Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1238

 

 

 

 

 

 

   

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

Улсын яллагч О.Баярсайхан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уранчимэг, түүний өмгөөлөгч Б.Борхүү, К.Отгонцэцэг

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Мандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж Б холбогдох эрүүгийн 2006 00000 0899 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо Дунд Дарь Эх 11 дүгээр гудамжны 1051 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Жавзанпагмын Бат-Эрдэнэ  /РД:ЦГ80102971/.  

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Бат-Эрдэний толгойн тус газарт нь чулуу шидэн оносны эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Айлд байж байгаад уруудаад явж байсан чинь 2 залуу сууж байснаа нэг нь босч ирээд чулуу шидэхээр нь би зөрүүлээд чулуу шидсэн. Тухайн  үед хохирогчийн толгойд оноё гэж би чулуу шидээгүй. Хохирогчийг би урьд нь таньдаг байсан” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн үед ээж Норовсүрэн надруу залгаад танай нөхөр А.Бат-Эрдэнэ энд нэг айлд ухаангүй байдалтай байна гэж Одхүү гэдэг хүн ирж хэллээ гэж ярьсан. Тухайн үед би архи  уусан юм уу, яасан юм болоо гэж асуухад ээж мэдэхгүй ээ ухаангүй байна гэж хэлсэн. Ээж Норовсүрэн, хүргэн Мөнх-Оргил хоёр Одхүүгийн гэрт очиж үзсэн ба ухаангүй байдалтай байхаар нь цагдаа, түргэн тусламж дуудсан. Түргэний эмч үзээд шууд авч явсан ба Мөнх-Оргил надруу залгаад биеийн байдал муу байгаа талаар хэлсэн. Шууд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг орж томографикийн зураг авхуулахад тархиндаа гэмтэлтэй байсан тул Гэмтлийн эмнэлэгт шилжүүлж ирсэн. Гэмтлийн эмнэлэгт ирээд яаралтай хагалгаанд орсон ... 2020 оны 04 дүгээр сарын 14-нөөс хойш өнөөдрийг хүртэл ухаангүй байдалтай байна ... 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед нөхөр А.Бат-Эрдэнэ нь гучхан минут хүнтэй уулзчихаад ирье гээд гараад явсан. Гэрт байхад найзууд нь утасруу залгаад байхаар нь гэрээс гаргасан. Гарч явснаас нь хойш би утасруу нь залгаж ярихад одоо очлоо гэж хэлээд ирээгүй ... маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 07-11 дүгээр тал/,

Гэрч Ц.Норовсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 09 цаг 30 минутын үед гэртээ сууж байсан чинь Одхүү гэх залуу ирээд танай хүргэн чинь манай гэрт ухаангүй байна, би ажилдаа явах гэсэн чинь босч өгөхгүй бие нь муу байна гэж хэлсэн. Тэгээд би хэзээ ирсэн юм яасан гэж асуухад өчигдөр орой нүдэн Баагий, Батболд нар манай гэрт сугадаад чирээд оруулж ирээд танай танайд хонуулчихъя гэж хэлсэн. Тэгээд би хүргэн Мөнх-Оргилыг дагуулаад Одхүүгийн гэрт очиход манай хүргэн Бат-Эрдэнэ гэрт нь ямар ч ухаангүй хэвтэж байсан. Тэгээд түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Гэрч Б.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Бат-Эрдэнэ бид хоёр алхаж явсаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Булгийн хажуу гэх нэртэй дэлгүүрийн урд явж байтал дэлгүүрийн цаад булангийн шатан дээр хоёр эрэгтэй хүн сууж байсан. Тэр хоёр хүний нэг нь Бат-Эрдэнэ бид хоёрыг таниад юу хийж яваа юм бэ гэж дуугарсан. Бид хоёр тухайн үед таниагүй. Бат-Эрдэнэ 10 метрийн наанаас газраас чулуу аваад шидсэн. Энэ үед шатан дээр сууж байсан хохирогч Бат-Эрдэний зүүн хойд шанаа буюу толгойн хойд хэсэгт оносон. Сууж байснаа гэнэт толгойгоо бариад дөрвөн хөллөөд хэвтсэн. Тухайн үед чулуугаар цохисон Бат-Эрдэнэ сандарч байсан. Бат-Эрдэнэ газраас босгож ирээд баруун гарын сугадаад би зүүн гарын сугадаж өргөөд Тэмүүлэн гэх нэртэй дэлгүүрийн хойд талруу уруудаад хоёр талаас нь дамжлаад Дарь эх орох гээд явсан. Бат-Эрдэнэ бид хоёр хохирогчийг дамжлаад хоёр талаас нь өргөөд нэг мэдсэн Баянзүрх дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэрт байрлах хуурай ах Одхүүгийн гэрт аваачсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

Гэрч С.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... найз Бат-Эрдэний гэрт очиход эхнэр Амараатай хоёулхнаа байсан. Тэгээд хөзөр тоглож байхад найз Батболд Бат-Эрдэнийд өөрөө ирсэн. Тэгээд 16 цагийн үед Бат-Эрдэнэ, Батболд бид 3 гарч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 94А байрны гадаа хүргүүлсэн. Тэгээд манай гэрт бид 3 орсон. Эхнэртээ хэлж 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи, 0.5 литрийн хэмжээтэй Хараа архи бид 4 хувааж уусан. Тэгээд би унтаад өгсөн. Бат-Эрдэнэ, Батболд нар намайг унтсаны дараа гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

Гэрч П.Дэлгэрмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... нөхөр Гантулгын хамт байх үед нөхрийн найз Батболд, Баагий 2 ирсэн. Тэгээд манай нөхрийн хамтаар 0.75 хэмжээтэй Хараа архи уучихаад 19 цагийн үед яваад өгсөн. Батболд, Баагий нар нэг их согтоогүй манай гэрээс гарсан. Тухайн үед маргаан хийсэн зүйлгүй, гэрлүүгээ явлаа гээд гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

Гэрч Б.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ... 20 цагийн орчим гаднаас нүдэн Баагий /Ж.Бат-Эрдэнэ/, Батболд хоёр Урианхай Баагий /А.Бат-Эрдэнэ/-ийг хоёр талаас нь сугадсан байдалтай орж ирээд Урианхай Баагийд ор засаж өгөөч гэхээр нь би пишингийн ар талд ор засаж өгөхөд тэр хоёр А.Бат-Эрдэнийг унтуулсан. Тухайн үед А.Бат-Эрдэнэ юу ч ярилгүй хурхираад унтаад байсан ... Өглөө 9 цагийн үед босоход А.Бат-Эрдэнэ хурхирсан хэвээрээ анх хэвтсэн байдалтай байхаар нь түүнийг босгох гэхэд босохгүй байсан. Би түүнийг согтуудаа унтаад байгаа юм болов уу гэж бодоход нэг л биш байсан ба орондоо шээсэн байхаар нь амны халбагаар цай өгөх гэхэд ууж чадахгүй байхаар нь түүний хадмын гэр нь манай гэртээ ойрхон байдаг болохоор хадам аав, ээж хоёрт нь очоод А.Бат-Эрдэнэ өнгөрсөн шөнө Ж.Бат-Эрдэнэ, Батболд хоёртой орж ирсэн, бие нь нэг л бишээ өчигдөр орой ирээд манайд ирээд унтсан одоог хүртэл унтаад байна 10 цаг орчим унтлаа түргэн дуудаж үзүүлэхгүй бол болохгүй. Өчигдөр орой унтахдаа хурхирсан одоо хүртэл хурхираад байна шөнөжингөө хурхирлаа гэхэд хадмууд нь манай гэрт ирээд түүнийг босгох гэтэл босч чадахгүй байхаар нь 103 дуудсан ... Өглөө босоод үзэхэд баруун талын шанаа орчимд шалбараад хавдсан байсан” мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

Гэрч Ц.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн “А.Бат-Эрдэнэ нь 2020 оны 04 дүгээр сарын 14-нд гавал тархины  хүнд гэмтэл, гавал ясны хугарал, тархины эдийн хүнд цус хуралт, тархины аалзавчинд цус хуралт, гүнзгий комын байдалтай ирж, амь насны заалтаар амь насыг аврахаар тархины мэс засалд орсон. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 16-нд гэмтлийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу хатуу хальсан дээр цус хуралтыг авахаар дахин хагалгаанд орсон ... Өвчтөний биеийн байдал хүнд, ухаангүй, тогтвортой эмчлэгдэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4791 дугаартай “А.БАТ-ЭРДЭНЭ-н биед зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух, баруун шанаа, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тархины гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлээр цохих, цохигдох үед үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дух, баруун шанаа, дээд уруулын зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эмчилгээний зардалтай холбоотой 56 хуудас баримт зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалдсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Бат-Эрдэний толгойн тус газарт нь чулуу шидэн онож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн үед ээж Норовсүрэн надруу залгаад танай нөхөр А.Бат-Эрдэнэ энд нэг айлд ухаангүй байдалтай байна гэж Одхүү гэдэг хүн ирж хэллээ гэж ярьсан ... хүргэн Мөнх-Оргил надруу залгаад биеийн байдал муу байгаа талаар хэлсэн. Шууд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг орж томографикийн зураг авхуулахад тархиндаа гэмтэлтэй байсан тул Гэмтлийн эмнэлэгт шилжүүлж ирсэн. Гэмтлийн эмнэлэгт ирээд яаралтай хагалгаанд орсон ... 2020 оны 04 дүгээр сарын 14-нөөс хойш өнөөдрийг хүртэл ухаангүй байдалтай байна ... 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагийн үед нөхөр А.Бат-Эрдэнэ нь гучхан минут хүнтэй уулзчихаад ирье гээд гараад явсан. Гэрт байхад найзууд нь утасруу залгаад байхаар нь гэрээс гаргасан. Гарч явснаас нь хойш би утасруу нь залгаж ярихад одоо очлоо гэж хэлээд ирээгүй ... маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 07-11 дүгээр тал/,

Гэрч Ц.Норовсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 09 цаг 30 минутын үед гэртээ сууж байсан чинь Одхүү гэх залуу ирээд танай хүргэн чинь манай гэрт ухаангүй байна, би ажилдаа явах гэсэн чинь босч өгөхгүй бие нь муу байна гэж хэлсэн. Тэгээд би хэзээ ирсэн юм яасан гэж асуухад өчигдөр орой нүдэн Баагий, Батболд нар манай гэрт сугадаад чирээд оруулж ирээд танай танайд хонуулчихъя гэж хэлсэн. Тэгээд би хүргэн Мөнх-Оргилыг дагуулаад Одхүүгийн гэрт очиход манай хүргэн Бат-Эрдэнэ гэрт нь ямар ч ухаангүй хэвтэж байсан. Тэгээд түргэн тусламж дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Гэрч Б.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Бат-Эрдэнэ бид хоёр алхаж явсаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Булгийн хажуу гэх нэртэй дэлгүүрийн урд явж байтал дэлгүүрийн цаад булангийн шатан дээр хоёр эрэгтэй хүн сууж байсан. Тэр хоёр хүний нэг нь Бат-Эрдэнэ бид хоёрыг таниад юу хийж яваа юм бэ гэж дуугарсан. Бид хоёр тухайн үед таниагүй. Бат-Эрдэнэ 10 метрийн наанаас газраас чулуу аваад шидсэн. Энэ үед шатан дээр сууж байсан хохирогч Бат-Эрдэний зүүн хойд шанаа буюу толгойн хойд хэсэгт оносон. Сууж байснаа гэнэт толгойгоо бариад дөрвөн хөллөөд хэвтсэн. Тухайн үед чулуугаар цохисон Бат-Эрдэнэ сандарч байсан. Бат-Эрдэнэ газраас босгож ирээд баруун гарын сугадаад би зүүн гарын сугадаж өргөөд Тэмүүлэн гэх нэртэй дэлгүүрийн хойд талруу уруудаад хоёр талаас нь дамжлаад Дарь эх орох гээд явсан. Бат-Эрдэнэ бид хоёр хохирогчийг дамжлаад хоёр талаас нь өргөөд нэг мэдсэн Баянзүрх дүүргийн 21 хорооны нутаг дэвсгэрт байрлах хуурай ах Одхүүгийн гэрт аваачсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

Гэрч Б.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ... 20 цагийн орчим гаднаас нүдэн Баагий /Ж.Б/, Батболд хоёр Урианхай Баагий /А.Бат-Эрдэнэ/-ийг хоёр талаас нь сугадсан байдалтай орж ирээд Урианхай Баагийд ор засаж өгөөч гэхээр нь би пишингийн ар талд ор засаж өгөхөд тэр хоёр А.Бат-Эрдэнийг унтуулсан. Тухайн үед А.Бат-Эрдэнэ юу ч ярилгүй хурхираад унтаад байсан ... Өглөө 9 цагийн үед босоход А.Бат-Эрдэнэ хурхирсан хэвээрээ анх хэвтсэн байдалтай байхаар нь түүнийг босгох гэхэд босохгүй байсан. Би түүнийг согтуудаа унтаад байгаа юм болов уу гэж бодоход нэг л биш байсан ба орондоо шээсэн байхаар нь амны халбагаар цай өгөх гэхэд ууж чадахгүй байхаар нь түүний хадмын гэр нь манай гэртээ ойрхон байдаг болохоор хадам аав, ээж хоёрт нь очоод А.Бат-Эрдэнэ өнгөрсөн шөнө Ж.Б , Батболд хоёртой орж ирсэн, бие нь нэг л бишээ өчигдөр орой ирээд манайд ирээд унтсан одоог хүртэл унтаад байна 10 цаг орчим унтлаа түргэн дуудаж үзүүлэхгүй бол болохгүй. Өчигдөр орой унтахдаа хурхирсан одоо хүртэл хурхираад байна шөнөжингөө хурхирлаа гэхэд хадмууд нь манай гэрт ирээд түүнийг босгох гэтэл босч чадахгүй байхаар нь 103 дуудсан ... Өглөө босоод үзэхэд баруун талын шанаа орчимд шалбараад хавдсан байсан” мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

Гэрч Ц.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны өгсөн “А.Бат-Эрдэнэ нь 2020 оны 04 дүгээр сарын 14-нд гавал тархины  хүнд гэмтэл, гавал ясны хугарал, тархины эдийн хүнд цус хуралт, тархины аалзавчинд цус хуралт, гүнзгий комын байдалтай ирж, амь насны заалтаар амь насыг аврахаар тархины мэс засалд орсон. Дараа нь 2020 оны 04 дүгээр сарын 16-нд гэмтлийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу хатуу хальсан дээр цус хуралтыг авахаар дахин хагалгаанд орсон ... Өвчтөний биеийн байдал хүнд, ухаангүй, тогтвортой эмчлэгдэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 4791 дугаартай “А.Бат-Эрдэний биед зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух, баруун шанаа, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тархины гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохих, цохигдох үед үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлээр цохих, цохигдох үед үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн дух, зүүн чамархай, зулайн тархины няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дух, баруун шанаа, дээд уруулын зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эмчилгээний хийлгэж байгаа өвчний түүхийн хуулбар, шинжилгээний хариу болон эмчилгээний зардалтай холбоотой баримтууд,

Баянзүрх эмнэлэг ХХК-ий 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 02/318 дугаартай “Адъяагийн Бат-Эрдэнэ хоёр талын уушгины үрэвсэл хүнд зэрэг, гэмтлийн шалтгаант харвалтын дараах байдал оноштойгоор 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс манай эмнэлэгийн Насанд хүрэгчдийн өвчин судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 06 дугаар сарын 28-наас Яаралтай тусламжийн төвийн эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд эмчлүүлж байгаа нь үнэн болно” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Б “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шүүгдэгч Ж.Б 8.293.898 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уранчимэгт олгохоор шийдвэрлэв.

Хохирогч А.Бат-Эрдэнэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Ж.Б нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс Ж.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Бн цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б 8.293.8           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Б овогт Ж.Б “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар Ж.Б оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Б цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

             5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

98 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уранчимэгт олгосугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Уранчимэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

             8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

             9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ХАТАНЦЭЦЭГ