| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1611/Э |
| Дугаар | 1715 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 1715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00401 0297 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Х, 1999 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, эгчийн хамт Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын 3 дугаар багт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, / /
Шүүгдэгч О.Х нь 2020 оны 08 дугаар 01-ний өдөр 09 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Их тэнгэр клабын урд замд Тоёота Приус-20 маркийн 04-27 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн өөрчлөх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах”, 10.2-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Э. Ганзоригийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч О.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжлэгчийн хохирлыг бүрэн төлсөн. Хохирогч Э.Ганзоригт учирсан хохирлын зарим болох 1.570.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 2.500.000 төгрөгийн хохирлыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохирч гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн.” гэв.
Хохирогч Э.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Их тэнгэр клубын хашаанд нь автомашинаа оруулж тавиад зорчих хэсгийн урд талд баруун тийш алхаж явтал зорчих хэсэг дээр баруунаас Тоёота приус автомашин ирж зогсоод хүн буулгаж байгаа нь харагдаж байсан.Тэр машинаас 2-3 хүн буугаад дуустал зүүн гар тал руугаа эргэх тохио өгсөн харагдаж байсан бөгөөд цаанаас нь цагаан өнгийн Ниссан Адвин маркийн автомашин ирж явсан.Тэр автомашиныг их хурдтай явж байна, Тоёота Приус урдуур нь эргэчих вий дээ гэж бодтол Тоёота приус дараад эргэчихсэн бөгөөд тэр автомашинууд мөргөлдөөд Тоёота приусын урд гупер хууларч унаад Ниссан Адван нь чигээрээ над руу давхиад ирсэн. Би мөргүүлэхгүйн тулд зайлж зугтсан боловч намайг мөргөсөн. Нэг сэрэхэд жалганд халгайн дунд хэвтэж байсан. Ниссан Адваны жолооч ирээд “гайгүй юу” гэж байсан...би шороон хөвөөн дээр зогсож, алхаж явсан. Ниссан Адван тоормос гишгээгүй гэж бодож байна ямар нэгэн чихарсан дуу гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,
Иргэний нэхэмжлэгч Б.Мэндсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ниссан Адван маркийн 85-28 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг би 2020 оны 04 дүгээр сард лизингээр худалдаж авсан, одоо Гуртын тавилан ББСБ-н нэр дээр байдаг, гэхдээ миний эзэмшлийнх. Өчигдөр орой ажил тараад нэлээд оройтсон байсан тул “ажлын хүмүүсээ аваад яв” гээд би өөрөө машинаа Доржваанчигт өгч явуулсан. Автомашинд учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,
Гэрч Б.Хулан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 09 цаг өнгөрөөд Багшийн дээдээс Их тэнгэр рүү ажил руу намайг хүргэж өгөх гээд явсан. Тухайн үед манай дүү Х өөрийнх нь автомашин болох ТОЁОТА ПРИУС маркийн 04-27 УАВ автомашинтай явсан. Их тэнгэрийн уулзварын зүүн талд замын урд Их тэнгэр клубын урд замд шороон хөвөө рүү гарч зогсоод намайг буулгасан. Би тухайн үед найз Бэрцэцэгтэй хамт машинаас буугаад зам хөндлөн урдаас хойшоо гарах гээд зогсож байсан. Баруун тийш хартал тойргоор 1 цагаан өнгийн автомашин гарахаар нь тэр машиныг өнгөрүүлээд зам хөндлөн гарна гэж бодоод зогсож байтал дүү машинтайгаа, нөгөө машин маш хурдтай ирээд дүүтэй мөргөлдөөд цаашаа яваад жалга уруу тээглээд зогсчихсон. Тэр машины жолооч гараад гүйхээр нь цонхоор нь хүн шидэгдсэн байх гэж бодоод наанаас нь очтол хүн газарт жалганд хэвтэж байсан. Нөгөө жолооч нь “70км \цагийн хурдтай явж байсан, та нар яах гэж эргэсэн юм бэ” гээд загнаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60/,
Гэрч Б.Бэрцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөгөө машин бидний урдуур өнгөрөөд, бидний ирсэн автомашинтай мөргөлдөөд цаашаа жалга руу орчихоор нь би машинаас нь хүн уначихлаа гэж бодож байгаад наанаас нь очтол хүн жалганд хэвтэж байсан. Нөгөө жолооч чи гэнэт эргэлээ” гээд загнаад байсан. Би тойроод гарчихна гэж бодож байсан” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/,
Гэрч Г.Баасанжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 08 дугаар сарын 01-нд би төрсөн дүү Доржваанчигийн хамт Ниссан Адван маркийн 85-28 УБО дугаарын автомашинтай манай ажил руу буюу Залаатын ам руу хамтдаа дүү автомашин жолоодоод явж байсан. Маршаллын гүүр гараад зүүн гар тийш эргэж баруунаас зүүн тийш чиглэлд явж байсан. Тэгтэл Их тэнгэр клубын урд замд ослын гэрлээ асаачихсан саарал өнгийн Тоёота приус автомашин зорчих хэсэг хагас чөлөөлчихсөн байдалтай зогсож байсан. Манай автомашин тэр машиныг тойроод зүүн гар талаар гарах гэтэл гэнэт буцаж эргэж хөдлөөд мөргөлдөөд цаашаа явсан. Би хүн мөргөснийг нь мэдээгүй. Тухайн үед шоконд орсон байсан, мөргөлдөөд зогссоны дараа дүү буугаад гүйгээд явчихсан. Би удалгүй араас нь очтол жалганд хүн байсан бөгөөд тухайн үед сайн учрыг нь олоогүй, замын хөвөөн дээр зогсож байсан явган хүнийг мөргөсөн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64/,
Гэрч Г.Доржваанчиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Их тэнгэр клубын урд замаар баруунаас зүүн тийш чиглэлд явж байх үед ослын гэрлээ асаачихсан Тоёота приус маркийн автомашин зам арай чөлөөлөөгүй зогсож байсан. Би хурдаа багасгаад ослоо асаачихсан байсан тул хажуугаар нь буюу зүүн гар талаар нь гарах гэтэл гэнэт хөдлөөд миний автомашины баруун гар талаас мөргөөд би цаашаа жолоодлогоо алдан замаас гарч зорчих хэсгийн хойд талд байсан явган хүнийг мөргөөд цаашаа явж газарт зоосон шонг мөргөөд жалга руу тонгойн зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 66/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №8865 дугаартай дүгнэлт:
Авто тээврийн хяналтын үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн №42844 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Мөрдөгчийн 114 дугаартай магадлагаа:
Яллагдагч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...замын голын цагаан зураас дөнгөж давтал зүүн гар талаар нөгөө автомашин орж ирээд урд буфер хэсгээр мөргөлдөөд цаашаа яваад замаас гараад зогссон. Тэгээд би сандарсандаа болоод буцаж ухраад зогссон. Би мөргөлдсөн машин руу хартал жолооч нь буугаад жалга руу орж байгаа харагдахаар нь араас нь очтол жалганд хүн хэвтэж байсан. Тэгээд түргэн, цагдаад дуудлага өгсөн...шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал гомдол байхгүй. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151/, зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, солын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-12/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 143/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 137/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.Х нь 2020 оны 08 дугаар 01-ний өдөр 09 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Их тэнгэр клабын урд замд Тоёота Приус-20 маркийн 04-27 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн өөрчлөх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах”, 10.2-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Э. Ганзоригийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь
Хохирогч Э.Ганзоригийн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Их тэнгэр клубын хашаанд нь автомашинаа оруулж тавиад зорчих хэсгийн урд талд баруун тийш алхаж явтал зорчих хэсэг дээр баруунаас Тоёота приус автомашин ирж зогсоод хүн буулгаж байгаа нь харагдаж байсан.Тэр машинаас 2-3 хүн буугаад дуустал зүүн гар тал руугаа эргэх тохио өгсөн харагдаж байсан бөгөөд цаанаас нь цагаан өнгийн Ниссан Адвин маркийн автомашин ирж явсан.Тэр автомашиныг их хурдтай явж байна, Тоёота Приус урдуур нь эргэчих вий дээ гэж бодтол Тоёота приус дараад эргэчихсэн бөгөөд тэр автомашинууд мөргөлдөөд Тоёота приусын урд гупер хууларч унаад Ниссан Адван нь чигээрээ над руу давхиад ирсэн. Би мөргүүлэхгүйн тулд зайлж зугтсан боловч намайг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Бэрцэцэгийн: “...нөгөө машин бидний урдуур өнгөрөөд, бидний ирсэн автомашинтай мөргөлдөөд цаашаа жалга руу орчихоор нь би машинаас нь хүн уначихлаа гэж бодож байгаад наанаас нь очтол хүн жалганд хэвтэж байсан. Нөгөө жолооч чи гэнэт эргэлээ” гээд загнаад байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Х нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт хохирогч Э.Ганзоригт 1.570.000 төгрөгийг нөхөн төлсөн ба үлдэх 2.500.000 төгрөгийг 2 сарын хугацаанд хэсэгчлэн нөхөн төлөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдав.
Мөн хохирогч Э.Ганзориг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүгдэгч О.Хд хохирол төлбөрийг сайн дураар зарим хэсгийг нөхөн төлсөн үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Хд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Х нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Ганзоригт хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Э.Ганзориг нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР