Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 152

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Од холбогдох эрүүгийн 2007000000162 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуягт танкийн офицер мэргэжилтэй, ******* ажилтай, эхнэр 2 хүүхдийн хамт ******* тоотод амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн ********* дугаартай ******* овогт Б.О.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Б.О нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******”-2 амралтын газрын ойролцоо хохирогч Б.*******ийн үснээс зулгааж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг гарсан өдөр би ажил дээрээ байсан. Тэгтэл ******* 10 цагийн үед надруу залгаад би танай ажил дээр яваад очъё гэж хэлсэн. Ирэхдээ нэг бүтэн пивотой ирсэн. Тэгээд бид нар гол орсон. *******, ******* бид гурав гол дээр сууж байгаад пиво уусан. Би газар суух үедээ үхрийн нойтон баасан дээр суучихсан. Тэгээд гол орж хувцсаа цэвэрлэх гээд явахдаа ******* болон ******* нарын хажууд гар утсаа үлдээгээд явсан. Буцаад ирэх үед миний утас олдоогүй. *******ийг шинэ гүүр лүү хүргээд өгчих гэж гуйсан. Шинэ гүүр явах үед ******* намайг машинаасаа хөөж буулгасан. Тэр үед нь би зүүн гарынхаа алгаар нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон. Би хийсэн буруу үйлдэлдээ харамсаж байна. Шүүхэд хэрэг ирсэнээс хойш хохирогч Б.*******д хохирол төлбөрт нь 270.000 төгрөг төлсөн. Хохирогч шүүхэд хохирол төлбөргүй талаараа бичиж өгнө гэж хэлж байсан ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр танил найз Б.О надруу залгаад өмнө уулзахдаа орны бүтээлэг орхисон байсан тэрийгээ авах гэсэн юм тэр үед голын эрэг дээр амрангаа аваачаад өгчихье гэж бодоод найз *******г дагуулаад хамт явсан. ******* дүүргийн 6 дугаар хороо *******-2 амралтын цаад талд авчирсан байсан пивоо ууж суусан. ...Б.О нь гар утас байхгүй байна гээд утсыг нь голын эрэг дээр сууж байсан газраа хайхаар буцаад явж байтал "утас маллахгүй яасын янхан, гичий ал" гээд элдвээр хэлж эхлэсэн. Тэгэхээр нь би Б.Оыг машинаасаа татаад буулгасан. Б.О нь машины урд талаар тойрч ирээд "чи намайг машинаасаа буулгадаг хэн бэ" гэж хэлээд үснээс зулгаагаад толгой руу шууд цохьсон. Тэр үед би манараад нэг санахад газар уначихсан Б.О нь нүүр рүү гараараа цохиж байгаа харагдсан тэгээд дайраад байсан. ******* салгаад цааш явуултал эргээд чулуу барьчихсан дахиж зодох гээд дайраад байсан." гэх мэдүүлэг

/хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Гэрч А.*******гийн “...Б.******* Б.Оыг гарнаас нь татаад буулгачихсан юм. Тэгтэл уурлаад Б.*******ийг машиндаа суух гэж байтал үснээс нь зулгаагаад газар унагаад араас нь гараараа толгой руу нь цохиод мөн нүүр рүү нь алгадаад саваад цохиод байсан." гэх мэдүүлэг

/хх-ийн 13-14 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 517 дугаар:

1. "Б.*******ийн биед тархи дБ.От, баруун дээд, доод зовхи, цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт

            /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

           

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

            Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас

            /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

           

            Б.Оын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн *******-69 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй. Хохирогч Б.******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар хохирогчоос баримтаар 100.000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгөхдөө хохирогч *******д хохирол төлбөрт 270.000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй тул шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөртэй гэж шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1.050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.050.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлэх хугацааг хуульд заасан хугацаанд нь төлүүлэх саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Од холбогдох хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******”-2 амралтын газрын ойролцоо хохирогч Б.*******ийн үснээс зулгааж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

Шүүгдэгч Б.Оын “...Буцаад ирэх үед миний утас олдоогүй. *******ийг шинэ гүүр лүү хүргээд өгчих гэж гуйсан. Шинэ гүүр явах үед ******* намайг машинаасаа хөөж буулгасан. Тэр үед нь би зүүн гарынхаа алгаар нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон.” гэх,

Хохирогч Б.*******ийн: “...Б.О нь машины урд талаар тойрч ирээд "чи намайг машинаасаа буулгадаг хэн бэ" гэж хэлээд үснээс зулгаагаад толгой руу шууд цохьсон. Тэр үед би манараад нэг санахад газар уначихсан. Б.О нь нүүр рүү гараараа цохиж байгаа харагдсан тэгээд дайраад байсан. А.******* салгаад цааш явуултал эргээд чулуу барьчихсан дахиж зодох гээд дайраад байсан." гэх,

Гэрч А.*******гийн: "...Б.О нь Б.*******ийг машиндаа суух гэж байтал үснээс нь зулгаагаад газар унагаад араас нь гараараа толгой руу нь цохиод мөн нүүр рүү нь алгадаад саваад цохиод байсан." гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 517 дугаар: "Б.*******ийн биед тархи дБ.От, баруун дээд, доод зовхи, цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ийн бие махбодид хөнгөн хохирол учирсан бөгөөд компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн /хх-ийн 74 дүгээр хуудас/ баримтаар 100.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Б.Ооос гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйгаагүй, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшихгүй байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505, дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ооос 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.*******д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ