| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1602/Э |
| Дугаар | 1643 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 1643
2020 09 11 2020/ШЦТ/1643
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч С.Чимэдцэеэ,
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Тт холбогдох 2006 01597 2304 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 271 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хотхоны 1051 дугаар байрны 35 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, П овогт Мын Т, /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.Т нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн Л.Тунгалагаас “... ойрын хугацаанд эргүүлэн төлнө...” гэсэн болзолтойгоор эмээлийн гөлөм авч, үнийг эргүүлж төлөөгүй буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Тийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх.8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Тунгалагийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвд эртний эдлэлийн худалдаа эрхэлдэг юм. 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зүс таних М.Т гэх залуу манай лангуунаас 2.500.000 төгрөгийн үнэтэй эмээлийн гөлмийг худалдан авч, ойрын хугацаанд мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгтэл М.Т надаас эмээлийн гөлөм худалдан авснаас хойш мөнгөө өгөлгүй янз бүрийн шалтаг хэлж, сүүлдээ гар утсаа авахаа больж надаас зугтах болсон юм...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Тийн яллагдагчаар өгсөн: “... Би хувиараа алт мөнгөний дархан хийдэг... манай найз Б.Нямдорж надад хэлэхдээ хоёулаа хамт эмээл хийгээд ашигаа 2 хуваах талаар ярилцаж тохирсон. Ингээд би Б.Нямдоржоос эмээлийн гөлөм авахаар 2.500.000 төгрөг дансаар авсан. Тэгээд эмээл хийх явцад Б.Нямдоржоос авсан гөлөмний мөнгөө ар гэртээ зарцуулж дуусгасан. Сүүлд нь эмээл хийж дуусгах гэтэл гөлөм яаралтай хэрэг болсон. Тэгээд би Дүнжингарав худалдааны төвд эртний эдлэл зарж борлуулдаг Дашням, түүний эхнэр Тунгалаг гэх хүмүүсээс ярилцаж тохироод 2.500.000 шар өнгийн, доод тал нь бөөрөнхий, Хүннү загварын хээтэй гөлөм авсан. Б.Нямдорж бид 2 үргэлжпүүлэн эмээлээ хийж дуусгахад Б.Нямдорж надад эмээл хийсэн ашиг гэж 10.000.000 төгрөг өгсөн. Би Дашням, Тунгалаг нараас гөлөм авсан мөнгөө өгч чадаагүй, мөн адил ар гэртээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,
ХААН банкны орлогын мэдүүлэг /хх.48/,
Оролцогч нараас гаргасан хүсэлт /хх.49-50/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Т нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн Л.Тунгалагаас “... ойрын хугацаанд эргүүлэн төлнө...” гэсэн болзолтойгоор эмээлийн гөлөм авч, үнийг эргүүлж төлөөгүй буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх.8-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Тунгалагийн өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зүс таних М.Т гэх залуу манай лангуунаас 2.500.000 төгрөгийн үнэтэй эмээлийн гөлмийг худалдан авч, ойрын хугацаанд мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгтэл М.Т надаас эмээлийн гөлөм худалдан авснаас хойш мөнгөө өгөлгүй янз бүрийн шалтаг хэлж, сүүлдээ гар утсаа авахаа больж надаас зугтах болсон юм...” гэх мэдүүлэг /хх.18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Тийн яллагдагчаар өгсөн: “... би Дүнжингарав худалдааны төвд эртний эдлэл зарж борлуулдаг Дашням, түүний эхнэр Тунгалаг гэх хүмүүсээс ярилцаж тохироод 2.500.000 шар өнгийн, доод тал нь бөөрөнхий Хүннү загварын хээтэй гөлөм авсан. Б.Нямдорж бид 2 үргэлжпүүлэн эмээлээ хийж дуусгахад Б.Нямдорж надад эмээл хийсэн ашиг гэж 10.000.000 төгрөг өгсөн. Би Дашням, Тунгалаг нараас гөлөм авсан мөнгөө өгч чадаагүй мөн адил ар гэртээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх.26-27/,
ХААН банкны орлогын мэдүүлэг /хх.48/,
Оролцогч нараас гаргасан хүсэлт /хх.49-50/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Тийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Тийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар М.Тийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Тунгалаг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд М.Тийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч М.Тийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
М.Т нь хохиролд 2.500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Л.Тунгалаг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
М.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч М.Тийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдалгэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
М.Тт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Тт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. П овогт Мын Тийг “Хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Тт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Тт сануулсугай.
5. М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 2.500.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Тунгалаг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР