Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00297

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: “Залуус СӨХ”-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн Залуус хотхон 22-09 тоотод оршин суух, А.Эрдэнэбатад холбогдох

“131,723 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Залуус СӨХ” шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Иргэн А.Эрдэнэбат нь Монгол Улсын Сууц өмчлөгчдийн холбооны Эрх зүйн байдал нийтийн зориулалттай Орон сууцны байшингийн Дундын өмчлөлийн Эд хөрөнгийн тухай хуулийн 5-р зүйлийн 6-р заалт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт, халаалт, цэвэр бохир ус, ариутгал хог, цахилгаан холбоо зэргийн төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг Сууц өмчлөгчдийн холбоонд төлнө, мөн Монгол Улсын Иргэний хуулийн 147.1,147.2,148-2-3 ,148-2-8 р заалтуудыг тус тус зөрчиж 2014 оны 8-р сараас 2016 оны 11-р сар хүртэлхи хугацааны 13172303 /тоогоор/ нэг зуун гучин нэгэн мянга долоон зуун /үсгээр төгрөгний өр төлбөр үүсгэсэн байгаа тул тухайн өр болон алдангийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Залуус Сөх” нь хариуцагч А.Эрдэнэбатаас 131,723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Эрдэнэбат нь засвар үйлчилгээний төлбөр болох 131,723 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаар тайлбарыг зохигчид шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зохигч болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2,106 дугаар зүйлийн 106.5, 75 дугаар зүйлийн 75.1 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэхэмжлэгч “Залуус Сөх” нь хариуцагч А.Эрдэнэбатаас 131,723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Эрдэнэбат биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 2775 төгрөг, төрийн сангаас 2775 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Залуус СӨХ”-ийн олгосугай.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Б.БЯМБАСҮРЭН