| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1497/Э |
| Дугаар | 1641 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 1641
2020 09 11 2020/ШЦТ/1641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг /ҮД:2724/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ст холбогдох 2006 00000 1786 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Тамирчины За гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Гийн С /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.С нь Б.Сайханжаргалтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 7 дугаар гудамжны 185 тоотод байрлах иргэн Г.Гэзэгтийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, цүнх, Самсунг Галакси Гранд маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 320.000 төгрөгийн,
Мөн Б.Сайханжаргалтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 5 дугаар гудамжны 175 тоотод байрлах иргэн Д.Эрдэнэчимэгийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч Самсунг маркийн 48 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 432.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 7-185 тоотод байрлах иргэн Г.Гэзэгтийн гэрт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.11-17/,
Хохирогч Г.Гэзэгтэд 32 инчийн зурагт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.22/,
Г.Сын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх.1.23-25, 63-65/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Гэзэгтийн өгсөн: “... 2018 оны 03 сарын 17-ны өдөр ... 16 цагийн үед буцаад гэр рүүгээ явж байхад хойд талын Гангар инвестийн байранд байдаг Алтанчимэг утсаар залгаад “танай гэрээс 2 эрэгтэй хүн юм аваад гарчихлаа” гэсэн. Тэгэхээр нь гэртээ ирээд үзэхэд гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн, гэрийн хойморт байсан 32 инчийн зурагт, ширэн эмэгтэй хүний гар цүнх, миний Самсунг галакси гранд утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.27/,
“Дамно” ХХК-й 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн БЗ3-18-391 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.41-42/,
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 7-175 тоотод байрлах иргэн Д.Эрдэнэчимэгийн гэрт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.56-61/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Эрдэнэчимэгийн өгсөн: “... Би оройны 19 цаг гээд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож болон цүү нь эвдэрчихсэн байсан. Гэртээ ороод харахад гэрийн хойморт байсан Самсунг брэндийн 48 инчийн зурагт байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Самсунг брэндийн 48 инчийн зурагтныхаа хохирлын мөнгө гэж 600.000 төгрөгийг С гэх хүнэзс хохирлоо гаргуулж авсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.68-69,70-71/,
“Дамно” ХХК-й 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн БЗ3-18-368 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.89-90/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Сын яллагдагчаар өгсөн: “... Би дээрх 2 хэргийг нэг өдөр Баасанхүүгийн Сайнжаргалтай хамт явж хийсэн юм. Тухайн үед би хоёроос өөр хүн байгаагүй. Би өөрийнхөө үйлдсэн хоёр хулгайн хэргийг тусгаарлуулж, яаралтай шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх.1.248-249/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.2.2/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.2.4/,
Гэр бүлийн лавлагаа /хх.2.5/,
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх.2.7/,
Хохирол нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /шинээр гаргасан 4 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.С нь Б.Сайханжаргалтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 7 дугаар гудамжны 185 тоотод байрлах иргэн Г.Гэзэгтийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт, цүнх, Самсунг Галакси Гранд маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 320.000 төгрөгийн,
Мөн Б.Сайханжаргалтай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн 5 дугаар гудамжны 175 тоотод байрлах иргэн Д.Эрдэнэчимэгийн байнга амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч Самсунг маркийн 48 инчийн ЛСД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 432.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 7-185 тоотод байрлах иргэн Г.Гэзэгтийн гэрт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.11-17/,
Хохирогч Г.Гэзэгтэд 32 инчийн зурагт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.22/,
Г.Сын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх.1.23-25, 63-65/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Гэзэгтийн өгсөн: “... Алтанчимэг утсаар залгаад “танай гэрээс 2 эрэгтэй хүн юм аваад гарчихла”а гэсэн. Тэгэхээр нь гэртээ ирээд үзэхэд гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн, гэрийн хойморт байсан 32 инчийн зурагт, ширэн эмэгтэй хүний гар цүнх, миний Самсунг галакси гранд утас алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.27/,
“Дамно” ХХК-й 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн БЗ3-18-391 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.41-42/,
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 7-175 тоотод байрлах иргэн Д.Эрдэнэчимэгийн гэрт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.56-61/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Эрдэнэчимэгийн өгсөн: “... Би оройны 19 цаг гээд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож болон цүү нь эвдэрчихсэн байсан. Гэртээ ороод харахад гэрийн хойморт байсан Самсунг брэндийн 48 инчийн зурагт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.68-69,70-71/,
“Дамно” ХХК-й 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн БЗ3-18-368 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1.89-90/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Сын яллагдагчаар өгсөн: “... Би дээрх 2 хэргийг нэг өдөр Баасанхүүгийн Сайнжаргалтай хамт явж хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.248-249/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна
Иймд Г.Сыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.Сын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Г.С нь хохирогч Г.Гэзэгтэд зурагтыг буцааж өгсөн, мөн түүнд 64.000 төгрөг, хохирогч Д.Эрдэнэчимэгт 600.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, хохирогч нар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Г.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Сын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ст 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Г.Ст эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Г.Сыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл цагдан хорьсон нийт 92 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 38.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Гийн Сыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ст 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.Ст оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Г.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Сыг урьд нь цагдан хорьсон 92 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Г.С нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Гэзэгт, Д.Эрдэнэчимэг нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР