өгсөн. Би тухайн үед тус гэрээг харалгүйгээр шууд аваад халаасласан. Тэгээд орой нь нөгөө гэрээг харсан чинь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр биш Б өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байсан. Тэр даруй би Энхсоёмборуу залгасан чинь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжих ёстой шүү дээ банк бус санхүүгийн  байгууллагатайгаа тохиролцоод нэхэмжлэхээ авсан гэсэн. Тэгээд Энхсоёмбо Бруу залгасан чинь тухай өдөр утас нь холбогдоогүй 2-3 хоногийн дараа  ярихад удахгүй үлдэгдэл мөнгийг нь шилжүүлчихье ахаа 3-4 хоногийн дараа өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш утас нь холбогдохоо байгаад цагдаагийн байгууллагад өгсөн. Би бас өөрөө машин тэрэг зээлээр авч борлуулдаг энэ явдлаас хойш эргэлтийн мөнгө төгрөг гээд одоогийн байдлаар хэцүү л байна. Тиймээс зохих журмын дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Нарангэрэл гэх эмэгтэй нөхөртэйгөө хамт ирээд надаас Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг 14.500.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тухайн өдөр Да Хүрээ зах дээр байдаг нотариат ороод худалдан авах гэрээ хийх гэтэл надаас машин худалдаж авах гэж байгаа Нарангэрэл гэх эмэгтэй Машиныхаа мөнгийг Нет капиталаас гаргуулж авна гэж надад хэлсэн. Тэгэхэд өөрийнхөө утсаар надтай Нет капиталын ажилтан гэх эрэгтэй хүнтэй яриулсан. Тухайн Нет капиталын ажилтан надтай утсаар ярихдаа би хурдан наад хүний чинь зээлийг бүтээгээд өгье, та харин миний дансруу 100.000 төгрөг хийчих гэж хэлсэн. Тэгэхэд би машинаа хурдан зарах санаатай тухайн хүний Хаан банкны дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би нотариат дээр дахиад 2 машин хүнд зарах гээд байж байхад Нарангэрэлийн нөхөр гэх 40 орчим насны залуу хүрч ирээд иргэний үнэмлэхээ өгчих би гялс худалдан авах гэрээ хийчье гэж хэлсэн. Тэгээд би иргэний үнэмлэхээ тухайн залууд өгч явуулчаад өөр хүмүүст машинаа зарчихаад сууж байхад Нарангэрэлийн нөхөр гэх залуу миний иргэний үнэмлэх болон гэрээний нэг хувийг надад авчирч өгсөн. Тухайн үед би завгүй байсан болохоор анзааралгүй авчихаад ажлаа хийж байгаад тухайн гэрээг харахад Нет капиталын нэр дээр биш харин Нарангэрэлийн нөхрийн нэр дээр худалдан авах гэрээ хийгдсэн байсан. Тэгээд би Нарангэрэлийн нөхөртэй утсаар ярихад ахаа би мөнгийг чинь удаахгүй, 7 хоногийн дотор өгнө гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрөөс хойш 7 хоногийн дараа залгахад хөдөө би засварын ажил хийгээд завгүй байна, таны мөнгийг өгнө гэж хэлсээр бараг сар болж байна ... Б.Баас 6.363.400 төгрөг авах дутуу байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10, 178 дугаар тал/,

Гэрч Д.Энхсоёмбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 07 дугаар сарын 28, 29-ний өдөр би ажил дээрээ байж байсан тэгтэл үл таних залуу ирээд Бонго 3 маркийн авто машиныг авъя гэж үзэж хараад тохирсон. Тэгээд авахдаа Нэт капитал ХХК-ий зээлээр авна гэж хэлээд Амармэнд гэх хүнтэй яриулахад би Б гэх хүнтэй уулзсан, 100 мянган төгрөг өгвөл зээлийг нь хурдан гаргаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд 100 мянган төгрөгийг Амармэнд гэх хүний дансанд хийсэн. Тэгээд автомашин дээр дугаар авалгүй зээлийн материал нь бэлэн болсон. Тухайн өдөр 5 дахь өдөр байсан, мөн зээлийн материал бүрэн болж зээл гарах гэтэл Б Бонго 3 маркийн автомашинаа болъё, хажууд нь байсан Портер 2 маркийн автомашиныг авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь эргээд Амармэндрүү залгаад энэ хүн авах автомашинаа солъё гэнэ гэтэл Амармэнд маргааш амарна, өнөөдөр 5 дахь өдөр орой болсон байна бичиг баримт нь одоо амжихгүй 1 дэх өдөр болъё, та наад хүндээ автомашинаа итгэмжлэл хийж өгөөд урьдчилгаа мөнгөө аваад явуулчих гэхээр нь би Бд хөх өнгийн Портер маркийн автомашиныг тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулаад өгөөд явуулсан. Тэгээд 1 дэх өдөр болтол Б дахин ирээгүй ба утсаа авахаараа маргааш өгье, нөгөөдөр өгье гэсээр байгаад утсаа авахаа байсан ... KMFZCS7HP6U192201 арлын дугаартай автомашин нь Х.Ганбаатарын автомашиин байгаа юм. Портер маркийн автомашиныг 13.300.000 төгрөгөөр худалдахаар тохирсон. 6.936.600 төгрөгийн урьдчилгаа мөнгө авсан. Одоо 6.363.400 төгрөгийг Баас авах ёстой ... машин зарснаас хойш 7 хоногийн дараа банк бусаас мөнгө орж ирэхгүй байхаар нь гайхаад Бруу залгасан чинь Б би банк бусаас зээл гаргуулж аваагүй, өөрийнхөө нэр дээр шилжүүлчихлээ удахгүй өнөө маргаашгүй Дарханы замаас мөнгө орж ирнэ тэгэхээр үлдэгдэл мөнгийг нь өгье гэж хэлээд алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 179-180 дугаар тал/,

Гэрч Б.Тунгалагтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б.Б гэх хүн хэн нэгнээр надруу болон манай байгууллагаруу ярилгүйгээр өөрөө ирсэн. Тэгээд өөрийн нэр дээр байгаа автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр байрьцаалж зээл авах хүсэлт гаргасан ... байгууллагын нэр дээр шилжүүлэн 5 сая төгрөгийн зээлийг олгосон. 12 сарын хугацаатай зээлийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн ... Б анх хэлэхдээ би саяхан худалдаж авсан, миний автомашин байгаа юм. Хэн нэгэнд өр зээлтэй гэж хэлээгүй, манай компани нь зам угсралтын ажил хийж байгаа Хятадуудаас мөнгө орж ирвэл зээлээ удахгүй хаачихна гэж хэлж ярьж байсан. Зээл авсан цагаас хойш эргэн төлөлтөө хугацаандаа хийдэггүй учраас утсаар залгахаар утсаа огт авдаггүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 13 дугаар тал/,

Гэрч Д.Энхсоёмбын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16 дугаар тал/,

Бичил глобус финанс Банк бус санхүүгийн байгууллагаас Huyndai Porter маркийн 11-74 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээл авсан талаарх баримт /хх-ийн 20-35 дугаар тал/,

Тод үнэлгээ ХХК-ий эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хх-ийн 37 дугаар тал/,

Б.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/,

Гэрч Л.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай компани 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чайно стэйт шинжиан констракшн инженеринг компанитай Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам засварын 10 хоолой барих ажлын гэрээг байгуулсан ... Б.Б 2, 4 дүгээр хоолойг барилцах ажилд тусалсан бөгөөд ямар нэгэн гэрээ байхгүй, манай компаний туслан гүйцэтгэгч биш бригад маягийн доороо 5-7 орчим хүнтэй ажилласан ... Б.Б өөрийнхөө мөнгөөр банз, хэв хашмал, хадаас, боодлын утас, хар фаннер зэрэг эд зүйлийг авсан. 2 хоолой нийлээд 27.776.406 төгрөгийн өртөгтэй боссон ... Б.Бд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр түүний эхнэр Нарангэрэлийн 5079069067 тоот дансруу 4.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн худалдаа хөгжлийн банкны 428003213 тоот данснаас 2.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бэлэн 2.000.000 төгрөгийг офиссын өрөөнд Б.Бд өгсөн. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийн голомт банкны 2209166865 тоот данснаас 3.500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Голомт банкны 2209166865 тоот данснаас 700.000 төгрөгийг шилжүүлж, нийт 18.000.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 153-154 дүгээр тал/,

Гэрч Л.Наранчимэгийн арилжааны банкин дахь дансны хуулгууд /хх-ийн 157-172 дугаар тал/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

                                                                                                                       

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалдсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

           Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Да Хүрээ зах дээр хохирогч Х.Ганбаатарын эзэмшлийн Huyndai Porter маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахдаа Нет капитал банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьж үлдэгдэл төлбөрийг өгнө гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тээврийн хэрэгслийн эзэмшлийг нэр дээрээ шилжүүлэн авч залилан, 6.363.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Ганбаатараас машин авах шалтгаан нь анх машин хайж яваад Энхсоёмботой таарсан. Тухайн үед энэ Ганбаатар гэдэг хүн байгаагүй. Тэгээд би  машин авах гэж байгаа гэсэн чинь надаас авчих гэсэн. Тэгээд Энхсоёмбоос машин авахаар болоод Энхсоёмбо болон манай эхнэр бид хэд Нет Капитал Банк бус санхүүгийн байгууллагын ажилтантай уулзахад тэдний ажилтан 100.000 төгрөг өгчих би зээлийг чинь гаргаад  өгье гэж хэлсэн учир тухайн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахаар тохиролцсон. Тэгээд  Энхсоёмбод хэлээд нотариат хийхээр болж би Энхсоёмбын дансруу 6.936.600 төгрөг урьдчилгаа мөнгө гээд шилжүүлсэн. Тэгээд би маргааш нь Энхсоёмбо дээр дахин ирээд Портер 2 машиныг 13.500.000 төгрөгөөр авахаар болж, манай эхнэр Мянганаа гэдэг дүүрүүгээ яриад, Мянганаа нь Энхсоёмборуу ярьж ах эгч хоёрт  машинаа 13.300.000 төгрөгөөр өгчих, урьдчилгаа мөнгийг нь аваад зээлээр өгөөд явуулчих найдвартай хүмүүс, зам засварын ажлынх нь мөнгө орж ирэхээр буцаагаад өгчихье гэж байна гээд хэлсэн. Би ч Энхсоёмботой тохиролцоод маргааш нь Портер 2 машиныг авахаар болж, нэр шилжүүлэхээр болоход Энхсоёмбо нь Ганбаатар гэх энэ хүнийг дуудаад наад машинаа энэ хүний нэр дээр нотариат хийгээд өгчих гэсэн ба тухайн үед Ганбаатар нь 2-3 хүнтэй нотариат хийж байсан учир би наад талд нь дугаар аваад Ганбаатараас үнэмлэхийг аваад нотариат хийлгэсэн. Нарын үүсгэл ХХК нь надад их хэмжээний мөнгө өгөх байсан боловч өгөөгүй тул би өөрийн унаж байсан Harrier маркийн автомашиныг Сайн авто ломбарданд тавиад портер 2 машины урьдчилгааг гаргаж өгсөн. Тухайн үед би Ганбаатар гэдэг хүнтэй машин авах талаар ерөөсөө тохиролцоогүй бөгөөд Энхсоёмбоос машин авахдаа машиныг банк бус санхүүгийн байгууллагаар авахад угаасаа мөнгө нь 7 хоногийн дараа орж ирэх юм чинь би банк бус санхүүгийн  байгууллагаар авч илүү хүү төлж байхаар чамд замын ажлын мөнгө ороод ирэхээр шууд үлдэгдэл мөнгийг нь өгчихье гэж хэлж тухайн машиныг авсан. Тэрнээс хойш Нарны үүсгэл компаниас ажлын хөлсний мөнгө орж ирэхгүй байсаар байгаад өдийг хүрсэн” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Ганбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Энхсоёмботой хамтран ажиллаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бид 2 олон ажлыг хамтран хийсэн. Хэрэг гардаг өдөр Энхсоёмбо надруу залгаад Портер 2 машиныг банк бус санхүүгийн байгууллагаар хүн авахаар болчихлоо, чи яаралтай ирээд нотариат хийчих гэсэн. Тухайн өдөр манай эхнэр төрөх гээд би гэртээ 2 хүүхдээ хараад байж байсан ба Энхсоёмбо залгахаар нь Да хүрээ захруу явсан. Очоод Портероос гадна өөр хэд хэдэн нотариат хийхээр болсон. Би тэгээд таньдаг нотариат дээр ороод үнэмлэхээ үлдээчихээд худалдах худалдан авах гэрээ хийгээд шилжүүлчихээрэй гэж хэлчихээд авто тээврийн үндэсний төв дээр нэр шилжүүлэх гээд материал бүрдүүлээд байж байтал Б гэх энэ залуу ирээд ахаа болчихсон шүү гээд миний үнэмлэх, гэрээ хоёрыг надад өгсөн. Би тухайн үед тус гэрээг харалгүйгээр шууд аваад халаасласан. Тэгээд орой нь нөгөө гэрээг харсан чинь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр биш Б өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн байсан. Тэр даруй би Энхсоёмборуу залгасан чинь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр шилжих ёстой шүү дээ банк бус санхүүгийн  байгууллагатайгаа тохиролцоод нэхэмжлэхээ авсан гэсэн. Тэгээд Энхсоёмбо Бруу залгасан чинь тухай өдөр утас нь холбогдоогүй 2-3 хоногийн дараа  ярихад удахгүй үлдэгдэл мөнгийг нь шилжүүлчихье ахаа 3-4 хоногийн дараа өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш утас нь холбогдохоо байгаад цагдаагийн байгууллагад өгсөн. Би бас өөрөө машин тэрэг зээлээр авч борлуулдаг энэ явдлаас хойш эргэлтийн мөнгө төгрөг гээд одоогийн байдлаар хэцүү л байна. Тиймээс зохих журмын дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Нарангэрэл гэх эмэгтэй нөхөртэйгөө хамт ирээд надаас Porter-2 маркийн тээврийн хэрэгслийг 14.500.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Тухайн өдөр Да Хүрээ зах дээр байдаг нотариат ороод худалдан авах гэрээ хийх гэтэл надаас машин худалдаж авах гэж байгаа Нарангэрэл гэх эмэгтэй Машиныхаа мөнгийг Нет капиталаас гаргуулж авна гэж надад хэлсэн. Тэгэхэд өөрийнхөө утсаар надтай Нет капиталын ажилтан гэх эрэгтэй хүнтэй яриулсан. Тухайн Нет капиталын ажилтан надтай утсаар ярихдаа би хурдан наад хүний чинь зээлийг бүтээгээд өгье, та харин миний дансруу 100.000 төгрөг хийчих гэж хэлсэн. Тэгэхэд би машинаа хурдан зарах санаатай тухайн хүний Хаан банкны дансанд 100.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би нотариат дээр дахиад 2 машин хүнд зарах гээд байж байхад Нарангэрэлийн нөхөр гэх 40 орчим насны залуу хүрч ирээд иргэний үнэмлэхээ өгчих би гялс худалдан авах гэрээ хийчье гэж хэлсэн. Тэгээд би иргэний үнэмлэхээ тухайн залууд өгч явуулчаад өөр хүмүүст машинаа зарчихаад сууж байхад Нарангэрэлийн нөхөр гэх залуу миний иргэний үнэмлэх болон гэрээний нэг хувийг надад авчирч өгсөн. Тухайн үед би завгүй байсан болохоор анзааралгүй авчихаад ажлаа хийж байгаад тухайн гэрээг харахад Нет капиталын нэр дээр биш харин Нарангэрэлийн нөхрийн нэр дээр худалдан авах гэрээ хийгдсэн байсан. Тэгээд би Нарангэрэлийн нөхөртэй утсаар ярихад ахаа би мөнгийг чинь удаахгүй, 7 хоногийн дотор өгнө гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрөөс хойш 7 хоногийн дараа залгахад хөдөө би засварын ажил хийгээд завгүй байна, таны мөнгийг өгнө гэж хэлсээр бараг сар болж байна ... Б.Баас 6.363.400 төгрөг авах дутуу байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10, 178 дугаар тал/,

Гэрч Д.Энхсоёмбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 07 дугаар сарын 28, 29-ний өдөр би ажил дээрээ байж байсан тэгтэл үл таних залуу ирээд Бонго 3 маркийн авто машиныг авъя гэж үзэж хараад тохирсон. Тэгээд авахдаа Нэт капитал ХХК-ий зээлээр авна гэж хэлээд Амармэнд гэх хүнтэй яриулахад би Б гэх хүнтэй уулзсан, 100 мянган төгрөг өгвөл зээлийг нь хурдан гаргаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд 100 мянган төгрөгийг Амармэнд гэх хүний дансанд хийсэн. Тэгээд автомашин дээр дугаар авалгүй зээлийн материал нь бэлэн болсон. Тухайн өдөр 5 дахь өдөр байсан, мөн зээлийн материал бүрэн болж зээл гарах гэтэл Б Бонго 3 маркийн автомашинаа болъё, хажууд нь байсан Портер 2 маркийн автомашиныг авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь эргээд Амармэндрүү залгаад энэ хүн авах автомашинаа солъё гэнэ гэтэл Амармэнд маргааш амарна, өнөөдөр 5 дахь өдөр орой болсон байна бичиг баримт нь одоо амжихгүй 1 дэх өдөр болъё, та наад хүндээ автомашинаа итгэмжлэл хийж өгөөд урьдчилгаа мөнгөө аваад явуулчих гэхээр нь би Бд хөх өнгийн Портер маркийн автомашиныг тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ байгуулаад өгөөд явуулсан. Тэгээд 1 дэх өдөр болтол Б дахин ирээгүй ба утсаа авахаараа маргааш өгье, нөгөөдөр өгье гэсээр байгаад утсаа авахаа байсан ... KMFZCS7HP6U192201 арлын дугаартай автомашин нь Х.Ганбаатарын автомашиин байгаа юм. Портер маркийн автомашиныг 13.300.000 төгрөгөөр худалдахаар тохирсон. 6.936.600 төгрөгийн урьдчилгаа мөнгө авсан. Одоо 6.363.400 төгрөгийг Баас авах ёстой ... машин зарснаас хойш 7 хоногийн дараа банк бусаас мөнгө орж ирэхгүй байхаар нь гайхаад Бруу залгасан чинь Б би банк бусаас зээл гаргуулж аваагүй, өөрийнхөө нэр дээр шилжүүлчихлээ удахгүй өнөө маргаашгүй Дарханы замаас мөнгө орж ирнэ тэгэхээр үлдэгдэл мөнгийг нь өгье гэж хэлээд алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 179-180 дугаар тал/,

Гэрч Б.Тунгалагтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б.Б гэх хүн хэн нэгнээр надруу болон манай байгууллагаруу ярилгүйгээр өөрөө ирсэн. Тэгээд өөрийн нэр дээр байгаа автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр байрьцаалж зээл авах хүсэлт гаргасан ... байгууллагын нэр дээр шилжүүлэн 5 сая төгрөгийн зээлийг олгосон. 12 сарын хугацаатай зээлийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн ... Б анх хэлэхдээ би саяхан худалдаж авсан, миний автомашин байгаа юм. Хэн нэгэнд өр зээлтэй гэж хэлээгүй, манай компани нь зам угсралтын ажил хийж байгаа Хятадуудаас мөнгө орж ирвэл зээлээ удахгүй хаачихна гэж хэлж ярьж байсан. Зээл авсан цагаас хойш эргэн төлөлтөө хугацаандаа хийдэггүй учраас утсаар залгахаар утсаа огт авдаггүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 13 дугаар тал/,

Гэрч Д.Энхсоёмбын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16 дугаар тал/,

Бичил глобус финанс Банк бус санхүүгийн байгууллагаас Huyndai Porter маркийн 11-74 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээл авсан талаарх баримт /хх-ийн 20-35 дугаар тал/,

Тод үнэлгээ ХХК-ий эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хх-ийн 37 дугаар тал/,

Б.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/,

Гэрч Л.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай компани 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чайно стэйт шинжиан констракшн инженеринг компанитай Дархан-Улаанбаатар чиглэлийн авто зам засварын 10 хоолой барих ажлын гэрээг байгуулсан ... Б.Б 2, 4 дүгээр хоолойг барилцах ажилд тусалсан бөгөөд ямар нэгэн гэрээ байхгүй, манай компаний туслан гүйцэтгэгч биш бригад маягийн доороо 5-7 орчим хүнтэй ажилласан ... Б.Б өөрийнхөө мөнгөөр банз, хэв хашмал, хадаас, боодлын утас, хар фаннер зэрэг эд зүйлийг авсан. 2 хоолой нийлээд 27.776.406 төгрөгийн өртөгтэй боссон ... Б.Бд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр түүний эхнэр Нарангэрэлийн 5079069067 тоот дансруу 4.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн худалдаа хөгжлийн банкны 428003213 тоот данснаас 2.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бэлэн 2.000.000 төгрөгийг офиссын өрөөнд Б.Бд өгсөн. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийн голомт банкны 2209166865 тоот данснаас 3.500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Голомт банкны 2209166865 тоот данснаас 700.000 төгрөгийг шилжүүлж, нийт 18.000.000 төгрөгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 153-154 дүгээр тал/,

Гэрч Л.Наранчимэгийн арилжааны банкин дахь дансны хуулгууд /хх-ийн 157-172 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Б.Быг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Баас 6.363.400 төгрөг гаргуулж хохирогч Х.Ганбаатарт олгох нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр төлөөгүй байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндийн шалтгааны улмаас хүнд ажил хийх боломжгүй болохоо илэрхийлсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бы тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Айсаа овогт Баасанхөхийн Быг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

             4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 6.363.400 төгрөг гаргуулж хохирогч Х.Ганбаатарт олгосугай.

             5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ХАТАНЦЭЦЭГ