Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 00292

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн                123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Батбаяр, Д.Цогбаяр нарт холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 5.556.463 /таван сая таван зуун тавин зургаан мянга дөрвөн зуун жаран гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлйин 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 103.853 төгрөгөөс 51.927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 51.926 төгрөгийг нь улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Батбаяр, Д.Цогбаяр нараас 51.927 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Хөвсгөл салбарт олгосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА