Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1650

 

           

 

 

 

 

    2020        09         11                                       2020/ШЦТ/1650

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Иргэдийн төлөөлөгч Г.Энхтуяа,

Хохирогч Ч.Оюунгэрэл,

Гэрч У.Сандагдорж,

Шинжээч Б.Ариунзул, Ц.Ганболд, Б.Наранбямба, Г.Ханхүү,

Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Т.Багахүү /ҮД:1963/, Г.Майдри /ҮД:2862/,

Өсвөр насны шүүгдэгч Ц.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Энхболор, тэдгээрийн өмгөөлөгч Б.Оюунбилэг /ҮД:0245/,

Өсвөр насны шүүгдэгч Э.Бэ, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Э, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Батболд /ҮД:1958/,

Өсвөр насны шүүгдэгч Б.С, түүний хууль ёсны төлөөлөгч М.Мөнхзул, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Батболд /ҮД:1958/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Өыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Эийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Сүх-Очрыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Бэ нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06583 2467 дугаартай 4 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Бага ангийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамжны 275 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 448 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Бын Ө /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баян богд” авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамжны 266 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, А овогт Цийн Э /РД: /,

3. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр баг, Их булаг гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамжны 2-8 тоотод оршин түр суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Бы С /РД: /,

4. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2003 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй Барилгын политехник коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эх, 2 эгч, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 5 дугаар гудамжны 273 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Эийн Бэ /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 6 дугаар гудамжны 149 тоотод иргэн Б.Баярмагнай, Ц.Дэлгэрсайхан, Б.Гэрэлт-Од нартай хамт архидан согтуурч иргэн Б.Гэрэлт-Одтой маргалдан, баруун гараараа зүүн нүд хэсэгт нь цохиж, улмаар их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас Б.Гэрэлт-Од нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчим тархины баруун тал бөмбөлөг дарагдаж амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан,

Өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С, Б.Бэ нар нь бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 6 дугаар гудамжны 149 тоотод байх иргэн Б.Баярмагнайн оршин сууж байсан Монгол гэрт шөнийн цагаар оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж дураараа авирласан,

Өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С, Б.Бэ нар нь бүлэглэж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 6 дугаар гудамжны 149 тоотод байх иргэн Б.Баярмагнайн гэрт зөвшөөрөлгүй нэвтэрсний дараа Ц.Э, Б.С нар нь бүлэглэж иргэн Б.Гэрэлт-Одыг гараараа цохих, өшиглөх зэргээр түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өын өгсөн: “Дэлгэрсайханы мэдүүлэг дээр 11 дүгээр сарын 03-ны өдөр Ө цохиод гарч яваад эргэн орж ирээд гарч явсан, шууд Сараагийнд очсон гэж мэдүүлдэг. Энэ нь 2 өдрийг хооронд нь хольж хутган нэг өдөр болгож яриад байгаа юм. Сараагийнд очдог өдөр Гэрэлт-Од, Баярмагнай нар шартаад архи олж ирье гээд гарч явсан. Сонинбаатартай таараад Сараагийнд очсон, тэр өдөр бол 11 дүгээр сарын 04-ны өдөр байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Эийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Сүх-Очрын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Бийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Оюунгэрэлийн өгсөн: “Би Нарантуул зах дээр байж байхад нэг хүн танай хүн өнгөрсөн байна гэнээ гэж хэлсэн. Тэгэхэд нь 11 дүгээр сарын 02-нд зүгээр байсан гээд цагдаа дээр очихдоо мэдээгүй байсан. Би яг  хэдэнд өнгөрсөн гэдгийг нь мэдэхгүй болохоор 2 камерыг шүүлгэсэн цагийг нь аваад эргэж Баянзүрх дүүргийн цагдаа дээр очсон. Цагдаа дээр очсон чинь 11 дүгээр сарын 06-ны орой 7 цагийн үед өнгөрсөн байна гээд шүүх эмнэлэг дээр очсон. Би гомдолтой байна. Оршуулгын зардлыг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч У.Сандагдоржийн өгсөн: “Баярмагнайн гэрт очиход багана нь хугарсан байсан. Эрдэнэбаяр орж ирээд хуга өшиглөөд гараад явсан гэж хэлсэн. Би тэр баганыг хадсан. Бааска, Отгоо 2, 14 цагийн үед гараад явсан. Тэр гэрт Алагаа ах, Нарангэрэл, Баярмагнай нар үлдсэн. Гэрт талийгаач, Алагаа ах, Баярмагнай, бид хэд байсан. Тэр үед талийгаачийн нүд нь хөхөрсөн байсан. Нүдэн доор нь шарх сорив байсан эсэхийг сайн анзаараагүй. Нүд хөхөрсөн байсан талаар нь асуусан. Цацаа ахын банди найзуудтайгаа орж ирээд зодоод гараад явсан гэж хэлсэн. 11 дүгээр сарын 5-нд  2 дахь өдөр байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Ханхүүгийн өгсөн: “Талийгаачийн тархинд цус шүүрч нэмэгдсээр цусан хураа үүссэн байна. Нас барсан тохиолдолд зүрхний үйл ажиллагаа шууд зогсоод цус шүүрэх үйл явц бүрэн зогсоно. Хохирогч доошоо хараад хэвтсэн байхад цус шүүрч нэмэгдэхгүй. Зүүн нүдний няцрал зөөлөн эдийн гэмтэл, зүүн зовхины няцрал, зөөлөн эдийн гэмтэл нь ойролцоо цаг хугацаа нь нас барахаас 4-7 хоногийн өмнө үүссэн гэмтэл гэж дүгнэсэн. Духанд үүссэн зулгаралт  нь нас барахаас 24-48 цагийн хооронд үүссэн байх  магадлалтай. Эд эсийн шинжилгээгээр цусны бүлэгнэлтийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарсан нь хугацааг ойролцоогоор тогтоож өгсөн шинжилгээ хийгдсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Ариунзулын өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 44 дүгээр шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлт дээрх Ханхүү шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, дүгнэлтийн 2 дахь хэсэгт 24-72 цаг гэсэн цусан хураа үүсэх боломжтой байна гэсэн. Дүгнэлтийг гаргахдаа нэмэлт ажиллагаанууд хийгдсэн. Дүгнэлт гаргахад эмнэлгийн бичиг баримтуудыг үндэслээд хавтаст хэргийн материалтай бүрэн хэмжээгээр танилцах ажиллагаануудыг хийсэн. Эд эсийн шинжилгээгээр дахин өөрөө шинжилж үзсэн. Эдгээрийг  үндэслээд баримтуудыг судалж үзсэний үндсэн дээр энэ дүгнэлтийг гаргасан. Хэргийн материалыг судалж үзсэний шалтгаан нь юу байсан бэ гэхээр тэндээс гэмтэл авсан хүний биед илэрч байгаа эмнэл зүйн шинж тэмдгүүдийг нэмж судалж үзсэн... Долгормаа шинжээч бид 2 эд эсийн шинжээч учраас энэ дүгнэлтийг санал нэгтэй гаргасан. Цусан хураа үүссэн хугацаа 24-72 цагийн дотор үүссэн байна. Эмнэл зүйн шинжилгээ хийгээд 24-72 цаг гэсэн дүгнэлт гаргасан байна. Яагаад 72 цаг гэсэн бэ гэдгийг тайлбарлах шаардлагатай болж байна. Энэ тохиолдолд талийгаач их хэмжээгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Өөрөөр хэлбэл цусанд нь 3.5 шээсэнд нь 3.5 гэдэг нь олон цагаар уусан дээрээс нь элэгний хатууралтай байсан. Элэгний хатууралтай, архины хордлоготой байсан тохиолдолд цусны бүлэгнэлтийн систем алдагдаад цус бүлэгнэлт алдагдаад эхний шинжилгээгээр илэрсэн 48 цагийг баттай 48 цаг гэж болохгүй гэсэн үндэслэлээр гаргасан. Өөрөөр хэлбэл эм эс пи арга нь нэмэлт шинжилгээний арга. Энэ хүнд цусан бүлэгнэл байна. Хүмүүсийн цусны бүлэгнэлтийн хугацаа өөр өөр байдаг. Энэ шинжилгээний арга нь цусны бүлэгнэлийг баримжаалах эд эсийн шинжилгээний арга. Анагаах ухаанд бүх юм 2+2 гэсэн байх албагүй. Тиймээс эм эс пи шинжилгээний аргыг хэрэглэсэн ч гэсэн эмнэл зүйн шинжилгээний аргыг давхар хэрэглэсэн нь ямар нөхцөл байдал үүсэж болох уу гэдгийг шалгаж байгаа юм. Зүүн нүдэнд учирсан гэмтэл нь 72 цагийн дотор үүсэх боломжтой. Тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, суурь хэсгээр цусан хураа үүссэн. Энэ тохиолдолд судлаад үзэхээр баруун талдаа  үүссэн. Доод хэсэгт аалзан хальсандаа үүссэн. Үүнийг цохилтын хүч үйлчилсний улмаас үүссэн байх боломжтой. Баруун талдаа цохисон газар үүссэн байх боломжтой. Тархины цусан хураа аль ч хэсэгт үүсэж болно. Тархины заавал энэ хэсэгт үүснэ гэсэн зүйл байхгүй. Цохилтын эсрэг талын үйлчлэл гэж бас байдаг. Судас гэмтсэн газраа үүссэн. Цохилтын хүч үйлчилсэн газартаа цусан хураа үүссэн. Гэхдээ тархи дээр болохоор цохилтын хүч үйлчилсэн газар болон эсрэг талдаа үүсэж болдог. Хатуу хальсны доор дангаар үүссэн цусан хурааг яг тодорхойлж хэлэх боломжгүй  байдаг. Харин аалзан хальсан доор дангаар үүссэн цусан хурааг цохилтын хүч хаана үйлчилсэн гэдгийг тодорхойлж болдог. Энэ тохиолдолд баруун нүдний цусан хураатай хамт үүссэнийг үгүйсгэхгүй. Хүний зүрх зогссоны дараа цус шүүрэхгүй шууд зогсоно...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Ганболдын өгсөн: “... Талийгаачийн зүүн доод зовхины эргэн тойрны хамарсан цусан хураа, язарсан шарх байгаа байдаг. Эсрэг цохилтын улмаас үүсэх боломжтой байдаг. Баруун талдаа ямар нэгэн гэмтэл байгаагүй. Зовхины зүүн хэсгээр цусан хураа байгаад байгаа юм. Яг үхэлд хүргэж байгаа тархины гэмтэл бол баруун талдаа үүссэн. Тархинд цохилт үйлчихэд тархи цалгиж ясаа мөргөдөг. Тархи цалгиад ясаа мөргөөд цусан хураа үүсэж байна гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Наранбямбын өгсөн: “Тархины гэмтэлт үүссэн цусан хураа нь улаан эс задраад үүссэн дээр хийсэн нэмэлт шинжилгээ байгаа...” гэх мэдүүлэг,

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.3-17/,

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.19-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Оюунгэрэлийн өгсөн: “... Гэрэлт-Од бол аав, ээжийнх нь өгсөн бичиг баримтан дээрхи нэр, харин сахил авсан нэр нь болохоор Алтангэрэл гэдэг, тэгээд бид нар Аагий гэдэг байсан хүмүүс бол Алтангэрэл лам л гэж мэддэг болохоор Гэрэлт-Од гэж мэдэхгүй, манай гэрийн ойр хавиар бол Алтангэрэл лам гэхэд мэдэхгүй хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.59-60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Болормаагийн өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 45 минутын үед ажлаасаа тараад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүргийн 6 дугаар гудамжны 146 тоот гэртээ орох гэтэл манай хаалганы өөдөөс харсан хашааны үүдэнд гудамжинд согтуу бололтой эрэгтэй хүн хэвтэж байхаар нь юм бодолгүй гэртээ орсон. Тэгээд нөхөр Бүрэнжаргал 20 цагийн үед нүүрсээ оруулах гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд удалгүй орж ирээд “нөгөө гудамжинд хэвтэж байсан хүн чинь дуу гарахгүй байна, цагдаа дуудсан дээр байх” гэхээр нь би 102 дугаарт дуудлага өгсөн... уг хүн ганцаараа хэвтэж байсан ямар нэгэн маргалдаж муудалцсан хүн харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.63-64/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярбаатарын өгсөн: “... Эрдэнэбаяр надад өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тэр хэдтэй хамт архи уусан, тэр үед ямар нэгэн маргаан зодоон болоогүй... намайг ороход баруун талын орон дээр Баярмагнай, лам хоёр хэвтчихсэн хойд сандал дээр нь Дэлгэрсайхан суучихсан, хар Отгоо зүүн талын орон дээр нь сууж байсан. Бүгдээрээ согтолт гайгүй байсан. Лам Алтангэрэлийн нэг нүд нь хөхөрсөн харагдаж байсан... хоорондоо хэрүүл маргаан хийсэн зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.71-72,73,74-75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэбаярын өгсөн: “... тэгсэн тэд нар бөөнөөрөө архи авах гэсэн юм мөнгө байна уу гэхээр нь 5000 төгрөг өгөөд яваад өгсөн. Тухайн үед Б.Гэрэлт-Одын зүүн нүд хөхөрчихсөн байхаар нь би “та лам хүн байж яагаад нүд чинь хөхөрчихсөн юм” гэтэл Гэрэлт-Од юм ярихгүй инээгээд сууж байсан... Батсүх ахтай тааралдтал Б.Гэрэлт-Одыг өмдөндөө шээчихсэн бие нь эвгүй болчихсон магадгүй нас барчихсан юм шиг байхаар нь Баярмагнай, Нямгэрэл нар нь гэрээсээ гаргаад гудамжинд хаячихсан байна...” гэх мэдүүлэг /хх.1.76-77,78-79/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Оюунбаатарын өгсөн: “... Тэгээд унтаж байтал гэнэт миний толгой, нүүр хэсэг рүү 2-3 удаа цохихоор “би яаж байна аа” гээд эргэж харахад “өө биш байна шүү дээ” гэж хэлээд баруун талын орон дээр унтаж байсан Баярмагнай руу очоод Баярмагнайг нүүр нүдгүй цохисон, өшиглөөд байсан, тэгэхээр нь би “болиоч” гэж хэлэхэд үгэнд ороогүй, тэгтэл миний дэргэд хэвтэж байсан лам орон дээр өндийхөд тэр гурван залуу хэлэхдээ “энэнээс болсон, энэ муу бас болдоггүй юм” гээд тэр лам гэж дууддаг хүнийг бас нүүр нүдгүй дэвслээд байсан, тэр үед Баярмагнай цагдаа дуудлаа гээд орилоход бүгд rapaai зугтацгаасан. Тухайн үед гурван хүн гаднаас орж ирсэн байсан бөгөөд нэг нь үүдэнд зогсоод байсан, тэр хүн зодоогүй, харин нөгөө хоёр нь намайг цохиод, Баярмагнай, лам нарыг нүүр нүдгүй цохиж зодсон. Тэр хоёр залуугийн яг голчилж зодоод байсан залуу Баярмагнайг нэлээд зодсон бөгөөд тэр залууг Баярмагнай, лам гэх хүн сайн таниад байсан. Тэгээд тэр хэдийг явсны дараа гурвуулаа унтсан бөгөөд өглөө босоод харахад миний зүүн талын нүд хөхөрч хавдсан, хөмсөгний дээд талд шалбарсан байсан. Лам гэх хүн хэлэхдээ миний хамар эвгүй болчихсон байна, 1-р эмнэлэг явлаа гээд явсан. Баярмагнайн 1 шанаа битүү хавдсан байсан. Тэгээд ажилтай байсан учраас “би явлаа” гээд явсан, Баярмагнай гэртээ үлдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.80-81/,

“... намайг унтаж байхад шууд миний зүүн талын шанааны хөмсөгний хажуу руу 3 удаа гараараа цохих үед нь би сэрсэн. “Хөөе яаж байна” гэтэл намайг цохисон залуу нь “биш байна” гээд гэрийн зүүн талын ор луу явсан. Тэр орон дээр Баярмагнай унтаж байсан ба 2 залуу очоод нүүр лүү нь гараараа цохиод байсан. Тухайн үед миний хажууд надтай цуг Лам унтаж байсан ба Баярмагнайг цохиж байсан 2 залуу нь “энэ лам бас болдоггүй юм” гээд намайг хэвтэж байхад хөлөө давуулаад 2 удаа ламын бүсэлхий рүү өшиглөсөн. Баярмагнай руу нэг залуу нь очоод нүүр лүү нь нэг удаа цохих үед Баярмагнай цагдаа гээд орилоход нөгөө залуучууд гараад гүйсэн... өглөө би 08 цаг 30 минутанд сэрсэн. Намайг сэрэхэд Лам боссон, Баярмагнай орон дээрээ хэвтэж байсан. Би Баярмагнайг “ажилдаа явах уу” гэхэд “би яаж ийм царайтай явах вэ, гар хөдлөхгүй байна” гэсэн. Царайг нь харахад зүүн талын шанаа хацар нь хавдсан, завьж нь сэтэрсэн харагдсан. Лам хэлэхдээ “хамар жоохон эвгүй болсон байна” гэсэн. Намайг харахад бол нүүр ам нь зүгээр байсан... өөр цохиж зодоогүй, тэгээд буцаж ирээд “лам бас болдоггүй” гээд намайг цохисны хажууд явж байсан залуу нь хөлөөрөө бүсэлхий рүү нь 2 удаа өшиглөсөн... намайг цохидог залуу нь гартаа асаагуурын гэрэл тусгаж байсан, тэгэхэд нь хаашаа цохиж байсан нь харагдаж байсан юм... би яг бүсэлхий рүү нь өшиглөж байхыг харсан, би түүний наана нь хэвтэж байсан, лам миний хажууд зэрэгцээд хэвтэж байсан. Надад гэдэс рүү нь өшиглөж байгаа нь харагдаж байсан, өөр цохиж зодсон зүйл байхгүй, 2 өшиглөөд цаанаас нь Баярмагнай “цагдаа” гэж орилоход гараад зугтаасан юм...” гэх мэдүүлэг /хх.1.83-84/,

“... намайг унтаж байхад толгой руу хүн цохиход нь би сэрсэн. би унтаж байсан учраас эхлээд лам бид хоёрын хэнийг нь цохисныг мэдэхгүй. Ямар ч л байсан цохиулаад сэрэхэд лам бид хоёр зэрэгцээд хэвтэж байсан ба миний толгой руу учир зүггүй л цохиод эхэлсэн. Бид хоёр хоёулаа зэрэгцээд хэвтэж байсан болохоор бид хоёрыг хамтад нь цохисон. Тийм болохоор эхний мэдүүлэг дээрээ тэр талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.3.107/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Нямгэрэлийн өгсөн: “... би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед би 90522233 дугаарын утсаар найз Энхтайваны 86861509 утасны дугаар луу ярьсан... би Энхтайванд “Баярмагнайн гэр лүү очъё” гэж хэлээд урд нь гараад алхаж байхад Энхтайван ард нөгөө хоёр хүнтэйгээ юм яриад явж байсан... би түрүүлж алхаад Баярмагнайн гэр лүү очсон. Баярмагнайн гэрт очиход Баярмагнай, лам Алтангэрэл хоёр баруун талын орон дээрээ зүүн талын орон дээр нь Хар Отгоо хэвтэж байсан. Би биедээ авч явж байсан тал шил архиа гаргаж ирээд гэрт байсан хүмүүстэй хуваагаад ууж байхад Энхтайван орж ирсэн... намайг тэдний гэрт орох үед гэрт байсан хүмүүс бага зэргийн архи уучихсан, лам Алтангэрэлийн зүүн нүд нь улаан хүрэн болоод хөхөрчихсөн, нүдний доод хэсэгтээ язарчихсан, Баярмагнайн нүүр нь бага зэрэг хавдсан, энэ тэндээ шалбарсан зүүн чихний ар хэсэгт нь шалбараад үс нь наалдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.87-88,89-90,2.80-85/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярмагнайн өгсөн: “... Гэртээ ирж гал түлчихээд авсан хоёр шил архиа уугаад нэгийг нь дуусах гээд байж байхад Дэлгэрсайхан орж ирсэн. Дэлгэрсайхан бид гурав архи уугаад байж байхад орой 18-19 цагийн үед Өлзий орж ирсэн... гэрт орж ирэхэд лам Алтангэрэл, Өлзий хоёр баруун талын модон орон дээр сууж байсан ба лам Алтангэрэл доошоо тонгойгоод суучихсан, дэрний уут аваад нүүрээ дараад сууж байгаа харагдсан. Би “юу болов” гэхэд Өлзий “хөгшин нь цохичихсон юмаа” гэсэн, лам болохоор Өлзийг “цохичихлоо” гэж хэлсэн. Би “хамраас нь цус гараад байгаа юм уу” гээд харахад зүүн нүдний доод талаас нь төвгөр ясны хэсгээс нь цус гарч байсан ба зүүн хацрын товгор хэсэг нь задарч гэмтсэн байсан. Дэлгэрсайхан гэрийн хойд талын түшлэгтэй сандал дээр сууж байсан. Тэр гурав тийм ч их согтолтгүй байсан. Ялангуяа Дэлгэрсайхан согтолт гайгүй байсан... 11 дүгээр сарын 08-ны өдөр эрүүлжүүлэх байрнаас гарахдаа Нямгэрэлийн хамтаар Өлзий рүү очоод “нөгөө лам цохисон чинь асуудал болж магадгүй боллоо шүү, цагдаад мэдүүлэг өгөхдөө Цийн хүүхдүүд найзуудтайгаа орж ирээд зодсон гэж хэллээ шүү” гэж хэлэхэд Өлзий “хүнд хэлээд яахав, аятайхан аргалчихаарай, гайгүй салчих байлгүй дээ” гэж хэлсэн. Нямгэрэлд хэлэхдээ бол “Өлзийг цохисон талаар хүнд битгий хэлээрэй, найз хүмүүс муухай байх” гэж хэлсэн. “Цагдаа асуувал Цийн хүүхдүүд зодсон гээд хэлчихгүй юу” гэж хэлсэн... цагдаад мэдүүлэг өгөхдөө Лам Алтангэрэлийг Цийн хүүхдүүд зодсон талаар хэлсэн, Өлзийн тухайд хэлээгүй. Тухайн үед найз нөхөд учраас хэлээд хэрэггүй байх гэж л бодсон юм... 07 цагийн үед босоход Оюунбаатарын хоёр хөмсөг дээд хэсгээрээ хавдсан, нэг нүднийх нь доод хэсэг хавдсан, хөх туяатай болсон байсан. Лам Алтангэрэлийн зүүн талын нүд нь хөх туяатай болоод хавдсан байсан. Оюунбаатар ажилтай гээд 08 цагийн үед явсан. Лам Алтангэрэл бид хоёр байж байхад 10 цагийн үед айлд ном уншина гээд явсан... Гэрт орж ирэхэд лам Алтангэрэл, Өлзий хоёр баруун талын модон орон дээр сууж байсан ба лам Алтангэрэл доошоо тонгойгоод суучихсан, дэрний уут аваад нүүрээ даран сууж байгаа харагдсан. Би “юу болов” гэхэд Өлзий “хөгшин нь цохичихсон юмаа” гэсэн, лам болохоор Өлзийг “цохичихлоо” гэж хэлсэн. Би “хамраас нь цус гараад байгаа юм уу” гээд харахад зүүн нүдний доод талаас нь төвгөр ясны хэсгээс нь цус гарч байсан ба зүүн хацрын товгор хэсэг нь задарч гэмтсэн байсан. Дэлгэрсайхан гэрийн хойд талын түшлэгтэй сандал дээр сууж байсан. Тэр гурав тийм их согтоогүй байсан...” гэх мэдүүлэг /хх.1.94-96,97-105,106,138-139, 3.180-188/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Эийн гэрчээр өсгөн: “... Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчимд найз Бат-2 С хоёртой Facebook мессежээр, чатаар харилцаад манай ажил дээр уулзахаар болсон. Тэгээд Бэ, С хоёр манай ажил дээр ирээд бид  гурав 20 цагийн орчим манай ажлаас гараад 32-ийн зам дагуу байрлах нийтийн байранд ирээд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6-266а тоотод байрлах гэрийн түлхүүрийг авч, замаасаа 2,5 литрийн том савтай пиво аваад тэрийгээ манай гэрт С бид хоёр хувааж уусан. Тэгээд би Бэ “тамхи байна уу” гэтэл “байхгүй” гэхээр нь би гэрээс гаръя гээд явж байгаад “хэдүүлээ манай аавыг зодсон хүнийг очиж зодох уу” гэтэл С зөвшөөрөөд бид хоёр явахаар болтол Бэ “хэрэггүй” гээд байхаар нь би зүгээрээ гэж дагуулан, тэгээд тэр айлын гэрийг мэддэг тул шууд яваад очсон. Тэгээд хашаа нь онгорхой байхаар нь хашаагаар ороод гэр лүү очтол гэрийн хаалга бас онгорхой, харанхуй гэрэлгүй байсан. Тэгээд гэрт ороод баруун талын ор дээр 1 хүн, зүүн талын ор дээр 2 хүн унтаж байхаар нь баруун талын ор дээр хэвтэж байсан хүнийг хараагүй, хөнжил нөмөрчихсөн байхаар нь гараараа хаашаа цохисноо мэдэхгүй байна. Тэгсэн нөгөө хүн “юу вэ? пизда минь” гэхээр нь би хоолойны өнгөөр  нь Баярмагнай биш байна гэж бодоод зүүн талын ор дээр очоод асаагуурын гэрэл тусгаж хараад Баярмагнай хэвтэж байхаар нь таниад хөнжлийг нөмөргөж байгаа толгой руу, нүүр хэсэг рүү гараараа 2-3 минут тасралтгүй цохиж зодсон. Тэгсэн хажуу талаас С хөлөөрөө 2-3 удаа жийсэн. Тухайн үед нөгөө зодуулж байсан хүмүүс ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгсэн Бэ “андаа болъё” гэж бид хоёрыг татаад гэрээс гаргасан...” гэх мэдүүлэг /хх.1.109-110/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Базарваанийн өсгөн: “... Баярмагнайн гэрт байхад лам Алтангэрэлийн зүүн нүд нь хөхөрчихсөн байсан, би “та нүдээ яагаа вэ?” гэсэн чинь нэрэлхээд байгаа бололтой дуугарахгүй байсан. Харин Баярмагнай “Цийн хүүхэд найзуудтайгаа орж ирээд, бид гурав хэвтэж байгаад сайхан тоосоо гөвүүллээ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.118-120/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Сандагдоржийн өгсөн: “... намайг хамт архи ууж байхад хоорондоо зодолдож байгаагүй... урьд нь хүнд зодуулсан талаар сонсож байгаагүй. Архи уучихсан явж байдаг байсан болохоос биедээ гэмтэл шархгүй байдаг байсан... нүд нь хөхөрсөн харагдаж байсан ба гэрт байсан хүмүүс “Панда баавгай шиг болсон байгаа биз дээ” гэж шоолоод байсан...” гэх мэдүүлэг /хх.1.121-123/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баасандоржийн өгсөн: “... Гэрт нь ороход лам Алтангэрэл, Баярмагнай, Баярмагнайн ажлын газрын залуу гурвуулаа байж байсан. Намайг гэрт нь ороход Баярмагнай зүүн талынхаа төмөр дээр сууж байсан. Баярмагнайн дух халцарчихсан, нүүр нь энд тэндээ халцраад шалбарчихсан, шалбархайнаас нь цус гарч нүүр лүү нь урсаад хүзүү рүү нь урссан, цус болчихсон, мөн өмсөж байсан фудболка нь цус байсан. Лам Алтангэрэл баруун талын орны дээд хэсэгт суучихсан, духных нь баруун хэсэг халцарчихсан, цус гарсан зүйлгүй, Баярмагнайн ажлын газрын залуу лам Алтангэрэлийн дэргэд суучихсан, нүүр нь баруун тал хэсгээрээ халцарчихсан, цус гараагүй сууж байсан. Би “яасан бэ” гээд асуухад Баярмагнай “Цийн хүү Төгсөө шөнө найзуудтайгаа орж ирээд зодчихлоо” гэж хэлсэн. Лам болохоор “би орны цаад талаар унтаж байсан тулдаа гайгүй үлдлээ” гэж хэлж байсан. Нөгөө барилгын ажлын залуу “болохоор намайг цохиж байгаад энэ биш байна гэж гайгүй орхилоо гээд сууж байсан. Мөн Баярмагнайтай хамт ажилладаг залуу “тог байхгүй, утсаа цэнэглэх хэрэгтэй байна” гэж байсан. Намайг орох үед гэрийн доторх эд зүйлс нь эвдрээгүй, бага зэргийн бохир л байсан. Баярмагнайн өмсөж байгаа фудболка нь цус болчихсон байснаас өөрөөр гэрийн эд хогшил цус болсон зүйл харагдаагүй. Би Баярмагнайгаас “чи чинь барилгын ажил хийдэг байж яагаад зодуулчихаа вэ?” гэхэд “энэ муу мешок дотор хэвтэж байгаад хөдөлж чадалгүй зодуулчихаа, хоёулаа орж ирсэн, хамт ирсэн нь нэлээн залуу байх шиг байсан” гэж байсан. Өмнө нь Баярмагнай надад “Цийн гэрт архи ууж байхдаа Цийг зодсон” гэж ярьж байсан. Цийн хүү Төгсөө аавыгаа өмөөрч Баярмагнайг ирж зодсон гэсэн... 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш очсон бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 10 цаг өнгөрч байхад би гудамжныхаа үзүүрт тамхи татаж байсан. Тэгээд Өлзий гээд байгаа залуу яг тэр Баярмагнайн гудамж руу машинтайгаа явж орсон. Би араас нь 2-3 минутын дараа алхаад очсон. Тэгтэл Өлзийн машин гадаа нь байсан. Тэгээд ороход Баярмагнай, Дэлгэрсайхан, Өлзий, Алтангэрэл /талийгаач Гэрэлд-Одыг тэгэж дууддаг байсан гэх/ нар байсан. Гэрээр нь дүүрэн цус болсон байсан, баруун талын орны хөнжил цус болсон байсан, дрож нь мөн цус болсон байсан. Тэгээд Алтангэрэлийн зүүн нүдний доод хэсэгт цохигдож язраад цус гоожсон байсан, тэгээд “яасан юм бэ” гэхэд “шөнө гарч шээхдээ цохиулсан байх, шөнө ийм болчихсон байсан” гэж Магнай тэр хоёр тэгэж байсан. Алтангэрэл “харин би юу гэж гарч шээхдээ гудамжинд гарч шээх вэ, хашаан дотроо гарч бие зассан” гэж хэлсэн. Тэгээд Баярмагнай “ах одоо ирсэн байгаа, охиныхоо гэрт байна гэж байна” гээд лам Аптангэрэлийг “цусаа цэвэрлэ” гэж хэлсэн. Өлзий “курткээ орхисон” гээд Магнайн дээд талын зүүн талын буйдан шиг сандал дээр куртик нь байсан. Тэгээд 2, 3 шил Хандгай нэртэй архины шил байсан, тэгээд би бодоходоо “өчигдөр эд нар нийлж архи уусан байна” гэж бодсон. Тэгээд би Өлзийгөөс “чи юу хийж байгаа юм бэ” гэхэд хөгшин чинь өчигдөр курткээ орхиод гарчихсан байна” гэж хэлсэн... Баруун талын нүд нь хөмсөгнийхөө хавьцаа жоохон халцарсан байсан, түүнээс зүүн нүд нь зүгээр байсан. 2019 оны 11 дүгээр сарын 04-нд ороход л зүүн нүдний доод тал нь аймаар болсон, цус гоожсон, хөнжил энэ тэр нь баахан цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.1.129-133, 2.242-244/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дэлгэрсайханы өгсөн: “... би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байна уу, 03-ны өдөр би сайн санахгүй байна /архи уусан болохоор гэх/ гэртээ байж байгаад Баярмагнайн гэр лүү тамхи асуух гэж очсон. Намайг ороход Баярмагнай,Алтангэрэл лам /Гэрэлт-Одыг Алтангэрэл гэж дууддаг болно/ тэр 2 архи уугаад сууж байсан. Тэгээд бид тухайн архийг хамт хувааж уугаад сууж байтал гаднаас Ө орж ирсэн, тэгээд орж ирээд тэр архинаас уугаад байж байтал Баярмагнай Өлзийд хандан “найздаа 60.000 төгрөгийн туслалцаа үзүүлээчээ, найз нь нутаг явах хэрэгтэй байна, хотод ажил олдохгүй байна, нутаг руу буцдаг юм уу” гэж хэлсэн. Тэгтэл Өлзий “1-2 хоног хүлээж бай, би чамд мөнгө олж өгье” гэж хэлтэл лам Алтангэрэл “та нар эр хүн шиг бай л даа 2-3 хоног гэдэг худлаа гэсэн үг шүү” гэж Өлзийд хэлсэн. Тэгтэл Өлзий “чи дуугүй байж бай, бид хоёр юм ярьж байхад чи дундуур нь орж ирээд яриа тасалдуулаад хэрэггүй, чам шиг ламын нэр гутаасан лам гэж би мэдэхгүй юм байна, шавар шалбааганд холилдон энд тэнд тасарч унаад явдаг лам мэдэхгүй юм байна” гэж хэлсэн, тэгтэл лам Алтангэрэл “та нар хүнд мөнгө өгч чадахгүй шүү дээ” гэж хэлтэл Өлзий баруун гараараа Алтангэрэлийг зүүн нүдэн тус газарт нь цохиод авсан. Тэгэхэд лам Аптангэрэлийн өөдөөс харах нөгөө талын орон дээр би сууж байсан. Өлзийгийн өөдөөс Баярмагнай хараад сууж байсан. Тэгээд Өлзий “би явлаа” гээд гарч явсан. Тэгтэл лам Алтангэрэл “миний нүднээс цус гараад байна” гэж гараараа зүүн нүдээ дараад байсан, тухайн үед архи уусан байсан болохоор санаанд ороогүй... Өыг гарч явснаас хойш бид гурав үлдсэн архиа уугаад Баярмагнайнд хоносон. Бид гурвын хооронд маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Гаднаас хүн орж ирээгүй. Өглөө босоход лам Алтангэрэлийн зүүн нүднээс цус гоожчихсон хөнжил, лам дээл зэрэг нь цус болсон, орны урдуур бас цус болсон байсан. Тэгээд Баярмагнай, Алтангэрэлийг “үдээс хойш ах ирнэ, наад цусаа цэвэрлэ” гээд Лам Алтангэрэл цусыг цэвэрлэсэн. Тэгээд байж байтал Өлзий гаднаас орж ирээд “курткээ орхисон байна” гээд куртикээ аваад гарсан. Тэгээд би Баярмагнайгаас тамхи асуутал “байхгүй” гээд би гарч тамхи олж татахаар гарсан. Тэгээд тамхи олдохгүй болохоор нь Сараа эгчийнд очтол Өлзий, Баасандорж хоёр Сараа эгчийнд архи уугаад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.134-137, 2.245-247, 3.201-204/,

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.1.138-139/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Батсүхийн өсгөн: “... би тэр гуравтай уулзаад байж байхад нэг залуухан эрэгтэй орж ирсэн. Тэр эрэгтэй бид нар руу ирээд “ламын хувцас манай гэрт байгаа яах юм бэ, ламыг яачихсан юм, Цийн хүүхдүүдэд зодуулсны дараа зүгээр л байсан шүү дээ, нүд нь зүгээр л харагдаж байсан шүү дээ” гэхэд Баярмагнай “манай гэрт Ө тэр хоёр маргалдаж байгаад цохичихсон” юм гэж хэлсэн. Тэд нарын яриаг сонсож байхад намайг байхгүй үед манай гэрт Ө, талийгаачтай маргалдаж байгаад цохисон, талийгаач өөрөөсөө болж цохиулсан гэж ярьж байсан. Би “яагаад цохисон юм” гэхэд “лам агсам тавиад, тэгээд цохиулсан, цохиулаад нүднийх нь доороос цус гараад гэрийн хөнжил, шалны дэвсгэр цус болсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.148-151/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтайвангийн өгсөн: “... Баярмагнайн гэрт ороход нэлээн архидсан байдалтай, гэр нь замбараагүй болчихсон. гэрийнх нь баруун талд цустай цагаан өнгийн хөнжил тавьчихсан, лам эрэгтэйн зүүн нүд том хөхрөөд шалбарчихсан байж байсан. Би “та нар зодоон хийсэн юм уу” гэхэд бацаануудад зодуулаад гэсэн зүйл ярьсан. Энэ талаараа дэлгэрэнгүй яриагүй, инээдэм болгоод өнгөрсөн. Би авчирсан архиа задлаад гэрт байсан хүмүүстэй уусан. 0,5 литрийн архийг нь дуусгаад, 0,75 литрийн архийг нь задлаад нэг удаа уучхаад Нямгэрэлийг “явах уу” гэхэд “явахгүй, энд байна” гэхээр нь би гараад явсан... Б.Гэрэлт-Одын ... биеийн байдал нь хэвийн, өгсөн архийг уугаад, гэрт байгаа хүмүүстэй юм яриад л байж байсан Намайг байхад хоорондоо зодолдоогүй, маргалдсан зүйл болоогүй. Лам эрэгтэйн зүүн нүдийг нь тойроод том хөхөрчихсөн, шалбарсан шархтай байсан. Намайг байх хугацаанд гадаа гарч бие засаад, цай хийж уугаад хэвийн л явж байсан. Баярмагнайн үүдэн шүд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.152-154/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонсайханы өгсөн: “... Алтангэрэл ... манайд ирэхэд биеийн байдал нь хэвийн л харагдсан. Баруун нүд нь тойроод хөхөрсөн байснаас өөр гэмтэл харагдаагүй. Манай гэрээс гарахдаа “хүнээс мөнгө авна, айлд очиж усанд орно” гэж яриад гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.162-164/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Мөнх-Отгоны өгсөн: “... намайг байх хугацаанд гэрт зодоон болоогүй. Хэн нэгэн хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Хүмүүс орж гараад архи уугаад л байж байсан. Би эхний өдөр очихдоо согтуу байсан, дараагийн өдрүүдэд бол архи уугаагүй эрүүл байсан ба бие өвдөөд байсан учраас хана руу хараад л хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.169/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхжаргалын өгсөн: “... лам Алтангэрэлийг харахад фудболкатай, дээлээ тайлчихсан байж байсан. Лам эрэгтэй нүд нь хөхөрчихсөн, зүүн нүднийх нь хөхөрсөний доор язарчихсан байсан. Би “таныг хэн цохичихсон юм” гэхэд “ах нь сайн мэдэхгүй байна, өнгөрсөн шөнө хүнд цохиулчихлаа, цус нь ерөөсөө тогтохгүй байж байгаад одоо гайгүй тогтчихлоо, ахынх нь дээл нил цус болчихлоо, энэ хавиар нил цус болгоод хаячихлаа” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.170-171/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Г.Ханхүүгийн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2128 дугаартай:

“1. Талийгаач Б.Гэрэлт-Одын цогцост хийсэн шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /150мл/, баруун чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, хуйханд цус хуралт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, духанд зулгаралт, цээж, баруун мөрөнд хуучин цус хуралт, хоёр шилбэнд хуучин зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлүүдэд өндрөөс уналтын шинж тэмдэг тогтоогдсонгүй.

5. Талийгаачийн цогцост учирсан зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, духанд зулгаралт, цээж, баруун мөрөнд цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд буюу нас барахаас 4-7 хоногийн өмнөх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Харин их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /150мл/, баруун чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, хуйханд цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд буюу нас барахаас өмнө 24-48 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна.

6. Талийгаачийн цусанд 3,5 промилл, ходоодны шингэнд 2,8 промилл, шээсэнд 3,5 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

7. Талийгаачийн шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

8. Цогцост хийсэн шинжилгээгээр амьсгал бүтсэн шинж тогтоогдсонгүй.

9. Талийгаач нь 2019.11.06-ны өдрийн 22 цаг 00 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр 1-2 цаг болсон байжээ.

10. Талийгаач нь 1-р бүлгийн харьяалалтай байна.

11. Талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт /хх.1.179-183/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Ариунзул, Б.Ганзориг, Д.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай: “... их тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /150мл/ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар үхэлд хүргэсэн хүнд зэргийн гэмтэл...талийгаачийг үхэлд хүргэсэн их тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хурааг хатуу хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр зүүн нүдний орчимд нэгээс хоёр удаа цохих үед үүсэх боломжтой... талийгаачийг үхэлд хүргэсэн их тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа цохилтын хүч үйлчилсэн даруйд судас гэмтэхэд үүсч эхлэх ба аажим нэмэгдэж томрон тархины баруун тал бөмбөлгийн шахаж дарсанаас үхэлд хүрнэ, тархи дарагдаж эхлэх хүртэл ямар нэг зовиур шаналгаагүй ухамсарт ухаан хадгалагдан эрүүл хүн шиг үйлдэл хөдөлгөөн хийх болдог, үүнийг “гэрэлт үе” гэнэ.... гэмтэл авсан даруйдаа нас бараагүй, гэмтэл авсанаас хойш 24-72 цагийн дараа нас барсан байна... гэмтэл үүссэн даруйдаа оношлогдож эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой...” гэх дахин дүгнэлт /хх.1.192-201/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Ариунзулын өгсөн: “... Цусан хурааны хугацаа тогтоох тухай будгийн аргаар хугацааг тогтоосон. Үүнийг нарийвчлал нэлээд өндөр байдаг. Энэ аргаар шинжлэхэд 72 цагийн хугацаанд үүссэн байх нөхцөл илэрсэн. Зовхины доод талын шарх дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Зүүн нүдэнд цохилтын хүч үйлчилсний улмаас тархинд доргилт өгсний улмаас уг гэмтэл үүсэж байгаа юм” гэх мэдүүлэг /хх.1.204/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Цийн өгсөн: “... тэгсэн Эрдэнэбаяр архи ууж сууж байхдаа Эрдэнэбаяр намайг гэрээс дуудаад байхаар нь би гадаа гаргасан. Тэгснээ нөгөө лам Алтангэрэл урьд шөнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шөнө Баярмагнайн гэрт өмдөндөө шээчихээр нь уурлаад гаргах гэтэл нас барчихсан байсан. Тэгэхээр нь Баярмагнай, Нямгэрэл нар нөгөө лам Алтангэрэлийг гадаа гудамжинд гаргаад хаячихсан гэж хэлсэн... Б.Гэрэлт-Од нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг ба Баярмагнай, Нямгэрэл нартай бараг өдөр бүр байнга хэрэглэдэг...” гэх мэдүүлэг /хх.2.19-20,65-68/,

“... энэ үйл явдал Баярмагнай намайг зодсон өдөр болсон. Би яг он cap өдрийг нь хэлж мэдэхгүй байна, манай гэрт тэр хавьд архи уудаг хэдэн хүмүүс, лам, Баярмагнай нар байж байхад өдөр гаднаас Нямгэрэл орж ирчхээд ламтай маргалдаж байгаад шанаа руу нь нэг удаа цохисон. Лам сууж байгаад ор налаад уначхаад босож ирсэн...” гэх мэдүүлэг /хх.3.229/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нямгэрэлийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг байх хугацаанд тэр гэрт зодоон болсон зүйл байхгүй, лам Алтангэрэлийн биеийн байдал хэвийн бид нартай юм яриад ном уншиж байхдаа тохиолдсон зүйлээ ярин инээд болж байсан... мөн Баярмагнайн гэрт байж байхад 11 дүгээр сарын 04-ний билүү 05-ны өдөр гэрт Отгоо зүүн талын орон дээр унтаж байхад лам Алтангэрэл бие засах гээд гарсан. Лам бие засах гээд гарсан үед Баярмагнайгаас “ламын нүд яачихсан юм, арай дэндүү цохичихжээ” гэхэд Баярмагнай “ламын нүдийг Өлзий цохичихсон юмаа” гэж хэлсэн... дараа нь 11 дүгээр сарын 07-ны өдөр эрүүлжүүлэхэд орчихоод 11 сарын 08-ны өглөө гарсан. Эрүүлжүүлэх байрнаас гарч мөрдөгчид мэдүүлэг өгчихөөд буцан Баярмагнайн хамт явж байхад Баярмагнай “цагдаад лам Алтангэрэлийг Өлзий цохисон талаар хэлээд хэрэггүй, найзууд юм чинь хэрэггүй байх” гэж байсан. Би цагдаад мэдүүлэг өгөхдөө Өлзий цохисон талаар Баярмагнай хэлснийг мартсан байсан учраас Цийн хүүхдүүдийн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.73,83-84/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Өын яллагдагчаар өгсөн: “... 11 сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна, орой харуй бүрий болж байхад 19-20 цагийн үед Баярмагнайн гэрт очсон. Тэр өдөр гэртээ байж байгаад эрүүл Баярмагнайн гэр лүү очсон ба Баярмагнайн гэрт баруун орон дээр нь лам Алтангэрэл/Б.Гэрэлт-Од/ сууж байсан, зүүн талын орон дээр танихгүй 1 хүн байсан, Баярмагнай хойморт авдрынхаа урд сууж байсан. Би Баярмагнайнд очсон шалтгаан нь тэр өдрөөс 3-4 хоногийн өмнө манай дүү Дамдинсүрэнгийн Эрдэнэбаяр Баярмагнайн гэрээс хоёр гар утас, савхин куртик аваад явсан байсан ба тэр асуудлаар Баярмагнайтай уулзах гэж очсон юм. Намайг очих үед тэр гурав “нэг шил архи уугаад дуусчихлаа, мөнгө байна уу” гэхэд Баярмагнайд 20.000 төгрөг өгсөн. Баярмагнай гарч яваад хоёр шил, 0,75 литрийн Сэржим нэртэй архи, идэх юм авчирсан. Баярмагнайн авчирсан архийг Баярмагнай, талийгаач лам, нөгөө танихгүй эрэгтэй, бид 4 хувааж уугаад Баярмагнайтай дүүгийнхээ талаар яриад байж байхад гаднаас 21 цагийн үед Сонинбаяр ганцаараа орж ирсэн. Сонинбаяр орж ирсний дараа Сонинбаяртай ярьсан. Өмнө нь миний гражаас төмрийн сэв гаргагч ком багаж алдагдсан ба хамт уудаг хүмүүс нь Сонинбаяр гэсэн учраас түүнтэй тэр асуудлаар яриад “чи гуйх мөрөөрөө гуйгаад авахгүй, хулгай хийж авлаа” гээд ширүүн дуугаар ярьсан. Сонинбаяр өөдөөс өөрийгөө өмөөрөөд бид хоёр маргалдсан. Бид хоёр гэрийн баруун талын орон дээр сууж байхдаа маргалдсан ба миний хажууд хоймор талд лам Алтангэрэл, хаалга талд Сонинбаяр сууж байсан. Сонинбаяр бид хоёр маргалдан босож ирээд Сонинбаярын зүүн мөр лүү гараа тулгаж байгаад түлхсэн. Тэгээд дахин маргаад болоогүй, Баярмагнайн гэрээс гарч яваад гэртээ очсон. Маргааш өглөө нь босоод Баярмагнайн гэрт очиж орхисон куртикээ авах гээд очиход Баярмагнайн гэрт Баярмагнай, талийгаач лам, Дэлгэрсайхан, зүүн талын орон дээр өөр танихгүй хүн сууж байсан. Баярмагнай авдрынхаа урд талд суучихсан, талийгаач Алтангэрэл баруун дээр хэвтэж байсан, Дэлгэрсайхан зүүн талын орон дээрээс босоод гэр дотор яваад байсан, нөгөө залуу болон дунд зэргийн нуруутай, туранхай, 165-170 орчим өндөртэй, хар хөмсөгтэй, сэвхтэй гэмээр цайвар цагаан царайтай, өргөн эрүүтэй, 30 гаруй насны эрэгтэй зүүн талын орон дээр сууж байсан. Би баруун талын орон дээр очоод суухад талийгаач ламын зүүн талын нүд нь хавдчихсан харагдсан. Би “яачихсан юм” гэхэд Баярмагнай “шөнө гарч яваад цохиулчхаад ороод ирсэн” гэж хэлсэн. Би “хэн байсан юм” гэхэд Баярмагнай “мэдэхгүй” гэж хэлсэн. Би Баярмагнайгаас “дүүг цагдаад өгөхөөсөө өмнө яг авсан эсэхийг нь мэдсэн юм уу” гэх мэт зүйлийг асуухаар түүнтэй ярилцах гэсэн. Би гарч явж байгаад буцаад ирье гэж бодоод гарч явж байгаад 24 цагийн худгийн дэргэд Сонинбаяр, Эрдэнэбаяр/Цийн хамаатан/ нартай таарсан. Худаг дээр 10 цагийн үед Эрдэнэбаяртай тааралдахад “нэг шил архи авчихсан ууя” гэж хэлсэн. Эрдэнэбаяр “Сараа эгчийн гэрт очоод уучихъя” гэж хэлэхээр нь хамт яваад Сонинбаяр, Эрдэнэбаяр, бид гурав Сараагийн гэр лүү орсон. Сараа гэдэг эмэгтэй ганцаараа гэртээ байсан. Би Сараа гэдэг эмэгтэйтэй танилцаж байгаагүй, гудамжинд явж байхыг нь харсан эмэгтэй байсан. Бид гурав Сараагийн гэрт ороод авсан архийг нь Сараатай нийлж дөрвүүлээ уугаад сууж байхад араас Дэлгэрсайхан, Баасандорж хоёр ороод ирсэн. Би архи ууж байхдаа Сонинбаярт хандаад “хүмүүс чамайг л хулгай хийсэн гээд байна” гэхэд Дэлгэрсайхан бас “чамайг хүмүүс хэлж байна” гээд байсан. Сонинбаяр гомдоод байхаар нь би дахин тэр тухай яриагүй. Нөгөө архиа ууж дуусаад Сараа гэртээ үлдэж бид нар 12 цагийн үед гэрээс нь гарсан. Би Сараагийн гэрээс гараад Эрдэнэбаяр, Дэлгэрсайхан, Баасандорж бид дөрөв Баярмагнайн гэрт очиход Баярмагнай, талийгаач лам хоёр сууж байсан. Тэр хэн авсныг нь мэдэхгүй архи ууж байхаар нь тэр архийг нь уучхаад салцгаасан. Би лам эрэгтэйг зодож цохисон зүйл байхгүй, өмнөх орой нь орж архи уухад нүүрэнд нь гэмтэл байхгүй байсан, маргааш нь ороход гэмтсэн байсан. Түүнээс хойш Баярмагнайн гэрт очоогүй, тэд нар гудамжаар яваад байгаа харагдаж байсан. Түүнээс хойш 3-4 хоногийн дараа Алагаа/Нямгэрэл/, Баярмагнай хоёр тааралдсан. Баярмагнай нэг цүнх үүрчихсэн явж байсан ба нөгөө лам чинь өнгөрчихсөн, гэрийн гадаа өмдөндөө шээчихсэн хэвтэж байхаар нь гэрт оруулсан чинь Батсүх ах “гарга” гэсэн. Тэр үед Эрдэнэбаяр ирээд түргэн тусламж дуудсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.91-95/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн 229 дугаартай албан бичиг /хх.3.73/,

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 06/241 дугаартай албан бичиг /хх.3.76/,

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 5/664 дугаартай албан бичиг /хх.3.115/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ц.Ганболд, Б.Наранбямба, С.Отгонгэрэл, Ө.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 881 дугаартай:

“1. 2019 оны 12 сарын 31-ний өдрийн №44 тоот дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.3. Талийгаачийн баруун зовхинд үүссэн цус хуралт, цээж, баруун мөрөнд цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд буюу нас барахаас 4-7 хоногийн өмнөх хугацаанд үүссэн байх боломжтой. Харин духны хуйхны доорх цус хуралт, зүүн дээд доод зовхины цус хуралт, доод зовхины шарх, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийн хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /150 мл/ нэг механизмаар буюу хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн цохилтын улмаас нас барахаас өмнө 72 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. 2019 оны 12 сарын 31-ний өдрийн №44 тоот дугаартай дүгнэлтийн 9-р хариулт үндэслэлтэй байна” гэх дахин дүгнэлт /хх.3.206-212/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ц.Ганболдын өгсөн: “... Амь хохирогчийн зүүн нүдэнд цохиход “эсрэг цохилтын” үйлчлэлээр баруун талд гэмтэл, цусан хураа үүсдэг механизм байдаг. Үүнийг “Контр удар” буюу эсрэг цохилт гэдэг. Үүнийг тайлбарлавал тархи нь усархаг эрхтэн учир цалгих хөдөлгөөнөөр эсрэг талынхаа ханыг мөргөдөг. Ингэж гэмтэл үүсдэг. Энэ үйлчлэлийн улмаас тархины бичил судаснууд хагарсны улмаас цусан хураа үүсээд тархины хатуу хальсан доорх зайд цус аажим аажим хуралдаж нэмэгдэх ба тархийг даран тархины суурь багана хэсэг шахагдаж тэр хэсэгт байрлах амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдсанаар төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барж байгаа юм. Баруун нүд, духанд цохиход уг гэмтэл үүсэхгүй. Амь хохирогчийн цогцост шинжилгээ хийхэд духны дэлбэнд гэмтэл учраагүй байсан...” гэх мэдүүлэг /хх.3.217-218/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баярмагнайн өгсөн: “... Энэ хугацаанд Эрдэнэбаяр, Нямгэрэл нар талийгаачийг цохиогүй, зодоогүй. Талийгаачийг Ө цохисны дараа нь Нямгэрэл, Эрдэнэбаяр нар манай гэрт ирсэн. Нямгэрэл талийгаачийг цохиулсан байсны дараа 11 дүгээр сарын 04-ний өдрийн үдээс хойш байх манай гэрт ирсэн, Эрдэнэбаяр болохоор 11 дүгээр сарын 06-ны орой Батсүх ахтай хамт ирсэн...” гэх мэдүүлэг /хх.3.226-228/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.1/,

Хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал/хх.1.2/,

Хэргийн харъяалал тогтоох тухай прокурорын албан бичиг /хх.1.3-4/,

Хэргийг харъяаллыг өөрчлөн тогтоох тухай прокурорын тогтоол /хх.1.5/,

Мөрдөн байцаалтын хугацаа сунгах тухай прокуррорын тогтоол /хх.1.10/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.11/,

Дуудлагын лавлагааны хуудас /хх.1.12/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх.1.26-27,33-34/,

Мөрдөн шалгах ажиллагааны тайлбар /хх.1.31/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх.1.47/,

Дуудлагын лавлагаа /хх.1.50/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Сонинбаярын өгсөн мэдүүлэг /хх.2.145-146,147/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оюунчимэгийн өгсөн мэдүүлэг /хх.2.1460-161/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.178/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.179-185/,

Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /хх.1.188-191, 3.151-153/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээч Ж.Баттулгын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5565 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.209-213/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээч Ө.Тамирмаагийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5513 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.230-232/,

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах мөрдөгчийн тогтоол /хх.2.35/,

Яллагдагчийг цагдан хорих тухай прокурорын санал /хх.2.37,51/,

Яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх.2.3,38/,

Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /хх.2.49/,

Прокурорын саналаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх.2.25,52-56/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах мөрдөгчийн санал /хх.2.65, 69/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.2.66-67,70-71,88-90/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Эийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.2.68/,

Б.Өын хувийн байдлын талаарх баримтууд /хх.2.96-110/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.2.132,141, 3.142/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Адуучины өгсөн мэдүүлэг /хх.2.203-204/,

Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх.2.228-231/,

Шүүх хуралдааны тэмдэглэл /хх.3.44-50/,

Шүүхээс прокурорт буцаасан хэрэгт мөрдөн байцаалт явуулах тухай прокурорын тогтоол /хх.3.63-64/,

Цогцос хүлээн авсан, хүлээлгэн өгсөн бүртгэл /хх.3.69-71/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх.3.81-82/,

Маршрутын жагсаалт /хх.3.83-90/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунзаяагийн өгсөн мэдүүлэг /хх.3.101-103/,

Хэргийн шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх.3.112-114/,

Нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд хэргийг буцаах тухай прокрорын тогтоол /хх.3.120-121/,

Прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол /хх.3.124-125/,

Яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.3.127-128/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх.3.136-138/,

Мөрдөгчийн даалгавар /хх.3.222/,

Өмгөөлөгч Т.Багахүүгийн хүсэлт /хх.3.245-247/,

Хүсэлтийн хариу /хх.3.248, 4.1/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.Ө нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 6 дугаар гудамжны 149 тоотод иргэн Б.Баярмагнай, Ц.Дэлгэрсайхан, Б.Гэрэлт-Од нартай хамт архидан согтуурч иргэн Б.Гэрэлт-Одтой маргалдаж баруун гараараа зүүн нүд хэсэгт нь цохиж, улмаар их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас Б.Гэрэлт-Од нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тархины баруун тал бөмбөлөг дарагдаж амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан,

Өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С, Б.Бэ нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 6 дугаар гудамжны 149 тоотод байх иргэн Б.Баярмагнайн оршин сууж байсан Монгол гэрт шөнийн цагаар оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдаж дураараа авирласан,

Өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С, Б.Бэ нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн 6 дугаар гудамжны 149 тоотод байх иргэн Б.Баярмагнайн гэрт зөвшөөрөлгүй нэвтэрсний дараа Ц.Э, Б.С нар нь бүлэглэн Б.Гэрэлт-Одыг гараараа цохих, өшиглөх зэргээр түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.3-17/,

2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх.1.19-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Оюунгэрэлийн өгсөн: “... Гэрэлт-Од бол аав, ээжийнх нь өгсөн бичиг баримтан дээрхи нэр, харин сахил авсан нэр нь болохоор Алтангэрэл гэдэг, тэгээд бид нар Аагий гэдэг байсан хүмүүс бол Алтангэрэл лам л гэж мэддэг болохоор Гэрэлт-Од гэж мэдэхгүй, манай гэрийн ойр хавиар бол Алтангэрэл лам гэхэд мэдэхгүй хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.59-60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Болормаагийн өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 45 минутын үед ажлаасаа тараад Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамжны 146 тоот гэртээ орох гэтэл манай хаалганы өөдөөс харсан хашааны үүдэнд гудамжинд согтуу бололтой эрэгтэй хүн хэвтэж байхаар нь юм бодолгүй гэртээ орсон. Тэгээд нөхөр Бүрэнжаргал 20 цагийн үед нүүрсээ оруулах гээд гэрээсээ гарч явсан. Тэгээд удалгүй орж ирээд “нөгөө гудамжинд хэвтэж байсан хүн чинь дуу гарахгүй байна, цагдаа дуудсан дээр байх” гэхээр нь би 102 дугаарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.63-64/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярбаатарын өгсөн: “... Би 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тэр хэдтэй хамт архи уусан, тэр үед ямар нэгэн маргаан зодоон болоогүй... намайг ороход баруун талын орон дээр Баярмагнай, лам хоёр хэвтчихсэн хойд сандал дээр нь Дэлгэрсайхан суучихсан, хар Отгоо зүүн талын орон дээр нь сууж байсан. Бүгдээрээ согтолт гайгүй байсан. Лам Алтангэрэлийн нэг нүд нь хөхөрсөн харагдаж байсан... хоорондоо хэрүүл маргаан хийсэн зүйл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /хх.1.71-72,73,74-75/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэбаярын өгсөн: “... Б.Гэрэлт-Одын зүүн нүд хөхөрчихсөн байхаар нь би “та лам хүн байж яагаад нүд чинь хөхөрчихсөн юм” гэтэл Гэрэлт-Од юм ярихгүй инээгээд сууж байсан... Батсүх ахтай тааралдтал Б.Гэрэлт-Одыг өмдөндөө шээчихсэн бие нь эвгүй болчихсон, магадгүй нас барчихсан юм шиг байхаар нь Баярмагнай, Нямгэрэл нар нь гэрээсээ гаргаад гудамжинд хаячихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.76-77,78-79/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Оюунбаатарын өгсөн: “... намайг унтаж байхад толгой руу хүн цохиход нь би сэрсэн. би унтаж байсан учраас эхлээд лам бид хоёрын хэнийг нь цохисныг мэдэхгүй. Ямар ч л байсан цохиулаад сэрэхэд лам бид хоёр зэрэгцээд хэвтэж байсан ба миний толгой руу учир зүггүй л цохиод эхэлсэн. Бид хоёр хоёулаа зэрэгцээд хэвтэж байсан болохоор бид хоёрыг хамтад нь цохисон...” гэх мэдүүлэг /хх. /хх.1.80-81,83-84, 3.107/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Нямгэрэлийн өгсөн: “... намайг тэдний гэрт орох үед гэрт байсан хүмүүс бага зэргийн архи уучихсан, лам Алтангэрэлийн зүүн нүд нь улаан хүрэн болоод хөхөрчихсөн, нүдний доод хэсэгтээ язарчихсан, Баярмагнайн нүүр нь бага зэрэг хавдсан, энэ тэндээ шалбарсан зүүн чихний ар хэсэгт нь шалбараад үс нь наалдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.87-88,89-90,2.80-85/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баярмагнайн өгсөн: “... Дэлгэрсайхан бид гурав архи уугаад байж байхад орой 18-19 цагийн үед Өлзий орж ирсэн... гэрт орж ирэхэд лам Алтангэрэл, Өлзий хоёр баруун талын модон орон дээр сууж байсан ба лам Алтангэрэл доошоо тонгойгоод суучихсан, дэрний уут аваад нүүрээ дараад сууж байгаа харагдсан. Би “юу болов” гэхэд Өлзий “хөгшин нь цохичихсон юмаа” гэсэн, лам болохоор Өлзийг “цохичихлоо” гэж хэлсэн. Би “хамраас нь цус гараад байгаа юм уу” гээд харахад зүүн нүдний доод талаас нь төвгөр ясны хэсгээс нь цус гарч байсан ба зүүн хацрын товгор хэсэг нь задарч гэмтсэн байсан... 11 дүгээр сарын 08-ны өдөр эрүүлжүүлэх байрнаас гарахдаа Нямгэрэлийн хамтаар Өлзий рүү очоод “нөгөө лам цохисон чинь асуудал болж магадгүй боллоо шүү, цагдаад мэдүүлэг өгөхдөө Цийн хүүхдүүд найзуудтайгаа орж ирээд зодсон гэж хэллээ шүү” гэж хэлэхэд Өлзий “хүнд хэлээд яахав, аятайхан аргалчихаарай, гайгүй салчих байлгүй дээ” гэж хэлсэн. Нямгэрэлд хэлэхдээ бол “Өлзийг цохисон талаар хүнд битгий хэлээрэй, найз хүмүүс муухай байх” гэж хэлсэн. “Цагдаа асуувал Цийн хүүхдүүд зодсон гээд хэлчихгүй юу” гэж хэлсэн... цагдаад мэдүүлэг өгөхдөө Лам Алтангэрэлийг Цийн хүүхдүүд зодсон талаар хэлсэн, Өлзийн тухайд хэлээгүй. Тухайн үед найз нөхөд учраас хэлээд хэрэггүй байх гэж л бодсон юм... 07 цагийн үед босоход Оюунбаатарын хоёр хөмсөг дээд хэсгээрээ хавдсан, нэг нүднийх нь доод хэсэг хавдсан, хөх туяатай болсон байсан. Лам Алтангэрэлийн зүүн талын нүд нь хөх туяатай болоод хавдсан байсан... Лам Алтангэрэл бид хоёр байж байхад 10 цагийн үед айлд ном уншина гээд явсан...” гэх мэдүүлэг /хх.1.94-96,97-105,106,138-139, 3.180-188/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Базарваанийн өсгөн: “... Баярмагнайн гэрт байхад лам Алтангэрэлийн зүүн нүд нь хөхөрчихсөн байсан, би “та нүдээ яагаав” гэсэн чинь нэрэлхээд байгаа бололтой дуугарахгүй байсан. Харин Баярмагнай “Цийн хүүхэд найзуудтайгаа орж ирээд, бид гурав хэвтэж байгаад сайхан тоосоо гөвүүллээ” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.118-120/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч У.Сандагдоржийн өгсөн: “... намайг хамт архи ууж байхад хоорондоо зодолдож байгаагүй... урьд нь хүнд зодуулсан талаар сонсож байгаагүй. Архи уучихсан явж байдаг байсан болохоос биедээ гэмтэл шархгүй байдаг байсан... нүд нь хөхөрсөн харагдаж байсан ба гэрт байсан хүмүүс “Панда баавгай шиг болсон байгаа биз дээ” гэж шоолоод байсан...” гэх мэдүүлэг /хх.1.121-123/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баасандоржийн өгсөн: “... Баярмагнайн дух халцарчихсан, нүүр нь энд тэндээ халцраад шалбарчихсан, шалбархайнаас нь цус гарч нүүр лүү нь урсаад хүзүү рүү нь урссан, цус болчихсон, мөн өмсөж байсан фудболка нь цус байсан. Лам Алтангэрэл баруун талын орны дээд хэсэгт суучихсан, духных нь баруун хэсэг халцарчихсан, цүс гарсан зүйлгүй, Баярмагнайн ажлын газрын залуу лам Алтангэрэлийн дэргэд суучихсан, нүүр нь баруун тал хэсгээрээ халцарчихсан, цус гараагүй сууж байсан. Би “яасан бэ” гээд асуухад Баярмагнай “Цийн хүү Төгсөө шөнө найзуудтайгаа орж ирээд зодчихлоо” гэж хэлсэн. Лам болохоор “би орны цаад талаар унтаж байсан тулдаа гайгүй үлдлээ” гэж хэлж байсан... 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ... ороход Баярмагнай, Дэлгэрсайхан, Өлзий, Алтангэрэл /талийгаач Гэрэлд-Одыг тэгэж дууддаг байсан гэх/ нар байсан. Гэрээр нь дүүрэн цус болсон байсан, баруун талын орны хөнжил цус болсон байсан, дрож нь мөн цус болсон байсан. Тэгээд Алтангэрэлийн зүүн нүдний доод хэсэгт цохигдож язраад цус гоожсон байсан... 2019 оны 11 дүгээр сарын 04-нд ороход л зүүн нүдний доод тал нь аймаар болсон, цус гоожсон, хөнжил энэ тэр нь баахан цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.1.129-133, 2.242-244/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дэлгэрсайханы өгсөн: “... лам Алтангэрэл “та нар эр хүн шиг бай л даа 2-3 хоног гэдэг худлаа гэсэн үг шүү” гэж Өлзийд хэлсэн. Тэгтэл Өлзий “чи дуугүй байж бай, бид хоёр юм ярьж байхад чи дундуур нь орж ирээд яриа тасалдуулаад хэрэггүй, чам шиг ламын нэр гутаасан лам гэж би мэдэхгүй юм байна, шавар шалбааганд холилдон энд тэнд тасарч унаад явдаг лам мэдэхгүй юм байна” гэж хэлсэн, тэгтэл лам Алтангэрэл “та нар хүнд мөнгө өгч чадахгүй шүү дээ” гэж хэлтэл Өлзий баруун гараараа Алтангэрэлийг зүүн нүдэн тус газарт нь цохиод авсан... Тэгээд Өлзий “би явлаа” гээд гарч явсан. Тэгтэл лам Алтангэрэл “миний нүднээс цус гараад байна” гэж гараараа зүүн нүдээ дараад байсан, тухайн үед архи уусан байсан болохоор санаанд ороогүй... Өыг гарч явснаас хойш бид гурав үлдсэн архиа уугаад Баярмагнайнд хоносон. Бид гурвын хооронд маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Гаднаас хүн орж ирээгүй. Өглөө босоход лам Алтангэрэлийн зүүн нүднээс цус гоожчихсон хөнжил, лам дээл зэрэг нь цус болсон, орны урдуур бас цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.1.134-137, 2.245-247, 3.201-204/,

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх.1.138-139/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Батсүхийн өсгөн: “... Тэр эрэгтэй бид нар луу ирээд “ламын хувцас манай гэрт байгаа, яах юм бэ, ламыг яачихсан юм, Цийн хүүхдүүдэд зодуулсны дараа зүгээр л байсан шүү дээ, нүд нь зүгээр л харагдаж байсан шүү дээ” гэхэд Баярмагнай “манай гэрт Ө тэр хоёр маргалдаж байгаад цохичихсон” юм гэж хэлсэн. Тэд нарын яриаг сонсож байхад намайг байхгүй үед манай гэрт Ө, талийгаачтай маргалдаж байгаад цохисон, талийгаач өөрөөсөө болж цохиулсан гэж ярьж байсан. Би “яагаад цохисон юм” гэхэд “лам агсам тавиад, тэгээд цохиулсан, цохиулаад нүднийх нь доороос цус гараад гэрийн хөнжил, шалны дэвсгэр цус болсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.148-151/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтайвангийн өгсөн: “... Баярмагнайн гэрт ороход нэлээн архидсан байдалтай, гэр нь замбараагүй болчихсон, гэрийнх нь баруун талд цустай цагаан өнгийн хөнжил тавьчихсан, лам эрэгтэйн зүүн нүд том хөхрөөд шалбарчихсан байж байсан. Би “та нар зодоон хийсэн юм уу” гэхэд бацаануудад зодуулаад гэсэн зүйл ярьсан. Энэ талаараа дэлгэрэнгүй яриагүй, инээдэм болгоод өнгөрсөн. Би авчирсан архиа задлаад гэрт байсан хүмүүстэй уусан. 0,5 литрийн архийг нь дуусгаад, 0,75 литрийн архийг нь задлаад нэг удаа уучхаад Нямгэрэлийг “явах уу” гэхэд “явахгүй, энд байна” гэхээр нь би гараад явсан... Б.Гэрэлт-Одын ... биеийн байдал нь хэвийн, өгсөн архийг уугаад, гэрт байгаа хүмүүстэй юм яриад л байж байсан Намайг байхад хоорондоо зодолдоогүй, маргалдсан зүйл болоогүй. Лам эрэгтэйн зүүн нүдийг нь тойроод том хөхөрчихсөн, шалбарсан шархтай байсан. Намайг байх хугацаанд гадаа гарч бие засаад, цай хийж уугаад хэвийн л явж байсан. Баярмагнайн үүдэн шүд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.152-154/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонсайханы өгсөн: “... Алтангэрэл ... манайд ирэхэд биеийн байдал нь хэвийн л харагдсан. Баруун нүд нь тойроод хөхөрсөн байснаас өөр гэмтэл харагдаагүй. Манай гэрээс гарахдаа “хүнээс мөнгө авна, айлд очиж усанд орно” гэж яриад гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.162-164/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Мөнх-Отгоны өгсөн: “... намайг байх хугацаанд гэрт зодоон болоогүй. Хэн нэгэн хоорондоо хэрэлдэж маргалдаагүй. Хүмүүс орж гараад архи уугаад л байж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.169/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мөнхжаргалын өгсөн: “... лам Алтангэрэлийг харахад фудболкатай, дээлээ тайлчихсан байж байсан. Лам эрэгтэй нүд нь хөхөрчихсөн, зүүн нүднийх нь хөхөрсөний доор язарчихсан байсан. Би “таныг хэн цохичихсон юм” гэхэд “ах нь сайн мэдэхгүй байна, өнгөрсөн шөнө хүнд цохиулчихлаа, цус нь ерөөсөө тогтохгүй байж байгаад одоо гайгүй тогтчихлоо, ахынх нь дээл нил цус болчихлоо, энэ хавиар нил цус болгоод хаячихлаа” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.170-171/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Г.Ханхүүгийн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 2128 дугаартай:

“1. Талийгаач Б.Гэрэлт-Одын цогцост хийсэн шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /150мл/, баруун чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, хуйханд цус хуралт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, духанд зулгаралт, цээж, баруун мөрөнд хуучин цус хуралт, хоёр шилбэнд хуучин зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлүүдэд өндрөөс уналтын шинж тэмдэг тогтоогдсонгүй.

5. Талийгаачийн цогцост учирсан зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, духанд зулгаралт, цээж, баруун мөрөнд цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд буюу нас барахаас 4-7 хоногийн өмнөх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Харин их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /150мл/, баруун чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, хуйханд цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд буюу нас барахаас өмнө 24-48 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна.

6. Талийгаачийн цусанд 3,5 промилл, ходоодны шингэнд 2,8 промилл, шээсэнд 3,5 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

7. Талийгаачийн шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

8. Цогцост хийсэн шинжилгээгээр амьсгал бүтсэн шинж тогтоогдсонгүй.

9. Талийгаач нь 2019.11.06-ны өдрийн 22 цаг 00 минутад хийсэн цогцсын гадна үзлэгээр 1-2 цаг болсон байжээ.

10. Талийгаач нь 1-р бүлгийн харьяалалтай байна.

11. Талийгаач нь дээрх тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт /хх.1.179-183/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Ариунзул, Б.Ганзориг, Д.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 44 дугаартай: “... их тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /150мл/ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар үхэлд хүргэсэн хүнд зэргийн гэмтэл... талийгаачийг үхэлд хүргэсэн их тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хурааг хатуу хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр зүүн нүдний орчимд нэгээс хоёр удаа цохих үед үүсэх боломжтой... талийгаачийг үхэлд хүргэсэн их тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа цохилтын хүч үйлчилсэн даруйд судас гэмтэхэд үүсч эхлэх ба аажим нэмэгдэж томрон тархины баруун тал бөмбөлгийн шахаж дарсанаас үхэлд хүрнэ, тархи дарагдаж эхлэх хүртэл ямар нэг зовиур шаналгаагүй ухамсарт ухаан хадгалагдан эрүүл хүн шиг үйлдэл хөдөлгөөн хийх болдог, үүнийг “гэрэлт үе” гэнэ.... гэмтэл авсан даруйдаа нас бараагүй, гэмтэл авсанаас хойш 24-72 цагийн дараа нас барсан байна... гэмтэл үүссэн даруйдаа оношлогдож эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой...” гэх дахин дүгнэлт /хх.1.192-201/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Б.Ариунзулын өгсөн: “... Цусан хурааны хугацаа тогтоох тухай будгийн аргаар хугацааг тогтоосон. Үүний нарийвчлал нэлээд өндөр байдаг. Энэ аргаар шинжлэхэд 72 цагийн хугацаанд үүссэн байх нөхцөл илэрсэн. Зовхины доод талын шарх дангаараа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Зүүн нүдэнд цохилтын хүч үйлчилж, тархинд доргилт өгсний улмаас уг гэмтэл үүсэж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх.1.204/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Цийн өгсөн: “... лам Алтангэрэл урьд шөнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шөнө Баярмагнайн гэрт өмдөндөө шээчихээр нь уурлаад гаргах гэтэл нас барчихсан байсан. Тэгэхээр нь Баярмагнай, Нямгэрэл нар нөгөө лам Алтангэрэлийг гадаа гудамжинд гаргаад хаячихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.19-20,65-68/,

“... энэ үйл явдал Баярмагнай намайг зодсон өдөр болсон. Би яг он cap өдрийг нь хэлж мэдэхгүй байна, манай гэрт тэр хавьд архи уудаг хэдэн хүмүүс, лам, Баярмагнай нар байж байхад өдөр гаднаас Нямгэрэл орж ирчхээд ламтай маргалдаж байгаад шанаа руу нь нэг удаа цохисон. Лам сууж байгаад ор налаад уначхаад босож ирсэн...” гэх мэдүүлэг /хх.3.229/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нямгэрэлийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдөр намайг байх хугацаанд тэр гэрт зодоон болсон зүйл байхгүй, лам Алтангэрэлийн биеийн байдал хэвийн бид нартай юм яриад ном уншиж байхдаа тохиолдсон зүйлээ ярин инээд болж байсан... мөн Баярмагнайн гэрт байж байхад 11 дүгээр сарын 04-ний билүү 05-ны өдөр гэрт Отгоо зүүн талын орон дээр унтаж байхад лам Алтангэрэл бие засах гээд гарсан. Лам бие засах гээд гарсан үед Баярмагнайгаас “ламын нүд яачихсан юм, арай дэндүү цохичихжээ” гэхэд Баярмагнай “ламын нүдийг Өлзий цохичихсон юмаа” гэж хэлсэн... дараа нь 11 дүгээр сарын 07-ны өдөр эрүүлжүүлэхэд орчихоод 11 сарын 08-ны өглөө гарсан. Эрүүлжүүлэх байрнаас гарч мөрдөгчид мэдүүлэг өгчихөөд буцан Баярмагнайн хамт явж байхад Баярмагнай “цагдаад лам Алтангэрэлийг Өлзий цохисон талаар хэлээд хэрэггүй, найзууд юм чинь хэрэггүй байх” гэж байсан. Би цагдаад мэдүүлэг өгөхдөө Өлзий цохисон талаар Баярмагнайн хэлснийг мартсан байсан учраас Цийн хүүхдүүдийн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.73,83-84/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн 229 дугаартай албан бичиг /хх.3.73/,

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн 06/241 дугаартай албан бичиг /хх.3.76/,

Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 5/664 дугаартай албан бичиг /хх.3.115/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Ц.Ганболд, Б.Наранбямба, С.Отгонгэрэл, Ө.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 881 дугаартай:

“1. 2019 оны 12 сарын 31-ний өдрийн №44 тоот дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.3. Талийгаачийн баруун зовхинд үүссэн цус хуралт, цээж, баруун мөрөнд цус хуралт, хоёр шилбэнд зулгаралт гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд буюу нас барахаас 4-7 хоногийн өмнөх хугацаанд үүссэн байх боломжтой. Харин духны хуйхны доорх цус хуралт, зүүн дээд доод зовхины цус хуралт, доод зовхины шарх, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, суурийн хэсгийн хамарсан хатуу хальсан доорх цусан хураа /150 мл/ нэг механизмаар буюу хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн цохилтын улмаас нас барахаас өмнө 72 цагийн дотор үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. 2019 оны 12 сарын 31-ний өдрийн №44 тоот дугаартай дүгнэлтийн 9-р хариулт үндэслэлтэй байна” гэх дахин дүгнэлт /хх.3.206-212/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ц.Ганболдын өгсөн: “... Амь хохирогчийн зүүн нүдэнд цохиход “эсрэг цохилтын” үйлчлэлээр баруун талд гэмтэл, цусан хураа үүсдэг механизм байдаг. Үүнийг “Контр удар” буюу эсрэг цохилт гэдэг. Үүнийг тайлбарлавал тархи нь усархаг эрхтэн учир цалгих хөдөлгөөнөөр эсрэг талынхаа ханыг мөргөдөг. Ингэж гэмтэл үүсдэг. Энэ үйлчлэлийн улмаас тархины бичил судаснууд хагарсны улмаас цусан хураа үүсээд тархины хатуу хальсан доорх зайд цус аажим аажим хуралдаж нэмэгдэх ба тархийг даран тархины суурь багана хэсэг шахагдаж тэр хэсэгт байрлах амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдсанаар төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барж байгаа юм. Баруун нүд, духанд цохиход уг гэмтэл үүсэхгүй. Амь хохирогчийн цогцост шинжилгээ хийхэд духны дэлбэнд гэмтэл учраагүй байсан...” гэх мэдүүлэг /хх.3.217-218/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баярмагнайн өгсөн: “... Энэ хугацаанд Эрдэнэбаяр, Нямгэрэл нар талийгаачийг цохиогүй, зодоогүй. Талийгаачийг Ө цохисон...” гэх мэдүүлэг /хх.3.226-228/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Оюунгэрэлийн өгсөн: “Би Нарантуул зах дээр байж байхад нэг хүн танай хүн өнгөрсөн байна гэнээ гэж хэлсэн... Цагдаа дээр очсон чинь 11 дүгээр сарын 06-ны орой 7 цагийн үед өнгөрсөн байна гээд шүүх эмнэлэг дээр очсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч У.Сандагдоржийн өгсөн: “... Гэрт талийгаач, Алагаа ах, Баярмагнай, бид хэд байсан. Тэр үед талийгаачийн нүд нь хөхөрсөн байсан. Нүдэн доор нь шарх сорив байсан эсэхийг сайн анзаараагүй. Нүд хөхөрсөн байсан талаар нь асуусан. Цацаа ахын банди найзуудтайгаа орж ирээд зодон гарч явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Ханхүүгийн өгсөн: “Талийгаачийн тархинд цус шүүрч нэмэгдсээр цусан хураа үүссэн байна. Нас барсан тохиолдолд зүрхний үйл ажиллагаа шууд зогсоод цус шүүрэх үйл явц бүрэн зогсоно. Хохирогч доошоо хараад хэвтсэн байхад цус шүүрч нэмэгдэхгүй. Зүүн нүдний няцрал зөөлөн эдийн гэмтэл, зүүн зовхины няцрал, зөөлөн эдийн гэмтэл нь ойролцоо цаг хугацаа нь нас барахаас 4-7 хоногийн өмнө үүссэн гэмтэл гэж дүгнэсэн. Духанд үүссэн зулгаралт  нь нас барахаас 24-48 цагийн хооронд үүссэн байх  магадлалтай...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Ариунзулын өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 44 дүгээр шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлт дээрх Ханхүү шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, дүгнэлтийн 2 дахь хэсэгт 24-72 цаг гэсэн цусан хураа үүсэх боломжтой байна гэсэн... Зүүн нүдэнд учирсан гэмтэл нь 72 цагийн дотор үүсэх боломжтой. Тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, суурь хэсгээр цусан хураа үүссэн... цохилтын хүч үйлчилсэн газар болон эсрэг талдаа үүсэж болдог... Энэ тохиолдолд баруун нүдний цусан хураатай хамт үүссэнийг үгүйсгэхгүй. Хүний зүрх зогссоны дараа цус шүүрэхгүй шууд зогсоно...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ц.Ганболдын өгсөн: “... Талийгаачийн зүүн доод зовхины эргэн тойрны хамарсан цусан хураа, язарсан шарх байгаа байдаг. Эсрэг цохилтын улмаас үүсэх боломжтой байдаг. Баруун талдаа ямар нэгэн гэмтэл байгаагүй. Зовхины зүүн хэсгээр цусан хураа байгаад байгаа юм. Яг үхэлд хүргэж байгаа тархины гэмтэл бол баруун талдаа үүссэн. Тархинд цохилт үйлчихэд тархи цалгиж ясаа мөргөдөг. Тархи цалгиад ясаа мөргөөд цусан хураа үүсэж байна гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Наранбямбын өгсөн: “Тархины гэмтэлд үүссэн цусан хураа нь улаан эс задраад үүссэн дээр хийсэн нэмэлт шинжилгээ байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С, Э.Бэ нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Өын өгсөн “би талийгаачийг цохиогүй, гэмт хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч нар “Мөрдөн байцаалтад хэрэг үйлдэгдсэн газрыг болон талийгаачийг үхэлд хүргэсэн тархины гэмтлийн учирсан цаг хугацааг тус тус эргэлзээгүй тогтоох, гэрч Батсүхийн анх өгсөн мэдүүлгийг хэрэгт хавсаргаагүй, талийгаач шөнө шээх гэж гадаа гараад танихгүй хүнд цохиулсан гэж зарим гэрч мэдүүлдэг, гэрч Баярмагнайн болон Дэлгэрсайханы мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, гэрч Баярмагнай, Нямгэрэл нар мэдүүлгээ өөрчилсөн, гэрч Ц хэрэг гарсан өдрийг өөрөөр хэлдэг, талийгаачийг Нямгэрэл цохисон гэж мэдүүлсэн, зөвхөн Баярмагнайн урьд өгснөө өөрчилсөн мэдүүлгийг үндэслэн дахин шинжээчийн дүгнэлтийг гаргасан, шинжээч Ариунзулыг хөтөлж асуусан, гэрч Баасандорж болон Мөнхжаргал нарын мэдүүлгийг үнэлдэггүй, зөрүүтэй мэдүүлгүүдийн талаар ажиллагаа хийдэггүй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлэдэггүй, 5 шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эргэлзээтэй, гэрч Батсүхийн мэдүүлэг гэрч Баярмагнай, Нямгэрэл нарын мэдүүлэгтэй харилцан зөрүүтэй, өмнөх дүгнэлт гаргасан шинжээч Наранбямба дахин энэ асуудлаар дүгнэлт гаргахад бүрэлдэхүүнд оролцсон, талийгаачийг тайж Бааска гэх хүн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр түлхсэн, Нямгэрэл 2019 оны 11 дүгээр сарын 03, 04-ний өдөр цохисон, Эрдэнэбаяр мөн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 3 удаа цохисон, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 3 хүүхэд эдгээр хүмүүсийг зодсон, Батсүх мөн талийгаачийг шилээр цохисон гэх зэрэг мэдүүлгүүд байдаг, эдгээрийг шалгахаар хэргийг прокурорт буцаана уу” гэсэн агуулгатай хүсэлт гаргасан болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг үйлдэгдсэн газрыг болон талийгаачийг үхэлд хүргэсэн тархины гэмтлийн учирсан цаг хугацааг тус тус эргэлзээгүй тогтоосон, талийгаач Б.Гэрэлт-Одын биед учирсан гэмтлийг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч дахин дүгнэлт гаргахад оролцоогүй, шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээгүй, бүрэн хийгдсэн, талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч Б.Өын үйлдлийн улмаас учирсан, харин өөр хүний үйлдлээс учраагүй, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч нарын хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.Өыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Эийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Сүх-Очрыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Бийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Өыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж санаатай учруулах”, мөн “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах” гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны шүүгдэгч Э.Бийг “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Б.Ө, өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С, Э.Бэ нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Хохирогч Ч.Оюунгэрэлийн баримтаар нэхэмжилсэн 4.367.940 төгрөгийг  шүүгдэгч Б.Өаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор, өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор, өсвөр насны шүүгдэгч Э.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Ө, өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С, Э.Бэ нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С, Э.Бэ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байдал, Б.Өад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсонгүй.

          Б.Өын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хүсэж байх боловч гэмт хэргийн нөхцөл байдал, хүний амь нас хохирсон хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол нөхөн төлөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргасан тухайн шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд дээрх хүсэлтүүдийг хангах үндэслэлгүй юм.

          Шүүгдэгч Б.Өыг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С нарын тус бүр цагдан хоригдсон 27 хоногийн 1 хоногийг найман цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцож эдлэх ялаас нь тус тус хасах нь зүйтэй.

          Б.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Бын Өыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг үйлдсэн, Х овогт Эийн Бийг “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах” гэмт хэрэг үйлдсэн, А овогт Цийн Э, Ц овогт Бы С нарыг “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Өад 8 жилийн хугацаагаар хорих ял,

          Өсвөр насны шүүгдэгч Ц.Эөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

          Өсвөр насны шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

          Өсвөр насны шүүгдэгч Э.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, өсвөр насны шүүгдэгч Ц.Эөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 150 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 150 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 300 цагийн хугацаагаар,

 Өсвөр насны шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 240 цагийн хугацаагаар тус тус тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Өад оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Өыг баривчилсан 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С нарын тус бүр цагдан хоригдсон 27 хоногийг 216 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон эдлэх ялаас нь тус тус хассугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С, Э.Бэ нарт сануулсугай.

          7. Шүүгдэгч Б.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Өаас 4.367.940 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Оюунгэрэлд олгосугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Сиди 2 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

          10. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          13. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Өад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч Ц.Э, Б.С, Э.Бэ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                         Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                             Н.БААСАНБАТ