Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 977

 

2020      05        26                                 2020/ШЦТ/977

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Г.Хулан

улсын яллагч: Ц.Ганцэцэг

хохирогч : Б.Сүхбаатар

шүүгдэгч: Д.Б, түүний өмгөөлөгч: Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлтэд үйлдэж ирүүлсэн Тэрсүүд овогт Доржсэмбийн Батбадрахад холбогдох эрүүгийн 1906 02435 0521 хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

        Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлт дурдсанаар/

       Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автозасварын төв дотор Б.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

Хохирогч Б.Сүхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэртээ харих гээд автобусанд согтуу явж байгаад буудал андуураад буучихсан. Замдаа Д.Бтай таараад маргалдсан. Тэгээд тэнд хамт архи уусан. Намайг хэл амаар доромжилж байсан. Тэр хүн миний хурууг хойш нь дарчихсан байсан. Буланд шахаж байгаад намайг цохьсон. Тэгээд зодолдож байгаад болиод нэг мэдсэн унтчихсан байсан. Өглөө босоод харих замдаа зүүн гарын чигчийн хуруу хавдсан байсныг мэдсэн. Мөн уруул язарсан. Шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл гэж тогтоогдсоныг хүлээн зөвшөөрч байгаа. Гараа гипсдүүлээд 20 орчим хоногийн дараа авахуулаад 10 хоног шаруулсан. Одоо зүгээр болсон, бүрэн эдгэсэн. 180.000 орчим төгрөгний зардал гарсан. Одоо ажлаа хэвийн хийж байгаа гэв.

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-н 10-12/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 13-16/

           Хохирогч  Б.Сүхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 02 цагийн орчим “Махур” толгойн буудал дээр таксинаас буугаад согтуу байсан учир буудал ороод хончихое гэж Цоглог гэсэн хаягтай буудал руу явж байхад авто засварын газрын үүдэнд 30 орчим насны гэмээр нэг залуу зогсож байсан. Тэр залуугаас ах хямдхан шиг буудал байвал хэлээд өгөөч би орж хоночихоод өглөө явах гэсэн юм гэж хэлэхэд дүү нь заагаад оруулчихье гээд Цоглог нэртэй караоке руу орсон. Би тухайн газарт пиво ууж байхдаа караокед сууж байсан залуутай муудалцаад байсан санагдаж байна. Нэг харсан чинь намайг оруулж ирсэн залуу маргалпсан залуугийн хамт зогсож байсаан. Тэр хоёр намайг дагуулж гараад авто засварын газар луу дагуулж ороод намайг зодсон. 04-07 цагийн хооронд намайг зодсон. Миний зүүн нарын чигчий хуруу хугарсан нүүр нь хөхөрч хавдсан байна. Намайг караоке луу авч орсон нь хамгаалаад байсан сахалтай залуу нь намайг зодсон...” гэсэн мэдүүлэг / хх-н 21-30/,                                                 

          Гэрч Ц.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 04-р сарын 17-ны өдөр ажиллаж байгаа засварын газартаа хамт ажилладаг Бадрахын хамт хоносон.Тухайн өдрийн 22 цагийн орчим би хажуу тапын тавлига караоке луу орж ганцаараа пиво уусан. Зодуулсан гээд байгаа Сүхбаатар гэх хүн тухайн караокед сууж байсан.Тухайн хүн намайг тэр үед хэл амаар доромжилоод над руу дайраад байсан.Над руу яг ямар шалтгаанаар дайраад байгааг мэдээгүй та яагаад байгаа юм вэ?  гэхэд чам шиг юмыг мэднэ намайг зоддог хоёр нөхрийн нэг биш биздээ гэж асууж байсан. Үгүй ээ ахаа би тантай ярих зүйл алга гэж хэд хэдэн удаа хэлсэн. Тухайн кароакены хоёр залуу тэр ахыг гаргаад явуулсан.Би тухайн газраас гараад граж руугаа ороход караокед агсараад байсан ах манай гражид Бадрахын хамт архи уугаад сууж байсан. Жижигхэн шилтэй “Хараа” ууж байсан. Наад хүн чинь сая караокед агсараад байсан явуул гэж Бадрахад хэлэхэд сая зодуулсан гээд ус гуйж орж ирсэн юм ингээд явууллаа гэж хэлсэн.Би тэр ахад хандаж та одоо яв гэж хэлэхэд чи муу мэддэг юм уу? гээд миний ам руу салаавч өгсөн. Хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд нүүр лүү гараараа хэд хэдэн удаа алгадсан. Бадрах тэр ахад дахиж гар хүрээгүй. Бадрах тэр хоёр үргэжлүүлж архиа ууж байгаад муудалцаад хоорондоо ноцолдоод байсан.Тэр ахыг гаргаад явуулсан тэр ах анх ирэхдээ хавдчихсан зодуулсан... гэсэн мэдүүлэг / хх-н 34-36/,

        Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 37/

        Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4838 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

       1. Б.Сүхбаатарын биед зүүн гарын 5-р хурууны угийн шивнүүрийн далд хугарал, баруун нүдний зовхи, хөмсөг, зүүн гарын хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, уруул, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Дээрх гэмтэл хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

       4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

       5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт  / хх-н 38/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /  хх-н 41-43/, Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /хх-н 44-48/

        Хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 389 тоот шинжээчийн дүгнэлт:

        1.  ШШҮХ-ийн шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №4838 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

         2. Б.Сүхбаатарын биед учирсан зүүн гарын 5 дугаар хурууны угийн шивнүүрийн далд хугарал, зүүн гарын 5 дугаар хурууны угийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмт нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна.

         3. Баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Зүүн хөмсөгний цус хуралт, хамрын нуруу, дээд уруул, баруун хацрын зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

        5.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлээр үүсгэгдэнэ гэсэн дүгнэлт /хх-н 49-51/, Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 83 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 84/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 26/, Д.Бад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 68/, прокурорын тогтоол /хх-н 73-75/,

Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Күзү засварын газарт Энхжаргал гэх залуугийн хамт ажилладаг байсан юм. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчим засварын газраа түгжих гээд байж байхад 40 гаруй насны хүн нүүр орчим цус болчихсон ахын дуу ус өгчих гээд ирсэн. Тэр ах ахын дүү орй хавьцаа хямдхан буудал байна уу гэсэн манай ажлын газрын баруун талд байдаг “Тавлаг” нэртэй буудлыг зааж өгсөн. Тэгээд ажил руугаа яваад өгсөн...”, “... Сүхбаатар нь Энхжаргалын ам руу салаавч гаргаад чи намайг зоддог хэн вэ чам шиг банди тэгдэггүй юм гээд байсан. Тэгсэн Энхжаргал уурлаад газар унагаад баруун гараараа, зүүн баруун хацар луу 20-30 удаа алгадсан....”, “.. Б.Сүхбаатар нь Энхжаргалын ам руу нь гараараа салаавч өгөөд зүгээр байхгүй байхаар нь баруун гараараа уруулыг 1 удаа базсан...”, “... Миний санаж байгаагаар баруун зүүн талын хацар цус болчихсон ирсэн. Би энэ гэмтлүүдээс учруулаагүй дуугүй бай гээд амыг нь гараараа базсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 69-72/, яллагдагч  Д.Бад  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 66-67/ зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автозасварын төв дотор Б.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэнэдд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

          Шүүхээс шүүгдэгч Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автозасварын төв дотор Б.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэнэдд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч Б.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би гэртээ харих гээд автобусанд согтуу явж байгаад буудал андуураад буучихсан. Замдаа Д.Бтай таараад маргалдсан. Тэгээд тэнд хамт архи уусан. Намайг хэл амаар доромжилж байсан. Тэр хүн миний хурууг хойш нь дарчихсан байсан. Буланд шахаж байгаад намайг цохьсон. Тэгээд зодолдож байгаад болиод нэг мэдсэн унтчихсан байсан. Өглөө босоод харих замдаа зүүн гарын чигчийн хуруу хавдсан байсныг мэдсэн. Мөн уруул язарсан гэсэн мэдүүлэг,

           Хохирогч  Б.Сүхбаатарын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .....Тэр хоёр намайг дагуулж гараад авто засварын газар луу дагуулж ороод намайг зодсон. 04-07 цагийн хооронл намайг зодсон. Миний зүүн нарын чигчий хуруу хугарсан нүүр нь хөхөрч хавдсан байна. Намайг караоке луу авч орсон нь хамгаалаад байсан сахалтай залуу нь намайг зодсон...” гэсэн мэдүүлэг / хх-н 21-30/                                                 

          Гэрч Ц.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд нүүр лүү гараараа хэд хэдэн удаа алгадсан. Бадрах тэр ахад дахиж гар хүрээгүй. Бадрах тэр хоёр үргэжлүүлж архиа ууж байгаад муудалцаад хоорондоо ноцолдоод байсан.Тэр ахыг гаргаад явуулсан тэр ах анх ирэхдээ хавдчихсан зодуулсан... гэсэн мэдүүлэг / хх-н 34-36/,

         Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4838 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 

       1. Б.Сүхбаатарын биед зүүн гарын 5-р хурууны угийн шивнүүрийн далд хугарал, баруун нүдний зовхи, хөмсөг, зүүн гарын хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, уруул, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

       3. Дээрх гэмтэл хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

        4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

        5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.

          Хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 389 тоот шинжээчийн дүгнэлтээр

        1. ШШҮХ-ийн шинжээч эмч Б.Долгормаагийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №4838 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

        2. Б.Сүхбаатарын биед учирсан зүүн гарын 5 дугаар хурууны угийн шивнүүрийн далд хугарал, зүүн гарын 5 дугаар хурууны угийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмт нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна.

         3. Баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

         4. Зүүн хөмсөгний цус хуралт, хамрын нуруу, дээд уруул, баруун хацрын зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлээр үүсгэгдэнэ гэж тогтоогджээ.

Яллагдагч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Сүхбаатар нь Энхжаргалын ам руу салаавч гаргаад чи намайг зоддог хэн вэ чам шиг банди тэгдэггүй юм гээд байсан. Тэгсэн Энхжаргал уурлаад газар унагаад баруун гараараа, зүүн баруун хацар луу 20-30 удаа алгадсан....”, “.. Б.Сүхбаатар нь Энхжаргалын ам руу нь гараараа салаавч өгөөд зүгээр байхгүй байхаар нь баруун гараараа уруулыг 1 удаа базсан...”, “... Миний санаж байгаагаар баруун зүүн талын хацар цус болчихсон ирсэн. Би энэ гэмтлүүдээс учруулаагүй дуугүй бай гээд амыг нь гараараа базсан... гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Иймд Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Д.Баас хохирогчийн эмчилгээний зардалд гаргасан гэх  179.933 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөнийг хохирогч Б.Сүхбаатараас хохирол гаргуулахаар шийдвэрлэв.

         Энэ хэргийн улмаас Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Д.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Д.Быг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Баас 179.933 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 2-81 тоотод оршин суух хаягтай, РД: ЦА72112575, Боржигон овогт Бямбаагийн Сүхбаатарт олгосугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН