Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 570

 

 

                                                           

 

 

 

           

 

2020          07         17                                    2020/ШЦТ/570

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,

Улсын яллагч Б.Энэрэл, Б.Ганбулган, Ц.Сүхбат,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Цогт, А.Энхзаяа, Б.Ганцэцэг,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, О.Сайнгэрэл,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Баяраа, П.Анударь,

           Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Туяа, П.Эрхэмбаяр,

Иргэний нэхэмжлэгч, хохирогч Г.Билгүүн, С.Наранцогт, 

Шинжээч Н.Эрдэнэмядаг, Д.Отгонсүрэн, Л.Мөнхтуул, Ц.Ишжамц, Д.Оюунтуяа, Э.Байгал, Т.Одончимэг, П.Гэндэнсүрэн,

Гэрч Б.Болормаа, Б.Цогтнаран, Ж.Ганбат, Ж.Ивээлэн, М.Энхбаяр, Т.Батмагнай, Д.Ончинсүрэн, Ц.Энхцэцэг, Д.Батжаргал, Б.Баярхүү, Х.Наранчимэг, Т.Баасан, Д.Мөнхтуул, Д.Батбилэг, С.Төгсжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн  263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нинждолбисангажав овогт С.Бт,           

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчуул овогт Баянжаргалын Бямбасайхан, Самдан овогт Д.Г, Цоохор овогт Б.А, Боржигон овогт Б.Б нарт холбогдох эрүүгийн 1702 00165 0085 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Нинждолбисангажав овогт С.Бт, 1967 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, 2004-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2012-2013 онд Улсын Их Хурлын дэд дарга, 2014-2016 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Бэлла виста амины орон сууцны хотхон 14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ........................................................................

С.Быг Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн  263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

            2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Харчуул овогт Б.Б, 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны эдийн засагч мэргэжилтэй, 2013-2015 онд “Нова Терра” ХХК-ийн захирал, 2015-2016 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Нархан хотхон 51б байрны 22 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил хороолол 4 дүгээр байрны 1603 тоотод оршин сууж байгаа гэх, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..........................................

            3. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Самдан овогт Д.Г, 1957 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, багш мэргэжилтэй, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан цогцолборын 60 дугаар байрны 02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..........................

            4. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Цоохор овогт Б.А, 1961 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 52 дугаар байрны 44 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .......................................................

            5. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Болд овогт Б.Б, 1972 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын эдийн засагч мэргэжилтэй, 2010-2011 онд Делоитт Онч Аудит” компанид, 2011-2013 онд Татварын удирдлага хамтын ажиллагааны газарт тасгийн дарга, хэлтсийн дарга, 2013 оны 03 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 43 дугаар байрны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ..............................................................................................................

            Б.Б, Д.Г, Б.А, Б.Б нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, шинжээч, гэрч нарын мэдүүлгийг сонсоод, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд гэмт хэргийн үйл баримт, хууль хэрэглээний асуудлыг дүгнэхэд хүрэлцээтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Бод холбогдох хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Б нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд буюу Бахамас /Ваhamas/ аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони /ND Harmony LDT/ компанийн Швейцарын Холбооны Улсын Кредит Свисс Ай Жи банк дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Айвенхоу Майнз компанийн 150,000 /зуун тавин мянга/ ширхэг хувьцааг 1.393.321.38 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга гурван зуун хорин нэгэн ам.доллар гучин найман цент/ ам.доллар буюу 2.016.749.,098.26 /хоёр тэрбум арван зургаан сая долоон зуун дөчин есөн мянга ерэн найман төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгөөр худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан,

            -Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюу толгой” ХХК-тай 2010 оноос 2012 онуудад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43.225.152.952 төгрөгийн, 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчлөн “Номадс катеринг энд интегратед сервисис” ХХК-иар 20.736.000.732 төгрөгийн бүгд 63.961.153.685.23 төгрөгийн орлого олж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан,

            -эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон хувьцааг 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан өдөр буюу 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Айвенхоу Майнз компанийн 150.000 /зуун тавин мянга/ ширхэг хувьцааг 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2.739.197.49 /хоёр сая долоон зуун гучин есөн мянга нэг зуун ерэн долоон ам.доллар, дөчин есөн цент/ ам.доллар буюу 3.838.903.106.31 /гурван тэрбум найман зуун гучин найман сая есөн зуун гурван мянга нэг зуун зургаан төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгөөр худалдаж, 1.345.876.11 /нэг сая гурван зуун дөчин таван мянга найман зуун далан зургаан ам.доллар, арван нэгэн цент/ ам.доллар буюу 1.886.204.991.88 /нэг тэрбум найман зуун наян зургаан сая хоёр зуун дөрвөн мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн ашиг олсон бөгөөд уг мөнгөнөөс 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ ам.доллар буюу 1.687.584.000 /нэг тэрбум зургаан зуун наян долоон сая таван зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг оффшор бүсэд үүсгэн байгуулсан “ND Harmony LDT” компанийн Швейцарын Холбооны Улсын Кредит Свисс Ай Жи банк дахь данснаас 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй “Ийстерн металс” ХХК-ийн Голомт банк дахь 8115002953 дугаартай дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглан мөнгө угаасан,

            -2004 оноос 2016 онд Улсын Их Хурлын гишүүн, 2004 оноос 2006 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008 оноос 2012 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна. Доторх тавилгын хамт 852.880.691 төгрөгийн үнэлгээтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 252 тоот, 362,98 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хожгорын Дөчинтав гэх хүний нэр дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч, хөрөнгө орлогоо нуусан,

-өөрийн нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж, Белла виста хотхоны Таун хаус 1 дүгээр байрны 14 тоотод байрлах орон сууц, авто зогсоолын зориулалттай 1.468.885.290 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, түүний хүүхэд Б.Гомбо-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Белла виста хотхоны 300 дугаар байрны 316 тоотод байрлах орон сууц, зоорийн давхрын В1-5, В1-6 тоотод байрлах авто зогсоолын зориулалттай 1.102.863.11 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өөрийн хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн нөхцөл байдал, үйл баримтууд дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Гэрч Д.Зоригтоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2009 оны 7 дугаар сард УИХ-аар Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцээд тогтоол гарсны дараа ерөнхий сайд С.Баяр Япон улсаас ирээд С.Б, Л.Гансүх сайд нарыг ажлын хэсэгт нэмж оруулсан санагдаж байна. Энэ үеэс хойш С.Б сайд ажлын хэсгийг ахалж ажиллаж эхэлсэн. Эцсийн гэрээний төслийг яг аль талаасаа гаргаж, бүтэц загвараа тохирсон болохыг би одоо санахгүй байна. Ажлын хэсэгт чиглэл чиглэлийн яамдын хүмүүс орж ажилласан бөгөөд энэ утгаараа өөрсдийн хариуцсан чиглэл чиглэлээрээ ажлаа хуваарилаж авч гэрээний төсөлд санал өгч, хэлэлцээрт орж ажиллаж байсан. Ажлын хэсэг Эрдэс баялаг, эрчим хүчний яамны зааланд хуралдаж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийдэг байсан. Харин сүүлээр С.Б сайд ахалж ажиллаад түлхүү оролцоод эхэлсэн учир Сангийн яам дээр ажлын хэсэг цуглаж хуралдан, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийдэг болсон” гэх мэдүүлэг /2хх-31х/,

Гэрч Б.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Ажлын хэсгийн ахлагчаар Сангийн сайдаар ажиллаж байсан С.Б байсан” гэх мэдүүлэг /2хх-36-38х/,

            Гэрч С.Баттулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2009 оны хавар байх гэрээний төслийг УИХ-д өргөн барьж улмаар Улсын Их Хурлаас гэрээний төслийг буцааж 57 дугаартай тогтоолыг гаргаж чиглэл өгсөн. Үүнтэй холбоотой Баярцогт, Гансүх сайд нар ажлын хэсэгт орж ажиллаж эхэлсэн. Гансүх сайд ажлын хэсэгт нээх оролцоод, удирдаад байдаггүй байсан. Харин Баярцогт сайд ажлын хэсэгт орсноос хойш хурал, хэлэлцээрийг удирдаж явуулдаг болсон” гэх мэдүүлэг /2хх-47х/,

Гэрч Б.Батжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын 2009 оны 7 сарын 21-ний өдрийн 73 тоот захирамжаар ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Энэхүү ажлын хэсэгт С.Б, Л.Гансүх сайдууд орлогчоор нэмэгдэж орж ирсэн. Энэ үеэс одоогийн Улсын Их Хурлын гишүүн Тэмүүлэн нарийн бичгээр ажлын хэсэгт ажиллаж эхэлсэн байх гэж бодож байна. Миний санаж байгаагаар сүүлийн уулзалт, хэлэлцээрүүд Сангийн яамны зааланд болж байсан санагдаж байна. Хэлэлцээр их олон удаа хийгдсэн бөгөөд хэлэлцээр, уулзалтыг С.Б сайд, Д.Зоригт сайдын хамт удирдаж явуулж байсан. Гэрээний төсөл дээр бичгээр санал өгч бие биедээ өгч улмаар гэрээний төсөл цаасан дээр дүр төрхөө олоод эхэлхээр нь нарийн заалт бүр дээр ярилцаж хэлэлцээрийг хийж байсан. Хэлэлцээр хийхдээ орчуулгатайгаар хийдэг байсан бөгөөд Сараа гэж эмэгтэй Засгийн газар талаас орчуулагчаар ажиллаж байсан. Нөгөө талаас бас оруулагч гэж хүн байсан” гэх мэдүүлэг /2хх-51х/,

Гэрч Ц.Оюунбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Оюутолгойн гэрээ байгуулагдаж хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох ажлыг Сангийн яамнаас даалгасны даруу Татварын Ерөнхий газраас хийсэн бөгөөд энэ ажлыг Банзрагч хийсэн байна. Энэхүү асуудлаар миний санаж байгаа зүйл гэвэл Банзрагч 10 гаран хуудас танилцуулга, тооцооллыг хийж би уг танилцуулга тооцооллыг өөрийнхөө гарын үсэгтэй албан бичгээр Сангийн сайд Баярцогтод хүргүүлсэн. Тэгсэн танилцуулга, тооцоололд гараараа засвар хийчихсэн бичгийг надад ирүүлж Баярцогт сайд над руу утсаар яриад засварласны дагуу өөрчлөөд ирүүл гэхээр нь би өөрчилж чадахгүй, манай хүмүүс ажиллаад энэ тооцооллыг гаргасан байгаа, өөрчлөх боломжгүй би өөрчилж чадахгүй, чи өөрийнхөө хүмүүсээр өөрчлүүлэхгүй юу гэж хэлээд дахиж Баярцогт бид хоёр энэ асуудлаар яриагүй бөгөөд таарамжгүй харилцаатай байж байгаад би ажлаа өгсөн ... Оюутолгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг Баярцогт нэмэгдүүлэх гээд байсан. Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын цэвэр эх үүсвэрийн тооцоог дахиж хийж Сангийн яаманд хүргүүлсэн эсэхийг мэдэхгүй. Баярцогттой ярьж байхдаа би Татварын Ерөнхий газрын дэд даргаараа наад асуудлаа хийлгээрэй, би хүмүүсийн хийсэн тооцооллыг өөрчилж чадахгүй гэж хэлсэн. Ингэж Баярцогт бид хоёр утсаар ярьснаас хойш Баярцогт, Хүрэлбаатар хоёр толгой холбож явж байгаад намайг ажлаас чөлөөлсөн. Би албан тушаалтай зууралддаггүй, төрийн хүн гэдэг утгаараа хэлэх үгээ Баярцогт сайдад тухайн үед нь хэлсэн” гэх мэдүүлэг /2хх-70х/,

Гэрч М.Есөнмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2008 оны 6, 7 дугаар сарын үед шиг санагдаж байна, олон улсын хувьцааны зах зээлд мөнгө хөрөнгө оруулж мөнгө олох боломж байна гэж хоорондоо ярилцаад миний зүгээс 350 мянган ам доллар гаргах боломжтой юм байна гэдгээ Баярцогтод гаргаж өгсөн. Мөн надаас гадна өөр хүмүүстэй хамтран 1 сая гаран ам доллар болгон тухайн мөнгөө хөрөнгө оруулалт хэлбэрээр байршуулж, олон улсын зах зээлээс хувьцаа, бонд худалдаж авъя гэж тохирсон. Ингээд мөнгөө Баярцогтод өгч байршуулсан. Тэгтэл 2008 оны 8 дугаар сарын сүүлээс дэлхийн эдийн засаг хямарч, миний хувьд Монголд эхэлж байгаа бизнес маань бэлэн мөнгөний хомстолд орсон. Ингээд бид дахин ярилцаад гадна байршуулсан мөнгөө татахаар болж 2009 оны 01 дүгээр сарын дундуур би Баярцогтоос 350 мянган ам.доллараа буцааж авсан. Баярцогт надад гадаадад компани  байгуулна гэж байсан, надаас гадна Баярхүү ах бас мөнгө оруулсан байсан” гэх мэдүүлэг /51хх-143х/,

Гэрч Б.Баярхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2008 онд Баярцогт хувьцааны бизнест оруулахаар болж надаас 350 мянган ам.долларыг бэлнээр авч байсан. 2009 он гараад би Баярцогтоос нөгөө хувьцаа худалдаж авах асуудал юу болсон гэхэд эдийн засгийн хямрал болоод хувьцаа худалдаж авахад хүндрэлтэй байна гэж хэлэхээр нь мөнгөө буцааж авъя гээд 2009 оны 2 дугаар сард 350 мянган ам долларыг надад буцааж өгсөн. Баярцогт надад компани байгуулах талаар болж ярьж байгаагүй, гадаад банкинд данс нээлгэх талаар бол ярьж байсан санагдаж байна... Баярцогтоос буцааж мөнгөө авахдаа ямар нэг ашиг, хүү аваагүй” гэх мэдүүлэг /51хх-144х, 147х/,

Гэрч Г.Ганзоригоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний найз Баярцогт олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцааны арилжаа хийх зорилгоор 2008 онд байгуулсан. Гэхдээ 2008, 2009 оны эдийн засгийн хямралын улмаас үйл ажиллагаа огт явуулаагүй, манайхаар бол Х тайлан гаргадаг компани байсан гэж ойлгож байгаа. Энэ үед Баярцогт 2 найзтайгаа хамт олон улсын зах зээлд хувьцааны бизнес хийх бодолтойгоо яриад, гадаадын хөрөнгө оруулалтын банк, компаниудын төлөөлөгчид Улаанбаатарт ирж маш их сурталчилж байна, зөв хөрөнгө оруулалт хийвэл богино хугацаанд хэд дахин өсгөх бололцоотой гэж байсан. Өөрийн хөрөнгө оруулалтын эрсдэлээ багасгах зорилгоор үл хөдлөх хөрөнгө оруулалтад оруулах гэж байсан хөрөнгөөсөө би энэ бизнест хөрөнгө оруулахаар шийдээд Баярцогт, Баярхүү, Есөнмөнх нартай адил 350 мянган ам доллар оруулсан. Ингээд би өөрийн хувийг нэмээд 1 сая 400 мянган долларыг евро болгоод тэр компанийн данс руу шилжүүлэхээр тохироод 2008 оны 9 дүгээр сарын сүүлээр уг мөнгийг 1 сая гаруй евро болгоод Швейцарь улсын UBS банкин дахь хувийн данснаас шилжүүлсэн ...Ингээд тэр 3 тэнд байсан бэлэн мөнгөө хэрэглэлгүй буцааж авсан, миний хувьд 2008 ондоо багтааж 1 сая доллар, 2009 оны үлдсэн хэсгээ еврогоор авсан” гэх мэдүүлэг /51хх-156-157х/,

Гэрч Б.Дэлгэрсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Бид хоёрын анхны яриа үүссэн шалтгаан нь Баярцогт гадаадад мөнгө байна мөнгө байвал би Монголд өгье, миний гадаад данс руу шилжүүлэг хийгээд өг гэсний үндсэн дээр эхэлсэн. Баярцогт 1.2 сая еврог өөрөө надад урьдчилж бэлнээр өгч өөрийнхөө гадаад данс руугаа хийлгэсэн. Баярцогт хөрөнгө оруулалтын сан байгуулж, хувьцааны арилжаа хийж ашиг олох боломжтой байна. Зээл хэлбэрээр хөрөнгө оруулалт хийгээч гэж хүссэн. Зээлж авсан мөнгөө буцаагаад Монголд өгөхөөр тохирсон байсан. Ингээд Баярцогт надтай нийт 7 сая еврогийн гэрээ байгуулаад надаас зээл авсан. Мөнгийг Монголд буцааж өгнө гэсэн нь миний зүгээс Баярцогтод зээл өгөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Учир нь гадаадаас их хэмжээний мөнгө оруулж ирэхэд ямар асуудал, хүндрэл байдаг талаар би сая танд хэлсэн. Бас урд өмнө хэн хэндээ хүнд хэцүү үед нь сэтгэл гаргаж тусалж байсан нь ч нөлөөлсөн байх. Тэгээд би тухайн зээлийг 2008 оны намар өгсөн. Баярцогт тодорхой хугацааны дараа Монголд өгнө гэж тохиролцсон ёсоороо буцаагаад өгсөн. Буцаах төлбөрийн зарим хэсгээрээ манай компаниас “Моннис интернэшнл” компанид төлөх тоног төхөөрөмжийн мөнгийг бидний өмнөөс төлж, зээлээсээ хасуулсан зүйл байгаа ... Одоо бид хоёрын хооронд энэ зээлийн мөнгөтэй холбоотой өр авлага байхгүй. Хамгийн сүүлийнхийг Швейцарт надад буцааж өгсөн. Би одоо нарийн тоо, цаг хугацаа хэлж мэдэхгүй байна. Холбогдох баримтуудыг нь хараад эргээд тодруулж өгч болох байх. С.Бын оффшор бүсэд бүртгэлтэй “Леженд плас капитал лимитэд” компаниас 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 сая ам.долларыг ING банкны Tan Kan Hock /Shu Tjai Yin/ гэх нэртэй хүмүүсийн дансанд, 2009 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 3.430.000 еврог Liebherr Export AG гэх компанийн данс руу тус тус шилжүүлсэн. Энэхүү хоёр шилжүүлгийн талаар ярихад 3.430.000 еврог Liebherr Export AG гэх компанийн данс руу шилжүүлсэн шилжүүлгийг би Баярцогтод хэлж хийлгүүлсэн. Энэ нь миний Моннистой хийсэн худалдан авалттай холбоотой гэж бодож байна. Харин Kan Hock /Shu Tjai Yin/ гэх нэртэй хүмүүсийн данс руу шилжүүлсэн 2 сая ам.долларын талаар би огт мэдэхгүй, энэ надтай ямар нэг хамааралгүй” гэх мэдүүлэг /51хх-161-164х/,

Гэрч Б.Дэлгэрсайханаас 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Баярцогт руу нийт 8.2 сая еврог шилжүүлсний 1.2 сая нь түүний надад бэлнээр өгч, миний гадаад улс дахь данснаас 2008 оны 9 сард өөрийнхөө Кредит свисс банкны данс руу шууд шилжүүлүүлсэн мөнгө, харин 7 сая еврог нь миний түүнд зээлдүүлсэн мөнгө гэдгийг өмнөх мэдүүлэгтээ хэлсэн. 7 сая еврог хоёр хувааж шилжүүлсэн. Өмнө мэдүүлэг өгсний дараа би Баярцогтоос өөрийн мөнгөө буцааж авсан дансны хуулгаа үзсэн. Над руу С.Б 2009 оны 3 дугаар сарын 25-нд 500,000 америк доллар, 2013 оны 12 дугаар сарын 30-нд 674.005 евро, 2013 оны 12 дугаар сарын 31-нд 1.489.000 ам.доллар, 2014 оны 1 дүгээр сарын сарын 7-нд 2.561 ам.долларыг тус тус шилжүүлсэн байна лээ.  Шилжүүлгүүдийг миний Швейцарь дахь Юу Би Эс банкин дахь 206-258989.61V дугаартай данс руу шилжүүлсэн. Энэ талаарх дансны хуулга болох байгаа. Бусад мөнгийг Баярцогт манай компанийн худалдан авсан уул уурхайн техникийн төлбөрт буюу тухайлбал Моннис компаниас авсан Терекс гээд өөрөө буулгагч, хүнд даацын 33 автомашин худалдах гэрээний төлбөрөөс холбогдох компанид шууд шилжүүлэх зэргээр төлж, надад өгөх өр төлбөрөөсөө хасуулсан. Би Баярцогтоос нийт 4.104.005 евро, 3.991.561 ам.долларыг тус тус авч бид хоёрын өр авлагын тооцоо дуусгавар болсон. Баярцогт надад 90.000 орчим ам.долларыг хүү гэж бэлнээр өгч байсан. Либхер экспорт компани болон Tan Kan Hock, Shu Tjai Yin гэх хүмүүс рүү шилжүүлсэн мөнгөний баримт надад байхгүй, энэхүү шилжүүлэгтэй холбоотой баримтууд Баярцогтод байгаа байх” гэх мэдүүлэг /51хх-165-166х/,

Гэрч Б.Дэлгэрсайханаас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Сангажавын Баярцогттой хамтарсан компани, аж ахуйн нэгж байгуулж хамтарч ажиллаж байсан удаа байхгүй. Харин С.Б мөнгө зээлдүүлээч гэсэн санал тавьж би тодорхой хугацаагаар зээлдүүлж туслаад буцаан авч байсан. Надаас мөнгө зээлж хувьцааны арилжаа хийж ашиг олох боломж байна. Мөнгө зээлдүүлээч. Би буцаагаад Монголд өгье гэж хэлээд 2008 онд надаас мөнгө зээлж авч байсан. Одоо бол энэ авсан мөнгөнийх нь тооцоо дууссан. Надад буцааж өгсөн. Би өмнөх мэдүүлгүүддээ ч бас энэ талаар хэлсэн. Харин би өөрөө С.Боос мөнгө зээлж авч байгаагүй. Бүр олон жилийн өмнө тэдний Товхон хан компаниас нь тариа будаа зээлээр авч байсан. Мөнгө төлбөрөө дараа нь өгөөд бид тооцоо өр авлага дууссан. Та С.Бод дээрх 8.2 сая еврог дансаар өгсөн. 1.2 сая евро, 2 сая евро, 5 сая евро гэсэн гурван удаагийн шилжүүлгийг 2008 оны 09 сарын 30-ны өдөр хийсэн. Дээрх гурван удаагийн шилжүүлгийг хийхдээ С.Бын өөрт нь гэх гурван өөр данс руу хийсэн. С.Б 1.2 сая евротой тэнцүү хэмжээний мөнгийг надад Монгол Улсад бэлнээр өгсөн. Баярцогт надаас авсан зээлийг цааш нь хэрхэн юунд зарцуулж, ямар бизнест оруулсныг би мэдэхгүй. Хамтарч хувьцааны бизнес, арилжаа хийх зорилгоор би зээлдүүлээгүй. Сангажавын Баярцогттой хамтарч хийсэн хувьцаа, арилжааны бизнес байсан бол та нарт нууж хаалгүйгээр шууд хэлнэ. Хамтарч арилжаа хийх зорилгоор би түүнд мөнгө өгөөгүй. Баярцогт надаас зээлж аваад тодорхой хугацааны дараа өгье гээд л авсан. Буцаагаад өгсөн. Баярцогт 1.2 сая евротой тэнцүү хэмжээний америк долларыг манай ажил дээр миний албан өрөөнд өөрөө бэлнээр авчирч өгсөн. Баярцогт энэхүү мөнгийг авчирч өгөхдөө ганцаараа ирсэн. Надаас авсан мөнгөөрөө С.Б ямар бизнес хийгээд ямар ашиг олсон талаар би мэдэхгүй, сонирхоогүй. Лав л Айвенхоу майнзын хувьцаа авч арилжаанд оролцоно гэж Баярцогт надад хэлж байгаагүй. Хэрвээ үнэхээр тийм юм болсон бол Баярцогт Айвенхоу майнзын хувьцаа авах гэж байгаа талаараа надад хэлээгүй нуусан байна. Баярцогт Айвенхоу майнзын хувьцаа өснө гэдэг талаар мэдээлэлтэй байгаад, тэндээс надаас зээлсэн мөнгөөр хувьцаа аваад ашиг олсон юм байлгүй дээ. Баярцогт үнэхээр тухайн үед Айвенхоу майнзын хувьцаа авч ашиг олсон нь үнэн бол надаас мөнгө авчихаад надад тухайн үед Айвенхоу Майнзын хувьцааны арилжаанд оролцох талаараа хэлээгүйд нь гайхаж байна. Амин хувиа хичээсэн зантай л хүн байж. Хэрэв энэ талаар надад хэлсэн бол би өөрөө Баярцогтод өгснөөсөө илүү хэмжээний мөнгө гаргаж арилжаанд оролцож тодорхой ашиг олохыг бодно биз дээ, Тийм боломж ч тэр үед надад байсан. Сангажавын Баярцогт надаас зээлж авсан мөнгөнөөсөө 1 сая еврог Сингапур дахь BNP Paribas банкны дансаар шилжүүлсэн. Энэ нь надаас авсан зээлийн эргэн төлөлтийн нэг хэсэг юм. Над руу Баярцогт 2009 оны 8 сарын 20-нд шилжүүлж байсан. Үүнтэй холбоотой баримтыг би гаргаж өгье. Би 20 сая долларт Айвенхоу майнзийн хувьцаа авч байгаагүй. Өмгөөлөгчийн тайлбарласнаар олон улсын хөрөнгийн аль ч биржээс ийм их мөнгөөр хувьцаа авах тохиолдолд голлох хувьцаа эзэмшиж байгаа компанид нь урьдчилан мэдэгдэх, мөн одоо хөрөнгийн биржийн брокероор дамжуулж авдаг дүрэм журамтай гэж сонссон. Энэ бүгдийг Швейцарийн банк санхүүгийн байгууллага мэдэх ёстой. Хэрвээ ийм арилжаа явагдсан бол хөрөнгийн биржийн бүртгэлд заавал бүртгэгдсэн байх ёстой тэндээс бүх зүйл тодорхой харагдана. Энэ журам дүрмийн талаар Швейцарийн прокурорынхон мэдэж байгаа байлгүй. Би энэ талаар мэдэхгүй. Баярцогт руу анх 8.2 сая еврог шилжүүлэхэд дансны дугаар нь ч тоо, данс эзэмшигч нь тоогоор илэрхийлэгдэж байсан. Тухайн үедээ би ямар сонин юм бэ гэж бодож байсан. Баярцогтын данс гэж мэдэгдэхгүй байсан” гэх мэдүүлэг /51хх-167-183х/,

Гэрч Ли Шао Минээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Рио Тинто” гэж компани дэлхийд нэртэй том компани, харин “Айвенхоу майнз” компани нь Монголд хөрөнгө оруулалт хийсэн компани. “Туркойз хилл” гэж компанийн талаар би мэдэхгүй. Миний хувьд дээрх гурван компанид хувь, хувьцаа эзэмшдэггүй. Мөн ямар нэг байдлаар хамтран ажиллаж байгаагүй.  Би “Рио Тинто”, “Айвенхоу майнз”, “Туркойз хилл” гэж компаниудтай ямар ч холбоо байхгүй. “Хонг Конг Лунг Минг инвестмент холдингс лимитед” компани миний өөрийн эзэмшлийн Хонг Конг-д бүртгэлтэй компани. “Хонг Конг Лунг Минг инвестмент холдингс лимитед” нь Британий виржинийн аралд бүртгэгдсэн “Монголиан Дорнын говь” компаний хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байгаа. Харин Дэлгэрсайхан “Дорнын говь” гэж нэртэй компаниар “Монголиан Дорнын говь” компаний хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байгаа байх. Би Баярцогт гэж хүний талаар санахгүй байна” гэх мэдүүлэг /51хх-240-242х/,

Гэрч Ли Шао Минээс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Бизнес Юниверс Лимитед компани бол миний 100 хувь эзэмшдэг компани. Энэ компанийг би  ойролцоогоор 2003-2004 оны үед Их британы Виржинийн арлуудад нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан юм. Би Бизнес юниверс лимитед компаниасаа шилжүүлж байсан. Энэ компани бол миний дангаараа 100 хувь эзэмшдэг компани юм. Тэгээд ч Бэйтрий инвестмент ПТЕ лимитед ХХК-аас гэрээгээр тохиролцсоны дагуу миний Бизнес юниверс лимитед компани руу хөрвөх зээлийн мөнгө шилжүүлэгдсэн. Иймд би Бэйтрий инвестмент ПТЕ лимитед компаниас шилжүүлсэн зээлийн мөнгөнөөс Бизнес юниверс лимитед компаниасаа хэд хэдэн удаагийн шилжүүлгээр Дэлгэрсайханы Швейцарь улс дахь банкны данс руу шилжүүлсэн. Б.Дэлгэрсайханы хүлээж авсан банк нь ямар нэртэй банк байсныг нь одоо санахгүй байна. Банкны шилжүүлгийн баримтууд дээрээс яг хэзээ ямар дүнгээр ямар банкны дансанд шилжүүлж байсан нь тодорхой харагдана. Хугацааны хувьд гэрээ байгуулагдсаны дараахан буюу 2007 оны 12 сарын сүүлчээр би эхний 20 сая ам.долларыг Швейцарын банк дахь Б.Дэлгэрсайханы дансанд шилжүүлсэн. Өмнө танд өгсөн мэдүүлэгтээ хэзээ шилжүүлсэн талаараа тодорхой хэлсэн санагдаж байна. Эхлээд 20 сая, дараа нь 10 сая, дахиад 10 сая, хамгийн сүүлд 5 сая ам.доллар шилжүүлсэн. Нийтдээ 45.000.000 ам.доллар Швейцарийн банк дахь Б.Дэлгэрсайханы данс руу шилжүүлсэн. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө өөрийн хүсэлтээр дээрх 45.000.000 ам.долларыг шилжүүлсэн тухай баримтуудыг гаргаж өгсөн. Мөн би энэхүү шилжүүлгийн баримтуудыг Дэлгэрсайханд өөрт нь ч өгсөн ... Миний компаниас Дэлгэрсайханы Швейцарь дахь данс руу шилжүүлсэн мөнгө бол Темасекийн охин компани, Бэйтрий инвестмент лимитед компаниас өгсөн зээлийн эх үүсвэртэй мөнгө. Дэлгэрсайханаас миний DBS банк дахь данс руу орсон ямар ч мөнгө байхгүй. Баярцогт гэдэг хүнийг бол би огт танихгүй, тэр хүний талаар би ерөөсөө мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /52хх-01-05х/,

Гэрч Б.Чулуунбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. Би Дэлгэрсайхан захиралтай яриад “Либхэрр экспорт эй жи” /Liebherr Export AG /компанийн данс руу 3.430.000 еврогийн төлбөрийг хийгээд өг гэж хэлсэн. Харин Дэлгэрсайхан захирал ямар компани, хувь хүний данснаас мөнгийг шилжүүлсэн болохыг би мэдэхгүй. Дээрх гүйлгээнүүдтэй холбоотой банкны болон санхүүгийн ямар нэг баримт манай компанид байхгүй юм байна лээ. Tan Kan Hock, ShuTjai Yin гэх хүмүүсийн талаар огт мэдэхгүй. Эдгээр хүмүүсийн талаар Шаравын Эрдэнэтуяа мэдэж байгаа. Эдгээр хүмүүс нь Эрдэнэтуяагийн бизнесийн хамтрагч нар гээд мөнгийг дээрх хүмүүс рүү шилжүүлэх хүсэлтийг гаргаж би Дэлгэрсайхан захиралтай ярьж 2.000.000 ам.долларын шилжүүлгийг хийлгүүлсэн” гэх мэдүүлэг /52хх-78-79х/,

Гэрч Б.Жаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ““Ийстерн металс” компаниас би цалин авч ажиллаж байгаагүй харин данснаас зарлагын гүйлгээ хийхэд хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй байсан. 2008-2012 он хүртэл хугацаанд хоёрдугаар гарын үсэг зурдаг байсан санагдаж байна. Гэхдээ би огноогоо сайн санахгүй байна. Би өөрөө санхүүгийн хүн учир олон компанитай холбоотой данс тооцоо хөтөлдөг байсан болохоор тухайн тодорхой компанийн талаар санахгүй байна. Энэ компани нь хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд уг компанийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд манай нөхөр Чингүүн оролцдог байсан. Энэ утгаараа Энхтүвшин, Чингүүн нарын шийдвэрээр би гарын үсэг зурдаг байсан. Энэ талаар манай нөхөр Чингүүн сайн мэдэж байгаа. Энэ компани нь хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд уг компанийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд манай нөхөр Чингүүн оролцдог байсан. Энэ утгаараа Энхтүвшин, Чингүүн нарын шийдвэрээр би гарын үсэг зурдаг байсан. Энэ талаар манай нөхөр Чингүүн сайн мэдэж байгаа. Би гүйцэтгэх захирал Энхтүвшин болон Чингүүн нарыг гарын үсэг зур гэсэн зүйл дээр нь гарын үсгээ зурдаг байсан энэ гүйлгээ ямар учиртай хийгдэж байсан талаар огт мэдэхгүй байна. Миний хувьд нөхөр Чингүүн тус компанийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдог байсан, мөн тус компанийн гүйцэтгэх захирал Энхтүвшин байсан учир би тэдний шийдвэрийн дагуу гарын үсэг зурдаг байсан учир ямар учиртай болохыг нь асуулгүй гарын үсэг зурдаг байсан. Мөн энэхүү гүйлгээнүүдийн талаар Энхтүвшин сайн мэдэж байх ёстой. Миний хувьд үнэхээр мэдэхгүй байна. ND Harmony LTD компани нь Ийстерн металс ХХК-тай хамтран ажиллаж байсныг мэдэхгүй байна. ND Harmony LTD компаниас Ийстерн металс ХХК-ийн дансанд орсон 1.2 сая ам.доллар юунд зарцуулагдсаныг мэдэхгүй байна. Ийстерн металс ХХК-ийн данснаас өөрийн биеэр банк дээр очиж бэлэн зарлага хийхэд би заримдаа гүйцэтгэх захирлын хэлсний дагуу банкнаас бэлэн мөнгө гаргаж авдаг байсан. Гэхдээ хэзээ ямар учиртай мөнгө болохыг мэдэхгүй байна. Д.Баясгаланг би танина, намайг Голомт банкинд анх ажилд ороход тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Д.Баясгалантай хамт ажиллаж байснаас өөр харилцаа холбоо байхгүй. С.Б гэж хүнийг би зурагтаар зөндөө харж байснаас уулзаж, танилцаж байгаагүй. Миний нөхөр Чингүүн болон Энхтүвшин нар санал тавьсан учир би зөвшөөрсөн. Мөн дээрх хоёр хүн байгаагүй бол ямар учиртай гүйлгээ болохыг нь анхаарахгүйгээр гарын үсэг зурахгүй байсан. Би Чингүүн, Энхтүвшин нарт итгэдэг учир хэлснийх нь дагуу гарын үсэг зурж байсан. Би хоёрдугаар гарын үсэг зурдаг учир банкны баримт дээр миний нэр бичигддэг байж магадгүй. Мөн нэгдүгээр гарын үсэг зураагүй тохиолдол ганцхан миний гарын үсгээр гүйлгээ хийгддэггүй байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /52хх-80-81х/,

Гэрч М.Чингүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “”Ийстерн металс” компанийн данснаас зарлагын гүйлгээ хийхэд миний эхнэр Жаргал гарын үсэг зурах эрхтэй байсан. Энхтүвшин бараг үйл ажиллагаанд оролцож гарын үсэг зурж байсан зүйл байхгүй байх гэж бодож байна ... Би 2000 оны эхээр Голомт банкинд ажиллаж байхдаа С.Б гэж хүнтэй танилцсан бөгөөд Товхон хан, Нидо ХХК-иудаар намайг зээлийн ажилтан байхад манай банкнаас зээл авдаг байсан. Энэхүү 1.200.000 ам.долларын хувьд С.Б манай ажил дээр ирж надтай уулзаад би гадаад данснаас мөнгө оруулж ирэх гэсэн юм чи туслаач, надад данс байвал өгөөч гэхээр нь би нээх юм бодолгүй тэгье гээд Ийстерн металс ХХК-ийн Голомт банк дахь дансны дугаарыг өгсөн. Тухайн үед С.Б нь Улсын Их Хурлын гишүүн, сангийн сайдаар ажиллаж байсан. Энэ уулзалтаас хойш нээх удалгүй хэд хоногийн дараа С.Б дахин над дээр ирээд мөнгө орчихсон байгаа аваад өгөөч гэхээр нь би дансыг нь үзэхэд 1.2 сая ам.доллар орчихсон байсан. Тэгээд би энэхүү мөнгийг компанийнхаа данснаас аваад С.Бод бэлнээр өгсөн. Одоо санахад ам.долларын хүрэлцээ байхгүйн улмаас бага хэсгийг нь төгрөгөөр өгсөн санагдаж байна. С.Б миний Голомт банк дахь албан өрөөнд бэлнээр надаас дээрх мөнгийг хүлээж авсан. Энэ мөнгийг авахдаа С.Б ганцаараа байсан. С.Б яагаад 1.2 сая ам.долларыг өөрийнхөө дансаар хүлээж аваагүй талаар түүнээс ерөөсөө асуугаагүй учир ёстой мэдэхгүй байна. Миний хувьд ямар нэг хар буруу зүйл бодоогүй. С.Б ямар эх үүсвэртэй мөнгө болох талаар надад хэлээгүй, би ч асуугаагүй. С.Б өөрийнхөө мөнгийг гаднаас оруулж ирж байгаа гэж хэлж байсан. ND Harmony LTD компани нь хэний эзэмшлийн хаана бүртгэгдсэн компани болохыг мэдэхгүй байна. С.Б надад ямар компаниас мөнгө орж ирэх талаар ч хэлээгүй. Түүний Есөнмөнхтэй хамтарсан Номадсын бизнес амжилттай нэлээд олон ресторан, буудал байгуулчихсан, ашиг орлого сайтай банкнаас зээл авахаа болчихсон байсан учир би түүнийг өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанаас олсон орлого гэж бодсон учир огт сэжиглэж бодоогүй. Есөнмөнх нь Номадс болон өөр хэд хэдэн компаниар Голомт банкнаас зээл авдаг байсан. Зээлийн хорооны хурал зээлийн материалтай танилцаж байхад манай зээл хариуцсан ажилтан танилцуулахдаа Номадсын хувьцаа эзэмшигчээр С.Б байдаг гэж хэлдэг байсан. Энэ мөнгөтэй холбоотой зүйл нэмж ярихад 2018 оны 11-12 сарын үед Энхтүвшин манай эхнэр лүү утсаар яриад Баярцогтын мөнгөтэй холбоотой ярих юм байна гэхээр нь манай эхнэр чи юу яриад байгаан гээд утсаа тасалсан гэсэн. Би Баярцогтын мөнгийг нь өөрийнхөө данснаас гаргаж өгснөөс хойш уулзаагүй” гэх мэдүүлэг /52хх-82-83х/,

Гэрч С.Энхтүвшингээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Ийстерн металс” ХХК-ийг би Бодь групп-д ажиллаж байхдаа би Бодь групп-тэй холбоотой бизнесийг явуулах зорилгоор энэхүү компанийг үүсгэн байгуулсан. Энэхүү компанийн үйл ажиллагааг би нэг хэсэг удирдсан бөгөөд энэхүү компани нь цаасан дээр байдаг компани бөгөөд тогтсон үйл ажиллагаа явуулдаг компани байгаагүй. Энэ компанийн нягтлангаар Жаргал гэж хүн байсан. Тухайн үед Жаргал Бодь групп-д нягтлангаар ажиллаж байсан. 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гадаад шилжүүлгээр “Ийстерн металс” ХХК-ийн Голомт банк дахь дансанд “ND Harmony LTD” компаниас 1.2 сая ам.долларын орлого хийгдсэн талаар ярихад “Ийстерн металс” ХХК-ий дансаар ийм гүйлгээ орж, гарсан гэдгийг би мэдэхгүй. Би бодохдоо энэ компанийн дансаар ийм мөнгө орж, гараагүй байх гэж бодож байна, учир миний энэ компанийн хариуцаж байсан үе бол би мэдэхгүй байна гэж баймааргүй юм. 1.2 сая ам.доллар Ийстерн металс ХХК-ий дансаар орж, гарсан гэдгийг ерөөсөө мэдэхгүй байна. Харин С.Б гэж хүнтэй хамааралтай гэвэл надад хэлэх зүйл байгаа. 2018 оны 12 дугаар сарын эхээр билүү над руу Баясгалан захирал утсаар яриад ирээд уулзаадах гэхээр нь би очиж уулзахад “Ийстерн металс” ХХК-ийн захирлаар чамайг ажиллаж байхад С.Бтой холбоотой мөнгө орж гарсан байна. Энэ асуудлаар чамайг Авлигатай тэмцэх газраас дуудаж уулзах байх чи бүх зүйлийг үнэнээр нь хэлээрэй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ийм гүйлгээ компанийн дансаар орж гарсныг би мэдэхгүй байна гэж хэлсэн чинь Баясаа захирал тэгүүл чи мэдэхгүй гэдгээ хэлээч гэсэн. Тэгээд би Баясгалан захиралтай уулзсаны дараа Жаргал руу утсаар яриад Баясаа захиралтай уулзлаа “Ийстерн металс” ХХК-ийн дансаар Баярцогттой холбоотой мөнгө гарсан байна гэж хэлсэн чинь Жаргал би тэр тухай ёстой мэдэхгүй, чи юу яриад байгаан бэ гэж хэлсэн. Баясгалан захирал надтай уулзсанаас 7 хоногийн дараа С.Б гэж хүн над руу утсаар яриад хоёулаа уулзъя гэхээр нь би зөвшөөрөөд эрүүл мэндийн яамны эсрэг талын Свисс кофе дотор би Улсын Их Хурлын гишүүн байсан С.Бтой өдөр уулзсан. С.Бтой уулзахад би Швейцариас мөнгө оруулж ирэхдээ чиний компаниар мөнгө оруулаад ирчихсэн юм шиг байна, чи ахдаа янз бүрийн юм битгий бодоорой ах нь чам руу ямар нэг юм нялзаахгүй, Швейцарийн прокурорын газраас холбогдох баримтууд нь Авлигатай тэмцэх газарт ирчихсэн тэнд бүх зүйлийг мэдэж байгаа. Тиймээс чи битгий айж сандраарай чамайг удахгүй Авлигатай тэмцэх газраас дуудаж уулзах байх гэж хэлсэн. Тэгэхээр нь “Ийстерн металс” ХХК-ийн дансаар тийм гүйлгээ хийгдсэнийг би мэдэхгүй байна гэж хэлсэн чинь Баярцогт чи мэдэхгүй гэдгээ л хэлээрэй гэж надад хэлсэн. Баясгалан захирал надтай уулзахдаа чиний хариуцаж байсан компанийн дансаар хууль бус гүйлгээ чамд мэдэгдэлгүй хийчихсэн, чамайг Авлигатай тэмцэх газраас дуудаж уулзана чи мэдэхгүй зүйлээ мэдэхгүй гэдгээ хэлээрэй гэж хэлсэн. Тэр хоёрын хувьд компанийн дансаар надад мэдэгдэлгүй гүйлгээ хийчихсэн учир түүнийг урьдчилан мэдэгдэх зорилгоор уулзаж хэлсэн байх. Бас Баярцогт гэж хүний хувьд ах нь буруу зүйл хийсэн, хийсэн буруу зүйлийнхээ үйл лайг өөрөө үүрээд явна, ах нь чамайг энэ асуудалд хутгахгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /52хх-84-86х/,

Гэрч Д.Баясгалангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Ийстерн металс” ХХК нь Голомт банкны эрсдэлийн удирдлагын захирлаар ажиллаж байсан Чингүн, Бодь интернейшнл ХХК-ийн бизнесийн удирдлагын захирлаар ажиллаж байсан Энхтүвшин нарын оролцоотойгоор үүсгэн байгуулсан компани байсан. “Ийстерн металс” ХХК-ийг манай компанийн захирлууд үүсгэн байгуулсан гэж сонсож байсан. Харин “ND Harmony” компанийн талаар анх удаа сонсож байна. 2018 оны 11 дүгээр сарын орчим байх Баярцогт над руу залгаж “танай Голомт банкаар дамжуулан “Ийстерн металс” ХХК-ийн дансаар 1.2 сая ам долларыг шилжүүлээд авсан байна, “Ийстерн металс” гэж ямар компани байдаг юм, тухайн компанийн талаар мэдээд өгөөч, би өөрөө огт санахгүй байна гэхээр нь би сураглаж асуухад “Ийстерн металс” компанийн захирал Энхтүвшин болж таарсан. Би түүнийг дуудаж уулзаад “Баярцогт над руу ярисан, та нар 1.2 сая ам доллар дансаар орж гарсан асуудлынхаа учрыг олоорой, холбогдох байгууллагад нь байгаа зүйлийг байгаагаар нь үнэн зөвөөр хэлж яриарай” гээд явуулсан. Миний ойлгосноор “Ийстерн металс” ХХК-ийн дансыг ашиглан 1.2 сая ам долларыг оруулж ирээд бэлнээр авсан гэж ойлгож байгаа. Баярцогтын мөнгийг “Ийстерн металс” ХХК-ийн дансаар оруулж гарга гэсэн үүрэг даалгавар өгч байгаагүй. Дахин хэлэхэд Баярцогтын 1.2 сая ам долларын талаар түүний утсаар ярихад мэдсэн” гэх мэдүүлэг /52хх-88-89х/,

Гэрч Ц.Туяацэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Каро хуулийн фирм болон ОСО байгууллагаас Баярцогтын “Кредит свис” банкинд 2009 онд 9.2 сая ам.доллартай байсан гэх баримтыг гаргаж өгсөн бөгөөд олон нийтэд мэдээлж болно гэсний дагуу хэвлэлийн хурал зарлан мэдээлж, танай байгууллагад шалгуулах хүсэлт гаргасан” гэх мэдүүлэг /52хх-91-92х/,

Гэрч Д.Дагвадоржоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Хуучин Нүхтийн амралтыг “Таван толгой транс” ХХК ойролцоогоор 2009 оны үед худалдаж авсан...Чинбат 2 байшин, Дөчинтав 4 байшин, Бат-Эрдэнэ манай хоёрын 3 байшин буюу нийт 9 байшинг өөрсдийн хөрөнгөөр барихаар тохирч газар шорооны ажлыг эхлүүлсэн. Миний сонссоноор Чинбатын 2 байшин нь өөрийнх нь гэсэн. Харин Дөчинтавын 4 байшинг Сайханбилэг, Баярцогт, Гантулга, Дөчинтав нар тус тус өмчилдөг гэж сонссон. Байшин барьж байгаа хүмүүс цуглаад гадна талбай, СӨХ гэх зэрэг зүйлээ ярилцахад Сайханбилэг, Баярцогт, Гантулга нар ерөөсөө ирж байгаагүй, Дөчинтав 4 байшинг төлөөлдөг байсан. Сайханбилэгийн гэх 252 тоот байшин Бат-Эрдэнэд ямар ч хамаагүй, үүнийг би баталгаатай хэлнэ. Бат-Эрдэнэ бид 2-ын нийлж барьсан 3 байшингийн бүх мөнгө “Тавантолгой транс” ХХК-иас буюу бүгд миний гарын үсэг санхүүжилтээр хийгдэж байсан. Сайханбилэг, Баярцогт нар баригдаж байсан байшин дээрээ ерөөсөө ирдэггүй байсан ба Сайханбилэгийн эхнэр Байгалийн туслах гээд хүүхэн байдаг байсан. Би Дөчинтавтай хамтран бизнес эрхэлж байгаагүй, бид нарын хооронд ямар нэг өглөг, авлага байхгүй. Дөчинтавын ээжийн данс руу орсон бүх мөнгө дээрх байшин барихтай холбоотой газар шороо болон цахилгаан бохирын шугамтай холбоотой гарсан зардал юм” гэх мэдүүлэг /56хх-01-02х/,

Гэрч Х.Дөчинтаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Сайдеро ХХК-ийг би өөрөө анх үүсгэн байгуулж байсан юм. Тухайн үед энэ компанийг би уул уурхайн төсөл дээр ажиллана гэж хүмүүстэй нийлж үүсгэн байгуулж байсан. Ингээд уул уурхайн төсөл хэрэгжүүлж чадаагүй, харин энэ компанийнхаа нэр дээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтэд 0,5 га газрыг эзэмших болсон юм. Ингээд энэ газар дээрээ нийлж байшин барьцгаая гэж ярьсан ... 1 газар дээр нь би өөрөө байшин барьсан, минийх бол баригдаад дууссан, гэхдээ амьдрах боломжгүй байгаа, яагаад гэхээр нийтийн ус нь бүх байшин ашиглалтанд орсны дараа авах учраас бүх байшин усгүй байгаа. Үлдсэн 1 байшингийн газраа С.Бод 50 сая төгрөгт тооцож өгсөн. Харин байшингаа С.Б өөрөө хөрөнгөө гаргаж барьсан байх, хэдэн төгрөгт энэ байшинг барьсан гэдгийг би мэдэхгүй, өөрөө л мэдэх байх. Надад өгөх ёстой 50 сая төгрөгөө өгөөгүй байгаа. Гацууртын Чинбат нь газар шорооны ажил, мөн бетон гаргаж далангийн ажилд хөрөнгө оруулсан учраас гадна тохижилтын мөнгө гэж өгөөгүй, харин бусад хүмүүсээс бол би гадна тохижилт, инженер шугам сүлжээний мөнгийг авч байсан. Бид нар үл хөдлөх эд хөрөнгийн компанид хандаад л гэрчилгээг нь гаргуулсан байгаа. Ихэнх байшингийн гэрчилгээ нь 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээ гарсан, минийх бол 100 хувь баригдсан гэж гэрчилгээ нь гарсан байгаа. Миний байшин болохоор манай эхнэр Болортолийн нэр дээр байгаа, нэг байшин нь Гантулгын эхнэр Мандахын нэр дээр бүртгэлтэй байгаа, С.Бод өгсөн байшин бол миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Энэ 2 байшин бол С.Б, Ч.Сайханбилэг нарын байшин мөн, өөрснөө санхүүжилтээ тайлбарлах байх, би бол мэдэхгүй. Харин яагаад өөрснийхөө нэр дээр аваагүйг өөрснөө л мэдэх байх. С.Б надад 50 сая төгрөг өгөх ёстой, энэ мөнгөө авч байж нэр дээр нь шилжүүлье гэж бодсон. Ч.Сайханбилэг нь миний нэр дээр байгаад хэрэггүй ээ гэж надаас гуйсан юм. Тэгээд би өөрийнхөө эгчийн хүүхэд болох Эрдэнэбаярын нэр дээр гэрчилгээг нь гаргуулсан байгаа. Тэдний байшинг хэн хариуцаж бариулсныг өөрснөө л мэдэж байгаа. Би бол мэдэхгүй байна. Солонгос захиралтай компани байгаа, түүний эхнэр нь Монгол хүүхэн байгаа, тэр л бүгдийг мэдэж байгаа” гэх мэдүүлэг /52хх-120-123х/,

Гэрч Х.Дөчинтаваас 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл гэвэл хамгийн эхний 2 байшин буюу С.Б, Ч.Сайханбилэг нарын байшин надтай ямар ч холбоогүй, өөрөөр хэлбэл ямар мөнгөөр бариулсан гэдгийг нь мэдэхгүй, миний хийсэн зүйл гэвэл 9 айлын байшингийн ар тал, урд талын цементэн үерийн хамгаалалт, цахилгааны дэд станц, газар доорх инженерийн шугам сүлжээ, халуун, хүйтэн ус, бохир усны шугамыг би хариуцаж хийлгэсэн. Ингэхдээ бүх айлуудаас мөнгийг нь аваад өөр компаниудтай би гэрээ байгуулж ажлыг нь хийлгэж байсан. С.Б, ажнай Бат-Эрдэнэ, Гантулга нар мөнгөө миний ээж Омбогорын Нанжаагийн Голомт банкны данс руу шилжүүлдэг байсан. Ингээд 2 давхар каркас боссон байсан. Ингээд таазыг нь нураагаад дахиж өндөрлөж барьсан. Тэрийг бол С.Б, Ч.Сайханбилэг нар өөрснөө тайлбарлах байх. Ажнай Бат-Эрдэнэ нь торх баригдсан байхад Ч.Сайханбилэгт зарсан гэж ойлгосон. Үүнээс хойш Ч.Сайханбилэг нь өөрөө хариуцаж хаалга, цонх, бусад засварын ажлуудыг нь хийлгэсэн. Би үүнд нь оролцоогүй. Миний хувьд байшингийн торхыг нь бариулж өгсөн” гэх мэдүүлэг /52хх-124-125х/,

Гэрч Х.Дөчинтаваас 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ө танихгүй гэдгээ хэлсэн. Тэр байр миний нэр дээрээс Баярцогтын хүүхдийн нэр дээр шилжсэний тухайд намайг тухайн үед Уранчимэгээс худалдаж авсан гээд хэлчих гэж Баярцогтын эхнэр хэлж байсан” гэх  мэдүүлэг /52хх-157х/,

Гэрч Ч.Нарантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний нөхөр С.Б бид хоёрын өмчлөлд Хан-Уул дүүргийн 11-р хороо Бэлла Веста хотхоны Таун хаусын 14 тоотод байрлах 400 м/кв орчим талбай байшин, миний хүү Гомбо-Эрдэнийн өмчлөлд Хан-Уул дүүргийн 11-р хороо Бэлла Веста хотхоны 300 дугаар байрны 316 тоотод байрлах 230 м/кв орчин байшин байгаа. Үүнээс өөр үл хөдлөх эд хөрөнгө манай гэр бүлийн өмчлөлд байхгүй. Миний 100 хувийн өмчлөлд “Товхон хан” ХХК байгаа. Энэхүү компани газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд тариалангийн газар эзэмшдэг, би газрын хэмжээг нарийн хэлж мэдэхгүй байна. Мөн газар тариалангийн тоног төхөөрөмж, агуулах байшин гээд хөрөнгөнүүд энэхүү компанид бүртгэлтэй байгаа. Би уг компанийн өмч хөрөнгийг нарийн тийм ийм гэж хэлж мэдэхгүй байна. Компанийн үйл ажиллагааг гүйцэтгэх захирал Гүржавын Энхболд гэж хүн хариуцсан ажиллаж байгаа. Г.Энхболд нь С.Бын дүү Баярхишигийн нөхөр байгаа юм ... Бэлла Веста хотхоны Таун хаусын 14 тоотод байрлах байшинг анх ашиглалтанд ороход нь захиалж авсан. Манайх энэ байшинд 2009 оны 03 дугаар сард нүүж орж байсан. Энэ байшинг ямар хүн, компаниас худалдан авсан, мөн төлбөрийг ямар эх үүсвэрээс өгсөн болохыг би мэдэхгүй манай нөхөр Баярцогт мэдэж байгаа. Бэлла Веста хотхоны 300 дугаар байрны 316 тоотод байрлах байшин 2018 оны 03 дугаар сард миний хүү Гомбо-Эрдэнийн нэр дээр шилжсэн. Энэ байшингийн талаар Баярцогт мэдэж байгаа, би ойлгохдоо сая гурван сард худалдан авсан гэж ойлгосон. Мөн би энэ байшингийн төлбөр мөнгийг хэрхэн, хэнд, ямар эх үүсвэрээс өгсөн болохыг би мэдэхгүй, энэ талаар Баярцогт мэдэж байгаа. Уранчимэг, Баярцогт хоёр нь нэлээн эртний танилууд, миний хувьд Уранчимэг, Баярцогт хоёр танилууд гэдгээр нь мэдэхээс өөр зүйл мэдэхгүй. Би Уранчимэгийг хаана ямар ажил хийдэг зэрэг энэ хүнтэй холбоотой зүйлийн талаар мэдэхгүй. Манай Бэлла Веста хотхоны Таун хаусын 14 тоотод байрлах байшинд 2017 оны намраас засвар хийж эхэлсэн бөгөөд улмаар 14 тоотод байрлах байшингаасаа нүүж Бэлла Веста хотхоны 300 дугаар байрны 316 тоотод байрлах байшинд 2017 намраас хойш манайх амьдарч байгаа. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг манай нөхөр С.Б бүгдийг зохицуулдаг. Гэр бүлийнхэндээ өмч хөрөнгө, байр савтай холбоотой асуудлаар Баярцогт ер нь ярьдаггүй. Дөчинтав, Батжаргал нар нь Баярцогтын найзууд бөгөөд 20 гаран жил найзалж байгаа найзууд. Баярцогт, Дөчинтав хоёр нь Герман улсад хамт сурч байсан. Батжаргал нь Баярцогттой ямар шугамаар танилцсан болохыг мэдэхгүй байна. 2018 оны 01 дүгээр сард Дөчинтаваас Баярцогт нь 200 сая төгрөгийг зээлсэн талаар огт мэдэхгүй байна. “Нидо” ХХК-ийг 2000 оны үед үүсгэн байгуулсан байх, энэ компанийн хувьцааг Баярцогт бид хоёр эзэмшиж байсан, өөр хүн энэ компанийн хувьцааг эзэмшиж байгаагүй. “Нидо” ХХК нь онц үйл ажиллагаа явуулж байгаагүй, харин “Нидо” ХХК доороо “Товхон хан”, “Миний Монгол интертаймент” гэсэн охин компаниудтай байсан. “Миний Монгол интертаймент” ХХК нь Сэлэнгэ аймагт кабелийн телевиз, радиогийн үйл ажиллагаа явуулдаг байсан, энэ компанийг зарчихсан, хэзээ хэдэн төгрөгөөр зарсан болохыг мэдэхгүй байна, эсвэл татан буугдсан байж магадгүй. “Нидо” ХХК-ийг татан буулгасан бөгөөд хэзээ татан буулгасан болохыг мэдэхгүй байна. Миний хувьд бизнес, өмч хөрөнгөтэй холбоотой зүйлд огт оролцдоггүй, бүгдийг Баярцогт хариуцан хийдэг. Би судалгааны ажлаа л хийхээс өөр ажил хийдэггүй” гэх мэдүүлэг /52хх-128-129х/,

Гэрч Л.Гантамираас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”Намайг “Платинум гэйт” ХХК-д дизайнерээр ажиллаж байхад Хан-Уул дүүргийн Оргил стар хотхонд байрлах “Байгал Бьюти” салоны уулзалтын өрөөний дизайныг хийх ажлыг би хариуцан хийж, Байгал эгчтэй танилцсан. Тэгээд мөн манай компанид хандаж Нүхтэд байх байшингийн карказыг үзээд гадна дизайныг хийж өгөөч гэсэн саналыг тавьсан. Энэ ажлыг би компанийн дизайнер н.Батбаатарын хамт гүйцэтгэсэн. 2013 оны 4 дүгээр сарын орчим Нүхт цогцолборын хашаанд очиход 9 каркас байсан ба баруун талын 4 байшин нь ижил хэмжээтэй байсан. Надад ертөнцийн зүгээр баруун талын байшингийн карказыг зааж өгч манай байшин гэж танилцуулж  “энэ байшингийн гадна дизайныг хийж өгөөч гэсэн. Би хэмжилтийг хийж эксрьерийн буюу гадна зургийг хийж гүйцэтгэн 2013 оны 7 дугаар сарын сүүлээр өгч байсан...Байгал захирлын зүгээс хөрштэйгээ зөвлөлдөе гэж байсан. Би хамт уулзъя, яг ямар өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм бэ гээд манай дизайнер Батбаатар, захиалагч Байгал, хөрш Баярцогттой анх уулзаж ярилцсан. Энэ үеэс Байгал захирлын хөрш Баярцогт сайд гэдгийг мэдсэн. Тэгээд энэ уулзалтаар гадна зургийнхаа шийдэлд хүрсэн. Гэрээг компанийн нэр дээр хийсэн. Захиалагч талаас Байгал байсан бөгөөд хувь хүнээр эсвэл компаниар хийснийг санахгүй байна. Гадна зураг бол нэг зургаар 2 байшингийнх хийгдсэн. Учир нь ижил хэмжээтэй байсан. Харин дотор заслын хувьд бол Баярцогт болон Сайханбилэг нарынхыг тус тусад нь хийж өгсөн. Байшингийн цутгалтыг ямар компанийн хийснийг мэдэхгүй, гадна фасадыг “Архан дизайн” ХХК, цонхыг “Уярал трейд” ХХК, хаалгыг “Ти энд Жи” ХХК, дотор хана хуваалт, дотор дулаалга, заслыг “Штайн брюке” ХХК, халаалт, сантехникийг “Жой тройзон” ХХК, шалыг “Осмо” ХХК, цахилгааныг Уянгатөгөлдөр гэдэг залуу хийж байсан. Эдгээр компаниуд 9 байшин дээр биш зөвхөн Баярцогт, Сайханбилэг нарын байшин дээр ажил хийсэн. Би Баярцогт ахын байранд “Ганброс” ХХК-тай гал тогооны тавилга, хувцасны шүүгээ хийх гэрээг байгуулж байсан. Байгал эгч өөрөө “Ганброс” ХХК-тай гэрээ байгуулсан. Миний хувьд Баярцогтын байшингийн бүх ажлын гэрээг захиалагчийн өмнөөс нь би хийж байсан бөгөөд Баярцогт ахын зүгээс төлбөрийг надад бэлнээр болон дансаар өгч, би гүйцэтгэгч компанид мөн бэлнээр болон дансаар өгдөг байсан. Байгал өгч өөрийн байшингийн ихэнх гэрээг тухайн компаниудтай өөрөө байгуулж байсан. Би зарим нэг гэрээг хийсэн санагдаж байна. Жишээ нь “Осмо” ХХК-тай гэх мэт, Байгалийн зүгээс гэрээний төлбөрийг янз бүр, надаар болон өөрөө бэлнээр, дансаар аль алинаар хийдэг байсан. Баярцогт ахын байрны хувьд зураг төслийн гэрээг түүний эхнэр Нарантуяатай 10,0 сая төгрөгөөр тохирч урьдчилгаа 5,0 сая төгрөгийг авсан. Өнөөдрийг хүртэл 2 байшингийн ажил бүрэн дуусаагүй байна. Дөчинтав гэж хүн Баярцогтын байшингийн зүүн талын байшингийн эзэн гэж байсан. Энэ байрнууд дээр цахилгаан тавиулах болоод Хан-Уул дүүргийн эрчим хүчний газарт бүрдүүлж өгөх баримтын жагсаалтад байрны гэрчилгээ хэрэгтэй болоод гэрчилгээ гаргуулахад байрны хэмжээ хэрэгтэй болж би хэмжилтийг хэнд өгөх вэ гэж Баярцогт, Байгал нартай ярихад хэмжээг гаргаад Дөчинтавд өгчих гэж байсан. Түүний дараа цахилгааны төлбөрийг төлөхөд Сайханбилэг, Байгал нарын байр нь Эрдэнэбаярын нэр дээр бүртгэлтэй гарч байсан. Баярцогтын байр өөрийнх нь нэр дээр байдаггүй гэдгийг мэднэ” гэх мэдүүлэг /52хх-135-137х/,

Гэрч Л.Амарсанаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Манай компанийн захирал Булгантогтох иргэн Дөчинтавтай амины орон сууцнуудын гадна цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх гэрээг 350.000.000 төгрөгөөр байгуулсан. Цахилгааныг Нүхтийн аманд байрлах Арцат, Нүхт гэсэн нэртэй 2 агаарын шугамын төгсгөлөөс татсан. Төлбөрийг Дөчинтаваас бэлнээр болон дансаар авдаг байсан. Тэнд байсан 9 ширхэг хаус руу бүгд рүү нь гадна цахилгаан татаж дотогш оруулж өгсөн” гэх мэдүүлэг /52хх-142х/,

Гэрч Н.Баттогоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ““Уай Эс Уйа” ХХК-ийн орчуулагч Оюунбат гэж эмэгтэй над руу утсаар яриад Нүхтийн аманд гадна бохир цэвэр усны ажил, нөөцийн сав, цэвэрлэх байгууламж барих ажил байна, та ажиллах уу гээд Дөчинтав гэж хүнтэй уулзуулж өгсөн, уг хүнтэй уулзаад баригдаж байгаа байшинг очиж үзэхэд 9 байшин байсан. Үүнээс ертөнцийн зүгээр зүүн талын 2 ижил загвартай хувийн орон сууцанд ажил хийлгэхгүй, тусдаа хийлгэнэ гэж Дөчинтав надад хэлсэн ... Сайханбилэг, Баярцогт нартай уулзаж байгаагүй, гэхдээ уг 2 хүний амины орон сууц руу бохир цэвэр усны шугам, мөн тус бүр 1 тоннын цэвэр усны нөөцийн сав зэргийг хийж өгсөн. Хүлээж авсан хүн нь барилгын сантехникийн инженер хүүхэн байсан” гэх мэдүүлэг /52хх-144-145х/,

Гэрч Э.Хосбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2012 онд Дөчинтав гэж хүнтэй амаар тохиролцоод Нүхтийн аманд байшин барих гэж байгаа гэх газрынх нь хойд талаар уулын хаяагаар үерээс хамгаалсан шуудуу ухаж өгч байсан. Тухайн үед 9 ширхэг хаус барих гэж байгаа юм, үерийн далан хийлгэхгүй бол болохгүй гээд надаар нүх ухуулж байсан” гэх мэдүүлэг /52хх-146х/,

Гэрч Э.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Иргэн Дөчинтавтай Нүхтийн аманд байрлах хувийн хаус хороолол руу барих 0.6 км авто замын техникийн зураг төсөл боловсруулах гэрээг байгуулж, зураг төсөл нь боловсруулагдаж дууссан. Миний хийсэн зураг төслөөр 0.6 км авто замыг 350.0 сая төгрөгийн өртгөөр баригдахаар зураг төсөл гарсан. Гантамир гэж эмэгтэй манай нэг найзтай утсаар холбогдоод би саналаа өгсөн” гэх мэдүүлэг /52хх-147х/,

Гэрч А.Одонтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Манай компани 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр захиалагч Нарантуяагийн төлөөлөгч Гантамир гэж эмэгтэйтэй Нүхтийн аманд амины орон сууцанд вакум цонх нийлүүлэх, угсарч өгөх гэрээг 38.099.970 төгрөгөөр хийж гүйцэтгэгчээр гэрээ байгуулж, барилгын ажлын нөхцөл байдлаас шалтгаалан 2016 оны 3 дугаар сард ажил дууссан. Төлбөрийн хувьд гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 19.049.985 төгрөгийг Гантамир Хас банкнаас миний Худалдаа хөгжлийн банкин дахь 47200162 тоот дансруу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг ажлын гүйцэтгэлээс шалтгаалан 2 удаагийн гүйлгээгээр Гантамир миний дансруу шилжүүлсэн. Дээрх байрны зэргэлдээ мөн амины орон сууцанд вакум цонх нийлүүлэх, угсарч өгөх гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Байгалтай 47.218.570 төгрөгөөр байгуулсан, урьдчилгаа 18.887.430 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Байгалаас бэлнээр авсан. Үүний дараа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Байгалиас 25.000.000 төгрөг бэлнээр авсан. Одоо 3.331.140 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, уг мөнгийг ашиглалтад орсны дараа авахаар тохирсон байгаа. Байгал гэж хүнтэй гэрээ байгуулах гэж “Байгаль салон” дээр очиж гэрээ байгуулахдаа Сайханбилэгийн эхнэр гэдгийг мэдсэн. Нөгөө байрыг цонхыг угсарч өгч байсан хүмүүс Баярцогтын байр гэж ярьж байсан. Гантамир тус 2 амины орон сууцны засвар үйлчилгээг хариуцаад гүйцэтгэгч нартай уулзаад явдаг байсан” гэх мэдүүлэг /52х-148-149х/,

Гэрч Б.Оюунбадамаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”2016 оны 6 дугаар сард манай компанитай хамтарч ажилладаг Гантамир гэж эмэгтэй Нүхтэд 2 хаусанд модон шал хийлгэх ажил байна, үнийн санал өгөөч гэсэн хүсэлтийг надад хэлсэн ...Төлбөр тооцоог Гантамиртай яриад авчихдаг байсан. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Гантамир урьдчилгаа төлбөр гэж миний банкны данс руу мөнгөн шилжүүлгийг миний данс руу хийсэн ... Тухайн үед уг 2 албан тушаалтны байр гэдгийг мэдээгүй, шал хийж байсан манай ажилчид уг хоёр хүний хаус юм байна лээ гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /52хх-150-151х/,

Гэрч Б.Уянгатөгөлдөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”2014 оны намар 9-10 сарын орчим байх Нүхтэд байх Баярцогтын хаусны цахилгааны ажлыг хийж өгөхөөр болж Гантамир гэх эмэгтэйтэй гэрээ байгуулж ажиллахаар болсон. Харин Баярцогт сайдаар дамжуулж Сайханбилэгийн эхнэр Байгалтай танилцаж, Нүхт дэх хаусны цахилгааны ажлыг хийхээр тохиролцож Гантамиртай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Төлбөрийг Баярцогт сайдын байрны хувьд 26.235.500 төгрөгөөр Гантамиртай тохиролцсон. Төлбөрийг 23 сая орчим төгрөгийг Гантамираас шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /52хх-59х/,

Гэрч Ц.Оюунбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Нүхтэд ажлаар явж байх үед 2 зэргэлдээ цутгамал хаус баригдаж байсан хүмүүсийн дам ярианаас сонсоход Сайханбилэг, Баярцогт нарын хаус гэж ярьдаг байсан. Дөчинтав ах 2013 онд байх манай компаниар Нүхтийн аманд өөрийн эзэмшлийн газрынхаа хойд тал, урд талаар хамгаалалтын далан босгуулж байсан. Ажлын хөлсөнд гэрээнд заасан ажлын урьдчилгаа 172 сая төгрөгийг ажил эхлэх үед авсан. Ажил эхлэх үед 20 хувийн санхүүжилтийг Дөнчинтаваас авсан” гэх мэдүүлэг /52хх-160-163х/,

Гэрч Ц.Гантулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай компани 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Байгалтай Нүхтийн амны 9 дүгээр байшингийн гадна хаалга 1 ширхэг, гражийн хаалга 2 ширхэгийг хийж гүйцэтгэхээр 15.501 ам.доллараар гэрээ байгуулж, ажил хийсэн. Төлбөр мөнгөний хувьд 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөр 80 хувь болох 12.400 ам долларыг захиалагч талыг төлөөлж Гантамир гэж эмэгтэй бэлнээр өгсөн. Үүний дараа 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.740 ам долларыг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.361 ам долларыг мөн бэлнээр тушаасан. Харин Нүхтийн амны 8 дугаар байшингийн гадна хаалга 1 ширхэг, гражийн хаалга 1 ширхэгийг хийж гүйцэтгэх гэрээг Нарантуяатай мөн 2015 оны 9 дугаар сарын 11-ний өдөр 11.420 ам долларын гэрээ байгуулсан. Төлбөрийн хувьд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр урьдчилгаа 8.992 ам долларыг Гантамир бэлнээр тушаасан. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 890 ам доллар, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1.358 ам долларыг бэлнээр тушааж, төлбөр 100 хувь төлөгдсөн. Ажил гүйцэтгэж байх явцад Сайханбилэг, Баярцогт нартай уулзаж байгаагүй, захиалагчийг төлөөлөөд Гантамир гэж эмэгтэй бидэнтэй уулзаад явдаг байсан” гэх мэдүүлэг /52хх-164-165х/,

Гэрч Д.Мандахнараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2016 оны зун байх Гантамир гэж эмэгтэй над руу утсаар яриад Нүхтэд 2 ширхэг хаусны гадна талын пасадыг хийлгэмээр байна гэж санал тавьсан. Гантамир гэж эмэгтэй л надтай харилцаад бүх ажлыг хийлгээд байсан. Ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй. Бүх төлбөрийг Гантамираас бэлнээр авсан. Уг 2 хаусны гадна пасадны ажлыг материалын үнэ 12 сая билүү 14 сая төгрөг болсон” гэх мэдүүлэг /52хх-173-174х/,

Гэрч П.Оюунтүлхүүрээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Дөчинтав гэх хүнтэй 2013 онд эко хавтан нийлүүлэх гэрээ байгуулсны дагуу 12000 ширхэг эко хавтанг 42.600.000 төгрөгөөр нийлүүлэхээр болж 35.000.000 төгрөгийг дансаар авсан” гэх мэдүүлэг /52хх-175х/,

Гэрч С.Оюундалайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Дөчинтав гэх хүнтэй 2013 онд бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан нь үнэн. Нягтлангаасаа асуухад 2000м.куб орчим бетон зуурмаг нийлүүлж 160.000.000 төгрөгийн төлбөр авсан байна гэж хэлсэн. Бетон зуурмагийг Нүхтийн ам руу авсан” гэх мэдүүлэг /52хх-176-177х/,

Гэрч Б.Батхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Манай компани нь “Байгал бьюти салон” ХХК-тай хамтран ажиллаж, тус компанийн засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Ингээд 2016 оны сонгуулийн өмнө Байгал захирлаас одоо яригдаж байгаа Нүхт дэх амины орон сууцны дотоод засал чимэглэлийг хийж өгөөч гэсэн саналыг тавьсны дагуу Байгал захирлын байшинд дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэхээр болж 2016 оны зун дотоод заслын ажлыг хийж байгаад дуусгаагүй. Сайханбилэгийн байранд хувцасны 3 өрөөнд шкаф, хүүхдийн нэг өрөөнд шкаф, шүүгээнүүд, грашид тавиур хийгдсэн байгаа, Баярцогтын байранд хувцасны 1 өрөөнд шкаф, гал тогооны ком тавилга, мөн өөрсдийнх нь хуучин байрны тавилгуудаа авчирсан байгаа. Ерөнхийдөө бол Байгал захиралтай амаар ярилцаад 30 сая төгрөгөөр тус заслын ажлыг хийсэн” гэх мэдүүлэг /52хх-178-179х/,

Гэрч Э.Тунгалагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 4 дүгээр сард Гантамир гэдэг эмэгтэй манай ажил дээр ирээд тавилга захиалахаар болоод 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр мөн барилгад 2 ширхэг хувцасны жижиг шкаф хийлгэх гэрээг байгуулсан. Мөн гал тогооны тавилга хийх гэрээг байгуулсан ... Төлбөрийг бэлнээр, дансаар авснаа санахгүй байна. Гантамиртай гэрээ байгуулан ажиллаж байсан. Гантамираас өөр хүн ирж уулзаж байгаагүй. Гэрээ байгуулж байхдаа Гантамирын гэр байх юм байна гэж ойлгож байсан” гэх мэдүүлэг /52хх-181-182х/,

Гэрч Д.Нарангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн амны барилгад сантехникийн ажил хийх гэрээг Гантамир гэдэг эмэгтэй Нарантуяаг орлож гарын үсэг зурж гэрээг байгуулсан. Ажлын хөлсөнд 114 сая төгрөг байхаар гэрээ байгуулсан. Ажлын төлбөрийг Гантамир манай байгууллагад бэлнээр авчирч өгдөг байсан ... Тухайн үед энэ мөнгийг Нарантуяа гэдэг хүнээс биш Гантамираас хүлээн авсан ... Кассын орлогын ордер дээр Нарантуяагаас гэж бичсэн нь гэрээ байгуулахад Нарантуяа гэдэг хүний нэрээр байгуулсан болохоор тэгж бичсэн” гэх мэдүүлэг /52хх-184-185х/,

Гэрч Д.Энх-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:” Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нүхтийн аманд баригдаж байгаа 2 хауст агааржуулагч эйркондишн суурилуулах ажил хийх гэрээг Гантамир гэж хүнтэй байгуулсан ба үнийн дүн нь 27,557,251 төгрөг байсан. Б хаусны мөнгө Болормаагийн дансанд шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /52хх-191-192х/,

Гэрч Д.Болормаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Гэрээнээс харахад Нүхтэд 2 ширхэг агааржуулагч суурилуулсан байна. Ямар учиртай миний дансаар төлбөр барагдуулсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /52хх-222-223х/,

Гэрч Х.Дөчинтаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны сүүлээр С.Б надтай уулзаад 200 сая төгрөг зээлээч гэсэн хүсэлт гаргахаар нь би барьцаанд өгөх юм байна уу гэсэн чинь Бэлла Веста хотхоны 300 дугаар байрны 316 тоотод байрлах орон сууцыг барьцаанд тавина гэсэн. Тэгэхээр нь би байрыг миний нэр лүү шилжүүл гэсэн шаардлагыг тавихад С.Б Уранчимэг гэж эмэгтэйн нэр дээр байсан Бэлла Веста хотхоны 300 дугаар байрны 316 тоотод байрлах орон сууцыг миний нэр лүү шилжүүлж, би С.Бод 200 сая төгрөгийг зээлүүлсэн. Би 200 сая төгрөгийг бэлнээр С.Бтой машин дотор уулзаад өгсөн. Би С.Бын байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан учир мөнгө зээлүүлсэн талаар ямар нэг баримт бичиг үйлдээгүй. Би өмнө нь өгсөн мэдүүлэгт С.Б найзыгаа бодоод Уранчимэг гэж эмэгтэйг таньдаг, манай гэрийг цэвэрлэж, хүүхдүүдэд англи хэл заадаг байсан гэж худлаа мэдүүлэг өгсөн. Мөн Уранчимэг гэж эмэгтэй надаас 345 сая төгрөг зээлж авсан гэж бас худлаа мэдүүлэг өгсөн. Би худлаа мэдүүлэг өгсөндөө гэмшиж байна, миний буруу. Би Уранчимэг гэх эмэгтэйг огт танихгүй. Өмнө нь мэдүүлэг өгөхөд Уранчимэг над руу яриад би Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өгсөн, би танай гэрт ажиллаж байсан, таниас 345 сая төгрөг зээлж байр аваад, зээлээ буцааж төлж чадахгүй болоод байрыг таньд шилжүүлж өгсөн гээд хэлчихсэн та бас тэгж мэдүүлэг өгөөрэй гэхээр нь би найз С.Быг бодоод тийм мэдүүлэг өгчихсөн юм. Миний бодлоор Уранчимэг бас энэ талаар сайн мэдэхгүй байж магадгүй байх. Миний хувьд Бэлла Веста хотхоны 300 дугаар байрны 316 тоотод байрлах орон сууцыг С.Б хэзээ, хэрхэн яаж авсан талаар огт мэдэхгүй. 2018 оны 3 дугаар сард С.Б надаас авсан 200 сая төгрөгөө буцаагаад өгөхөөр нь би барьцаанд авсан Бэлла Веста хотхоны 300 дугаар байрны 316 тоотод байрлах орон сууцыг С.Бын хүү Гомбоогийн нэр рүү шилжүүлсэн. Уранчимэг, Баярцогт нар нь ямар харилцаа холбоотой болох талаар би огт мэдэхгүй. Би ямар зорилгоор энэхүү мөнгийг надаас зээлсэн болохыг огт мэдэхгүй байна. Бэлла Веста хотхоны 300 дугаар байрны 316 тоотод байрлах орон сууцыг над руу шилжүүлэх гэрээ байгуулсан өдөр би С.Бод 200 сая төгрөгийг өгч, би буцаагаад Гомбоогийн нэр рүү байрыг шилжүүлэх гэрээ хийсэн өдөр С.Б надад зээлсэн 200 сая төгрөгийг буцааж өгсөн. Би С.Бод 200 сая төгрөгийг хүүгүй зээлүүлсэн. Би Уранчимэгийг огт танихгүй, гэхдээ Уранчимэг намайг Авлигатай тэмцэх газраас дуудлаа гээд над руу ярихаар нь бид хоёр уулзаад найз С.Бод туслах зорилгоор Уранчимэг бид хоёр юу гэж мэдүүлэг өгөх талаараа ярьсан. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг худлаа. Би Бэлла Веста хотхон гэж хаана байдаг болохыг ч мэдэхгүй”, мөн түүний 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: ”Баярцогтын эхнэр Нарантуяа надтай ярьж Уранчимэгийг манай ажил дээр дагуулж ирж бид 2-ыг уулзуулсан.Тэгээд хэрхэн юу гэж мэдүүлэг өгөх талаараа ярьсан. Баярцогт өөрөө миний байр гэж хэлээд гэрээ байгуулаад байрны ордерыг миний нэр рүү шилжүүлж өгсөн болохоор 200 сая төгрөг зээлүүлсэн” гэх мэдүүлэг /58хх-38-40х/,

Гэрч Б.Уранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2007 оны намар Есөнмөнх захирал намайг дуудаад иргэний үнэмлэхээ аваад Сентрал Тауэрт яваад оч, тэнд нэг хүн тосож авч уулзана гэхээр нь би иргэний үнэмлэхээ аваад очтол Туяацэцэг гэх хүн надтай уулзаад иргэний үнэмлэх хуулбарлан авч Хан-Уул дүүрэгт байрлах Белла Веста хотхоны 300-316 тоотын захиалагчаар миний нэрийг бичиж гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн үедээ ямар нэгэн зүйл бодож саналгүй зурах л ёстой юм байна гээд гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс хойш захиалсан орон сууц болон гэрээтэй холбоотой ямар ч зүйлд оролцоогүй. Гэтэл одоогоос хэд хоногийн өмнө Авлигатай тэмцэх газрын мөрдөгч дуудаад энэ байрны талаар асуухаар нь би хүнээс мөнгө зээлж өөрийнхөө нэр дээр байр захиалж авсан юм гэж худал мэдүүлсэн юм. Яагаад худал мэдүүлсэн гэхээр танай байгууллагаас дуудахаар нь Есөнмөнх захиралд Авлигатай тэмцэх газраас дуудаж байна гэж хэлэхэд Есөнмөнх захирал надад хэлэхдээ тухайн орон сууцыг худалдаж авахдаа хүнээс мөнгө зээлж авсан юм, зээлсэн мөнгөөрөө орон сууц захиалсан юм гэж мэдүүлээрэй гэж хэлснийх нь дагуу худал мэдүүлсэн юм. Өөрөөр ямар нэгэн байдлаар худал мэдүүлэх шалтгаан надад байгаагүй. 2018 оны 01 дүгээр сард М.Есөнмөнх захирлын туслах Болор-Эрдэнэ нь над руу залгаад таны нэр дээр байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Белла Веста хотхоны 300-316 тоотыг бусдад шилжүүлэх итгэмжлэл гаргуулж ав гэж байна гээд намайг дуудахаар нь би Соёлын Төв Өргөөний урд талд байрлалтай нотариатын газар явж очоод тухайн орон сууцыг цаашид захиран зарцуулах эрхийг Болор-Эрдэнэд шилжүүлэх тухай итгэмжлэл хийж өгөөд л явсан, түүнээс хойш энэ орон сууцтай миний нэр ямар нэгэн байдлаар холбогдсон зүйл байхгүй ээ. Би дээр мэдүүлэхдээ танай байгууллагаас мөрдөгч дуудаж байгаа талаар захирал Есөнмөнхөд хэлэхэд надад юу гэж мэдүүлэг өгөх талаар зааж өгсөн гэдгийг мэдүүлэгтээ хэлсэн. Тэр өдөр Есөнмөнх намайг оффисынхоо хажуу талд байрлалтай “W Shot”ресторанд дуудахаар нь яваад очтол Дөчинтав гэх хүн Есөнмөнх захирал мөн Нарантуяа гэх эмэгтэй гээд гурвуулаа сууж байсан. Тэгээд Дөчинтав гэх хүн нь надад хандаж хэлэхдээ чи Белла Веста хотхоны орон сууцыг надаас мөнгө зээлж, захиалга өгсөн юм гэж мэдүүлээрэй гэдгийг надад хэлсэн. Тухайн үед л Дөчинтав гэх хүнтэй анх уулзаж байсан болохоос биш урд өмнө нь огт харж байгаагүй, танихгүй хүн байсан. Харин Нарантуяа гэх эмэгтэйг урд өмнө нь Есөнмөнх захиралтай хоол идэж байхад нь хэд хэдэн удаа харж л байсан болохоос биш мөн л сайтар танихгүй ямар учиртай хүн гэдгийг мэдээгүй. Тэр үед Есөнмөнх, Нарантуяа, Дөчинтав гэх хүмүүс хоорондоо ярьж байгаад намайг тэгж мэдүүлэг өгөөрэй гэж зааж өгсөн. Ер нь бол анх байр захиалгын гэрээнд гарын үсэг зуруулахад нь яагаад миний нэрээр захиалга өгч байгаан бол гэж би ерөөсөө бодоогүй, Есөнмөнх захирлыг өөрөө авч байгаа байр юм байна гэж бодсон. Баярцогтыг Есөнмөнх захиралтай уулзаж байхад нь хэд хэдэн удаа тааралдаж байсан. Намайг Есөнмөнх захирлын ажилтан гэдгээр нь Баярцогт гэж хүн мэдэх байх. Есөнмөнх, Нарантуяа, Дөчинтав гэж хүмүүсийг тэгж хэлээрэй гэсэн болохоор нь би тэд нарын хэлсний дагуу худлаа мэдүүлэг өгсөн. Дараа нь дахиж мэдүүлэг өгөхдөө өмнө нь нэгэнт худлаа ярьчихсан юм чинь гээд дахиад худлаа мэдүүлэг өгсөн. Авлигатай тэмцэх газраас анх удаа дуудаж байцаалт өгсөн өдөр буюу байцаалт өгсний дараа Есөнмөнх захирал намайг Батжаргалтай очиж уулзаад 375.000 ам.доллар өгсөн, авсан гэсэн бичиг хийгээдэх гэж хэлэхээр нь би Батжаргал ахтай “Дабль шот” гэж лонжид уулзсан. Батжаргал ахтай уулзаад би Батжаргал ахад 375.000 ам.долларыг хоёр хувааж өгсөн гэсэн утгатай бичгийг би гараараа 2 хувь бичиж бид хоёр гарын үсэг зураад нэг нэг хувийг авсан. Би Батжаргал ахад огт мөнгө өгөөгүй. 2013-2014 оны үед байх Есөнмөнх захирал гаднаас сургалтаар ирсэн Орос хүнийг тэнд хүргээд өг гэж намайг нэг удаа явуулж байсан. Тэгэхэд би нэг удаа уг байранд орж үзсэн. Энэ байр дотроо хоёр давхар байр байсан. Намайг Есөнмөнх захирал анх гэрээ хийлгүүлэхээр явуулсан болохоор би Есөнмөнх захирлын байр гэж ойлгож байсан. Харин одоо энэ болоод байгаа үйл явдлуудыг бодоод байсан чинь Нарантуяа гэх эмэгтэй Баярцогт гэж хүний эхнэр юм байна гэдгийг мэдсэн. Би энэ байр хэний байр болохыг мэдэхгүй байна. Би энэ байрыг ийм асуудалтай байр гэж анхнаасаа огт бодоогүй, Есөнмөнх захирлыг хэлсэн болохоор нь гэрээнд гарын үсэг зурсан, захирал надад хүнд хэцүү үед их тусалж байсан хүн” гэх мэдүүлэг /58хх- 51-52х/

Гэрч Б.Уранчимэгийн 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би энэ байшингийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах зорилгоор Баярцогт гэж хүнтэй уулзаж байгаагүй. Сүүлд байр захиалгын гэрээний хуулбарыг харахад 2007 он гэсэн байсан учир би 2007 онд гэрээнд гарын үсэг зурсан байна гэж бодсон. Тухайн байрыг Баярцогт гэж хүний байр гэдгийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлснээс хойш мэдсэн” гэх мэдүүлэг /58хх-54-55х/,

Гэрч Э.Эрдэнэбулганаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. Уранчимэг бид 2-т өөрийн гэсэн байр орон сууц байхгүй, одоогийн амьдарч байгаа байр Уранчимэгийн ажлын газрын байр бөгөөд Уранчимэгийг энэ байранд амьдарч бай гэж хэлсэн гэсэн. Уранчимэг бид 2-т байр сав авах мөнгөний боломж байхгүй” гэх мэдүүлэг /58хх-61-62х/,

Гэрч Б.Болор-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. Би Баярцогт гэх хүнээр дамжуулан “Номадс хоспиталити” ХХК-д ажилд орж байсан. Баярцогтыг 2 удаагийн Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихэд сонгуулийн сурталчилгаанд явж байсан, мөн нэг нутгийн гэдгээр нь таньж мэддэг. Би Уранчимэгийг манай компанийн маркетингийн албаны даргаар ажилладаг гэдгээр нь танина. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өдөр шиг санагдаж байна, Баярцогт дарга над руу залгаж яриад “Уранчимэгээс итгэмжлэл хийлгээд чи өөр дээрээ авчих, Уранчимэгт орон сууцны гэрчилгээ байгаа” гэхээр нь Урнаа эгчтэй уулзаад итгэмжлэл хийлгэж аваад маргааш өглөө нь Баярцогт даргын гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Белла веста хотхонд итгэмжлэлээ аваад очиход Баярцогт дарга “энэ орон сууцыг хүн рүү шилжүүлэх юм, тэр хүн Хан-Уул дүүргийн нотариатын газар чамайг хүлээж байгаа, чи хурдан явж очоод тэр хүн рүү шилжүүлчих” гэж хэлээд, бичиг баримтын мөнгө гэж 50.000 төгрөг надад өгч явуулсан. Ингээд би нотариатын газар очиж Дөчинтав гэж хүнтэй уулзаад итгэмжлэлээрээ Дөчинтав руу орон сууцыг шилжүүлэх гэрээ байгуулаад явсан. Орон сууцыг Дөчинтав гэх хүн рүү шилжүүлэх гээд Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газар очиход татвар чинь төлөгдөөгүй байна, татвараа төлсний дараа шилжилт хөдөлгөөн хийгдэнэ гэхээр нь Баярцогт дарга руу ярихад над руу жолоочоороо 2 сая төгрөгийг өгч явуулсан байсныг Улаанбаатар хотын банкинд тушаагаад баримтаа Дөчинтавд өгөөд явсан” гэх мэдүүлэг /58хх-64-65х/,

Гэрч Д.Батжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Эм Си Эс Холдинг” ХХК нь барилгын бизнес хийгээд анх Белла веста хотхоныг барьж, 2007 онд барилгын ажил бараг дуусах шатандаа орсон. Миний хувьд толгой компани “Эм Си Эс Холдинг” ХХК-ийн бизнес хариуцсан захирлаар тухайн үед ажиллаж байсан. Ингээд “Белла веста” хотхоны барилга дээр захиалга авч эхэлсэн ба анх энэ байрны талаар Баярцогт “танай компани байр барьж байгаа, би 2 байр авах юм” гэж хэлсэн. Тэгээд би Даваа-Очиртой уулзаж “би 4 байр захиалж авъя” гэхэд “4 байр авч байгаа юм бол 20 хувь хямдруулж ав” гээд 800 гаруй мянган ам долларын байр 637.000 ам доллар болж буурсан. Даваа-Очир нь “Эм Си Эс проперти” ХХК буюу барилгыг барьсан компанийн захирал байсан ба түүнтэй гэрээ байгуулсан. 4 байр нийлээд 2 сая орчим доллар болсон. Үүнээс би урьдчилгаа гэж 360.000 ам.долларыг тооцуулсан. Үүнийг яаж төлсөн гэхээр би өөрөө бизнес захирал байсан болохоор надад 360-аад мянган ам долларын бонус өгч байсныг өөрөө авалгүйгээр байрны урьдчилгаанд тооцуулсан. Би эхлээд 4 байрны урьдчилгаа мөнгийг тооцуулаад байр захиалгын гэрээг Даваа-Очиртой байгуулсан. Тэгээд дараа нь энэ байруудын гэрчилгээг тухайн авч байгаа хүн тус бүр дээр гаргахын тулд хүн хүн дээр нь гэрээ байгуулахаар болсон. Ингээд тухайн үед “Спирт бал бурам”-ын захирал Баярхүүд “чи байр сонирхож байвал миний 4 байрны нэгийг ав” гэхэд зөвшөөрсөн. “Спирт бал бурам” ХХК нь “Эм Си Эс Холдинг” ХХК-ийн харьяа компани байсан. Ингээд намайг Даваа-Очиртой гэрээ байгуулснаас хойш Баярхүү дахиж байр захиалгын гэрээ Даваа-Очиртой байгуулсан. Баярхүүгийн байр 375 мянган ам доллар болсон ба надад урьдчилгаа 50.000 ам долларыг өгч, 2009 онд үлдэгдэл 325.000 ам долларыг өгсөн. Дээрх 4 байрны 1 байранд Баярхүү амьдарч байгаа, 1 байранд би амьдарч байгаа. Нөгөө 2 байрыг бол Баярцогт авсан, нэгэнд нь өөрөө амьдарч байгаа, нөгөөд нь хэн амьдрадгийг мэдэхгүй. Баярцогт өөрөө Даваа-Очиртой тусдаа гэрээ байгуулсан байгаа, гэхдээ яг өөрийнхөө нэрээр үү, өөр хүний нэрээр байгуулсныг мэдэхгүй. Баярцогт надад нэг ч төгрөг өгч байгаагүй. Харин одоогоос 2-3 жилийн өмнө Баярцогт намайг “Белла веста” хотхоны таун хауст гэртээ дуудсан. Тэгээд байрны төлбөрт мөнгө өгч авалцсан гэсэн баримт үйлдэх хэрэгтэй байна гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид 2 хамт сууж байгаад 2 ширхэг бичгийн цаасан дээр 7, 8 удаагийн цувруулж мөнгө өгч, авалцсан байдлаар гараар бичээд 1, 1 хувийг авцгаасан. Нийт 800 сая орчим төгрөгийг Баярцогт надад өгсөн байдлаар баримт үйлдсэн. Яагаад ийм бичиг хийх болсныг мэдэхгүй. Анх Баярцогт надад хэлэхдээ “би 2 байр авах юмаа, чи миний 2 байрыг оролцуулаад захиалгын гэрээ хийчхээрэй” гэж хэлсэн. Баярцогт надад ямар нэг байдлаар мөнгө өгч байгаагүй. Баярцогтод яагаад 2 ширхэг байрыг өгсөн гэдгийг Оджаргал, ерөнхий нягтлан бодогч Отгончимэг нар мэдэх байх. Баярцогт “Белла веста” хотхоны 300 дугаар байрны 316 тоот, таун хаусны 15 билүү 16 тоотыг тус тус авсан. “Эм Си Эс Холдинг” ХХК дээр дээрх 4 орон сууцны мөнгийг төлсөн гэж хаасан байгаа. Баримт нь гэхдээ хуурамч, яагаад гэхээр намайг дээрх 4 орон сууцны төлбөрийг хийсэн гэж баримт бүрдүүлсэн байгаа. Яг үнэн хэрэгтээ Баярцогтын 2 байрны төлбөрийг төлөөгүй. Миний хувьд “Спирт бал бурам” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаа “Эм Си Эс Холдинг” ХХК-д өгөөд тооцуулж байр авсан” гэх мэдүүлэг /58хх-67-68х/,

Гэрч Д.Батжаргалаас 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлсэн: “Би сая ЭСТО ХХК-ийнхаа оффисоор ороод өөрт байсан төлбөр төлсөн гэх хуурамч баримтуудаа авч ирлээ. Энэ ямар учиртай вэ гэхээр саяхан 2018 оны 04 дүгээр сарын дундуур С.Быг цагдан хоригдсоноос хойш Б.Уранчимэг нь өөрийнхөө гар утаснаас 99994144 дугаарын утас руу залгаад тантай уулзах хэрэг байна, “Дабл шот” ресторан дээр байна гэж хэлсэн. Дабл шот ресторан нь Номандс рестораны хажууд байдаг сүлжээ ресторан байгаа юм. Есөнмөнхийнх байх гэж бодож байна. Би С.Быг хоригдсон талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээс сонсож мэдэж байсан учраас Б.Уранчимэгтэй очиж уулзахаар болсон. Ингээд би өдрийн 10-11 цагийн үед Дабл шот ресторанд нь очиж Б.Уранчимэгтэй уулзсан, бид 2 л байсан, өөр хүн байгаагүй. Б.Уранчимэг нь надад хэлэхдээ байрны мөнгийг чамд өгөөд чи тэр мөнгийг нь Эм Си Эс Холдинг ХХК-д тушаасан гэсэн хуурамч баримт үйлдэх хэрэгтэй юм байна, энэ 2 баримт дээр гарын үсэг зур гэж хэлээд өөрөө бичиж бэлдсэн 2 ширхэг Бэлэн мөнгө өгсөн талаарх баримт үзүүлсэн. Энэ баримтын огноо нь 2007, 2009 онуудад гэж бичсэн байсан. Би ойлгохдоо Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа учраас С.Бын байрны мөнгийг нь ямар нэг байдлаар төлсөн байх ёстой гэдэг үүднээс баримт бүрдүүлж байгаа юм байна гэж ойлгосон. Би тэр баримт дээр нь гарын үсэг зураад тус бүр 1 хувийг нь авсан, мөн тус бүр 1 хувийг нь Б.Уранчимэг авсан. Энэ 2 баримтыг би мэдүүлэгтээ хавсаргуулахаар өгч байна. Мөн энэ уулзалтаас хойш буюу 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр 20-дын үеэр би өөрөө Б.Баярхүүгийн 88118344 дугаарын утас руу яриад хаана байна, уулзъя гэсэн, тэгэхэд Централ таур-ын Кофе шоф-д байна гэж байсан. Тэгэхээр нь би яваад очсон, бас л 10, 11 цагийн үед байсан. Ингээд би Б.Баярхүүд С.Бын байрнуудыг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа юм байнаа, тэгэхээр 2-уулаа мөнгө авсан, өгсөн гэсэн баримт үйлдэх хэрэгтэй юм байна гэж хэлсэн. Тэгэхэд Б.Баярхүү нь харин тиймээ, дараа нь шалгуулахад мөнгө тушаасан баримт хэрэгтэй гэж хэлсэн. Ингээд би 2007 онд Б.Баярхүүгээс урьдчилгаа 50.000 ам.доллар, мөн 2009 онд үлдэгдэл төлбөр 325.000 ам.долларыг тус тус хүлээн авсан гэсэн утгатай хуурамч баримт бичиж Б.Баярхүүгээр гарын үсэг зуруулж авсан, мөн тус бүр 2 хувь үйлдээд Б.Баярхүүд хувийг өгсөн. Яг үнэндээ бол Б.Баярхүү, Б.Уранчимэг нар нь надад нэг ч төгрөг өгч байсан удаа байхгүй, энэ баримтыг хуурамчаар үйлдсэн.  Харин одоогоос нэлээд хугацааны өмнө буюу 2016 оны Улсын Их Хурлын сонгуулиас хойш байсан байхаа, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, 2017 онд ч билүү С.Б над руу утсаар яриад уулзах хэрэгтэй байна, манайд хүрээд ирэх үү гэж асуусан. Тэгэхээр би ажил тараад орой 19 цагийн үед Белла Веста хотхоны 16 тоот Таунхаус-д гэрт нь очсон. Тэгээд С.Б хэлэхдээ энэ байрны төлбөрийг өгсөн гэсэн баримт үйлдэх хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн, цаанаа ямар учиртай юм бэ гэдгийг нь мэдэхгүй, одоо бодоход энэ байрыг нь хуулийн байгууллагаас шалгаад эхлэхээр үзүүлэх баримт үйлдсэн юм байна гэж ойлгож байгаа. Тэгээд бид 2 хамт сууж байгаад 2 ширхэг бичгийн мөнгө өгч авалцсан баримт дээр гарын үсэг зураад 1, 1 хувийг нь авцгаасан. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ гараар бичсэн гэж Б.Уранчимэг, Б.Баярхүү нарын баримттай андуурсан байна, компьютер дээр бичээд 1, 1 хувийг нь авсан. Нийт 800 сая орчим төгрөгийг С.Б нь надад өгсөн байдлаар хуурамч баримт үйлдсэн. Энэ баримтыг мөн би энэ мэдүүлэгтээ хавсаргаж өгч байна. Б.Уранчимэг, Б.Баярхүү, С.Б нар нь надад бодитоор мөнгө өгч байсан удаа байхгүй, дээрх мөнгө хүлээлцсэн, авсан, өгсөн гэсэн баримтууд бол хуурамч 2017 он, 2018 оны 4 дүгээр сард тус тус хийгдсэн хуурамч баримтууд юм. Би өөрийнхөө одоо амьдарч байгаа орон сууцын төлбөрт бодитоор мөнгө төлж байсан удаа байхгүй, би Эм Си Эс Холдинг ХХК-д ажиллаж байхдаа авах байсан бонус болон тус компанитай хоорондын тооцоогоор хаасан. Б.Уранчимэгийн хувьд түүний нэр л байгаа болохоос түүний байр гэж байхгүй. С.Б юу хийсний төлөө, ямар учраас энэ 2 байрыг авах болсныг мэдэхгүй байна. Энэ талаар Эм Си Эс Холдинг ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Отгончимэг л мэдэх байх. Харин Б.Баярхүү нь Эм Си Эс Холдинг ХХК-ийн охин компани болох Спирт бал бурам ХХК-ийн дэд захирал байсан болохоор мөн миний адил бонус, хоорондын тооцоогоор хаасан болов уу гэж бодож байна. Тухайн үед С.Б төлбөрийн талаар надтай юу ч яриагүй. Одоогийн “Белла Веста” хотхон нь анх баригдаж байх үедээ Риверли хилл нэртэй байсан юм. Энэ хотхон нь Таунхаус, Дуплекс загварын барилгуудаас бүрдэж байгаа. Таунхаус нь тус бүр 6 айлтай, 3 давхар, 3 блок, нийт 18 айл байгаа. Харин Дуплекс нь өндөр 3 блок байр байгаа.  С.Б анх надад хэлэхдээ Дуплекс загварын байрнаас 1, Таунхаус загварын байрнаас 1-ийг авна гэж хэлж байсан. Дуплекс загварын байр нь тус бүр 2 машины зогсоолтойгоор захиалсан. Таунхаус нь бол угаасаа доороо 2 машины гаражтай. Үнийн хувьд Таунхаус нь 637,500 ам.доллар, Дуплекс нь 367,500 ам.доллар байсан. Миний захиалж байсан байрнууд нийт 2,032,5000 ам.доллар болж байсан. Одоо би Белла веста хотхоны Таун хаусын 4 тоотод /тухайн үеийн үнэлгээ 637.500 ам.доллар/ оршин сууж байгаа. С.Б Таун хаусын 16 тоотод /637.500 ам.доллар/ оршин сууж байна. Дуплекс 10 тоотод /367.500 ам.доллар/ Б.Баярхүү амьдарч байгаа, Дуплекс 16 тоотод /360.000 ам.доллар/ хэн амьдарч байгааг нь мэдэхгүй байна, гэхдээ С.Бын авсан байр. “Эм Си Эс Холдинг” ХХК-ийн барьсан эхний хотхон бол Орчлон сургуулийн ард талын Сэлбэ хотхон байгаа юм. 20 гаруй, 30-аад айлын хотхон байсан. Би Сэлбэ хотхонд 2004 оноос хойш 2007 он хүртэл амьдарч байсан, С.Б мөн адил Сэлбэ хотхонд амьдардаг байсан, мөн Оджаргал, Од нар амьдарч байсан. “Эм Си Эс холдинг” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Отгончимэг нь надад 2009 оны сүүлээр буюу 7 сард 4 байрын бүх тооцоо дууссан шүү гээд 1.716.418 ам.долларыг бэлнээр тушаасан гээд Бэлэн мөнгөний орлогын баримт хэвлэж өгч байсан, би тушаасан хэсэг дээр нь гарын үсэг зурж байсан, мөн ерөнхий дэвтрийн  хуулга хэвлэж өгч байсан. Үүнийгээ бас мэдүүлэгтээ хавсаргаж өгч байна. Би 1.716.418 ам.долларыг бодитоор тушаасан зүйл байхгүй. Энэ бол бас л хуурамч баримт байгаа юм. Яагаад ийм баримт үйлдэх болсон гэдгийг Отгончимэг л мэдэх байх. Энэ баримтыг Отгончимэг үйлдсэн. Би гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг /58хх-68-71х/,

Гэрч Д.Батжаргалаас 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлсэн: “... 2009 билүү 2010 онд Отгончимэг надад “тооцоо дууссан шүү” гээд кассын баримт, урьдчилгаа 360 мянган ам доллар төлсөн баримт 2-ыг өгсөн. 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Чингис эко тур” ХХК-иас “Эм Си Эс Холдинг” ХХК-тай хоорондын тооцоогоор 316.082 ам доллар буюу 370.391.209.24 төгрөгийн хаасан нь миний байрны урьдчилгаа байгаа юм” гэх мэдүүлэг /58хх-97-98х/, мөн түүний 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дахин мэдүүлсэн: “... Би байрны төлбөрт 1.7 сая ам долларыг төлөөгүй. Намайг Баярцогт дуудаад анх чамаар гэрээ байгуулуулсан юм чинь төлбөрт төлсөн гэсэн баримт хэрэгтэй байна гээд 800 сая төгрөгийг цувуулж надад өгсөн байдлаар баримт дээр гарын үсэг зуруулсан гэсэн мэдүүлэг /58хх-113-114х/,

Гэрч Б.Даваа-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Батжаргал барилгын ажил эхлээд явж байхад “танай компанийн барьж байгаа орон сууцнаас 4 тусдаа орон сууц худалдаж авъя гээд надтай гэрээ байгуулж байсан ба 4 орон сууцныхаа үнийг 2.032.500 ам.доллараар бодож тохиролцоод гэрээ байгуулсан. Батжаргал эхлээд өөрөө худалдаж авч байгаа гээд 4 орон сууцыг худалдаж авахаар 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулаад, сүүлд би гэрээнийхээ нөхцөлийг энэ хэвээр нь өөр хүмүүст шилжүүлэх гэсэн юм гэж 2 орон сууцыг өөр хүмүүс рүү шилжүүлсэн. Батжаргал нь “Белла веста” хотхоны таун хаусын 4, 16 тоот, С байрны 10, 16 тоотуудыг тус тус худалдаж авахаар гэрээ байгуулсан. Харин дараа нь бусдад гэрээгээр шилжүүлэхдээ таун хаусын 16 тоотыг Сангажавын Баярцогт руу, С байрны 16 тоотыг Бумцэцэгийн Уранчимэг рүү тус тус шилжүүлсэн. Батжаргалын захиалсан 4 орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн гэдгийг санаж байна. Гэхдээ Батжаргал өөрөө төлж байсан уу, эсвэл гэрээгээр шилжүүлж авсан хүмүүс төлсөн үү гэдгийг баримтаас харъя” гэх мэдүүлэг /58хх- 115-116х/,

Гэрч А.Ганхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Баярхүү гэх хүн намайг анх “М Си Эс интерненшнл” ХХК-д ажилд ороход “Эм Си Эс Холдинг” ХХК-ийн охин компани болох “Спирт бал бурам” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан ба дараа нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн “Спирт бал бурам” ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэдгээр нь мэднэ ...Миний санаж байгаагаар Баярхүү захирал “М Си Эс Холдинг” ХХК-ийн бизнес хариуцсан захирлаар ажиллаж байсан Батжаргал гэх хүмүүс хоорондоо тооцоотой байсан болов уу, 1.200.000 ам.доларын зээлийн гэрээг үйлдэхэд Батжаргал захирал оролцсон байх, 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “М Си Эс Холдинг” ХХК нь Батжаргалаас 772.532.19 ам доллар зээлсэн тухай гэрээг баталсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. “Белла веста” хотхоныг “М Си Эс проперти” ХХК барьж, нээлттэйгээр зарж борлуулсан. Гэхдээ “М Си Эс групп”-д хамааралтай хувь нэмрээ оруулж байгаа ажилтнуудад тодорхой хэмжээний үнэ болон гэрээний нөхцөл дээр хөнгөлөлт үзүүлж байсан. Би ч энэ орон сууцанд анх захиалга өгч гэрээ байгуулж байсан. Гэхдээ шууд урьдчилгаа төлбөр мөнгө гэж өгч байгаагүй, олон жилийн турш өөрийн цалин урамшууллаас хасалт хийлгэж байрныхаа үнэн тооцуулсан” гэх мэдүүлэг /58хх-117-118х/,

Гэрч Л.Мөнхзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Баярхүүгээс “М Си Эс холдинг” ХХК нь 1.200.000 ам доллар зээлсэн талаар гэрээ байгуулсныг санахгүй байна. 2006 онд “М СИ Эс Холдинг” ХХК-ийн нябогоор ажиллаж байсан Золоо гэх хүнээс энэ талаар асуухад мэдэхгүй байна. Бүртгэлээс харахад “Скайтел” ХХК-ийн бүртгэлийн тооцоонд хаасан гэж байсан. Мөн Батжаргалаас 772.532.19 ам доллар зээлсэн гэрээний талаар санахгүй байна” гэх мэдүүлэг /58хх-119-120х/,

Гэрч Б.Баярхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... “М Си Эс Холдинг” ХХК-д дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Батжаргал надад “Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа орон сууцнаас хямдралтай нөхцөлөөр авах боломж байна, чи авах юм уу” гэж надад хэлэхээр нь би Батжаргалын захиалсан орон сууцнаас 1 орон сууцыг нь авахаар болоод гэрээ байгуулж байсан. Гэрээг эхнэр Оюунцэцэг Даваа-Очиртой байгуулж байсан. Гэрээний нөхцөлөөс дурдахад С байрны 10 тоот дахь 263.28 м.кв талбайтай орон сууцыг 2 гражын хамт 382.500 ам.доллараар худалдаж авахаар гэрээ байгуулсан. ”М Си Эс Холдинг” ХХК-д үүссэн бизнесийн болон шагнал урамшууллын тооцоонд хаагдсан байх ... Батжаргалтай 2018 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр уулзахад “М Си Эс Холдинг” ХХК-иас авсан “Белла веста” хотхоны орон сууцнуудыг худалдан авсан талаарх шалгалтыг Авлигатай тэмцэх газраас хийж магадгүй, тийм учраас мөнгө төлсөн гэх баримт бичээд өгөөч гэхээр нь би 50.000 ам.доллараар төлсөн тухай нэг баримт, 325.000 ам.доллараар төлсөн тухай 1 баримт дээр зэрэг гарын зурчихсан, Батжаргалд бэлнээр мөнгө өгсөн удаа байхгүй. Батжаргалыг гарын үсэг гэхээр нь зурчихсан. Миний өмнөөс Батжаргал хоорондын тооцоог нийлж, надад энэ орон сууцыг авч өгсөн. 2008 оноос хойш “М Си Эс Холдинг” ХХК нь байрны төлбөрөө авъя гэж орж ирээгүй учраас төлбөр нь төлөгдсөн гэж бодож байсан. Миний мэдэж байгаагаар “Белла веста” хотхоны таун хаусын 1 орон сууцыг Баярцогт авсан юм байна лээ” гэх мэдүүлэг /58хх-124-125х/,

 Гэрч Б.Отгончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ““Белла веста” хотхоны барилга анх 2005 онд эхэлсэн байх...Батжаргал байрны төлбөр төлж байсныг хараагүй. Баярхүү тухайн үед “Эм Си Эс Холдинг” ХХК-ийн охин компани болох “Спирт бал бурам” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Баярцогт Сэлбэ хотхонд 2001-2004 оны хооронд амьдарч байсан. Баярхүү захирлын хувьд Холдингоос авлагатай байсан, тэгээд хоорондын тооцоогоор хааж байр өгсөн. Харин Батжаргалын хувьд хоорондын тооцоо байгаагүй. Тэдгээр байруудын 2 байранд Батжаргалаас худалдан авсан хүмүүс амьдарч байгаа байх” гэх мэдүүлэг /58хх-127х/,

Гэрч Б.Отгончимэгээс 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Чингис эко тур” ХХК-иас “Эм Си Эс Холдинг” ХХК-тай хоорондын тооцоогоор 316.082 ам.доллар буюу 370.391.209.24 төгрөгийг хаасан байна. Гүйлгээний утгыг “Батжаргал z-sa/07/21” гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл “Чингис эко тур” ХХК-ийн борлуулалтын дүнгээс 316.082 ам.долларыг “Эм Си Эс Холдинг” ХХК хариуцаж хаана гэсэн үг, яагаад гэхээр 316.082 төгрөгийг дээрх 4 орон сууцны нэгийг авсан Баярхүү нь “Эм Си Эс Холдинг” ХХК-иас 1.200.000 ам.долларын авлагатай байсан. Батжаргал 2006 онд “Эм Си Эс Холдинг” ХХК-д 1.2 сая ам долларыг зээлсэн юм байна лээ. Гэхдээ бэлнээр биш “Скайтел” ХХК-ийн хувьцааг “Эм Си Эс Холдинг” ХХК-д 1.2 сая ам.доллараар зарсан байсан. Мөн 2006 ондоо Батжаргалд өгөх 1.2 сая ам долларын өглөгийг Батжаргалаас Баярхүү рүү шилжүүлсэн байсан. Баярхүү 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1.2 сая ам долларын авлагаасаа 316.082 ам. долларыг суутгуулсан байсан. Энэ мөнгө Баярхүү захирлын “Белла веста” хотхоны 300 дугаар байрны нийт төлбөр байсан. Үүнээс хойш 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Батжаргал нь 4 байр авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 1.716.418 ам.долларыг касст бэлнээр тушаасан баримт байна ... 4 байрны 2 байрны гэрээг Баярцогт гэж байсан, нөгөө нь Уранчимэг гэж байсан” гэх мэдүүлэг /58хх-129-130х/,

Гэрч Т.Цэнгэлжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Баримтаас харахад Батжаргал нь 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Чингис эко тур” ХХК-ийн захирал Даваа-Очиртой “Белла веста” хотхонд нийт 4 ширхэг байрыг, 4 гражын хамт 2.032.500 ам.доллартай худалдан авах гэрээг байгуулсан. Үүнээс 2 байр нь таун хаус, 2 нь орон сууц буюу апартмент байсан. Батжаргал нь дээрх гэрээнд тусгагдсан 300 дугаар байрны 316 тоот 244.79м.кв, 375.000 ам.долларын үнэлгээтэй орон сууцыг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан. Манайд байгаа баримтаар Бумцэцэгийн Уранчимэг нь 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Белла веста” хотхоны 300 дугаар байрны 316 тоот орон сууцыг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан өргөдөл байна. Батжаргал дээрх 4 орон сууц, гражийн төлбөрийг өөрөө төлсөн. Үүнээс 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 316.082 ам.доллар нь “Эм СИ Эс Холдинг” ХХК руу хоорондын тооцоо утгаар хаагдсан. 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл 1.716.418 ам.долларыг “Чингис эко тур” ХХК-д бэлнээр төлж тооцоог бүрэн дуусгасан” гэх мэдүүлэг /58хх-137х/,

Гэрч М.Есөнмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Баярцогт бид 2 огт хамтарч бизнес эрхэлж байгаагүй. Нарантуяагийн үүсгэн байгуулсан “Нидо” ХХК нь “Номадс хоспиталити” ХХК-ийн хувьцааны 50 хувийг эзэмшиж байгаад буцаагаад надад шилжүүлсэн. Уранчимэг 2000 оноос хойш надтай ажиллаж байгаа ... Баярцогт, Уранчимэг нар бие биенийгээ танина, гэхдээ ойр харилцаа байхгүй. Баярцогт 2008-2009 оны үед “Белла веста” хотхонд хүүдээ байр авч байгаа юм, энэ байрны гэрчилгээг одоогоор өөр хүний нэр дээр гаргуулан авах хэрэгтэй байна, чи найдвартай хүн олоод өгөөч, чи тэр байрыг гадна дотны хүмүүс ирэхэд байрлуулах хэлбэрээр ашиглаж байж болно” гэж надад хэлэхээр нь би “Уранчимэгийн нэр дээр гэрчилгээг гаргуулчих” гэж хэлээд Уранчимэгийг байр захиалгын гэрээнд гарын үсэг зуруулсан. Уранчимэг энэ байрыг Баярцогтын байр гэдгийг огт мэдээгүй, би түүнд тодорхой зүйл яриагүй. 2018 оны 01 дүгээр сард Баярцогт надтай уулзаад “Уранчимэгийн нэр дээр гэрчилгээ авсан байрны өмчлөгчийг шилжүүлсэн өөрийнхөө нэр дээр авъя гэхээр нь би Уранчимэгт хэлэхэд Уранчимэг өөрийгөө тийм байрны өмчлөгчөөр бүртгэгдсэнийг мартсан байсан. Тэгээд Баярцогт “гадуур хөөцөлдөж чадахгүй, ажил ихтэй байна” гэхээр нь би өөрийнхөө туслах Болор-Эрдэнэд Уранчимэгээс итгэмжлэл хийлгүүлж, тэр ажлыг нь хөөцөлдүүлж өгсөн. Итгэмжлэл хийлгүүлсний дараа Болор-Эрдэнэ “Дөчинтав гэж хүний нэр рүү шилжүүл” гэсэн гэхээр нь “Баярцогт өөрөө тэгсэн юмуу” гэж асуусан чинь “тиймээ” гэж хэлсэн. Тэгээд би Дөчинтав гэж хүний нэр рүү шилжиж байгааг мэдсэн...Уранчимэг “Белла веста” хотхоны байртай холбоотой асуудлаар намайг АТГ-аас дуудлаа гэхээр нь би “ямар учиртай юм бол” гээд Нарантуяад хэлсэн чинь “уулзъя” гээд “Дабль шот” гэж газар Нарантуяа, Уранчимэг, Дөчинтав бид нар уулзсан. Энэхүү байшинг Баярцогт ямар эх үүсвэрээс худалдан авсан болохыг Нарантуяа бид 2 мэдэхгүй байсан болохоор “юу гэж мэдүүлэг өгөх вэ” гэж бид нар ярилцаад “Уранчимэг нь Дөчинтавын гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаад түүнээс мөнгө зээлж энэ байрыг худалдан авсан” гэж хэлэхээр тохиролцсон. Бидний хувьд найз маань хоригдчихсон шалгагдаж байгаа болохоор найздаа туслах зорилгоор уулзсан. Баярцогт энэ байрыг ямар эх үүсвэрээс авсан болохыг Нарантуяа бид 2 мэдэхгүй байсан болохоор худлаа мэдүүлэг өгүүлсэн” гэх мэдүүлэг /58хх-204-205х/,

Гэрч Ч.Баттулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... “Бэлла веста” хотхоны 300 дугаар байрны 310 тоот хаягт Баярхүү, 316 тоот хаягт Уранчимэг /сангийн сайд асан Баярцогтын эхнэрийн хамаатан гэгддэг/, таун хаусын 4 тоот хаягт Батжаргал, 14 тоот хаягт Баярцогт, 804 дугаар байрны 419 тоот хаягт Баярцогтын төрсөн ах Баярбат, 802 дугаар байрны 225 тоот хаягт Баярцогтын төрсөн эгчийн нөхөр Энхболд нар тус тус бүртгэлтэй байна. ”Белла веста” хотхоны 300 дугаар байрны 316 тоот хаягийг ер нь ашиглалтад орсон цагаас нь хойш байнга түрээсэлдэг байсан бөгөөд 1 жил бүр хүнгүй байсан. 2018 оны 01 дүгээр сараас Баярцогт өөрөө гэр бүлийн хамт нүүж орон амьдарч байгаа бөгөөд түүний урьд амьдарч байсан тауны 14 тоот түүнийг нүүснээс хойш хүн амьдраагүй, эзэнгүй байгаа. Дээр дурдсанчлан “Бэлла веста” хотхоны 300 дугаар байрны 316 тоот хаягийн оршин суугч нар байнга солигддог байсан бөгөөд байрны гэрчилгээ нь Уранчимэгийн нэр дээр бүртгэлтэй байдаг юм билээ. Уг байрны Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг Баярцогт, Уранчимэг нар ээлжлэн төлдөг байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /58хх-208-209х/,

Гэрч Т.Батхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие Баярцогтыг Сангийн сайдын албан тушаалд ажиллаж байхад буюу 2008 оны 11 дүгээр сараас эхлэн түүний жолоочоор ажилд орсон. Баярцогт ажлаа өгөхөд Сангийн яамны жолоочоос больж, Баярцогтын хувийн жолоочоор ажиллах болсон. “Бэлла веста” Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй гар утаснуудыг миний бие барьж ашигладаг бөгөөд уг гар утаснууд нь миний нэр бүртгэлтэй байдаг. Би “Бэлла веста” Сууц өмчлөгчдийн холбоонд өнгөрсөн намар буюу 2017 оны 10 дугаар сараас эхлэн 89902800 дугаарын гар утсыг бүртгүүлсэн, харин таун хаусын 14 тоот байранд өөрийн 99182800 дугаарын гар утсыг тус тус бүртгүүлж, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн нэхэмжлэлийг уг дугаарууд руу илгээж байхаар бүртгүүлсэн. ”Бэлла веста” хотхоны 300 дугаар байрны 316 тоотод хаягт байрлах орон сууцыг Баярцогт хэзээ худалдаж авсан болохыг мэдэхгүй, таун хаусын 14 тоот байрандаа засвар хийх болсноор 2017 оны 10 дугаар сараас нүүж орсон. Уг байрыг Баярцогтын хүү Гомбо-Эрдэнийн байр гэж сонссон. Хүү Гомбо-Эрдэнэ хадмындаа буюу Жаргалан хотхонд амьдардаг.”Бэлла веста” хотхоны 300 дугаар байрны 316 тоот хаягт Баярцогтын эхнэр Нарантуяа, тэдний охин Хорол-Эрдэнэ нар амьдарч байна, ямар ч байсан уг байрны СӨХ-ийн төлбөрт 1 сард 340.000-350.000 төгрөг гардаг бөгөөд нэхэмжлэл ирсэн талаар би Баярцогтод хэлэхээр надад бэлнээр өгснийг би Худалдаа хөгжлийн банкинд аваачиж тушаадаг. Энэ мэтээр уг байрны Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг тэднийх нүүж орсон цаг хугацаанаас хойш 2017 оны 10 дугаар сараас хойш би төлөх болсон” гэх мэдүүлэг /58хх-211х/,

Гэрч О.Саруулмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би “Вэлла веста” хотхоны таун хаусын 12 тоот хаягт амьдардаг Улсын Их Хурлын гишүүн Энх-Амгалангийн гэрийн үйлчлэгчээр ажилладаг байсан. 2014 оны хавар таун хаусын 14 хаягт амьдардаг Баярцогтын аав, ээж нь өндөр настай, бие муутай хүмүүс байсан тул гэрийг нь цэвэрлэж, эцэг, эхийг нь асарч тусалж байх хүн байна уу гэж хайж байсан байналээ. Ингээд би Баярцогтынхоос өдөрт 40.000 төгрөгөөр бодож өнжөөд 1 өдөр ажиллаж, 7 хоногт 2-3 өдөр ажиллах болсон. Тэгэхэд Баярцогтын гэрт гишүүн өөрөө, эхнэр Нарантуяа, аав, ээж нь гэх 80 гаруй насны хүмүүс амьдардаг байсан. Цалингаа сарын сүүлээр Баярцогт болон эхнэр Нарантуяа нарын аль байгаад нь хэлээд бодуулж, бэлнээр гар дээрээ авдаг. Уг хаягаасаа 2017 оны 10 дугаар сарын үеэр “Бэлла веста” хотхоны 300 дугаар байранд нүүж орсон. Уг байранд Баярцогт, Хорол-Эрдэнэ, эхнэр Нарантуяа нар амьдардаг” гэх мэдүүлэг /58хх-213-214х/,

Гэрч Л.Гантөмөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Миний мэдэхээр Уранчимэг, Баярцогт нар бол “М Си Эс групп”-д ажиллаж байгаагүй учир гүйцэтгэлийн урамшуулал авч байгаагүй. Миний сонсож байснаар Батжаргал, Баярхүү нар “Спирт бал бурам” ХХК-ийн хувь нийлүүлэгч байсан. Би “Бэлла веста” хотхонд 2012 оноос хойш амьдарч байгаа, тухайн үед захирлуудад зориулсан хөнгөлөлт үзүүлж байсан” гэх мэдүүлэг /58хх-230-231х/,           

Шүүгдэгч С.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “... “Белла вестагийн таун хаусын 14 тоот байшин”-г “Товхонхан” ХХК-ийн орлогоор худалдан авсан. 2007-2008 онд худалдан авсан байх. Төлбөрийг бэлнээр хийсэн байх. “Белла вестагийн 300 дугаар байрны 316 тоот” энэ байшин миний хүү Гомбо-Эрдэнийн байшин. Би Дөчинтав гэх найзаасаа хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн. Есөнмөнхтэй хамт бизнес хийж байснаа санахгүй байна” гэх мэдүүлэг /61хх-196-198х/ ... мөн түүний 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дахин мэдүүлсэн: “... Би 2009 оны 7 дугаар сард гэрээ зогсонги байдалд орчихлоо, цааш нь авч яь гэхээр нь ажлын хэсэгт орж ажиллан гэрээг дуусгасан. Би энэ ажлыг үргэлжлүүлэн хийж 2009 оны 8 дугаар сард Улсын Их Хуралд танилцуулсан. ТЭЗҮ гэж маш чухал баримт бичиг, манайхан ТЭЗҮ-г дураараа өөрчлөөд байна. “Нүхтийн байшин”-г 2015-2016 оны үед барьж эхэлсэн. Байшин барьж байгаа газрыг байшингийн суурьтай нь найз Дөчинтаваас 50 сая төгрөгөөр худалдан авсан. Ингэж худалдан авахдаа ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй бөгөөд 50 сая төгрөгийн төлбөрийг одоогоор өгөөгүй байгаа ... Энэхүү барилга барих ажлыг Гантамир гэж хүнтэй амаар тохиролцон хариуцуулж хийлгүүлсэн учир ямар компаниуд ажилласан болохыг мэдэхгүй. Уг байшинг би “Товхонхан” ХХК-ийн орлогоос санхүүжүүлсэн. Намайг төрд ажиллаж байхад энэ байшин баригдаагүй байсан учир хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй. Гадна тохижилтын ажилд гарах зардал болон анхны худалдан авалтын төлбөр зэргийг төлсний дараа үл хөдлөхийн гэрчилгээний нэрийг шилжүүлнэ гэж Дөчинтавтай тохирсон” гэх мэдүүлэг /61хх-203-206х/, ...2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дахин мэдүүлсэн: “... Белла вестагийн байшинг бэлэн мөнгөөр авсан. 14 тоотыг 800 сая төгрөгөөр авсан. 316 тоот нь миний авсан орон сууц биш. Манай найз Ганзориг авчихсан байж байгаад би сүүлд авахаар болсон. Би тэр үед Дөчинтаваас 200 сая төгрөгийг зээлж авсан байсан. Тэгээд барьцаа өг гэхээр нь хүүгийнхээ нэр дээр байсан энэ байрыг авах гэж байгаа юм гээд түүний нэр дээр шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 3 сард Дөчинтавын 200 сая төгрөгийг шилжүүлээд буцаагаад байраа шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /61хх-ийн х/,

Шүүгдэгч С.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “.. Гэрээ байгуулсан тохиолдолд хувьцаа өснө, гэрээ байгуулаагүй бол хувьцааны үнэ буурна гэдгийг бүгд мэдэж байсан... Намайг 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1.200.000 ам.доллар оруулж ирж мөнгө угаасан байна. Энэ мөнгө гэмт хэргийн улмаас олсон мөнгө биш, би олон улсын нээлттэй зах зээлээс хувьцаа авч, үүнийг зарж олсон ашиг юм ... “ND Harmony LTD” компанийн дансаар ямар нэг гүйлгээ хийх тохиолдолд миний зөвшөөрлөөр үйл ажиллагааг явуулна ... Миний хувьд тийм дансаар ийм данс руу гүйлгээ хий, эсвэл ийм хувьцаа ав гэдэг ерөнхий чиглэл өгдөг. Миний өгсөн чиглэлийг хэрхэн яаж хэрэгжүүлэхийг “Кредит свисс” банкны харилцааны менежер хариуцан ажиллаж байгаа. Би “Айвенхоу майнз” компанийн хувьцаанаас тэдэн еврод багтааж ав гэсэн үүргийг өгч, банкны харилцааны менежер миний хэлсний дараа худалдан авсан. Мөн зарахдаа ч гэсэн зар гэж үүргийг өгч заруулсан. Хувьцааг бизнес хийж ашиг олох зорилгоор авсан. Голомт банкны Чингүн гэж залуутай уулзаад “би гаднаас өөрийнхөө мөнгийг оруулж ирэх гэсэн юм, чи дансаар гаргаж өгч туслаач гээд түүнээс дансны дугаар авч 1.2 сая ам долларын шилжүүлэг хийж, Чингүний ажил дээр очиж бэлнээр авсан ... 1.2  сая ам долларыг хувьдаа зарцуулсан байх, яг тийм зүйлд зарцуулсан гэж хэлж мэдэхгүй байна. Би 2010 оноос хойш том хэмжээний бизнес хийгээгүй. Би гадаадын хөрөнгийн зах зээлээс 1.2 сая ам долларыг Монгол Улсад оруулж ирсэн нь эх оронч, баатарлаг үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна” гэх мэдүүлэг /61хх-228х/, мөн түүний 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлсэн: “... Тухайн үед надад ам долларын данс байгаагүй учир өөр компанийн дансаар мөнгөө авсан. 1.2 сая ам доллар оруулж ирсэнтэй холбоотой татвар төлөөгүй... Оффшорт бий болсон орлого учир би татвар төлөгдөхгүй мөнгө байх гэж бодсон” гэх мэдүүлэг /61хх-229-231х/, “... 316 тоот байрыг найзаасаа авсан. Төлбөрийг гүйцэд төлөөгүй байгаа ... 2007 онд Ганзоригтой яриад 4 хүн байр авбал хямдрах юм байна, чиний нэрийн өмнөөс гэрээ хийчихлээ шүү, чи ирэх хавар гэхэд мөнгөө бэлдээд өгөөрэй гээд байр захиалсан ...” гэх мэдүүлэг /62хх-29х/,

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14/1383 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаартай С.Быг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилсон тухай тогтоол,

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаартай С.Быг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тогтоол /449хх-10, 12х/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Их Хурлын 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 35 дугаартай тогтоолд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /40хх-154-155, 162-179х/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Их Хурлын 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай тогтоолд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргасан баримтууд /40хх-180-183х/,

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “... гишүүн Л.Гүндалайгийн: ... Одоо энэ Улсын Их Хурал энэ гэрээг нь зөвшөөрөөд Засгийн газар энийг батлаад өгөнгүүт Айвехоу Майнзын хувьцааны үнэ 30, 40 хувиар нэмэгдэнэ шүү дээ. Эд бол цаагуураа маш их мөнгө төгрөг олж байгаа, Хэдэн тэрбумаар мөнгө босгосон хүмүүс...” гэсэн тэмдэглэлээс /451хх-99х/, 

“Оюутолгой” ХХК-ийн 2010 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 503/01 дугаартай холбогдох яамдад “Гэрээ хүчин төгөлдөр болох өдрийн талаар мэдэгдсэн албан бичиг /57хх-34х/,

 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Швейцарийн холбооны улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлт /46хх-4-11х/,

Швейцарийн холбооны улсын эрх бүхий байгууллагаас 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн эрхзүйн туслалцааны хүсэлтийн хариу, холбогдох баримтууд /47хх-127-146, 48хх-4-90, 214-250, 49хх-1-76, 198-240, 50хх-141х/,

Швейцарийн холбооны улсын эрх бүхий байгууллагаас 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн эрхзүйн туслалцааны хүсэлтийн нэмэлт хариу, холбогдох баримтууд /50хх-142-161, 51хх-76-118х/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Швейцарын холбооны улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлтийн дагуу тус улсын Хуульзүй цагдаагийн асуудал эрхэлсэн холбооны яамны Хууль зүйн холбооны газраас 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгийн хамт файл ирүүлсэнд үзлэг хийсэн:

Б.Дэлгэрсайхан, С.Б нарын оффшор бүс дэх дансны гүйлгээг нэгтгэж үзвэл: Б.Дэлгэрсайханы UBS банкан дахь 206-258989-61А ам долларын дансаар BUSINESS UNIVERSE Ltd компаниас 45.000.000.00 ам.долларын орлого орсныг өөрийн 206-258989-61V тоот еврогийн данс хооронд гүйлгээ хийж С.Бын үүсгэн байгуулсан HARMONY LTD-д 3.204.284.00 евро, С.Бын үүсгэн байгуулсан LEGEND PLUS CAPITAL Ltd-д 5.000.000.00 евро... зарцуулсан байна гэсэн магадалгаа,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс гэрч С.Бын мэйлд үзлэг хийж, хураан авсан материалд хийсэн:

Сангажавын Баярцогтын Швейцар улсын CREDIT SUISSE банкан дахь ам.долларын болон еврогийн дансны гүйлгээний талаар: С.Бын үүсгэн байгуулсан HARMONY Ltd  нь Швейцар улсын CREDIT SUISSE банкинд 1228430-52 USD, 1242445-02 USD, 1192017-62USD, 1228430-52-1 Евро, 1192017-82-1Евро 5  данстай байна.

Б.Дэлгэрсайханы UBS банкин дахь 206-258989-61 V тоот еврогийн данснаас 2008/09/30-ны өдөр 1.204.284 еврог 1228430-52-1 тоот еврогийн дансанд шилжүүлсэн байна. HARMONY Ltd-ийн 1228430-52-1 тоот еврогийн дансанд / хүснэгт 2-1/ Б. Дэлгэрсайхан 1.204.284.00 евро, Банкны хүү 16.586.06 евро, Данс хоорондох гүйлгээ 602.85 евро, Нийт 1.221.472.91 еврогийн орлого орсноос    1228430-52 тоот ам.долларын дансандаа 544.321.85 евро, 1242445-02 тоот ам.долларын дансандаа 24.231.47 евро, Банкны шимтгэлд                                                   1.741.84 евро, Баярцогт авсан 651.177.75 евро нийт 1.221.472.91 евро зарцуулагдаж дансанд үлдэгдэлгүй байна.

“Harmony ltd”-ийн 1192017-82-1 тоот ам долларын дансанд /хүснэгт 2-1, 2-2/ 2009/08/20-ны өдөр Айвенхоу майнз лимитед компанийн 150.000 ширхэг хувьцааг 1.393.321.38 ам доллараар худалдан авсан байна.

2010/04/16-ны өдрөөс 2010/04/19-ний өдөр хүртэл 11 удаагийн гүйлгээгээр 150.000 ширхэг хувьцаагаа зарснаар 2.739.197.49 ам долларын орлого орсон байна.

Орлогын 2.739.197.49 ам долларын зарцуулалт нь: 2010/04/21-нд Eastern Metals LLC-д төлбөр 1.200.027.14 ам доллар, 2013/12/27-ны өдөр данс хооронд 1.492.092.09 ам доллар, Банкны шимтгэл 3.009.78 ам доллар, нийт 2.695.129.01 ам доллар зарцуулагдаж 2013/12/27-ны байдлаар 46.170.42 ам долларын үлдэгдэлтэй байна гэсэн магадалгаа /51хх-119-129х/,

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “Нидо” ХХК-ийг С.Б, Ч.Нарантуяа нар нь 2000 онд үүсгэн байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр татан буулгаж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Мөн М.Есөнмөнх нь “Нидо” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2008-2012 онд ажиллаж байсан тухай бүртгэгдсэн байна гэсэн албан бичиг /135хх-200-250х, 136хх-1-75х/,

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2004-2006 онд “Хаан гэр” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжих, эхлэлтийн зардлыг санхүүжүүлэх зорилгоор 458.536.750 төгрөгийг зээлүүлсний төлбөрт зээлээ буцаан авахгүйгээр дээрх компанийн 50 хувийн хувьцааг эзэмших хүсэлтийг С.Бын эхнэр Ч.Нарантуяа гаргасныг М.Есөнмөнх хүлээн зөвшөөрч, 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ч.Нарантуяа нь “Хаан гэр” ХХК-ийн 50 хувийн хувьцааг “Нидо” ХХК буюу өөрийн нөхөр С.Бод шилжүүлэх тухай гэрээг байгуулж, 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

“Хаан гэр” ХХК-ийн 1 бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий 68,941 ширхэг хувьцааг 689,410,000 төгрөгөөр худалдах тухай гэрээг 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр М.Есөнмөнх, “Нидо” ХХК”-ийг төлөөлж Ч.Нарантуяа нар байгуулж, М.Есөнмөнх “Хаан гэр” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлд 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлсэн байна.

“Хаан гэр” ХХК-ийн нэрийг “Номадс хоспиталити” ХХК болгон өөрчлөн Улсын бүртгэлд 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бүртгүүлсэн байна.

  Мөн “Кью Эф Эс” ХХК-ийн ерөнхий захирал М.Есөнмөнхийн шийдвэрээр компанийн дүрмийн сангийн тодорхой хэсгийг “Хаан гэр” ХХК-д шилжүүлж 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг /136хх-ийн 76-250х, 137хх-ийн 1-250х, 138хх-ийн 36, 104, 137х/,

 

С.Бын 2007 оноос хойших хугацааны хөрөнгө орлогын мэдүүлэг /64хх-244-250, 65хх-01-116х/, 

Гэрч Л.Гантамираас бичиг баримт хураан авсан тэмдэглэл /52хх-139х/,

Гэрч Б.Оюунбадамаас бичиг баримт хураан авсан тэмдэглэл /52хх-152-155х/,

Гэрч Ц.Гантулгаас бичиг баримт хураан авсан тэмдэглэл /52хх-166-170х/,

Б хаусны мөнгө Болормаагийн дансанд шилжүүлж авсан гэсэн мэдүүлэг /52хх-191-192х/,

Гэрч Д.Энх-Эрдэнээс бичиг баримт хураан авсан тэмдэглэл /52хх-192-220х/,

Гэрч Д.Нарангэрэлээс бичиг баримт хураан авсан тэмдэглэл /52хх-186-190х/,

Гэрч Д.Болормаагаас бичиг баримт хураан авсан тэмдэглэл /52хх-226-230х/,

“Файн эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн зам гудамж 252 тоотод байрлах Х.Дөчинтавын /С.Бын/ өмчлөлийн амины орон сууцны барилгын хөрөнгийн зах зээлийн хандлагаар үнэ цэнийг 760.435.127.4 /долоон зуун жаран сая дөрвөн зуун гучин таван мянга нэг зуун хорин долоон төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, тавилга электрон барааны үнийг 92.445.564.0 /ерөн хоёр сая дөрвөн зуун дөчин таван мянга таван зуун жаран дөрөв/ төгрөг гэж тогтоон үйлчлүүлэгчид хүргүүлж байна гэсэн дүгнэлт /52хх-232-250х, 53хх-01-41х/,

Прокурорын зөвшөөрлөөр гаргуулан авсан О.Нанжаагийн нэр дээрх банкны дансны хуулгууд /53хх-69-147х/,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн зам гудамжны амины орон сууцанд засвар үйлчилгээ хийсэн аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ, холбогдох баримтууд /53хх-148-250х, 54хх-01-30х/,

Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 12/1917 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Товхан” ХХК-ийн 2011-2017 оны татварын тайлангийн талаарх мэдээлэл /54хх-43-45х/,

Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 09/2009 дугаартай албан бичгээр ирүүлсэн С.Бын 2011-2017 оны татвар төлөлтийн талаарх мэдээлэл /54хх-63-64х/,

Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 8/1612 дугаартай албан бичгээр ирүүлсэн С.Б, Ч.Нарантуяа нарын 2011-2017 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл /54хх-67-78х/,

“Голден пэйж аудит” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/26 дугаартай аудитын “Товхон хан” ХХК-ийн 2000-2017 оны санхүүгийн тайланд аудит хийсэн ... Дээрх алдаа зөрчлүүдийг нэгтгэн дүгнэвэл үндсэн хөрөнгө 600.0 сая төгрөгөөр, орлого 1.626.5 сая төгрөгөөр, ногдол ашгийг 1.091.6 сая төгрөгөөр тус тус зөрүүтэй илэрхийлсэн, зээлийг зориулалт бусаар зарцуулсан 380.0 сая төгрөг, “Зүүн хараа СББ” ХХК-ийн дансны авлагын хөрөнгө, өр, төлбөр, ногдол ашгийн тооцоогоор хаасан дүн болох 1.374.5 сая төгрөг, нийт 5.072.6 сая төгрөгийн алдаа, зөрчлийн нөлөөллийн улмаас санхүүгийн тайлангийн үр дүнг үнэн зөв илэрхийлсэн, тайлагнасан гэх дүгнэлтэд хүрэх боломжгүй байна. “Товхонхан” ХХК нь 2000-2017 онуудад нийт 19.022.7 сая төгрөгийн борлуулалт хийж, 10.002.5 сая төгрөгийн өртөгтэй, 2.284.9 сая төгрөгийн удирдлагын үйл ажиллагааны зардалтай 6.814.5 сая төгрөгийн цэвэр ашигтайгаар санхүүгийн тайлангаа илэрхийлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шаардлагад нийцүүлээгүй, Сангийн сайдын тушаалаар баталсан бүртгэлийн заавар журмыг мөрдөн ажиллаагүй, тооцооны бүртгэлүүд баталгаажуулаагүй, үнэн зөв бүртгэгдээгүйн улмаас 6.814.5 сая төгрөгийн ашгийг үнэн зөв илэрхийлэгдээгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Тухайн байгууллагын ашиг гэдэг нь үйл ажиллагааны эцсийн үр дүн байдаг. Эцсийн үр дүн нь орлогын бүртгэл, зардлын бүртгэл, хоорондын өглөг, авлагын тооцооны бүртгэлийг үнэн зөв хийж бүртгэж хөтөлж тооцоологдон гарч ирдэг. Ялангуяа өр төлбөр, авлага, бусад тооцооны бүртгэл үнэн зөв бүртгэж баталгаажуулсан байх учиртай гэсэн дүгнэлт /54хх-94-250х, 55хх-01-210х/,

Прокурорын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1043 дугаартай зөвшөөрлийн дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж 252 тоотод байрлах 362.98м.кв талбай бүхий үл хөдлөх бүртгэлийн Y-2206043582 дугаартай Хожгорын Дөчинтавын өмчлөлийн гэх байшинд нэгжлэг хийсэн ... Дөчинтав нь энэ байшингийн өмчлөлийн гэрчилгээ миний нэр дээр байгаа, гэхдээ энэ байшин нь Баярцогтын байшин, дотор нь ямар эд зүйл байгааг мэдэхгүй гэснийг тэмдэглэлд тусгав гэсэн тэмдэглэл” /58хх-248-250х/,

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /59хх-3х/,

Байрны гэрчилгээ, итгэмжлэл, байр худалдах гэрээ /58хх-57-60х/,

Гэрч Д.Батжаргалаас бичиг баримтыг хураан авсан тэмдэглэл /58хх-73, 76-77, 100-112х/,

Гэрч Л.Гантамираас бичиг баримт хураан авсан тэмдэглэл /58хх-218-219х/,

Нэгжлэгээр хураагдсан “Чингис Эко тур” ХХК болон Б.Уранчимэг нарын хооронд байгуулсан хувийн орон сууц захиалгаар бариулж, худалдах худалдан авах гэрээ /59хх-34-41х/,

Нэгжлэгээр хураагдсан “Чингис Эко тур” ХХК болон Д.Батжаргал нарын хооронд байгуулсан хувийн орон сууц захиалгаар бариулж, худалдах худалдан авах гэрээ /59хх-45-53х/,

Нэгжлэгээр хураагдсан “Чингис Эко тур” ХХК болон С.Б нарын хооронд байгуулсан хувийн орон сууц захиалгаар бариулж, худалдах худалдан авах гэрээ /59хх-58-65х/,

Нэгжлэгээр хураагдсан орон сууц хүлээлгэн өгсөн актууд /59хх-71-117х/,

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 560 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа мэдээлэл /59хх-177х/,

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 472 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа мэдээлэл, холбогдох баримтууд /59хх-180-235х/,

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 456 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа мэдээлэл, холбогдох баримтууд /59хх-236-250, 60хх-01-58х/,

Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 416 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа мэдээлэл, холбогдох баримтууд /60хх-71-95х/,

Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн мөрдөгч, комиссар Х.Аюушийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу, шинжээчээр томилогдсон “Мишээл-Од Аудит” ХХК-ийн шинжээчийн: 2007 оноос хойш Оюу толгой ХХК-д түлш шатахуун, тос тосолгооны материал нийлүүлсэн, кэмп, катерингийн үйлчилгээ үзүүлсэн компаниудын ажил гүйцэтгэсэн гэрээнүүд болон нягтлан бодох бүртгэлийн журналд тусгагдсан ажил гүйлгээнүүдийг Авлигатай тэмцэх газраас ирүүлснийг дараах хөндлөнгийн мэдээллүүдтэй тулган шалгах ажлыг 2018 оны 05 дүгээр сараас 2019 оны 05 сар хүртэлх хугацаанд гүйцэтгэж дүгнэлт гаргалаа. Үүнд:

Кэмп, катерингийн үйлчилгээний худалдан авалтад хийсэн: Кью эф эс ХХК нь 2010 оноос 2012 онуудад Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэн 43.225.152.952 төгрөгийн, 2013 оноос нэрээ өөрчлөн Номадс катеринг энд интегратед сервисис ХХК-иар 20.736.000.732 төгрөгийн бүгд 63.961.153.685.23 төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн байна. Номадс Катеринг энд Интегрэйтэд Сервисис ХХК-ийн Оюу толгой ХХК-д үзүүлсэн кэмп, катерингийн үйлчилгээний гэрээний гүйцэтгэл  /төгрөгөөр/ зэрэг нотлох баримтууд нь С.Бын гэм буруутай үйлдлүүдийг тогтооход хангалттай байлаа.

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Ардчилсан Монгол Улсын эрхэм шүүгч ээ, Монгол төрийн нэрийн өмнөөс яллах, цагаатгах эрх бүхий эрхэм прокурорууд аа, Энэхүү шүүх хуралд оролцож буй нийт хүмүүс та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай. Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар хилс хэрэгт яллагдаж харь улсад хэлмэгдэн цаазлуулахынхаа өмнө Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж хэлээгүй юм билээ. Гэвч Монголчууд бид бараг бүтэн зууны турш Ерөнхий сайд А.Амар хэлмэгдэн цаазлуулахынхаа өмнө зүтгэсэн Монгол төрдөө гомдож ингэж хэлсэн гэж ойлгож итгэсээр ирсэн. Яагаад монголчууд бидэнд ингэж ойлгуулж, итгүүлж чадсан юм бол? Яагаад монголчууд бид харьд хэлмэгдэн цаазлуулсан Ерөнхий сайд маань хэлсэн гэх Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг үгийн утгыг энэ олон жилийн хугацаанд задлан шилжилж, ухаж ойлгоогүй өдий хүрсэн юм бол? Одоо би, Нийслэлийн прокурорын газрын прокуроруудаас надад оноосон ялын дүгнэлтийг зүйл бүрээр нь няцаан тайлбарлахын хүсэж байна. Нэгт Яллагдагч С.Б нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан Оюу Толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд буюу Бахамас (Bahamas) аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони (ND Harmony LTD) компанийн Швейцарын Холбооны Улсын KC AG банк дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Aйвэнхоу Mайнз компаний 150,000 ширхэг хувьцааг 1,393,321.38 ам.доллар буюу 2,016,749,098.26 төгрөгөөр худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэсэн талаар тайлбар Прокурорууд үнэт цаасны зах зээлийн талаар ойлголт муутай байгаа талаар, Яллах дүгнэлт үйлдсэн прокурорууд сайн хуульчид, мэргэжилтнүүд, төрийн албан хаагчид гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ эдгээр прокуроруудын зах зээлийн эдийн засгийн талаар, тэр тусмаа олон улсын үнэт цаасны зах зээлийн талаар үнэхээр дутуу дулимаг мэдлэгтэй, буруу ойлголттой байна. Үүнд хувь хүн өөрийнхөө мөнгөөр олон улсын үнэт цаасны зах зээлээс хувьцаа худалдан авахад хэн нэг хүн, аль нэгэн Аж ахуй нэгж, компани, байгууллага, аль нэгэн тусгаар улсад хохирол, хор уршиг учрахгүй. Эдийн засаг, санхүүгийн утгаараа хувь хүн тухайн өдрийн үнэт цаасны зах зээлийн ханшаар бэлэн мөнгөө хувьцаанд шилжүүлж байна гэсэн үг юм. Тухайн хувь хүний хувьд ч, санхүү эдийн засгийн утгаар ч огт алдагдалгүй бизнесийн төрөл юм. Олон улсын үнэт цаасны зах зээл дээр хувьцаа худалдан авах, худалдах үйл явц нь энэхүү үйлчилгээг үзүүлэх эрх авсан компани эсвэл энэхүү үйлчилгээ үзүүлэх эрх авсан интернетийн платформ, аппликэйшнаар дамжуулж оролцдог тул энэхүү үйлчилгээ үзүүлж байгаа компани, аппликэйшнд нь тухайн хүний эрхэлж байгаа ажил, албан тушаал, яс үндэс, хүйс, арьс өнгө огт хамааралгүй ийм бизнесийн төрөл юм. Тийм учраас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олон улсын үнэт цаасны зах зээлд оролцоно гэсэн ойлголт огт байхгүй. Олон улсын үнэт цаасны зах зээлд оролцож хувьцаа худалдан авах, худалдах нь дэлхий нийтэд нээлттэй явагддаг бизнесийн харилцаа бөгөөд аль нэг улсын албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийдэг бизнес огт биш юм. Олон улсын үнэт цаасны зах зээлийн бизнес нь тооцоо судалгаанд үндэслэн эрсдэл дээр суурилсан бизнес юм. Өндөр эрсдэл өндөр ашиг, их алдагдал, бага эрсдэл бага ашиг, бага алдагдал гэсэн зарчим үйлчилдэг. Олон улсын үнэт цаасны зах зээлд оролцож хувь хүмүүс хэзээ хувьцаа худалдан авах, хэзээ худалдах асуудал нь тухайн хүний сонголтын асуудал байдаг. Уг сонголтоо өөрийн эрсдэл хийж чадах санхүүгийн нөөц бололцоо, судалгаа, мэдээлэлд үндэслэн урьдчилсан таамаглалд суурилан эрсдэлээ тооцож, урт болон богино хугацаанд хийдэг бизнес юм. Үнэт цаасны зах зээлээс авсан хувьцаагаа эргэж зарахад уг хувьцааг зарсан хүнд ашиг эсвэл алдагдал үүснэ. Гэхдээ хугацаа, хүү, валютын ханшны хөдөлгөөн гээд бас олон зүйлээс хамаардагийг тооцох ёстой. Энэ нь зөвхөн хувьцаа авч, зарсан хүнд л ашиг эсвэл алдагдал болон тооцогдох бөгөөд бусад хүн, хуулийн этгээд, тусгаар тогтносон улсад ямар нэг хохирол, хор уршиг учруулдаггүй, үүсгэдэггүй. Олон улсын үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцож буй албан тушаалтан ажил үүргийн давуу байдлыг урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал олгодог гэсэн маш буруу ойлголт яллах дүгнэлт бичсэн прокуроруудад байгаа нь иргэдийн шударгаар орлого олох боломж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төр нийтийн ашиг сонирхолыг зөрчиж байна гэж дүгнэж байгаагаар илэрхийлэгдэж байгаа бөгөөд энэ нь үнэхээр зах зээлийн болон үнэт цаасны зах зээлийн эдийн засгийн мэдлэггүй гунигтай бас өрөвдөлтэй дүгнэлт юм. Олон улсын хөрөнгийн зах зээлийн ойлголт муутай байвал тусгай мэдлэг шаарддаг үнэт цаасны зах зээлийн мэргэжилтнүүдээс шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж маш олон удаа энэ асуудлыг тавьж байсан. Хуулийн хэрэглээ талаас нь энэ асуудлаар анх 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Нийслэлийн прокурорын газрын прокурор Н. Отгонцэцэгийн гаргасан 1818 дугаар тогтоолд уг хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсгээр зүйлчлээд хохирлыг тодорхойлохдоо С.Б нь өөрийн оффшор бүсэд үүсгэн байгуулсан компаний данс дахь мөнгөөр худалдан авсан Aйвэнхоу Mайнз компаний хувьцааны үнийг өсгөж ашиг олох буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Aйвэнхоу Mайнз Монголия Инк ХХК, Айвэнхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнэл Холдинг лимитэд компаний хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан Монгол Улсын эрх ашигт хохиролтой Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газрын төлөөлөн гарын үсэг зурсан гэж тодорхойлж байсан. 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 236.2 дахь заалт нь өөрөө материаллаг хохирол шаарддаг тийм зүйл юм. Энэ утгаараа зөв байсан. Харин уг яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын 98 дугаар тогтоолд уг хохирол тодорхойлсон хэсгийг байхгүй болгосон. Учир нь 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын 2 дугаар тогтоолоор С.Быг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Рио Тинто, Айвэнхоу Майнз компаниудад татварын таатай нөхцөлийг бүрдүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас Монгол Улсын хуульд заасан татварыг авах боломжгүй болгож хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол хүчингүй болгосон. Ийм учир уг хохирол тогтоосон хэсэггүйгээр хувьцаа худалдаж авсан нь Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан хэмээн ялласан нь хууль зүйн хувьд эрх зүйн чадамжгүй тогтоол болсон. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн Эрүүгийн хуулийн 1.2 зүйлд заасан хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн талаар, Үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, дотоод мэдээллийг бусдад дамжуулах харилцаа нь 2014 он хүртэл Монгол Улсад эрүүгийн гэмт хэрэг гэж тооцож үздэггүй, Эрүүгийн хуулиар зохицуулагдаагүй байсан харилцаа юм. Дөнгөж 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэн Монгол Улсын хувьд үнэт цаасны зах зээлийн хөгжил дөнгөж эхэн шатандаа байсан бөгөөд 2014 оны Үнэт цаасны тухай хуулийг баталснаар үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж арилжаанд оролцох, үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах гэмт хэргийн төрлийг Эрүүгийн хуульд 2014 онд анх оруулсан. Зориуд нэг зүйлийг цохон тэмдэглэхэд уг хэргийг мөрдөн шалгаж байсан уг тогтоолын эхийг бичсэн Авлигатай тэнцэх газрын байцаагч хэрэв таны энэ хувьцаа худалдаж авсан явдал 2014 оноос хойш болсон бол 2002 оны Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсгээр эсхүл 2015 оны Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дугаар зүйлээр буюу үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, арилжаанд оролцох гэдгээр зүйлчлэх байсан юм. Нэгэнт 2009-2010 оны хооронд болсон учраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлинй 263.2 дахь хэсгээр зүйлчилж байна гэж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэсэн хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөнөө илэрхийлж байсан юм. Энэхүү үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглан, арилжаанд оролцох гэсэн эдийн засгийн гэмт хэргийн төрөл тухайн үед буюу 2014 оныг хүртэл эрүүгийн хэрэг гэж тооцогддоггүй байсан ч гэсэн хүнийг заавал буруутгахын тулд төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн авилга, албан тушаалын хэргийн зүйл ангийг төсөөтэй хэрэглэж зүйлчилсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар хэсэг нь 2002 оны Эрүүгийн хуульд 2014 онд шинээр орсон 166  дугаар зүйлийн 166.2 дахь заалт орохын өмнө ч, хойно ч яг хэвээрээ байгаа. 2015 оны Эрүүгийн хуульд 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт, 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсгүүд тус тусдаа зохицуулалттай өөр төрлийн гэмт хэргийн ангилалд багтсан харилцаа болохыг та бүхэн бэлхэнээ харж болно. Үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийн талаар, Мөрдөн байцаагчид болон прокуроруудын зүгээс албан тушаалын байдлаа урвуулсан, албан чиг үүргийн дагуу олж авсан мэдээлэл өөрөөр хэлбэл үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээлэл гэдэг нь юу байсан, ямар мэдээлэл байсан талаар нэг ч удаа асууж мэдүүлэг авч байгаагүй. Өөрсдөө энэ яг ямар мэдээлэл болохыг нотолж хэргийн материалд огт оруулаагүй. Одоогоор энэ нь яг ямар мэдээлэл байсан гэдгийг би огт мэдэхгүй, ойлгоогүй байна. Мөн хэргийн материал дээр ч энийг тодохойлоогүй байна. Үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн орнуудад 1930 оны үеэс эхлэн үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, дотоод мэдээллийг бусдад дамжуулах асуудлыг эрүүгийн хэргийн төрөл, зохицуулах харилцаа болгон хуульчилж эхэлсэн байдаг. Уг зохицуулалтад дотоод мэлээллийг авах боломжтой этгээдийг уг компанийн гүйцэтгэх удирдлага, уг компаний 10-аас дээш хувийг эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн гэх мэтчилэн, мөн дотоод мэдээллийг ашиглан үнэт цаасны зах зээлд оролцох хугацааг 6 сар гэх мэт маш нарийн зохицуулж тусгасан байдаг. Aйвэнхоу Mайнз компаний хувьцааны ханшид нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй тийм дотоод мэдээлэл 2009 онд хэнд ч байгаагүй гэж бодож байна. Харин Монгол Улсын Засгийн газар, Aйвэнхоу Mайнз компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах юм бол хувьцааны ханш тодорхой хувиар өснө гэсэн хүлээлт зах зээлийн эдийн засгийн анхан шатны мэдлэгтэй бүх хүмүүсийн дунд байсан. Энэ талаар эдийн засагчид, улс төрчид нээлттэй ярилцаж байсан бөгөөд Улсын Их Хурлын 2009 оны 8 дугаар сарын 19-25-ны хооронд хуралдсан ээлжит бус чуулганы хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд бичигдэн түүх болон үлдсэн байдаг бөгөөд энэ хэргийн материалд орсон байгаа. Гэвч хувьцааны ханш хэзээ хэдэн хувиар өсөж, хэзээ буурахыг хэн ч таахгүй, энэ бас зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээнээс хамаарахгүй, зэсийн дэлхийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, зэсийн үнийн хэлбэлзэл, дэлхийн эдийн засгийн хөгжлийн ерөнхий хандлага гээд олон хүчин зүйлүүдээс хамаардаг ойлголт юм.  Хөрөнгө оруулалтын гэрээ  байгуулах талаарх бүх хэлэлцээр Засгийн газар, Улсын Их Хурлын хуралдаанууд нээлттэй явагдаж байсан бөгөөд Монголын үндэсний олон нийтийн телезизээр чуулганы хуралдаан олон өдрийн турш бүрэн эхээр нь шууд нэвтрүүлж байсныг дашрамд тэмдэглэн хэлье. Хэдийгээр тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхэд Aйвэнхоу Mайнз компаний хувьцааны үнэ өснө гэсэн хүлээлт байсан ч энэ нь бодит амьдрал дээр олон төрлийн эрсдэл байгааг зайлшгүй тооцож, эрсдэл хүлээх чадвартай байж хийх ёстой бизнесийн харилцаа байсан. Урт хугацаанд харилцаанд оролцох санхүүгийн эх үүсвэртэй байх. Дор хаяж нэг жилийн хугацаатай. хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхгүй байх эрсдэлтэй. Өмнө нь 2 ч удаа 2007, 2009 онуудад гэрээний төсөл УИХ-ын дэмжлэг аваагүй унасан. хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж зурагдсан ч гэсэн 6 сарын дотор хүчин төгөлдөр болох нөхцөлүүдээ хангаж чадахгүй бол гэрээ бас унах эрсдэлтэй байсан. Энэ болгонд хувьцааны ханш өсөхгүй, харин ч унах эрсдэлтэй. Харин гэрээ хийгдэж хүчин төгөлдөр болсон үед хувьцааны ханш өсөх магадлалтай. Миний хувьд 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тодорхой эрсдэлүүдийг хийж бага хэмжээний хувьцаа худалдаж авсан. 8 сарын дараа хувьцааны ханш 2 дахин өсөх үед зарсан. Хэрэв дахиад хүлээсэн бол 8 сарын дараа хувьцааны ханш 4 дахин өссөн байсан. Гэвч үүнийг тооцоолж эрсдэл үүрэх нь маш хүндрэлтэй. Энэ үйл явц нь нийтийн хүртээл болоогүй хувьцааны ханшид нөлөөлөх дотоод мэдээлэл буюу ялын дүгнэлт үйлдсэн прокуроруудын тодорхойлсноор албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээлэл гэгч зүйл байхгүй байсныг тодорхой гэрчилж байгаа юм. Мөн хувьцаа худалдан авч эргэн худалдсан хугацаа нь нийт 8 сар болж байгаа нь үнэт цаасны зах зээл өндөр хөгжсөн орнуудад дотоод мэдээлэл ашиглаж зах зээлд оролцох нийт хугацааны сонгодог жишиг болсон 6 сарын хугацаанаас аль хэдийн хэтэрсэн байгааг нь харахд үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх дотоод мэдээлэл байхгүй байсныг дахин баталгаажуулж байгаа тод жишээ юм. Олон улсын үнэт цаасны зах зээлд бүх иргэн,  дэлхийн бүх улсын иргэд нээлттэй оролцох эрхтэй. Аливаа нэг албан тушаалтан уг бизнест оролцох хүсэлтэй хэн нэгэн бусдын боломжийг хязгаарладаг ийм бизнесийн төрөл биш юм. Аливаа улсын төрийн байгуулалт, Засгийн газар, Засгийн газрын гишүүний үйл ажиллагаанаас хамаардаг бизнесийн төрөл огт биш юм. Харин тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй, үнэт цаасны зах зээлийн дэд бүтцэд холбогдсон хэн ч чөлөөтэй оролцох боломжтой, эрсдэлээ өөрсдөө хариуцдаг, алдаж онодог ийм л нээлттэй бизнесийн төрөл юм. Харин тухайн үед буюу одоогоос 11 жилийн өмнө үнэт цаасны зах зээлийн дэд бүтцэд холбогдох түвэгтэй, сул хөгжсөн, 2008-2009 онуудад дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралаас болоод урт хугацаанд эрсдэл хийх чадвартай санхүүгийн нөөцтэй хүмүүс Монголд ховор байсан байж болзошгүй. Энэ үеийг ашиглан олон улсын үнэт цаасны зах зээл дээрээс ашиг олж Монголдоо оруулж ирж, валютын нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүх хүмүүст харин ч Монголын ард түмэн, Монголын засгийн газар талархах ёстой. Ер нь үнэт цаасны зах зээл хөгжсөн улс орнуудын иргэд шууд ба шууд бусаар хувьцааны бизнест холбогдсон байдаг бөгөөд энэ нь тэдний хувьд хадгаламж нь, хөрөнгө оруулалт нь, ирээдүйн амьдралын баталгаа нь болдог бөгөөд өргөн утгаар нь авч үзвэл тухайн улс орны улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, хөгжлийн суурь нь болж байдаг юм. Энэ бүхнийг дүгнэн хэлэхэд яллах дүгнэлтэд дурдсан албан тушаалын байдлаа урвуулсан, албан чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхолоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан өөрийнхөө мөнгөөр тодорхой тооны хувьцааг худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гээд авилга, албан тушаалын гэмт хэргээр буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйлээр яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байгааг дараах байдлаар нэгтгэн дүгнэж хэлье. Энэ эрүүгийн хэргийг үүсгэн шалгаж байгаа бүх материалыг би өөрөө анхнаасаа сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн. Мөн Швейцарын Холбооны Улсын Ерөнхий Прокурорын газраас 4 жил мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж баталгаажуулж надад ирүүлсэн бүх материалыг 1500 орчим хуудас материал нь миний өмнө нь гаргаж өгсөн бүх материалуудыг баталгаажуулсан байсан бүрэн эхээр нь дахин өгч анхнаасаа хууль, хяналтын байгууллагуудтай хамтарч ажилласан утгаараа ч, уг хэргийг мөрдөн шалгаж, хяналт тавьж буй Авлигатай тэнцэх газрын мөрдөгч, прокуроруудын үнэт цаасны зах зээлийн харилцааны талаар болон санхүү эдийн засгийн ойлголт муу байгаа утгаараа ч, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсгээр зүйлчилсэн ч уг зүйлд заасан материаллаг хохирлын бүрэлдэхүүнгүй байгаа утгаараа ч, албан тушаалын байдлаа урвуулсан албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээлэл гэдгээ хэргийн материалд оруулж нотлоогүй байгаа, нэг ч удаа тодорхойлоогүй утгаараа ч, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн Эрүүгийн хуулийн хууль ёсны зарчмыг ноцтой зөрчиж байгаа утгаар нь авч үзвэл энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байгаа эрхэм шүүгч та анхааралдаа авна гэж найдаж байна. Яллагдагч С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон хувьцааг 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, хөрөнгө оруулалтын гэрээний 15.7 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан өдөр буюу 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Айвэнхоу Майнз компаний 150,000 ширхэг хувьцааг 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 2,739,197.49 ам. доллар буюу 3,838,903,106.31 төгрөгөөр худалдаж, 1,345,876.11 ам. доллар буюу 1,886,204,991.88 төгрөгийн ашиг олсон бөгөөд уг мөнгөнөөс 1.2 сая ам. доллар буюу 1,687,584,000 төгрөгийг оффшор бүсэд үүсгэн байгуулсан ND Harmony LTD компанийн Швейцарын Холбооны Улсын KC AG банк дахь данснаас 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй “Ийстерн Металс” ХХК-ний Голомт банк дахь 8115002953 дугаартай дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглан мөнгө угаасан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэсэн талаар 2008 оны 5 дугаар сард үнэт цаасны зах зээлийн дэд бүтцэд холбогдож, тодорхой хэмжээний санхүүгийн эх үүсвэртэй байснаа ашиглан эрсдэл хийж олон улсын үнэт цаасны зах зээлийн үйл ажиллагаанд оролцож 2009-2010 онуудад 8 сарын хугацаанд тодорхой хэмжээний ашиг олсон, үүний тодорхой хэсгийг тэр даруйдаа буюу одоогоос 10 гаруй жилийн өмнө оруулж ирснийг мөнгө угаах гэмт хэргийг санаатай хийсэн гэж ялласан байна. Манай Авлигатай тэмцэх газар , прокуроруудыг зүгээс үзэж байгаагаар уг олсон ашгаа тэнд нь байлгаад байсан бол мөнгө угаах гэмт хэрэг биш байх байсан юм байна. Яаж ингэж бодож сэтгэж чадаж байна? Хүнийг буруутгаж болно, гэхдээ монголчууд бид эх оронч байх ёстой бус уу? 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралд хамгийн хүндээр өртсөн Монгол орны хувьд бид бараг 6 сарын дотор улсынхаа валютын нөөцийнхөө тал хувийг алдаж байсан энэ үед Монголд валют ирж ирэх нь юу юунаас илүү үнэ цэнэтэй зүйл байсан юм. Олон улсын үнэт цаасны зах зээлээс олсон ашгийн тодорхой хэсгийг Монголдоо оруулж ирснийг мөнгө угаасан гэмт хэрэг гэж буруутгахын тулд олон улсын үнэт цаасны зах зээлээс хувьцаа худалдаж авсныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан чиг үүргийн дагуу олж авсан мэдээлэл ашигласан гэж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж эрүүгийн хуулийн хууль ёсны зарчмыг ноцтой зөрчиж, яллах дүгнэлт үйлдсэнийг гэмт хэргийн шинжгүй болохыг олон нотлох баримтаар үндэслэн хангалттай няцаасан билээ. Хэрэв хувьцаа худалдаж авсан нь гэмт хэргийн шинжгүй бол олсон ашгаа Монголдоо оруулж ирсэн нь мөнгө угаах гэмт хэрэг биш болох нь маш ойлгомжтой. Оффшор бүсэд бий болгосон орлого, ашгаа Монголдоо оруулж ирэх үйл явцыг мөнгө угаах гэмт хэрэг мэтээр зүйлчилж байгаа нь оффшор бүсээс мөнгөө Монгол руугаа оруулж ирэхийг уриалсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санал, санаачлагыг Авлигатай тэнцэх газар , прокурорын байгууллагууд эсэргүүцэж байгаа үйлдэл гэж ойлгогдож байна. Энэ жишиг нь цаашдаа оффшор бүсээс Монголдоо мөнгө оруулж ирэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ихэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл болно. Оффшор бүсэд бий болгосон орлого, ашгаа одоогоос 10 жилийн өмнө буюу Ерөнхийлөгч Х.Баттулга санал, санаачилга гаргахаас 7 жилийн өмнө би сайн дураараа оруулж ирсэн юм. Анх энэ асуудлаар 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхдээ мөнгө угаах гэмт хэрэг 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөг хүртэл үргэлжилж байна гэсэн байсан. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр уг тогтоолд өөрчлөлт оруулахдаа мөн л мөнгө угаах гэмт хэрэг 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөг хүртэл үргэлжилж байна гэсэн. Энэхүү тулгаж байгаа ялыг би үнэхээр ойлгохгүй байгаа юм. Энэ гэмт хэрэг яагаад зогсохгүй байгаа юм бэ? Жил хагасын өмнө үргэлжилж байна гэсэн. Одоо ч үргэлжилж байна. Энэ мөнгө одоо хаана, ямар хэлбэрээр, яаж угаагдаж байгааг тодорхойлж нотолсон баримт хэргийн материалд байхгүй юм. Энэ талаар надаас мэдүүлэг тайлбар авч байгаагүй. Миний хувьд 10 жилийн өмнө байсан мөнгө үрэгдээд дууссан. Би бол мэдэхгүй. Прокурорууд мэдээд байгаа мөртлөө энэ гэмт хэргийг яагаад зогсоохгүй мөнгө угаалтыг үргэлжлүүлээд байгааг гайхаад олохгүй байгаа юм. Энэ нь хэргийн хөөн хэлэлцэх хугацаанаас давуулж хэрэг үүсгэхийн тулд ийм арга хэрэглэдэг юм байна гэж ойлгож байгаа. Өмнө нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Оюу Толгойн асуудлаар албан тушаалын хэрэг үүсгэхэд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учир зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэсэн 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай зүйл анги нэмж хэрэг нээгээд уг асуудлаараа нэг ч удаа нэг ч хүнээс мэдүүлэг авч байгаагүй байж байгаад уг хэрэг 2020 оны 3 дугаар сарын 5-нд хаагдсан. Тийм учраас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа аль 5 жилийн өмнө өнгөрсөн учраас энэ хэргийн мөнгө угаалт олон жил дарааллан давхар давхар яллах дүгнэлтүүүд гаргасан байна. Энэ асуудлаар Монголдоо 7 жил, Швейцарын Холбооны Улсад 4 жил хэрэг үүсгүүлэн мөрдөн шалгагдсан. Монголд хэргийг дахин сэргээж, Швейцарын Холбооны Улсад хэрэг үүсгүүлсэн материалууд нь Монголын тухайн үеийн зарим улс төрчид, Монгол ба Швейцарын төрийн бус байгууллагууд оролцож хуурамч материалуудаар үүсгүүлсэн болохыг Швейцарын Холбооны Улсын Ерөнхий Прокурорын газрын, манай Авлигатай тэмцэх газар нотолсон байгаа бөгөөд хэргийн материалд энийг дурдсан байгаа. Швейцарын Холбооны Улсын Ерөнхий Прокурорын газраас мэргэжлийн аргаар мөнгө угаасан, авлига авсан байж болзошгүй гэсэн асуудлаар 2016 оны 7 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэн 4 жил шалгасны эцэст уг хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Швейцарын Холбооны Улсын Ерөнхий прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан 1500 орчим хуудас материалыг Монголд явуулах эсэх асуудлаар шүүх хурал хийх талаар надад хандсан. Учир нь Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд эрх зүйн харилцан туслах гэрээ байхгүй байсан учраас Эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Тэр үед би шүүх хурал хийх шаардлагагүй, цуглуулсан бүх материалаа яаралтай Монголд ирүүлнэ үү. Энэ нь Авлигатай тэмцэх газарт миний өмнө нь гаргаж өгсөн материалуудыг баталгаажуулах юм гэсэн учир Монголд шууд ирүүлсэн. Надад ирүүлсэн хувийг би Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид бүрэн эхээр нь гаргаж өгсөн. Харин үүний дараа буюу Монгол Улсад 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан байж магадгүй гэсэн хэргийг үүсгэсэн. Дээрхээс харахад Швейцарын Холбооны Улсын Ерөнхий Прокурорын газраас, манай Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Прокурорын газар бүгд нэг л ижил материал дээр ажилласан гэсэн үг юм. Монгол Улсынхаа хууль хүчний байгууллагуудын хүмүүсийг Швейцарын Холбооны Улсаас дутуу гэж үнэлж байгаа юм биш, гэхдээ Швейцарын Холбооны Улс бол дэлхийн санхүүгийн нэг том төв, үнэт цаасны зах зээл, эдийн засаг санхүүгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд эдийн засгийн чиглэлийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар маш арвин туршлагатай улс. Яг ижил материал дээр Швейцарын Холбооны Улсын Ерөнхий Прокурорын газрын 4 жил ажиллаад мөнгө угаах, бүр мэргэжлийн аргаар мөнгө угаах гэмт хэрэг байхгүй байна гэж хэргийг хаасан байхад манай Авлигатай тэнцэх газар, Нийслэлийн Прокурорын газар зориуд олон хуулийг зөрчин “мөнгө угаасан” гэж хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдсэн байгаад үнэхээр их эргэлзэж байна. Энэ хэрэгтэй холбоотой Швейцарын Холбооны Улсын KC AG банкнаас гаргуулж авсан үндсэн материал нь Швейцарын Холбооны Улсынх юм гэдгийг онцлон тэмдэглэж байгааг минь эрхэм шүүгч та анхааралдаа авна гэж найдаж байна. 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын 98 дугаар тогтоолоор 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын 1818 тоот эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа мөн давтан үйлдлээр С.Б нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан Оюу Толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-ийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюу Толгой ХХК-тай 2010-2012 онуудад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43,225,152,952 төгрөгийн, 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчлөн “Номадс катеринг энд интегратэд сервисэс” ХХК-иар 20,736,000,732 төгрөгийн бүгд 63,961,153,685.23 төгрөгийн орлого олж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь зааснаар гэсэн талаар тайлбарлъя. Энэ эрүүгийн хэргийг үүсгэж шалгасан олон жилийн хугацаанд энэ асуудлаар нэг ч удаа хөндөгдөж байгаагүй, гэрч, сэжигтэн, яллагдагчаар татан мэдүүлэг огт авч байгаагүй, нотлох баримтаар тогтоогдоогүй, баримтыг илт гуйвуулсан, илт үндэслэлгүй яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхээс ажлын 2 хоногийн өмнө танилцуулсан хилс ял юм. Хоёр зүйлийг тодруулж хэлэхэд эрхэм шүүгч та тодорхой ойлгох болно. Прокурорууд яллах дүгнэлтэндээ Сангийн сайдаар ажиллах үедээ намайг хоёр хувийн компанийн хоорондын ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан гэсэн байна. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жил болж байна. Хувийн компаниудын, ер нь Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Компанийн тухай болон холбогдох бусад хуулиудаар зохицуулагддаг. Хувийн компаниудын хооронд хийгддэг гэрээ хэлцэл нь тэдгээр компаниудын ашигтай ажиллах, хамгийн сайн үйлчилгээ авах гэсэн бизнесийн ашигтай ажиллагаа, зорилго дээр үндэслэгдэг компаниудын эрх бүхий хүмүүсийн хооронд хийгддэг гэж би ойлгож байгаа. Монгол Улсын төрийн ямар ч албан хаагч хувийн компаниудын хооронд хийгддэг гэрээ хэлцлийг байгуулдаггүй гэдгийг онцлон тэмдэглэе. Миний гэр бүлийн хүн энд дурдагдсан “Кью Эф Эс”, “Номадс катеринг энд интегратэд сервисэс” ХХК-иудын хувьцааг огт эзэмшиж байгаагүй, одоо ч эзэмшдэггүй. Энэ бүх мэдээллийг Улсын бүртгэлийн газрын лавлагаанаас шууд авч үзэх боломжтой. Хэргийн материалд манай гэр бүлийн хүнийг энэ компанийн хувьцааг эзэмшдэг гэсэн огт нотолсон баримт бичиг байхгүй байгаа гэдгийг дахин хэлэх нь зүйтэй хэмээн гэж үзэж байна. Энэ асуудлыг надад 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Пүрэв гарагт танилцуулсан. Уг асуудлаар гомдол тайлбар гаргахаар зохих дээд шатны прокуроруудад хуулийн хугацаанд хандсан. Харин яллах дүгнэлтийг ажлын 2 хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 9-ний Даваа гарагт гаргасан. Энэ асуудлаар Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газарт хуулийн дагуу гомдол гаргахад нэгэнт яллах дүгнэлт үйлдсэн тул таны гомдлыг шүүх рүү шилжүүлсэн гэсэн хариу 2020 оны 3 дугаар сарын 13, 3 дугаар сарын 26-ны өдөр тус тус ирүүлсэн. Хэрэв энэ асуудлыг мөрдөн байцаах болон прокурорын хяналтын шатанд мэдүүлэг тайлбар авсан бол ийм илт алдаатай асуудлыг яллах дүгнэлтэд оруулахгүй байсан байх гэж найдаж байна. Яллагдагч С.Б нь 2004-2016 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна доторх тавилгын хамт 852,880,691.4 төгрөгийн үнэлгээтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо Нүхтийн зам гудамж 252 тоотод байрлах 362.98 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Х.Дөчинтав гэх хүний нэр дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч хөрөнгө орлогоо нуусан гэсэн талаар, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Авлигатай тэнцэх газрын мөрдөгч Ц.Балдоржид анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн нэр дээр байдаг ХУД-ийн 11-р хороо Зайсангийн гудамж, Белла Виста хотхон Таунхаус 14 тоотыг мэдүүлсэн. Мөн хүний нэр дээр байгаа газар дээр зуслангийн байрны суурь аваад байр бариулж байгаа, уг байр нь баригдаж дуусаагүй байгаа гэж мэдүүлэхэд, дуусаагүй бөгөөд таны нэр дээр биш тул та мэдүүлэх шаардлагагүй гэж хэлээд мэдүүлэгт оруулаагүй. Тухайн үед мэдүүлгийн давхар видео бичлэг хийгдэж байсан тул энэ бүхэн бичигдэн үлдсэн байх ёстой. Мөн хэргийн матералд энэ видео зэргийг хавсаргасан байсан. Гэтэл түүнээс хойш 2 жилийн дараа 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Авилгатай Тэмцэх Газрын мөрдөгч яг нэг ажлын хэсгийн гишүүн, мөрдөгч Э.Оюунболд энэ асуудлаар хөрөнгө орлогоо нуусан гэж хэрэг үүсгэж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Уг нь үүсгэсэн хэрэг нь хөрөнгө орлого нэмэгдсэнээ үндэслэлтэй тайлбарлах эсэх асуудал байсан бөгөөд уг байшинг барьсан бүх хөрөнгө миний гэр бүлийн хүн 100% эзэмшдэг “Товхонхан” ХХК-иас 100 хувь гарсан, барилга баригдах үеийн буюу 2015-2019 оны тус компанийн хуваарилсан ногдол ашиг нь уг байшингийн санхүүжилтээс 3 дахин их байгааг Авилгалтай Тэмцэх Газар, түүнээс хөлсөлсөн аудитын компанийн тайлан, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийдэг компаний дүгнэлтээр бүрэн дүүрэн батлагдаж байгаа юм. Мөн С.Бын нэр дээрх Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн гудамж, Белла Виста хотхон Таунхаус 14 тоотод байрлах орон сууц, авто зогсооолын зориулалттай 1,468,885,290 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө, түүний хүүхэд Б.Гомбо-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн гудамж, Белла Виста хотхоны 300 дугаар байрны 316 тоотод байрлах орон сууц, зоорийн давхарын В1-5, В1-6 тоотод байрлах авто зогсооолын зориулалттай 1,102,863,110 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг тус тус өөрийн хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болгохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэсэн талаар, Эдгээр 2 байрны гэрээ 2007 онд хийгдсэн, төлбөрүүд нь 2009 онд хийгдэж дууссан. Таунхаус 14 тоотын орон сууцыг 2010-2016 оны өөрийн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ байнга мэдүүлж ирсэн бөгөөд төлбөр хийсэн бэлэн мөнгөний кассын баримтуудыг Авлигатай тэнцэх газарт гаргаж өгсөн болно. Мөн 300 дугаар байрны 316 тоот орон сууцны төлбөр тооцоотой холбоотой баримт, холбогдох түүхчилсэн тайлбаруудыг Авлигатай тэнцэх газарт гаргаж өгсөн болно. 2007 оны гэрээ нь хийгдэж төлбөрүүд нь 2007-2009 оны хооронд хийгдэж дууссан байрны төлбөртэй холбоотойгоор 2002 оны Эрүүгийн хуульд, 2012 онд шинээр орсон Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 270 дугаар зүйл буюу хууль бусаар хөрөнгөжих болон 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 зүйл үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдгээр зүйлчлэн хэрэг үүсгэх нь 2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн хууль буцаан хэрэглэхийг хориглосон суурь зарчмыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. Дашрамд хэлэхэд яллах дүгнэлтэд эдгээр орон сууцнуудын төлбөр гэрээний он сар өдрүүдийг огт дурдаагүй хийсэн. Өөрөөр хэлбэл, 2009 онд үйлчилж байсан Монгол Улсын Эрүүгийн хуульд хууль бусаар хөрөнгөжих, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн гэмт хэрэг байгаагүй болохыг эрхэм шүүгч та анхааралдаа авна гэдэгт итгэж байна. Монголын төрд 18 жил чин сэтгэлээсээ зүтгэснээ би нэр төрийн хэрэг хэмээн үзэж бахархдаг. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн олон ажлуудын дундаас 5 том ажлаа дурдахыг хүсэж байна. Энэ хугацаанд 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт Монголын залуучуудын байгууллагыг манлайлан оролцож Монгол Улсаа ардчилсан улс болгох улс төр, эдийн засаг, эрх зүйн үндэс болсон ардчилсан Үндсэн хуулийг 24 настайдаа боловсруулан батлалцсан хамгийн залуу Ардын их хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн байсан. 2004-2006 онд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг зохион байгуулах Үндэсний хорооны орлогч даргын хувьд Төрийн ордны өмнө байсан Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын бунханаас шарилыг нь шилжүүлэн чандарлаж, Төрийн ордны хойд цэцэрлэгийн талбайгаас Ж.Самбуу гуайн шарилыг нүүлгэн Алтан Өлгийд хүндэтгэлтэйгээр оршуулж, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Чингис хааны хөшөөг үл тасрах 3 цагийн хэлхээнд Төрийн ордны өмнө хүндэтгэлтэйгээр залах ажлыг удирдан зохион байгуулсан. 2008-2012 оны хооронд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллахдаа 2008-2009 оны дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямралд хамгийн их өртсөн Монгол орноо хямралаас гаргах арга хэмжээг олон улсын валютын сантай хамтран Стэнд бай хөтөлбөртэй уялдуулан богино хугацаанд амжилттай авч хэрэгжүүлсэн. Мөн 2009 оны 10 дугаар сарын 6-нд 3 Улсын Их Хурал, 5 Засгийн газар дамжин шийдэгдээгүй байсан Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хуулийн дагуу Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрүүдийн дагуу амжилттай байгуулж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тунхагласан гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдаа 30:30:40 харьцаатай байна гэсэн зарчмыг хэрэгжүүлж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж чадсан. Ингэхдээ Монгол Улсын уг төслөөс хүртэх үр өгөөжийг өмнөх төслөөс 3.2 тэрбум ам. доллараар нэмэгдүүлж чадсан. Мөн 2011 онд Оросын холбооны улсад төлөх их өрийн үлдэгдэл болох 180 сая орчим ам. долларын өрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 70 хувь хөнгөлж чадвал сайн байна гэсэн чиглэлтэй хэлэлцээрийг 2 жил гаруйн хугацаанд хийж, 97.8 хувь хөнгөлүүлж амжилттай шийдвэрлэж чадсан. Ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд зэрэг шилжилт хийж байгаа, 2 том орны дунд орших жижиг орны хувьд Монгол орны минь хөгжил дэвшил, сорилт бэрхшээлүүдтэй тулгарч байгаа ч олон улсын ангиллаар дундаж орлоготой болсон, жинхэнэ ёсоор тусгаар тогтносон, өөрсдийнхөө эрхээр зовж, жаргаж яваа улс орон болсон. Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар хэлмэгдэн харьд цаазлуулахынхаа өмнө Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж хэлээгүй юм билээ. Хоёр том улсын дунд орших Монгол Улсынхаа эмзэг хувь заяаг мэдэрсэн Монгол төрийн зүтгэлтний хувьд Монголын төрд үнэнч зүтгэх халтай гэж харуусан хэлсэн юм байна лээ. Монголчуудыг монголчуудаар нь хэлмэгдүүлдэг Монголынхоо эмзэг хувь заяаг хойч үеийнхэндээ анхааруулж, сануулсан төрийн хар хайрцагны бодлогыг илэрхийлсэн Монголоо гэсэн төрийн зүтгэлтний сэтгэлийн харууслын үг байсан юм билээ. Монголын төрд үнэнч зүтгэх халтай. Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээ. Гэхдээ энэ гэрээг ахалж хийсэн хүний хувьд 10 жил муу сайнаар хэлүүлж, улмаар эрүүгийн хэрэг үүсгүүлж, баригдан хоригдож байсан ч 2020 оны 3 дугаар сарын 5-нд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Монгол УИХ 2019 оны 12 дугаар сарын 19-нд 92 дугаар тогтоолоо гаргаж 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад ашигтай хийгдсэнийг дахин баталгаажууллаа. Гэмтлийн улмаас удаан хугацаанд хэвтэрт байсны дараа эзэмшсэн мэргэжил, залуу насандаа эрдэж хөрөнгө мөнгийг гаднаас босгож Монголдоо оруулж ирж болно, чадна гэсэн өөдрөг бодлоор эрсдэл хийж 12 жилийн өмнө олон улсын үнэт цаасны зах зээлд оролцсон минь сүр дуулиантай оффшорын асуудал болж, 7 жил Монголдоо, 4 жил Швейцарын Холбооны Улсад эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгагдлаа. Мөнгө угаасан байж болзошгүй гэж, авлига авсан байж болзошгүй гэсэн Швейцарт үүсгэн 4 жилийн турш мөрдөн шалгасан хэргийн Швейцарын Холбооны Улсын Ерөнхий Поркурорын Газраас хэрэгсэхгүй болгосон. Монгол Улсаа жинхэнэ утгаар нь тусгаар тогтнуулсан, ардчилсан Үндсэн Хуулийг батлалцсан, Монгол түмний дээдийн шүтээн болсон Их Эзэн Чингис Хаанаа Төрийн ордны өмнө залах ажлыг гардан удирдсан, Монгол Улсын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийж чадсан, Оросын холбооны улсад төлөх их өрийн үлдэгдлийг хөнгөрүүлж төлөх хэлэлцээрийг амжилттай хийж нэг хөршийнхөө өмнө өргүй нүүр бардам улс орон болгоход оролцсон намайг янз бүрийн ахуйн чанартай зохиомол хэргээр яллах нь хэний сонирхол вэ? Монголын төрд үнэнч зүтгэх үнэхээр халтай гэж үү? Монгол Улсын ардчилсан Үндсэн Хуулийн суурь зарчмуудын нэг Монгол Улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчимд би итгэж байна. Эрхэм шүүгч ээ, би Таныг энэхүү хэргийг Монгол Улсын нэрийн өмнөөс шударга үнэнээр шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна. Их баярлалаа. Оффшор бүсэд компани байгуулж банкинд данс нээсэн талаар Эрүүгийн хэргийг анх надад 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Авлигатай тэнцэх газраас албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусар хөрөнгөжсөн гэдэг эрүүгийн хэргийг үүсгэж мөрдөн шалгасан. 2014 оны 03 дугаар сарын 12-ны дүүргийн прокурорын газрын 286 дугаар тоот тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Монголын байгаль орчины хуульчдын холбоо төрийн бус байгууллага гэмт бүлэглэлтэй тэнцэх олон улсын байгууллага болон Монголын зарим улс төрчдын зүгээс 2009 онд Баярцогтийн Швейцар дахь банкны дансанд Австралийн банкнаас 9.2 тэрбум орсон гэж хуурамч материалуудыг гаргаж хэрэг үүсгүүлсэн. Монгол улсад Нийслэлийн Прокурорын газрын 23 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээсэн. Монгол Швейцарын олон нийтийн байгууллага Монголын улс төрчдийн оролцоотой хүмүүсийн хуурамч материалд тулгаарлаж хэрэг нээсэн. Ингээд 2017 онд анх Авлигатай тэнцэх газарт сэжигтэнгээр байцаалт өгсөн. Дараа нь 2017 оны 06 дугаар сард Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас Швейцарын улсын ерөнхий прокурорт Авлигатай тэнцэх газрын хүсэлтийг уламжлаж 124 хуудас материалыг Швейцарийн улсын элчин сайдын яамаар дамжуулан өгсөн. Энэ хэрэгтэй холбоотой Швейцарийн улсад эрүүгийн хэрэг нээсэн. Швейцарийн холбооны улсад 2 хэрэг зэрэг нээгдсэн байгаа. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 1-ны өдөр Монгол улсадшинэ эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу надад хэрэг бүртгэлтийн хэргийг дахин Авлигатай тэнцэх газраас нээсэн. Энэ үед бол би оффшор данс байгуулсан талаар бүгдийг мэдүүлэгт өгсөн байгаа. Миний бие С.Б нь гэмтэл авсаны улмаас 2006 оны 12 дугаар сараас 2007 оны 04 дүгээр сар хүртэл удаан хугацааны турш хэвтэрт байсан. Энэний дараа хөрөнгө оруулалтын сан гэж зүйл байгуулахаар шийдсэн учир нь би Америкийн нэгдсэн улсад эдийн засгийн удирдлагаар төгссөн. Манай ангид бол маш олон хөрөнгийн биржид ажилдаг залуус суралцдаг байсан. Танай улс уул уурхайн бизнестэй чи хэвтэрт байгаа юм чинь интернэтээр бизнес хийх боломж чамд олон байгаа гэж хэлсэн. Тэр үедээ би өөрийн 3 найзаас Баярхүүгээс 350 мянган доллар, Ганзоригоос 350 мянган доллар, Есөнмөнхөөс 350 мянган доллар, өөрийн 630 мянган долларыг нэмээд ойролцоогоор 1.68 сая долларыг цуглуулсан байсан. 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр данс нээлгэхээр бичиг баримтаа бүрдүүлсэн. Энийг тухайн банкны менежэрт гарын үсэг зураад үлдээсэн. Энэ бүх зүйл 2008 оны сонгуулиас 2 сарын өмнө болсон асуудал. Дараа нь би Сэлэнгэд бизнес эрхэлдэг байсан Дэлгэрсайханд өөрийн 1.2 сая еврог Монголдоо өгөөд энэ мөнгийг миний данс руу шилжүүлж өгөөж гэсэн хүсэлт тавьсан. Яах гэж байгаа юм гэж асуухаар нь би хувьцааны бизнест оролцож сан байгуулах гэж байгаа юм. Хэрвээ чамд мөнгө байгаа бол өгчих, тэгэх юм бол хувьцаанд оруулаад эргэлдүүлэхэд ашигтай гэсэн. Надад 2 сая еврог урт хугацаатай буюу 5 жилийн хугацаатай, 5 сая еврог 14 жилийн хугацаатай зээлсэн. Ер нь бол анх чиний оруулсан хэмжээний мөнгө оруулж чадна гэж хэлж байсан. Гэхдээ 5 сая еврог тоног төхөөрөмжийн мөнгө байгаа гэхэрээ нь ямар ч байсан эргэлдүүлж байсан нь дээр та энийг надад зээлчих гэсэн чинь надад зээлсэн. Ингээд данс нээлгэх ажиллагаа удаан явагдсан. 2008 оны 9 сард нээгдсэн. Тэгээд шилжүүлэг хийгдсэн. Сонгууль болж манай нам ялагдсан. Хэдийгээр бид 25 суудалтай цөөн байсан хэдий ч тухайн үеийн Ерөнхий сайд санал гаргаад манайхыг засагтаа урьсан. Манайх бол засгийн газарт орно ч гэж бодоогүй би сангийн сайд болно ч гэж бодоогүй. Би тэгээд сангийн сайд болсон. 2008, 2009 онуудад санхүүгийн хямрал болсон. Монгол улсад маш хүндээр нөлөөлсөн. Тэр үед хүмүүс зээлсэн мөнгөнүүдээ эргүүлж авах хүсэлт тавьсан. Тэр үед бизнес эрхэлдэг Дэлгэрсайхан бол богино хугацааны мөнгөнүүдээ шууд авъя учир нь тоног төхөөрөмжнүүдийн мөнгөнүүдээ хийнэ гэж надаар 2 удаагийн төлбөрийг шууд тэндээс хийлгүүлсэн. Дээрээс нь надад 350, 350 мянган доллар зээлдүүлсэн байсан 2 найз маань бэлэн мөнгөний гажигдалт орлоо энэ мөнгөнүүдээ авъя гэсэн. Тэгээд би 3 сарын 25-нд 500 мянган ам.долларыг бизнес эрхлэгч Дэлгэрсайхан гэдэг хүн рүү шилжүүлээд Монголдоо авсан. Ингээд цаашаа эдийн засгийн байдал хүндэрсэн тул дахиж 1 сая еврог буцаан шилжүүлж эндээ 450 сая евротой тэнцэх 630 мянган долларыг авсан. Үлдэгдэлийг нь бол тооцсон байгаа. Энэ бүх зүлийг зээлийн үлдэгдэлд тооцсон. 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдөр яг өөрийн мөнгөөр буюу эрсдэл хийж чадах хэмжээндээ 1.3 сая ам доллараар хувьцаа худалдан авсан. 8 сарын дараа хийсэн ашгаасаа 1.2 сая долларын ашгийг 04 дүгээр сарын 21-ний өдөр голомт банкаар дамжуулан монголдоо оруулж ирсэн. Энэ хувьцаа худалдаж авсан мөнгө бол миний хувийн болон найз нараасаа зээлсэн мөнгө байгаа юм. Энэ мөнгө бол цэвэр хувийн их үүсвэртэй зээлсэн цэвэр мөнгө байгаа юм. Би нэг зүйлийг ойлгохгүй байгаа. Хүн өөрийн цэвэр мөнгийг бохир болгоод буцаад Монголдоо оруулж ирнэ гэсэн тийм ойлголт хаана ч байхгүй. Шилжүүлэгтэйгээ холбоотой Швейцарьт байсан бүх дансаа 2013 оны 05 дугаар сараас эхлээд хаасан. Оффшор компанийг бол маш удаан хаадаг юм байна лээ. Нээхэд 30 минутад нээсэн хэрнээ хаахад 1 жил 6 сарын хугацаа хэрэгтэй болсон. Учир нь гэвэл бүртгэсэн газар нь энэ компанид өр авлага байгаа гээд сонинд зарлаад 6 сар болоод, өр авлага байхгүй гэхээр дахиж шалгаж байгаад хаадаг юм байна лээ. 2014 оны 11 дүгээр сар гэхэд бүгд хаагдсан. 2018 оны 11 дүгээр сар гэхэд Швейцарь дахь миний өмгөөлөгчөөс надад 500 гаруй хуудас материал ирсэн. Монгол руу энэ материалуудыг явуулах талаар шүүх хурал болно гэсэн. Эрх зүйн туслалцаа үзүүлдэг гэрээ байхгүй учраас таны материалыг бид шүүхийн шийдвэргүйгээр Монголд өгч чадахгүй. Дээрээс нь танай өмгөөлөгч энэ бүх материал хуурамч материалд үндэслэгдэн хийгдсэн тул хүний эрхийг зөрчиж байна гэсэн шийдвэр гаргаж байна гэсэн. Тэгэхээр нь би тэгэж болохгүй би энэ материалаа Монголд гаргаад өгчихсөн. Танайхаас ирэх материал энийг баталгаажуулна гэж аваад, өөрийн майл хаягнаас Авлигатай тэнцэх газарын 3 мөрдөгчийг байлгаж байгаад хэвлэж гаргаж өгсөн. Миний майл хаяг дотор бол Монголын байгаль орчины хуульчдийн холбоо төрийн бус байгууллага Швейцарь улс дахь гэмт бүлэглэл ажиглагч Олон улсын байгууллагын таны дансанд 2009 онд 9.2 сая ам.доллар Австралийн банкнаас орсон гэдэг материал хуурамч байна гэснийг илэрхийлсэн. Энийг Авлигатай тэмцэх газар шалгаад хуурамч байна гэдгийг тогтоосон. Энэ хэргийн материал дотор Туяацэцэг хүний мэдүүлгээр байгаа. Бүх материалууд ирэхээр нь би 2019 оны 01 дүгээр сарын 11-нд өгсөн. Гэтэл надад 4 өдрийн дараа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьцаа худалдаж авсан мөнгө угаасан гэсэн хэрэг үүсгэсэн. Би тэр үед хэлсэн авлига авсан мөнгө угаасан гэдгээр Швейцарууд шалгаж байгаа Энэ одоо олон улсын зарчимыг зөрчиж байгаа юм биш үү? нэг хүнийг 2 газар нэг ижил материалаар нэг зэрэг шалгаж болж байгаа юм уу? гэхэд бид шалгадагаараа шалгана гэж хэлсэн. Хэрэг үүсгэснийхээ маргааш хорих 461-р ангид 13 хоног хорьсон. 3 сард энэ материал нь элчин сайдын яамаар дамжиж ирсэн. 2019 оны 05 дугаар сарын 10-нд энэ оффшортой холбоотой үйлдлүүд дотроос 2 үйлдлийг нь гэмт хэрэг бусдыг нь гэмт хэрэг биш байна гээд Оюу толгой төсөлтэй холбоотой хэрэгт хавсаргаж нийлүүлж шалгана гэсэн мэдээллийг Авлигатай тэмцэх газраас өгсөн. 2020 оны 03 дугаар сарын 05-нд Нийслэлийн Прокурорын газрын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж танилцуулсан. Үүнтэй зэрэгцүүлээд 98 дугаар тогтоол буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хувьцаа худалдан авсан мөнгө угаасан гэдэг тогтоолыг танилцуулсан. Тэрэн дотор 263 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хохирол тогтоосон хэсгээ өөрсдөө хассан байсан. Энэ зүйлээр зүйлчлэх ямар ч боломжгүй болсон байсан. Өөрийнхөө мөнгөөр хувьцаа худалдаж аваад тэрийгээ Монголдоо оруулж ирсэн ийм л үйлдэл байсан. Энийг гэмт хэргийн шинжгүй үйлдэл байна гэсэн. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж албаны чиг үүргийн хувьд олж авсан мэдээллээ гэдэг зүйл хавтас хэрэгт ч байхгүй. Энэ яллах дүгнэлтэд дотор нэг ч удаа тодорхойлоогүй. Надаас нэг ч удаа асууж байгаагүй. Өөрсдөө ч гэсэн нэг ч удаа энэ мэдээлэлд үндэслэж хувьцаа худалдаж авсан байна гэсэн зүйл яригдаж байгаагүй. Тийм учраас би энэ хэрэг бол нотлох баримтад тулгуурлаагүй хэрэг байна. Үнэт цаасны зах зээлийн мэдлэг үнэхээр муу байгаатай холбоотой байгаа учраас ийм үйлдлүүд гаргасан гэдгийг нь ойлгосон. Өмнө нь Оюу толгой хэрэгт татварыг тогтворжуулахгүй байх нь татвар авч болохгүй гээд тэмээ гэхээр ямаа гээд хэрэг үүсгэж чаддаг хүмүүс болохоор өөрсдөд нь хэлсэн. Та нар Монголд ашигтай зүйлийг яагаад ашиггүй гэж байгаа юм бэ? Та нар хуульчдынхаа хувьд сайн хуульч байж болно. Эдийн засгийн талаар та нар болохгүй байна. Эдийн засгийн мэдлэгтэй хүмүүсээр шинжээчийн дүгнэлт гаргуулаач гэж хэлсэн. Хамгийн түрүүнд бол Монгол банкныхан шинжээчийн дүгнэлт гаргаж өгсөн. Шинжээчийн дүгнэлтээ маш сайн гаргаж өгсөн. Бүх үндэслэлүүдийг нь няцааж өгсөн ийм зүйл болсон. Дээрээс нь би хувьцааны талаар ойлголт байдаггүй юм байна гэхээр нь хувьцааны хөдөлгөөнийг харуулсан хэзээ, хаана хувьцаа авсан, ямар эрсдэлүүд байсан, гэдгийг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл 2009 оны 07 дугаар сараас авахуулаад 2019 он хүртэлх бүх ханшны хөдөлгөөнийг нь ямар ямар маягаар хөдөлсөн бэ? ямар ашиг хийж олсон албаны чиг үүргээр олж авсан мэдээлэл буюу үнэт цаасны зах зээлийн ханшид нөлөөлөх мэдээлэл огт байгаагүй гэдгийг баталгаажуулж өгсөн. Таны асуудлыг хэрэгсахгүй болгох бололцоогүй байна гэсэн хариу байнга надад өгдөг байсан. Байртай холбоотой асуудал байгаа. Надад давтамжтай маягаар хэрэг үүсгээд байгаа. би хүмүүсийн хэлдэгээр бүх л зүйлээ шалгуулсан. Монголд надаас илүү Монголдоо ч дэлхийгээр нэг шалгуулсан хүн байхгүй. Зөвхөн Швейцарын холбооны улс шалгаагүй. Хонк-Конгийг Авлигатай тэнцэх газар, Англи, Монголын Авлигатай тэнцэх газар гээд 4 улсын байгууллагад хамтарч шалгуулсан. Учир нь Рио-Тинтогоос авлига авсан байж болзошгүй гээд Англи улс шалгасан. Миний оффшор данс Хонк-Конг-д байсан учир Хонг-Конгийн Авлигатай тэмцэх газар шалгасан. Ийм зүйлүүд болсон. Нүхтийн байрны хувьд та хэргийн зүйлчлэлийг анзаарч байгаа байх. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгээр зүйлчилсэн хэрнээ өөр хүнйи нэр дээр гаргуулж хөрөнгө орлогоо нуусан гэж байна. Би 2 өөр төрлийн хэргийг өөр төрлийн гэмт хэрэгт оруулж ирээд ангилаад байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Би ерөөсөө нуугаагүй гэдгийг мөрдөн байцаах үйл явцдаа Авлигатай тэнцэх газрын тухайн үед асуудал хариуцаж байсан Ц.Балдорж гэдэг хүнд мэдүүлэг өгсөн. Тэр мэдүүлэгт хүний нэр дээр байгаа баригдаж дуусаагүй байгаа гэсэн. Баригдаж дуусаагүй хүний нэр байгаа бол та мэдүүлэх шаардлаагүй гэж хэлсэн. Энэ видео бичлэг дотор байгаа байх. Гэтэл 2 жилийн дараа яг нэг ажлын хэсгийн гишүүн нь хөрөнгө орлогын мэдүүлгээ хүнйи нэр гаргаж нуусан байсан гэсэн зүйл гаргасан. Энэ байшин 2015 оны 12 дугаар сард 70 хувьтай гэрчилгээ нь гарахад энэ байшин дуусаагүй байсан учраас би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй. 2016 оноос хойш бол би төрийн албанд ажиллаагүй. Энэ байр одоо ч гэсэн дуусаагүй байгаа. Учир нь Авлигатай тэнцэх газар 2018 онд нэгжлэг хийхдээ нилээн хэдэн зүйлийг аваад Авлигатай тэнцэх газарт байлгасан учраас энэ байранд орж амьдраагүй. Бүх хөрөнгө нь манай гэр бүлийн гишүүний 100 хувь эзэмшдэг компаниас гарсан гэдгийг бол бүх компанийн хүмүүсийг байцаагаад компани тус бүрээр нь мэдүүлэг аваад, төлбөрийн тооцоог нь хавсаргаад компани түс бүрээр байцаагаад, бид нэг хүнтэй гэрээ хийсэн. Тэр хүний орсон гарсан бүх данс нь Авлигатай тэнцэх газарт байгаа. Тогтоох хэсэгт байшингийн мөнгийг баталж чадахгүй гэж ердөөсөө бичихгүй байгаа. Байшингаа хүний нэр дээр гаргаж нуусан гэж бичээд байгаа. Бид 3 дахин их орлоготой байсан. Тэр мөнгийг нь гаргасан гэдгийг батлаад байгаа юм. Зөвхөн бид батлаагүй Авлигатай тэнцэх газар компанитай холбоотой аудитын шалгалт оруулсан. 6 тэрбум төгрөгийн ашигтай байна гэдгийг гаргасан. Янз бүрийн бичиг цаасны алдаатай байна гэсэн зүйл байсан. Гэхдээ 6 тэрбум төгрөгийн ашигтай ажилсан гэдгийг баталсан. Үл хөдлөхийн үнэлгээ хийдэг компани нь энэ бол 700 орчим сая төгрөгийн үнэтэй байр байна гэсэн. Дотор нь 92 сая төгрөгийн үнэтэй хуучин тавилгууд овоолоод тавьсан байна гэсэн. Яагаад гэвэл байр нь дуусаагүй учраас тэр. Энэ бол үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг зүйл ердөөсөө байхгүй байна. 2007 онд гэрээ нь хийгдээд 2009 онд төлбөр нь хийгдсэн 2 байрыг 2-ууланг нь эрүүгийн хуульд 2012 онд шинээр орсон хууль бусаар хөрөнгөжих, 2015 онд шинээр орсон үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдгээр зүйлчлээд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж гаргаад тогтоох хэсэгт огт он сар тавихгүй байгаа. Хүмүүсд он сарыг нь хэзээ гэдгийг нь харуулахгүй байгаа. Анх энэ хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-нд үүсгэхэд  22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр үүсгэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил байсан. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хаанаас эхлээд байгаа гэхээр 2015 оны 12 сард хүний нэр дээр гаргаж хөрөнгө орлогоо нуусан гэдгээс эхлээд байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж байсан. Гэтэл сая 03 дугаар сарын 05-нд тогтоолдоо өөрчлөлт оруулаад зүйлчлэлийг нь 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг рүү оруулсан тэр зүйлчлэлийн хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил, энэ байшинтай холбоотой бүх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуульд орсон яллагдагчаар татах хүртэл гэж Үндсэн Хуулийн Цэцэд маргаад байгаагаар нь ч, шүүхэд шилжүүлсэн гэдгээр нь ч хөөн хэлэлцэх хугацаа нь энэ 3 байшингийн хувьд дууссан байгаа нэг ийм асуудал байгаа. Хуулийг буцааж хэрэглэхгүй гэсэн заалтуудыг зөрчиж энэ хэргийг үүсгэсэн байгаа. Тиймээс энэ 2 хэрэг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэж үзэж байна. Дараагийн асуудал нь хамгийн сүүлд энэ 03 дугаар сарын 05-нд танилцуулсан хэсэг байгаа. Би дахиад хэлж байгаа юм. Энэ хэсэгт нэг компанийн 50 хувийг эзэмшдэг гээд гүжирдсэн гэж хэлдэгийг мэдэхгүй байна ямар ч байсан прокурорууд нь ингээд бичсэн байгаа. Улсын бүртгэлийн материалыг танд нэмээд өгсөн байгаа. Манай бүртгэлүүд бол их сайжирсан тул энэ хүн эзэмшиж байсан уу гэдэг талаар бүгдээрээ байгаа. Ямар ч байсан энэ хүмүүс хайнга хандаад манай гэр бүлийн хүний эзэмшдэггүй компанийг эзэмшдэг гээд ял өгсөн. Оюу толгой гэдэг компани тэр компанитай 7 гэрээ байгуулсан юм байна лээ. Тэрийг намайг байгуулсан гээд бичсэн байгаа. Би тэрийг бүгдийг үзсэн. Тэр дотор миний гарын үсэг байхгүй. Байгуулаагүй байхад байгуулсан гэж бичээд 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсгээр зүйл заалтыг нь гаргачихдаг юм бэ? Энэ бол ялын дүгнэлт үйлдэхээс ажлын 2 хоногийн өмнө болсон зүйл. Намайг гэрч байхад ч яллагдагч байхад ч нэг ч удаа асууж байгаагүй. Энэ дотор гэрчилсэн нэг ч зүйл байхгүй. Тэгээд дандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээлэл гэж ерөнхий үг ашиглаад байгаа. Нэг ч газар яг ийм мэдээлэл ашигласан гэсэн зүйл 460 гаруй хавтаст хэрэгт ч байхгүй, 130 хуудас гаруй ялын дүгнэлтэд ч байхгүй. Прокурор нар нотлох ёстой нотолж чадахгүй бол цагаатгах үүрэгтэй. Хяналт тавих хэсэг нь дахиад их байсан бол прокурорын түвшинд цагаатаж болох байсан гэсэн ойлголттой байгаад байгаа гэдгээ хэлэх гэсэн юм. Миний бүх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа. Гэтэл намайг ямар хөөн хэлэлцэх хугацаатай зүйлээр байлгаад байгаа юм гэхээр 2010 оны 04 дүгээр сарын 21-нд 1.2 сая долларыг Инстэрн метас гэдэг компаний дансаар оруулж ирээд одоо хүртэл мөнгө угааж байгаа гээд байгаа. Энийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хэлсэн. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-нд 2 өөр прокурорт хэлсэн. Энийгээ нотлох ёстой. Энэ мөнгө энэ рүү орж ингэж угаагдсан, энэ мөнгөний чинь хөдөлгөөн ийм байна. 460 гаруй хавтаст хэрэг дотор нэг ч төгрөгний нотолсон зүйл байхгүй байгаа. Тэгсэн хэрнээ яагаад 2019 оны 01 дүгээр сарын 15-нд угаагдсан гэж мэдсэн бол зогсоогоогүй юм бэ? Жилийн дараа дахиад л одоо болтол угаагдаж байна гээд төгсөөгүй гэмт хэрэг 10 хэдэн жил үргэлжлээд яваад байгаа юм. Уг нь бол Швейцарын холбооны улсын тэр материалуудыг нь үзсэн чинь яг мөнгө шилжүүлсэнээс эхлээд тооцдог юм байна лээ. Тэгээд 2010 оны 04 дүгээр сарын 21-нд шилжигдээд мөнгө угаасан үйлдэл гэж үзэх юм бол 2015 оны 04 дүгээр сарын 21-нд хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэзээ дууссан. Энийг зөв зүйлчилсэн бол энэ 3 асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэх бололцоогүй ийм нөхцөл байдал үүссэн юм байна лээ. Яллах дүгнэлт гэдгийг 460 гаруй хавтаст хэргээс хэрэгт ач холбогдолтой гэсэн зүйлээ түүж авдаг юм шиг байсан. Тэгээд харахаар хүнийг цагаатгах материалууд ердөөсөө авдаггүй юм байна. Нэг хүн 3-4 удаа мэдүүлэг өгсөн байхад зөвхөн нэг мэдүүлгийг аваад яллах дүгнэлтээ аваад тэрний дараа залруулаад зөв болгосон мэдүүлэг зэргийг оруулдаггүй юм байна лээ. Прокурорууд бол 2 үүрэгтэй. Яллах үүрэгтэй, цагаатгах үүрэгтэй. Хэтэрхий яллах талаа барьж өөртөө ашигтай хэсгүүдийг түүж авсан байна. Миний мэдүүлгээс хүртэл өөртөө ашигтай хэсгүүдийг бүхэл бүтэн мэдүүлгээс 1-2 өгүүлбэр түүж авахаар маш их ойлгомжгүй болдог юм байна. 7 жил 2 газар зэрэг шалгуулж байгаа хүний хувьд бүх зүйлийг маш нарийн он дараалал, гаргаж өгсөн материал гээд одоо надад 4 авдар баримт бичиг байгаа. Оюу толгой холбоотой 2 ном бичсэн байгаа. Миний бичсэн зүйл бол харьцангуй бага гэхдээ би Улсын Их Хурал ингэж шийдсэн, засгийн газар ингэж шийдсэн гэрээгүүд нь ийм учиртай, хэн зурсан, ямар учраас зурсан, юу зохицуулсан, ер нь Монгол хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар арга хэмжээнүүд авч байсан юм. Тэрний дараагаар Оюу толгойтой холбоотой бүх тайлан тэгээд өөртэйгээ холбоотой ярилцлагуудыг хэвлүүлсэн байгаа. Анхны 600 хуудастай матеиралыг бүрдүүлж байхад Улсын Их Хурлын гишүүдээс хүсэлт тавьж байсан. Бид нарт мэдээлэл байхгүй байна. Та энэ хэргийг хийсэн хүний хувьд энэ асуудалд цэгцтэй ойлгомжтой болсон материалыг өгөөж. Яагаад гэвэл яг энэ үед маш олон хэлэлцэгдэж байсан. Аудит дээр хэлэлцэгдэж байсан, Авлигатай тэмцэх газарт байсан, Уул уурхайн яаманд байсан. Сангийн яаманд байсан, засгийн газарт нууц ажлын хэсэг гаргасан байсан, Улсын Их Хуралд Тэрбишдагва гэдэг хүнээр ахлуулсан ажлын хэсэг гээд байсан. Маш олон ажлын хэсгүүдийн ажлыг нэгтгэсэн ийм дүгнэлт гаргах гээд байна. Улсын Их Хурал тогтоол гаргах гээд байна. Энэ дээр та материал бэлдэж өгөөч гэсэн учраас би тэрийг гаргаж өгсөн. Тэрийг гаргаж өгөхийн өмнө Аюурсайхан гишүүн Энхжаргал гээд Авлигатай тэнцэх газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн. Тэгэхэд шинжээчийн дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын даргад энэ материалуудаа барьж очоод Улсын Их Хурлын эдийн засгийн байнгын хорооны даргад Улсын Их Хурлаас гарсан ажлын хэсгийн даргад өгсөн юм байна лээ. Энэ нөгөө гэмт хэргийн нууц материалыг өгсөн гэсэн үг. Тэрийг нь Аюурсайхан гишүүн аваад 76 болж тараагаад тэр нь гадагшаагаа гараад нэг хүн ном бичээд зөндөө хэлэлцүүлэг явагдсан. Тэгэхээр нь би тусгай субъектыг хянадаг газарт хэрэг үүсгүүлсэн. Авлигатай тэнцэх газрын дарга Аюурсайхан гишүүн 2 албан тушаалаа урвуулан ашиглаад гэмт хэргийн мөрлөн байцаалтын нууц материалыг задлаад байна гээд өгсөн. Тэр 2 хүнийг байцаасан, намайг бас байцаасан. Би байгаа бүх материалаа гаргаж өгсөн. Гэтэл 21 хоногийн дараа намайг дуудаад энэ 2 хүний материал задалсан нь хууль зөрчөөгүй байна гэсэн. Тэр тусгай субъектийн газар нь энэ материалыг задалсан нь гэмт хэрэг биш байна гэхээр нь би тайлбарууд гаргасан. Энэний дагуу энэ 2 ном гарсан юм. Энэний дараа Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 18-нд 92 дугаар тогтоол гаргасан. Ийм зүйлс болсон юм шүү. Тэгэхээр би маш олон яллагдагчаар татсан дүгнэлтүүд гарсан. Би нэг зүйлийг нь ойлгохгүй байгаа. Би бараг 10 гаруй прокурортойгоо ажиллаж байна. Нэг яллагдагчаар татсан хэрэг үүсгээд өөрчлөлт оруулахаар дараа нь нөгөө хүн нь өөр газар руу очсон ч юм уу? ажлаасаа гарсан байдаг. Тэгээд асуухаар би мэдэхгүй өмнөх прокурор нь ингээд бичсэн юм байна лээ гэдэг гэсэн мэдүүлэг нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шууд няцаагдсан тул давхар үгүйсгэсэн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

С.Б нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д танилцуулах, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах төслийн орлогч даргаар ажиллаж байхдаа гэрээ батлагдах түвшинд хүрсэнийг албан тушаалын хувьд мэдэж байсан бөгөөд үүнийгээ ашиглан гэрээ батлагдахаас өмнө гэрээлэгч компанийн хувьцааг худалдан авсан, улмаар гэрээ батлагдсаны дараа зарж албаны мэдээллийг ашиглан хувьдаа ашиг олсон,

эхнэр Ч.Нарантуяагийн 50 хувийн хувьцаа эзэмшдэг “Кью Эф Эс” ХХК, “Номадс катеринг энд интегратед сервисис” ХХК-уудаар дамжуулан “Оюу толгой” ХХК-тай 2010 оноос 2012 онуудад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 63.961.153.685.23 төгрөгийн орлого олсон нь тус тус Авлигийн эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн нийтийн албан тушаалтны хувьд хориглосон зохицуулалтыг зөрчсөн байх бөгөөд мэдээлэл нийтэд ил болохоос өмнө, өөрөө мэдэж байгаагийнхаа хувьд хувьдаа ашиглаж байгаагаараа нийтийн албан тушаалтын эрх мэдэл, албан тушаалын байдлаа хориглосон хууль тогтоомжийн эсрэг урвуулан ашиглаж байгаа үйлдэл бөгөөд уг хууль 2006 оны 11 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн, уг үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан урвуулан ашигласан гэх шинжид хамаарч, 2 удаагийн үйлдлээрээ уг зүйлийн хүндрүүлэх шинжийг давхар агуулсан байна.

С.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж худалдан авсан хувьцаагаа зарж олсон орлого, мөнгөө өөрийнх гэдгийг нуух зорилгоор бусдын дансаар Монгол Улсад авсан нь уг мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор мөнгө хүлээн авагчийг санаатай өөрчилсөн нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Дээрх мөнгө угаах хэргийг үйлдэхэд түүний Улсын Их хурлын гишүүний эрх нөлөө шууд нөлөөлсөн болохыг энэхүү мөнгийг шилжүүлэн авах, С.Бод өгөх үйлдлийг хийсэн гэрчүүд хангалттай мэдүүлснийг үндэслэн уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэнийг хууль зүйн гэж үзнэ.

Мөн С.Б нь бодит байдалд өөрийн эзэмшиж, захиран зарцуулах боломжтой үл хөдлөх хөрөнгүүдийг бусдын нэр дээр бүртгүүлж, улмаар уг хөрөнгүүдийг хууль ёсны орлогоосоо төлбөр төлж, эсхүл бүтээсэн болохоо нотолж чадаагүй нь гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хууль тогтоогч хуульчилснаар төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх тухай Үндсэн хуулиар тогтоож, хамгаалсан хэм хэмжээ, үнэт зүйлсийг хамгаалж байгаагаас гадна уг гэмт хэрэг нийт иргэд болон тус улсын нийтлэг эрх ашигт хохирол учруулж байгаа нь хүнд хор уршигт давхар хамаарна гэж үзнэ.

 

Монгол Улсад төрийн албан тушаалтнууд хөрөнгө орлогоо заавал мэдүүлэх үүргийг хуулиар тогтоосон бөгөөд С.Б нь энэ талаарх хууль тогтоомжийг зөрчиж өөрийн болон хүүхдийнхээ нэр дээр байгаа орон сууц, үл хөдлөх хөрөнгүүдийг мэдүүлээгүй, улмаар энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдахад хууль ёсны орлогоосоо уг хөрөнгийг бий болгосон гэдгээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан, тухайн үедээ төрийн өндөр албан тушаал хашиж байсан нь мөн хуульд тайлбарласан “Улс төрд нөлөө бүхий этгээд”-ийн тодорхойлолтод шууд хамаарч байх тул үйлдсэн гэмт хэргийнх нь хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь зөв байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 4-д “хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэжээ.

Шүүгдэгч С.Бын үйлдсэн 3 гэмт хэргийн хамгийн хүнд ялтай хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 3-д “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

Иймд С.Бод оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн 10 жилийн хорих ялаар шийтгэх нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч С.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн  263.2, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.А, Б.Б нарт холбогдох хэргийн талаар.

  

1. Шүүгдэгч Б.Б нь 2015 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрээр “Оюу толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан, улмаар Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулснаар:

 Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ... хууль дээдлэх явдал мөн" гэсэн, 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан “Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх... үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна" гэсэн,

Мөн хуулийн 20.2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна" гэсэн,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 3, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Засгийн газар хамтын буюу танхимын зарчмаар бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр хуульчилсныг тус тус зөрчин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

            - 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт ахлагчаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, гишүүдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ерөнхий эдийн засагч, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хуулийн ерөнхий зөвлөх, нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Захиргаа хуулийн албаны дарга нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн.

            - 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дугаартай захирамжаар дээрх ажлын хэсгийн ажиллах удирдамжийг хавсралтаар баталсан. Уг удирдамжийн 3 дахь хэсэгт 2010-2012 онд гаргасан зардлын хэтрэлт болон өмнө гарсан татварын маргааны асуудлыг заавал энэхүү яриа хэлэлцээг эцэслэхээс өмнө холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хамтран шийдвэрлэхээр тусгасан, түүнчлэн 6 дахь хэсэгт Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр аливаа урьдчилсан тохиролцоо, ойлголцол болон хэлэлцээрийн баримт бичигт гарын үсэг зурахгүй байх талаар тусгасан.

            - 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дугаартай захирамжаар ерөнхий сайдын 2015 оны 94 дүгээр захирамжаар баталсан удирдамжийн дагуу хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний дүнг үндэслэн Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрсөн.

            - 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай захирамжаар “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн асуудлаар удирдамжийн дагуу хэлэлцээ хийж эцэслэн дуусгахыг ерөнхий сайдын 2015 оны 27 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэгт даалгаж, Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрч, “Оюу толгой" ХХК-ийн 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн тайлан балансыг хүлээн авч, үүнийгээ баталгаажуулахыг Сангийн сайдад даалгаж шийдвэрлэсний үндсэн дээр Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө байгуулагдах нөхцөлийг бүрдүүлж улмаар 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод дээрх төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

            - Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэг зурах эрх олгосны дагуу Монгол Улсын засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Г нар гарын үсэг зурж баталгаажуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний 4.3-д “Ил уурхайн үе шаттай холбогдох зардлууд 2010 оны ТЭЗҮ-д зааснаас зөрсөн асуудлыг бүрэн ойлгох үүднээс удаа дараа хийсэн шалгалт, аудит, түүний дотор Монгол Улсын Засгийн газрын гурван сайдын хамтарсан тушаалын дагуу гүйцэтгэсэн шалгалтын дараагаар Талууд дараах ойлголцолд хүрэв. Үүнд:  a) Ил уурхайн Үе шатны нийт зардал нь батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу зарцуулагдсан бөгөөд тэдгээрийг Оюу толгой ХХК-ийн санхүүгийн тайлангуудад үнэн зөвөөр тусгаж эдгээр тайлангуудаа Сангийн яаманд мэдүүлсэн; (б) Зардлын зөрүү нь шаардлагатай хэмжээнд тайлбарлагдсан бөгөөд Ил уурхайн Үе шатны зардалтай холбоотой сөрөг үр дагавар бүхий дүгнэлт, Талуудын хооронд үл ойлголцол байхгүй“ гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан "ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах" чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг зөрчсөнөөс 1.915.25 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

4.5 а-д Хөрөнгө оруулалтын гэрээний 2.33-т заасан хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.26-ын дагуу тооцсон хуримтлагдсан дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 646.260.000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна” гэснийг зөрчсөнөөс 850.5 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

            4.5 б-д “Хөрөнгө оруулалтын гэрээний 2.26-ын дагуу тооцсон Оюу толгой ХХК-ийн шилжүүлэн тооцох алдагдлын дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 256.580.000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна” гэж тус тус заасан нь Татварын ерөнхий хуулийн  5.8-д “Монгол Улсын татварыг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр ногдуулж төлнө” гэж, “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 5.4-д “Монгол улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөрийн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтөлнө” гэж “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль” /2001/-ийн 12.3.-т “Харилцагч санхүүгийн байгууллагын хянаж хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийнэ...татварын дүнг төгрөгөөр баталгаажуулна...” гэж заасныг, Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 531 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх заавар”-ыг тус тус зөрчсөнөөс 341.3 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

            5.3-т Далд уурхайн Төслийн санхүүжилтээс орж ирэх бүх мөнгөн хөрөнгө (санхүүжилтийн болон баталгааны шимтгэл, холбогдох татвар хураамжийг хассаны дараах) болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогыг нэн тэргүүнд Хувь нийлүүлэгчийн Одоогийн зээл, Хувь нийлүүлэгчийн Өрийн хуримтлагдсан хүү (Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхойлсны дагуу), Хувь нийлүүлэгчийн Өрийн үндсэн дүнгийн үлдэгдлийг эргэн төлөхөд зарцуулна” гэж заасан нь  Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний 13.2 болон 15.1 дэх заалтуудыг дордуулахаас гадна Хөрөнгө оруулалтын гэрээний 9.5 дахь заалтаар хувьцаагаар хөрөнгө оруулалт хийхийг үүрэгжүүлснийг зөрчин хувь нийлүүлэгчийн зээл болон хувиргасан өрийг эргүүлэн төлөх боломжийг олгосон байна” гэснийг зөрчсөнөөс 487.90 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

            5.5-д “Оюу толгой” ХХК-аас нэхэмжлэх Төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл нь Далд уурхайн Төслийн санхүүжилтийн үндсэн дүн, хүү, шимтгэл, төлбөрийн тухайн үеийн үлдэгдлийн 1.9%-иас хэтрэхгүй байхыг Туркойс Хилл болон Рио Тинто зөвшөөрч байна” болон “Төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл” гэсэн заалт нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 12 дугаар зүйл “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”-ыг  мөн гуравдагч этгээдэд төлж байгаа баталгааны шимтгэлийг давхардуулан толгой компани олгохоор тогтоож өгсөн нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 5 дугаар зүйл болох “үнэн зөв байх” зарчмыг тус тус зөрчсөнөөс 107.70 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

6 дугаар бүлэгт заасан “Монгол улсын хууль, олон улсын жишиг үнэд тулгуурласан АМНАТ-ын тухай зохицуулалт нь “Ашигт малтмалын тухай хууль” болон түүнд нийцүүлэн гаргасан Татварын Ерөнхий газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-ыг зөрчсөнөөс 87.90 тэрбум төгрөгийн татварыг авч чадаагүй,

- Мөн Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” 27 дугаартай захирамжаар эрх олгосны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Д.Г нар тус ажлын хэсэгт орж ажилласан.

Улмаар Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг байгуулах нөхцөлийг хангах зорилгоор ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Б нар нь “Оюу толгой” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 911/1 дугаартай албан бичгийн хариуд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Татварын Ерөнхий Газрын 2015 оны 04 дүгээр 15-ны өдрийн 1/995 дугаартай “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” талаар албан бичгээр “Оюу толгой“ ХХК-нд “...Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан холбогдох Давхар татварын гэрээнүүд бүхэлдээ тогтворжсон тул “Оюу толгой” ХХК-ийн Нидерландад бүртгэлтэй хувь нийлүүлэгчид шилжүүлэх ногдол ашгийн орлогод Нидерландын Вант Улс болон Монгол Улстай байгуулсан Давхар татварын гэрээний зүйл, заалт хэвээр мөрдөгдөнө.”гэх зааварчилгааг өгсөн нь Татварын Ерөнхий хуулийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн, Иргэний хуулийн 2 дугаар зүйл “Иргэний хууль тогтоомжийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэсэн, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн, Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцын 39 дүгээр зүйл “гэрээнд оруулах талаар нэмэлт журамд оролцогчдын хооронд хэлэлцээрээр гэрээг өөрчилж болно” гэснийг тус тус зөрчсөний улмаас 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй,

2015 онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд татвар ногдуулахгүй байхаар Засгийн газраар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийн 1.3 дахь хэсэгт “Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэх явцад тохирсон зарчимд тулгуурлан Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын стратегийн үйлчилгээний төлбөр гэж үзэн Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хуулийн орчны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд тооцох талаар холбогдох арга хэмжээ авахыг Татварын Ерөнхий газарт даалгасан.

            Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нар нь бүлэглэн “Оюу толгой” ХХК-иас ирүүлсэн татварын асуудалтай холбогдуулан ирүүлсэн хүсэлтэд албан бичгийн төслийг боловсруулан Татварын Ерөнхий газрын дарга Б.Агаар гарын үсэг зуруулж, Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар “Оюу толгой” ХХК-нд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1352 тоот албан бичгээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд Хөрөнгө оруулагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг эдэлнэ” гэсэн хариу хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн бөгөөд Баяжуулах үйлдвэр 2012 онд ашиглалтанд орж, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэлсээр байтал үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2017 он хүртэл хойшлуулсны улмаас татварын хөнгөлөлтийг 203.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн,

            Мөн уг албан бичгээр “Монгол Улсад байрладаггүй, оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогыг тодорхойлохдоо тухайн ажил, үйлчилгээг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн үзүүлсэн эсэхийг шалгуур болгоно” гэсэн шинэ шалгуурыг тавьж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутгах татварыг алдах нөхцөл боломжийг бий болгож, Хөрөнгө оруулагчийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн байна. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн” үзүүлсэн гэх шалгуур тавьсан уг шийдвэр нь Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 "Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана" гэснийг,

            Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох зүйл, заалтыг тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан талууд гэрээг тайлбарлах зохицуулалт, Хөрөнгө оруулалтын гэрээний 15.14 дэх хэсэгт заасан “Энэхүү гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, ... дагуу зохицуулж тайлбарлана.”, Хөрөнгө оруулалтын гэрээний 16.62 IV-т "Аль нэг тал нь энэхүү Гэрээ, эсхүл түүний аль нэг хэсгийг санал болгосон хэмээх цор ганц үндэслэлээр тухайн талын эсрэг энэхүү Гэрээний аль ч хэсгийг тайлбарлахгүй” гэснийг,

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн Шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай тогтоолоор эцэслэн тогтоосон шийдвэрийг тус тус зөрчсөнөөс Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 дахь заалтын дагуу Монгол улсад оршин суугч бус этгээдүүдээс 281.7 тэрбум төгрөгийн татварыг суутгаагүйгээс “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон.

            2. Шүүгдэгч Д.Г нь 2015 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрээр “Оюу толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан, улмаар Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулснаар:

 Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ...хууль дээдлэх явдал мөн" гэсэн, 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан “Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх... үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна" гэсэн,

Мөн хуулийн 20.2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна" гэсэн,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 3, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Засгийн газар хамтын буюу танхимын зарчмаар бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр хуульчилсныг тус тус зөрчин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

            - 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт ахлагчаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, гишүүдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ерөнхий эдийн засагч, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хуулийн ерөнхий зөвлөх, нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Захиргаа хуулийн албаны дарга нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн.

            - 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дугаартай захирамжаар дээрх ажлын хэсгийн ажиллах удирдамжийг хавсралтаар баталсан. Уг удирдамжийн 3 дахь хэсэгт 2010-2012 онд гаргасан зардлын хэтрэлт болон өмнө гарсан татварын маргааны асуудлыг заавал энэхүү яриа хэлэлцээг эцэслэхээс өмнө холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хамтран шийдвэрлэхээр тусгасан, түүнчлэн 6 дахь хэсэгт Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр аливаа урьдчилсан тохиролцоо, ойлголцол болон хэлэлцээрийн баримт бичигт гарын үсэг зурахгүй байх талаар тусгасан.

            - 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дугаартай захирамжаар ерөнхий сайдын 2015 оны 94 дүгээр захирамжаар баталсан удирдамжийн дагуу хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний дүнг үндэслэн Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрсөн.

- 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай захирамжаар “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн асуудлаар удирдамжийн дагуу хэлэлцээ хийж эцэслэн дуусгахыг ерөнхий сайдын 2015 оны 27 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэгт даалгаж, Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрч, “Оюу толгой" ХХК-ийн 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн тайлан балансыг хүлээн авч, үүнийгээ баталгаажуулахыг Сангийн сайдад даалгаж шийдвэрлэсний үндсэн дээр Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө байгуулагдах нөхцөлийг бүрдүүлж улмаар 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод дээрх төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

            - Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэг зурах эрх олгосны дагуу Монгол Улсын засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Г нар гарын үсэг зурж баталгаажуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний 4.3-д “Ил уурхайн үе шаттай холбогдох зардлууд 2010 оны ТЭЗҮ-д зааснаас зөрсөн асуудлыг бүрэн ойлгох үүднээс удаа дараа хийсэн шалгалт, аудит, түүний дотор Монгол Улсын Засгийн газрын гурван сайдын хамтарсан тушаалын дагуу гүйцэтгэсэн шалгалтын дараагаар Талууд дараах ойлголцолд хүрэв. Үүнд: a) Ил уурхайн Үе шатны нийт зардал нь батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу зарцуулагдсан бөгөөд тэдгээрийг Оюу толгой ХХК-ийн санхүүгийн тайлангуудад үнэн зөвөөр тусгаж эдгээр тайлангуудаа Сангийн яаманд мэдүүлсэн; (б) Зардлын зөрүү нь шаардлагатай хэмжээнд тайлбарлагдсан бөгөөд Ил уурхайн Үе шатны зардалтай холбоотой сөрөг үр дагавар бүхий дүгнэлт, Талуудын хооронд үл ойлголцол байхгүй“ гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан "ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах" чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг зөрчсөнөөс 1.915.25 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

            4.5 а-д Хөрөнгө оруулалтын гэрээний 2.33-т заасан хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.26-ын дагуу тооцсон хуримтлагдсан дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 646.260.000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна” гэснийг зөрчсөнөөс 850.5 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

            4.5 б-д " Хөрөнгө оруулалтын гэрээний 2.26-ын дагуу тооцсон Оюу толгой ХХК-ийн шилжүүлэн тооцох алдагдлын дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 256.580.000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна” гэж тус тус заасан нь Татварын ерөнхий хуулийн  5.8-д “Монгол Улсын татварыг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр ногдуулж төлнө” гэж, “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 5.4-д “Монгол улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөрийн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтөлнө” гэж “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль” /2001/-ийн 12.3.-т “Харилцагч санхүүгийн байгууллагын хянаж хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийнэ...татварын дүнг төгрөгөөр баталгаажуулна ...” гэж заасныг, Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 531 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх заавар”-ыг тус тус зөрчсөнөөс 341.3 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

            5.3-т Далд уурхайн Төслийн санхүүжилтээс орж ирэх бүх мөнгөн хөрөнгө (санхүүжилтийн болон баталгааны шимтгэл, холбогдох татвар хураамжийг хассаны дараах) болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогыг нэн тэргүүнд Хувь нийлүүлэгчийн Одоогийн зээл, Хувь нийлүүлэгчийн Өрийн хуримтлагдсан хүү (Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхойлсны дагуу), Хувь нийлүүлэгчийн Өрийн үндсэн дүнгийн үлдэгдлийг эргэн төлөхөд зарцуулна” гэж заасан нь  Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний 13.2 болон 15.1 дэх заалтуудыг дордуулахаас гадна Хөрөнгө оруулалтын гэрээний 9.5 дахь заалтаар хувьцаагаар хөрөнгө оруулалт хийхийг үүрэгжүүлснийг зөрчин хувь нийлүүлэгчийн зээл болон хувиргасан өрийг эргүүлэн төлөх боломжийг олгосон байна” гэснийг зөрчсөнөөс 487.90 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

            5.5-д “Оюу толгой” ХХК-аас нэхэмжлэх Төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл нь Далд уурхайн Төслийн санхүүжилтийн үндсэн дүн, хүү, шимтгэл, төлбөрийн тухайн үеийн үлдэгдлийн 1.9%-иас хэтрэхгүй байхыг Туркойс Хилл болон Рио Тинто зөвшөөрч байна” болон “Төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл” гэсэн заалт нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 12 дугаар зүйл “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”-ыг  мөн гуравдагч этгээдэд төлж байгаа баталгааны шимтгэлийг давхардуулан толгой компани олгохоор тогтоож өгсөн нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 5 дугаар зүйл болох “үнэн зөв байх” зарчмыг тус тус зөрчсөнөөс 107.70 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

            6 дугаар бүлэгт заасан “Монгол улсын хууль, олон улсын жишиг үнэд тулгуурласан АМНАТ-ын тухай зохицуулалт нь “Ашигт малтмалын тухай хууль” болон түүнд нийцүүлэн гаргасан  Татварын Ерөнхий газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-ыг зөрчсөнөөс 87.90 тэрбум төгрөгийн татварыг авч чадаагүй,

            - Мөн Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” 27 дугаартай захирамжаар эрх олгосны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг захирал Д.Г нар тус ажлын хэсэгт орж ажилласан.

            Улмаар Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг байгуулах нөхцөлийг хангах зорилгоор Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нар нь бүлэглэн “Оюу толгой” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 911/1 дугаартай албан бичгийн хариуд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Татварын Ерөнхий Газрын 2015 оны 04 дүгээр 15-ны өдрийн 1/995 дугаартай “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” талаар албан бичгээр “Оюу толгой“ ХХК-нд “...Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан холбогдох Давхар татварын гэрээнүүд бүхэлдээ тогтворжсон тул “Оюу толгой” ХХК-ийн Нидерландад бүртгэлтэй хувь нийлүүлэгчид шилжүүлэх ногдол ашгийн орлогод Нидерландын Вант Улс болон Монгол Улстай байгуулсан Давхар татварын гэрээний зүйл, заалт хэвээр мөрдөгдөнө.”гэх зааварчилгааг өгсөн нь Татварын Ерөнхий хуулийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн, Иргэний хуулийн 2 дугаар зүйл “Иргэний хууль тогтоомжийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэсэн, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн, Олон улсын гэрээний эрх зүйн тухайн Венийн конвенцын 39 дүгээр зүйл “гэрээнд оруулах талаар нэмэлт журамд оролцогчдын хооронд хэлэлцээрээр гэрээг өөрчилж болно” гэснийг тус тус зөрчсөний улмаас 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй,

            2015 онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд татвар ногдуулахгүй байхаар Засгийн газраар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийн 1.3 дахь хэсэгт “Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэх явцад тохирсон зарчимд тулгуурлан Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын стратегийн үйлчилгээний төлбөр гэж үзэн Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хуулийн орчны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд тооцох талаар холбогдох арга хэмжээ авахыг Татварын Ерөнхий газарт даалгасан.

            Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нар нь “Оюу толгой” ХХК-иас ирүүлсэн татварын асуудалтай холбогдуулан ирүүлсэн хүсэлтэд албан бичгийн төслийг боловсруулан Татварын Ерөнхий газрын дарга Б.Агаар гарын үсэг зуруулж, Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар “Оюу толгой” ХХК-нд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1352 тоот албан бичгээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд Хөрөнгө оруулагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг эдэлнэ” гэсэн хариу хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн бөгөөд Баяжуулах үйлдвэр 2012 онд ашиглалтанд орж, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэлсээр байтал үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2017 он хүртэл хойшлуулсны улмаас татварын хөнгөлөлтийг 203.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн,

            Мөн уг албан бичгээр “Монгол Улсад байрладаггүй, оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогыг тодорхойлохдоо тухайн ажил, үйлчилгээг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн үзүүлсэн эсэхийг шалгуур болгоно” гэсэн шинэ шалгуурыг тавьж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутгах татварыг алдах нөхцөл боломжийг бий болгож, Хөрөнгө оруулагчийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн байна. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн” үзүүлсэн гэх шалгуур тавьсан уг шийдвэр нь Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 "Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана" гэснийг,

            Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох зүйл, заалтыг тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан талууд гэрээг тайлбарлах зохицуулалт, Хөрөнгө оруулалтын гэрээний 15.14 дэх хэсэгт заасан “Энэхүү гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, ... дагуу зохицуулж тайлбарлана.”, Хөрөнгө оруулалтын гэрээний 16.62 IV-т "Аль нэг тал нь энэхүү Гэрээ, эсхүл түүний аль нэг хэсгийг санал болгосон хэмээх цор ганц үндэслэлээр тухайн талын эсрэг энэхүү Гэрээний аль ч хэсгийг тайлбарлахгүй” гэснийг,

            Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн Шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай тогтоолоор эцэслэн тогтоосон шийдвэрийг тус тус зөрчсөнөөс Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 дахь заалтын дагуу Монгол улсад оршин суугч бус этгээдүүдээс 281.7 тэрбум төгрөгийн татварыг суутгаагүйгээс “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон,

            3. Шүүгдэгч Б.А нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

            Ч.Сайханбилэгийн Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, ерөнхий сайдын албан үүргийг гүйцэтгэж байхдаа эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2015 онд 27, 94, 99, 123 дугаартай илт хууль бус захирамж гарган байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг төлөвлөгөөг богино хугацаанд баталгаажуулах ажилд дэмжлэг үзүүлж, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нартай бүлэглэн “Оюу толгой” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 911/1 дугаартай албан бичгийн хариуд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Татварын Ерөнхий Газрын 2015 оны 04 дүгээр 15-ны өдрийн 1/995 дугаартай “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” талаар албан бичгээр “Оюу толгой” ХХК-нд “...Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан холбогдох Давхар татварын гэрээнүүд бүхэлдээ тогтворжсон тул “Оюу толгой” ХХК-ийн Нидерландад бүртгэлтэй хувь нийлүүлэгчид шилжүүлэх ногдол ашгийн орлогод Нидерландын Вант Улс болон Монгол Улстай байгуулсан Давхар татварын гэрээний зүйл, заалт хэвээр мөрдөгдөнө.” гэх зааварчилгааг өгсөн нь Татварын Ерөнхий хуулийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн, Иргэний хуулийн 2 дугаар зүйл “Иргэний хууль тогтоомжийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэсэн, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн, Олон улсын гэрээний эрх зүйн тухайн Венийн конвенцын 39 дүгээр зүйл “гэрээнд оруулах талаар нэмэлт журамд оролцогчдын хооронд хэлэлцээрээр гэрээг өөрчилж болно” гэснийг тус тус зөрчсөний улмаас 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй,

            2015 онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд татвар ногдуулахгүй байхаар Засгийн газраар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийн 1.3 дахь хэсэгт “Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэх явцад тохирсон зарчимд тулгуурлан Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын стратегийн үйлчилгээний төлбөр гэж үзэн Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хуулийн орчны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд тооцох талаар холбогдох арга хэмжээ авахыг Татварын Ерөнхий газарт даалгасан.

            Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нар нь “Оюу толгой” ХХК-иас ирүүлсэн татварын асуудалтай холбогдуулан ирүүлсэн хүсэлтэд албан бичгийн төслийг боловсруулан Татварын Ерөнхий газрын дарга Б.Агаар гарын үсэг зуруулж, Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар “Оюу толгой” ХХК-нд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1352 тоот албан бичгээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд Хөрөнгө оруулагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг эдэлнэ” гэсэн хариу хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн бөгөөд Баяжуулах үйлдвэр 2012 онд ашиглалтанд орж, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэлсээр байтал үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2017 он хүртэл хойшлуулсны улмаас татварын хөнгөлөлтийг 203.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн,

            Мөн уг албан бичгээр “Монгол Улсад байрладаггүй, оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогыг тодорхойлохдоо тухайн ажил, үйлчилгээг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн үзүүлсэн эсэхийг шалгуур болгоно” гэсэн шинэ шалгуурыг тавьж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутгах татварыг алдах нөхцөл боломжийг бий болгож, Хөрөнгө оруулагчийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн байна. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн” үзүүлсэн гэх шалгуур тавьсан уг шийдвэр нь Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 "Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана" гэснийг,

            Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох зүйл, заалтыг тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан талууд гэрээг тайлбарлах зохицуулалт, Хөрөнгө оруулалтын гэрээний 15.14 дэх хэсэгт заасан “Энэхүү гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, ... дагуу зохицуулж тайлбарлана.”, Хөрөнгө оруулалтын гэрээний 16.62 IV-т "Аль нэг тал нь энэхүү Гэрээ, эсхүл түүний аль нэг хэсгийг санал болгосон хэмээх цор ганц үндэслэлээр тухайн талын эсрэг энэхүү Гэрээний аль ч хэсгийг тайлбарлахгүй” гэснийг,

            Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн Шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай тогтоолоор эцэслэн тогтоосон шийдвэрийг тус тус зөрчсөнөөс Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 дахь заалтын дагуу Монгол улсад оршин суугч бус этгээдүүдээс 281.7 тэрбум төгрөгийн татварыг суутгаагүйгээс “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон.

            4. Шүүгдэгч Б.Б нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

            Ч.Сайханбилэгийн Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, ерөнхий сайдын албан үүргийг гүйцэтгэж байхдаа эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2015 онд 27, 94, 99, 123 дугаартай илт хууль бус захирамж гарган байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг төлөвлөгөөг богино хугацаанд баталгаажуулах ажилд дэмжлэг үзүүлж, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А нартай бүлэглэн:

            “Оюу толгой” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 911/1 дугаартай албан бичгийн хариуд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Татварын Ерөнхий Газрын 2015 оны 04 дүгээр 15-ны өдрийн 1/995 дугаартай “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” талаар албан бичгээр“Оюу толгой“ ХХК-нд “...Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан холбогдох Давхар татварын гэрээнүүд бүхэлдээ тогтворжсон тул “Оюу толгой” ХХК-ийн Нидерландад бүртгэлтэй хувь нийлүүлэгчид шилжүүлэх ногдол ашгийн орлогод Нидерландын Вант Улс болон Монгол Улстай байгуулсан Давхар татварын гэрээний зүйл, заалт хэвээр мөрдөгдөнө.” гэх зааварчилгааг өгсөн нь Татварын Ерөнхий хуулийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн, Иргэний хуулийн 2 дугаар зүйл “Иргэний хууль тогтоомжийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэсэн, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн, Олон улсын гэрээний эрх зүйн тухайн Венийн конвенцын 39 дүгээр зүйл “гэрээнд оруулах талаар нэмэлт журамд оролцогчдын хооронд хэлэлцээрээр гэрээг өөрчилж болно” гэснийг тус тус зөрчсөний улмаас 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй,

            2015 онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд татвар ногдуулахгүй байхаар Засгийн газраар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийн 1.3 дахь хэсэгт “Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэх явцад тохирсон зарчимд тулгуурлан Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын стратегийн үйлчилгээний төлбөр гэж үзэн Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хуулийн орчны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд тооцох талаар холбогдох арга хэмжээ авахыг Татварын Ерөнхий газарт даалгасан.

            Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нар нь “Оюу толгой” ХХК-иас ирүүлсэн татварын асуудалтай холбогдуулан ирүүлсэн хүсэлтэд албан бичгийн төслийг боловсруулан Татварын Ерөнхий газрын дарга Б.Агаар гарын үсэг зуруулж, Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар “Оюу толгой” ХХК-нд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1352 тоот албан бичгээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд Хөрөнгө оруулагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг эдэлнэ” гэсэн хариу хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн бөгөөд Баяжуулах үйлдвэр 2012 онд ашиглалтанд орж, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэлсээр байтал үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2017 он хүртэл хойшлуулсны улмаас татварын хөнгөлөлтийг 203.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн,

            Мөн уг албан бичгээр “Монгол Улсад байрладаггүй, оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогыг тодорхойлохдоо тухайн ажил, үйлчилгээг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн үзүүлсэн эсэхийг шалгуур болгоно” гэсэн шинэ шалгуурыг тавьж, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутгах татварыг алдах нөхцөл боломжийг бий болгож, Хөрөнгө оруулагчийн талд ашигтайгаар шийдвэрлэсэн байна. “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн” үзүүлсэн гэх шалгуур тавьсан уг шийдвэр нь Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 "Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана" гэснийг,

            Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох зүйл, заалтыг тайлбарласан нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан талууд гэрээг тайлбарлах зохицуулалт, Хөрөнгө оруулалтын гэрээний 15.14 дэх хэсэгт заасан “Энэхүү гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, ... дагуу зохицуулж тайлбарлана.”, Хөрөнгө оруулалтын гэрээний 16.62 IV-т "Аль нэг тал нь энэхүү Гэрээ, эсхүл түүний аль нэг хэсгийг санал болгосон хэмээх цор ганц үндэслэлээр тухайн талын эсрэг энэхүү Гэрээний аль ч хэсгийг тайлбарлахгүй” гэснийг,

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн Шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай тогтоолоор эцэслэн тогтоосон шийдвэрийг тус тус зөрчсөнөөс Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 дахь заалтын дагуу Монгол улсад оршин суугч бус этгээдүүдээс 281.7 тэрбум төгрөгийн татварыг суутгаагүйгээс “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон гэсэн нөхцөл байдал, үйл баримтууд дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Үүнд: Шинжээч Н.Эрдэнэмядагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Татварын ерөнхий газраас томилогдон ажилласан 4 татварын улсын байцаагч, нягтлан бодох бүртгэлийн программын асуудлыг хариуцсан нэг шинжээчийн хамт тус дүгнэлтийг боловсруулсан. “ Оюу толгой” ХХК-тай байгуулсан 2009 оны “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2009, 2011 оны “ Хувь нийлүүлэгчдийн гэрээ”, 2015 оны  “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-ний татвартай холбоотой заалтууд нь тухайн үед мөрдөж байсан Олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргасан. Дээрх гэрээ, төлөвлөгөө нь  Татварын хууль тогтоомжоор заагдаагүй зохицуулалтыг нэмж оруулах, үг үсгийг солих, татвар тооцох суурийг гажуудуулах, татвар төлөгчийг татвар төлөх үүргээс чөлөөлөх гэх мэт татвар ногдуулах харилцааг өөрчлөх замаар  Олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэж дүгнэсэн. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө байгуулагдсанаар улсын төсөвт 87.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Харин 3702.6 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил гаргасан. Гуравдагч этгээд буюу гадаадын банк, банк бус санхүүгийн байгууллагаас төслийн үйл ажиллагаанд зориулж бага хүүтэй зээл авсан нь сайшаалтай боловч баталгаа болон барьцааны шимтгэл зэрэг толгой компанид өгөх төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлснээр зээлтэй холбоотой зардлыг ихэсгэх нөхцөлийг бүрдүүлсэн. Шинжээчийн дүгнэлт 2009 оноос 2017 оны хүртэлх хугацааг хамарч байгаа” гэх  мэдүүлэг /457хх-47-48х/,

Шинжээч Ц.Ишжамцаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие нь шинжээч Н.Эрдэнэмядаг, Д.Отгонсүрэн, Д.Оюунтуяа, Л.Мөнхтуул нарын хамтаар мөрдөгчийн тогтоолын дагуу мөрдөгчөөс тавьсан асуултын хүрээнд шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан бөгөөд гэрээ байгуулагдсанаар Оюутолгой ХХК татварын хууль тогтоомж зөрчиж хэдий хэмжээний зөрчил гаргасныг тооцоолоход голлож ажилласан. Оюу толгой ХХК нь 40 жилийн (жилийн 2,5%) хугацаанд элэгдүүлэх үндсэн хөрөнгийг 10 жилээр (жилийн 10%) тооцож элэгдүүлснээр, зөрүү 7,5% хэмжээгээр элэгдлийн зардлыг илүү тооцож тухайн жилийн татвар ногдуулах орлогыг бууруулсан.  Энэ нь 2013-2017 онуудад нийтдээ 591,8 тэрбум төгрөг болсон. Энэхүү зөрүү 591.8 тэрбум төгрөг 40 жилийн дараа арилах ба энэ хугацаагаар төсөвт төвлөрөх татвар  хойшилж байна. Оюутолгой ХХК нь 2010-2013,  2016-2017 онуудад алдагдалтай, харин 2014-2015 онуудад ашигтай тайлан Татварын албанд ирүүлсэн байдаг. Үүнээс Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын тушаалаар баталгаажиж, шилжүүлэх нь 2010-2012 онуудад хамаарах 321.5 тэрбум төгрөгийн алдагдал байна. Харин 2013 оны 831.8 тэрбум төгрөгийн татварын тайлангийн алдагдал маргаантай буюу Татварын албаар баталгаажаагүй. 2014 онд 63.3 тэрбум, 2015 онд 395.2 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлоготой ажилласан. Хэрэв 2013 оны татварын тайлангийн алдагдал болон өмнөх хугацааны хөрөнгө оруулалтын хөнгөлөлтийг хасаж тооцохгүй гэвэл 2015 онд татвар төлөхөөр байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө байгуулагдсанаар 2010-2017 онуудад хамаарах 3702.6 тэрбум төгрөгөөр татвар ногдох орлогыг бууруулсан, 87.9 тэрбум төгрөгийн АМНАТ-ийг дутуу ногдуулах нөхцлийг үүсгэсэн” гэх мэдүүлэг /457хх-49-50х/,

Шинжээч Л.Мөнхтуулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Татварын ерөнхий газраас томилогдон ажилласан 4 татварын улсын байцаагч, нягтлан бодох бүртгэлийн программын асуудлыг хариуцсан нэг шинжээчийн хамт тус дүгнэлтийг гаргасан. Монгол Улсын засгийн газраас“ Оюу толгой” ХХК-тай байгуулсан 2009 оны “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2009, 2011 оны “ Хувь нийлүүлэгчдийн гэрээ”, 2015 оны  “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-ний татвартай зохицуулалтууд нь тухайн үед мөрдөж байсан Олон улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх болон үүнээс үүдэн Оюу толгой ХХК-д хэдий хэмжээний татвар ногдох орлогыг дутуу тайлагнах болон татвараас зайлсхийх боломж олгосон талаар дүгнэлт гаргасан. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө байгуулагдсанаар 2010-2017 онуудад 3702.6 тэрбум төгрөгөөр татвар ногдох орлогыг бууруулсан, 87.9 тэрбум төгрөгийн АМНАТ-ийг дутуу ногдуулах нөхцөлийг үүсгэсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөгөөр гуравдагч этгээдээс бага хувийн хүүтэй санхүүжилт татаж зээлийн өртгийг бууруулах зорилготой мэт боловч, зээлийн батлан даалтын болон өөр бусад зориулалт нь тодорхой бус олон төрлийн шимтгэлүүдийг толгой компанидаа төлөх замаар зардлаа өсгөх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Мөн хөрөнгө оруулалтын гэрээгээр хамааралтай компаниасаа барьцаагүй авсан санхүүжилт буюу зээлийг гуравдагч этгээдэд Оюу толгой төслийн бүх хөрөнгө, лиценз, гэрээнүүдээ барьцаалан авсан зээлээр төлж барагдуулж уг санхүүжилтийг далд уурхайн санхүүжилтэд бус хамааралтай компанийн өрийг төлж барагдуулсан. Монгол Улсын засгийн газар өөрийн эзэмшлийн 34 хувиа барьцаалахыг зөвшөөрч зээл төлж барагдуулах болон их хэмжээний шимтгэлийг шилжүүлэх үүрэг хүлээсэн” гэх мэдүүлэг /457хх-51-52х/,

Шинжээч Д.Оюунтуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие нь шинжээч Н.Эрдэнэмядаг, Ц.Ишжамц, Л.Мөнхтуул, Д.Отгонсүрэн нарын хамтаар мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон, мөрдөгчөөс тавьсан асуултын хүрээнд дүгнэлт гаргасан. Миний хувьд Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулагч талуудын бүтцийг тайлбарлах, давхар татварын гэрээ байгаа эсэх, хөрөнгө оруулалтын гэрээний талуудыг тайлбарлах, хөрөнгө оруулалтын гэрээнд Айвенхоу Майнс Монголиа Инк ХХК-ийг хөрөнгө оруулагч гэж тодорхойлсон нь үндэслэлтэй эсэх, төсөл болон батлагдсан гэрээг харьцуулах, татварын хууль тогтоомж зөрчигдсөн асуудал байгаа эсэх зэрэг асуултад хариулах, хууль хэрэглээний талаар дүгнэлт гаргахад голлож ажилласан. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай Монгол Улсын олон улсын хэлэлцээрүүдийн нь Монгол Улсын Олон Улсын гэрээ бөгөөд энэ нь зөвхөн байгуулсан субъектүүдийн хүсэл зоригоор хүчингүй болж эсхүл өөрчлөгдөж болно. Гэрээний нэг тал болох Монгол улсын Засгийн газар, хэлэлцээрийг хэдий хугацаанд өөрчлөхгүйгээр дагаж мөрдөх талаар өөр нэг субъекттэй харилцан тохиролцох эрх зүйн боломж байхгүй. Өөрөөр хэлбэл татварыг давхардуулан ногдуулахгүй байх тухай Монгол Улсын Олон Улсын хэлэлцээрүүд нь эрх зүйн чадамжийн хувьд Монгол Улсын хуулийн этгээдтэй байгуулж байгаа гэрээнээс дээгүүр акт юм. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдолтой танилцлаа. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн асуулт тавьсан, түүнд хариулсан гэсэн байна. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй шинжээч нар ажилласан, эдгээрээс миний бие болон Л.Мөнхтуул нар нь эрх зүйч мэргэжилтэй байсан, хууль зүйн үндэслэлүүд дээр ажилласан. Шинжээч нар нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий татварын албанд тус бүр 10 гаруй жил ажиллаж мэргэшсэн. Татварын хууль тогтоомж нь өөрөө санхүүгийн болон хуулийн мэдлэгтэй хүмүүс ойлгож хэрэгжүүлдэг онцлогтой. Мөн хүсэлтийн 2 дахь хэсэгт хувийн сонирхолгүй байх шаардлагыг хангаагүй гэсэн байна. Шинжээчээр ажиллахаас өмнө мөрдөгч нарын зүгээс нэг бүрчлэн хувийн сонирхолтой эсэх, шинжээчээр ажиллахаас татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг бид нараас тодруулж байсан ба хувийн ашиг сонирхол тогтоогдоогүй учраас шинжээчээр томилсон гэж ойлгосон. Мөн бид тусгай мэдлэгт үндэслэн мөрдөгчөөс тавьсан асуултын хүрээнд дүгнэлт гаргасан. Харин Татварын албаны зүгээс гаргасан ямар нэг шийдвэр, байр суурийг илэрхийлээгүй болно. Мөн хүсэлтийн 3 дахь хэсэгт шинжээчийн дүгнэлт нь холбогдох хуулийг зөрчсөн, гэрээний зохицуулалтыг буруу ойлгож тайлбарласан, зөрүүтэй дүгнэлт гаргасан байна гэжээ. Шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэгийн хүрээнд, бодит баримт, хууль зүйн хүрээнд гаргасан, зөрүүтэй дүгнэлт гаргасан зүйл байхгүй. Шинжээч нар санал нэгтэйгээр дүгнэлтээ гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчид олгогдсон эрхийн хүрээнд холбогдох материалыг гаргуулан авч ажилласан. Мөрдөгчөөс хараат ажилласан зүйл байхгүй, бид нарт хууль сануулсан учраас хуулийн дагуу үнэн зөв дүгнэлт гаргасан гэж ойлгож байгаа” гэх мэдүүлэг /457хх-53-55х/,

Шинжээч Д.Отгонсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Дүгнэлтийг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан бөгөөд бид санал нэгтэйгээр дүгнэлт гаргасан. Миний хувьд дүгнэлт гаргахад Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт, Оюу толгой ХХК-ий нягтлан бодох бүртгэлийн журмаас шаардлагатай мэдээ, мэдээллийг түүвэрлэн авч тооцоолол хийж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд хасагдал зардалд тусгаагүй зардлыг тогтворжуулсан байдалд дүн шинжилгээ хийсэн” гэх мэдүүлэг /457хх-56-57х/,

Шинжээч Э.Байгалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Оюутолгой төслийн хүрээнд байгуулсан холбогдох гэрээнүүд, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, менежментийн гэрээ, Монгол Улсаас бусадтай улстай хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрүүд /Канад, ИБУИНВУ, Недирланд/, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжууд, Олон улсын хөрөнгө оруулалтын онолын ном, зохиолууд, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, журмууд, Засгын газрын хуралдааны тэмдэглэлүүд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Оюу толгой ХХК-ий хувийн хэрэг зэрэг бусад баримт бичгүүдийг үндэслэн дүгнэлт гаргасан. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө шинж чанарын хувьд Хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт гэрээний шинжтэй. Энэхүү Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу гэрээ нь Хөрөнгө оруулалтын гэрээгүйгээр дангаараа хүчин төгөлдөр үйлчлэх боломжгүй гэрээ юм. Харин Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг дангаар нь хүчингүй болгох боломжтой. Оюутолгой төслийн хүрээнд байгуулсан гэрээ, төлөвлөгөө гэх баримт бичгийн урьтал нөхцөлийг хангах зорилгоор Монгол Улсын хуулинд өөрчлөлт оруулж, хүчингүй болгож байгаа үйл ажиллагаа нь хууль тогтоогчийн буюу Монгол Улсын Их хурлын эрх мэдлийн асуудал. Засгийн газраас санаачлан оруулж болох ч хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эсэх асуудал нь 100 хувь хууль тогтоогчийн эрх хэмжээний асуудал юм” гэх мэдүүлэг /457хх-58-59х/,

Шинжээч П.Гэндэнсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”Миний хувьд “Оюутолгой” ХХК-ийн шатахуун худалдан авалттай холбоотой асуудлыг хариуцаж шинжлэн судалсан. ”Оюутолгой” ХХК нь шатахуун худалдаж авсан даруй үнийг шилжүүлдэггүй, хэсэгчилж шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл 1000 литр шатахуун авлаа гэхэд талыг нь тухайн үедээ шилжүүлээд, талыг нь дараа шилжүүлж байсан. Нэхэмжлэхээр тулгаж үзэхээр зөрүүтэй байсан. Бусад шатахуун нийлүүлж байгаа компаниудтай харьцуулсан талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасан байгаа. ”Оюутолгой” ХХК нь 2013 оноос өмнө ямар нэг сонгон шалгаруулалтгүй “Петровис” ХХК-иас шууд худалдан авалт хийж байсан байна лээ. Ямар учраас “Петровис” ХХК-ийг сонгон ажил гүйцэтгүүлээд байсан нь санхүүгийн баримтаар тодорхойгүй байгаа. Шууд гэрээ байгуулсан байсан” гэх мэдүүлэг /457хх-60х/,

Шинжээч Т.Одончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Номадс” компанийн хувьд 2012 оны 11 дүгээр сараас эхэлсэн байсан. 2013-2014 онд тус компани “Оюутолгой” ХХК-д ажил үүрэг гүйцэтгэсэн байсан. Энэ компанийн гүйцэтгэсэн ажлын үнийг бусад ижил төрлийн үйлчилгээ үзүүлсэн компаниудтай харьцуулалт хийж үзсэн. Тэгэхэд “Номадс” компанийн гэрээний үнэ, үйл ажиллагаа гүйцэтгэснээс авч байгаа төлбөр хураамж харьцангуй өндөр байсан. Нарийн тоонуудыг нь он, сараар шинжээчийн дүгнэлтэд тусгасан байгаа. “Петровис” ХХК нь анх “Оюутолгой” ХХК-тай 2002 оноос буюу “Айвенхоу майнз монголиа инк” гэж нэртэй байх үеэс эхлэн нийлүүлэлт хийж эхэлсэн байсан. Түүнээс хойш 2006 оноос шатахуун нийлүүлээд зогсохгүй шатахуун хадгалах, түгээх зэрэг шатахуунтай холбоотой бүх ажлыг “Петровис” хийсэн байсан. Ер нь бол эхний худалдан авалтууд ямар нэг сонгон шалгаруулалт хийгдсэн зүйл байгаагүй, шууд гэрээ байгуулаад явсан байсан. Харин 2013 оноос хойш “Оюутолгой” ХХК нь худалдан авах ажиллагааны журам гаргаад өөр компаниуд ороод явсан байсан. ”Номадс” компанийн хувьд ямар нэг сонгон шалгаруулалтаар шалгаруулаагүй шууд гэрээ байгуулсан байсан. 2013 оноос өмнө “Оюутолгой” ХХК нь “Петровис” ХХК, “Номадс” ХХК-иудыг сонгож ажил гүйцэтгүүлээд байсан нь тодорхойгүй байсан. Бид “Оюутолгой” ХХК-иас тендер зохион байгуулсан сонгон шалгаруулсан талаарх материал байна уу гэж олон удаа шаардсан боловч баримт ирүүлээгүй. Харин “Оюутолгой” ХХК-ийн захирлын тушаалуудыг ирүүлж байсан. Жишээлбэл: 2 сая ам доллар хүртэл худалдан авалтыг ийм захирал шийдэх эрхтэй гэх мэт. Энэ талаарх мэдээллийг шинжээчийн дүгнэлтэд тодорхой бичсэн байгаа” гэх мэдүүлэг /457хх- 61-62х/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Наранцогтоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2015 оны Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь Улсын Их Хурлаар хэлэлцэгдээгүй мөртлөө Хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй нэг хэсэг болж байгаа нь ойлгомжгүй байгаа. Мөн энэхүү төлөвлөгөө гэх баримт бичгээр тухайн үед үүссэн байсан татвартай холбоотой бүх маргааныг эцэслэн шийдвэрлэж, их олон том асуудлуудыг хааж Монгол улсад хохирол учруулсан гэж үзэж байна. Мөн гэрээ байгуулахтай холбоотой албан тушаалтан нар нь өөртөө давуу байдал бий болгож байгаа асуудал эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар харагдаж байна. Шинжээчийн дүгнэлтүүдтэй санал нийлж байна” гэх мэдүүлэг /456хх-245-246х/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Билгүүнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө гэдэг зүйл бол хэдийгээр төлөвлөгөө гэдэг нэртэй боловч гэрээний шинжийг агуулж байгаа. Шинжээч нарын гаргасан дүгнэлттэй санал нийлж байгаа” гэх мэдүүлэг /456хх-247-248х/,

Гэрч Ж.Оргилсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт мэргэжилтнээр ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна... 2017 онд Засгийн газар дээр ажлын хэсэг байгуулахад би дэд ажлын хэсэгт гишүүнээр орж ажилласан. Энэхүү дэд ажлын хэсгийг Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Баясгалан ахалж байсан бөгөөд ажлын хэсгээс хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлээр ажилласан. Ажлын хэсэгт яамдуудын төлөөллүүд ажилласан бөгөөд манай яамны хувьд татвартай холбоотой асуудлыг судалж үнэлэлт өгөх чиглэлээр ажилласан. Энэхүү ажлыг манай газрын дарга Билгүүн ахалж, Татварын ерөнхий газрын хуулийн дарга Болдбаатар, татварын улсын байцаагч Золзаяа, “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн Мөнхбат, Мөнх-Оюунбаатар гэж хүмүүс ажилласан. Мөн ажлын хэсэгт байгаагүй манай яаманд төслийн зөвлөхөөр ажиллаж байсан Мөнхзулаас зөвлөгөө авах байдлаар нэмэлтээр ажиллуулсан. Бидний зүгээс Татварын ерөнхий газрын дарга нь 2015 оны 1/1352 дугаартай албан бичгийг гаргаж гэрээний оролцогч тал биш байж гэрээг тайлбарлаж хөрөнгө оруулалтын гэрээ, хууль тогтоомжийг зөрчин албан тушаалын байдлаа хэтрүүлж, хууль бус албан бичиг гаргасан байна гэж үзсэн. Үүнээс гадна оршин суугч бус татвар төлөгчийн тухай асуудлыг бас хөндөж байсан. Энэхүү татвартай холбоотой хэсгийг Татварын ерөнхий газрын хуулийн дарга Болдбаатар, татварын улсын байцаагч Золзаяа нар хариуцан хийсэн. Тухайн үед энэ ажлын хэсгийг нууц гээд бүх материалыг авчихсан болохоор би одоо үзэж харах юмгүй болохоор сайн санахгүй байна. Ажлын хэсгээс оршин суугч бус этгээдээс авах татварыг “Оюу толгой” ХХК суутгаж татварын байгууллагад төлөх ёстой гэж үзэж байсан санагдаж байна. Энэхүү асуудлыг Татварын ерөнхий газрын даргын 1/1352 дугаартай албан бичгээр тайлбарлахдаа татвар авахгүй гэх утгаар тайлбарласан байсан ... Оюутолгой төсөлд холбогдох Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ баримт бичгүүд нь Монгол Улсын хууль, тогтоомжид зааснаар олон улсын гэрээ мөн эсэх талаар Хууль зүй дотоод хэргийн яамнаас судлаад энэ нь олон улсын гэрээ бишээ, дотоодын хууль тогтоомжоор зохицуулагдана гэж үзэж дүгнэсэн байсан. Мөн манай лицензийг барьцаалж зээл авч байгаа нь өөрөө бас хөрөнгө оруулалт мөн үү гэх асуудал бас гарч байсан. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гэж нэрлэсэн боловч гэрээ байна гэсэн дүгнэлтийг Хууль зүй дотоод хэргийн яамнаас гаргаж байсан. Манай ажлын хэсгээс бас гадаад хэргийн яамнаас хүн орж ажилласан. Энэ нь өмнө байгуулсан гэрээнүүдээ цааш үргэлжлүүлэхийн тулд хийгдсэн баримт бичиг гэж би ойлгосон. Манай ажлын хэсгээс 2009 оны гэрээг ийм тийм гэж нарийн үнэлж дүгнээгүй санагдаж байна. Тухайн үед Дубайн гэрээ асуудалтай байна гээд л ажлын хэсгээс Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг голчлон судалсан санагдаж байна” гэх мэдүүлэг /2хх-39-40х/,

Гэрч Г.Өлзийсайханаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх, 2017 оны 11 дүгээр сараас дэд захирлаар томилогдон ажиллаж байна. 2016 оны 9 билүү 10 дугаар сард Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр Дубайн төлөвлөгөөг үнэлэх, дүгнэлт өгөх зорилготой ажлын хэсэг байгуулагдсан юм. Миний хувьд энэ ажлын хэсэгт томилогдож ажилласан. Дубайн гэрээ нь олон улсын гэрээ мөн эсэх талаар дүгнэлт гаргах үүрэгтэйгээр ажилласан, тухайн үед нууцын баталгаа өгөөд гэрээнүүдтэй танилцаж байсан. 2 удаа ажлын хэсгийн хуралдаанд оролцсон. Хууль зүйн яамны Баясгалан даргын ахалсан дэд ажлын хэсгийн хуралдаан болсон, энэ хурал дээр би санал бодлоо хэлж байсан. Түүнээс хойш том ажлын хэсэг ордны Б танхимд хуралдаж  байсан. Тэр хурал дээр Оюутолгой ХХК-ийн төлөөлөл ирж танилцуулга хийж байсан. Түүнээс хойш энэ ажлын хэсэг дахиж хуралдсан талаар мэдэхгүй байна. Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Сайнзориг нь Дубайн гэрээг олон улсын гэрээ биш гэсэн утгатай дүгнэлт гаргаж байсан, миний хувьд энэ дүгнэлттэй санал нэг байсан. Тухайн үед буюу 2016 онд Олон улсын гэрээний тухай хууль гэж байсан, энэ хуульд олон улсын гэрээний талаар заасан байсан. Дубайн төлөвлөгөө нь үндсэн гэрээний нөхцөлүүдийг дордуулсан байна уу, сайжруулсан байна уу гэдгийг тогтоох байсан Санхүү, татварын дэд ажлын хэсэг, хуулийн ажлын хэсэг гэж дэд хэсгүүд ажиллаж байсан. Миний хувьд хуулийн дэд ажлын хэсэгт нь ажиллаж байсан. Төлөвлөгөөгөөр дээрх гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь 2 талын тохиролцоо гэж ойлгож байна” гэх мэдүүлэг /2хх-41-42х/,

Гэрч Д.Цолмонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2016 оны 09 дүгээр сараас Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан. Би 2017 онд Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн хуулийн дэд ажлын хэсэгт орж ажилласан. Хуулийн дэд ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баясгалан ахалж ажилласан. Дэд ажлын хэсгээс салбар салбараараа ажлаа хуваарилан ажилласан бөгөөд манай яамны хувьд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч, Сангийн яамнаас татвартай холбоотой асуудал, Гадаад хэргийн яамнаас давхар татварын гэрээтэй холбоотой асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн. Ажлын хэсэг ажиллахдаа нууцын баталгаа авч байсан. Манай яамнаас Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө өөрөө гэрээ мөн юм уу, Хөрөнгө оруулалтын гэрээ өөрөө олон улсын гэрээ мөн үү, хүчингүй болгосон давхар татварын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээнд хүчинтэй үйлчлэх эсэх зэрэг асуудлуудыг тодорхойлох зорилгоор ажилласан” гэх мэдүүлэг /2хх-43х/,

Гэрч Б.Батжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулах, боловсруулах үйл ажиллагаанд би огт оролцоогүй. Харин 2016 онд Уул уурхайн сайд Дашдорж надад Оюутолгойн төслийн хэрэгжилтийг судлаадах гэхээр нь би “Эрдэнэс оюу толгой” ХХК-ий Мөнх-Оюунбаатар, Алтанхуяг, Өнөрбаатар бид нар дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтийг гаргахад дийлэнх хэсэг нь буюу 70-80 хувь нь Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдож байсан. Уг дүгнэлтийг гаргахдаа ямар нэг нэр усгүй, гарын үсэггүйгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэсэн бичигтэйгээр гаргасан. Энэхүү дүгнэлтийг ерөнхий сайд Эрдэнэбатад танилцуулж байсан. Иймд татварт тусгайлсан албыг байгуулах шаардлагатай гэж үзсэн. Бид 63 хуудас бүхий танилцуулга, дүгнэлтийг бичсэн. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар Монгол Улсад байрладаг татвар төлөгч, Монгол Улсад байрладаггүй татвар төлөгч гэж хоёр ангилдаг. Байрладаггүй татвар төлөгч дотор төлөөний газрын тухай зааж өгсөн байгаа бөгөөд энэ татвар төлөгчийн төлөх татварыг 17.2.9-д зааж өгсөн. Рио Тинто компани төлөөний газар байгуулах шаардлагыг хангасан бол байгуулах ёстой. Энэхүү шаардлагыг Монгол Улсын Татварын алба, Улсын бүртгэлийн байгууллага хяналт шалгалтын хүрээнд тавих ёстой. Энэ асуудлыг гэрээгээр зохицуулах шаардлагагүй” гэх мэдүүлэг /2хх-51х/,

Гэрч Д.Батбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2013-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ажлын албаны даргаар хэсэг хугацаанд ажилласан. Энэ хугацаанд Мэргэжлийн хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулна гэсэн зүйл орж ирсэн. Тэр үед Ерөнхий сайд С.Сайханбилэг болсон байсан. Би цөөнхийнхөнд энэ талаар хэлээд энэ хуулийг баталж болохгүй, Монгол Улс хяналтгүй болох юм байна, энэ хуулийг сулруулж хийж байгаа хүмүүс нь олон улсын санхүүгийн корпораци байна. Олон улсын санхүүгийн корпораци гэдэг нь Оюутолгойн нэмэлт санхүүжилтийн гол санхүүжүүлэгч нь байсан юм. Ил уурхай дээр бид ямар ч хяналтгүй тавиад туусан, төсвөө хэтрүүлсэн, гэтэл далд уурхай дээр Олон улсын санхүүгийн корпораци тэргүүтэй санхүүжүүлэгч нараас мөнгө аваад далд уурхайд хийнэ гэдэг өшөө бүр хяналт тавьж чадахгүй, юунд хэдий хэмжээний мөнгө зарж байгааг хэн ч мэдэхгүй, хяналт байхгүй. Тийм учраас энэ хуулийг баталж болохгүй юм байна гэдэг дээр маш хатуу байр суурьтай байсан. Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь төлөөлөгч Жигжидмаа гэдэг хүүхнийг би өрөөндөө дуудаж авч ирээд ийм хуулийг зүтгүүлж болохгүй, наадхаа болио гэж хэлсэн. Энэ хуулийн агуулга нь мэргэжлийн хяналтыг төвлөрүүлж болохгүй, салбар салбар луу нь тарааж сулруулах тухай байсан. Маргааш нь Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг намайг өрөөндөө дуудсан, өрөөнд нь Жигжидмаа сууж байсан, Ч.Сайханбилэг надад нэг л зүйл хэлсэн, чи дуугүй бай, амаа мэдэж бай, тэр хуулийн төсөл дээр зөвхөн энэ хүүхний үгээр явна, энэ хүүхнээс бараг уучлалт гуй маягийн зүйл хэлсэн. Ингээд энэ хууль батлагдах гэж Улсын Их Хурал дээр орсон, гэхдээ батлагдаагүй 1 хүний саналаар дутуу батлагдаагүй. Хожим сонссон чинь Жигжидмаа, Сайханбилэг нар нь гэр бүлийн найзууд юм байна лээ. Сэдваанчигыг халаад Да.Ганболдыг тавьсан. Гэтэл эд нар ТЭЗҮ-д өөрчлөлт оруулж, нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөө гэдэг зүйл батлах гэж байна гэдэг зүйлийг сонссон. Би тухайн үед нь С.Б руу орж уулзсан, та нар ийм хогийн заваан зүйл хийхээ болиоч, үүнийг хийж болохгүй гэдгийг чи мэднэ гэж хэлсэн. Тэгэхэд би байгаа цагт ийм зүйл хэзээ ч хийхгүй ээ, наадах чинь худлаа гэж хэлж байсан. 7 хоногийн дараа Дубайн гэрээ зурагдсан. Да.Ганболд, Б.Б, Ч.Сайханбилэг нар гарын үсэг зурсан. Энэ бол хууль бус тул харин одоо Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна. Намайг Лондонд очиж Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөгч нартай уулзаж байхад 30-аад банк, санхүүгийн байгууллагын хүмүүс байсан ба тэдгээрийн нэг нь миний хэлсэн үгийг сонсоод наад хүн чинь хөрөнгө оруулагч талууд нь хоорондоо асуудалтай байгаа гэдэг зүйлийг ярьж байна шүү, үүн дээр нухацтай хандаарай, ийм зүйлээс болж санхүүжилт нурдаг тохиолдол бий шүү гэж хэлж байсан. Дээр нь санхүүжүүлэгч нар нэг зүйл хэлж байсан, “Оюу толгой” ХХК нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэсэн үү, ард түмнээс нь санал асуулга асуусан уу, бас ийм зүйлээс болж бид нар Олон улсын шүүх дээр унадаг тал бий шүү гэж гэж ярьж байсан. Тухайн үед нь би тэр хүмүүст хариулаагүй юм, харин Рио тинто компанийн хүмүүс бол ард түмнээс нь энэ талаар асуусан гэж хариулж байсан. Би яагаад ингэж хариулаагүй вэ гэхээр үүнийг нь дараа чимээгүй байж байгаад дараа нь гэрээг эргэж харах нэг нөхцөл болгож болох юм байна гэж бодоод хожмын өдөр энэ асуудлыг нь дуугарч болох юм байна гээд дуугараагүй. Би өөрөө үүнийг сайн мэдэж байгаа, “Оюу толгой” ХХК-ийнхан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж байна гээд баахан зүйл болсон, ганц нэг ТВ-ээр жижиг юм явуулаад болсон. Бид нар хангалттай хийсэн гээд баахан цаас үзүүлдэг. Тэрийг бол би хуурамч материал гэж үздэг. Би тухайн үед нь Оюун сайдад бичиг явуулж байсан, миний бичгийн хариу ч ирээгүй. Хэрэв Оюутолгойн гэрээг эргэж харах ёстой гэж байгаа бол энэ бол бас нэг үндэслэл болох ёстой. Эцэст нь би нэг зүйл хэлэх гэж байгаа юм. Н.Алтанхуягийн фэйсбүүк дээрээ тавьсан нэг зүйл байгаа. Н.Алтанхуяг нь өөрийгөө Оюутолгой дээр хатуу байр суурьтай байсны төлөө Ц.Элбэгдорж миний ЗГ-ын огцруулсан гэсэн утгатай үг хэлж байна лээ, уг нь Н.Аптанхуяг нь өөрөө намайг тэгж хэлж албан тушаалаас чөлөөлсөн хүн байгаа юм. Би бол Н.Алтанхуяг нь худлаа ярьж байна гэж үзэж байгаа. Хэрэв үнэхээрийн Н.Алтанхуяг нь байр сууриа хамгаалж үлдсэн нь үнэн юм бол энэ бүхнийг Монголд ашиггүй болгож хийсэн хүн нь Ц.Элбэгдорж байгаа байхгүй юу ... Дубайн гэрээгээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын анхны гэрээнд өөрчлөлт оруулсан бичиг баримт. Анхны хөрөнгө оруулалтын гэрээн дээр улс татвараа авдгаараа аваад, роялтыг авдгаараа аваад, харин 34 хувиа бол эзэмших шаардлагагүй байсан юм байна гэж харж байгаа. 34 хувийг бид нар авснаараа хэдий чинээ санхүүжилт авна, 34 хувийнхаа тэр чинээгээр өртэй болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр анхны хөрөнгө оруулалтын гэрээн дээр нэмээд санхүүжилт авна гэхээр нэмээд өрөнд ороод байгаа байхгүй юу, тухайн үед манай залуучууд тооцоолол хийгээд 2019 он гэхэд ногдол ашиг авах юм байна гэж тооцоолж байсан, гэтэл 6 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авна гэхээр 2037 оноос нааш ногдол ашиг авахгүй хүртэхгүй тооцоолол гарч байсан. Аягүй бол энэ төсөл ашиггүй ажилласан гэж үзвэл бид нар ногдол ашиг авахааргүй байсан. Үүний оронд татвараа өндөр тогтоогоод, роялтыгаа аваад сууж байсан бол өрөнд орохгүй явах боломжтой байсан гэж харж байгаа. Мөн дээрээс нь менежментийн баг нь зардлаараа санхүүжнэ гэж анхны гэрээнд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл зардал их гаргаж байвал менежментийн багт ашигтай болж байгаа. Бид нар 34 хувь төлж байгаа гэдгээрээ бас санхүүгийн хариуцлага хүлээж байгаа. Дубайн гэрээгээр нэмэлт санхүүжилт авахын тулд төлөвлөгөө нэртэй зүйл баталсан. Энэ гэрээгээр ТЭЗҮ-гээ өөрчилсөн” гэх мэдүүлэг /2хх-88-91х/,

Гэрч Г.Батсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2010 оны 6 дугаар сараас хойш “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна ...Тухайн үед Айвенхоу Майнз компани гол хувьцаа эзэмшигч байсан, Рио тинто компани бол бага хувийн хувьцаа эзэмшигч байсан. Мэдээж тухайн үед Айвенхоу Майнз компани Оюутолгой ХХК нь 66 хувийг эзэмшиж байсан, дээрх Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болохоос 7 хоногийн өмнө Айвенхоу Майнз компанийн захирал Петер Мередит Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах санал тавьсан. Би саналыг зөвшөөрсөн. Тухайн үедээ Айвенхоу Майнз компанийн талаас тухайн үеийн Засгийн газар болон Уул уурхайн сайдтай зөвшилцсөн байх гэж бодож байна. Оюутолгой гэдэг төсөлд 34 хувийг нь Монгол Улсын Засгийн газар хариуцдаг. Түүнийг нь Эрдэнэс Оюутолгой ХХК төлөөлж хариуцдаг. Гадаад тал бол 66 хувийг нь эзэмшдэг. Энэ 66 хувийг нь Рио Тинто, Туркойс хилл компани эзэмшдэг. Дубайн гэрээтэй холбоотой хэлэлцээрийн тухайд 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Их тэнгэр цогцолборт Хувь эзэмшигчдийн хурал болсон. Энэ үед хувьцаа эзэмшигчид хоорондоо ийм ярих асуудал байна, хэлэлцээр хийе, ширээний ард сууя гэж ярилцсан. Тэр үед Засгийн газрыг төлөөлсөн Сангийн сайд Улаан, Уул уурхайн сайд Ганхуяг, Байгаль орчны сайд Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр нар байсан. Энэ хурлаас эхлээд яригдаж явсаар байгаад 2014 он дуустал, 2015 оны  05 дугаар сар хүртэл хэлэлцээр хийсэн гэсэн үг. Энэ хэлэлцээр их удаан болж сунжирсан, 2015 оноос эхлээд нэлээн эрчимтэй явсан гэж ойлгож байгаа. Дубайн гэрээ мөн хувь нийлүүлэгчдийн гэрээ зэрэг нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар огт хэлэлцэгдээгүй, хөрөнгө оруулагч талуудаас шийдсэн. Төлөөлөн удирдах зөвлөлөөр оруулах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн зүгээс хуульчдаараа дамжуулаад манай Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газарт өгдөг, хороодоос санал гаргаад Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлаад явах ёстой. Над дээр оруулж ирсэн хувьцаа эзэмшигчдийн тавьсан саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцээд явдаг. Би өөрөө санаачлага гаргадаггүй. Далд уурхайн санхүүжилт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу 6 тэрбум ам.долларын санхүүжилт авахаар тохиролцсон байгаа. Энэ санхүүжилтээс 4,4 тэрбум ам.долларын санхүүжилтийг авсан, далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд зарцуулаад явж байгаа. Үлдсэн 1,4 тэрбум ам.долларын санхүүжилтийг аваагүй байгаа, одоохондоо энэ талаар яригдаагүй байна” гэх мэдүүлэг /2хх-122-124х/,

Гэрч И.Индранилагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2014 оны 10 дугаар сараас “Эрдэнэс Оюутолгой” ХХК-д хуулийн зөвлөхөөр ажилд орсон ...2014 оны 12 дугаар сард компанийн удирдлага шийдвэр гаргаж, АНУ-ын Нью-Иорк хотод төвтэй “Шермен стийрлэнг” фирмийг зөвлөх үйлчилгээ авахаар хөлсөлж авснаас хойш 2015 оны 01 дүгээр сараас 3 дугаар сард тухайн фирмтэй харилцах асуудлыг голчлон хариуцаж байсан. 2015 оны 01 дүгээр сард Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэгт ороогүй боловч 2015 оны 3 дугаар сард Сингапур улсад болсон эхний хэлэлцээнд оролцсон ...2015 оны 5 дугаар сарын сүүлчээр “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдлагын зүгээс Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь өөрөө 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчийн гэрээтэй нийцэж байгаа эсэх талаар “Шермен стийрлэнг”-ээс гаргасан дүгнэлтийг намайг Монгол хэл рүү орчуул гэсний дагуу компанийн удирдлагуудад орчуулж өгсөн. Дүгнэлтийг орчуулахад хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээтэй Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ нь илтэд зөрчилдсөн зүйл байгаагүй. 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болсон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдсэн ба энэ хэлэлцээ ерөнхийдөө муу хэлэлцээ болсон ...Эхний хэлэлцээнээс хойш болсон хэлэлцээнд намайг удирдлагын зүгээс оролцуулаагүй шалтгааныг би ойлгохдоо хөрөнгө оруулагч талтай маргаантай асуудлууд болон хөрөнгө оруулагч талаас санал болгож байсан Далд уурхайн санхүүжилтийн асуудлаар хатуу байр суурьтай байсан учраас хэлэлцээнд саад учруулна гэж үзсэн болов уу. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг олон улсын гэрээ биш гэж үздэг... Бизнесийн талаасаа Монголын талд ашиггүй болсон болов уу. Учир нь ногдол ашиг хэзээ авах нь тодорхойгүй, мөн гадаадын 17 банкнаас авсан 4 тэрбум долларыг “Рио тинто” ХХК-иас “Оюутолгой” ХХК-д олгож ирсэн зээлийг эхэлж төлөө дараа нь “Оюутолгой” ХХК руу далд уурхайг санхүүжүүлэхэд зориулж зээл хэлбэрээр олгоно гэж ойлгосон. Дубайн гэрээнд заасан нэг заалт нь Далд уурхай гэж зөвхөн хойд Хьюго ордын нэгдүгээр давхрыг хэлнэ гэж бичсэн байсан болохоор ордын үлдсэн хэсгийг яаж ашиглах талаар Дубайн гэрээнд заагаагүй гэж ойлгосон...Сингапурт болсон эхний хэлэлцээнээс ирсний дараа Татварын ерөнхий газарт нэг уулзалтад оролцоход Татварын ерөнхий газарт газрын дарга Бадрал, Оюутолгой ХХК-ийн татварын зөвлөх гадаад хүн, санхүүгийн ажилтан Хулан нар байсан ба Оюутолгой ХХК-иас өмнө Татварын албанд ирүүлж байсан татварын гарын авлага гэсэн баримт бичгийн талаар ярилцсан.Түүний дараа манай компани дээр Сангийн яамнаас Батбаяр, нэг эмэгтэй нар ирээд 3 сайдын ажлын хэсгийн тайлан, хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт, суутган татварын талаар ярилцаж байсан” гэх мэдүүлэг /2хх-142-143х/,

Гэрч С.Ашидмөнхөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”2013-2015 онд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д санхүү эрхэлсэн дэд захирлаар, 2015 оноос хойш одоог хүртэл “Эрдэнэс Таван Толгой” ХК-д Эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан газрын захирлаар ажиллаж байна. “Оюу Толгой” ХХК-ийн зүгээс Далд уурхайн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар бидэнд нэлээд олон танилцуулга хийж байсан. Мөн Дэлхийн банкны зүгээс Далд уурхайн санхүүжилттэй холбоотой танилцуулгыг ч 2-3 удаа хийж байсан. Тухайн үеийн Уул Уурхайн яамны хурлын танхимд явуулж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалт нь компанийн  бүтээн байгуулалтын нэг хэсэг юм. Харин “Дубайн” гэрээний хувьд ямар агуулгатай, ямар зүйл заалттай, гэрээг хэн, хаана, очиж зурах талаар мэдээлэл бидэнд буюу “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн ажилтнуудад мэдээлэл ирээгүй. Ингээд энэ “Дубайн” гэрээ нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан хойно нь л мэдсэн. Дубайн гэрээгээр татварын асуудал, зардлын хэтрэлт, үр өгөөж, далд уурхайн хөрөнгө оруулалтын талаар тусгаж өгсөн байсан. “Оюу толгой”  төслөөс Монгол тал үр өгөөжийн 53 хувийг хөрөнгө оруулагч тал 47 хувийг хүртэхээр тохирсон. Энэ гэрээний хамгийн ач холбогдолтой хэсэг нь миний дээр дурдсан асуудал. “Дубайн” гэрээтэй холбоотой зардлын хэтрэлт, татварын хөнгөлөлтийн асуудлыг хариуцсан мэргэжлийн байгууллагуудтай тохирсон гэж ойлгосон. Мэргэжлийн байгууллага гэдэгт Татварын ерөнхий газар болон бусад байгууллагууд орж байна. Миний бие Уул Уурхайн сайд, Сангийн сайд, Шадар сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан “Оюу толгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Энэ ажлын хэсэгт Эрдэнэс Оюу Толгой ХХК-г төлөөлж би болон манай компанийн Санхүүгийн албаны дарга н.Алтанхуяг, Татварын Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сангийн яам, Уул уурхайн яамны төлөөллүүд бүрэлдэхүүнд багтсан. Энэ төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 5 орчим тэрбум ам.доллар байсан. 2010 онд баталсан ТЭЗҮ нь 5 орчим тэрбум ам.доллар байдаг. Энэ ажлын хэсгээс анхны хөрөнгө оруулалтын хэмжээ болох 5 орчим тэрбум ам.долларыг 1,4 тэрбум ам.доллараар хэтрүүлсэн болохыг тогтоосон дүгнэлт гарсан” гэх мэдүүлэг /2хх-44-145х/,

Гэрч Ц.Мөнх-Оюунбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д 2011 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд анх мэргэжилтнээр ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сараас Захиргаа, хуулийн албаны даргаар ажиллаж байна. ”Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь 2011 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд энэхүү компани нь “Эрдэнэс Монгол” ХХК-ий 100 хувийн охин компани байгаа юм. ”Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Оюу Толгой ХХК-ий 34 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. “Оюу Толгой” ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүнтэй бөгөөд энэхүү гишүүдийн 3 гишүүн нь Монгол талын хувь буюу 34 хувийн хувьцаа эзэмшигчийг төлөөлөн Төлөөлөн удирдах зөвлөлд оролцдог. Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлыг хувьцаа эзэмшигчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлууд дээр Монголын талаас зардал ийм байна, тулгамдаж буй ийм ийм асуудал байна гэх зэргээр маш олон удаагийн асуудлуудыг ярилцаж байгаад 2013 оны 02 дугаар сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурал дээр тулгамдаж байгаа 20 орчим асуудлыг хөндөж тавьж улмаар зардлын хэтрэлтийг шалгах ажлын хэсгийг байгуулах тухай шийдвэр гарч Шадар сайд, сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсгийг байгуулж сангийн яаманд ахалж зардлын хэтрэлтийг шалгасан. Энэхүү шалгалт явагдаж дуусч татварын акт үйлдэгдэж маргаан таслах зөвлөлөөр хэлэлцэгдэж мөн шүүх дээр энэхүү татварын маргаан нь эвлэрлийн гэрээ үйлдэгдсэн байдаг. Энэ үед Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлагдсан. Манай компанийн хувьд Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан гэдгийг маргааш нь интернетээс олж мэдсэн. Харин батлагдсан төлөвлөгөөг хэд хоногийн дараа zasag.mn сайтаас олж олж үзсэн. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулах асуудал үйл явцад манай байгууллагаас оролцоогүй бөгөөд харин төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудтай холбоотой төслийн хүрээнд энэ нь болохгүй байна, энийг ингэж шийдэх ёстой гэсэн санал солилцох асуудлыг манай компани дотооддоо хэлэлцэж байсан зүйлүүд байдаг. Гэхдээ Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гэж баримт бичиг батлагдах гэж байгаа талаар би болоод манай компанийн ажилтнууд мэдээгүй. Энэхүү төлөвлөгөөг батлах ажлын хэсгийг ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бямбасайхан ахалж улмаар тэндээ хэлэлцэн асуудлыг шийдвэрлэсэн юм шиг байна лээ. Уг төлөвлөгөөнд тухайн үед манай гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Да.Ганболд гарын үсэг зурсан байдаг. Да.Ганболд захирлын хувьд компанийн ажилчдад Дубайн төлөвлөгөө батлагдах талаар мэдээлэл өгөөгүй. Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэ ажлын хэсгийг Бямбасайхан захирал ахалж, би нарийн бичгийн даргаар томилогдсон боловч ажлын хэсэг уулзаж асуудлаа хэлэлцэж баримт бичиг боловсруулж, хөрөнгө оруулагч талтай уулзалт хийсэн зүйл байхгүй. Ерөнхийдөө бол 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг эцэслэн тохиролцож батлах тухай засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгасан байдаг. 27 дугаартай захирамжийн дагуу нэг удаа 2015 оны 4 дүгээр сарын сүүлээр Бямбасайхан захирлын өрөөнд уулзахад Бямбасайхан захирал засаг дээр ийм шийдвэр гарч ажлын хэсэг гарсан гэж холбогдох уулзалтыг хийгээд явж байгаа гэж нэг удаа л танилцуулсан. Үүнээс өөрөөр ажлын хэсэг уулзаж хуралдаагүй бөгөөд Бямбасайхан захирал уулзалтууд хийгдээд асуудлуудыг шийдвэрлэж байгаа гэсэн утгатай зүйл ярьсан. Энэхүү уулзалтад гүйцэтгэх захирал Да.Ганболд, хуулийн ерөнхий зөвлөх Индранила бид гурав Бямбасайхан захирлын өрөөнд дөрвүүлээ уулзсан. Бямбасайхан захирал танилцуулга маягийн зүйл хийж гадны зөвлөхүүдийг авч ажиллуулж байгаа гэж хэлсэн. Ажлын хэсэгт бид дөрвөөс гадна “Эрдэнэс Монгол” ХХК-ий ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу /тухайн үед “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан/, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ий санхүү эрхэлсэн дэд захирал С.Ашидмөнх нар томилогдсон байсан. Ажлын хэсэг нэг л удаа уулзалт хийсэн бөгөөд тэр уулзалт нь Бямбасайхан захирлын өрөөнд болсон дээр дурдсан уулзалт байгаа юм. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хувьд Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой бүхий л асуудлыг өнгөрсөн хойно нь мэдэж улмаар холбогдох баримт бичиг материалыг сүүлд нь нөхөж олж үзсэн” гэх  мэдүүлэг /2хх-146-147х/,

 Гэрч Ц.Энхцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2014 оноос “Оюутолгой” ХХК-ийн хуульчаар ажиллаж байгаа ... Миний санаж байгаагаар 2014 онд “Оюутолгой” ХХК-ийн татварын маргаантай асуудал гарч байсан. ”Оюутолгой” ХХК нь тухайн үед “Соёмбо хуулийн фирм” нэртэй өмгөөллийн компанийг хөлсөлж байсан. Миний хувьд компанийг төлөөлж өмгөөлөл хийж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд хяналт тавьж байсан. Эвлэрлийн гэрээ байгуулахад би оролцоогүй, энэ бол удирдлагын түвшинд болсон асуудал. Энэ эвлэрлийн гэрээ байгуулснаар Захиргааны хэргийн шүүх дээр байсан татварын маргаантай асуудал хэрэгсэхгүй болж байсан. Захиргааны хэргийн шүүх дээр эвлэрлийн гэрээг би аваачиж өгч байл уу, эсхүл Баатарсайхан өмгөөлөгч аваачиж өгч байл уу. Миний хувьд эвлэрлийн гэрээний нийтлэг заалтууд буюу гэрээнд байх ёстой заалтуудыг боловсруулж оруулсан, яг нарийн заалтуудыг хэн оруулсныг мэдэхгүй. Манай дарга Амарбаясгалан удирдлагын түвшинд яригдаж байгаа асуудал гэж хэлж байсан... Даргын хэлснээр гэрээнд байх ёстой нийтлэг заалтуудыг оруулж дарга Амарбаясгаланд өгсөн ...Тухайн үед гэрээний эцсийн хувилбар гараагүй байсан. Би эвлэрлийн гэрээний үндсэн заалтуудыг боловсруулж оруулаад хэлтсийн дарга Амарбаясгалан руу и-мэйлээр илгээж байсан. Амарбаясгалан засах зүйлийн талаар хэлж байсан. Гэрээний төслөөс хасах зүйл байгаагүй санагдаж байна, зарчмын хувьд нэмэх зүйл байгаагүй. Би анх Гүүглээс эвлэрлийн гэрээ гэж англиар бичиж хайгаад, аль нь тохирох вэ гээд сонгож авч байгаад, өөрөө Монгол руу орчуулаад төслийг нь хийж байсан. Эвлэрлийн гэрээ нь хуулиар хориглоогүй бол талуудын чөлөөт байдал гэсэн зарчмын хүрээнд гэрээнд тусгах асуудлуудаа тусгасан. Гэрээний нөгөө Татварын алба байл уу, би талуудыг сайн санахгүй байна. Миний ажил үүрэг бол гэрээний драфт эхний төслийг гаргах үүрэг байсан. Бусад талуудын саналыг авах үүрэг байгаагүй. Миний харьцаж байсан хүн бол манай хэлтсийн дарга Амарбаясгалан ... Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд тогтворжуулсан татвар гэж байгаа. Мөн сүүлд байгуулагдсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилт, хөрөнгө оруулалтын гэрээ гэж байгаа. Энэ гэрээнүүдэд бичсэн байгаа зүйлийг тусгасан. Анхны хөрөнгө оруулалтын гэрээ бол надад байсан. Харин Дубайн гэрээг Амарбаясгалан даргаас авч байсан байх. Надад эх хувь нь байсан. Эвлэрлийн гэрээг боловсруулах хугацаа надад хангалттай байсан. Би анхны хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээг үндэслэж Эвлэрлийг гэрээг боловсруулсан гэж санаж байна. Мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг үндэслэж Эвлэрлийг гэрээний төслийг боловсруулж байсан. Гэрээний үнийн дүн, нарийвчилсан заалтуудыг хэн оруулсныг мэдэхгүй ... Миний боловсруулсан эвлэрлийн гэрээний төсөл дээр ямар нэг нэр /Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбаатар гарын үсэг зурсан/ байгаагүй... Эвлэрлийн гэрээний 4 дэх хэсэгт... ”Оюутолгой” ХХК-ийн 2010, 2011, 2012 оны татвартай холбоотой маргааны асуудлаар бусад төрийн байгууллагын бүрэн эрхэд хамаарах шийдвэр гарган, Татварын ерөнхий газарт үүрэг хүлээлгэсэн заалтыг би оруулсан санагдаж байна. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг үндэслэж дээрх заалтыг оруулсан” гэх мэдүүлэг /2хх-148-150х/,

Гэрч Ж.Эрдэнэбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Оюутолгой төслийн хэрэгжилтийн талаар Тэрбишдагва сайдын ахалсан ажлын хэсэг гарч шалгалтын ажил хийж нэлээдгүй асуудал байгаа талаар тайлан гаргаж байсан. 2015 оны Ерөнхий сайд Ч.Сайханбилэг засгийн газрын хуралдаан дээр Оюутолгой төслийн тухай ярьж байхад 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, цаашид энэхүү гэрээтэй холбоотой болон бусад харилцааг хувьцаа эзэмшигч компаниуд хоорондоо хэлэлцэж шийдвэрлэж явах ёстой гэсэн утгатай үгийг хэлсэн /Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ёстой/. Энэхүү хэлсэн үгтэй холбоо салбарын сайдууд Оюутолгой төслийн цаашдын үйл ажиллагаанд оролцоогүй байх. 2015 онд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн зүйл яригдаж байсан бөгөөд миний хувьд том стратегийн ордын ашиглалтын тухай асуудал учраас салбар хариуцсан яам оролцож татварын орчин, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах шаардлагатай гэсэн саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хэд хэдэн удаа амаар хэлэхэд ерөнхий сайдын зүгээс хоёр компани хоорондын асуудалд Засгийн газар хэтэрхий оролцож, холилдох нь эрсдэл дагуулна гэсэн утгатай зүйлийг хэлж байсан. Засгийн газрын хуралдаанд хэлэлцэх асуудал, танилцуулах асуудал гэж аливаа асуудлууд ордог. Хэлэлцэх асуудалд тухайн асуудлын талаарх холбогдох материалууд урьдчилан гишүүдэд тараагддаг, хэлэлцэх асуудлаас шийдвэр гардаг. Харин танилцуулах асуудалд урьдчилан материал тараагдахгүй байх тохиолдол байдаг бөгөөд танилцуулах асуудалд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөгддөг. 2015 оны хавар 4-5 сарын үед болсон Засгийн газрын хуралдаан дээр Б.Б, Д.Г нар “Оюутолгой” төслийн хүрээнд хийгдсэн гэрээнд нэмэлт тодотгол хийж хөрөнгө оруулалтын өртгийг нэмэгдүүлэх тухай ерөнхий танилцуулга хийж байсан. Энэхүү хуралдаан дээр миний хувьд анхны байгуулсан гэрээг зөрчиж өртгийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байсан. Учир нь өртөг нэмэгдэнэ гэдэг нь Монгол Улсын авах ноогдол ашиг багасна гэсэн үг. Тэр үед ганц би ч биш ихэнх сайдууд өртөг өсч байгааг эсэргүүцэж байсан. Энэхүү хуралдаан дээр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Б мөн өртөг нэмэгдүүлж ийм байдлаар энэ төслийг цааш явуулж болохгүй гэж эсэргүүцэж улмаар ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй маргалдаж хуралдааныг орхиод гарч байсан. Энэ хуралдаан дээр ерөнхий сайд Ч.Сайханбилэг гэрээнд нэмэлт тодотгол оруулах асуудал бол хоёр компани хоорондын асуудал, энэ асуудалд засгийн газар оролцоод байх шаардлагагүй, хоёр компани асуудлаа өөрсдөө шийдээд явна, та нар битгий эсэргүүцээд бай, энэ ажлыг цаашид явуулах ёстой биз дээ хэрвээ сүүлд янз бүрийн асуудал үүсвэл би өөрөө хар толгойгоороо хариуцна гэж хэлээд алх цохиж байсан. Б.Б, Д.Г нарын зүгээс ерөнхий танилцуулга хийж байсан. Төлөвлөгөө гэх баримт бичгийг дэлгэрэнгүйгээр нь танилцуулаагүй. Хоёр компанийн хоорондын асуудал гэдэг утгаар засгийн газрын хуралдаанд танилцуулж байсан. “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-ний төсөл боловсруулах, хэлэлцээр хийх ажлын хэсэгт Сангийн яамнаас орж ажиллаж байгаагүй. Миний хувьд энэхүү асуудлаар ажлын хэсэг байгуулсан талаар мэдээгүй, Ерөнхий сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд ажлын хэсэг байгуулж ажиллаж болно. Энэ талаар заавал бусад салбарын сайд нарт мэдэгдэх шаардлага байхгүй. “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-тэй холбоотой Засгийн хуралдаанаар танилцуулсан асуудлаар санал хураалт явуулж, олонхоороо асуудлыг шийдвэрлээгүй, ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр компани хоорондын асуудал, энэ асуудалд Засгийн газар оролцоод байх шаардлагагүй, хоёр компани асуудлаа өөрсдөө шийдээд явна, та нар битгий эсэргүүцээд бай, хэрвээ сүүлд янз бүрийн асуудал үүсвэл би өөрөө хар толгойгоороо хариуцна гэж хэлээд алх цохиж байсан. Алх цохино гэдэг маань энэ тухайн асуудлыг дуусгаж дараагийн асуудалд орж байна гэж ойлгож болно. Би энэ талаар дээр хэлсэн. Би энэ асуудалд сангийн яам оролцох ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн. Харин ерөнхий сайдын хувьд 2009 онд Засгийн газар, Улсын Их Хурлаар хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцээд гэрээ байгуулж тухайн үедээ асуудал шийдвэрлэгдсэн, одоо цаашид хэрхэн авч явах яах гэдгээ хоёр компани шийдвэрлээд явах асуудал гэж хэлээд салбарын яамдуудыг энэхүү асуудалд оролцуулаагүй. “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-ний төслийг боловсруулах, батлагдсаны дараа хэрэгжилтийг хангах зорилгоор Сангийн яамнаас ямар ч баримт бичиг гарч байгаагүй. Сангийн яам битгий хэл энэ асуудалтай холбоотой Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хүртэл ямар нэг баримт бичиг боловсруулагдаж гараагүй. “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал нь Засгийн газрын хуралдааны төлөвлөгөөнд тусгагдаагүй бөгөөд ямар нэг шийдвэр гаргуулах зорилгоор бус зөвхөн сайд нарт мэдээлэл өгөх зорилгоор л танилцуулагдсан. “Оюутолгой” ХХК-иас 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1186/1 дугаартай бичгийг Татварын ерөнхий газарт ирүүлж улмаар Татварын ерөнхий газрын дарга 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1/1352 дугаартай албан бичгийг хүргүүлсэн албан бичгийг Татварын ерөнхий газраас явуулсан гэдгийг 2015 оны 6 дугаар сард мэдсэн бөгөөд би одоо албан бичгийн утга санааг сайн санахгүй байна, ерөнхийдөө бол Монгол Улсын татварт хор хохирол учруулахаар албан бичгийг явуулсан гэдгийг сонссон. Татварын ерөнхий газар нь үйл ажиллагааны хувьд сангийн яаманд харьяалдаг боловч Засгийн газрын харьяа агентлаг юм. Татварын ерөнхий газрын даргыг Сангийн сайд томилохгүй, ерөнхий сайд томилж, чөлөөлдөг. Ер нь татварын байгууллагаас гаргаж байгаа тушаал шийдвэр нь Сангийн сайдад танилцуулж, зөвшөөрөл авах хэлбэрээр явагддаггүй. Миний хувьд энэхүү тушаалын талаар огт сонсоогүй юм байна. Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг Улсын Их Хурлаар шийдвэрлэдэг. Мөн алдагдлыг баталгаажуулах асуудал нь заавал татварын хяналт шалгалт хийгдэж баталгаажуулах ёстой. 2015 онд Оюу толгой ХХК-ий 2 жилийн санхүүгийн тайланг Сангийн яаманд хүлээж аваагүй байсан. Яагаад хүлээж аваагүй гэхээр хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлттэй холбоотойгоор Оюу толгой ХХК-ий санхүүгийн тайланг хүлээж авахгүй байх үүргийг би газрын дарга нартаа өгсөн байсан. Тэгтэл Дубайн гэрээ батлагдсаны дараа 2015 оны 7 дугаар сард байх сангийн яам тайлан хүлээн авсан гэх асуудал шуугаад ирэхээр нь би газрын дарга нар болон тайлан хүлээн авахад гарын зурсан орлогын хэлтсийн мэргэжилтэн эмэгтэйг өрөөндөө дуудаж уулзаж загнахад газрын дарга Ганбат нь уучлаарай сайдаа би хүлээж ав гэж үүрэг өгөөд гарын үсэг зуруулчихсан юм гэж хэлж байсан. Ганбат яагаад санхүүгийн тайланг хүлээн авсан болохыг өөрөө хэлэх байх” гэх мэдүүлэг /2хх-151-153х/,

Гэрч Д.Мөнхтуулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 5 дугаар сард Татварын ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газарт татварын улсын байцаагчаар ажиллаж байсан ...2015 оны 3, 4 дүгээр сарын үед “Оюутолгой” ХХК-иас татварын зааварчилгаа гэдэг зүйл ирүүлж байсан ба хариуцан ажиллаж байсан хүн нь манай хэлтсийн ахлах байцаагч Галбадрах байсан боловч 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөө аваад гарсан. Оронд нь хүн томилогдоогүй байсан учраас Бадрал даргын өгсөн үүргийн дагуу би ажлыг нь хүлээн авсан 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр буюу 1 дэх өдөр намайг ажил дээрээ ирэхэд газрын дарга Бадрал “Оюутолгой” ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1186/1 дугаартай албан бичгийг, мөн тус албан бичгийн хариу болох 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/1352 дугаартай албан бичиг, манайхаас явсан бичгийн төсөл зэргийг надад өгөхөд “Оюутолгой” ХХК-ийн ирсэн албан бичиг дээр Б.А даргын цохолттой байсан. Манайхаас явсан 1/1352 дугаартай албан бичгийг хэн боловсруулсныг мэдэхгүй, энэ талаар Бадрал дарга мэдэх байх, уг бичгийн боловсруулсан хэсэгт намайг гарын үсэг зур гэж Бадрал дарга хэлж зуруулсан, Бадрал дарга хянасан гэсэн хэсэг дээр гарын үсгээ зурчихсан байсан. Түүнээс хойш Бадрал дарга энэ бичигтэй холбоотой 1/1352 дугаартай албан бичгийн төслийг файл хэлбэрээр өгсөн ... Файлыг харахад 1/1352 дугаартай албан бичгийн төсөл нь Рио тинтогоос ирсэн харагдаж байна лээ. Өөрөөр хэлбэл 1/1352 дугаартай албан бичгийн төсөл Рио тинтогоос ирээд, түүнийг Татварын ерөнхий газрын албан бланк дээр буулгаад Ариунсан дарга гарын үсэг зураад буцаагаад явуулсан гэсэн үг ...Тэр үедээ Бадрал даргаас хэн боловсруулсан юм бэ гэхэд наадах чинь яаралтай бичиг байгаа юм, төсөл нь цаанаас ирсэн, гарын үсэг зурчих гэсэн. Би энэ албан бичгийн боловсруулсан хэсэгт гарын үсэг зурсан боловч би боловсруулаагүй ... Өнөөдөр /2018 оны 4 дүгээр сарын 05/ өглөө 10 цагийн үед Бадрал дарга намайг өрөөнөөс дуудаад “Оюутолгой” ХХК-тай холбоотой материалуудаа бэлэн байлгаж байх хэрэгтэй байна, чам дээр байгаа файлуудаа надад өг гэсэн. Би өөрт байгаа файлаа Бадрал даргад оруулж өгөхөд Бадрал өөрийнхөө компьютерт хуулаад авсан. Тэгээд Бадрал дарга өөрөө дээрх 1/1352 дугаартай албан бичигтэй холбоотой файлыг нээж ауторыг нь үзэхэд “Рио тинто” компаниас төсөл нь ирсэн байсан, гэхдээ үүнийг нээж үзэхээсээ өмнө та надаар боловсруулчихсан албан бичиг дээр гарын үсэг зуруулж байсан шүү гэж хэлсэн ... Ер нь бол албан бичиг даргаас цохогдож хариуцсан татварын байцаагчид орж ирээд тэр нь холбогдох эрх зүйн баримт бичиг судлаад хариу бичиг боловсруулаад өөрийнхөө даргад танилцуулж хянуулаад, дотоод бүтцийн нэгжийн ахлах, дарга нарт нь танилцуулж гарын үсэг зуруулаад, хамгийн сүүлд хуулийн хэлтсээр хянуулаад, газрын даргаар гарын үсэг зуруулж явуулдаг байсан. Миний хувьд боловсруулсан гэсэн хэсэг дээр гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ намайг зурах үед тэр бичиг нь явчихсан байсан, бичиг хэрэг дээр үлдэх хувь дээр нь би гарын үсэг зурж байсан. Бадрал дарга намайг гарын үсэг зур гэсэн үүрэг өгч байсан. Би тэр үедээ Бадрал даргаас асуухад яаралтай бичиг байгаа юмаа, бичгийг нь явуулчихсан гэж байсан. Намайг боловсруулсан хэсэгт гарын үсэг зурах үед тэр бичиг нь явчихсан байсан, бичиг хэрэг дээр үлдэх хувь дээр нь би гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг /2хх-154-155х/,

Гэрч Б.Галбадрахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Татварын улсын байцаагч, 2001 оноос хойш одоог хүртэл Татварын ерөнхий газарт Татварын улсын байцаагч, Татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байна. 2015.04.20-2017.03.28-нд түр чөлөөтэй байсан. Би Оюутолгой ХХК-д татварын хяналт шалгалт хийж байгаагүй, би угаасаа хяналт шалгалтын улсын байцаагч байгаагүй. 2009 оны гэрээний үед би Татварын ерөнхий газарт ажиллаж байсан, тодорхой хэмжээний мэдээлэлтэй байсан боловч ажлын хэсэгт орж байгаагүй. Манай Бадрал дарга өнөөдөр өглөө намайг ажил танилцуулах гээд ороход Оюутолгой ХХК-тай холбоотой албан бичиг явуулахад чи байсан байна гэж хэлсэн, тэгэхээр нь би манай даргын өрөөнд байдаг цэнхэр хавтастай Оюутолгой ХХК-ийн хавтсыг үзэхэд Оюутолгой ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгийг тухайн үеийн Татварын ерөнхий газрын дарга Б.А Б.Б дарга руу цохолт хийгээд, Б.Б дарга нь тухайн өдрөө над дээр цохолт хийсэн байна лээ. Энэ албан бичгийн утга нь татварын зааварчилгаа буюу татварын асуудлаар ингэж ойлголцъё гэсэн байсан. Энэ бичиг нь манай Татварын албаны 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр явуулсан бичгийн хариу байсан. Ингээд “Оюутолгой” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хариуг тухайн өдөрт нь явуулсан байсан. Энэ явуулсан бичгийг хэн боловсруулсан гэдгийг нь би үнэндээ мэдэхгүй байна. “Оюутолгой” ХХК-иас татварын зааварчилгаа гэдэг зүйл ирчихсэн байсан, тэр нь Бадрал дарга дээр төвлөрч байсан, би тэр зааварчилгааны хүснэгттэй хэсгийг нь харж байсан. Тухайн үед татварын албанаас “Оюу толгой” ХХК-д татварын шалгалт хийгээд акт тавьсан байсан, түүнээс хойш татварын асуудал дээр энэ заалтыг ингэж ойлгоно гэсэн байдлаар зааварчилга ирүүлсэн байсан. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн бичгийг бол би мэдэхгүй байна, би 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тушаал гараад тухайн өдөр ажлаа өгөөд ажлаас чөлөөлөгдсөн байсан. Би ажлаа Мөнхтуулд хүлээлгэж өгөөд явж байсан. Тэгэхээр дээрх 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/1352 дугаартай албан бичгийг би боловсруулаагүй. Энэ талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /2хх-156-157х/,

Гэрч М.Энхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргаар томилогдож 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдөж 2016 оны 05 дугаар сард Улсын төсвийн орлого, хяналтын газрын дэд даргаар томилогдож ажиллаж байна. Би өөрөө Оюутолгой ХХК-д хяналт шалгалтаар орж байгаагүй бөгөөд намайг 2013 онд Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргаар томилогдож очиход 6 байцаагч нууцлалын зэрэгтэй ажлын хэсэгт орж “Оюу толгой” ХХК-д хяналт шалгалт хийж байгаа талаар танилцуулсан бөгөөд уг байцаагч нар нь нууцлалын зэрэгтэй учир надад ажлаа танилцуулахгүй зөвхөн ерөнхий газрын даргад ажлаа танилцуулж ажиллаж байгаа гэж хэлсэн. Тухайн үед Татварын ерөнхий газрын дарга Батмагнай ажиллаж байсан. Дубайн гэрээ батлагдсаны дараа манай газраас нэг тушаал гаргасан байдаг. Би энэ тушаалын талаар мэдэхгүй байж байгаад энэ оны 01 дүгээр сард тушаал гаргасан гээд асуудал үүсээд байхаар олж үзсэн. Уг тушаал нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гарсан байдаг бөгөөд “Оюутолгой” ХХК-ийн 2010-2012 оны алдагдлыг баталгаажуулах, хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг баталгаажуулах тухай хоёр хавсралттай тушаал гарсан байдаг. Миний хувьд энэ тушаалд гарын үсэг зурсан болохоос хавсралтаар батлагдсан тооцооллыг хийгээгүй. Хавсралтаар батлагдсан тооцооллыг хариуцсан байцаагч нар нь хийсэн байх, байцаагч нарын хийсэн ажлыг хэлтсийн дарга нар хянадаг, би байцаагчийн нэрийг мэдэхгүй байна. Тухайн үед Орлогын хэлтсийн даргаар Б.Цогтнаран, Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн даргаар Ч.Батцэнгэл, Хяналт шалгалтын хэлтсийн даргаар Д.Батбилэг нар ажиллаж байсан. Эдгээр гурван хэлтсээс дээрх тушаалын хавсралт дахь тооцооллыг гаргасан байгаа. Энэ оны 01 дүгээр сард Занданбат дарга намайг дуудаж уулзаад А/28 дугаартай тушаал ямар учиртай юм бэ гэхээр нь би Занданбат даргад би үнэхээр санахгүй байна холбогдох хүмүүстэйгээ уулзаад эргээд хариу өгье гэж хэлчихээд Батцэнгэл, Цогтнаран хоёртой уулзаж 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/28 дугаартай тушаалын талаар асуухад тухайн үед нь Татварын ерөнхий газрын бодлогын газрын дарга нар болох дарга Бадрал, орлогын газрын дарга Цогтжаргал нар орой ажил тарчихсан байхад Б.Цогтнаран, Ч.Батцэнгэл, Д.Батбилэг нарыг дуудаад шөнө суугаад “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт, алдагдлыг баталгаажуулж өглөө бэлэн болго гэсэн үүргийг өгч улмаар шөнө тэд нар сууж өглөө нь тушаалыг бэлэн болгож надаар зуруулсан гэж надад хэлсэн. Б.Цогтнаран, Ч.Батцэнгэл, Д.Батбилэг нарт газрын дарга нар үүрэг өгөхдөө Засгийн газар шийдчихсэн асуудал шөнө сууж гарга гэж хэлсэн гэсэн. Тушаалын хавсралтаар гарсан тооцооллыг гаргахдаа юуг үндэслэж гаргасан болохыг Б.Цогтнаран, Ч.Батцэнгэл, Д.Батбилэг нар мэдэж байгаа. Энэхүү тушаалтай холбоотой асуудлаар Татварын ерөнхий газрын дарга нараас хэн ч надтай уулзаж үүрэг, чиглэл өгөөгүй. Б.Цогтнаран, Ч.Батцэнгэл, Д.Батбилэг нарт үүрэг өгөөд хүчээр л хийлгүүлсэн юм байна лээ. Энэ гурав ямар хүмүүс ямар даалгавар өгч хийлгүүлсэн болохыг өөрсдөө хэлэх байх ... Оюутолгойн асуудал надаар дамжиж шийдэгддэггүй, танилцуулагддаггүй, Татварын ерөнхий газрын даргын мэдлийн асуудал байсан. Манай газарт зөвхөн Оюутолгой ХХК-ийн тайлан ирдэг байсан бөгөөд энэ компанитай холбоотой шийдвэрлэх асуудлыг Татварын ерөнхий газар дээр шийддэг” гэх мэдүүлэг /2хх-158-160х/,

Гэрч М.Энхбаяраас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний гаргасан 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/28 дугаартай тушаалын хавсралтаар хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн хуримтлагдсан дүн, мөн шилжүүлэн тооцох алдагдлын дүнг Дубайн гэрээ гэх баримт дээр заагаад өгчихсөн юм байна лээ. Тухайн үед Дубайн гэрээ гэдэг зүйлийн талаар маш их нууцалж, надад Оюутолгойтой холбоотой ямар нэг зүйл танилцуулагдаж байгаагүй. Дубайн гэрээнд татварын хөнгөлөлт, алдагдлыг баталгаажуулах талаар заагаад өгчихсөн байсан учир түүнийх нь дагуу баталгаажуулсан. Тушаал гаргадаг өдрийн өглөө би ажил дээрээ ирэхэд Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга өчигдөр орой бид нарыг дуудаад шөнө суугаад “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт, алдагдлыг баталгаажуулж өглөө бэлэн болго гэсэн үүрэг өгсөн, тэгээд бид нар сууж байгаад бэлэн болгочихлоо гээд тушаал, хавсралтыг Цогтнаран, Батцэнгэл, Батбилэг нар миний өрөөнд барьж орж ирээд надаар гарын үсэг зуруулсан. Би гарын үсэг зурахдаа “ямар учиртай юм” гэхэд “Дубайн гэрээтэй холбоотой яаралтай гарга гэсэн” гэж хэлэхээр нь гарын үсэг зурсан ... Гэхдээ би 2015 оны А/28/ дугаартай тушаалыг би өөрөө гаргая гэж гаргаагүй бөгөөд Бадрал дарга үүрэг өгсний дагуу манай хэлтсийн дарга нар тушаалын төсөл бэлдсэнийг би баталгаажуулж гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг /457хх-46х/,

Гэрч Б.Цогтнарангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2012 оноос хойш одоог хүртэл Улсын төсвийн орлого хяналтын газарт Татварын улсын ахлах байцаагч, Хэлтсийн дарга зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Миний зүгээс “Оюу Толгой” ХХК-д татварын хяналт шалгалт хийсэн удаа байхгүй. Миний мэдэж байгаагаар 2013, юм уу 2014 онд шиг санагдаж байна Татварын Ерөнхий Газрын Улсын төсвийн орлого, хяналтын шалгалтын газрын хяналт шалгалтын хэлтсийн 5-6 татварын байцаагч нар хяналт шалгалт хийж байгаа гэдгийг нэг газар ажилласан болохоор мэдэж байна. Одоо тухайн байцаагч нараас миний мэдэж байгаагаар манай газрын хяналт шалгалтын хэлтсийн байцаагчаар ажиллаж байгаа н.Наранчимэг гэж хүн байна. Энэ хүн тухайн үед ахлах байцаагчаар ажиллаж байсан ба “Оюу Толгойн” төсөлд Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсээс  орсон хяналт шалгалтыг ахалж ажилласан. 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга М.Энхбаяраас “Оюу толгой” ХХК-ийн 2010-2012 оны алдагдлыг баталгаажуулах, хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг баталгаажуулах тухай хоёр хавсралттай тушаал тушаал 2015 оны 05 дугаар сарын сүүл үеэр гарсан гэдгийг бол мэдэж байгаа. Тушаал гарч байх үед тухайн үеийн Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргаар ажиллаж байсан М.Энхбаяр дарга намайг болон тухайн үед Татвар төлөгчидтэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Батцэнгэл, тухайн үед Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Батбилэг бид 3-ыг өрөөндөө дуудаж ийм тушаал гарч байгаа танилцаад санал байвал хэлээрэй гэхээр нь уншиж танилцаад “Оюу Толгой” ХХК-ийн 2010-2012 оны алдагдлыг баталгаажуулах, хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийг баталгаажуулах тушаал гарч байгаа юм байна гэж ойлгосон. Уг тушаалд бид гурвыг тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байсан. Тухайн үед тушаалын хавсралтанд тооцоолол нь энэ юм байна даа гэж хараад л өнгөрч байсан болохоос биш тооцооллыг хэн хийсэн талаар бол огт хэлж мэдэхгүй байна. Ажлын чиг үүргээрээ хяналт шалгалт хийсэн хүмүүс буюу миний дээр дурдсан н.Наранчимэгийн ахалсан багийн гаргасан актнаас энэ тооцоолол гарсан байх ёстой. Гэхдээ ажлын хэсгийн гаргасан актыг “Оюу Толгой” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй учраас Татварын Ерөнхий Газрын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу Маргаан таслах зөвлөлөөс гомдлыг нь хүлээн авч нягталж үзээд Маргаан таслах зөвлөлийн тогтоол гарсан байгаа. Тэгэхээр дээрх тушаалын хавсралтанд буй алдагдлын дүн нь татварын улсын байцаагчийн акт, маргаан таслах зөвлөлөөс гаргасан тогтоол зэргээс үндэслэж гарсан байх ёстой учраас тооцооллын талаар миний мэдэх зүйл байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх.  Ч.Батцэнгэл, Д Батбилэг нарт Бадрал дарга болон Цогтжаргал дарга нар шөнө сууж бэлдэж гарга гэсэн үүрэг өгсөн байхыг үгүйсгэхгүй. Чиг үүргээрээ алдагдлыг баталгаажуулах, татварын хөнгөлөлтийг баталгаажуулах тухай тушаал гаргадаг албан тушаалтан нь М.Энхбаяр дарга байсан. Татварын хөнгөлөлтийг баталгаажуулах тухай тушаалыг гаргахад мөрдөх журам нь Татварын ерөнхий газрын даргын хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн хэд дугаартай тушаал гэдгийг нь сайн санахгүй байгаа ч гэсэн тухайн журамд “...татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцоход баримтлах...” гэснийг үндэслэнэ, мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн үндэслэж гаргана. Сангийн яамны зүгээс “Оюу толгой” ХХК-ийн санхүүгийн тайланг хүлээж аваагүй учраас татварын алба Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээж аваагүй. Санхүүгийн тайланд үндэслэж татварын тайлан гардаг учраас манайх түрүүлж хүлээж авч болохгүй байсан” гэх мэдүүлэг /2хх-168-169х/,

Гэрч Д.Батбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2012-2014 онд Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтэст, 2015-2016 онд Хяналтын шалгалтын хэлтсийн дарга, 2016 оны 3 дугаар сараас 09 сард Нийслэлийн татварын газрын Эрсдэл мэдээлэл, хяналт шалтгалтын хэлтсийн дарга, 2016 оны 09 дүгээр сараас хойш одоог хүртэл Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татвар төлөгчтэй харилцах хэлтэст ажиллаж байна. Миний хувьд Оюутолгой ХХК-д татварын хяналт шалгалт хийж байгаагүй, 2015 онд Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилогдож очиж байхад Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн 5 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Оюутолгой ХХК-ийн 2010-2012 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээд 130 сая ам.долларын зөрчил илрүүлж акт үйлдсэн байсан. Энэ нь 2014 онд хийгдсэн шалгалт байсан. Энэ төлбөрийн актыг Оюутолгой ХХК нь зөвшөөрөхгүй гээд Татварын маргаан таслах зөвлөлд хандаад 100 сая ам.долларыг нь хүчингүй болгосон байсан. Ингээд Оюутолгой ХХК-иас 30 сая ам.долларын асуудлыг нь Захиргааны хэргийн шүүхэд хандаад  түүнийгээ төлөхөөр болсон юм байна лээ. 2015 онд “Оюутолгой” ХХК нь 30 сая ам.долларын татварыг төлсөн санагдаж байна. Хяналт шалгалт хийгдэх үед Татварын ерөнхий газрын даргаар Батмагнай, Хяналт шалгалтын хэлтсийн даргаар нь Даваадэмбэрэл байсан. Дээрх 5 улсын байцаагчийн бүрэлдэхүүнийг Наранчимэг ахалж байсан, бусдыг нь санахгүй байна. Наранчимэг нь одоо Улсын төсвийн орлого, хяналтын газарт ажиллаж байгаа. Намайг ажил авахад бол акт гарчихсан, нөгөө тал зөвшөөрөхгүй гээд Маргаан таслах зөвлөлд хандчихсан байсан. Миний хувьд Татварын маргаан таслах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг биелүүлэх буюу үлдсэн 30 сая ам.долларыг төлүүлэх чиглэлээр улсын байцаагч нарт үүрэг өгч байсан. Дээрх 130 сая ам.долларын актын зөрчлийн товч агуулга нь Оюутолгой ХХК-иас гадагш шилжүүлсэн орлогодоо татвар ногдуулж төлөөгүй гэсэн утгатай байсан. Маргаан таслах зөвлөлөөс ямар үндэслэлээр 130 сая ам.долларыг 30 сая ам.доллар болгож бууруулсан гэдгийг мэдэхгүй байна. 2015 оны Дубайн гэрээ байгуулагдсанаас хойш удаагүй манай газрын дарга М.Энхбаяр нь хэлтсийн дарга нарыг дуудаж уулзсан. Тэгэхэд Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн дарга Батцэнгэл, Татварын орлогын хэлтсийн дарга Цогтнаран бид 3-ыг дуудаж уулзаад бид нарт хэлэхдээ ерөнхий газрын даргатай уулзсан, ийм үүрэг өгөгдсөн, Оюутолгой ХХК-ийн аж ахуйн нэгжийн тайланг хүлээж ав, үүнтэй холбогдуулж Дубайн гэрээ хийгдсэн учраас энэ тоо баталгаажуулах ёстой гэсэн чиглэл өгсөн. Сүүлдээ Татвар төлөгчтэй харилцах хэлтсээс тайлан хүлээж авах ажил талаар яригдсан. Манай газрын дарга М.Энхбаяр бол тухайн үед ерөнхий газрын даргаас ийм үүрэг өгөгдсөн, “Оюутолгой” ХХК-ийн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авч баталгаажуулах юм байна гэсэн. Тухайн үед Татварын ерөнхий газрын даргаар Б.А ажиллаж байсан. Хуулийн дагуу бол аж ахуй нэгж байгууллага нь манайд татварын тайлангаа үнэн зөвөөр мэдүүлж ирүүлэх ёстой, үүнийг татварын нэг цэг дээр хүлээж авч баталгаажуулах ёстой. Тухайн үеийн дарга нар бол тайланг нь хүлээж ав, Сангийн яам Оюутолгой ХХК-ийн хүлээн авсан байна гэж байсан. Дубайн гэрээн дээр Оюутолгой ХХК-ийн санхүү, татварын тайланг богино хугацаанд хүлээн авч баталгаажуулах гэсэн утгатай заалт байсан. Сангийн яамнаас юм уу Засгийн газраас тийм үүрэг өгөгдсөн байх гэж бодож байна. Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөө нэртэй баримт бичгийн 4.5 заалтад "энэхүү Төлөвлөгөөний 4.4-т заасны дагуу “Оюу толгой” ХХК-ийн санхүүгийн тайлангуудыг Сангийн яам хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор Татварын ерөнхий газар баталгаажуулна: (a) ХөОГ-ний 2.33-т заасан хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн ХөОГ-ний 2.26-ын дагуу тооцсон хуримтлагдсан дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 646’260’000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна; (б) ХөОГ-ний 2.26-ын дагуу тооцсон “Оюу толгой” ХХК-ийн шилжүүлэн тооцох алдагдлын дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 256’580’000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна.” гэж заасан тоонууд нь Дубайн гэрээн дээр байгаа тоонууд болохоос манай татварын байгууллагаас гарсан тоонууд биш. Яагаад гэвэл тухайн үед Оюутолгой ХХК-иас татварын тайлан аваагүй байсан. Дубайн гэрээ батлагдсаны дараа дээрх 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тушаал гарсан. Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөний 4.4, 4.5 заалтуудтай холбоотой гарсан татварын албаны тушаал шийдвэрийн улмаасДубайн гэрээнд ийм заалт дүн тавигдаад тайлан ирүүлж байгаа нь өөрөө тус компанид давуу байдал олгосон байж болохоор харагдаж байна, уг нь бол Оюутолгой ХХК нь манай татварын байгууллагад тайлангаа илгээгээд түүнийг хянаад баталгаажуулах ийм л процесс байгаа. Татварын тайлан хүлээн авах, татвар ногдуулах журам гэж байдаг. Энэ журамд цахимаар ирсэн тайланг хүлээж аваад хянаж, шалгаад боломжгүй бол буцаагаад хариу бичдэг, түүний дараа татвар төлөгч нь тайлан засах хүсэлтээ өгдөг, ингээд 24 цагийн хугацаатай эрх нээж өгдөг, энэ хугацаанд тус компани тайлангаа засаад буцаагаад ирүүлдэг. Үүнийг нь үзэж шалгаад баталгаажуулдаг. Хэрэв М.Энхбаяр дарга бид нарыг дуудаж уулзаж үүрэг өгөөгүй байсан бол Оюутолгой ХХК-ийн тайланг хүлээж авах боломжгүй. Өөрөөр хэлбэл шууд ирүүлсэн тайланг нь баталгаажуул гэсэн шахалт өгсөн, тоог нь гаргаж өгөөгүй учраас тайланг хянах боломж байгаагүй. Шууд баталгаажуулсан. Татварын байгууллага нь тухайн аж ахуй нэгжийн Санхүүгийн тайлан Сангийн яамаар баталгаажсаны дараа хүлээж авдаг, тэгэхээр Оюутолгой ХХК-ийн санхүүгийн тайланг Сангийн яам баталгаажуулдаггүй байсан учраас татварын тайланг нь авах эрхгүй” гэх мэдүүлэг /2хх-170-172х/,

Гэрч Ч.Батцэнгэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2010-2011 онд Нийслэлийн татварын газарт Татвар төлөгчид үйлчлэх хэлтсийн дарга, 2011-2016 оны 02 дугаар сар хүртэл Улсын төсвийн орлого, хяналтын газарт Татвар төлөгчид үйлчлэх хэлтсийн дарга, 2016 оны 02 сараас Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялгийн татварын хэлтэст улсын байцаагчаар томилогдож ажиллаж байна. Дубайн гэрээ батлагдаж уг гэрээнд манай улс тайланг хүлээн авч баталгаажуулах үүргийг Сангийн яам, Татварын ерөнхий газарт даалгачихсан, мөн алдагдал баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хөнгөлөлт эдлүүлэх гэсэн асуудлыг албажуулах тухай шууд заасан байдаг. Үүнтэй холбоотой А/28 дугаартай тушаал гарахаас 1 хоногийн өмнө Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Бадрал нь манай газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Цогтнаран бид хоёрыг дуудаж өрөөндөө уулзаад “Оюутолгой” ХХК-ийн алдагдлыг баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хөнгөлөлт эдлүүлэх асуудлыг албажуулж татварын тайланг хүлээж ав гэсэн үүрэг өгөхөөр нь би Бадрал даргад татварын тайланг хүлээж авах боломжгүй Сангийн яам санхүүгийн тайланг хүлээж аваагүй юм чинь манай татварын тайланг хүлээж авч баталгаажуулах боломжгүй гэж хэлсэн чинь Бадрал дарга Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гэсэн баримт бичгийн төслийг гаргаж ирж үзүүлээд энэ баримт бичгээр манай засгийн газар үүрэг хүлээчихсэн, тиймээс “Оюутолгой” ХХК-ийн тайланг хүлээж ав, Сангийн яам ч гэсэн хүлээж авна гэж хэлж үүрэг өгөөд төлөвлөгөөний заалтыг үзүүлсэн. Тэгээд Бадрал дарга “Оюутолгой” ХХК-ийн алдагдлыг баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хөнгөлөлт эдлүүлэх тухай хүснэгтэн тоог Цогтнаран бид хоёрт өгсөн. Бадрал даргын өгсөн хоёр хүснэгтэн тоог шууд А/28 дугаартай тушаалын хавсралт болгож гаргасан. Цогтнаран бид хоёрын хувьд Бадрал даргын өгсөн тоог өөрчилж засаж янзлалгүй шууд А/28 дугаартай тушаалын хавсралт болгосон. М.Энхбаярын А/28 дугаартай тушаалын 1,2 дугаар хавсралтаар батлагдсан тоог Бадрал дарга өгсөн, Бадрал дарга тэр тушаалын хавсралтаар батлагдсан тоонуудыг хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй байна, миний бодлоор Ариунсан дарга Бадралд өгсөн байх. Мөн хавсралтанд тусгасан дүнг Дубайн гэрээнд шууд заагаад тусгачихсан байсныг Бадрал тэр үед харуулж байсан. М.Энхбаяр дарга наад тушаалын төслөө хавсралтын хамт яаралтай гарга гэсэн үүргийг өгч байсан. Би бодохдоо Энхбаяр дарга ерөнхий газрын даргатай уулзана гээд өдрийн хэд ордог байсан, тэгэхээр Энхбаяр даргад Ариунсан дарга А/28 дугаартай тушаалыг гаргах үүргийг мөн өгсөн байх. Энэ тушаалын хувьд заавал тушаал гаргах ёстой гэсэн үүрэг өгсөн учир тушаалын төслийг манай газрын хэлтсийн дарга нар, хуулийнхантай ярьж байгаад гаргаж байсан. “Оюутолгой” ХХК-ийн 2010-2012 оны санхүү, татварын тайланг хүлээж авч баталгаажуулахгүй байсан нь нэгдүгээрт Сангийн яам санхүүгийн тайланг хүлээж авахгүй байсан учир манай зүгээс татварын тайланг хүлээж авч баталгаажуулах үндэслэлгүй байсан. Мөн “Оюутолгой” ХХК маш өндөр дүнтэй үнэн худал нь мэдэгдэхгүй зардлын дүнгүүд тавигдсан байсан учир шууд авах боломжгүй байсан. Тухайн үед сангийн яам мөн тайланг нь баталгаажуулахгүй байж байснаа Дубайн гэрээ батлагдсаны дараа гэнэт л “Оюутолгой” ХХК-ийн тайланг хүлээж авсан.Тэр үед Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргаар Болормаа гэж эмэгтэй ажиллаж байсан, одоо Болормаа сангийн яамандаа ажиллаж байгаа. А/28 дугаартай тушаал гарсны дараа Бадрал дарга, Ариунсан дарга нар “Оюутолгой” ХХК-ийн ирүүлсэн тайланг яаралтай баталгаажуул гэж үүрэг өгч амралтын өдөр дуудаж ажиллуулж байсан. Сангийн яам манайхаас 1-2 өдрийн өмнө санхүүгийн тайланг хүлээн авч баталгаажуулсан байсан. Бадрал, Ариунсан дарга нарт мэдээж Засгийн газраас үүрэг өгч энэ бүх ажлыг хийлгүүлсэн байх. Миний бодлоор “Оюутолгой” ХХК-ийн мөнгө, хөрөнгө ерөөсөө Монгол Улсад орж ирэхгүй байгаад их учир байгаа гэж би бодож байна. Энэ асуудалд Татварын ерөнхий газар байтугай сангийн яам ч гэсэн хяналт тавьж чадахгүй байгаа гэсэн мэдүүлэг /2хх-173-174х/,

Гэрч Т.Батмагнайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2012-2014 онд Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Миний санаж байгаагаар “Оюу Толгойн” хөрөнгө оруулалтыг нягтлах Сангийн яам, Уул уурхайн яам болон санаанд орж ирэхгүй байгаа нэг яам үлдсэн энэ яамыг нь санахгүй байна, 3 яамны ажлын хэсэгт Улсын төсвийн орлого хяналтын газраас татварын байцаагч нар орсон байсан. Би 2012 оны 11 дүгээр сарын сүүлч үеэр Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан болохоор энэ шалгалтын бүрэн дүүрэн мэдээлэл байхгүй байна. Энэ шалгалтаар хөндөгдсөн гол асуудал нь Монгол улсын газар нутагт үзүүлсэн бараа үйлчилгээ мөн эсэх талаар гол маргаан нь байсан. Би өөрөө татварын улсын байцаагчийн шалгалтын явцтай танилцах эрх байхгүй учраас ямар ямар асуудал дээр акт тавигдсан талаар нарийвчлан танилцаагүй. Тухайн шалгалтын явцад 130 сая долларын акт тавигдсан гэдгийг бол мэдэж байна. 130 сая долларын акт тавигдаад Рио Тинто олон улсад Монгол улсын татварын алба их хэмжээний хууль бус үндэслэлээр акт тавилаа гэсэн мэдээлэл гаргасан. “Оюу Толгой” ХХК-ийн зүгээс намайг Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байх хугацаанд Татварын Ерөнхий Газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандан шийдвэрлүүлсэн байсан. Намайг Татварын Ерөнхий Газрын даргаар томилогдон ажиллах үед миний ойлгосноор “Оюу Толгой” ХХК-ийн зарим хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх асуудал Сангийн яаманд маргаантай байсан учраас блансын баталгаажилт хийгдэхгүй байсан. Маргаан таслах зөвлөлөөс 130 сая долларын зөрчлийн 30 сая долларын зөрчлийг хүчин төгөлдөрөөр баталж, 100 сая долларыг хангалттай нотлогдохгүй үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн юм байна лээ” гэх мэдүүлэг /2хх-175-176х/,

Гэрч Б.Болормаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 1992 оноос хойш Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан ба ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. ”Оюутолгой” ХХК-ийн санхүүгийн тайланг Сангийн яам нь яагаад хүлээж авахгүй байсан гэхээр Санхүүгийн тайланг хүлээж авахад дагалдах тойрох хуудсан дээр яг одоо миний санаж байгаагаар Төсвийн орлогын хэлтэс хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураагүй. Өөрөөр хэлбэл тойрох хуудас бүрэн хэмжээнд гарын үсэг зурагдаагүй байсан учраас манай газар санхүүгийн тайланг хүлээн авч баталгаажуулаагүй. Ямар шалтгаанаар тойрох хуудсан дээр гарын үсэг бүрэн зурагдаагүй талаарх мэдээллийг тайлан хүлээн авдаг нягтлан бодох бүртгэлийн газрын мэргэжилтэн Ж.Ивээлэн, мэргэжилтнээр ажиллаж байсан н.Эрдэнэцэцэг 2-ын нэг нь хариуцаж байсан. 2012-2015 оны санхүүгийн тайланг хүлээж авсан байгаа. 2016, 2017 онуудын тайлан авагдаагүй байгаа. 2012-2014 оны тайланг буюу хүлээж авахгүй байсан тайлангаа ЗГ-ын тогтоолыг үндэслэж авсан. Хэдэн сарын хэдний өдрийн хэд дугаартай тогтоол гэдгийг нь санахгүй байна. Энэ тогтоолоор Сангийн яамыг “Оюу Толгой” ХХК-ийн санхүүгийн тайланг авахуулахаар үүрэг болгосон. Компаниудын санхүүгийн тайлангийн тойрох хуудсан дээр гарын үсэг зурах мэргэжилтэн нь тухайн үеийнхээ хариуцсан чиг үүргийн дагуу холбогдох мэргэжилтэн шалгадаг. Одоогийн Төсвийн орлогын хэлтсийн дарга тухайн үедээ 2013 оноос 2015 оны хооронд Алтанзул хариуцаж байсан. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зарчим гэдгийг ярихаасаа өмнө тайлан хүлээж авдаг тойрох хуудас бүрэн зурагдаагүй учраас тайлан хүлээн аваагүй асуудал яригдаж байсан. Харин тойрох хуудас зурагдсаны дараагаар санхүүгийн тайланг холбогдох тооцоолол нь зөв эсэх, дүнгүүд нь хоорондоо барьж байгаа эсэх, арифметик алдаа гарсан эсэх, гарын үсгийн бүрдэл байгаа эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр хүлээн авдаг. Тухайн аж ахуйн нэгжийн тайлан нь олон улсын стандартад нийцсэн эсэхийг хөндлөнгийн аудитын байгууллага шалгаж дүгнэлт гаргадаг” гэх мэдүүлэг /2хх-177-178х/,

Гэрч Э.Алтанзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”Би Сангийн яаманд 2008 оны 05 дугаар сард Орлогын хэлтэст мэргэжилтнээр ажилд орсон. Тэрнээс хойш энэ хэлтэстээ мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байна. Оюутолгой төслийн хүрээнд 2009 онд хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл бэлтгэх, хэлэлцээр хийх ажлын хэсэгт би ажиллаж байгаагүй. Харин 2008 онд сангийн яаманд орсны дараа Хөрөнгө оруулалтын гэрээний 2 дугаар бүлгийн сүүлийн заалттай холбоотой тооцоолол хийхэд туслалцаж байсан. Сүүлийн заалт нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, НӨАТ-ын буцаан олголтын аль нь Монгол Улсад ашигтай вэ гэсэн тооцооллыг хийсвэр өгөгдөл дээр хийсэн. Өгөгдлийг гаргахдаа дурын тоон дээр хийсэн. Энэхүү тооцооллыг хийхэд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт нь НӨАТ-ын буцаалтаас илүү Монгол Улсад ашигтай байна гэсэн тооцооллыг хийж байсан. Энэхүү тооцооллыг манай хэлтсийн мэргэжилтэн Мөнхзул ахалж хийж байсан. Мөнхзул одоо манай хэлтэст зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэ заалтыг гэрээнд аль алийг нь оруулж сонголттой байхаар тусгаж өгсөн байсан. Би гэрээг батлагдсаны дараа татвартай холбоотой хэсгийг уншиж танилцахад муулаад байхааргүй гэрээ болсон байсан. Харин би 2013 онд гурван сайдын тушаалаар байгуулагдсан Оюутолгой ХХК-ийн зардлын хэтрэлтийг баримтанд үндэслэн шалгах ажлын хэсэгт орж ажилласан. Уг ажлын хэсэг 20 гаран хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Уг ажлын хэсэгт ажиллахдаа би Оюутолгой ХХК-ийн 2010 оны санхүүгийн үйл ажиллагааг шалгах дэд ажлын хэсэгт гишүүнээр ажилласан. Манай ажлын хэсэгт шалгалтыг хийж ТЭЗҮ-ээс 1,8 тэрбум ам.доллар, баримтаар 1,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гэрээнд зааснаас илүү зарцуулсан байна гэсэн дүгнэлтийг хийсэн санагдаж байна. Шалгалтыг хийж эхлэхэд санхүүгийн анхан шатны баримтууд байгаагүй бөгөөд БНХАУ дахь оффисоос 3 ширхэг контейнер Монгол Улсын Улаанбаатар хотын гааль дээр буусан. Уг баримтууд англи хэл дээр бичигдсэн, Оюу толгол /толгод гэсэн байж магадгүй, ямар байсан толгой гэж бичээгүй байсан/ гэсэн тамгатай байсан. Ажлын хэсэг 9 сарын хугацаанд сангийн яам болон “Оюу толгой” ХХК дээр ажилласан. Дубайн төлөвлөгөө батлагдсаны дараа би ажилдаа орж “Оюутолгой” ХХК-ийн 2010-2014 оны 5 жилийн санхүүгийн тайланг хүлээн авч тайлан хүлээн авсан тухай тойрох хуудсанд би Төсвийн бодлого, төлөвлөлтийн газраа төлөөлж гарын үсэг зурсан. Уг тойрох хуудсанд яамны бусад газрууд бас гарын үсэг зурсан. Санхүүгийн тайланд Нягтлан бодох бүртгэлийн газар зурдаг журамтай. Тухайн үед санхүүгийн тайланг хүлээж авахгүй, гарын үсэг зурахгүй гээд дарга нар бөөн юм болж байснаа нэлээн хэд хоногийн дараа тайланг ав гэсэн чиглэл манай газрын дарга Ганбатаас надад өгсөн. Би өөрөө тайланг хүлээж авахгүй, гарын үсэг зурахгүй гэж нэлээн зөрж үзсэн тэгээд нэгэнт Дубайн төлөвлөгөө батлагдчихсан юм чинь одоо авахаас өөр аргагүй гэсэн зүйл яригдаад би тойрох хуудсанд гарын үсэг зурсан. Газрын дарга Ганбат, хэлтсийн мэргэжилтэн Тэлмүүн нар над руу утсаар ярьж улмаар би ажлын бус цагаас очиж гарын үсэг зурж байсан. Сангийн яамны зүгээс зардлын хэтрэлттэй холбоотойгоор “Оюутолгой” ХХК-ийн санхүүгийн тайланг хүлээж авахгүй байсан. Зардлын хэтрэлт нь Аж ахуй нэгжийн орлогын албан татвар авах хугацааг хойшлуулна, ноогдол ашиг авах хугацааг хойшлуулна, мөн үйлдвэрлэлийн хүчин чадал 70 хувьд хүртэлх хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувиар хөнгөлөлт үзүүлэх гэрээний заалттай учир зардлын хэтрэлт нь манай улсад хор хохиролтой гэж үзэж болно. Дубайн төлөвлөгөөгөөр уг зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /2хх-179-180х/,

Гэрч Р.Жигжидээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2012-2014 онд Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэдэг зүйл дээр Уул уурхайн яамнаас ямар нэг төлөөлөл ороогүй. Харин “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-иуд голлож ажиллаж байсан. Дээрх баримт бичиг зурагдахаас өмнө Засгийн газрын хуралдаан болсон. Энэ хуралдаан дээр танилцуулга хийгдэж байсан. Миний ойлгосноор бол Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК, дээрээс нь “Эрдэнэс оюутолгой” ХХК, нөгөө талаас “Туркойс хилл” компани байгуулсан байсан. Энэ төлөвлөгөөний зорилго нь өнөөдрийг хүртэл байгуулаад ирсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийг баталгаажуулах, ялангуяа Монголын талын хүртэх өгөөжийг баталгаажуулах, АМНАТ-ыг гүйцэт авдаг болох, дулааны цахилгаан станц барих баталгааг гаргуулж авах, зэсийн Монгол улсад боловсруулах судалгаа хийх гэсэн хүрээнд хийгдсэн гэж ойлгосон. 2-рт манай талын гэрээний үүргийг сайжруулах, тухайлбал менежментийн төлбөр. Үүнийг буулгаж чадсан гэж ойлгосон. Дээрээс нь Монголын талын оролцоо, тухайлбал хөрөнгө оруулах, худалдан авах шийдвэр гаргах процесст оролцож хяналт тавих боломжоор хангах зэрэг байсан. Ерөнхий утгаараа бол Монголын талын давуу байдлыг хангах зүйл хийгдэх юм байна гэж ойлгож байсан. Тухайн үед гүний уурхайн төслийн хөрөнгө оруулалтыг татах асуудал яригдаж байсан.Монгол улсын эдийн засаг хүнд байсан. Монгол улсын Засгийн газар бол гадны хөрөнгө оруулалтыг татах зорилготой байсан. Тэр хүрээнд хийгдсэн ажил гэж боддог. Олон улсын нэр хүнд бүхий 20-иод банк, санхүүгийн байгууллаас санхүүжилт авах гэсэн бодлогын зүйл байсан гэж ойлгосон. Тухайн үед анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн гэсэн асуудал яригдаж байсан. Мөн татварын хөнгөлөлтийг илүү тааламжтай нөхцөлөөр олгосон, Хөрөнгө оруулалтын зээлийг өндөр хүүтэй авсан, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэсэн асуудал шүүмжлэгдэж байсан. Тийм ч учраас эдгээр асуудлуудыг судалж, үнэн мөнийг нь тогтоох зорилгоор Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Уул уурхайн сайд, Шадар сайд, Сангийн сайд нараас бүрдсэн ажлын хэсэг гарч ажилласан. Энэ ажлын хэсгийн дүгнэлт гэж нууцын зэрэглэлтэй материал гарсан байдаг. Энэ дүгнэлт бол Дубайн төлөвлөгөөнөөс өмнө гарсан байдаг. Ил уурхайн бүтээн байгуулалт явагдаад үндсэндээ дуусаад дараа нь гүний уурхай руу орох болсон, Оюутолгойн дийлэнх нөөц нь гүний уурхайд байдаг гэж үздэг. Дубайн төлөвлөгөө бол Оюутолгой төслийг үргэлжлүүлэх үүднээс хийгдсэн ажил ойлгодог. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна” гэж заасан. Тэгэхээр дээрх төлөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн буюу та гарын үсэг зурах ёстой байсан эсэхэд би бодлогоор аж ахуй нэгжээр төлөөлүүлж гарын үсэг зуруулсан гэж ойлгож байгаа” гэх мэдүүлэг /2хх-181-182х/,

Гэрч Л.Гантөмөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Засгийн газрын хуралдаанд аливаа асуудлыг оруулахад бүх яамнаас саналыг авч, тухайн яамны хуулийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын газраар дамжуулан саналаа авч Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлдэг. Одоо яригдаж байгаа Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг батлах асуудалтай холбоотойгоор манай яамнаас болон сайдаас санал аваагүй. М.Энхсайхан сайдын зүгээс эдийн засаг хүнд байдалд байна, томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагш явуулахгүй бол болохгүй байна, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Рио тинто компанийн зүгээс хөрөнгө босгож оруулахад бэлэн болсон байгаа гэсэн саналаа манай талд буюу “Эрдэнэс монгол” ХХК-д хүргүүлсэн байгаа гэж байсан” гэх мэдүүлэг /2хх-188-189х/,

Гэрч Б.Золзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2016 оны намар байсан санагдаж байна, Ерөнхий сайдын захирамжаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн гэрээтэй холбоотой татварын асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулагдсан байсан. Энэ ажлын хэсгийн хүрээнд Хуулийн ажлын хэсэг, Эдийн засгийн ажлын хэсэг байгуулагдсан байсан” гэх мэдүүлэг /2хх-190х/,

Гэрч Д.Ончинсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Оюутолгой” ХХК нь Олон улсын 4 том компаниар аудит хийлгэдэг юм. Энэ 4 компани нь PWC, EY, KPMG, Deloitte  нэртэй компаниуд байгаа. Энэ 4 компанийн PWC компани нь Аудит хийгээд 3 жил болсон байсан. Ингээд 2013 онд Оюутолгой ХХК нь аудитын компани сонгон шалгаруулах тендер зарласан. Энэ тендерт дээрх Олон Улсын 4 компанийн 1 нь 3 жилийн хугацаа дууссан, нөгөө 3-аас бас нэг нь өрсөлдөөгүй санагдаж байна.Ингээд манай компани хийхээр болсон. Ингээд Deloitte  компанийн Монгол улс дахь салбар компани болох “Делиотт онч Аудит” ХХК нь 2013-2015 оны санхүүгийн тайланд Аудит хийсэн. Үүнээс хойш Оюутолгой ХХК 2016 онд дахиж тендер зарлаад бид ажлыг нь авч чадаагүй. Б.Быг манай компани нь татварын зөвлөхөөр авч ажиллуулсан. Гэхдээ Б.Быг “Делиотт онч Такс сервисес ТМЗ” ХХК-д авч ажиллуулсан. 2012 оны 7 дугаар сараас 2013 оны 01 дүгээр сарын хооронд авч ажиллуулж байсан. Яг надтай хамт ажиллаж байсан. Б.Бд сарын 5,000 ам.долларын цалинтайгаар ажиллуулж байсан. Тухайн үед Б.Б бид 2 “Оюутолгой” ХХК-д татварын зөвлөгөө үзүүлэх ажил хийж байсан. Тэр нь болохоор 2007, 2008 оны “Оюутолгой” ХХК-д тавьсан татварын актын асуудал байсан, энэ актыг “Оюутолгой” ХХК хүлээн зөвшөөрөхгүй, шүүх хүртэл явсан асуудал байсан. Ингээд энэ асуудал дээр нь зөвлөгөө өгч байсан. Канадын компаниудаас татвар суутгах ёстой юу үгүй гэдэг асуудал байсан. Энэ асуудал дээр нь Б.Б бид 2 нэлээн сайн ажилласан. Татварын акт яаж шийдвэрлэгдсэн талаар бид мэдэхгүй байна, миний дуулснаар шүүх дээр “Оюутолгой” ХХК ялагдсан гэж ойлгосон. Б.Б нь манай компанид ажиллаж байх хугацаандаа буюу 2012-2013 онд “Оюутолгой” ХХК-д татварын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан, харин аудит хийж байгаагүй гэж ойлгож болно. Б.Б бол цалингаа авдгаараа авч байсан. ”Оюутолгой” ХХК-иас зөвлөх үйлчилгээ үзүүлсний төлөө манай компани мөнгө авсан. Өөрөөр хэлбэл “Оюутолгой” ХХК-д зөвлөх үйлчилгээ үзүүлсний төлөө авсан мөнгө нь манай компанийн жилийн борлуулалтын орлого ч байж магадгүй гэсэн мэдүүлэг /2хх-ийн 192-193х/,

Гэрч Ж.Ганбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Дубайн гэрээнд Бямбасайхан, Да.Ганболд хоёр хариуцан ажиллаж байсан бөгөөд тэд нарын зүгээс тайлбарлахдаа энэ бол зүгээр төлөвлөгөө гэж ярьж байсан. Дубайн төлөвлөгөө нь Хөрөнгө оруулалтын гэрээний бүрэлдэхүүн хэсэг мөн бол заавал Улсын Их Хурлаар оруулж хэлэлцүүлэх шаардлагатай гэж би үзэж байна. Энэхүү төлөвлөгөөнд хууль, хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн заалтууд байсан. Би Бямбасайхан, Да.Ганболд хоёртой өрөөндөө уулзахдаа Хөрөнгө оруулалтын гэрээ, хуулинд юу гэж заасны байна тэрний дагуу ажлаа хийгээрэй гэж хэлж байсан. Дубайн төлөвлөгөө батлагдсаны дараа Оюу толгой ХХК-ий санхүүгийн тайланг хүлээж авч, баталгаажуул гэсэн засгийн тогтоол гарахаар нь миний зүгээс зардлын хэтрэлтийг шалгах шаардлагатай учир хүлээж авахгүй гэсэн чинь ерөнхий сайд Сайханбилэг өрөөндөө дуудаж уулзаад чи засгийн тогтоол гарчихаад байхад эсэргүүцлээ гэж намайг загнаж байсан. Тэгээд Оюу толгой ХХК-ий санхүүгийн тайланг хүлээж авахдаа “санхүүгийн тайланд тусгагдсан зардлыг хяналт шалгалт хийж залруулга хийгдэж болно, энэ шууд хүлээн зөвшөөрч байгаа зүйл биш шүү” гэсэн утгатай бичгийг явуулж байсан. Хамтран ажиллах гэрээний төслийн 9.2 дугаар зүйлийн (с)-д Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болоход үйлчилж байсан Монгол улсын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгах татварыг уг хуульд заасан хувь хэмжээ болон Монгол улсын татварын ерөнхий хуулийн 2.2-д заасны дагуу хэрэглэх давхар татвараас зайлсхийх холбогдох гэрээнд заасан хувь хэмжээний дагуу тооцох бөгөөд тэдгээр хувь хэмжээг тогтворжуулна. Тодруулбал энэхүү заалт нь зөвхөн төслийн компаниас зээлдэгч болон хувьцаа эзэмшигчдэд төлөх зээлийн хүүгийн суутган татвар болон хувьцаа эзэмшигчид төлөх давуу эрхийн болон энгийн хувьцааны ногдол ашгийн төлбөрт хамаарна гэж заасан. Энэ заалтаар Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн” 17.2.8, 17.2.9 дэх хэсгийг гэрээнд тусгасан байна. Мөн гэрээний 9.2-ын (а), (b) заалтаар татварын тухай хуулийн 17.2.8, 17.2.9 дэх хэсгийг тодотгож өгсөн байна. 17.2.8, 17.2.9-д заасан татварын хувь хэмжээг авна гэхдээ заавал хуулинд заасан хувь хэмжээгээр авахгүй давхар татварын гэрээнд заасны дагуу татвар авна гэсэн үг. Давхар татварын гэрээ нь хуультай адил хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Ажлын хэсгийн гишүүд хамтарч сууж байгаад л Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн” 17.2.8, 17.2.9 дэх хэсгийг Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн  9.2-ын (c) хэсэгт зааснаар оруулахаар болсон. Яг тэр нь энэ нь гэж хэлж мэдэхгүй байна. Хэрэв гэрээний төсөлд Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн” 17.2.8, 17.2.9 дэх хэсэгт заасан татварыг авна гээд оруулчихвал давхар татварын гэрээгээ зөрчих гээд байсан юм. Тиймээс 9.2 (c)-д Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болоход үйлчилж байсан Монгол улсын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгах татварыг уг хуульд заасан хувь хэмжээ болон Монгол улсын татварын ерөнхий хуулийн 2.2-д заасны дагуу хэрэглэх давхар татвараас зайлсхийх холбогдох гэрээнд заасан хувь хэмжээний дагуу тооцох бөгөөд тэдгээр хувь хэмжээг тогтворжуулна. Тодруулбал энэхүү заалт нь зөвхөн төслийн компаниас зээлдэгч болон хувьцаа эзэмшигчдэд төлөх зээлийн хүүгийн суутган татвар болон хувьцаа эзэмшигчид төлөх давуу эрхийн болон энгийн хувьцааны ногдол ашгийн төлбөрт хамаарна гэж оруулсан” гэх мэдүүлэг /2хх-19, 211-213х/,

Гэрч Д.Цогтжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Татварын маргаан таслах зөвлөлийн гишүүнд Татварын ерөнхий газрын Татвар хураалт удирдлага арга зүйн газрын дарга албан тушаалаараа зөвлөлийн гишүүнд ордог байсан. Энэ зөвлөл нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 22-р дугаар тушаалаар баталсан татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын дагуу ажилладаг. Энэ журмын дагуу бол татвар төлөгчөөс татварын акт, дүгнэлттэй холбоотой гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Оюутолгой ХХК-ийн 2010, 2011, 2012 оны татвар төлөлтийн байдлыг шалгаж нийт 1.405.153.287.783 төгрөгийн зөрчил илрүүлэн 231.786.891.060 төгрөгийн төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн. 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 210003847 тоот татварын байцаагч нарын актыг “Оюу толгой” ХХК хүлээн зөвшөөрөөгүй Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан үүнийг хүлээн авч магадлагч татварын улсын байцаагч Төгсжаргал, Долгормаа, бас нэг байцаагчийн бүрэлдэхүүнтэй 3-н магадлагч татварын улсын байцаагч дүгнэлт гаргаад Маргаан таслах зөвлөлийн хуралд танилцуулсан. Үүний дараа татвар төлөгч талын гомдол гаргасан үндэслэлийг хуралд танилцуулдаг. Ингээд акт тавьсан татварын улсын байцаагч нар бас үндэслэлээ танилцуулдаг. Хэлэлцсэний эцэст маргаан таслах зөвлөлийн гишүүд магадлагч нараас тодруулах зүйл байвал тодруулж шийдвэрийг олонхоороо гаргадаг. Энэ  процесс бол маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4 дүгээр хэсэгт байгаа. Магадлагч нар үзэхдээ Давхар татварын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийг Монгол улсад төлөөний газартай гэж үзэн албан татвар ногдуулах үндэслэлгүй байсан гэж магадласан байна. Ингээд зөвлөлийн хурал дээр хэлэлцээд магадлагч нарын магадлагаа үндэслэлтэй байна гэж үзсэн. Татварын байцаагч нар болохоор төлөөний газартай байна гэж үзээд татвар ногдуулсан байсан. Магадлагч нар бол төлөөний газар биш гэж үзсэн” гэх мэдүүлэг /2хх-214-215х/,

Гэрч Б.Болормаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Миний бие Татварын маргаан таслах зөвлөлийн гишүүнээр 2006-2016 он хүртэл  ажилласан. Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар Оюутолгой ХХК-ийн 2010, 2011, 2012 оны татвар төлөлтийн байдлыг шалгаж нийт 1.405.153.287.783 төгрөгийн зөрчил илрүүлэн 231.786.891.060 төгрөгийн төлбөр ногдуулахаар шийдвэрлэж  2014.06.13-ны өдөр 210003847 тоот улсын байцаагчийн актыг үйлдсэн. Тус актыг Оюу толгой ХХК хүлээн зөвшөөрөлгүй Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Тус гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх хуралд миний бие оролцсон. Маргаан таслах зөвлөлийн хурал бол батлагдсан журмынхаа дагуу явагддаг. Оюутолгойн асуудлыг дангаар нь хэлэлцсэн. Тус хуралд татвар төлөгч тал, акт тавьсан талууд аль аль нь оролцсон. Хуралдаан нээлттэй, нотлох баримтан дээр тулгуурлаж явагддаг. Оюунтолгой ХХК-иас гаргасан гомдлыг магадлагч татварын улсын байцаагч Төгсжаргал, Долгормаа, Энхзул нар нэг бүрчлэн магадлан шалгаад шалгалтын материал танилцуулгыг Маргаан таслах зөвлөлийн гишүүдэд зөвлөлийн хурал болохоос 1-2 хоногийн өмнө тарааж өгсөн. Зөвлөлийн гишүүд тус бүрдээ магадлагч нарын дүгнэлттэй танилцаад маргаан таслах зөвлөлийн хуралд орж ирдэг. Өөрөөр хэлбэл зөвлөлийн гишүүдийн хувьд бол нотлох эх баримтыг ашиглан магадлагаа хийдэггүй. Магадлагаа хийх эрх, үүрэг нь магадлагч улсын байцаагч нарт байдаг. Ганц Оюунтолгойн татварын маргаан ч биш, бүх л маргаан яг ийм л зарчмаар явдаг. Татвартай холбоотой маргаан маш их гардаг. Нэг удаагийн хурлаар 7-9 газрын маргааныг хэлэлцдэг. Оюутолгой ХХК-ийн маргааныг бол дангаар нь хэлэлцсэн. Оюутолгойн маргааныг хэлэлцэж байх үед магадлагч татварын байцаагч нарын гаргасан дүгнэлтээр бол давхар татварын гэрээг буруу ашигласан байна гэж дүгнэсэн байсан. Хэрэв татварын байцаагч нар гаргасан актаа зөв байсан гэж үзсэн бол  Маргааны шийдвэрийг дараагийн шатанд давж заалдах бүрэн эрхтэй байсан. Магадлагч нар дүгнэлтээ гаргахдаа давхар татварын гэрээ болон Монгол улсын татварын хуулийн дагуу л дүгнэлтээ гаргасан. Татварын байцаагч нарыг болон төлбөр төлөгч хоёр талыг хоёуланг нь байлгаж байгаад хурал явагдсан. Магадлагч нар магадлагаа хийх явцдаа хурал болохоос өмнө татварын байцаагч нараас ч баримт материалаа авдаг. Мөн татвар төлөгч талаас ч шаардлагатай баримт материалуудыг авч үзэж шалгадаг. Тиймээс акт тавьсан татварын байцаагч нар магадлагаа хийх явцын дунд магадлагч татварын байцаагч нартай уулзаж нөхцөл байдлаа танилцуулдаг. Ганц энэ асуудал дээр ч биш бусад бүх маргаан дээр ийм зарчмаар л явдаг. Тиймээс акт тогтоосон татварын байцаагч нар магадлагааны явцад баримтуудтай танилцсан гэсэн үг” гэх мэдүүлэг /2хх-216-217х/,

Гэрч С.Төгсжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... “Оюутолгой” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дүүргийн татварын хэлтэстэй харилцдаг байж байгаад 2009 онд байхаа Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газарт шилжиж ирсэн. Тэгэхээр үүнээс хойш “Оюутолгой” ХХК нь Улсын төсвийн орлого, хяналтын газартай харилцаж байсан, хяналт шалгалтыг мөн тус газраас хийсэн байдаг. 2011 онд тус газраас “Оюутолгой” ХХК-д хяналт шалгалт хийгээд 11 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн байсан, үүнийгээ “Оюутолгой” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй, Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байсан. Татварын маргаан таслах зөвлөлөөс 11 тэрбум төгрөгийг нь хэвээр баталсан байсан ба “Оюутолгой” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд хандсан. Зөрчлийн гол агуулга нь Канад Монголын давхар татварын гэрээний заалтын дагуу татвар төлөх ёстой байсныг төлөөгүй байна гэж үзэж акт тавьсан байсан. Энэ асуудал нь захиргааны хэргийн шүүх дээр хянан хэлэлцэгдээд нэлээн удсан. Дараагийн асуудал нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газраас Наранчимэг, Баасан, Эрдэнэбат, Сарантуяа, Энхтуяа, Мөнхбат нар нь “Оюутолгой” ХХК-ийн 2010-2012 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нийт 231.8 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн. “Оюутолгой” ХХК нь мөн алдагдлыг тодорхой хэмжээгээр бууруулсан байсан зөрчлийг мөн илрүүлсэн байсан, гэхдээ энэ зөрчил дээр ногдуулах төлбөр байгаагүй. Үүнийг “Оюутолгой” ХХК нь хүлээн зөвшөөрөөгүй ба хуулийн хугацаандаа Татварын маргаан таслах зөвлөлд хандсан. Татварын маргаан таслах зөвлөлөөс 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 77 дугаартай тогтоол гаргасан ба үүнийг баталгаажуулахаар Татварын ерөнхий газрын даргад хүргүүлсэн. Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болж талуудад хүргүүлсэн. Гадаад, дотоодын компаниуд шилжүүлсэн төлбөрийн хувьд энэ нь татвар ногдох зүйл мөн. Гадаад компаниудын хувьд татварыг Монгол улсын хууль тогтоомжоор, 2-рт давхар татварын гэрээтэй улсын татвар төлөгчийн хувьд гэрээний дагуу эцсийн ногдуулалтыг хийнэ. Дотоодын компаниудын хувьд татварын хууль тогтоомжийн дагуу л татвараа төлөөд явна гэсэн үг” гэх мэдүүлэг /2хх-218-222х/,

Гэрч Т.Баасангаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэлийн томилолтоор татварын улсын ахлах байцаагч Наранчимэг, улсын байцаагч Эрдэнэбат, Энхтуяа, Сарантуяа бид “Оюутолгой” ХХК-ийн 2010, 2011, 2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын иж бүрэн шалгалтыг 1,2 жилийн хугацаанд хийсэн. Сарантуяа 2010 он, Наранчимэг 2011 он, Эрдэнэбат 2012 онуудын санхүү, татварын анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн журнал, бусад холбогдох баримтад, би дээрх 3 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд, Энхтуяа үнэ шилжилт болон хүн амын орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн. Миний хариуцсан шалгалтаар шалгуулагч компанид дараах зөрчил дутагдал илэрсэн. Актын тэмдэглэх хэсгийн 9 дүгээрт байгаа Монгол улсын нутаг дэвсгэрт байрладаггүй албан татвар төлөгчид олгосон үйлчилгээний төлбөрөөс 2011 онд 2.944.902.700 төгрөг, 2012 онд 18.694.743.100 төгрөг, нийт 21.639.645.800 төгрөгийн орлогоос нэмэгдсэн өртгийн албан татвар суутган 2.163.694.580 төгрөгийн нөхөн татвар, 1.081.982.290 төгрөгийн торгууль, 6.491.894 төгрөгийн хүү ногдуулсныг “Оюутолгой” ХХК 100 хувь хүлээн зөвшөөрч миний хийсэн шалгалтаар илрүүлсэн зөрчилд гомдол гаргаагүй, төлбөрөө барагдуулсан. Бусад улсын байцаагч нарын тогтоосон нөхөн төлбөрийг “Оюутолгой” ХХК хүлээн зөвшөөрөхгүй гэж Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг хүлээн авч, магадлагч татварын байцаагч нар магадлагаа хийж, маргаан таслах зөвлөлөөр хэлэлцүүлээд татварын байцаагч нарын тогтоосон нийт 231.786.891.060 төгрөгийн төлбөрөөс 174.969.768.248 төгрөгийг хасч, 56.817.122.813 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон. Үүн дээр миний тогтоосон 3.252.438.764 төгрөг нэмэгдээл “Оюутолгой “ХХК 60.069.561.577 төгрөгийг улсын төсөвт төлөхөөр болсон ... Маргаан таслах зөвлөлийн шийдвэрт гомдол гаргах шаардлагагүй гэсэн чиглэлийг Татварын ерөнхий газрын дарга ажлын хэсгийн гишүүдэд өгсөн тул гомдол гаргаагүй” гэх мэдүүлэг /2хх-223-224х/,

Гэрч С.Энхзулаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар Оюутолгой ХХК-ийн 2010, 2011, 2012 оны татвар төлөлтийн байдлыг шалгаж нийт 1.405.153.287.783 төгрөгийн зөрчил илрүүлэн 231.786.891.060 төгрөгийн төлбөр ногдуулахаар шийдвэрлэж 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 210003847 тоот акт тогтоосныг “Оюутолгой” ХХК хүлээн зөвшөөрөлгүй Татварын маргаан таслах зөвлөлд 9 зөрчлийн талаар гомдол гаргасныг хүлээн авч Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн нарийн бичиг С.Төгсжаргал, магадлагч татварын улсын байцаагч Н.Долгормаа, С.Энхзул миний бие гурав “Оюутолгой” ХХК-иас гаргасан гомдолд Ө хийхээр томилогдсон. Дээрх гомдолд дурдагдсан 9 зөрчлийг магадлагч нар магадлахаар гурав, гурваар нь хувааж авсан. Миний хувьд  татварын байцаагч нарын 210003847 тоот актын 1.3, 7.2, 8.2-д заасан төлбөр ногдуулалтад магадлагаа хийсэн. Магадлагаагаар 1.3, 8.2 дугаар заалтад өөрчлөлт орсон. Ямар өөрчлөлт оруулсан бэ гэхээр татварын байцаагч нар “Оюутолгой” ХХК-ийн “байр, хоол, шатахуун, нислэг, хангамжийн орлогыг дотоодын гүйцэтгэгч компаниудаас суутган авсныг татвар ногдох орлогод тайлагнаагүй гэж Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар” 13.015.676.400 төгрөгийн зөрчилд 1.301.567.640 төгрөгийн нөхөн татвар, 650.783.820 төгрөгийн торгууль, 3.904.703 төгрөгийн хүү нийт 1.956.256.163 төгрөгийн татвар ногдуулсан байсан. Энэ нь Аж ахуй нэгжийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, 8 дугаар зүйлийн 8.1-д заасан тодорхойлолтоор татвар ногдох орлогоос 12 дугаар зүйлд заасны дагуу зардлыг хасч, 16 дугаар зүйлд заасны дагуу татвар ногдох орлогыг тодорхойлох, мөн Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөх уялдаат зарчим, цаг үеийн орлого зарлага нягт уялдаж байх ёстой гэсний дагуу үйл ажиллагаанаасаа орлого олсон бол уг орлогыг олоход зориулагдсан зардал нь тайлангийн хугацаанд гарсан байх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл тухайн орлогыг олж байгаа бол зардлаа хасна гэсэн үг. Эдгээр хуулийн заалтуудаар татварын байцаагч нарын тогтоосон 13.015.676.400 төгрөгийн зөрчлөөс 9.799.308.786 төгрөгийн зөрчлийг хасч тооцсон. Энэхүү зөрүү нь татвар төлөгч 2010, 2011 онуудын ногдлыг 2013 оны тайланд нөхөн ногдуулсан нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэл, хугацааг нь хойшлуулан тайлагнасан бүртгэлээс харагдаж байсан. Энэхүү зөрчил нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хувьд тухайн онуудын алдагдал буурч, харин нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд 979.930.876. төгрөгийн нөхөн татвар, 489.965.439 төгрөгийн торгууль, 2.939.793 төгрөгийн хүү нийт 1.472.836.108 төгрөгийн төлбөр ногдуулах үндэслэлтэй байна гэж үзсэн. Харин татварын байцаагч нарын гаргасан 7.2-д заасан зөрчилд магадлагаа хийгээд өөрчлөлт оруулаагүй. Татварын байцаагч нарын гаргасан акт үндэслэлтэй байна гэж үзсэн.Магадлагч нар гомдол магадлагаа хийгээд Маргаан таслах зөвлөлийн хурлаар оруулдаг.

Хурлаар гишүүд эцсийн шийдвэрийг гаргаж, татварын ерөнхий газрын даргаар баталгаажуулдаг. Долгормаа бид хоёрын хувьд саналын эрх байхгүй, Төгсжаргал нарийн бичиг гэдэг утгаараа санал өгөх эрхтэй байдаг.  Үүнийг маргаан таслах зөвлөлийн ажиллах журмаар зохицуулсан байгаа. Маргаан таслах зөвлөлийн хурал дээр татварын байцаагч нар, магадлагч нар, татвар төлөгч талууд бүгд ордог. Хурал дээр татварын улсын байцаагч нар тогтоосон актынхаа хууль эрх зүйн үндэслэлийг тайлбарладаг. Үүний дараа магадлагч улсын байцаагч нар магадлагааныхаа талаар танилцуулдаг. Ингээд зөвлөлийн гишүүд оролцогч талуудаас асуулт асууж хариулт авч дуусаад  татварын байцаагч, татвар төлөгч нарыг гаргаад санал хураалт явуулаад олонхын саналаар шийдвэрлэдэг. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний татварын орчинд заасан заалтууд нь Монгол Улсын холбогдох татварын хууль тогтоомж, бусад улстай байгуулсан татварын гэрээ конвенци зэрэг эрх зүйн баримтуудтай үл нийцэх тохиолдолд олон улсын гэрээ, давхар татварынхаа гэрээг баримтлах ёстой гээд Татварын ерөнхий хуулинд заасан байгаа” гэх мэдүүлэг /2хх-232-235х/,

Гэрч Н.Долгормаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Магадлагч татварын улсын байцаагч Н.Долгормаа надад хувиарлагдсан зөрчил нь 21/0003847 тоот актын 3, 6, 7.1, 10 дугаар зөрчил нийт 4 зөрчлийг магадласан. Актын зөрчил 3-ийн үндэслэл нь Татварын улсын байцаагч нар “ОюуТолгой” ХХК нь 2010 онд “Эс Жи Эл Эс” ХХК болон “Азиагоулд” ХХК-д 16.200.058.500 төгрөгийн үнэ төлбөртэйгөөр шилжүүлсэн 6 ширхэг лицензийн өртгийг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчилд 16.200.058.500 төгрөгөөр 2010 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын алдагдлыг бууруулсан байсан. Энэ зөрчлийг магадлахдаа доорх хууль, нотлох баримтын хүрээнд үзсэн. Үүнд: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д зааснаар “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэсний дагуу мэдээлэл худалдаж авах гэсэн нэрээр халхавч хийж тусгай зөвшөөрлийн эрхийг худалдсан талаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 230 дугаарын тогтоол, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дугаарын тогтоол гарсан байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 9 дугаар сарын 16-ны өдрийн 134 дугаар тогтоолд ... “А тоот тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авсан гэж маргаж байгаа нь хуульзүйн үндэслэлгүй бөгөөд харин мэдээлэл худалдаж авах гэсэн нэрээр халхавч хийж тусгай зөвшөөрлийн эрхийг худалдсан гэж төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй. 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дээд шүүхийн  №0162 тогтоолын 7-8 дугаар хуудасны үндэслэх хэсэгт: Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн эрх худалдан аваагүй, ... ХХК-ууд нь эрх борлуулаагүй гэж  маргаж байгаа боловч, гэрээгээр худалдан авсан мэдээлэл нь тусгай зөвшөөрлийн эрхгүйгээр худалдан авагчид үр ашгаа өгөх боломжгүй, тодруулбал, зөвхөн мэдээллийг худалдан авснаар Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлж, хуульзүйн үр дагавар үүсгэх үндэсгүй юм. 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дээд шүүхийн №190 тоот хэргийн 9-р хуудсанд хянасан хэрэг” гэжээ. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д "эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших эрх, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна", 16 дугаар зүйлийн 16.3-т "эрх борлуулсны орлого"-д албан татвар ногдуулахдаа нийт орлогод татвар ногдуулахаар заасан учраас тус орлоготой холбоотой 2 лицензийн өртгийг татвар ногдох орлогоос хасч тооцох үндэслэлгүй гэж үзэж 2010 оны алдагдлыг 16.200.058.500 төгрөгөөр бууруулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж магадлагч миний бие үзсэн. Дээрх 4 төрлийн зөрчилд миний бие магадлагаа хийж нийт 13.847.637.510 төгрөгийг бууруулахаар санал дүгнэлтээ татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанд оруулсан. Миний хийсэн магадлагааг үндэслэлтэй байна гэж үзээд хэвээр баталсан. Ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Харин магадлагч татварын байцаагч Төгсжаргал, Энхзул нарын магадлагаанд өөрчлөлт орсон. Энэ талаар уг хоёр магадлагч өөрсдөө тайлбарлах байх” гэх мэдүүлэг /2хх- 236-238х/,

Гэрч Х.Наранчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэлийн (21/13)0328 тоот томилолтоор татварын улсын байцаагч Т.Баасан, Б.Эрдэнэбат, Ё.Энхтуяа, Ц.Сарантуяа болон миний бие орсон 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр Оюутолгой ХХК-ийн 2010, 2011, 2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын иж бүрэн шалгалтыг 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 1.2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын ажлыг бид тав дотроо хувиарлаж хийсэн. Үүнд: Ц.Сарантуяа 2010 он, Х.Наранчимэг 2011 он, Б.Эрдэнэбат 2012 онуудын санхүү, татварын анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн журнал, бусад холбогдох баримтанд, Т.Баасан Нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалт болон НӨАТ-ын шалгалтыг хийсэн, Ё.Энхтуяа үнэ шилжилт болон хүн амын орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхээр ажил үүргээ хувиарлаж ажилласан. Ингэж хяналт шалгалтаар ажиллахдаа Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг баталгаажуулах Сангийн яам болон Уул уурхайн яам, Татварын ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж уг ажлын хэсэгт бид тав орж ажиллахдаа татварын төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлыг давхар хийж гүйцэтгэж дээрх актыг тогтоосон. Татварын хяналт шалгалтаар нийт 1.405.153.287.783 төгрөгийн зөрчил илэрсэн. Уг зөрчилд Монгол улсын татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-74.3 дугаар заалтуудыг үндэслэн 141.533.121.511 төгрөгийн нөхөн татвар, 42.459.936.453 төгрөгийн торгууль, 31.711.827.120 төгрөгийн алданги, Монгол улсын нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17.2 дугаар заалтыг үндэслэн 10.699.937.443 төгрөгийн нөхөн татвар, 5.349.968.722 төгрөгийн торгууль, 32.099.812 төгрөгийн хүү, нийт 231.786.891.060 төгрөгийн Төлбөрийг ногдуулж акт тогтоосон ... Тэгсэн Оюутолгой ХХК уг 56.817.122.813 төгрөгийн төлбөрийг мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж үзээд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хэлэлцэгдэх явцдаа эвлэрлийн гэрээ байгуулж 56.8 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулсан гэдэг. Ингээд татварын байцаагч нарын тогтоосон №210003847 тоот актыг бууруулсан. Татварын байцаагч нарын хяналт шалгалтын ажлын дүрэм журам гэж байдаг. Тухайн үед хяналт шалгалтын ажлын дүрэм шинэчлэгдэж Хяналт шалгалтын ажлын журам гэж гарсан энэ журам нь №210003847 тоот акт гарахаас өмнө батлагдаад гарчихсан мөрдөгдөж байсан. Энэ журман дээр татварын байцаагч нарын гомдол гаргах эрхийг нь хасчихсан байсан. Хоёрдугаарт гомдол гаргая гэдэг саналаа Батмагнай даргад тавьсан, тэгэхэд бид нарын саналыг хүлээж авахгүй гэдэг байр сууриа амаар илэрхийлсэн. Тэгээд Батмагнай дарга 77-р тогтоолыг баталгаажуулсан. Татварын байцаагч нарын тогтоосон актын дүнг бууруулсан үндэслэлээ Маргаан таслах зөвлөлийн магадлагч байцаагч нар өөрсдөө тайлбарлах байх. Тэр хүмүүсийн ажлыг бид нар мэдэхгүй. Акт тогтоосон татварын байцаагч нарын хувьд болд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж 231.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр тогтоосон. Оюутолгойн гэрээ нь Олон улсын гэрээ биш, Хөрөнгө оруулалтын гэрээ тул тухайн үед Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Татварын багц хуулийн хүрээнд татвараа төлөх ёстой гэж үзэж хариуцлага тооцож төлбөр тавьсан. Магадлагч нарын өрөөгөөр дүүрэн баримтууд байсан. Маргаан таслах зөвлөлд ямар баримт авчирж өгснийг татварын байцаагч нар үзэх эрхгүй. Татварын байцаагч нарын хувьд шалгалтын явцад гаргаж ирүүлсэн баримтын хүрээнд шалгалтаа хийж акт тогтоосон” гэх мэдүүлэг /2хх-239-241х/,

Гэрч Ж.Ивээлэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Оюу толгой” ХХК-ийн 2010, 2011 онуудын санхүүгийн тайланг 2012 оны 1 дүгээр улиралд Сангийн яаманд хүлээн авсан. Харин 2012, 2013, 2014 онуудын санхүүгийн тайланг 2015 онд, тухайн үед ерөнхий сайдын захирамж, засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан, мөн Дубайн төлөвлөгөө батлагдсантай холбоотой хүлээн авч байсан.Уг нь бол жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор ирүүлж, үүний дараагаар тойрох хуудас зуруулдаг. ”Оюутолгой” ХХК тайлангуудаа хугацаандаа шивж цахим болон цаасан хэлбэрээр хугацаандаа ирүүлдэг байсан. Харин тойрох хуудас зурагддаггүй байсан учир санхүүгийн тайланг баталгаажуулдаггүй байсан ... Санхүүгийн тайланг баталгаажуулахгүй байсан шалтгаан нь 2010, 2011 оны санхүүгийн тайланг өр төлбөр бүртгэлтэй холбоотойгоор нэмэлт тайлбар авахаар болж тайланг хүлээн авч гарын үсэг зураагүй байсан. Харин 2012, 2013, 2014 оны тайланг зардлын хэтрэлттэй холбоотойгоор хүлээн авахгүй байсан. Тэгээд 2015 онд ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хүлээж авах тухай шийдвэр гарсан гээд тойрох хуудас зурагдаж, манай газраас тайланг хүлээн авсан” гэх мэдүүлэг /3хх-55-56х/,

Гэрч Ш.Эрдэнэцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Та Монгол Улсын шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 30/65/59 тоот хамтарсан тушаалаар байгуулагдсан “Оюутолгой” ХХК-ий анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах шуурхай хэсэгт нарийн бичгийн даргаар ажилласан. Ажлын хэсэг 2013 оны 03 дугаар сард тушаал гарч 5 дугаар сараас хойш ажиллаж 1 жил гарангийн хугацаанд ажилласан санагдаж байна. Ажлын хэсэгт Сангийн яам, Уул уурхайн яам, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Эрдэнэс оюу толгой компани гэсэн газруудаас хүмүүс томилогдон ажилласан. Ажлын хэсгийг Сангийн яамны Хяналт шинжилгээ эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батцэцэг ахалж, дэд даргаар Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу ажилласан. Ажлын хэсгийн хүлээж аваад ажилласан баримт материалууд одоо Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны архивт хадгалагдаж байгаа, ажлын хэсгийн тайлан Уул Уурхай хүнд үйлдвэрийн яамны нууцын ажилтанд хадгалагдаж байгаа. Харин цахим мэдээлэл, хурал, уулзалтын бичлэг гэх зэрэг зүйлүүд бүгд миний зөөврийн диск дээр хадгалагдаж байгаа. Устгасан ямар нэг баримт, мэдээлэл байхгүй бүгд хадгалагдаж байгаа. Ажлын хэсгийн хурал, бусад уулзалт ярилцлагуудыг цаасан дээр тэмдэглэл хөтөлж байгаагүй, харин хурал, уулзалт, ярилцлагуудыг дууны бичлэг хийж байсан бөгөөд одоо бүх бичлэгүүд зөөврийн диск дээр хадгалагдаж байгаа” гэх мэдүүлэг /3хх-47х/,

Гэрч Д.Цолмонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2017 онд Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн хуулийн дэд ажлын хэсэгт орж ажилласан. Хуулийн дэд ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баясгалан ахалж ажилласан. Дэд ажлын хэсгээс салбар салбараараа ажлаа хуваарилан ажилласан бөгөөд манай яамны хувьд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгч, Сангийн яамнаас татвартай холбоотой асуудал, Гадаад хэргийн яамнаас давхар татварын гэрээтэй холбоотой асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн. Ажлын хэсэг ажиллахдаа нууцын баталгаа авч байсан. Манай яамнаас Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө өөрөө гэрээ мөн юм уу, Хөрөнгө оруулалтын гэрээ өөрөө олон улсын гэрээ мөн үү, хүчингүй болгосон давхар татварын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээнд хүчинтэй үйлчлэх эсэх зэрэг асуудлуудыг тодорхойлох зорилгоор ажилласан. Оюутолгой төсөлд холбогдох Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ баримт бичгүүд нь Монгол Улсын хууль, тогтоомжид зааснаар Монгол Улсын олон улсын гэрээний тухай хуульд заасан оролцогчид тавьсан шалгуур, шаардлагыг хангахгүй байсан учраас Монгол Улсын олон улсын гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзсэн. Олон Улсын гэрээний тухай хуулинд олон улсын гэрээний тал нь засгийн газар эсвэл олон улсын байгууллага байна гэж заасан байдаг. Дээрх гэрээний хувьд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компани гэрээний талд болж оролцож байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь Иргэний хуульд заасан хэлцлийн шинжийг хангасан заавал биелэгдэх шинжтэй, холимог гэрээний шинжийг агуулж байгаа учир баримт бичгийн нэрээс үл хамааран гэрээ мөн байна гэж ажлын хэсгээс дүгнэсэн. Хөрөнгө оруулалтын тухай хуульд хөрөнгө оруулалтын гэрээнд ерөнхий сайдын захирамжаар эрх олгогдсон засгийн газрын гишүүн гарын үсэг зурна гэж заасан байхад төрийн өмчит компанийн захирал гарын үсэг зурсан байсан учир энэ нь хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт өөрчлөлт биш гэж үзсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө хоёр нэг асуудлыг хоёр өөрөөр зохицуулсан байвал алийг нь дагаж мөрдөх эсэх асуудлыг нарийвчлан судлаагүй” гэх мэдүүлэг /3хх-48-49х/,

Гэрч Б.Солонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2016 оны 9 дүгээр сард Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд ажилд орсноос хойш хэд хэдэн удаа ажлын шугамаар Оюутолгой” төслийн хүрээнд 2009 оны үзэглэгдсэн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2011 оны Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдтэй танилцаж байсан. Танилцсан зорилгын талаар мэдүүлэхэд 2016 онд шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш яамны удирдлагуудад танилцуулах зорилгоор, мөн өнгөрсөн жил буюу 2017 оны 5 дугаар сар шиг санагдаж байна Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий дэд ажлын хэсэг байгуулагдаж энэ ажлын хэсэгт миний бие орж ажиллаж байсан. Дэд ажлын хэсгийг байгуулсан албан тушаалтан нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулагдаж байсан ... Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд тусгагдсан Өмнийн говь болон дотоодын ханган нийлүүлэлтийн асуудал хэсэг дээр ажлын хэсэг дотоодын ханган нийлүүлэлтийн асуудал нь хангалттай хэмжээнд байхгүй байгаа учраас Оюу толгой ХХК нь энэ асуудлаар хэлэлцээ хийх нь зүйтэй байна гэж урьдчилсан байдлаар үзэж байсан. Оюутолгой төсөлд холбогдох Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ баримт бичгүүд нь Монгол Улсын хууль, тогтоомжид зааснаар олон улсын гэрээ гэрээ, баримт бичгүүд нь Монгол улсын Олон улсын гэрээ биш. Яагаад гэхээр Монгол улсын Олон улсын гэрээний тухай хуульд заасан Олон улсын гэрээний шинжийг хангахгүй байсан. Тийм ч учраас ажлын хэсгийн хүрээнд уг гэрээнүүдэд заасан зүйл, заалтууд нь Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн байх ёстой гэсэн чиглэлийг баримталж байсан. Гэхдээ дээрх гэрээ, бичиг баримтууд нь Олон улсын хувийн эрх зүй болон зарим талаараа нийтийн эрх зүйн хэм хэмжээг агуулсан Олон улсын гэрээ гэж тооцогдоно. Үр дагавар нь Монгол улсын Олон улсын гэрээ биш учраас дотоодын хууль тогтоомжоос давуу хүчин чадалтай байхгүй гэсэн агуулга гарч ирж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө баримт бичиг нь хэдийгээр нэршлийн хувьд төлөвлөгөө гэж байгаа боловч Монгол улсын Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрээний шинжийг агуулж байгаа төдийгүй зарим талаараа өмнө байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан учраас гэрээ гэж үзэхээр байна. Тэгэхээр миний үзэж байгаагаар уг төлөвлөгөө нь заавал биелэгдэх шинжтэй байна. Төлөвлөгөө нь өөрөө гэрээний шинжтэй, 2 талын эрх бүхий төлөөлөгчид хоорондоо гарын үсэг зурсан учраас нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө гэх нэртэй баримт бичигт ХХК-ий гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд Засгийн газрын аль нэг гишүүн гарын үсэг зурах эрхтэй гэсэн заалт байдаг. Гэхдээ Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлуудад төлөвлөгөө гэх баримт бичигтээ гарын үсэг зурах эрх олгосон байдаг. Тэгэхээр Засгийн газрын хуралдааны тэмдэглэл нь өөрөө Засгийн газрын шийдвэр биш учраас ХХК-ийн захиралд төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрх олгосон нь хуулийн дагуу хийгдээгүй гэж үзэхээр үндэслэлтэй байна” гэх мэдүүлэг /3хх-50-51х/,

Гэрч Ивээлэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Санхүүгийн тайланг баталгаажуулахгүй байсан шалтгаан нь 2010, 2011 оны санхүүгийн тайланг өр төлбөр бүртгэлтэй холбоотойгоор нэмэлт тайлбар авахаар болж тайланг хүлээн авч гарын үсэг зураагүй байсан. Харин 2012, 2013, 2014 оны тайланг зардлын хэтрэлттэй холбоотойгоор хүлээж авахгүй байсан байх. Тэгээд 2015 онд ерөнхий сайдын захирамж, ЗГ-ын хуралдааны тэмдэглэлээр хүлээж авах тухай  Шийдвэр гарсан гээд тойрох хуудас зурагдаж манай газраас тайланг хүлээж авч байсан” гэх мэдүүлэг /3хх-56х/,

Гэрч Н.Наранцацралаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Тусгай зөвшөөрлийн талбай буцаах, барьцаалах, сунгах, нөхөн олгох асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Миний хувьд тухайн ажлыг 2017 оны 7 дугаар сараас хойш аваад ажиллаж байх хугацаанд “Оюутолгой” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлөө барьцаалсныг бүртгүүлэх болон чөлөөлүүлэх тухай хүсэлт ирүүлээгүй” гэх мэдүүлэг /4хх-141х/,

Гэрч Э.Амартөвшингөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “АМГТГ-ын мэдээлэл технологийн хэлтэст мэргэжилтэн ажиллаж байна. Хуулийн дагуу Кадастрын хэлтэст аль нэгэн аж ахуйн нэгж, байгууллагын хайгуулын болон тусгай зөвшөөрлийг барьцаанд тавигдсан тохиолдолд бүртгүүлэх, тэмдэглүүлэх ёстой” гэх мэдүүлэг /4хх-144х/,

Гэрч Б.Батхүүгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Ашигт малтмалын орд ашиглах текник эдийн засгийн үндэслэл хэлэлцэх Эрдэс баяглагийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн ... Далд уурхай дээр эдийн засгийн тооцоолол хийгдээгүй байсан. Ил болон далд уурхайн эдийн засгийн тооцооллыг нэгтгээгүй байсан шиг санагдаж байна. ТЭЗҮ-д бол 9 жилийн дотор хөрөнгө оруулалтын нөхөх гэсэн таамаглал хийсэн байдаг бөгөөд ил уурхайгаасаа илүү далд уурхайн олборлолт нь өгөөжтэй уурхай. Далд уурхайн олборлолт хийгдэх болоогүй. Оюутолгой орд газрын илүү баялаг орд нь далд уурхайн олборлолтоор олборлогдох юм. Хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааг оновчтой эсвэл оновчгүй гэж тодорхойлох нь зохимжгүй. Учир нь дэлхийн зах зээл дээр Зэсийн үнэ өндөр байх тусам хөрөнгө оруулалт хурдан нөхөгдөнө, Зэсийн үнэ бага байгаад байх юм бол хөрөнгө оруулалт удаан нөхөгдөнө” гэх мэдүүлэг /4хх-152х/,

Гэрч Д.Хангайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар 2012 оноос хойш 2016 оны 6 дугаар сар хүртэл түүнээс хойш одоог хүртэл зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. “Оюутолгой” ХХК-аас Техник эдийн засгийн үндэслэл 2015-ын тодотгол дахин боловсруулж ирсэн бөгөөд 2015 оны 09 дүгээр сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байсан. Энэ нь нэг ёсондоо 1 бүтэн ТЭЗҮ-г 2 хуваагаад хэлэлцсэн гэсэн л үг юмаа. 2015 оны 09 дүгээр сард болсон хуралдаан дээр миний санаж байгаагаар шинжээчдийн багт өөрчлөлт орсон байсан” гэх мэдүүлэг /4хх-156х/,

Гэрч Д.Отгонлхагваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Ашигт малтмалын орд ашиглах ТЭЗҮ- хэлэлцэх Эрдэс баялгийн зөвлөлийн гишүүнээр 2013-2016 онуудад ажиллаж байсан. 2015 оны 6 дугаар сарын 12 өдрийн болон 2015 оны 9 дүгээр сарын 07-ний өдөр болсон Ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл хэлэлцэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд “ Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүнд огт очоогүй бол тэр хүнийг бүртгэхгүй. Харин оролцох боломжгүй бол өөрийнхөө оронд хүн оролцуулж болдог юмаа. Миний хувьд энэ хуралдааны талаар огт санахгүй байгаа болохоор очиж бүртгүүлээд чөлөө авч орондоо хүн оролцуулсан байж болох юм гэж бодож байна. Хэрвээ би уг хуралдаанд оролцсон бол ямар нэгэн зүйл, хуралдааны талаар санах байсан гэж бодож байна. Миний оронд манай газрын мэргэжилтэн оролцсон байх гэхдээ яг хэн оролцсоныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /4хх-157-158х/,

Гэрч Б.Баатарцогтоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”2013 оноос эхлээд Техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах Эрдэс баялгийн салбар зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр болсон хуралдаан дээр шинжээч нар нь эдийн засгийн тооцоололд нэгдсэн ойлголтонд хүрээгүй саналын зөрүүтэй байна. Тийм учраас энэ тооцооллоо цэгцлээд нэг мөсөн нэгдсэн саналтай болоод оруулж ирвэл яасан юм бэ гэдэг саналыг гаргаж байсан боловч засвартайгаар хүлээгээд авчихсан. 2016 оны 09 сард болсон хуралдаанд Эрдэс баялгийн зөвлөлөөс өгсөн 10 асуудлын 4 дээр нь шинжээч болон зохиогч нар санал нэгдээд 6 дээр нь санал нэгдээгүй байсан. Тэгэхээр нь би шинжээч нар дахин сайн ажиллаад нэгдсэн ойлголттой болоод дахин Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар оруулж ирэх талаар санал гаргаж байсан” гэх мэдүүлэг /4хх-161х/,

Гэрч Л.Раднаасэдээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Ил болон далд уурхайн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн үр өгөөж ийм байна гэсэн тусдаа бүлэг байх ёстой байх бөгөөд нийлбэр дүнд нь нийт хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өгөөж хэсэгтээ нэгтгэж бодож болно” гэх мэдүүлэг /хх-162х/,

Гэрч Д.Дамбаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааг оновчтой, оновчгүй таамагласан гэж хэлэх боломж багатай юм. Олон улсын эдийн засгийн хүрээлэнгүүд эрдэмтэн судлаачдын төсөөлөл, судалгааг оруулахыг зохиогч нараас шаарддаг, зохиогч нар ч гэсэн тэр судалгаа тооцооллыг оруулж тооцдог” гэх мэдүүлэг /4хх-169х/,

Гэрч Т.Зууннастаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Техник эдийн засгийн үндэслэл бол тухайн ашигт малтмалын олборлох үйл ажиллагааны үндсэн баримт бичиг мөн. Тийм учраас энэ амлалт өгөхгүй, хариуцлага хүлээхгүй гзсэн утгатай энэ бичиглэлээ ав гэдэг шаардлагыг гишүүд хэлж байсан. Зөвлөлийн хуралдааны протокол дээр тусгагдсан байх ёстой. Зохиогч талаас нэг тайлбар хийж байсан. Яг юу гэсэн тайлбар хийж байсныг нь сайн санахгүй байна. Энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа байх. Миний ойлгож байгаагаар энэхүү ТЭЗҮ бол тухайн орд газрын ашиглах үндсэн баримт бичиг мөн тул хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь ашиглалтын зөвшөөрөл авснаас хойш 1 жилийн дотор ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн байна гэж заасан байгаа. Гадаад орнуудад бол ТЭЗҮ-г банкны баталгаа банкны ТЭЗҮ гэж үздэг харин Монгол улсад бол үндсэн баримт бичиг мөн. Хэрвээ баяжуулах үйлдвэрт өргөтгөл хийж байгаа бол энэ талаараа ТЭЗҮ-д тусгасан байх ёстой. Учир нь тодотгол хийж байгаа учраас шинээр хийгдсэн ажиллагаа, хийгдэх шаардлагатай болсон ажиллагаа болон бүтээн байгуулалт, шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт зэргийг дахин нарийвчлан тусгах шаардлагатай байдаг. Тухайн үед хуралдаанд оролцож байхдаа санаж байсан боловч өнөөдрийн хувьд бол зарим зүйлийг мартсан байна. Миний үзэл баримтлалаар бол ТЭЗҮ бол тухайн орд газрыг ашиглах үндсэн баримт бичиг мөн тул энэ ТЭЗҮ-ний дагуу явах ёстой. Ил уурхайн ашиглаж байгаад далдаар явчихсан байдаг энэ бол болохгүй, заавал тусдаа ТЭЗҮ хийгдэх ёстой. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар ТЭЗҮ-д тавигдах шаардлагыг сайд баталж байхаар оруулж байгаа. Энэ нь өөрөө ТЭЗҮ-г эрх зүйн хувьд баталгаажуулж байгаа гэж ойлгож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /4хх-181-184х/,

Гэрч Ч.Цогтбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “ Дубайн гэрээгээр эдийн засгийн тооцоолол, хөрөнгө оруулалт зэрэг нь өөрчлөгдсөн байх. Оюутолгойн орд газар улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгээгүй тул төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон гэж үзэх үндэслэлгүй. Тус газарт зөвхөн зураглал хийсэн учраас хуулийн энэ заалт руу орж чадахгүй нөгөө заалт буюу хувийн хөрөнгөөр нөөц тогтоосон бол тухайн орд газрын 34 хүртэл хувийг төр авч болно гэсний дагуу Оюутолгойн 34 хувийг төр эзэмшдэг. Гэхдээ хөрөнгө оруулалтаа зээлээр авсан учраас одоог хүртэл ноогдол ашгаа авч чадахгүй байгаа юмаа. Баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээчийн дүгнэлтээс харахад нийт 171.7 тэрбум төгрөг зарцуулснаас “Онтре” ХХК-ийн 3148Х дугаартай талбайд 22.5 тэрбум төгрөг, 3150Х хайгуулын зөвшөөрөлтэй талбайд 24.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан талаар бичигдсэн байсан. Тэгэхээр Онтре ХХК-ийн 47,4 тэрбум төгрөг нь нийт гарсан 171.7 тэрбум төгрөгт орж тооцогдсон гэсэн үг” гэх мэдүүлэг /4хх-190х/,

 Гэрч Бат-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Оюутолгой ХХК-ийн хувьд анх 2010 онд батлуулсан нөөцөөр 34-35 сая тонн зэс олборлоно гэж нөөцийг батлуулж байсан сүүлд 2015 оны ТЭЗҮ-лэлээр нөөцийг 28 сая тонн болгож бууруулж оруулж ирсэн байсан. Энэ нь Оюутолгой ХХК-ийн хувьд аль болох өндөр агуулагатай зэсийг олборлоод агуулга багатай зэсийг хаягдал болгох гэж байна л гэсэн. Миний хувьд бол ямар шалтгаанаар хөрөнгө оруулалтын зардал өссөн талаар тодорхой тоо баримтуудыг хэлж чадахгүй байна. Гэхдээ энэ хөрөнгө оруулалтын зардал нь хөөсрүүлэлт буюу шаардлагагүй зардлуудыг оруулж тооцож зохиомлоор өсгөсөн гэж хувь хүний хувьд үздэг юм. Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.35 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын сорчилж ашиглахыг хориглоно гэсэн байдаг. Энэ нь өндөр агуулгатай ашигт малтмалыг нь эхэлж аваад ойр орчмын бага агуулгатай ашигт малтмалын хаягдал болгоно гэсэн үг. Энэ талаар Гомбосүрэн гуай ярьсан. Хүчин чадлыг нь хоногт 50,0 мянган тонн болгож бууруулья гэдэг санааг гаргаж байсан. Монгол Улсад Боро-гийн алтны уурхайд Сентару компани сорчлоод өндөр агуулгатай алтыг 7 жилийн дотор авсан. Уг нь энэ алтны уурхайг 21 жил ашиглана гэсэн тооцоолол байсан юмаа. Энэ сургамжийн талаар Гомбосүрэн гуай ярьж байсныг нь санаж байна” гэх мэдүүлэг /4хх-205-211х/,

Гэрч Алтсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Техник эдийн засгийн үндэслэл 2015 нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дахин тодотгол хийж байсан. Тэгэхдээ бид нарын 6 сард өгсөн үүрэг даалгаврыг хангалттай сайн биелүүлээгүй байсан шиг санаж байна. Бид нарт хэрвээ энэ ТЭЗҮ-г хүлээж авахгүй бол хөрөнгө оруулалтаа зогсоохоос өөр аргагүй болж байна гэсэн утгатай зүйлийг компанийг төлөөлөн оролцож байсан хүн нь хэлж байсан” гэх мэдүүлэг /5хх-48х/,

Гэрч Ч.Батбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Газрын хэвлийн тухай хуулийн 31.1 дэх заалтанд Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу газрын хэвлийг ашиглана гэж заасан байдаг. ТЭЗҮ-г Засгийн газрын агентлагийн даргын тушаалаар бүртгэж авч байгаа. Хэрвээ энэ батлагдсан ТЭЗҮ-гийн дагуу үйл ажиллагаа явуулахгүй юм бол Эрдэс баялгийн зөвлөл тэр ТЭЗҮ-г хэлэлцээд байх шаардлагагүй гэж үзэж байна” гэх мэдүүлэг /5хх-53х/,

Гэрч Я.Гомбосүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Кью Эм Си “ ХХК бол Оюутолгойн ТЭЗҮ-г боловсруулаагүй харин Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулсан л байгууллага байгаа юм. ТЭЗҮ-г боловсруулсан газар бол Рио Тинто юм. Монгол улсын хуулийг Оюутолгойн орд газрын хувьд байнга зөрчих, компанид зориулж өөрчилсөн. Шинжээчийн баг энэ талаар дүгнэлт гаргах эрх нь бол байгаа гэвч энэ асуудал нь Дубайн гэрээний дараа хийгдсэн учраас Монголын талд ач холбогдлоо алдчихсан байсан. Хэрвээ бид Эрдэс баялгийн зөвлөлийг Дубайн гэрээ байгуулагдахаас өмнө нь хийсэн байсан бол бид нарын ТЭЗҮ-д хийсэн шүүмж, дүгнэлт түүнд тусгагдсан засварлах шаардлагатай асуудлуудыг ярих боломжтой байсан. Бид нар зохиогч талтай ярилцаад шүүмж, дүгнэлтээ засуулахаар тохирчихсон байсан боловч Дубайн гэрээ байгуулснаар бид нарын шүүмж хэрэгжихгүй болсон. Шинжээчдийн баг Эрдэс баялгийн зөвлөлийн дүрэм зөрчөөгүй. 2010 оны Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээнд тусгагдсан далд уурхайн хөрөнгө оруулалтыг олон дахин нэмж оруулсан байсан. 2010 онд хөрөнгө оруулалтын гэрээний нийт дүн 5.6 тэрбум ам доллар байсан бол 2015 онд 34 тэрбум ам доллар болгож хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилсөн тэр дундаа далд уурхайн хөрөнгө оруулалтыг 10 гаруй дахин нэмсэн гэсэн үг. 2010 онд мөн адил гадны л байгууллага ТЭЗҮ-г Монголын талын оролцоогүйгээр боловсруулсан. Шинжээч нар ТЭЗҮ-2015 хөрөнгө оруулалтын нөхөх хугацааг тодруулахыг санал болгосон боловч хүлээж аваагүй. Хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 2.7 тэрбум ам доллар, түүнийг нөхөх хугацаа нь 4,5 жил гэж хөрөнгө оруулагч талын манай улсад санал болгож Монгол улсын төвийн хэвлэлээр зарлаж байсан. Тэгэхэд нэг тонн зэсийн үнийг 4.500 ам доллараар бодсон байсан. 2015 онд зэсийн үнэ 6,500-7,000 ам доллар байсан. Үнэ өсөх тусам хөрөнгө оруулалтаа нөхөх боломж хугацаа нь богино болох ёстой. нэмэгдүүлчихсэн байсан. Рио Тинто компани удирдлагын зардал гэж маш их хэмжээний хөрөнгийг авдаг энэ хөрөнгөний 34 хувь нь Монгол улсад ноогдох эрх зүйн орчин нь байдаг. ТЭЗҮ-2015 онд мэдрэмжийн шинжилгээнд хөрөнгө оруулалтын нөхөх хугацааны талаар тусгаагүй байсан. Хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааны талаар ТЭЗҮ-д огт тусгаагүй байсан миний хувьд энэ талаар зайлшгүй тусгах шаардлагатай 34 хувьд нь хэдэн жилд хөрөнгө оруулалт нөхөгдөх, 56 хувьд нь хөрөнгө оруулалтын гэрээ нөхөгдөх вэ гэдгийг тус тусад нь гаргахыг шаардаж байсан. Компанийн менежментийн төлбөр гэдэг нь дээр миний хэлж байсан Рио Тинтогийн удирдлагын зардал юмаа. Энэ төлбөрөөс Монгол улс ч гэсэн 34 хувийг авах хэрэгтэй гэж үзээд байгаа юмаа. ТЭЗҮ -2015 нь нэмж засвар оруулах биш нэмж хөрөнгө оруулалт хийе гэсэн ТЭЗҮ байсан болохоор засвар оруулаагүй. Нэгэнт хөрөнгө оруулалтын гэрээгээр шийдэгдсэн асуудал тул Монгол улс ч гэсэн авья гэж үзээд байгаа юмаа. Хөрөнгө оруулалтыг нөхөн хугацааг заавал тусгасан байх ёстой. Хөрөнгө оруулалтыг 20 жилээс нааш хугацаанд нөхөж чадахгүй гэрээг байгуулж болохгүй. Хөрөнгө оруулагч нар бол 10 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй бизнест хөрөнгө оруулалт оруулдаггүй. Рио Тинто бол аль хэдийн хөрөнгө оруулалтаа нөхөөд авчихсан байх, харин Монгол улсын авах 34 хувь дээр л өр нэмэгдэж үүсээд байна. ТЭЗҮ-2015 эдийн засгийн үр өгөөжийн талаар тусгаагүй биш тусгасан байна. Та нар 2039 он хүртэл ногдол ашиг хүртэж чадахгүй гээд тусгасан байна. Харин хөрөнгө оруулалтыг нөхөх хугацааг огт тусгахгүй байгаа юм. Хөрөнгө оруулалт зардлын талаар нэг их ярилцаагүй задалж нарийн ярилцаагүй учир нь Дубайд очоод Ерөнхий сайдын хэмжээнд батлаад гарын үсэг зурчихсан байхад бид нар энд дэмжинэ дэмжихгүй гэж ярилцаад байх шаардлагагүй гэж үзсэн. ТЭЗҮ-2010 хүчин төгөлдөр байгаа. Харин уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх нэрийдлээр далд уурхайн хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагч олон дахин нэмсэн нь баталгаагүй хөрөнгө оруулалт нөхөх хугацаа тодорхойгүй зүйл. Баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаа эзэмшсэн байсан тул хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй бид нарыг газар дээр нь очиж шалгахад жилд 40 сая тонн хүдэр баяжуулна гэсэн хүчин чадалдаа хүрчихсэн байсан. Энэхүү төслийн хүчин чадлыг цаашид хүдрээр тасралтгүй хангахын тулд эхлээд ил уурхайн 75 хувийг далд уурхайн 25 хувийг, хэсэг хугацааны дараа ил далд уурхай адилхан 50/50 хувийг дараа нь далд уурхайн 75 хувийг ил уурхайн 25 хувийг ашиглаад явах боломжтой байна гэж үзсэн. Шинжээчийн багийн нэгдсэн дүгнэлтийн 1 дүгээр зүйлд тусгасан. Энэ талаар бид нар ярилцаад зөвшилцсөн байсан. Дубайн гэрээ хийгдэж түүн дээр хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан байсан. Санхүүгийн тооцооллын бүх хувилбарыг ТЭЗҮ-2015 гадуур Дубайд эцэслэн шийдсэн байсан. Тооцооллыг шинжээч нарын дүгнэлт гарахаас өмнө Дубайд шийдвэрлэсэн байсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр гарахаас өмнө Дубайд гарын үсэг зурагдсан байсан. Техник эдийн засгийн үндэслэл 2010-ээр Монгол улсын Засгийн газрын хүртэх өгөөж 53% гэж тооцоологдож байсан бол Техник эдийн засгийн үндэслэл 2015-ээр 46% байхаар тооцон Харьцуулж байгаа нь зөв боловч ерөнхий дүнгээр нь ярих боломжгүй харин Монгол улсын засгийн газар хүртэх өгөөж 46 хувь байтугай засгийн газрын өр жил бүр нэмэгдэж байгаа Монгол улсын Засгийн газар хөрөнгө оруулагчийн төлөх бүх татварыг тогтворжуулсан байхад хамгийн гол өгөөж болох хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа Дубайн гэрээгээр тодорхойгүй болсон. ТЭЗҮ-2015 бол 11,5 тонн алт 20 тонн мөнгө нь нэг жилд олборлох хэмжээ байдаг гэвч хуулийн дагуу Монгол улсын Засгийн газар эдгээр үнэт металлын дор хаяж 34 хувийг дэлхийн зах зээлд борлуулах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд нэмж тусгах ёстой. 2015 оны 05 дугаар сард Дубайн төлөвлөгөө хийгдсэн байсан. Нэгэнт тэнд ерөнхий сайдын хүрээнд асуудал шийдэгдчихсэн байхад ийм үүрэг чиглэл өгөх нь утгагүй асуудал байна. Нэг талаараа шинжээч нарын дүгнэлтийг эзэнгүйдүүлж байгаа асуудал мөн гэж үзэж байна. Миний ярьсан зүйл бол уурхайн хүчин чадлыг жилд 40 сая тонн хүдэр баяжуулахаас илүү нэмэгдүүлж болохгүй. Хэрвээ нэмэгдүүлэх юм бол усны нөөц байхгүй болно. Мөн хүчин чадал нэмэгдүүлсэн нэрээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэж байгаа талаар нь хэлсэн юмаа. ТЭЗҮ-2015 тооцоо зураглалд 2028 он гэхэд хүдрийн баялаг хэсгийн нөөц шавхагдах тооцооллын уулын ажлын горимын зураглалд тусгасан байдаг. Энэ нь сорчлон ашиглаж хуулийн заалтыг зөрчиж байна. Мөн хугацаанд Усны нөөц ч шавхагдахыг дээр дурдсан билээ. Шинжээчдийн нэгдсэн зөвлөмжийн 1 дэх хэсэгт ил уурхайг зуун хувь ажиллуулах, дараа нь ил уурхайг 75 хувь далд уурхайг 25 хувь, дунд хэсэгт нь 50/50 хувь, сүүл хэсэгт нь далд уурхай 75 хувь ил уурхайн 25 хувийг ашиглаад жилд 40 сая тонноос илүү сорчолж ашиглахгүй тохиолдолд 70 жил ашиглана гэсэн горим хүчин төгөлдөр байна. Хүчин чадлыг 40 сая тонноос нэмэгдүүлснээс болж Оюутолгойн ордын нөөц ашиглалтын хугацаа 70 жил биш 2 дахин багасах тухай дээр дурдсан. Энэ бол гарын үсэг зурсан Ерөнхий сайдын хэмжээнд зөвшөөрсөн гэсэн үг. Энэ байдлаа Ерөнхий сайд Улсын их хурлаар оруулаагүй бүрэн эрхэд нь халдаж баталсан “Гэрээ" гэсэн үг. Монгол улсын тал 34 хвийг эзэмшдэг Рио Тинто ХХК нь 56 хувийг эзэмшдэг үлдсэн 10 хувь нь Ашигт малтмалын тухай хуулиар Монголын хөрөнгийн бирж дээр байх ёстой. Энэ 10 хувь маань хөрөнгийн бирж дээр байдаг болов уу гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгө болж хувирсан байна уу гэдгийг нь шалгаж тодруулах нь зүйтэй байна. Мөн бид нарыг Ханбогд суманд очиж үзэхэд маш тохилог бүтээн байгуулалтуудыг хийсэн байсан гэхдээ энэ олон арван саяын хөрөнгө оруулалт нь Оюутолгой компанийн өртөгт суусан байх ёстой байтал Монгол улсын өр болж бичигддэг гэж сонссон энэ талаар шалгах шаардлагатай гэж үзэж байна” гэх мэдүүлэг /5хх-75-83х/,

Гэрч Ч.Дүүжийгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Оюутолгойн ил уурхайн нь доошоо 270 метр, далд уурхайн нь 900 м гарчихсан бараг км хүрэх гээд явж байсан Монгол улсад урд нь ийм гүн доор ухаж ашиглаж байсан уурхайн байхгүй бөгөөд хамгийн гүн ухсан нь Бүрэнцогтын уурхайн 300 гаруй метр ухаж байсан юм. Оюутолгойн орд газрыг анх эзэмшиж байсан Айвунхо майнз ХХК-ийн хийсэн нөөцийн тооцооноос Рио Тинто” ХХК-ийн хийсэн нөөцийн тооцоо нэмэгдүүлсэн байдаг. Айвунхо майнз ХХК-ийн хийсэн ТЭЗҮ бол зөвхөн зарах зорилгоор хийсэн ТЭЗҮ-тэй байсан юм байна гэж бодож байсан. “Онтре" ХХК-тай Монгол улс хийсэн гэрээ байхгүй. Рио Тинто болон Онтре ХХК-нуудын хооронд ямар гэрээ хийснийг мэдэхгүй байна. Энэ ямар учиртай Онтре ХХК-нд төлөх мөнгийг бусад зардалд оруулсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /5хх-84-91х/,

Гэрч Г.Тамираас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”... “Онтре” ХХК-тай Монгол улс хийсэн гэрээ байхгүй. Рио Тинто болон Онтре ХХК-нуудын хооронд ямар гэрээ хийсэн байдаг юм шиг байна лээ энэ талаар сайн мэдэхгүй байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээчийн дүгнэлтээс харахад нийт 171.7 тэрбум төгрөг зарцуулснаас “Онтре” ХХК-ийн 3148Х дугаартай талбайд 22.5 тэрбум төгрөг, 3150Х хайгуулын зөвшөөрөлтэй талбайд 24.9 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан талаар бичигдсэн байсан. Тэгэхээр Онтре ХХК-ийн 47,4 тэрбум төгрөг нь нийт гарсан 171.7 тэрбум төгрөгт орж тооцогдсон гэсэн үг. Тухайн үед энэ асуудлын талаар яг юу гэж ярьж байсныг нь би сайн мэдэхгүй байна. Учир нь би Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд суугаагүй. Миний ойлгож байгаагаар Оюутолгой бүлэг орд газрыг 2 өөр байгууллага 2 өөр арга замаар хайгуулын ажил явуулаад байна. Үүнийг нэгтгэж нэг аргаар хайгуулын ажлаа явуул, мэдээллийг нэг болго гэсэн санааг хэлж байна” гэх мэдүүлэг /5хх-101-104х/,

Гэрч Д.Цэдэндамбаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ““Оюутолгой” ХХК-ийн Техник эдийн засгийн үндэслэлийг АМЕС гэдэг Австрали улсын компани зохиосон бөгөөд манай компанийн хувьд уг техник эдийн засгийн үндэслэлийг нь хөрвүүлсэн. “Оюутолгой” компанитай уг ТЭЗҮ-г хөрвүүлэх ажил анх 2012 оноос эхэлсэн бөгөөд 2013 онд Оюутолгой ХХК-ийн зүгээс ажлыг түр зогсоосон. Тэгээд 2014 оны 08 дугаар сараас байх дахиад ажил эхэлсэн. Тэгэхдээ өмнөх ТЭЗҮ-гээс Далд уурхайн бүтээн байгуулалт нь анхны босоо амаар олборлох байснаа өөрчлөөд налуу амаар олборлохоор болгож өөрчилснөөс өөрөөр өөрчлөгдсөн зүйл байгаагүй. Оюутолгойн ТЭЗҮ-2015 нь далд уурхайн олборлох ажил 2022 оноос олборлож эхлэхээр зааж өгсөн. Түүнээс өмнө бол далд уурхай хэзээ эхлэх нь ч тодорхойгүй байсан. Монгол улсад ТЭЗҮ-г заавал барих бичиг баримт гэж үзээд байдаг. ТЭЗҮ бол уг нь тухайн орд газрыг ашиглах урьдчилсан төсөөлөл, төсөл мөн эсэхийг урьдчилаад харж байгаа таамагласан баримт. ТЭЗҮ-д тодотголыг технологийн өөрчлөлт орсон тохиолдолд, нөөцөд өөрчлөлт гарсан тохиолдолд тодотголыг хийдэг. Ашигт малтмалын лиценз эзэмшигч нь 5 жил тутамд нэг удаа тодотгол хийгддэг тэр хугацаа нь 2020 онд хийгдэх ёстой. Энэ тодотголоор олон зүйл тодорхой болох байх гэж боддог. Анх хийсэн ТЭЗҮ-гээрээ хоногт 50.000 тонн хүдэр баяжуулах гэж төсөөлж байгуулсан байдаг гэтэл одоо олборлох хүчин чадал нь хоногт 100.000 тонн болж байгаа учраас баяжуулах үйлдвэрийг зайлшгүй өргөтгөх шаардлага тулгарч байгаа юмаа. Баяжуулах үйлдвэрийг өргөтгөхгүй бол хүдрийн овоолго маш ихээр үүсэж, исэлдэж байгаль орчинд хортой нөхцөл байдал үүснэ. ТЭЗҮ-2015-д өргөтгөлийн хөрөнгө оруулалтыг хэрхэн яаж тусгасныг нь хэлж мэдэхгүй байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд 5 хувь авахаар хуульчилсан байдаг Оюутолгой компаниас энэ 5 хувийн татварыг бол авч байгаа харин хуульд зааснаар өсөн нэмэх АМНАТ-ыг тогтвортой байдлын гэрээгээр хаачихсан. 5 хувь гэдэг бол хуулийн хамгийн доод талын цэг гэсэн үг. Энэ тохироог л гэрээгээр хийчихсэн. Эрдэнэт үйлдвэрээс Засгийн газар 18 хувийн АМНАТ авдаг бол Оюутолгой ХХК-наас 5 хувийг л авч байна. Далд уурхайн ашиглалтын хүчин чадлыг 2 дахин нэмсэн, олборлолт их хийгдэнэ тийм болохоор хөрөнгө оруулалтын зардал өссөн байгаа. Харин хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх хугацаа гэсэн зүйл хийгдсэн байсан. Ил уурхайн олборлолтоор бол хөрөнгө оруулалтыг нөхнө гэдэг бол хэцүү” гэх мэдүүлэг /5хх-105-109х/,

Гэрч Н.Даваасамбуугаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... “Оюутолгой” ХХК-ийн Техник эдийн засгийн үндэслэлийг АМЕС гэдэг Австрали улсын компани зохиосон бөгөөд манай компанийн хувьд уг техник эдийн засгийн үндэслэлийг нь хөрвүүлсэн. Ерөнхийд нь эзэмшиж байгаа хувь хэмжээгээр л ноогдол ашгаа хуваарилах байх. Тэрнээс энэ эзэмшиж байгаа хувийг зөрчиж хуваарилна гэж байхгүй. Монгол улс анх гэрээ байгуулахдаа 34 хувийн хөрөнгө оруулалтыг оруулна гээд түүнийгээ хүүтэй өр тавиад авснаас болж хохирсон. Тухайн үед Монголын уул уурхайн салбарын хүмүүс 34 хувийн хөрөнгө оруулалтыг авч болохгүй тэрнээс АМНАТ болон бусад татварыг хуулийн дагуу зохих хэмжээнд нь аваад явсан бол өдийд бид ашгаа хүртээд явж байх байсан. 34 хувийг авснаараа бид буруудаж одоог хүртэл ашиг хүртэж чадахгүй өр төлбөрт ороод яваад байгаа юмаа. Миний хувьд энэ ТЭЗҮ-д оролцсон хүний хувьд харахад 2009-2010 онд хийгдсэн ТЭЗҮ-д ил уурхайн ашиглалтын хөрөнгө оруулалтыг нэлээн сайн судалгаанд үндэслэж хийсэн бөгөөд далд уурхайн бүтээн байгуулалтыг болохоор тойм судалгаатай хийсэн. Тойм судалгаа гэдэг нь 50-60 хувийн алдаатай байх магадлалтай, урьдчилсан судалгаа нь 20-30 хувийн, ТЭЗҮ-нь 10-15 хувийн алдаатай байж болдог юмаа. Тэгэхээр ТЭЗҮ 2010 д далд уурхайн бүтээн байгуулалт тойм судалгаатай орсон далд уурхайг ашиглах болоод нарийвчлаад судлаад ирэхээр ашигт малтмалын олборлох ажиллагаа ихсэж өртөг зардал нь нэмэгдэж байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /5хх-110-114х/,

Гэрч Б.Артагбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ““Оюутолгой” ХХК-ийн Техник эдийн засгийн үндэслэлийг АМЕС гэдэг Австрали улсын компани зохиосон бөгөөд манай компанийн хувьд уг техник эдийн засгийн үндэслэлийг нь Монгол хэл дээр хөрвүүлсэн мөн Техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах журам, дүрэмд нийцүүлэн боловсруулж Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаанд оруулсан. Миний хувьд ТЭЗҮ-2015-д хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал, санхүүгийн үнэлгээ гэсэн бүлгүүдэд компанийн эдийн засагч Батзаяагийн хамтаар орчуулга хийж ажилласан. Миний санаж байгаагаар борлуулалтын зардал гэж тусгасан бөгөөд үүнд нь баяжмалыг ачиж тээвэрлээд Монгол улсын нутаг дэвсгэрт тээвэрлэх, ачих, буулгах, хадгалах зардал, мөн Монгол улсын хилээс гаднах ачих тээвэрлэх буулгах зардал гэж тусгагдаж байсан. АМНАТ-ыг Монгол улсын хуулийн дагуу тусгасан гэж ойлгож байгаа учир нь тогтвортой байдлын гэрээний дагуу боловсруулж татварыг тусгасан байсан. Хэрвээ өсөн нэмэгдэх АМНАТ авахгүй бол мэдээж Монгол улсын Засгийн газрын хүртэх эдийн засгийн үр өгөөж буурна. Менежментийн төлбөр нь татварын өмнөх зардал хэсэгт оруулсан байсан. Нэг ёсондоо татвар ногдуулахгүйгээр хассан байсан. Оюутолгойн төсөл бол Монгол улсад анхдагч учраас бид нарт туршлага болсон. Менежментийн төлбөр гэдэг нь энэ төслийг хэрхэн яаж ашигтай болгох вэ гэдгийг мэргэжлийн хүмүүсээр хийлгэж багаа зардал гэж ойлгож байгаа. Миний ойлгож байгаагаар талуудын хүртэх үр өгөөж нь гэрээнд тусгагдсан хувь, хэмжээгээр л тусгагдсан байгаа байх. Далд уурхайн ашиглалтын технологи өөрчлөгдсөнөөс шалтгаалан капитал зардал өссөн мөн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ажилчдын цалин хөлсний үнийн өсөлт зэргээс шалтгаалаад хөрөнгө оруулалтын зардал өссөн. Оюутолгойн ТЭЗҮ-2015-д төслийн өнөөгийн үнэ цэнийг нийт ашиглалтын хугацаанд хорогдуулж тооцсон байдаг” гэх мэдүүлэг /5хх-115-118х/,

Гэрч Г.Батзаяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “АМЕС компанийн боловсруулан ирүүлсэн ТЭЗҮ-д ил уурхай, далд уурхайн эдийн засгийн тооцоолол нь тус тусдаа ил уурхайн хөрөнгө оруулалт, далд уурхайн хөрөнгө оруулалт, ил уурхайн үйл ажиллагааны зардал, далд уурхайн үйл ажиллагааны. зардал гэх зэргээр оруулсан байсан. Үүнийг нь манай компанийн зүгээс хөрөнгө оруулалт хэсэгт нь ил уурхайн хөрөнгө оруулалт, далд уурхайн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт гэж дэд хэсэг болгож оруулсан. Үйл ажиллагааны зардлыг мөн адил дэд хэсгүүдэд хуваасан, харин санхүүгийн үр дүнгийн бүлэгт нь нийт хөрөнгө оруулалт, болон нийт үйл ажиллагааны зардлыг нэгтгэж нэгдсэн нэг дүн гаргасан. Эдийн засгийн үр өгөөжийг манай компанийн зүгээс боловсруулаагүй. Оюутолгой ХХК-ийн зүгээс манай компанид хүснэгт байдлаар эдийн засгийн үр ашгийн тооцооны хүснэгтийг өгсөн. Үүнд тооцооллыг төслийн өнөөгийн үнэ цэнэ, дотоод өгөөжийн хувийг тооцсон байсан Ер нь дэлхийн аль ч оронд дээрхи 2 үзүүлэлтээр буюу мөнгөн урсгалаар тооцдог жишиг байдаг. Тухайн үед Монгол улс өсөн нэмэгдэх АМНАТ тооцвол 10 гаран хувийг авах байсан боловч Оюутолгой ХХК-тай байгуулсан тогтвортой байдлын гэрээний дагуу Ашигт малтмалын тухайн хуулийн дагуу 5 хувийн татвар авахаар байсан. Хэрвээ өсөн нэмэгдэх АМНАТ авахгүй бол Монгол улсын засгийн газрын авах эдийн засгийн үр өгөөжид нөлөөлнө. Монгол улсын Засгийн газар Онтре ХХК-тай байгуулсан гэрээ байдаг эсэхийг нь мэдэхгүй байна. Оюутолгойн орд газарт Хюго далд уурхайн ордоос гүн, газрын гадаргаас 1,600 метрийн гүнд Херуго гэдэг орд байдаг тэр ордыг эзэмшдэг юм байна гэж ойлгосон. Шинжээчийн баг Оюутолгой ХХК болон манай компани уулзаж байхад Алтанзул гэдэг шинжээч Оюутолгой ХХК-наас Менежментийн төлбөрийнхөө суутган татварын зардлын тооцооны дэлгэрэнгүйг өгөхийг шаардаж байсан” гэх мэдүүлэг /5хх-121-124х/,

Гэрч Ө.Оюунбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Хайгуулын үр дүнгийн тайлан хэлэлцэхээс өмнө шинжээчийн багийн гишүүд эдийн засгийн талаас нь санхүүгийн баримтуудыг нь шалгаж үзсэн байх ёстой мөн хийгдсэн ажлыг биеэр очиж үздэг. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр “АММИ” ХХК-ийн зүгээс 171.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Дүгнэлтэнд “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК хайгуулын ажилд нийт 171.7 тэрбум төгрөг зарцуулснаас 3148Х тусгай зөвшөөрөлтэй талбайд 22.5 тэрбум төгрөг, 3150Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд 24.9 тэрбум төгрөг зарцуулсан байна гэж бичигджээ тэгэхээр 47.4 тэрбум төгрөг нь нийт хайгуулын ажилд гарсан 171.7 тэрбум төгрөгний дүнд орж тооцогдоно. Оюутолгойн орд газрын нөөцийг 41 сая тонн байхад Эрдэс баялгийн зөвлөл 25 болгож бууруулж авлаа гэж яригдаад байдаг. 25 сая тонн нөөц нь баттай байгаа нөөц, үлдсэн 16 сая тонн нөөц нь эдийн хувьд тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай нөөц юмаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нэмэлт хайгуулын ажлыг хийгээд ашиглалтын үйлдвэрийн блансын нөөцөд шилжүүлэх ёстой” гэх мэдүүлэг /5хх-137х/,

Гэрч М.Тодбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Геологич хүний хувьд үзэхэд ““Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-ийн эзэмшиж байгаа газрын зэрэгцээ “Онтре” ХХК-ийн хайгуулын лицензтэй газар байдаг юм байна лээ. Хайгуулын ажлын хүрээнд ордын биет нь газрын гүндээ “Онтре” ХХК-ийн эзэмшлийн газар луу үргэлжилж гэж ойлгосон. Дүгнэлтэнд “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК хайгуулын ажилд нийт 171.7 тэрбум төгрөг зарцуулснаас 3148Х тусгай зөвшөөрөлтэй талбайд 22.5 тэрбум төгрөг, 3150Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд 24.9 тэрбум төгрөг зарцуулсан байна гэж бичигджээ тэгэхээр 47.4 тэрбум төгрөг нь нийт хайгуулын ажилд гарсан 171.7 тэрбум төгрөгний дүнд орж тооцогдоно. Хайгуулын зардал нь тухайн компанийн эрсдэл гэж тооцогддог учраас тэр зардлыг улс төлөхгүй” гэх мэдүүлэг /5хх-141-145х/,

Гэрч Ж.Бямбаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Дүгнэлтэнд “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК хайгуулын ажилд нийт 171.7 тэрбум төгрөг зарцуулснаас 3148Х тусгай зөвшөөрөлтэй талбайд 22.5 тэрбум төгрөг, 3150Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд 24.9 тэрбум төгрөг зарцуулсан байна гэж бичигджээ. Тэгэхээр 47.4 тэрбум төгрөг нь нийт хайгуулын ажилд гарсан 171.7 тэрбум төгрөгний дүнд орж тооцогдоно” гэх мэдүүлэг /5хх-149х/,

Гэрч Н.Энхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Оюутолгой ХХК-ийн зүгээс манай ажлын дэд хэсгүүдтэй тухайн чиглэлийн мэргэжилтнүүдийг хамтарч ажиллуулж байсан. 2015 оны 3 дугаар сард байгуулагдсан хөндлөнгийн шинжээчдийн баг нь нийт хуульд заасан хугацааны дагуу ажиллаж нийт 108 санал дүгнэлт, шүүмж бичсэн. Үүнээс 70-80 орчим хувь нь технологийн чиглэлийн шүүмжүүд байсан бөгөөд үлдсэн 30-20 хувь нь эдийн засгийн тооцоололтой холбоотой санал, дүгнэлт, шүүмжүүд байсан. 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр болсон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд өмнөх хуралдааны дарга нь солигдсон байдаг. Эдийн засгийн тооцоолол нь 2 дахь удаагаа орж ирэхдээ ч гэсэн шинжээчдийн тавьсан шаардлагыг хангаж чадахгүй хийсвэрлэл, тойм дүйцүүлэлт хэвээр байсан. Үүний шалтгаан нь хэт болгоомжлолтой хандсан байсан. Ашигт малтмалын үнийг багаар тооцож зардлаа өндрөөр тавьсан байсан. Тэгэхээр цэвэр ашиг нь багассан байдаг. Үүнийг шинжээчдийн баг хүлээн авах ямар ч боломж байхгүй. Оюутолгой орд газрыг анх Айвеху Майнз компани эзэмшиж байсан бөгөөд 2010 оны ТЭЗҮ-г хийхдээ хэтэрхий амархан аргаар хямд зардлаар олборлохоор тусгаж хийсэн байдаг. Босоо амаар ашигт малтмалын өргөж тээвэрлэнэ гэсэн технологитой. Гэтэл 2013 онд Рио Тинто компани нь Айвеху Майнз ХХК-ийн 2013 онд худалдаж аваад үйл ажиллагааг нь эхлүүлж байхад босоо ам гаргаж байхад 2 дахь ам нь нураад уначихсан үүнийг нь дагаад зардал өсөн Монгол Улсын Засгийн газар, Улсын их хурлаас ажлын хэсэг гарч шалгалт явуулаад зардлыг өсгөж болохгүй гэсэн шийдвэрийг Рио Тинтод өгсөн байдаг. Босоо ам нурсан тул Рио Тинто дахин бүхий л судалгааг шинэчлэн хийсэн, ашигт малтмалыг олборлох технологийг өөрчилсөн. Айвеху Майнз ХХК-ийн зүгээс босоо амаар ашигт малтмалын лифтээр өргөж зөөх технологитой байсан бол Рио Тинто түүнийг нь 120 гаруй км налуу замаар тээвэрлэхээр тусгаж технологийн шийдлийг шинэчилсэн энэ нь зардал өсөх шалтгаан болсон нөгөө талдаа Монголын талаас Рио Тинто ХХК нь дөнгөж Оюутолгойн уурхайг аваад үйл ажиллагаа эхлүүлж байхад нь Монголын талаас Засгийн газрын шалгалт орсон хатуу чиглэл өгсөн зэрэг нь хэтэрхий болгоомжилсон хийсвэрлэсэн тооцоо хийхэд хүргэсэн. ТЭЗҮ-2015 бол Рио Тинто ХХК-наас хийсэн анхны ТЭЗҮ юм. Зардал тээвэрлэлтийн үнийн зөрүү маш их мөнгө яригдана би яг одоо мөнгөн дүнг нь хэлж чадахгүй байна 5-10 тэрбум доллараар яригдах асуудал. Шинжээч нарын багийн зүгээс энэ зардлыг тусгуулахгүй хасуулах талаар дүгнэлтэнд тусгасан байгаа. Компанийн зүгээс БНХАУ-д хүдрийн баяжмал хүргэж байгаа үйлдвэртэй байгуулсан гэрээн дээрээ тээврийн үнийн зөрүү төлнө гэсэн байгаа учраас гэрээгээ зөрчиж болохгүй байна гэсэн зүйл ярьдаг. Энэ гэрээ нь 5 жилээр шиг санагдаж байна сунгагдаж байдаг. Тэр үед гэрээний заалтаас хасах тухай чиглэл өгсөн. Рио Тинто ХХК-ийн ярьж байгаа тайлбарыг эдийн засагч хүний зүгээс хүлээн авах боломжгүй учир нь Оюутолгой ХХК нь БНХАУ-ын зэс баяжмал хайлуулах үйлдвэрт хүргэж өгөх зардлыг төлж байгаа гэтэл дээрээс нь дахиад хэрвээ өөр байгууллагаас зэсийн баяжмал авах юм бол бага зардал гарах байсан тийм болохоор тэр үнийг мөн хасуулна гэж байж болохгүй зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2 янз байдаг. Нэг нь суурь АМНАТ, хоёрдахь нь өсөн нэмэгдэх АМНАТ гэж. Суурь АМНАТ гэдэг нь Ашигт малтмалын тухай хуульд заасан 5 хувь байна. Өсөн нэмэгдэх АМНАТ гэдэг нь хэрвээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөх юм бол АМНАТ хувь өсдөг. Манай Эрдэнэт үйлдвэр л гэхэд өсөн нэмэгдэх АМНАТ-ын дагуу 10 гаран хувиар татвар төлдөг байгууллага юм. 2010 онд Хөрөнгө оруулалтын гэрээн дээр бид өсөн нэмэгдэх АМНАТ-ыг 0 хувь байна гээд заагаад өгчихсөн учраас нэмэгдэл авахгүй байгаа нь хууль зөрчиж байгаа юм шиг харагдаж байгаа юм. Тэрнээс бид бол хуульд заасан 5 хувийн АМНАТ-ыг Оюутолгой ХХК”-наас аваад явж байгаа. Онтре ХХК болон Айвеху майнз ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ байсан гэдэг нь сүүлд илэрсэн юмаа. Энэ Онтре ХХК-нд төлөх 858 сая ам долларыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг дүгнэлтэнд тусгасан байгаа. Энэ бол зардлыг зохиомлоор өсгөсөн Монголын талын эдийн засгийн үр өгөөжийг бууруулсан байж боломжгүй ноцтой зүйл. Монголын тал ямар ч бичиг баримтан дээр Онтри ХХк-тай байгуулсан гэрээ гэх зүйл байхгүй. Гэтэл гэнэт Онтри гэдэг компани гарч ирээд Айвеху Майнз ХХК Оюутолгойн ордыг эзэмшиж байхдаа 30 хувийг нь бид нарт шилжүүлсэн гэрээ байгуулсан одоо энэ 30 хувийг буцааж авахыг хүсэж байгаа бол 858 сая ам долларыг төл гэсэн зүйл ярьдаг. Нэг ёсондоро Рио Тинто Монгол улс нь Оюутолгойн 70 хувийг хувааж авах нөхцөл байдал үүсгээд байгаа юмаа. Үүнийг бол хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Онтре ХХК болон Оюутолгой ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ бол байхгүй. Харин Айвеху Майнз ХХК болон Онтри ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ гэдэг зүйл гэнэт гарч ирсэн. Эдийн засгийн онолын хувьд тайлбарлахад Менежментийн зардлыг үйл ажиллагааны зардалд тооцдоггүй. Зардал ихсэх тусам хөрөнгө оруулагч талаас авах мөнгө нэмэгдэх учраас орлого ашиг олохыг урьтал болгохоос өмнө зардлаа зохиомлоор өсгөхөд анхаарах ёстой. Гарч Болзошгүй нөөц зардалд бол ТЭЗҮ хүлээн авах журмаар бол дээд тал нь 15 хувиар тооцохоор заасан байдаг. Гэтэл 2010 онд 20 хувиар тооцсон. ТЭЗҮ-2015 онд 43 хувь болгож өсгөсөн нь хэт болгоомжилж зардлыг зохиомлоор өсгөсөн байсан гэж дээр хэлсэн. Зардлыг урсгал зардал, хөрөнгийн зардал гэж хувааж авч үздэг. Капиталжих гэдэг нь хөрөнгийн зардлыг хэлж байх шиг байна. Энэ мөн л нийт зардлыг хэтэрхий өсгөж тавьсан нь зардал бүр дээр гарч ирээд байна. Шинжээчийн баг зардлыг бууруулах талаар санал, шүүмж, дүгнэлтэндээ тусгасан. ТЭЗҮ-2015 оны эхнийх буюу 2015 оны 06 дугаар сард хэлэлцсэн ТЭЗҮ нь бүхэлдээ эдийн засгийн тооцоолол нь хүлээн авах ямар ч боломжгүй. Борлуулалтаа багасгаад зардлаа нэмчихсэн үр өгөөж нь багассан тооцоолол байсан. 2 дахь удаа оруулж ирсэн ТЭЗҮ тодотголын эдийн засгийн хэсэг нь мөн зарим хэсгийг хүлээн авах боломжгүй тооцоололтой байсан. Миний яриад байгаа борлуулалтын орлогоо багасгаад зардлаа нэмэгдүүлэхээр ашиг багасна тэр зарчмаар л хийсэн буруу тооцоолол. Бид эхний ТЭЗҮд нь 108 дараагийн ТЭЗҮ-д нь 12 санал, шүүмж, дүгнэлт бичсэн. Оюутолгой компани нь зардлаа нэр төрөл бүр дээр нь 10-20 гээд нэмэгдүүлээд зохиомлоор өсгөчихсөн байсан болохоор шинжээчийн багийн зүгээс ТЭЗҮ хүлээн авах хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байсан. Тийм болохоор бид борлуулалтаа өсгөөд зардлаа танаж багасгах тэгж байж ашиг өснө гэсэн энэ шаардлагыг л Оюутолгой ХХК-нд тавьж байсан” гэх мэдүүлэг /5хх-163-165х/,

Шүүгдэгч Б.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “... Хэлэлцээрийн явц, хөрөнгө оруулагч талаас тавьж байгаа санал, нөхцөлийн талаар Засгийн газарт тухай бүр танилцуулж чиглэл авч байх гэсэн удирдамжийн дагуу ажилласан. Энэ хэлэлцээр 2015 оны 3 дугаар сараас хойш 5 дугаар сарыг хүртэл эрчимтэй явагдсан... Засгийн газраас цаг хугацаатай үүрэг өгсөн учраас хэлэлцээр хийх болгондоо Монгол хэлдээ хөрвүүлэх боломжгүй байсан. Энэ бүхний эцэст 2015 оны 4 дүгээр сарын хийсэн ажлууд, төлөвлөгөөний төслийг Засгийн газарт танилцуулсан. Би өөрөө, Отгочулуу, Ганболд бид 3 л Засгийн газрын хуралдаанд юмаа танилцуулдаг байсан. Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13, 15-ны хуралдаанд танилцуулж байсан. Энэ бол албан ёсоор танилцуулж байсан үе. Бусад үед бол ажлынхаа үйл явцыг Ерөнхий сайдад байнга танилцуулж байсан... 3 сайдын хамтарсан ажлыг хэсэг 2013 онд байгуулагдсан байдаг. Энэ ажлын хэсгийг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар татан буулгасан... Мөн Засгийн газрын хуралдаанаар Эвлэрлийн гэрээ байгуулах арга хэмжээ авч, татварын асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд Эрдэнэбат, Татварын ерөнхий газрын дарга Ариунсан нарт даалгасан. Мөн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар “Оюутолгой” ХХК-д тодруулга өгөх, алдагдлыг баталгаажуулах, хөрөнгө оруулалтын татвар асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг Ариунсанд даалгасан. “Оюутолгой” ХХК- ийн тайлан балансыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хүлээн авч баталгаажуулахыг Сангийн сайд Эрдэнэбат, Татварын ерөнхий газрын дарга Ариунсан нарт даалгасан. Мөн Оюутолгойн төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, цаашид татвар, тайлан бланстай холбогдох маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Оюутолгой” ХХК-ийн бүртгэлийн баримт бичгийг хяналт тавьж ажиллахыг Бямбасайхан, Ганболд нарт даалгасан байсан ... 2013, 2014 онуудад би “Рио Тинто” компанид Монголын эдийн засаг, нийгмийн асуудлыг хариуцдаг зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр ажиллаж байсан. Монголын хөрөнгө оруулалт, эдийн засгийн орчны талаарх судалгааг “Рио Тинто”-д танилцуулдаг байсан ... Дубайн гэрээнд Засгийн газраас өгсөн удирдамжийн дагуу ажилласан” гэх мэдүүлэг /66хх-172-176х/,

Шүүгдэгч Б.Баас 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “... Би 2011 онд Монголын бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Тэр үед “Рио тинто” компани нь Монголын хамгийн том хөрөнгө оруулагч байсан... Оюутолгой төсөл маань 2012 оноос хойш янз янзын маргаануудад орсон. Тэр цагаас хойш Монголын бизнесийн зөвлөлийн гишүүд нь Монгол Улсын Засгийн газар болон Хөрөнгө оруулагч талын хооронд болж байгаа маргааны талаар байнга хэлэлцдэг байсан. Тэр үед Жан Себестьян Жактай танилцсан ... “Рио тинто” компани бол олон улсын компаниудын адилаар хөрөнгө оруулж байгаа улсынхаа эдийн засаг, санхүүгийн орчныг судалдаг. Миний өөрийн туршлагыг үндэслээд надад санал тавьсан ... Би судалгаануудаа хийгээд “Рио тинто” компанийн зэсгийн удирдлагын багынханд танилцуулдаг байсан. “Рио тинто” компанийн Крейг Кнелл нь “Оюутолгой” компанийн захирал байсан бөгөөд тэр үед “Рио тинто” компанийн менежерээр ажилладаг байсан Миний хувьд Жан Себестьян Жак, Крейг Кнелл нарын аль алинтай нь харилцдаг байсан. “Рио тинто” компаниас үзүүлсэн үйлчилгээний төлбөрөө авдаг байсан. Би “Эрдэнэс монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдохдоо өмнө хийж байсан бүх ажлаасаа татгалзсан ... Би шинэ ажилд /Эрдэнэс монгол/ томилогдохоор болж байна, цаашид танайд ажиллах боломжгүй боллоо” гэсэн утгатай мейлыг Жан Себестьян Жакруу бичиж байсан, над руу хариу ирүүлж байсан ... Тухайн үед Монгол Улсад Английн элчин сайдаар сууж байсан Стюрт Лондонд байдаг эрчим хүч, ногоон эрчим хүчний бизнес эрхэлдэг байгууллагуудын төлөөлөлтэй уулзуулсан. Сайханбилэг сайд “Рио тинто” компанитай уулзах зорилгоор очсон. “Рио тинто” компанитай уулзсан уулзалт бол тухайн компанийн оффис дээр болсон. Тэгэхэд Сайханбилэг, Тэмүүлэн нар байсан. Би энэ уулзалтад оролцсон” гэх мэдүүлэг /66хх-177-179х/,

Шүүгдэгч Д.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “... Ерөнхий сайд нь зөвшөөрөөд ... шийдвэрээ гаргачихсан байхад Төрийн өмчит компани нь “та нарын гаргасан шийдвэр нь хууль бусаар хийгдсэн” гэдгийг үнэлдэг, дүгнэдэг этгээд нь биш юм” гэх мэдүүлэг /458хх-172-173х/,

Шүүгдэгч Б.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “... Би Засгийн газар, Ерөнхий сайдын өгсөн үүргийг биелүүлсэн... Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх гээд байхад асуудлыг шийд гээд хэдхэн хоногийн дотор болж өнгөрсөн асуудал” гэх мэдүүлэг /68хх-25-26х/,

Шүүгдэгч Б.Агаас 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “... Би өнөөдөр эргэж бодож байхад би бол шийдвэр гаргаагүй. Би тушаал гаргаагүй. Би заавар батлаагүй. Би байр сууриа илэрхийлсэн албан бичиг л өгсөн ... Ерөнхий сайдын зүгээс “Далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх гэж байгаа учраас битгий маргаан үүсгээд бай, татварын асуудлаа дуусга” гэж үүрэг өгсөн байсан. Тэгээд Засгийн газар дээр дуудаад ийм гэрээ байгуулах гээд байна, 2 дахь шатны том хөрөнгө оруулалт явах гээд байна гэж байсан ... Анх 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Бадрал нь “Оюутолгой” ХХК-аас хамтарч зөвшилцөж хэрэгжүүлэх татварын зааварчилгаа ирүүллээ гэж танилцуулж байсан... Ерөнхий сайд Сайханбилэг нь 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр намайг өрөөндөө дуудсан. Ингээд би Ерөнхий сайдтай уулзахад Бямбасайхан, Ганболд 2 сууж байсан. Ерөнхий сайд надад хэлэхдээ “за Оюутолгойн компаниас Татварын албанд олон удаа татварын асуудлаар юм байна, үүнийг шийдэх хэрэгтэй” гэсэн ... Гэтэл дахиад өмнөх бичгээ өөрчлөөд манайх руу бичиг ирүүлсэн байна лээ гэдгээ хэлсэн. Гэтэл ерөнхий сайд хэлэхдээ “... татварын асуудлыг нь шийдэх хэрэгтэй” гэсэн. Мөн “Бямбасайхан, Ганболд нартай уулзаад наад асуудлаа зөвлөлд, та нар ярьж байгаад шийд” гэж үүрэг өгсөн. Тэр уулзалт дээр болохоор Бямбасайхан хэлэхдээ “Оюутолгой ХХК-ийн татварын асуудалтай холбоотой саналыг хүлээж авах шаардлагатай байна гэдгээ хэлж байсан. Ерөнхий сайд болохоор эдний тавьсан саналыг анхаарч үзээд шийд гэж байсан. Тэгээд хаана, яаж уулзах юм бэ гэхэд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн оффис дээр уулзая гэж тохиролцоод гарсан. Би ажил дээр эргэж ирээд Бадралд ийм асуудал боллоо гэдгээ хэлсэн ... Маргааш нь уулзалтыг Бадрал зохион байгуулсан. Тэр уулзалт дээр “... та нар ямар хүсэлт тавиад байгаа юм” гэхэд “Оюутолгой” ХХК-ийн зүгээс нэг л зүйл хийлгэх гээд байсан. Тэр нь “Оюутолгой” ХХК-иас дагаж мөрдөх татварын зааварчилгаа гэдэг зүйлийг батлуулах гээд байсан... Ингээд түр завсарлаад ирэх 7 хоногийн 1 дэх өдөр нь намайг Ерөнхий сайд өрөөнд дахиад дуудсан. Тэгэхэд Бадралыг дагуулж очсон. Тэгэхэд дахиад Бямбасайхан ирчихсэн сууж байсан. Ерөнхий сайд надад хэлэхдээ “та асуудлыг шийд гэж үүрэг өгөөд байхад улам ийм байдалд хүргээд байна, том хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх гээд байхад яах гээд байгаа юм бэ, далд уурхайн гэрээ байгуулагдах гээд байна, татварын асуудлаа шийд” гэсэн. Тэгэхэд Бямбасайхан “энэ асуудлыг татварын алба хүлээж авахад болохгүй зүйл байхгүй” гэж байсан. Тэр өдрийн үдээс хойш Бямбасайхан, Ганболд нар манай ажил дээр хүрч ирсэн. Ингээд “за ямар юм байж болохоор байна, үүнийг шийд” гээд Бадралтай уулзуулаад гаргасан. Үүнээс хойш 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/1352 дугаартай албан бичгээр “Оюутолгой” ХХК-ийн хариуг өгсөн. “Оюутолгой” ХХК-ийн зүгээс надаар заавар батлуулах, тушаал гаргуулах, хуульчилан батлуулах гээд байсан. Тийм учраас би тушаал захирамж гаргахгүй, байх сууриа л илэрхийлнэ гээд албан бичиг бичсэн. Мөн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 27 дугаар тэмдэглэлд миний дээрх албан бичгийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Бямбасайхан, Ганболд нарт даалгасан байсан. Ингээд миний бичсэн байх суурийг Засгийн газрын тогтоолоор баталгаажуулаад, цааш нь үүрэг өгөөд Дубайн гэрээ зурсан байгаа. Яагаад “Оюутолгой” ХХК-ийн зүгээс татварын асуудлаа хөөцөлдөж явахгүй, яагаад “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн зүгээс энэ асуудлаар яваад байгаа юм бэ гэдэг асуудал байгаа. Уг нь бол “Оюутолгой” ХХК-ийн хүмүүс өөрснөө явах ёстой шүү дээ. Гэтэл Монголын талыг төлөөлөөд хамгаалах ёстой хүмүүс нь татварын асуудлаар хөөцөлдөөд яваад байсан нь сонин байна Эсхүл Засгийн газраас тэр хүмүүст тийм эрх өгсөн юм уу тэрийг мэдэхгүй. Мөн дээрээс нь яагаад Монголд биш Дубай явсан юм бэ гэдэг нь сонин” гэх мэдүүлэг /68хх-28-30х/,

Шүүгдэгч Б.Агаас 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “... Яагаад “Оюутолгой” ХХК-ийн албан бичгийг манайх руу яваад байхад түүнийг “Эрдэнэс Монгол” ХХК нь төлөөлөөд яваад байсан. Уг нь бол “Эрдэнэс Монгол” ХХК нь Монголын талын 34 хувийг хамгаалаад явж байх ёстой гэж ойлгож байгаа. Тэгэхэд “Оюутолгой” ХХК-ийн эрх ашгийг хамгаалаад албан бичиг явуулаад хөөцөлдөөд яваад байсан. “Оюутолгой” ХХК-ийг төлөөлөх эрхийг Бямбасайхан, Ганболд нар нь өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Би бодохдоо эдгээр хүмүүс нь Монголын талын 34 хувийг хариуцаж байгаа хүмүүсийн хувьд яагаад тэр Дубайн гэрээг байгуулахын тулд хөөцөлдөөд Засгийн газраар шийдвэр гаргуулаад яваад байсан юм бол гэж бодож байгаа” гэх мэдүүлэг /68хх-31х/,

Шүүгдэгч Б.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “... Үнэнийг хэлэхэд би төрийн албан хаагч, засгаас гаргаж байгаа шийдвэрийн дагуу ажил явуулж байна гэж үзэж байсан. Яагаад гэвэл Далд уурхайн хөрөнгө оруулалтын ажлыг явуулах хэрэгтэй гэж Засгийн газраас үзэж байсан” гэх мэдүүлэг /68хх-166х/ ... мөн түүний 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дахин мэдүүлсэн: “...Тухайн үед Сайханбилэг сайд Оюу толгой гүний уурхайн хэлэлцээрийг эхлүүлэх ажлыг явуулахад аливаа татварын асуудлыг цэгцэлсэн байх ёстой гэсэн. Үүнийг бол бид нар болохгүй гэж үзсэн. Яагаад гэвэл тухайлсан нэг компанитай гэрээ байгуулах нь  бид нарын эрх мэдлээс давсан байна, гэсэн утгатай хариултыг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Оюу толгой” ХХК-д өгсөн..., үүнээс хойш 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Оюу толгой” ХХК-аас албан бичиг ирүүлсэн, “та бүхний 13-ны өдрийн албан бичигтэй танилцлаа, шалгуур үзүүлэлтийг баталгаажуулж өгнө үү” гэж ирүүлсэн байсан ..., энэ 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн бичгийн хариуг нь тухайн өдөрт нь өгсөн. Би татварын улсын ахлах байцаагч Галбадрах руу цохолт хийсэн, уг бичиг ямар хариу өгсөн бэ гэхээр хавсралт шалгуур үзүүлэлт дээр хариуг нь дараа хүргүүлнэ, харин Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна борлуулсан бараа, ажил үйлчилгээнд алба татвар ногдохгүй гэсэн бичгийг  Галбадрах боловсруулаад, би хянаад тухай өдөрт нь хүргүүлсэн...,  энэ үед буюу маргааш нь Галбадрах ажлаас чөлөөлөгдөж байсан, тийм учраас Галбадрах нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн алба бичгийг бичиж өгчихөөд  боловсруулсан хэсэг дээр нь гарын үсэг зураагүй, харин Мөнхтуул сүүлд нь зурсан. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээс өмнө аливаа маргаан байх ёсгүй гэсэн чиглэлийг Ерөнхий сайдын зүгээс өгсөн байсан. Энэ ямар асуудал байсан гэхээр 2010-2012 оны “Оюу толгой” ХХК-ийн татварын хяналт шалгалтын дүнд үйлдсэн татварын улсын байцаагчийн актын маргааны асуудал байсан. Мөн “Оюу толгой” ХХК-ийн санхүүгийн тайланг Сангийн яам хүлээж аваагүй байсан, Сангийн яам тайланг хүлээж аваагүй учраас Татварын алба нь “Оюу толгой” ХХК-ийн татварын тайлан хүлээж аваагүй байсан..., Үүнээс хойш ажлын бус өдөр уулзалт болсон. Энэ уулзалтад Сангийн яамнаас төлөөлөл байгаагүй, Да.Ганболд, Б.Б нар байсан. Манай татвараас Б.А миний бие байсан. Энэ уулзалт дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн ирээгүй бол татвар авахгүй байна гэсэн асуудал, эвлэрлийн гэрээний асуудал зэргийг нөгөө талаас тавьж байсан. Манай татварын албаны зүгээс удирдах дээд байгууллага буюу Засгийн газраас шийд гарахаас нааш аливаа үйлдлийг хийхгүй гэж хэлсэн. Энэ үед Да.Ганболд надад хэлэхдээ “Оюутолгойн гүний уурхайн хэлэлцээр хийх ажлын хэсэг байгуулагдсан, энэ ажлын хэсэгт бид нар Монгол Улсаа төлөөлж оролцож байгаа, бид бол нэг тал, Монгол Улсын эрх ашгийн төлөө явж байгаа” гэж хэлж байсан. Б.Б болохоор “шаардлагатай бол Засгийн газрын тогтоол гаргуулъя” гэж хэлж байсан. Энэ уулзалт бол 2015 оны 04 дүгээр сарын 13-наас 15-ны хооронд болсон. Яагаад гэхээр 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолоор “Оюу толгой” ХХК-ийн тодруулгын хариуг нь өг, мөн эвлэрлийн гэрээ байгуул гэсэн үүргийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Татварын албанд үүрэг өгсөн. Энэ Засгийн газрын тэмдэглэлийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн бичгийн хариуг тухайн өдөрт нь “Оюу толгой” ХХК-д өгсөн, үүнээс хойш 2015 оны 04 дүгээр сарын 20-дын үеэр “Оюу толгой” ХХК-ийн Артур Күүксэн, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-г төлөөлж Да.Ганболд нар байсан. Эдгээр хүмүүс ирэхдээ алдагдал шилжүүлэх томьёо болон хэд хэдэн тооцооллын томьёолол хүснэгттэй ирсэн. Энэ уулзалтыг Татварын ерөнхий газрыг төлөөлж би ахалж байсан. 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Оюу толгой” ХХК-аас татварын албанд бичиг ирсэн. Энэ бичгээр “шалгуур үзүүлэлтээ өгнө үү, бид нар өөрснөө шалгуур үзүүлэлтээ гаргаад хавсралтаар хүргүүллээ, баталгаажуулж өгнө үү” гэсэн байсан. Энэ бичгийг Б.А дарга над руу цохолт хийж өгсөн. Би энэ бичгийг Д.Мөнхтуул руу цохолт хийж өгсөн. Тэр шалгуурыг файл хэлбэрээр над руу мэйлээр явуулсан... Тэгээд би энэ бичгийг Ариунсан даргад оруулж өгөөд, даргаар гарын үсэг зурагдаад явсан ... “Дилойт Онч” ХХК бол дэлхийн 4 том аудит, татвар, санхүүгийн зөвлөгөө өгдөг компани. 2012 оны 6 сард Очинсүрэн надад тус компанид ажиллах санал тавьсныг хүлээн авч ажиллах болсон. Манай компани нь “Оюутолгой” ХХК-ийн татварын асуудал дээр зөвлөгөө өгч байсан. Миний хувьд тус компанид ажиллаж байхдаа татварын улсын байцаагч байсан бол яаж харах вэ, “Оюутолгой” ХХК-д татварын асуудлаар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг /68хх-168-170х/ ...2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны мэдүүлсэн: “... “Оюутолгой” ХХК-ийн 1186/1 дугаартай бичгийн хариуг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1/1352 дугаартай бичгээр хариуг өгсөн. Монгол улсад байрладаггүй татварын төлөгчийн Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээг тодорхойлох шалгуур нь 2 хуудас байсан бөгөөд дахиж бичиг нь ажиллагаа шаардах байсан учир би тэр шалгуур үзүүлэлтийг мэйлээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Бямбасайханаас хүлээн авсан” гэх мэдүүлэг /68хх-176-180х/,

 “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03/09 дугаартай, албан бичгээр ирүүлсэн “2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Монгол дээр дээр 13 хуудас, Англи хэл дээр 11 хуудас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын, санхүүжилтийн төлөвлөгөө, түүний хавсралт Менежментийн гэрээ” /190хх-80-153х/,

 “Оюутолгой” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2426/Leg дугаартай албан бичгээр ирүүлсэн Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилттэй холбоотой зээлийн гэрээ, холбогдох баримтууд /208хх-01-133х/,

“Оюутолгой” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2235/Leg дугаартай албан бичгээр ирүүлсэн Ашиглалтын тусгай зөвшөөрөл, Дотоод дахь данс, Хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээ, Санхүүжилтийг дэмжих гэрээ, холбогдох баримтууд /237хх-125-205, 238хх, 238хх-01-133х/,

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14/1383 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 71 дугаартай Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилсон тухай тогтоол /449хх-15х/,

Татварын ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10/651 дугаартай албан бичгээр ирүүлсэн:

2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/923 дугаартай “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар” гэх албан бичиг, хавсралтын хамт,

2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1/995 дугаартай Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар” албан бичиг,

2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/1352 дугаартай Татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх талаар” албан бичиг, шалгуур үзүүлэлтийн хамт /111хх-78-90х/,

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Х/1062 дугаартай албан бичгээр ирүүлсэн:

“Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай Б.Быг Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тогтоол” /457хх-63, 66х/,

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Х/1062 дугаартай албан бичгээр ирүүлсэн:

“Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай Д.Гыг Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон тогтоол” /457хх-63, 66х/,

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Х/1062 дугаартай албан бичгээр ирүүлсэн:

“Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 364 дугаартай Б.Аг Татварын ерөнхий газрын даргаар шилжүүлэн томилсон, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 526 дугаартай ажлаас чөлөөлсөн тогтоол”-ууд /457хх- 63-65х/,

Татварын ерөнхий газрын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 10/1331 дугаартай албан бичгээр ирүүлсэн: “Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/362 дугаартай Б.Быг Татварын ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын газрын даргаар томилсон тушаал /109хх-79, 113х/,

Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/82 дугаартай Б.Быг Татварын ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн тушаал /109хх-ийн 79, 114х/,

 “Делоитт Онч Аудит” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн Б.Бын тус компанид ажиллаж байсан холбоотой баримтууд /69хх-128-154х/,

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн Тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2/890 дугаартай албан бичгээр ирүүлсэн:

Тус шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0808 дугаартай шийдвэрийн хуулбар /458хх-199-213х/,

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 94, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 99, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай захирамжууд /87хх-147-151х/,

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааны 20 дугаартай тэмдэглэлээс /96хх-182-183х/,

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өдрийн 348 дугаартай “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг байгуулах тухай тогтоол /87хх- 113-121х/,

Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 01/49 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Ажлын хэсгийн ажилласан талаарх хариу /191хх-19х/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Татварын ерөнхий газрын архивд үзлэг хийж, 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1/923 дугаартай, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1/995 дугаартай, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/1352 дугаартай албан бичгийг хуулбарлан авсан тэмдэглэл, холбогдох баримтууд /458хх-214-232х/,

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /5хх-184-250, 6хх-1-250, 7хх-1-250, 8хх-1-147х/,

            Шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт /8хх-154-231х/,

 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Моннис тауэрын 15 дугаар давхарт байрлах “Эрдэнэс Монгол” ХХК-ийн оффист байх мэдээлэл, технологи, техник хангамж хариуцсан мэргэжилтэн Б.Чинбаярын 172.16.0.178 дугаарын дотоод IP хаягтай албаны компьютерт үзлэг хийхдээ Баянжаргалын Бямбасайханы албаны хаяг болох [email protected]мэйл хаяг руу орохын тулд нэвтрэх нууц үгийг админы программаас дахин шинэчлүүлж нэвтрэхэд уг хаягны Inboxцэсэнд 2.468 мэйл ирсэн, sent цэсэнд 4.726 мэйл харагдаж байв. Хайлтын хэсэгт Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Болдын Бадралын албаны цахим хаяг болох [email protected] гэсэн нэрээр хайлт хийхэд 13 мэйл харагдаж байна. Уг 13 мэйлийг хэвлэж, мэйл тус бүрийн голын дээд хэсэгт дугаарлан үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /1хх-70-123х/,

Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/28 дугаартай тушаал /1хх-81-83х/,

Татварын ерөнхий газар болон “Оюутолгой” ХХК-ийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ, орчуулгын хамт /1хх-103-109х/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Татварын ерөнхий газрын 7 давхар 701 тоотод байх Ц.Энхжавхлангийн өрөө буюу Б.Бын ажиллаж байсан өрөөнд байх 172.16.7.56 дугаарын дотоод IPхаягтай албаны компьютерт үзлэг хийж, Б.Бын ашиглаж байсан албаны хаяг болох [email protected] мэйл хаяг руу нэвтэрч bbyambasaikhan нэрээр хайлт хийхэд ирсэн 7 мэйл, явсан мэйл 6 харагдаж байв. Уг 13 мэйлийг хэвлэж, мэйл тус бүрийн голын хэсэгт 1-13 хүртэл дугаарлан нийт 70 хуудас материалыг үзлэгийн тэмдэглэлд хавсаргав гэсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /1хх-127-197х/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Татварын ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн ажилтан Г.Ганхуягийн авч ирсэн зөөврийн флаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /1хх-202-218х/,

 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрч Д.Мөнхтуулын биедээ авч явсан зөөврийн флаш дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /1хх-218-226х/,

 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагч Б.Бы [email protected] мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /1хх-228-238х/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр яллагдагч Б.Бы [email protected] мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд /1хх-239-240х/,

Монгол Улсын Их хурлын Тамгын газрын 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 15/475 дугаартай баримт бичгийн хуулбар хүргүүлэх тухай:

“Засгийн газраас Оюутолгойн “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г батлах асуудлаар Улсын Их Хуралд ирүүлсэн албан бичиг, мэдээлэл байхгүй бөгөөд Улсын Их Хурлын байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар тогтоол, тэмдэглэл, шийдвэр зэрэг баримт бичгийг хэлэлцүүлээгүй байна” гэсэн албан бичиг, холбогдох баримтууд /76хх-140-153х/ зэрэг нотлох баримтууд шүүгдэгч нарын гэм бурууг нотолж байна.

   Шүүгдэгч Б.Б нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар, шүүгдэгч Д.Г нь “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирлаар, шүүгдэгч Б.А нь Татварын ерөнхий газрын даргаар, шүүгдэгч Б.Б нь Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж, тус тусын албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцад “Оюу толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө батлагдаж, гарын үсэг зурагдан баталгаажсан байна.

Уг төлөвлөгөө нь Засгийн газарт хэлэлцэгдэлгүйгээр, зөвхөн танилцуулгын түвшинд, санал хураалт, олонхын зарчмыг хангалгүйгээр Ерөнхий сайд Б.Сайханбилэгийн ганцаар гаргасан шийдвэрт үндэслэсэн бөгөөд тухайн цаг хуагцаанд тодорхой эсэргүүцэлтэй буюу Засгийн газрын гишүүдийн дэмжлэг авахгүй байгааг мэдэж, улмаар Ерөнхий сайд өөрөө шийдвэр гаргаж, ажлын хэсгийг томилсны дагуу томилогдсон ажлын хэсгийн гишүүд Б.Б, Д.Г нарын бэлтгэн боловсруулсан төсөл, танилцуулгын хүрээнд, татвартай холбоотой асуудал нь тухайн үеийн Татварын Ерөнхий газрын дарга Б.А, Б.Б нарын хүргүүлсэн албан бичгийн хүрээнд тус тус үндэслэгдэж, эдгээр хүмүүсийн хамтын оролцоотой төлөвлөгдөж, батлагджээ.

 Энэхүү төлөвлөгөө нь үндсэн гэрээний хөрөнгө оруулалтын зардалд шууд нөлөөлхөөр, Монгол Улс уг гэрээнээс хүртэх ашиг хойшлогдох, хууль тогтоомжийн хүрээнд авах ёстой татвараа авч чадахгүйд хүрэх нөхцөл илт бүрдэх нь тодорхой байсан бөгөөд ийнхүү гэрээний нөхцөлд өөрчлөлт орох асуудлыг тодорхой бүлэг хүмүүсийн хүрээнд, албан тушаалын эрх мэдлээ ашиглаж гэрээний нөгөө талд ашигтай, давуу байдал үүсгэх зорилгоор зориуд хийхэд холбогдсон шүүгдэгч нар албан тушаалтны хувьд дараах хууль тогтоомжууд зөрчигдөхийг мэдэж, хүсч оролцсон, хамтран оролцогчдын хүрээнд үйлдэгдэж, баталгаажсан байна.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчим бол Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ёсоор ... хууль дээдлэх явдал мөн" гэсэн, 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан “Засгийн газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх... үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна" гэсэн,

Мөн хуулийн 20.2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна" гэсэн,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 3, 20 дугаар зүйлийн 3, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Засгийн газар хамтын буюу танхимын зарчмаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх,

            Татварын Ерөнхий хуулийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн, Иргэний хуулийн 2 дугаар зүйл “Иргэний хууль тогтоомжийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэсэн,

            Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчим,

            Ашигт малтмалын тухай хуулийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн,

            Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн Шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай тогтоолоор эцэслэн тогтоосон шийдвэр,

            Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцын 39 дүгээр зүйл “гэрээнд оруулах талаар нэмэлт журамд оролцогчдын хооронд хэлэлцээрээр гэрээг өөрчилж болно” гэсэн Монгол Улсын болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрч тогтоосон хэм хэмжээнүүдийг тус тус зөрчиж, гэрээний нөгөө талд давуу байдал олгох зорилго нь нэр бүхий шүүгдэгч нарын эрх мэдлээ урвуулах ажиллагаагаар хэрэгжсэн байна.

            Ийнхүү хуулиар олгосон эрх мэдлээ урвуулж, хэтрүүлэхдээ 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт ахлагчаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, гишүүдийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ерөнхий эдийн засагч, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хуулийн ерөнхий зөвлөх, нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Захиргаа хуулийн албаны дарга нарыг оролцуулахаар шийдвэрлэсэн, 

2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 94 дугаартай захирамжаар дээрх ажлын хэсгийн ажиллах удирдамжийг хавсралтаар баталсан. Уг удирдамжийн 3 дахь хэсэгт 2010-2012 онд гаргасан зардлын хэтрэлт болон өмнө гарсан татварын маргааны асуудлыг заавал энэхүү яриа хэлэлцээг эцэслэхээс өмнө холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хамтран шийдвэрлэхээр тусгасан, түүнчлэн 6 дахь хэсэгт Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр аливаа урьдчилсан тохиролцоо, ойлголцол болон хэлэлцээрийн баримт бичигт гарын үсэг зурахгүй байх талаар тусгасан,

2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дугаартай захирамжаар ерөнхий сайдын 2015 оны 94 дүгээр захирамжаар баталсан удирдамжийн дагуу хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний дүнг үндэслэн Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрсөн,

2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай захирамжаар “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн асуудлаар удирдамжийн дагуу хэлэлцээ хийж эцэслэн дуусгахыг ерөнхий сайдын 2015 оны 27 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэгт даалгаж, Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрч, “Оюу толгой" ХХК-ийн 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн тайлан балансыг хүлээн авч, үүнийгээ баталгаажуулахыг Сангийн сайдад даалгаж шийдвэрлэсний үндсэн дээр Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө батлагдах нөхцөлийг бүрдүүлж улмаар 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод дээрх төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан,

            Б.А нь Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг төлөвлөгөөг богино хугацаанд баталгаажуулах ажилд дэмжлэг үзүүлж, хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бтай хамтарч “Оюу толгой” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 911/1 дугаартай албан бичгийн хариуд 2015 оны 04 дүгээр 15-ны өдрийн 1/995 дугаартай “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” талаар албан бичгээр “Оюу толгой” ХХК-д “...Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан холбогдох Давхар татварын гэрээнүүд бүхэлдээ тогтворжсон тул “Оюу толгой” ХХК-ийн Нидерландад бүртгэлтэй хувь нийлүүлэгчид шилжүүлэх ногдол ашгийн орлогод Нидерландын Вант Улс болон Монгол Улстай байгуулсан Давхар татварын гэрээний зүйл, заалт хэвээр мөрдөгдөнө.” гэх зааварчилгааг өгсөн, 

            2015 онд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд татвар ногдуулахгүй байхаар Засгийн газраар хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 27 дугаар тэмдэглэлийн 1.3 дахь хэсэгт “Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг хэлэлцэх явцад тохирсон зарчимд тулгуурлан Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гүйцэтгэсэн хөрөнгө оруулалтын стратегийн үйлчилгээний төлбөр гэж үзэн Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хуулийн орчны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил, үйлчилгээнд тооцох талаар холбогдох арга хэмжээ авахыг Татварын Ерөнхий газарт даалгасан,

            Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нар нь “Оюу толгой” ХХК-иас ирүүлсэн татварын асуудалтай холбогдуулан ирүүлсэн хүсэлтэд албан бичгийн төслийг боловсруулан Татварын Ерөнхий газрын дарга Б.Агаар гарын үсэг зуруулж, Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар “Оюу толгой” ХХК-нд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1352 тоот албан бичгээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд Хөрөнгө оруулагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг эдэлнэ” гэсэн хариу хүргүүлсэн,

            Мөн уг албан бичгээр “Монгол Улсад байрладаггүй, оршин суугч бус татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогыг тодорхойлохдоо тухайн ажил, үйлчилгээг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр биечлэн үзүүлсэн эсэхийг шалгуур болгоно” гэсэн шинэ шалгуур тавьсан үйлдлийг тус тус хийж, үүний улмаас Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутгах татварыг алдах нөхцөл боломжийг бий болгож, хөрөнгө оруулагчийн талд гэрээний нөхцлөөр давуу байдал бий болгожээ.

            Б.Б, Д.Г, Б.А, Б.Б нарын ерөнхий сайд Б.Сайханбилэгийн илт хууль бус шийдвэрийг гаргах, баталгаажих, хэрэгжих ажиллагаанд албан тушаалтны хувьд хамтран оролцсон нэгдмэл нэг үйлдлийн улмаас Монгол Улсад дараах шалтгаантай хохирлууд бодитой учирсан гэж дүгнэлээ.

            Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарын үсэг зурах эрх олгосны дагуу Монгол Улсын засгийн газрыг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Д.Г нар гарын үсэг зурж баталгаажуулсан Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний 4.3-д “Ил уурхайн үе шаттай холбогдох зардлууд 2010 оны ТЭЗҮ-д зааснаас зөрсөн асуудлыг бүрэн ойлгох үүднээс удаа дараа хийсэн шалгалт, аудит, түүний дотор Монгол Улсын Засгийн газрын гурван сайдын хамтарсан тушаалын дагуу гүйцэтгэсэн шалгалтын дараагаар Талууд дараах ойлголцолд хүрэв. Үүнд:  a) Ил уурхайн Үе шатны нийт зардал нь батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу зарцуулагдсан бөгөөд тэдгээрийг Оюу толгой ХХК-ийн санхүүгийн тайлангуудад үнэн зөвөөр тусгаж эдгээр тайлангуудаа Сангийн яаманд мэдүүлсэн; (б) Зардлын зөрүү нь шаардлагатай хэмжээнд тайлбарлагдсан бөгөөд Ил уурхайн Үе шатны зардалтай холбоотой сөрөг үр дагавар бүхий дүгнэлт, Талуудын хооронд үл ойлголцол байхгүй“ гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан "ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах" чиг үүргээ хэрэгжүүлэх эрхийг зөрчсөнөөс 1.915.25 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

4.5 а-д Хөрөнгө оруулалтын гэрээний 2.33-т заасан хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлтийн Хөрөнгө оруулалтын гэрээний 2.26-ын дагуу тооцсон хуримтлагдсан дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 646.260.000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна” гэснийг зөрчсөнөөс 850.5 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

            4.5 б-д “Хөрөнгө оруулалтын гэрээний 2.26-ын дагуу тооцсон Оюу толгой ХХК-ийн шилжүүлэн тооцох алдагдлын дүн нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 256.580.000 ам.доллароос багагүй байгааг баталгаажуулна” гэж тус тус заасан нь Татварын ерөнхий хуулийн  5.8-д “Монгол Улсын татварыг Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгөөр ногдуулж төлнө” гэж, “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн 5.4-д “Монгол улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад улсын хуулийн этгээд, төрийн бус байгууллага нь Монгол Улсын төрийн байгууллагатай төрийн албан ёсны хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөрийн холбогдолтой баримт бичгийг төрийн албан ёсны хэлээр хөтөлнө” гэж “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль” /2001/-ийн 12.3.-т “Харилцагч санхүүгийн байгууллагын хянаж хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийнэ...татварын дүнг төгрөгөөр баталгаажуулна...” гэж заасныг, Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 531 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх заавар”-ыг тус тус зөрчсөнөөс 341.3 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

            5.3-т Далд уурхайн Төслийн санхүүжилтээс орж ирэх бүх мөнгөн хөрөнгө (санхүүжилтийн болон баталгааны шимтгэл, холбогдох татвар хураамжийг хассаны дараах) болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогыг нэн тэргүүнд Хувь нийлүүлэгчийн Одоогийн зээл, Хувь нийлүүлэгчийн Өрийн хуримтлагдсан хүү (Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тодорхойлсны дагуу), Хувь нийлүүлэгчийн Өрийн үндсэн дүнгийн үлдэгдлийг эргэн төлөхөд зарцуулна” гэж заасан нь  Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний 13.2 болон 15.1 дэх заалтуудыг дордуулахаас гадна Хөрөнгө оруулалтын гэрээний 9.5 дахь заалтаар хувьцаагаар хөрөнгө оруулалт хийхийг үүрэгжүүлснийг зөрчин хувь нийлүүлэгчийн зээл болон хувиргасан өрийг эргүүлэн төлөх боломжийг олгосон байна” гэснийг зөрчсөнөөс 487.90 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

            5.5-д “Оюу толгой” ХХК-аас нэхэмжлэх Төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл нь Далд уурхайн Төслийн санхүүжилтийн үндсэн дүн, хүү, шимтгэл, төлбөрийн тухайн үеийн үлдэгдлийн 1.9%-иас хэтрэхгүй байхыг Туркойс Хилл болон Рио Тинто зөвшөөрч байна” болон “Төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл” гэсэн заалт нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 12 дугаар зүйл “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”-ыг  мөн гуравдагч этгээдэд төлж байгаа баталгааны шимтгэлийг давхардуулан толгой компани олгохоор тогтоож өгсөн нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 5 дугаар зүйл болох “үнэн зөв байх” зарчмыг тус тус зөрчсөнөөс 107.70 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогыг бууруулсан,

6 дугаар бүлэгт заасан “Монгол улсын хууль, олон улсын жишиг үнэд тулгуурласан АМНАТ-ын тухай зохицуулалт нь “Ашигт малтмалын тухай хууль” болон түүнд нийцүүлэн гаргасан Татварын Ерөнхий газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 322 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-ыг зөрчсөнөөс 87.90 тэрбум төгрөгийн татварыг авч чадаагүй,

Улмаар Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг байгуулах нөхцөлийг хангах зорилгоор ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Б нар нь “Оюу толгой” ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 911/1 дугаартай албан бичгийн хариуд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Татварын Ерөнхий Газрын 2015 оны 04 дүгээр 15-ны өдрийн 1/995 дугаартай “Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх” талаар албан бичгээр “Оюу толгой“ ХХК-нд “...Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан холбогдох Давхар татварын гэрээнүүд бүхэлдээ тогтворжсон тул “Оюу толгой” ХХК-ийн Нидерландад бүртгэлтэй хувь нийлүүлэгчид шилжүүлэх ногдол ашгийн орлогод Нидерландын Вант Улс болон Монгол Улстай байгуулсан Давхар татварын гэрээний зүйл, заалт хэвээр мөрдөгдөнө.”гэх зааварчилгааг өгсөн нь Татварын Ерөнхий хуулийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол Олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн, Иргэний хуулийн 2 дугаар зүйл “Иргэний хууль тогтоомжийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө” гэсэн, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 2.2-т “Монгол Улсын Олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн, Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцын 39 дүгээр зүйл “гэрээнд оруулах талаар нэмэлт журамд оролцогчдын хооронд хэлэлцээрээр гэрээг өөрчилж болно” гэснийг тус тус зөрчсөний улмаас 406.50 тэрбум төгрөгийн татварыг аваагүй,

            Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэх ажлын хүрээнд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г болон Татварын ерөнхий газрын дарга Б.А, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Б нар нь бүлэглэн “Оюу толгой” ХХК-иас ирүүлсэн татварын асуудалтай холбогдуулан ирүүлсэн хүсэлтэд албан бичгийн төслийг боловсруулан Татварын Ерөнхий газрын дарга Б.Агаар гарын үсэг зуруулж, Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар “Оюу толгой” ХХК-нд 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1352 тоот албан бичгээр “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 болон Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөнд Хөрөнгө оруулагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлтийг эдэлнэ” гэсэн хариу хүргүүлсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зөрчсөн бөгөөд Баяжуулах үйлдвэр 2012 онд ашиглалтанд орж, 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин чадлаараа бүрэн ажиллаж эхэлсээр байтал үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2017 он хүртэл хойшлуулсны улмаас татварын хөнгөлөлтийг 203.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн,

            Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн Шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаартай тогтоолоор эцэслэн тогтоосон шийдвэрийг тус тус зөрчсөнөөс Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 дахь заалтын дагуу Монгол улсад оршин суугч бус этгээдүүдээс 281.7 тэрбум төгрөгийн татварыг суутгаагүй нь тус тус “Оюутолгой” ХХК-д давуу байдал бий болгосон, Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар бүрдээгүй нь хэмжээний хувьд хүнд хор уршиг учруулсан гэж үзнэ.

            Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн тохиолдолд тэдгээрийн санаа зорилго, гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг тогтоодог.

Ийнхүү тогтооход гэмт хэрэг үйлдэх санаа зорилго хэнийх вэ? гэдгийг тогтоосны эцэст тухайн санаа зорилгыг хэрэгжүүлэхэд оролцсон этгээдийн үүргээр эрэмбэлэн тогтоож, хамтран оролцогчийн хэлбэрийг тодорхойлдог.

 

Шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.А, Б.Б нар нь төрийн албан тушаалтны хувьд хууль зөрчиж, илтэд бусдад буюу гэрээний нөгөө талд давуу байдал бий болгосон үйлдэлд бэлтгэх, гүйцэтгэх, төгсгөхөд хамтран оролцсон гэж үзсэн бөгөөд ийнхүү оролцохдоо Б.Б, Д.Г нар гардан гүйцэтгэж, Б.А, Б.Б нар хамжигчаар тус тус хамтран оролцсон байна.

 

Энэ хэргийн зохион байгуулагчийн асуудал яллах дүгнэлтээр шүүхэд шилжээгүй, ийм гэм буруугийн асуудал хэлэлцэгдээгүй болно.

 

Харин, гүйцэтгэгч хамжигчдын аль нэгний үйлдэл хийгдээгүй тохиолдолд гэмт хэрэг төгсөхөөргүй байсан нь тэдний үйлдлийг нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэл боллоо.

 

Энэ хэргийн “Бага татвар төлөх, төлөхгүйгээр давуу байдал олж авах” гэрээний нэг талын хүсэл зорилгыг гэрээний нөгөө тал зөвшөөрөх, татгалзах, тохиролцох бүх асуудал Монгол Улсын хууль тогтоомж, түүнд заасан албан тушаалтны эрх хэмжээний хүрээнд явагдах ёстой байтал хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн үйлдлийн улмаас гэрээний нөгөө талд бусдаас илүү, давуу байдал олгож буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангана.

 

Шүүгдэгч нарын Ерөнхий сайдаас өгсөн үүргийг л хэрэгжүүлсэн гэх үндэслэлийн тухайд, аливаа гэмт хэрэг нь зөвхөн тухайн хүний үйлдлээс шууд хор уршиг учирдаг, эсхүл тодорхой бүлэг этгээдүүдийн үйлдлийн нийлбэрээс хор уршиг учирдгаараа ганцаар болон хамтран оролцогчтой, бүлэглэж үйлдэгдэх гэмт хэргүүд ялгагддаг.

 

Хамтран оролцогчдын гэм буруугийн асуудал нь өөрийн оролцож буй үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэдэг шинжийг агуулдаг бөгөөд ийнхүү мэдээгүй, ухамсарлаагүй, хүсээгүй,  үйлдэлгүй байгаа тохиолдолд гэм буруугийн санаатай хэлбэрийн тухай хөндөгдөх боломжгүй юм.

 

Б.Б, Д.Г, Б.А, Б.Б нарын хувьд Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу энэхүү ажиллагаанд оролцохдоо Монгол Улс гэрээний нөгөө талаас онц их хэмжээний татвар авч чадахгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг мэдэхгүй, мэдээгүй, ухамсарлаагүй гэж үзэх бодит үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа бөгөөд үүнийг энгийн иргэний түвшинд ойлгох, ухамсарлах бүрэн боломжтой нөхцөл байдал байжээ гэж шүүх үзлээ.

 

Улс төрийн бүх шийдвэр тухайн эрх бүхий этгээдийн хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд хамаарч, хууль зөрчигдөөгүй гэж үзэж болох боловч тэрхүү шийдвэрийг гаргах хүртэл ямар хуулийн журам үйлчлэх ёстой, уг журам зөрчигдсөн эсэхийг дүгнэхэд эрх хэмжээгээ урвуулсан, хэтрүүлсэн эсэх нь хууль ёсны эсэхийг шалгах хууль зүйн шалгуур болдог.

 

Энэ хэргийн тогтоогдсон үйл баримт, хууль зөрчсөн үйлдэл, хор уршигийн талаарх дүгнэлтүүдийг хууль хэрэглээний тайлбартай холбон эцэслэн дүгнэхэд Б.Б, Д.Г, Б.А, Б.Б нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий анги, тусгай ангийн зохих хэсгүүдийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнээд гэм буруутайд тооцох шийдвэр гаргасан болно.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.А, Б.Б нар нь шинжээч Н.Эрдэнэмядаг, С.Ишжамц, Л.Мөнхтуул, Д.Оюунтуяа, Т.Одончимэг, Д.Отгонсүрэн, Э.Байгал нарын дүгнэлтийг Татварын байгууллагат байцаагчаар ажилладаг ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс гаргасан тул хуульзүйн үндэслэлгүй гэж мэдүүлдэг. Гэтэл дээрх шинжээч нарт худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхийг сануулж дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлт нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан татварын хуульд холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзнэ.

Мөн Ерөнхий сайдын “Эрх олгох тухай” 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамж-ийн эхний хэсгээр “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтын асуудлаар удирдамжийн дагуу хэлэлцээ хийж эцэслэн дуусгахыг Ерөнхий сайдын 2015 оны 27 дугаар захирамжаар  байгуулсан ажлын хэсэгт даалгаж, 2 дахь хэсгээр МУ-ын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г нарт зөвшөөрчээ.

Энэхүү захирамжийн заалтууд мөн тухайн үед /2015,05,15/ мөрдөгдөж байсан хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Засгийн газар 500 тэр бум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна”, мөн хуулийн 20.2-т “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулах гэрээ байгуулна” гэсэн заалтыг мөн зөрчсөн байна.

Учир нь Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтын төлөвлөгөө нь хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулах тул уг гэрээг төрийн өмчит компанийн захирал бус Засгийн газар, Ерөнхий сайдын захирамжаар эрх олгосон Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ёстой байжээ.

Гэтэл Ерөнхий сайд маргаан бүхий захирамжаараа хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийг Засгийн газрын гишүүнд олгоогүй. Харин төрийн өмчийн компанийн захирлуудад олгож эрх мэдлээ хэтрүүлсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: “Эрхэм шүүгч, прокурорууд болон энэ танхимд байгаа Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Би хамгийн сүүлд яллагдагчаар татагдсан. Нилээн олон жилийн эх үүсвэрээс материал цуглуулах хэмжээнд би ажиллаж чадаагүй. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойгоор Авлигатай тэнцэх газраас дуудсан. Сүүийн хэдэн хоногт хорих 461-р ангийн өрөөнд суугаад гар дээрээ бэлэн материал байхгүй. Архивийн баримт бичгийг цуглуулах боломж байхгүй. Энд тэнд байсан материалуудыг манай гэр бүлийхэн болон манай өмгөөлөгч нар тэр болгон ангилаж чадаагүй тул харицангуй цэгцтэй байдлаар би мэдүүлэгээ бэлдэж чадаагүй. Зарим зүйлс дарааллын хувьд авцалдахгүй байвал эрхэм шүүгч та зөв ойлгож,  анхааралдаа авна байх хэмээн найдаж байна. хорих 461-р ангид компьютер байхгүй. Бичиг цаас өгж авах болоцоо муу учраас хэлэх ёстой хэдэн зүйл гэж хэлээд байсан. Нэгтмэл мэдүүлэг болж чадаагүй байвал зүй ёсоор уучилж хүлээн аваарай. Надтай холбоотой материалуудыг энэ олон хавтаст хэрэг дотор цуглуулаагүй байсан. Анх яллагдагчаар татаж энэ материалуудтай танилцахад намайг яг юунд яллаад байгаа нь тодорхой бус байсан. Яг ийм гэмт хэргийг би хийсэн юм байна. Яг ийм зүйл дээр би өөрийгөө цагаатгах материал цуглуулах ёстой юм байна гээд зарим нэг эх материалтай танилцая гэхэд 460 гаруй хавтаст хэрэгтэй үнэхээр бүгдтэй танилцаж амжаагүй. Өөртэй чинь холбоотой хэрэг сүүлийн 4, 5 хавтаст хэрэг дотор байгаа байхдаа гэсэн. Хамгийн сүүлд миний нэрийг хавчуулж орж ирсэн зүйл нь сүүлийн хэдэн хавтаст хэрэг дотор л байгаа байх гэсэн. Намайг яллаад байгаа шинжээчийн дүгнэлтүүд үл хамаараад гэрчүүдийн мэдүүлэгүүд нь урд өмнө байсан маш олон хавтаст хэргүүдэр тарсан байсан. Би энэ олон хавтаст хэрэгтэй сар гарангийн дотор ямар ч мэдлэг чадвартай хүн системчлэж нарийн ойлгож тухай бүрт нь материалд нотолгоо цуглуулах, олон хүнтэй уулзаж яриа тайлбар авах боломж байсангүй. Би бол өөрөө 63 настай. Өнөөдрийг энэ хэрэгт зарим хүмүүс зөв ойлголт авах үүднээс Д.Г миний бие эдийн засгийн ухааны доктор, гавьяат эдийн засагч хүн. Олон жилийн хөдөлмөр эрхлэх хугацаандаа боловсролын салбар, статистик нягтлан бодох бүртгэл, санхүү, төмөр замын тэргүүний ажилтанаар шагнагдаж байсан түүхтэй. Өөртэй холбоотой болон холбоогүй салбарт олон жил ажилсан. Миний бие өмч хувьчлал, үнэ чөлөөлөх, гадаадад зорчих эрх, орон сууцны хувьчлал, банкны системийн шинэчлэл зэрэг Монгол улсын ирээдүйн хөгжлийн үндэс суурийг тавьж, хөгжлийг шийдэхэд ач холбогдолтой ажлуудыг санаачилж, гар бие оролцож ирсэн нэгэн. Монгол Улсыг Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон байгууллагуудын гишүүн болгох, өндөр хөгжилтэй улс орнуудын Монголын хөгжлийг дэмжих хандивлагчдын анхны томоохон олон улсын хурлуудыг Япон ба Монгол улсдаа гардан зохион байгуулж байсан. Тэр болгон олонхоороо энэ байгуулгын талаар мэддэггүй байхад би уулзалт зохион байгуулсан. Өнөөдөр Монгол улс энэ нэр хүндтэй байгууллагуудын гишүүн болоод явж байгаа. Би 1990 оноос хойш Монгол улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, Монгол Улсын одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг боловсруулах ажилд гар бие оролцож, зах зээлийн эдийн засаг руу шилжих гол хуулиудыг санаачилсан юм. Ардчилсан намыг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. Өмнө нь оролцож байсан одоо ч явж байгаа. хэдийн ялагдсан ч гэсэн. Улс төрийн үйл ажилгаанаасаа хөндийрөөгүй явж байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт намайг холбож байгаа үед манай прокурорууд ч мэднэ. Манай хуулийн системийнхэн ч мэднэ. Эрүүгийн хуулиар шүүж байгаа хүнийг олон талаас нь шүүдэг. Гэмт хэрэг гэж өөрөө юу вэ гэдэг талаар та бүхэнд заахгүй. Гэхдээ гэмт хэргийг үйлдэж болох этгээдийг судалдаг. Сэтгэл санааг нь, боловсролыг нь, зан авирыг нь, туулсан замыг нь, тэр хүний ямар нэгэн далд сэдэл ялангуяа бид нарыг бүлэглэсэн гэмт хэргийн төлөө яллаж байгаа бол юуны төлөө хэзээнээс эхлээд энэ бүхний төлөө бүлгээ байгуулсан юм. Ямар далд санаатай юм. Эцсийн зорилго нь юу юм. Тийм санаа байгаа бол хаана юугаар энэ нь нотлогдоод байгаа юм гэдэг нь судлагдсан байх ёстой. Би өмгөөлөгч нараасаа ярьж асуугаад энэ олон хавтаст хэргүүдийн дотроос яг энэ утгаараа таныг яллаад байгаа, зарим эрүүл хүний сэтгэхүйд багтахааргүй хэрэгт унагаад байгаа. Энэ сэдлүүд намайг хардах ялангуяа нотлох ямар баримтууд байна. Би 2 жил гаруй хугацаанд миний бүх утсыг чагнасан байна. ардаас дагаж мөрдөж байсан. Миний ойрын найз нөхөд хамаатан садангийн дансыг бүгдийг шалгасан байсан. Нэг ч юм олоогүй. Энэ ажлуудад оролцсоноороо өөртөө нэг ч зоос олж авсан зүйл байхгүй. Тийм учраас энэ байдлаа та бүхэнд зөв ойлгуулах ёстой юм болов уу гэж бодоод хэлсэн. Сая хэлсэнчлэн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд үзэл санааны, үзэл баримтлалын, улс төрийн байр суурь шаардсан ийм ажлууд байсан. Байшин барихад материалыг нь яах ву гэдэг асуудал биш. Өмчлөлийг хувьчлах уу? Үнэ чөлөөлөх үү? Энэ банкны энэ болон улсын гишүүн болох уу болих уу гэдэг чинь улс төрийн байр суурь шаардсан. Сайн муугаараа олон тал болж хуваагддаг. Олон жилийн нэр төрийн уршигтай ийм ажлууд байсан. Ийм ажлуудын тэргүүн эгнээнд байдаг тул миний нэр төр сайн муугаар дуудагдаж байдаг. Ийм ажлууд хийж байхдаа бусдыг хохироосон. Ардчилалын үед дампуурсан компануудыг энд оролцуулмааргүй байна. Энэ бол жам ёсны зүйл. Санаатайгаар Монгол улсдаа хор уршиг учруулсан зүйл байхгүй. Үзэл баримтлалын хувьд гэвэл манай Монгол улсад сүүлийн 30 гаруй жил явж байгаа одоо хүртэл дуусаагүй ийм үйл явц гэж үздэг. Зарим хүмүүс зах зээл рүү шилжээд дууссан гэж үздэг. Би тэгж үздэггүй. Бид өнөөдөр нөгөө намтайгаа өрсөлддөг хэдий ч 70, 80 жилийн туршид Оросын холбооны улсыг дагаж явсан нь буруу хэмээн ялладаг боловч би өнөөдөр хэзээ ч энэ үйлдлийг эрүүгийн хэргээр шүүх ёстой гэж боддоггүй. Дэлхийн улсуудын тэн хагас нь социализм байгуулна гээд явж байсан. Одоо ч зарим нь энэ санаанаасаа буцаагүй байдаг. Монгол улс мө адил нэгэн цагт социализмийн төлөө явсан нийгмийн өмчийг хурааж авж байсан. Зарим лам хуваргуудыг буудсан. Сүм хийд шатаасан. Энэ бол муухай үйлдэл. Гэхдээ социализм байгуулах энэ зорилтыг бид Эрүүгийн хуулиар шүүдэггүй юм. Энийг улс төрийн хуулиар, хүний ёсны хуулиар дүгнэдэг болохоос биш Эрүүгийн хуулиар шүүж болдоггүй юм. Харамсалтай нь Монгол улс 70 жил шахуу социализмыийн төлөө явчихаад өнөөдөр зах зээлийн эдийн засаг руу явсан хэрнээ өнөөдөр бүрэн чөлөөлөгдөөгүй. Үнийн асуудал бүрэн чөлөөлөгдөөгүй. Өмчийн хувьчлал одоо зогссон. Том том мега төслүүдтэй ойлголт өнөөдөр хаана ч хүрээгүй байна. Хувьцааны зах зээл, энэ бол нэгээс нөгөө рүү шилжиж байгаа системийн зөрүү, Өнөөдөр Улсын Их Хурлыг аваад үзвэл маш их олон гишүүд хариуцлага хүлээдэггүй ч гэсэн эрс тэс өөр өөр байр суурьнаас зарим нэг нийгмийн асуудлуудыг тайлбарладаг. Заримдаа ч ам халаад бие биенийгээ доромжилдог, зодолдох тохиолдол ч байдаг. Тэгтэлээ хүмүүс өөрийн байр суурьны төлөө тэмцэлддэг. Тэглээ гээд энэ үзэл санааны зөрүүг Эрүүгийн хуулиар шүүдэггүй юм. Тэр ч байтугай зарим нэг шийдлийг гаргалаа гээд улс оронд хожоо гарах тохиолдол ч байдаг. Асар их хэмжээний гарц хохирол гарах тохиолдол ч байдаг. Харамсалтай нь бид өнөөдөр Эрүүгийн шүүх хуралд ирээд мэдүүлэг өгөөд байна. Зах зээл рүү шилжилтээс болоод зөрүү гарахын хажуугаар Мега төслүүд гэж байдаг. Өнөөдөр Монгол улсад Сансар судлал гэж ярихаар өөр том гүрэнүүдийн ажил гэж боддог. Тэрнээс манай улстай ямар ч холбоо байхгүй гэж боддог. Манай Монголд ойрын хэдэн жил сансар судлал, далай судлал, атомын цахилгаан станц, магадгзй зарим залуу хүүхдүүд сонирхдог байж магадгүй. Улс орны хувьд бол Монголд ямар ч холбоогүй. Манай Монгол дэлхийд нэг хүнд оногдох орлогоороо дэлхийн зах зээлд хамгийн сүүлд явж байгаа орнуудын нэг. Харин ч зах заалд шилжээд засаг төрөөс хамаарахгүй маш их асуудлуудыг хувийн өмчийн салбарууд хийж чаддаг болсоноор нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 дахин нэмэгдсэн. 500 доллартай байсан бид 30 жилийн дотор өссөн. Түүний дотор миний өөрийн оролцоотой хийж байсан үнэ чөлөөлөх, өмчийг хувьчлах, гадаад дотоодтой ганзагийн наймаа хийх болсны үр дүнд өнөөдөр нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн. Энэ өндөрлөгт хүрэх хэдэн шалтгаанууд нь мега төслүүд байсан. Мега гэдэг нь асар том төсөл юм. Ганцхан том төсөл нь манай Оюу толгой. Энэ хэргээр энд сууж байгаа учраас жичтэй ярина. Би өөрөө түүхэн 40 жилийн өмнө Монголд хэрэгжиж эхэлсэн бас нэг том мега төслийн талаар ярих хэрэгтэй бөгөөд энэ төслийн хүрээнд өнөөдрийг хүртэл Монголчууд бид үр шимийг нь хүртэж яваа. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэр юм. Эхэндээ “Эрдэнэт” үйлдвэрийн 50 хувь нь Монгол улсын, 50 хувь нь Зөвлөлт Холбоот улсын өмч байсан. Сайн,муу хэлүүлж байж, зөвлөлтийг цэргүүдийг хөөсөн тууснаараа дуудуулан байж, өчнөөн олон элчин сайд нарын хурлуудын ёжтой үгнүүдийг нь сонсон байж Д.Г миний бие 1991 онд Монгол талын 50 хувийг 51 болгоход гар бие оролцож улмаар Монгол улсыгаа давуу эрхтэй болгож чадсан байдаг, үүгээрээ ч их бахархдаг. Хожим хойно 2016 онд Оросын 49% нь Монголын талд шилжиж, өнөөдөр “Эрдэнэт” 100% Монголын өмч болсон. Дараа дараагийн миний хэрэгжүүлсэн том төслүүдийн нэг нь Төмөр замын хэрэг эрхлэх газарт ажиллаж байх үедээ Америкийн Нэгдсэн улсаас “Мянганы сорилтын сан”-гийн 140 гаруй сая ам. долларын буцалтгүй тусламжаар олгох хөрөнгө оруулалтыг шийдүүлж, төмөр замын шинэчлэлийг хийх төслийг батлуулж чадсан явдал юм. Харамсалтай нь энэхүү төслийг хэрэгжүүлэхийг “УБТЗ” дахь Оросын талын хувьцаа эзэмшигч нар зөвшөөрөөгүй юм. Учир нь “Улаанбаатар төмөр зам” компанийн тэн хагас буюу 50 хувь нь Оросын эзэмшилд байдаг, өнөөдөр ч байгааг Та бүхэн мэднэ. Ийм учраас Монгол улс төмөр замынхаа салбарт өөрөө бие даан ямар ч том хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл хийх боломж өнөөдрийг хүртэл байхгүй. Гэхдээ энэ согогыг эрүүгийн хуулиар шийдэж болохгүй. Эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар Монгол улсад нэг ч том төсөл хэрэгжиж чадаагүй байна. Энэ бол бодлогын алдаа. Миний бие эрчим хүчний салбарыг сонирхлынхоо хүрээнд олон жил судалж ирсэн. 30 жилийн хугацаанд Монгол улсын эрчим хүчний салбарт нэг ч том төсөл хэрэгжээгүй байгаа. Энэ хугацаанд манай хүн ам 30 хувиар нэмэгдсэн. Хамгийн гол нь энэ мега төслүүдийн онцлог нь засгийн газрын оролцоотой, Улсын Их Хурлын оролцоотой төрийн том шийдвэр гарж байж хөдөлдөг асуудал. Маш их олон маргалдаан, сөргөлдөөн, үзэн ядалт, олон газруудын түүний дотор гадаадын үзэл бодлын уралдааны дундаас шилэгдэж гардаг төслүүд байдаг юм. Оюу толгой бол сонирхолуудын зөрчилүүдийн дунд байгаа асуудал юм. Оросын холбооны улс бол нефтийн экспорт нь эдийн засгийнх нь томоохон хөдөлгүүр билээ. Ном ёсоороо бол эрх мэдлийн хүрээнд буруу шийдвэр гаргасан тул нефтийн үнэ шал дээрээ унасан. 0 ам. доллар болж хасах тохиолдол руу орж байсан. Хэдхэн сарын өмнө. Тэрнээсээ болоод гаднаас оруулж ирдэг манай улсын хувьд үнэ хямдарсан. Гэтэл өнөөдөр энийг хэн ч эрүүгийн хуулиар шүүхгүй байгаа. Оросын холбооны улс томоохон хохирол амссаж байна. Ийм зүйл болсон хэдий ч шийдвэр гаргасан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэдэггүй юм байна. Өнөөдөр Оюу толгой төсөл далд уурхайн төлөвлөгөө дубуй гэж зүйл ярьж байна. Сайн, муу гэрээ гэж хэлэхгүй. 2013 онд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д миний өмнө захирлын албан тушаалыг хашиж байсан Сэдваанчиг гэдэг хүн халагдсан үйл явдал болсон. Гэрээ хэлэлцээрийн явцад хэтэрхий болгоомжилсон байр суурийг баримталж, нөгөө талтайгаа үүссэн, хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй, ихэнхи асуудлыг Улсын Их Хурлаар шийдүүлнэ гэсэн байр суурьтай байсан тул ажлаасаа халагдсан байдаг. Ийм хүнд хэцүү үед миний бие “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлыг хүлээн авсан юм. Миний бие энэхүү ажилд томилогдоод уг төсөл цаашаа явахгүй байгаа гацаа нь яг юундаа байна гэдгийг ойлгож мэдэхийг юуны түрүүнд зорьсон. Хувь нийлүүлэгчдийн гэрээг 2011 онд зурсаны дагуу ажлаа явж байгаад ил уурхай үндсэндээ бэлэн болоод мөн уурхайтай холбоотой ажлууд зогссон. 1000 гаруй хүмүүсийг ажлаас халагдсан хүнд хэцүү нөхцөл байсан. Бүтэн 3 жил асуудлуудаа бол ярьсан. 2010, 2011, 2012 онуудын санхүүгийн тайлангуудыг нь аваад санхүүгийн бүх баримт бичгүүдийг хуулиараа байгаа 10 хоногийн дотор аваад зөвшөөрвөл зөвшөөрөөд, зөвшөөрөхгүй байвал зөвшөөрөхгүй байхад янз бүрийн үзэл санааны тэр үед хамтарсан засаг, зарим нэг сайд нар нь нэг нам зарим нэг сайд нар нь өөр намынх, тэр ч байтугай 2 Ерөнхий сайд солигдож байсан. Энэ үеийн намын харъялалаасаа болоод нэг нам нь Ерөнхий сайдтай байх үед дэмждэг. Байр суурь өөрчлөгдөнгүүт зарим улсын их хурлын гишүүд байр сууриа өөрчилж байсан. Улс орны хувь заяатай холбоотой асар чухал асуудлыг ярилцаж байрхад ойлгож сонирхдог. Тэгсэн хэрнээ том том зүйл яридаг. Одоо ч тийм гишүүд байгаа. Магадгүй хөрөнгө оруулагч талаасаа татвар байцаагч нар өөр өөр ойлгодог. Маргаанаа шийдэж чадахгүй 2 жил хагас болсон байсан. Би анх удаа орж ирээд бүх материалтай танилцаж юунаас болоод бүтэн 2 жил хагасын хувьд тайланг нь авдаггүй. Улсад татвар төлөх гэхээр тайлангаа өгөөгүй болохоор татвараа авч чадахгүй. Хэдэн миллиардын том төсөл. Жирийн хүмүүс бол одоо ч ойлгоход хэцүү том тоо. Тийм том төслийг тэр үеийн хуулиараа зохицуулах боломжгүй үед би энэ ажлыг авсан. Улсын Их Хурлаас 2 удаагийн тогтоол гарсан. Энийг бол бид хөөцөлдөж гаргадаг хүмүүс биш. 6 жилийн өмнө, 5 жилийн өмнө тэр үед Улсын Их Хуралд байсан аль хэн байсан нь хамаагүй. Санхүүгийн тайлан тооцоо сонин хэвлэл уншссан бол зах зээлийн хүнд байдлаас яаж гарах вэ? хямралыг яаж бага гарз хохиролтойгоор гарах вэ гэдэг гарчигууд тэнд бүх сонин хэвлэлүүдээр явж байсан. Ялангуяа төсөв санхүүгийн байгууллагад ажиллаж байгаа яам тамгын газрын ажилчид байдлыг маш сайн ойлгоно. Жирийн хүмүүс ойлгодоггүй юм. Намайг хичээл зааж байхад эдийн засгийн оюутнууд хүртэл эдийн засгийн хямрал гэж юу вэ гэсэн ойлголтгүй байсан. Ойлгодог хүн Монголд нэг ширхэг ч байгаагүй. Хямрал гэдэг чинь зүгээр явж байгаад машин онхолдохтой адил биш. Барисан байшингууд нь нурчихдаг юм биш. Сайн эмч судас даралтаар нь ямар өвчин байна гэдгийг мэддэг болохоос биш хүн болгон энэ хүн ийм өвчинтэй гээд хэлэх боломжгүй. Өнөөдөр ч гэсэн Оюу толгой зогсож байна уу ажиллаж байна уу гэдгийг мэдэхгүй. Би өөрөө эдийн засагч хүн. Би макро эдийн засаг мэднэ. Улсын Их Хурлын гишүүд 100 хувь эдийн засагч нар байх албагүй. Аль намын хамаагүй. 2 жил дарааллан Улсын Их Хурлаас тогтоол гарсан. Зогссон байгаа дубуйн гэрээг явуул энэ гэрээнд саад болж байгаа хүмүүс хариуцлага тооц. Энэ бол тогтоол дээр байгаа. 2013 онд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д миний өмнө захирлын албан тушаалыг хашиж байсан Сэдваанчиг гэдэг хүн халагдсан үйл явдал болсон. Гэрээ хэлэлцээрийн явцад хэтэрхий болгоомжилсон байр суурийг баримталж, нөгөө талтайгаа үүссэн, хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй, ихэнхи асуудлыг Улсын Их Хурлаар шийдүүлнэ гэсэн байр суурьтай байсан тул ажлаасаа халагдсан байдаг. Оронд намайг томилсон. Тэгээд би эхний жилүүдэд нь хамгийн түрүүнд ямар асуудал байна. Өөрийн албаныханд Эрдэс Оюу толгой, Манай толгой компани Эрдэнэс Монгол байсан. Багабанди ерөнхийлөгч ТУЗ-н гишүүн байсан. Одоо ч байгаа. Юу болоод ийм байдалд орчихов. Та нарын байр суурь юу юм. Тайлбар юу юм. Би зүгээр нэг таксины жолоочоос асууж байгаа зүйл биш. Ажлаараа үүргээрээ авч байгаа цалингаараа Оюу толгойн Монголын 34 хувьтай холбоотой асуудлыг хариуцаж байгаа хүн. Байр сууриа илэрхийл гэдэг асуудал тавьж байсан. Татвар байцаагч нар олон миллиард долларын акт тавьсан. 2 тийшээ хараад 2 жил гаруй болсон. Би байцаагч биш татварын хуулийг нарийн мэдэхгүй. Би зарчим ойлгож байна. Хамгийн том дүнтэй Монголын төсөв санхүүд томд тооцогдож болох 10 кейс байгаа. 3 контейнэр материалыг Бээжингээс зөөсөн гээд манай сонин хэвлэлүүдээр явж л байсан. Татвар байцаагч нар болон ТУЗ-н холбогдох бүх хүмүүсийг нь байлцуулж байгаад өдөр хоног төлөвлөж байгаад суулгасан. 20 минутын дараа манай байцаагч нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Манай тал маргалдаад байхаар нь та нар боль гадаадын байгуулгын хүмүүсийн хажууд ингэж болохгүй. 1-р асуудлаа шийдэж чадахгүй бол 2-р асуудал яригдахад эхний асуудлын зүйл давтагдсан. Эхний 4 асуудалд манай байцаагч нар маргалдаад байсан тул би тэр хэлэлцүүлгийг зогсоосон. Манай Монголын татварын байцаагч нар дотроо асуудлаа нэгтгээгүй бол тэр дотор гадаадын болон Монгол талыг төлөөлөх хүмүүс байхад би манай байцаагч нар дотроо асуудлаа шийдээгүй байна гэж хэлсэн. Зарим нэг зүйл заалтуудаа буруу ойлгодог юм байна. Манайх дотроо Оюу толгойн татварын асуудлаа нэг болгож ав гэж татвар ерөнхий газарт би хэлж байсан. Манайхан дотроо маргаад байх юм бол бид Оюу толгойн дээр гарч чадахгүй, ойлгуулж чадахгүй. Тэгэхэд манай өмгөөлөгч түрүүн ярьсан. Намайг ирэхээс өмнө 2 удаа татвар маргаан болоод Монголын захиргааны хэргийн шүүхээр ороод зөв буруу нь хамаагүй шийдэгдсэн байсан асуудал. Тэр нь сургамж болоогүй. Яагаад гэвэл манай байцаагчид маргасан хэвээрээ байсан. 2, 3 удаа эрдэм шинжилгээний жижиг хурлууд хийсэн. Тэрний дотор бол өнөөдрийн биднийг яллаад байгаа олон асуудлууд тэрний дунд гарч ирсэн. Эрдэс Оюу толгой компанийн дотор байсан татвар мэргэжилтэй хүмүүсийг тэр дотор нь явуулж байсан. Олон удаа татвар албанд байж үзсэн. Гадны байгууллаг хэрнээ дундаа хоол идэж хүртэл хурал маягын юм зохион байгуулж Хууль зүйн яамнаас, Сангийн яамнаас зохих мэргэжилтэнгүүдийг нь оруулж ирээд үнэхээр энэ олон улсын гэрээ мөн үү биш үү тогтворжуулна гэдэг маань өөрөө юу юм. Тогтворжуулсан бол энийг дагах уу дагахгүй юу, асуудал зөрвөл энийг алийг нь дагах ёстой юм. Энийг Монголын тал л ол. Би мундаг бусдаас илүү мэддэг шиг энийг тэг ингэ, энийг хас гэсэн зүйл хэлж мэдэхгүй. Энийг тайлбарлаж чадахгүй. Миний үүрэг юу вэ гэхээр Эрдэс Оюу толгойн захиралын хувьд нэгэнтээ 34 хувийг Монгол улсын өмчийг төлөөлж Оюу толгойн төслийг явуулах үүрэгтэй мандат авсан. Компанийн дүрэм нь өөрөө тийм. Намайг томилох үед Алтанхуяг Ерөнхий сайд байсан. Намайг томилохдоо энийг хэлсэн байсан учраас би энийг шийдхийн төлөө л явсан. Манай татварын байцаагч нараа энийгээ нэг тийш нь болго, гааль дээр ч хүртэл барилгын ажил дуусаагүй байсан тул ийм асуудал гарч ирж байсан. Гаалийнхантай ч ингэж харицсан. Хамгийн том асуудал татварыхантай байсан. Эцсийн дүндээ ямар нэгэн байдлаар тохиролцсон. Тохиролцсон учраас асуудлаа ойлголцсон. Татвартай холбоотой асуудлаа ингэж ойлгоно гээд 2 тал тохиролцсон учир дубуйд гарын үсэг зурах зам нээгдсэн. Тийм учраас бид дараа асуудал гарвал энэ асуудлыг ингэж шийднэ. Энэ асуудлыг ингэж шийднэ гэсэн байдаг. Тэрнээс би ялын дүгнэлт дотор байгаа шиг Ариунсан, Бадрал нарын гарыг нь бариад хүчээр бүлэглээд олон сарын өмнөөс төлөвлөгөө зохиогоод, шөнө оройн цагаар, ажлын бус цагаар гэсэн олон гоё үг байсан. Би өөрөө төрийн ажлыг өчнөөн олон жил хийсэн хүн. Олон яам агентлагын мэргэжилтэнгүүд өдөр, шөнө, хагас бүтэнсайн өдөр энэ бол ердийн үзэгдэл. Би төмөр замд ажиллаж байхдаа ч ингэж ажиллаж байсан. Нийслэлийн засаг дарга байхдаа ч ингэж ажиллаж байсан. Янз бүрийн аргууд байдаг. Эцсийн дүнтэй манай татвар байцаагч нар нэг зүйлд хүрсэн. Мэдээж хэрэг дотроо зарим нь гонсгор үлддэг. Итгэл үнэмшил нь өөрчлөгдөөгүй. Байр сууриа хадгалаад үлдсэнийг би үгүйсгэхгүй. Улсын Их Хуралд ч нэг асуудал гарахад 100 хувь нэг саналаар шийдэгдэнэ гэсэн зүйл байдаггүй. Заримдаа Засгийн газрын гишүүд одоо ч Оюу толгойг зөвшөөрдөггүй, буруу гэж ярьдаг. Өмгөөлөгч нар маань сая хэлсэн. Тэр гэрч, шинжээч нар хувийн бодлоо хэлдэг. Надад ч гэсэн яривал Баярцогтийн зурсан тэр гэрээнд сайн муу гэж ярих зүйл бий. Энэ миний асуудал биш. Монгол улсын Их Хуралд өөрийн эрх хэмжээний хүрээнд энэ асуудлыг хэлэлцээд шийдвэр гаргасан. Тэр үедээ юу бодсон, хэн хэндээ ямар шийдвэр тулгаж гаргасаныг би мэдэхгүй. Ямар ч байсан гэрээ байгуулагдаж байх үед хүчин төгөлдөр байсан татварын хуулиудыг тогтворжууллаа. Тэр нь олон улсын гэрээ мөн биш гэдэгт манай зарим шинжээч нар маргаад л байна. Тэр үед Их Хурлын гишүүд хэн хэн ямар байр суурь гаргаж байсныг би мэдэхгүй. Гэтэл тэрийг харах юм бол янз бүрийн байр суурь харагдана. Гэхдээ олонхоороо гар өргөсөн бол энэ олны шийдвэр болоол явдаг. Бололцооны хэрээр миний дээр дурдсан 2014 оны тогтоол дотор энэ дубуйн гэрээ, энэ үүсээд байгаа татвартай холбоотой маргаануудыг өртөгийн зардал нь хэтэрсэн байгаа миллиард гаруй доллараар хэтэрсэн байсан асуудлыг нэг тийш нь болго. Монголын ирээдүйг авч явах ёстой. Энэ төслийг авч явж хэрэгжүүл гэсэн энэ үүргийг надад өгсөн. Гэрчийн этгүүдийн мэдүүлэг дотор намайг энэ ажилд ирсэн байхад асуудлуудыг жагсаасан, ангилсан. Хугацааны яаралтай хэсгээр нь, ач холбогдолоор нь 20 гаруй асуудал байсан. Тэр 20 гаруй асуудлуудыг дундаас нь тохирсон. Мэдээж компани юм чинь ашигаа нэмхийн төлөө явдаг. Хөрөнгө оруулагч ялгаагүй. Монголын засгийн газар ихэнхдээ татвараар санхүүгээ бүрдүүлдэг тул илүү татвар авхын төлөө явсан. Маргаан нь гэрээ гол үндэс нь Монголын хууль, Тэр хуулийг хэн нь яаж ойлгож байна, уншиж байна. аль алинд нь тэнэг хүн байхгүй. Гэхдээ мэдлэг практик, туршлага гэсэн зүйлс нөлөөлсөн байх. Энэ 20 гаруй асуудлыг шийдэхэд зарим магадгүй Оюу толгойд илүү ашигтай, илүү хожоотой, илүү өгөөжтэйгээр шийдэгдсэн байж магадгүй тийм сэтгэгдэл төрүүлэхээр шийдвэр гарсан. Нөгөө талаас нь харахад манай Монголд илүү ашигтай, илүү өгөөжтэй шийдэгдсэн зүйлс байгаа. Би хувьдаа үзэхдээ би үнэмшилтэй хүн. Уншаад ойлгож чаддаг хүн. Зарим юмыг хуулийн талаас нь нарийн мэдэхгүй байж болно. Гэхдээ би Монгол улсад ашигтай гэрээ болсон гэж одоо ч үзнэ. Тэр үед үзээд би 5 жилийн өмнө энэ гэрээнд зурсан. Ашигтай гэдгийг олон талаас нь тайлбарласан. Гэхдээ би Улсын Их Хурлын гишүүн шиг энд тэнл очоод ярилцлага өгөх эрх надад байдаггүй. Ялангуяа манай бөхчүүд, дуучид эдийн засгийн салбарт мэдлэг байхгүй хэрнээ Оюу толгой угаасаа муухай, болохгүй, ашиггүй гэж ярьдаг хүмүүс энэ дотор зөндөө байдаг. Гишүүн бол яахав өөрийн эрх хэмжээний хувьд л ярьдаг. Би энэ талаараа хатуу өмөөрнө. Гэтэл прокурорын ажил зөвхөн яллах биш. Яллах, цагаатгах, буруутгах өмөөрөх гэдгийг дэнслэх ёстой. Би энэ яллах дүгнэлтийг хараад би ийм муухай хүн юм уу гээд гутарсан. Надад ямар нэгэн гэгээн сэдэл байсан юм уу? Анхнаасаа Оюу толгойд очихдоо Рио-Тинтод очоод ашигтай юм хийчих юмсан. Монгол улсын 5 төгрөгөөр ч болтугай хохироочих юмсан гэсэн бодлоор би тэнд очоогүй. Энэ дотор тэгж бодсон хүн нэг ширхэг ч байхгүй. Магадгүй чадахгүй, мэдэхгүй чадвар дутсан хүмүүс бидний дунд бий. Монголчуудын дунд дүүрэн бий. Энийг юу нотолж байна гэхээр энэ бүх улс төрийн маргааний дотор энэ маргаан одоо ч үргэлжилж байна. Дөнгөж өчигдөр, өнөөдрийн сонингууд дээр Хүрэлсүх Ерөнхий сайд юу ярьж байна. Оюу толгой, Дубуй 2 ална. Оюу-Эрдэнэ дарга өнөөдөр юу ярьж байна. Энд хэдэн сонингууд дээр байна. Дубуйн гэрээг цааш шалгалт үргэлжлэнэ. Хууль зөрчсөн нь тодорхой болсон. Тийм болохоор энэ хүмүүсийн хэргийг шалгаж байна. Дахиж дубуйжсан юм болохгүй. Рио-тинто арбитрын шүүхэд өгсөн гэсэн байна. Уул нь эсрэгээрээ Монголын засгийн газар Рио-Тинтог арбитрын шүүхэд өгсөн одоо хэлэлцэж байгаа. Улсын Их Хурлын дарга ийм зүйл яриад байж болохгүй. Энийг бол надад хамаагүй. Улс төржих байдал өнөөдрийг хүртэл үргэжилж байна гэж хэлэх гээд байна. Зөв буруу байх нь тэдний эрхийн асуудал. Том Мега төслүүд жам нь өөрөө тийм улс төрждөг. Тэр нь буруу биш. Гагцхүү эрүүгийн хуулиар ийм асуудлуудыг шийддэггүй юм. ТЭЗҮ 5 жил өнгөрсөн учраас Оюу толгой шинэчлэж өгдөг. Одоо энэ 2020 онд ээлжит ТЭЗҮ-гээ өгж байна. 5 жилийн өмнө үүссэн нөхцөл яг дахиад давтагдаж байна. 1.3-1.8 тэрбум доллараар дахиад зардал өсөхнэ. Яагаад гэвэл нэмэлт хайгуулын ажил хийсэн чинь доод талын хөрсний нуралт бид нарын тооцоолсоноос өөр гараад ирлээ. Энийг бид 4 хийсэн биш. 2013 онд намайг энэ ажилд орж байхад өртөг зардал нь хэтэрсэн байна. Миллиард доллараар хэтэрсэн байна гээд ямар их шуугиж байсан билээ. Хэдхэн хоногийн дараа дараагийн шатандаа гарч ирэх гэж байна. Миний ойлгож байгаагаар улсын, хувийн, том, жижиг ялгаагүй ямар нэгэн төсөл хэрэгжүүлэхэд төсөл хэтэрдэг тохиолдол хэвийн үзэгдэл. Байшин барихад 5 тоосго илүү гарна. Тэр ханын тооцоог буруу хийсэн засвар үйлчилгээ хийдэг. Ялангуяа уурхай киллометр хагасын доор байгаа зүйлийг гаднаас нь өрөмдлөгөөр тооцож мэдэхгүй. Тйи ил байсан юм бол ганц хатгаад олох нь яасан юм. Яагаад манай Монгол улс геологын асуудлыг төсвөөрөө хийдэггүй юм. Яагаад ийм ажлыг гадны улс орнууд хийдэг юм. Яагаад гэвэл 1000 цооног хийсний 2 нь юм олох магадлалтай байдаг юм. Манай Монгол улсад 1000 байтугай 5 цооног ч бие даагаад хийх мөнгө байхгүй. Тийм болохоор гадны орнууд хийдэг юм. Жил болгон манай улс ашигт малтмалын тухай хуулиа шинэчлээд явж байгаа. Гэхдээ олж болно. Олоод олборлоход хаана нь байдаг юм. Зарим нэг шинжээч нар хэлсэн байсан. Сорчилох гээд байна. Яаж 1300 метрийн доор байгаа зүйлтийг сорчилж авдын бэ? Тэрийг чинь түнээлээр ухаад авдаг болохоос биш жимс түүж байгаа юм шиг энд арай өтгөн байна. Энд нь арай сиймхий байна гээд сорчилж болохгүй. Юм мэдэхгүй хүмүүсийн гарт эрх мэдэл өгөх юм бол муухай шийдвэрүүд гардагын нэг нотолгоонууд нь гэж зарим нэг гэрч шинжээч нар хэлсэн. Ялангуяа ТЭЗҮ-гийн мэргэжилтэн гишүүдийн амнаас гарсан зарим нэгийн дотроос зарим нэг нь илүү байсан. Технологи нь хоцрогдсон зүйлийг дэлхийн улс орнуудтай харилцуулж болохгүй. Тийм учраас эрхэм шүүгч та анхааралдаа авхыг хүсэж байна. Би бол яллагдагч нарыг яллагч нарыг прокуроруудыг нарын мэргэжилтэн байх албагүй. Энэ хүмүүс олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд гэрч шинжээч нарын үгийг дагадаг. Тэндээс санаа бодлыг нь авдаг. Тэгээд ийм дүгнэлт гаргасанг би ойлгож байна. Гэхдээ энд Оюу толгой шиг Рио-Тинто шиг 1300 метрийн доороос олборлолт хийж чаддаг технологитой компани дэлхийд 10 хуруу ч биш 3-хан ширхэг байдаг. Тэрийг ч мэргэжилтэн хэлсэн байсан. Өнөөдөр энийг хөөгөөд явуулбал тэрнээс буруу юм болно. Зарим юмыг нуугаад байна гэж байна. Нуусандаа бас биш. Дубуйн гэрээн ачаар харин урд өмнө хаалттай шахуу байсан маш олон мэдээллийг бид Монголын мэргэжилтэнгүүд авсан. Өөрөөр хэлвэл тэр 20 гаруй асуудлуудыг 2 тийш нь шийдсэн байхад заримыг улаан гэхийг хар гээд бичсэн байсан. АМНАТ гээд маш чухал татвар байдаг. Ингээд баяжмалыг гаргадаг юм байна. Олон улсын жишигээр 5 хувь авна гээд гаргасан. Энэ Монгол улсын ашигт малтмалын хуульд байгаа зүйл. 5 хувийг бил нэмээгүй. Өөрөөр тайлбарлаагүй. 5 хувиараа авна гэсэн гэрээнд ч байсан. Гагцхүү юунд 5 хувь оногдуулах вэ? Энд байгаа кофенд оногдуулах уу? гаднах саванд нь оногдуулах уу? гадна савыг нь зөөсөн тээврийн зардалыг нь хасаад, боловсруулсан зардалыг хасаж тооцох уу гэсэн санал оруулсан байсан. Манай Монгол элдэв хасах зүйл байхгүй бүх зардалуудыг оруулаад нэмээд тэрэндээ 5 хувь авна гэсэн. Өөрөөр хэлбэл 5 хувийн суурийг томосгосон. Гэтэл манай энэ ялын төлөвлөгөөнл жил болгон хохироосон гэж бичсэн байна. 100 долларын 5 хувь их байх уу? 80 долларын 5 хувь их байх уу? Мэдээж том дүнгийн 5 хувь илүү байна. Наад зах нь менежмэнтийн 6 хувь гэж байдаг. Тэрийг 3 хувь болгосон. Тэр олон миллиард доллард чинь 3 хувь оногдуулна болгосон. Бүтэн 3 хувийг жил болгон Монгол улсын татвар руу орж ирэхээр болгож байхад нэг талаасаа ашигтай харагдаж байгаа боловч асар их хэмжээний гарз хохирол учруулсан гэж бичсэн байдаг. Банкны хүүг хямдруулсан тэгсэн цаагуураа нэг муухай юм болсон гэсэн. Банк санхүү мэддэг хүн бол маш тодорхой. Хөрөнгө оруулалтын хэлбэрийг заасан байдаг. Хувьцааны хөрөнгө оруулалт, зээлийн хөрөнгө оруулалт, 3 дахь ч этгээдээс авах энэ бүгдээрээ нээлттэй. Зарим хүмүүс буруу ойлгосон юм уу яасан юм. Зөвхөн хувьцааны хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Нэгэнтээ манай Монголын засгийн газар маргаанаа шийдэж чаддаггүй. Бие бие рүүгээ улс төржөөд явж байгаа үед Оюу толгой шиг олон улсын зах зээлд хувьцаагаа зардаг компанийн хувьцаа өсөх үү? ийм компанийн хувьцааг гадныхан авах уу? Анхнаасаа ажилдаа ороогүй бүрэн хүчин чадлаараа ажилч эхлэхээс нь өмнө маргаан гараад эхлэнгүүт овоо өсөж явсан Оюу толгой хувьцаа унаад эхэлсэн. Унаад эхлэхээрээ анх хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан зүйл нь бүтээгүй. Тийм учраас гаднаас зээл авах хэмжээний зүйл болсон. Энэ бол дэлхийн бүх жижиг том төсөлд байдаг зүйл. Рио-Тинто хаана ч байдаггүй зүйл хийсэн зүйл байхгүй. Өртөг зардал хэтэрсэн нь үнэн. Өртөг зардал хэтэрэх бол хэнд ч ашиггүй. Энэ өртөгийн хэтрэлтийг зөвшөөрсөнөөрөө Монгол улсын ашиг авах хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшлосон. Үнэхээр өртөг хэтэгсэн нь үнэн. Манай татвар байцаагч нар баримт бичигт тулгаарлаад анхан шатны шалгалт хийснийг илрүүлсэн. Өртөг зардал хэтэрсэн шалтгаан, Оюу толгойтой холбоогүй өөр юманд зарсан байна уу гэдгийг зориулалтын дагуу юманд зарцуулсан байна уу? Их бага нь нэг асуудал. Хэтэрсэн тэр зардалын зориулалт нь ямар байсан бэ шалга гэхэд зориулалтын бусаар зарсан зүйл гараагүй. Зүгээр хувийн зугаалга хэтэрсэн зардал байсан. Энэ бол хувийн том жижиг ямар ч компанид гардаг зүйл. Жирийн хүний ойлгож болдог зүйл. Оюу толгойд тийм зүйл байсан. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалтын зардалыг миллиар гаруй доллараар өсгөсөн үндсэн шалтгаан байгаагүй. Үндсэн шалгаан нь эрчим хүчтэй холбоотой. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан нэг чухал асуудал бол 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж байх үед ТЭЗҮ-ийн нэг бүлгэм болсон байсан асуудал нь эрчим хүч байсан. Өөрөөр хэлбэл говьд уурхай ажилуулна. Хэдэн мянган хүн ажлын байраар хангах ийм ажил байсан. Улаабаатрыг хангаж байгаа 4 дүгээр цахилгаан станцаас доошгүй хэмжээний 2 том цахилгаан станц хэрэгтэй болсон. Тэр бол хөрөнгө оруулалтын гэрээнд бий. Ялгаа нь юу гэхээр сайн муу гэж хэлж байгаа ч гэсэн татвар холбоотой маргааныг муу хэлүүлэн байж бид 4 нийлж байгаад, ганц бип 4 биш. Би энэ ажлыг тэр үед удирдаж байсан хүнийхээ хувьд ял сонсоод сууж байна. Дубуй шийдэгдсэн учир Монгол улсын хамгийн том татвар төлөгч нь болоод явж байгаа. Жил болгон 2 миллиард долларыг Оюу толгой Монгол улсын татварын төсөвт төлөөд явж байгаа. Зарим Улсын Их Хурлын гишүүн сэтгүүлчдийн ярьж байгаагаар юу ч төлдөггүй. Эрдэнэтийн үйлдвэрээс дахин бага гэдэг. Юу ярьж байгаагаа мэддэггүй. Холийн үр дагавартай макро эдийн засгийн гэж тооцогдох шийдвэрүүдийг 2 ондоо байдлаар шийдэгдсэнийг 2 ондоо үр дагавар гарсаны нэг нь эрчим хүчний салбарт ярья гэж бодож байна. хөрөнгө оруулалтын гэрээний 7 дугаар бүлэгт хөрөнгө оруулагч нь эхний хөрөнгө оруулалтын ажлын төлвөлөгөөний хүрээнд ТЭЗҮ-ийн зохих ажлыг үзэх ёстой. Цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн шийдэхээр тусгасан байдаг. Энэ нь ойролцоогоор 2013 оны үед ил уурхай ба баяжуулалтын үйлдвэр ашиглалтад орох үед цахилгаан станц ашиглалтад орно гэсэн тооцоо байдаг. Монголын засгийн газар энэ асуудлыг өөрөө шийднэ гэсэн. Оюу толгой Рио-тинтогоор бариулахгүй. Цахилгаан станцын асуудал бол хэн ч зээл аваад мөнгөө төлөөд барьдаг. Экологийн гэх бусал шалтгаанаас болоод барихгүй байгаа болохоос биш шийдээл мөнгөө төлөөл 2-3 жилийн хугацаанд барьдаг асуудал. Монголын засгийн газар энэ асуудлыг өөрөө шийднэ гэсэн учраас Рио-Тинтогоор бариулаагүй бөгөөд одоо хүртэл өөрөө бариагүй. 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл санамж, ТЭЗҮ, гэрээ, шав тавих ёслол гэх мэт  зүйл болсон боловч одоо юу ч эхлээгүй байгаа. Одоо яг 0 цэг дээрээ байгаа. 11 жилийн өмнө гэрээ байгуулахад ямар байсан яг тэр цэгтээ байж байгаа. Тэр үед хэн цахилгаан эрчим хүчийг хариуцаж байсан талаар би яримааргүй байна. 2013 оноос хойш Оюу толгой хүчин чадлаараа ажилаад эхэлсэн. Тэрнээс хойш 7 жил өнгөрсөн. Монгол улсын жил болгон 150-170 сая доллараар Хятад улсаас худалдан авч байна. 7 жилийн хугацаанд Хятад улсад 1 тэрбум гаруй долларыг төлсөн байгаа. Хохирол тооцоод байдаг хохирогч нар маань энэ байхгүй болсон нэг тэрбум гаруй долларыг нэхэмжлэх л ёстой. Энэ нь тухайн он жилүүдийн өртөгт шилжүүлэх бол 300-400мв чадалтай 4 дүгээр цахилгаан станцийн хэмжээтэй 2 цахилгаан станц барих мөнгийг бид Хятад улсад төлсөн байгаа. Тэр мөнгө байхгүй болсон. Байхгүйгээр барахгүй одоо хүртэл Хятад улсаас тэр тог цахилгааныг 1-г 8 центээр авсаар байгаа. Гадны улс орнуудаар бариулсан бол бид 7 центээр авах байсан. Жил болгон үйлдвэрийн зардалаас нөхөөд хаагаад дээрээс нь 300 сая орчим долларыг хэмнэх бололцоо энэ долоон жилийн хугацаанд байсан. Үүнээс гадна Монголын цахилгаан станц 700 сая долларын борлуулалт хийх бололцоогоо алдсан. Бас энэ станц баригдсан бол оролцсон Монголын олон компаниуд орлого авах байсан. Ногдол ашиг авах байсан. Гаалийн болон НӨАТ-н орлого авах байсан. Олон зуун хүн ажлын байртай болох байсан. Тэр хүмүүсийн нийгминй шимтгэлүүд бүтэн 7 жилийн станцийн үйл ажилгаатай холбогдох тохируулгын нүүрс зөөх, тээвэрлэх, засвар үйлчилгээ хийх энэ бүх ажилгааны зардалууд бүгд Монгол улсын төсөвт орох байсан. Монгол улсад ач тусаа өгөх улс нийгминй хөгжилийг хурдасгах бололцоотой байсан зүйл эргэлт буцалтгүйгээр нэгэнтээ алдагдсан. Гэтэл өртөг зардалыгн хэтрэлтээс болоод алдсан миллиард долларыг төгрөгийн ханшаар өнөөдөр шилжүүлвэл 3-4 их наяд төгрөг гээд бид нар дээр оногдуулаад байгаа энэ зардалыг цахилгаан станцийг бариагүйгээс болоод Хятад руу зүгээр өгсөн. Жишээлбэл энэний дараа би 10 хэдэн жилийн өмнөх зүйлийг ярьж байна. Гэтэл үүнээс хойш би хэн нэгнийг өмөөрж ярихгүй. Яагаад гэвэл адилхан шоронд сууж байгаа Энхсайхан тэр үедээ цахилгаан станц барих дахиад нэг ажлыг хариуцаад баръя гээд зүгээр миний ойлгосноор сонирхолууд нь таараагүй юм шиг байгаа юм. Бариагүй учир өнөөдөр шоронд сууж байна. Барихын төлөө явсан учраас шоронд сууж байна. Бариагүй хүмүүс нь өнөөдөр том том дүгнэлт хийгээд Улсын Их Хурлын гишүүн болоод сууж байна. Мега төсөл гэдгийг онцгойлж ярисан бэ гэхээр Монгол улс шиг жижигхэн улсад цахилгаан станц чинь өөрөө мега төсөл нэг ч том төсөл цахилгаан эрчим хүчгүйгээр явахгүй. Энийг хийгээгүй хүмүүс Монгол улсыг хорлон сүйтгэсэн Манайд нүүрс нь байна. Эрчим хүчээр Оюу толгойг хангах тухай гэрээ гээд байж байгаа. Энэ гэрээнд хар дээр цагаанаар бичсэн. Даваасүрэн сайд өөрөө зурсан учраас манай яллагч нар янз бүрийн зөрчил олгохгүй байх. Ялгаа нь юу вэ гэхээр цахилгаан станц байхгүй л байна. Яагаад гэвэл 2017 онд зурсан тэр гэрээгээр энэ жил таван толгойн цахилгаан станцийн барилгын ажил эхэлцэн байх ёстой байсан. 2023 онд ашиглалтад орсон байх ёстой байсан. Энэ байхгүй учраас хэн хэнээсээ юу асуух юм. Зөрчил байхгүй, хэтрүүлсэн зүйл байхгүй, татварын байцаагч нарыг шахсан зүйл байхгүй. Гагцхүү Монгол улсад тог байхгүй. Хавьгүй өндөр тарифаар Хятад улсаас тог аваад байж байна. Энийг макро эдийн засгийн гарз хохирол гэж ярьдаг болохоос биш том мега төслийг нягтлан бодо бүртгэлийн аргаар 5 гутал илүү зарсан байна. Өртөг зардал нь хэдэн доллараар хэтэрсэн байна. Томоор бодох юм бол 7, 8, 10 гаруй миллиард долларыг нэг миллиардаар хэтрүүлэх юм бол миллиард нь үнэхээр том тоо. Нийт зардалтай нь харьцуулах бол 10, 20 хувь хүрэхгүй. 15-20 саяын хэлбэлзэл гэдэг чинь байдаг зүйл. Дүн нь том учраас 20 хувийн дүн нь том сонсогдож байна. Макро эдийн засгийн мега төслүүдийг нягтлан бодох бүртгэлийн байр суурьнаас хандаж дүгнэдэггүй юм. Эрүүгийн хуулиар шүүдэггүй юм. Харамсалтай нь зах зээл рүү шилжиж ороод, би энэ зах зээл рүү шилжүүлчихээд 30 жилийн дараа өөрөө ийм ял сонсохоор, өөрийгөө тайлбарлаад зогсож байгаа нь үнэхээр эмгэнэл байна. Хэрэг үүссэн түүх нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн өдөр намайг дуудаж яллагдагчаар татсан. Хэдхэн хоногийн дараа 3 дугаар сарын 4-ний өдөр яллах дүгнэлт уншсан. Маргааш, нөгөөдөр нь тэр дүгнэлтдээ өөрчлөлт оруулсан. 2 жил мөрдөн шалгах, тагнах, дагах, данс шалгах зүйл байсан. Тэгээд нэгэнтээ шүүх рүү шилжиж байгаа бол би материалтайгаа танилцая гэхэд шүүх дээр очоод танилц гээд Авлигатай тэнцэх газрыхан надад юм үзүүлээгүй. Яахав үзүүлсэн гэхдээ хангалттай цаг хугацааны хувьд гэртээ аваад явж болохгүй мухар жижигхэн өрөөнд суугаад үзнэ. Бүдэг гэрэлтэй газар миний нүд муу учраас олон цагаар материла үзэх болоцоо байхгүй. Тэгээд 2 долоо хоног ч болоогүй яллагдагчаар татаад шууд шүүх руу очихоор би өмгөөлөгчдөө эргэлзэж эхлэнэ. Тэр нь буруу л байсан юм шиг байна. Өмгөөлөгчөөсөө яагаад ингээд шүүх рүү шилжих болсон бэ гэхээр тухайн үедээ юм хэлж чадаагүй учраас бид 2 дайсагнаад яахав гэхдээ ийм маягаар би явхын бол шууд алх тогшуулаад нэг газар руу явах юм байна гэж бодоод өмгөөлөгчөө сольсон. Тэр хүнийгээ гомдооно гэж бодоогүй. Гэхдээ өөртөө итгэлтэй байх гээд өмгөөлөгчөө сольсон зүйл байгаа. Гагцхүү 2, 3 жил намайг ардаас тагнаж, мөрдөж, утас, данс бүх зүйлийг шалгасан хэрнээ ганцхан удаа намайг дуудаж 30 минут орчим байцаалт авсан. Би энэ хугацаанд юуг нь ярих юм бэ? Ямар нэгэн ялтай, гэмт хэрэг зөрчилтэй зүйл байгаагүй. Дубуйн гэрээ яаж зурсан юм? Ямар зорилготой зурсан юм? Ач холбогдолыг нь юу гэж үздэг юм? Ямар сэдэл байсан? Татварыхантай хэрхэн холбоо харилцаатай байсан гэдгийг л асуусан. Би ярьж байсан зүйлийн хэсгийг л тайлбарласан. Би гайхаж байна. Өмгөөлөгч нар зарим зүйлийг хурлын эхэнд ярьсан учир би санал нэг байна. Нийслэлийн прокурорын газар 2020.03.09-ний өдөр 66 тоот яллах дүгнэлт үйлдэж, намайг “2015 онд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Оюу толгой” ХХК-д давуу байдал бий болгон Монгол улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас хүнд хор уршиг учруулсан хэрэгт гүйцэтгэгч, хамжигчаар хамтран оролцсон үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр” тогтсон гэж бичсэн байгаа. Миний ойлгож байгаагаар мөрдөгчөөс надад 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуульд заасан ял сонсгож, Гэм буруугй гэдгийг нотлох эрх надад олгоогүй. 2015 онд Эрдэс Оюу толгой ХХК-д ажиллаж байхдаа ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл заасан гэмт хэргийн субъект нь би биш. Гэмт хэргийн гүйцэтгэгч нь ч биш. Би засгийн газрын шийдвэрийг л биелүүлэх ёстой. Засгийн газрын шийдвэрийг Бүх Монголын аж ахуй нэгж байгууллага компаниуд биелүүлэх үүрэгтэй. Нөгөө талаар намайг гэмт хэргийн хамжигч хэмээн үзсэн боловч, хэний үйлдсэн ямар гэмт хэрэг үйлдэхэд хэрхэн яаж дэмжлэг үзүүлсэн эсэх, хэний үйлдсэн ямар гэмт хэргийн ул мөрийг баллахаар хэнд, яаж урьдчилан амласан талаар яллах дүгнэлтэд огт заагаагүй, нэг ч нотлох баримтаар тогтоогдоогүй тул би өөрийгөө ямар нэг гэмт хэргийн хамжигч гэж үзэхгүй байна. Яллах дүгнэлтэд Д.Г нь 2015 онд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайд Сайханбилэгийн шийдвэрээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан, улмаар Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулснаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн. Би яагаад Ерөнхий сайдын  захирамжаар ажлын хэсэгт ороод, байгуулсан удирдамжийн дагуу гэрээний төслөө засгийн газар гишүүдэд танилцуулаад, засгийн газар нь хэлэлцэхдээ зарим нь дэмжсэн, зарим нь эсэргүүцэж байсан. Гэхдээ засгийн газар гэдэг чинь хэрэг эрхлэх газартай ямар нэгэн захирамж, тогтоолуудыг гаргахдаа өөрийн зүйлээ гаргадаг жамтай. Нэгэнтээ тамга тэмдэг бланк дээр гараад ирсэн захирамжийн дагуу би Дубайд очоод гарын үсэг зураад, дураараа очоод тэгнэ ингэнэ гээд зурсан биш. Зурах гэж байгаа баримт бичгийн төсөл, үр дагавар, үр ашиг тооцоо бүх модел загвараа засгийн газрын гишүүдэд танилцуулаад, тэр ч байтугай ирсэнийхээ дараагаар Улсын Их Хуралд 2 ч удаа танилцуулаг маягаар байнгын хорооны хуралдаанд ч ороод танилцуулаад явж байсан. Тэр үед хамгийн их дуулиан тарьдаг гишүүд нь хамгийн сайн уурхайн мэргэжилтэнгүүд Уянга, Ганбаатар нар байсан. Би тэр дундаа гайхсан. Хавтаст хэрэг эргүүлж байхад Уянгагын өгсөн гомдолын дагуу хэрэг үүсгэсэн гэсэн зүйл хүртэл байсан. Тэгээд би өнөөдөр яллагдагч болоод явж байгаагаа ойлгохгүй байна. Сайханбилэгийн үйлдэл нь зөв буруу эсэхийг би тогтоодоггүй. Илт хууль зөрчсөн гэдгийг би үнэхээр ойлгохгүй. Шудрага бус дарааллын хувьд ч би ийм зүйл гэдгийг хэлэх гээд байна. Д.Г намайг 2015 онд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрээр “Оюу толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан, улмаар санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна. 2013 оны засгийн газрын шийдвэрээр би компанийн захирлаар томилогдсон. Засгийн газрын 2011 оны тогтоол хавтаст хэрэгт байгаа. Эрдэс Оюу толгой ХХК-н дүрэм гэж байгаа, засгийн газараар батлагдсан. Би энэ дүрэмд заасан эрх мэдэл зорилго, тэр зохицуулалтын дагуу ажилсан. Ерөнхий сайд захирамжийн дагуу ажлын хэсэгт яагаад орсон бэ гэхээр 2011 онд Эрдэс Оюу толгой ХХК-г байгуулахдаа Монголын 34 хувийг хариуцаж, хөрөнгө оруулагч талтай энэ асуудлуудыг зохицуулах үүрэгтэй компани тийм учраас даргаа би оръё гээд гуйгаад орсон зүйл бол биш. Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай захирамжаар Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг надад манай толгой компани өгсөн. ТУЗ-ын шийдвэр нь гарсан. Ерөнхий сайдын захирамж байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл байна. Би яаж тэр бүгдийг хуурамчаар үйлдэх юм. Дээрээс нь энэ захирамжуудтай холбоотой олон зүйл байгаа. Тэр захирамж тэмдэглэлүүдийг бүгдийг 2019 оны анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байсан юм. Улс төржөөд хүчингүй болгож болно. Засгийн газрын Ерөнхий сайдын захирамжийг шүүхээс шийдвэр гарлаа гээд шууд хүчингүй болдоггүй гэж би ойлгож байгаа. Яагаад гэвэл тэр шүүхийн шийдвэрийг үндэслээд энэ захирамжийг гаргасан байгууллага нь тухайлбал засгийн газар өөрөө эсвэл дээд байгууллага болох Улсын Их Хурал нь хүчингүй болгодог болохоос биш аль 5 жилийн өмнө зурагдаад өнгөрсөн захирамжийг хүчингүй болгох нь ямар ач холбогдолтой юм. Хууль зүнй хувьл тэр захирамж одоо ч хүчинтэй гэж би ойлгож байгаа. Хамгийн гол нь намайг гарын үсэг зурж болно. Дубайд очиж болно гэсэн захирамжыг хүчингүй болгосон болохоос биш дубайн гэрээг хүчингүй болгоогүй. Эцсийн дүнтэй тийм муухай зүйл бол дубайн гэрээг хүчингүй болгох ёстой. Бүтэн 5 жил өнгөрөөд байхад, Улсын Их Хурлын хугацаа дуусаад дахиад нэг бүтэн жил өнгөрөөд байхад өнөөдөр яриад сууж байна. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 92-р тогтоолыг Улсын Их Хурал дахиад гаргасан. Оюу толгой шалгах ажлын хэсэг нилээн удаан ажиллаж байгаад даргаа хүртэл сольсон. Олон байр суурь өөрчлөгдсөн. Тэрбишдагвийн Улсын Их Хуралд өргөн барьж байгаа тайлангийн үгэн дотор байдаг. Энэ Оюу толгойн гэрээг шалгах явцад Авлигатай тэнцэх газраас зохион байгуулсан ажлын хэсэгтэй бид нягт уяалдаатай хамтран ажилсан. Шал ондоо 2 байгууллага. Нэг нь гэмт этгээдэд буруу зөв юм хийсэн үү? дунд нь идсэн үү? санаа байсан уу? байгаагүй юу гэдгийг Авлигатай тэнцэх газар шалгадаг болохоос биш Монгол улсын эдийн засгийг шалгадаг үндсэн байгууллага биш. Тэрбишдагва даргаар удирдуулсан Улсын Их Хурлын комисс Авлигатай тэнцэх газраас томилсон ажлын хэсэгтэй яагаад мэдээлэл өгж авсан бэ? Шал ондоо хуулиар зохицуулагддаг ажлыг нягт хамтран ажиллаж, манай шинжээчдийн бичиж өгсөн юмнууд Тэрбишдагвын илтгэл дотор байсан. Энэ нь өөрөө манай Монголын хууль, манай Монголын төрийн эрх баридаг дээд байгууллага Мега төслийг яаж үнэлж байна гэдгийн нэгэн жишээ энэ байна. Тэгэхээр бид 4 нийлээд бүлэг болоод байгаа нь эмгэнэлтэй болоод байна. Засгийн газар тухай хуульд Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана гэж заасны дагуу энэ захирамжууд гарсан бөгөөд засгийн газрын  тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дүгээр зүйлд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, иргэд туслалцаа үзүүлэх, гаргасан хууль ёсны шийдвэр, шуурхай даалгаврыг нь биелүүлэх үүрэгтэй гээд бичсэн байгаа. Тэгэхээр төрийн өмчтэй компанийн захирал миний хувьд хууль бус байна. Наад захирамж ямар аргаар хаанаас гараад ирсэн юм гэх эрх байхгүй. Намайг томилохоос өмнө Сэдваанчигийг Улсын Их Хурлын тогтоол биелүүлээгүйн төлөө ажлаас халсан. Энэ байдлаас би захирамжуудыг биелүүлсэн. Миний бие төрийн гүйцэтгэх дээд байгуулгаас ирсэн захирамжийг дээр дурдсан хуулийн дагуу биелүүлэх үүрэгтэй болохоос уг шийдвэр захирамж нь хуульд нийцэж байгаа гэдгийг шалгадаг, тогтоодог субъект нь биш юм. Мөн засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсэгт Засгийн газрын шийдвэрт Ерөнхий сайд гарын үсэг зурахын өмнө тухайн шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нотолсон байвал зохино. 33 дугаар зүйлийн 33.1 дэхь хэсэгт Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ. Түүний дотор 1 дүгээрт Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ талаар яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг зохицуулна. 5 дугаарт Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангана. 12 дугаарт хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулна. Заасны дагуу засгийн газрын хэрэг эрхлэх бүхэл бүтэн байгууллага засгийн газрын шийдвэрийг боловсруулж, хэрэгжүүлэлтэд дэмжлэг үзүүлж, шийдвэрийг хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нотолдог байгууллага байсаар байна. Би энэ үүргийг хэрэгжүүлдэг этгээд огт биш. Компанийн тухай хуульд зааснаар Эрдэнэс Монголд ХХК-н ТУЗ-с Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдсон хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх асуудлыг хянан хэлэлцэх шийдвэрийг шйидвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл надад Монгол улсад орж ирэх боломжтой байсан татвар ногдох орлогыг бууруулах, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, төр нийтийн ашиг сонирхолыг зөрчиж хүнд хор хохирол учруулах гэсэн санаа зорилго байгаагүй. Энэ талаар бусадтай үгсэн тохирох зүйл байгаагүй юм. Энэ тогтоолууд гарсны дараагаар сая 2019 онд Улсын Их Хурлаас Оюу толгой холбоотой дахиад нэг тогтоол гарсан. Энэ тогтоол дотор Тэрбишдагвын ажлын хэсгийн тайланг сонссоны дараа нилээн олон цагын хэлэлцүүлэг явсаны эцэст Дубайн гэрээг Монгол улсын эрх ашиг сонирхол хууль тогтоомжид нийцүүлэн сайжруул гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсад хууль зөрчсөн, болохоо байсан, зогсоох ёстой, бүрэн мөсөн өөрчлөх ёстой гэсэн заалт байхгүй. Нэмж хэлэхэд манай өмгөөлөгч нар хэлсэн. Гэмт хэрэг үйлдсэн байгаа бол тэр чинь огноотой, хаягтай байх ёстой. Дубайн гэрээний хувьд 5 жил өнгөрсөн. Хамгийн гол нь яагаад намайг ажилд орохоос өмнө 2010-2012 онд бүтэн 3 жил төлөөгүй татвар, алдагдсан бололцоо, төсөл зогсоод Монгол улсад хэдэн жилийн өмнөөс 2, 3 тэрбум доллар орж ирэх болоцоо байсан. Тэр бүх алдагдал, гарз хохирол, уршигийг Дубайгаас болсон гэдгээр өнөөдөр арын хавсралтын хүснэгт дотор над дээр бичсэн байгаа. Яаж тооцсон юм бэ гэдгийг хэнээс асуухаа мэдэхгүй байна. Би энийг ойлгохгүй байна. Тийм учраас би дүгнэлтэд эргэлзэж байна. Энийг дахин хянаж үзэж ойлгомжтойгоор тайлбарлаж өгөх болоцоогоор хангаж өгнө үү гэж шүүгчид хэлсэн юм. Хамгийн гол нь бүлэг хэрэг гэж байгаа бол бид нар үгсэн тохирсон бол яагаад 4 хүмүүсийн улсад учруулсан хор уршигууд нь өөр, өөр байдаг юм. Бүлэг юм бол нийлж нэг зүйл хийгээд тэрийгээ 4 хүн хуваагаад төлдөг баймаар юм. Яагаад нэг нь илүү, нэг нь бага, нэг нь дунд зэрэг байгааг би ойлгохгүй байна. Ямар аргачлалаар, хуулийн ямар зүйлээр тооцдог юм гэдгийг би ойлгоогүй гэдгээ хэлмээр байна. Ашиг алдагдалын хувьд бол би нэг зүйлийг хэлье. Оюу толгойд ашигтайгаар шийдсэн гэж тал нь ашигтай бол тал ашиг нь Монголынх байх ёстой. Ялангуяа манай татварын байцаагч нар мэднэ. Өртөг зардал хэтэрсэн тохиолдол энэ бол хэнд ч сайн биш. Гагцхүү тэр гарз хохиролын тодорхой хувь нь бас нөхөгддөг. Яагаад гэвэл хэтэрсэн зардалд Монгол улс өөрөө татвар оногдуулдаг. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний зүйл тэрнээс орж ирдэг. Яагаад энийг тооцдоггүй юм. Дахиад магадгүй өртөг зардал нэмэгдэх юм байна гэж хэлсэн. Өртөг зардал хэтэрэн болгонд Монгол улсын гаалиар орж ирж байгаа татварууд нэмэгдэнэ. Тэр хэтэрсэн өртөгт тохирсон татварууд манай Монгол улсын төсөвт орж ирнэ. Энийг бидний учруулсан гарз уршиг гэдэг зүйлээсээ хасаж тооцсон уу үгүй юу? Нэг үгээр ч хэлээгүй байсан. Өөрөөр хэлэх юм бол зах зухаас нь ярисан. Менежмэнтийн татвар, ашигт малтмалын нөөц ашигласны татвар, зарим нэг мэдэх мэдэхгүй зүйлийг дубайн гэрээгээр маш ашигтайгаар шийдсэн. 30, 40 жилийн дараа ашиглалтад орох уурхай. Энийг өнөөдөр 92 дугаар тогтоолоор дараа дараагийн засгын газар Улсын Их Хурлуудад тэр асуудлыг шийдэх бүрэн хангалттай хугацаа. Яагаад гэвэл 2010 онд ТЭЗҮ-ийн дагуу Оюу толгой төсөл 30, 40 жилийн дараа Монголын хувь хэмжээг 50 хувь болгоно гэсэн заалт байгаа. 40 жилийн дараа болох зүйлийг өнөөдөр бид хоорондоо муудалцаж, ярьдаг тийм асуудал байна уу? Манай шинжээч нар яаж энэ уршигийг тооцсон юм. Ямар жилийн алдагдалыг яаж хохирсон гэж өөрийгөө үзээд байгаа юм. 30 жилд үржүүлж тооцсон юмуу 70 жилд үржүүлж тооцсон юм уу? Энэ хүмүүсийн ярьж байгаагаар 100 жилийн настай гээд 100-д үржүүлээд байгаа юм уу? Ямар аргаар энэ тоог гаргаад байгааг би ойлгохгүй байна. Эрдэнэтийг бол би мэдэж байна. Манай аав хөрөнгө оруулалтыг нь шийдээд 1973 оноос 1978 онд ашиглалтад орсон үйлдвэр 15 жилийн дараа ногдол ашигаа өгж эхэлсэн. Ашигт малтмалын нөөц ашигласаны татвар гэж тэр үед байгаагүй зүйл. Тийм байлаа гээд Монгол улс сүйрчихээгүй байна. яагаад гэвэл Эрдэнэт хот боссон. Яагаад гэвэл макро эдийн засгийн том шийдэлийг нярав нягтлангийн байр суурьнаас дүгнэдэггүй юм. Эрүүгийн хэргээр дүгнэдэггүй юм. Цаг нь ирэхээр ардчилал Монголд гараад ирнэ. Зөвлөлт холбоот улс гэдэг нь бүр байхгүй болчихлоо. 30, 40 жилийн дараа зэс хэрэгтэй юм уу хэн мэдэж байгаа юм. Өнөөдөр дэлхий даяар халдварт өвчинтэй байна. Энэ өвчинтэй байх үед Монгол улсыг ганц чирж яваа зүйл Оюу толгой. Яагаад гэвэл алтны үнэ, зэсийн үнэ 6000 мянган доллар руу хүрч байна. Өнөөдөр өвчин гарсан ч гэсэн хилээр нэвтэрдэг нь Эрдэнэт, Оюу толгойн зэсийн баяжмал. Энэ байгаагүй бол бид өнөөдөр яаж амьдрах юм. Харин ч өнөөдөр макро эдийн засгаар манай хохирсон гээд байгаа сангийн яам ямар азаар энэ дубай 5 жилийн өмнө зурагдсан юм бэ? Өнөөдөр ийм үед байгаагүй байсан бол тог цахилгаанаа авч чадахгүй байдалд орох байсан. Хэдий шүүмжлэл дүүрэн байгаа ч гэсэн монголын эдийн засаг имй байж чадахгүй байх байсан. Энийг нягтлан бодох бүртгэлээр аргаар дүгнэж болдоггүй зүйл. Энэ олон ажилчидын гадны улс орнуудын туршлагыг энэ төсөлгүйгээр бид олж авч чадахгүй. Эрхэм шүүгч та олон талаас нь хараасай гэж хүсэж байна. Хуулийн үг үсэг гэдгээс илүү үзэл санаа гэж байдаг. Гагцхүү томоор харж ямар нэгэн буруу зөв хийсэн хүмүүсийг яллахаас илүү Монгол улсад ач тус өгж байгаа том төслүүдийг том өгөөжийг ирээдүйг ач холбогдолуудыг нь дүгнэж үг үсгээр нь биш утга санаагаар нь ханддаг байр суурийг барьж шийдвэрээ гаргаасай гэж хүсэж байна. Эцэст нь хэлэхэд нь яагаад ийм шийдвэр гарч байгааг ойлгож байна. Улс төр үргэлжилж байна. Хэдийн сонгуулиар бид нарыг барьсан, хорьсон зорилго биелээд, бүтсэн ч гэсэн олонхоороо улс төрийн ажил явдаг байх. Би хэлж мэдэхгүй байна. Ямар ч тохиолдолд шуурганы дараа намждаг, гэгээрдэг. Бидний амьдрал цааш үргэлжлэнэ. Оюу толгойтой холбоотой, дубайн гэрээгээр ч зохицуулаагүй зүйл олон байгаа. Амьдрал баян дахиад явна. 5, 10 жилийн дараа ямар зүйл болохыг бид мэдэхгүй байж хоосон тааж буудаж гэгээн ирээдүй гэж 30, 40 жилээр үржүүлж, ийм том муухай яланд унагаж хүмүүсийн ой ухаанд байхгүй зүйлийг бидэнд тохож байгааг шүүгч та зөв шийдэж өгнө гэж бодож байна. Би өөрийгөө ямар нэгэн гэм буруутай гэж үзэхгүй байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Би 2, 3 зүйл дээр тогтож мэдүүлэг өгнө гэж бодож байна. Сүүлийн 20 гаруй жил Мега төсөлд би 30-аад хөрөнгө оруулалтын төслийг удирдсан туршлагатай болсон байна. Тэр дундаа азийн улсуудад эрчим хүчний салбарыг барьж байгуулсан туршлагатай болсон байна. Тиймээс Мега төслийн зовлонг мэднэ. Хөрөнгө оруулалтын төслийг яаж хэрэгжүүлдэг вэ? ялангуяа хөгжиж байгаа эдийн засагт ямар зовлон жаргал байдаг талаар мэднэ. Тийм ч учраас Эрдэс Монгол компанийн захирлаар тавьсан байх гэж боддог юм. Тухайн үед Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд санал болгоод би ажлыг аваад хийсэн. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 1000 гаруй хүнтэй компаний удирдаж үзсэн, 10 хүнтэй компани ч удирдаж үзсэн. Тэр дундаа Монгол улсдаа эрчим хүчний салбарыг тэр дундаа сэргээгдэх Эрчим хүчний хувьсгалыг эхлүүлсэн. Би салхин цахилгаан станцыг гадаадын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан байдаг. 1000 ажлын байр бэлэн болгоод маш олон залуусыг ажилтай, орлогтой болгосон. Энэний дараа хагас тэрбум долларын гадаадын хувийн хөрөнгө оруулалт Монголд орж ирээд татвар төлөгчдийн нэг ч төгрөгөөр биш дандаа хувийн хөрөнгө оруулалтаар сэргээгдэх эрчим хүчний төлүүд хийгдсэн байдаг. Өөр салбарт дэд бүтцийн салбарт нилээн олон зүйл хэрэгжүүлсэн байна. Тэр дундаа зардалын хэтрэлт гэдэг зүйл асуудлууд байдаг. Тэр дундаа хугацаа хэтэрсэн зүйл байдаг. Тэрийг бол тэр үедээ зохицуулсан. Миний Узбект барьж байгуулсан цахилгаан станцийн төсөл байгаа. Анх 3 жилийн хугацаанд барьж байгуулна. 1.3 тэрбум доллараар барьж байгуулна гэсэн. 6 жил барьсан. 1.8 тэрбумын өртөгтэй боссон. Хөрөнгө оруулалтын том төслийг хэрэгжүүлэхэд асар олон зовлон байдаг юм.  Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд би Монголдоо ч бусад хөгжиж буй орнуудад хэрэгжүүлээд туршлагатай болсон. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн ажлын хэсэгт орж ажилсан гэдгээр яллах дүгнэлт үйлдээд би энд байна. Ерөнхий сайдын 2015 оны 94 дүгээр захирамж гээд байдаг юм. Тэрний хавсралтыг хүмүүс дурдахгүй байгаа. Энийг бас дурдах ёстой. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбогдуулан хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж нэг Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр болох үед Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хүлээн авсан Оюутолгой төслийн Техник, эдийн засгийн үндэслэл ордыг ашиглах нийт хугацаанд төслөөс олох үр өгөөжийн харьцаа (нэрлэсэн үнэ цэнээр Монгол Улсын Засгийн газар 53%, Хөрөнгө оруулагч 47%)-г тусгасан болно. Тус харьцааг төслийн бүх хугацаанд хэвээр хадгалах, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд цаашид шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөөг боловсруулах, 2010-2012 онд гаргасан зардлын хэтрэлт болон өмнө гарсан татварын маргааны асуудлыг заавал энэхүү яриа хэлэлцээг эцэслэхээс өмнө холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хамтран шийдвэрлэх, Хууль, эрх зүй, төсөл, санхүү, эдийн засгийн асуудлаар зөвлөгөө авах зорилгоор олон улсын хөндлөнгийн, нэр хүнд бүхий зөвлөхүүдийг авч ажиллуулах, Оюу толгой ХХК нь татвар, төлбөр, хураамжийг Монгол Улсад мөрдөгдөж байгаа жишгийн дагуу төлөх нь Хөрөнгө оруулагч талын гэрээгээр хүлээсэн үндсэн үүргүүдийн нэг гэж авч үзэн холбогдох арга хэмжээг авах, Хэлэлцээг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон ТЭЗҮ-ийн хүрээнд хийх, Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр аливаа урьдчилсан тохиролцоо, ойлголцол болон хэлэлцээрийн баримт бичигт гарын үсэг зурахгүй байх, Хэлэлцээний явц, Хөрөнгө оруулагч талаас тавьж байгаа санал, нөхцөлийн талаар Засгийн газарт тухай бүр танилцуулж, холбогдох чиглэлийг авч байх. Улсын Их Хуралд бид Засгийн газар, Ерөнхий сайд, сайд нарт ажлын хэсгийн хүмүүс бид албан ёсоор танилцуулагыг хийж байсан. 2018 онд Улсын Их Хурлын гишүүдэд албан ёсоор хийсэн танилцуулага байгаа. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөнд талууд Монгол улсын засгийн газар хувь нийлүүлэгчдийг төлөөлж Эрдэнэс Монгол ХХК, Эрдэс Оюу толгой ХХК, хөрөнгө оруулагч талыг төлөөлж Туркойз Хилл Ресурс, Рио тинто, болон Оюу Толгой ХХК нарын хооронд энэ баримт бичгийг байгуулсан байна. Бүтэц нь бол 8 бүлэг, 10 нүүртэй. Агуулга нь гэвэл хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд үр ашгийг хүртэх харицааг тогтвортой хадгалах зарчиыг үндэслэн өмнөх жилүүдэд хуримтлагдаад байсан хувь нийлүүлэгчдийн хооронд үүсээд байсан асуудлыг шийдвэрлэснийг цохон тэмдэглэж улмаар төслийг үргэлжлүүлэх тодруулбал нэмэлт санхүүжилт шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх тухай болно. Хамгийн гол нь Олон улсын нэр хүнд бүхий 20 банк санхүүгийн байгууллагаас дор хаяж 4.2 тэрбум санхүүжилтийг татна гэсэн байгаа. Зарчим нь Оюу Толгой ХХК-н хөрөнгө оруулагчид нь Монгол улсын хууль тогтоомжийг дээдэлж, үйл ажилгаандаа байнга мөрдөн ажиллах нь хөрөнгө оруулалтын гэрээний хүчин төгөлдөр болж байх үед Монгол улсын эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлийн хүлээн авсан Оюу толгой төсөлийн техник эдийн засгийн үндэслэлд туссан өгөөжийн харицаа, манай тал 53 хувиас дээш авахыг албажуулсан. Анх удаа албан ёсоор баталгаажуулсан байгаа. Боловсруулалт нь тус төлөвлөгөөний эхийг Монголын тал гардаж боловсруулсан бөгөөд санаачлага нь Эрдэнэс Оюу толгой ХХК-н тал байсан. Боловсруулах үе шатанд дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүдийн оролцоог хангах замаар төлөвлөгөөний төслийг Монгол улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээ болон Олон улсад түгээмэл мөрдөгдөг арилжааны гэрээнд харицуулан хянуулсан. Менежмэнтийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед 6 хувиас 3 хувь болгон бууруулсан. Жил бүр хамгийн багадаа 10 сая доллларын хэмнэлт. Төсөл хэрэгжих хугацаанд 1 тэрбум Америк ам долларын бодит хэмнэлт Оюу толгой ХХК-д бий болсон. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол улсад мөрдөгдөж буй жишгийн дагуу ирүүлнэ. Ингэснээр олон сар үргэлжилсэн маргааний нэг гол сэдэвт цэг тавина. Мөн өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн зөрүүг нөхөн төлүүлсэн. Нэрлэсэн дүнгээр 810 сая долларын орлогыг баталгаажуулсан. Монголын талаас шийдвэр гаргах хянах ажиллагаанд шууд оролцдог тогтолцоог шинээр бүрдүүлсэн. Тус хөдөлгөөний салшгүй нэг хэсэг албажсан. Тус төслийн санхүүжилт нь Монголын талын 34 хувийг огт хөндөхгүй. Өөрөөр хэлбэл хувьцааны санхүүжилт дэх 34 хувийг баталгаажуулах бөгөөд далд уурхай ашиглалтад орсноор хувь нийлүүлэгчдийн хүртэх шууд ба шууд бус өгөөд баталгаажсан. 2014 онд үүссэн татварын маргааныг Олон улсын арбитрын шүүхэд очилгүйгээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 30 сая долларын акт манай талд ашигтайгаар шийдвэрлэгдсэн. Төслийн санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын хүрээнд жил бүр дундажаар 1.2 тэрбум, нийтдээ 9 тэрбум ам долларын нэмэлт өгөөж манай улсад бий болно. Өмнөговь аймагтай хамтын ажилгааний гэрээ хийсэн бөгөөд жил бүр 5 сая ам долларыг орон нутгийн хөгжилд зарцуулахаар болсон. Дотоодын ханган нийлүүлэгчдэд давуу байдал бий болгох бөгөөд худалдан авах төсөл шалгаруулах үйл ажилгаанд Монголын талын хяналтыг нэмэгдүүлэх. Энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зурсаны дараа хөрөнгө оруулагч 30 хоногийн дотор 5 толгойн цахилгаан станцийн төслийн боломжит хөрөнгө оруулагч нарт баталгаа гаргаж өгнө. Цахилгаан худалдан авах гэрээ байгуулагдсанаар Оюу толгойн баяжуулах үйлдвэр нь эрчим хүчийг дотоодоос хангах нөхцөл бүрдэнэ гэж тухайн үедээ үзсэн байна. 2015 оны 09 дүгээр сар гэхэд Оюу толгой ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу зэс хайлуулалах үйлдвэрийн судалгааг боловсруулна. Монгол улс өөрийн зэс хайлуулах үйлдвэртэй болсноор тус төсөлөөс манай талд оногдох өгөөж эрс өсөхөөр байгаа юм. Энэ танилцуулагад мөн эрх зүйн үндэслэлүүдийг тайлбарласан байдаг. Улсын Их Хурлын тогтоолуудыг баримталж ажилсан. Тухайлбал Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоол. Энэ тогтоолд эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай гэсэн байдаг. 2015 оны 41 дүгээр тогтоол эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр гэсэн байна. Энэ тогтоолуудад Оюу толгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хүрээнд засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлэн ажилна. Оюу Толгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг засгийн газарт даалгасан байдаг. Монгол улсын Ерөнхий сайд 2015 оны 27 дугаар захирамжаараа Оюу толгой төслийн хэрэгжилт далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн асуудлаар яриа хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Мөн Ерөнхий сайдын 94 дүгээр захирамжаар тус ажлын хэсгийн удирдамжийг баталсан. Ажлын хэсэг нь удирдамжийн дагуу тухай бүр Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдэд танилцуулж байсан бөгөөд засгийн газар хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайдаас тухайн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг авсан. Тухайлбал Ерөнхий сайдын 2015 оны 99 захирамжаар хувь нийлүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал, Эрдэс Оюу толгой компанийн гүйцэтгэх захирлуудад оногдуулсан. Удирдамжийн биелэлтийг нягтлан үзсэний үндсэн дээр Ерөнхий сайд 123 тоот захирамж гаргаж, төлөвлөгөөг эцэслэн албажуулж, гарын үсэг зурхыг зөвшөөрсөн. Монгол улсын засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 13 болон 15-ны өдрийн, Мөн 05 дугаар сарын 15-ны өдрүүдийн хуралдаануудаараа Оюу толгой  төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт болон ажлын хэсгийн явцын талаар хэлэлцээд тухай бүр зохих шийдвэрийг гаргаж ирсэн байна. Монгол улсын Ерөнхий сайд Монгол Улсын Их Хуралд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөний талаар албан ёсоор таницлуулсан танилцуулага байгаа юм. Энэ талаар хэргийн материал дотор дурдахгүй байгаа тул би дурдах нь зүйтэй хэмээн бодож байна. Нэмж хэлэхэд би энэхүү удирдамжийн дагуу ажилсан. Манай ажлын хэсэг энэхүү удирдамжийг дагуу ажилсан. Энэ ажил бол 2013 оноос хийгдэж байсан ажил. 2015 оноос намайг энэ ажлыг хийгээд гүйцэтгэж Эрдэс Монгол гэж хамгийн том компанийн гүйцэтгэх захирлаар ажилаад, үйл ажиллагааг нь сайжруулаад орчин үеийн стандарт санхүү менежмэнтийн стандартыг нэвтрүүл гэсэн үүрэг өгсөний дараа намайг гүйцэтгэх захирлаар нь томилсон. Би тэр ажлыг 18 сарын хугацаанд хийсэн. Тэр хугацаанд хийсэн нэг чухал ажил бол Оюу толгойтой холбоотой ажил байгаа. Би энэ ажлыг удирдамжийн дагуу хийсэн. Би 2 жил гаруй шалгууллаа. Би энэ ажлыг хийхдээ ямар нэгэн хахууль авсан зүйл байхгүй. 2018 оноос эхлэн намайг шалгасан. Намайг ямар нэгэн хахууль аваагүй байна гэсэн хэрнээ чи Улсын Их Хурал, засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлсэн байна тэрэнд чиний буруу гэж хэлээд би энд байна. Улс орныхоо хөгжлийн төлөө, нийт иргэдийн эрх ашгын төлөө, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж гацсан байсан том төслийг, зарцаад байсан хөрөнгө оруулалтыг эхлүүлэх даалгавар биелүүлсэний төлөө өнөөдөр ингээд зогсож байгаадаа гайхал, харамсал, эгдүүцэл төрж байна. Оюу толгой хөрөнгө оруулалт бүтээн байгуулалттай холбоотой асуудал асар их маргаан дагуулсан мега төслийн хэмжээний зүйл байгаа юм. Энэ бол Монголдоо төдийгүй олон улсын хил давсан. Улс төр нийгэмийн адармаатай мэтгэлзээн болсон. Ер нь бол хөгжиж буй эдийн засаг ардчилсан нийгэмд бол байдаг л том төсөл. Ийм байгаа даалгавар биелүүлээд ийм ажлыг чи хийгээд ир гээд дарга надад даалгавар өгсөн байдаг. Энд сууж байгаа хүн болгон даргаасаа даалгавар аваад ажилаа хийж байгаа. Би бол яг тийм нөхцөлд ажилсан. Засгийн газраас, Улсын Их Хурлаас, Ерөнхий сайдаас бидэнд даалгавар өгсөн. Тэр даалгаврыг бид яг удирдамжийн дагуу биелүүлсэн. Энэ ажлыг сайн хэрэгжүүлсэн гээд 2015 оны Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнаж байсан. Компанийн захиралыг хүндэт өргөмжлөлөөр шагнадаггүй юм. Гэхдээ чи зогссон байсан эдийн засгийн асуудлыг сэргээсэн. Хөрөнгө оруулалтыг буцааж авчирсан учраас анх удаа компанийн захиралд засгийн газрын хүндэт өргөмжлөл өгч байгаа шүү гэсэн. Энэ ажлыг хэрэгжүүлээд ирэхэд Монголын бүх компанийн төлөөлөлүүд эдийн засгаа аварахад хамгийн чухал энэ л байсан. Та нар даалгавраа сайн биелүүлсэн байна. Эдийн засагтаа бол зөв шийдвэр гаргасан байна. Та нарт баяр хүргэе гээд угтаж байсан. Тухайн үедээ бид үнэхээр л зөв юм хийж байна гэдэгт итгэлтэй байсан. Одоо ч гэсэн энэ үйл ажиллагаа явж байгаа. Монгол улсад орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалтын 1 доллар болгоны 80 цент нь Оюу толгой  далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний санхүүжилтаас орж ирж байгаа. Үлдсэн нь эрчим хүчний салбарт орсон. Шинжээчийн дүгнэлт гэх зүйлээр биднийг буруутгаад байна. Өнөөдөр бол хэн гэдэг ямар шинжээч, ямар туршлагатай, ямар ажил эрэлж байсан юм, яагаад ийм дүгнэлтүүд гаргасан юм гэдгийг асууж амжаагүй байгаа. Шинжээчийн дүгнэлтээр бидний хйисэн эдний засгийн буруутгаад байгааг би нэг талаас эсэргүүцэж байна. Нөгөө талаас шинжээчийнхээ дүгнэлтийг сайн харах хэрэгтэй. Хуулийг илт гуйвуулсан, амьдралаас бодит бус тийм дүгнэлт хийсэнг ойлгохгүй байгаа. Би хууль зөрчсөн зүйлгүй. Хахууль аваагүй. Зөвлөхүүд энэ ажлыг бүгдээрээ Монгол улсын хуулийн дагуу хэрэгжсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд хүртэл байгаа. Энэ бүх бичсэн зүйлийг Монгол улсын хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ гэсэн заалт байгаа. Тэрнээс илүү бид яаж хуулийн хүрээнд ажиллах вэ? Энэ асуудлыг улс төрийн хэмжээнд тайлбарлаж өглөө. Албан ёсоор сүүлийн 5 жилийн хугацаанд ажил эрхэлж байх үедээ албан ёсны тайлбарыг хэлж байсан. Дараа нь хувь хүнийхээ тайлбарыг ч мөн өгсөн. Мөрдөгчид хүртэл байцаалтаа өгсөн байгаа. Бодит байдлыг яг л хэлсэн. 2 жилийн өмнө, 5 жилийн өмнө хэлж байсан зүйлс яг л ижилхэн байгаа. Ерөнхий сайд Сайханбилэг бидэнд даалгавар өгсөн. Засгийн газраар хэлэлцээд сайд нар нь шийдвэрээ гаргасан. Тэр шийдвэрүүдийг бид нар уншаад сангийн яам хийх ёстой ажлаа хийгээд, татварын ерөнхий газар нь хийх ёстой ажлаа хийгээд , хууль зүйн яам нь хийх ёстой ажилаа хийгээд дандаа эрх бүхий албан тушаалтануудын гаргасан шийдвэрүүдийг далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд тусгасан байдаг. Тэр заалтууд нь хууль зөрчсөн болоод байгааг би үнэхээр гайхаж байна. Яагаад эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан, засгийн газрын агентлагуудын яамдуудын гаргасан шийдвэрийг төлөвлөгөөнд тусгаснаараа бид хууль зөрчсөн болоод байгаа юм. Яаж тайлбарлавал ойлгох вэ?. Бид Ерөнхий сайдын үүргийн дагуу асуудлуудыг шийдсэн. Шийд гэсэн асуудлуудыг шийд гэсний дараа Монголдоо ашигтайгаар шийдсэн.  Тухайн үед тооцоогоо хийгээд үзэхэд 54 хувиас илүү өгөөжийг Монгол улс авахаа тохиролцсон байгаа. Тэр нь одоо хэвээрээ далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу Монгол улс хэзээ ч хөрөнгө оруулалагч талаас зэсийн үнэ 3 мянган доллар байсан ч 10 мянган доллар байхад ч хүртэл хамаагүй 54 хувийг авна гэдгээ тохиролцсон. Энэ бүх зүйлийг бид хэрэгжүүлсэн. Энэ зүгээр тохиолдлоор бид энэ ажлыг хийгээгүй юм. 30 жил зах зээлийн эдийн засгийг Монголд бий болгоход туршлагажсан хүн байна. Би өөрөө 20 гаруй жилйин туршлагатай байгаа. Өнөөдөр би гол хүсдэг хийх гэж байгаа ажил мөрөөдөж байгаа зүйл бол Монгол улс эрчим хүчний экспортлогч болно гээд эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлээд явж байгаа. Ийм ч учраас ерөнхийлөгч намайг эрчим хүчний сүлжээ байгуулах, Монголоос гадаадын улс орнууд руу цахилгаан эрчим хүч экспортлох ажлыг чи хэрэгжүүл гээд бие төлөөлөгчөөр томилоод ажлаа хийгээд явж байгаа. Би энэ ажлыг хийж чадна гэдгээ мэдэж байна. Зүгээр нэг ирээд хийдэг биш олон жилийн туршлага байдаг. Би азийн хөгжлийн банкинд олон улсын хамгийн том Монгол улсад санхүүжилт хйидэг байгууллагад ажиллаж байсан. Гадна дотны нилээд том хөрөнгө оруулалттай компанинуудын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 30 гаруй хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлсэн. Ийм туршлагатай болохоор намайг энэ ажлыг хий гэж томилсон байх. Тэр ажлаа би хуулийн дагуу хийж байсан гэв.

Шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Ер нь бол дубайн гээд бидний яллах дүгнэлтэнд бичсэн байна. Төр нийгмийн уур амьсгалыг өөрчилсөн ч гэдэг юм уу. Анхнаасаа дөнгөж зах зээл эхлэж байсан. Хамгийн том хөрөнгө оруулалт анх удаа орж ирсэн. Түүхэнд байгаагүй зүйл байсан. Анхнаасаа улс төржилт эхэлсэн юм. Энд байгаа 4 дотроосоо би ганцаараа хос мэргэжилтэй. Би геологийн доктор хүн. Геологийн салбарт шороо нүдэгжээс нь эхлээд дараа нь 6 жил захирлыг нь хийж байсан хүн. Дараа нь эрдэс баялагийн яам гэж байхад дэд сайд хийсэн хүн. Гэхдээ би Оюу толгойн гэрээ хэлэлцээрийн алинд ч орж байгаагүй. Эхлэх нь бол хүнд эхэлсэн. Ил уурхай Эрдэнэтэд 360 метр болж байна. Далд уурхай налайхад 120-180 метр рүү явж байгаад зогссон. Манайд бол далд уурхайн туршлага ч байхгүй. Тэр үед Оросын мэргэжилтэнүүд ажилладаг байсан. Манайх бол наана ил гардаг нүүрсийг зөөдөг байсан. Эрдэнэтийн уурхай бол 1973 онд хийгдээд 1978 онд ашиглалтад орсон. 15 жилийн дараа өгөөжөө өгж эхэлсэн. Өнөөдөр 41, 42 жил болж байна. Өнгөрсөн 2018 онд 40 жилийн ойг хийсэн. 40 жилийн ой хийгээд өнөөдөр Оюу Толгойн өгч байгаа татвараас 1.5 дахин бага байгаад байна. Өгөөжийн хувьд бол хөгжилийн хувьд харьцангуй ялгаатай зүйл байна. Би яагаад нийгмийн уур амьсгал яриад байна гэхээр прокурорууд, эрхэм шүүгч нар энийг ойлгоосой гэж хүсэж байна. Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотыг бариагүй юм. Манай Монголчуудын сэтгэхүйд ийм зүйл байдаг. Эрдэнэт үйлдвэр бол Оросын холбооны улсын эрдэнэтийн уулын баяжуулалтаас баригдсан зүйл биш. Оросын холбооны улсын тусламж буюу эдийн засгийн хамтын ажилгааны хүчээр байгуулсан хот юм. Гэтэл нийгэмд Эрдэнэт үйлдвэр байгуулагдаад Эрдэнэт хот байгуулсан юм шиг. Оюу толгой гэдэг гарч ирээд Өмнөговь гэдэг том хотыг барих ёстой гээд анхнаасаа нийгмиийн сүлжээгээр буруу асуудалд суусан. Улсын Их Хуралд байгаа хэдэн гишүүн байгаа.  Тэд хот барих ёстой л гэдэг. Уурхайгаа бүтэн ашиглах гээд байхад яаж тэнд хот барихав. Ийм юм эхнээсээ явсан учраас өнөөдрийг хүртэл яваад яллах дүгнэлтэд хүртэл төр нийгмийн сэтгэл зүйн гээд ороод явж байна. Энэ бас мэргэжлийн хүний хувьд хэлэхэд бид жоохон мэргэжлийн гэсэн баримжаатай хүмүүсийн хэсгийг бодох хэрэгтэй. Яагаад ингэж байна гэхээр шинжээч нарын дүгнэлтэд уншиж байхад миний өөрийн доктор болоход мэддэггүй зүйл байлаа. Магадгүй Эрдэнэт, Багануур 2-н хоорондын маргаан байсан бол бид шийдэж болох байсан байх. Хилийн цаана байгаа асуудалд нийгмийн сэтгэл зүйн жолоодлогоор явах бол хэцүү. Тэр гэрээнд оролцоогүй учраас надад мэдэх зүйл байхгүй байна. Хэрэг анх үүсэхэд намайг сагс тоглож байхад дуудсан. Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар асууя гээл тэр дор нь яллах дүгнэлт үйлдээд явсан. Тэгээд хорих 461-р анги руу явуулсан. Би гайхаад байна. 5-6 том байгууллага удирдсан. Анх эхлээд байгуулахад 10 сая төгрөгний газар аваад бүх салбартай нь даргалаал өгсөн. Дараа нь татварын дарга эрдэс баялагийн дэд сайд, Тагнуулын Ерөнхий Газрын даргаар томилогдон 3 жил ажилласан. Бүлэглэн гээд байгаа юм. Энэ талаар хамгийн сайн мэддэг хүн нь би. Монгол улсын эсрэг яаж бүлэглэн ажилладаг, Монгол улсын Үндэсний Аюулгүй байдалд яаж хохирол учруулдаг, хэн юу гэж хэлдэг, асар олон том Монгол улсын эрх ашгийн төлөө та нарт мэдэгдэхгүй агуу зүйлүүдийн ардаас өдөр шөнөгүй явж байсан. Надад нэг ийм хэрэг тохиолдоод Нямдорж гишүүн хэлэхээр нь би шийдсэн юм. Яг ийм зүйл болоод байгаа. Намайг Тагнуулын Ерөнхий Газарт дарга болоод ирсэн чинь 6 сэтгүүлчийг шоронд хийсэн. Тэгээд бас хэдэн нөхдүүдийг барьж хийгээд 1 жил гаран болгосон байсан. Нямдорж сайд Улсын Их Хурал дээр дуудаад ийм зүйл яваад байх юм чи нэг үзэг цаас нийлдэг хүн байна тэр хэдэн сэтгүүлчдэд үзэгнээс өөр зүйл байхгүй. Эрүүгийн хууль орноосоо урвасан төр эргүүлсэн зэвсэгт бүлэглэл зохион байгуулсан гэдгээр хэрэг тулгаад байсан. Тэгээд эргээд шалгаад үзсэн чинь нэг нөхөр хятад нөхөртэй яриад Монгол хятадын түүхийн тухай кино хийе гээд хөрөнгө оруулагч олж ирээд дараа нь хэдэн жүжигчин олоод киногоо эхлэх гэсэн чинь нөгөө санхүүжилтаа булаацалдаад эхэлсэн. Эхлээд кино хийх гээд цэргийн хувцас цуглуулаад, хуучны буу цуглуулаад явж байхдаа хоорондоо маргаад санхүүжилт олж ирсэнийгээ нөгөө нөхдүүд нь энэ буу зэвсэг цуглуулаад зэвсэгт бүлэглэл зохион байгуулаад Эрүүгийн хууль эх орны эсрэг зохион байгуулалттай зүйл хийх гэж байна гээд баахан зүйл гаргаад өгсөн. Тэгээд 1 жил 6 сар хатсаны дараа би сулласан. Дараа нь кино хийх талаар ярьсан чинь нөгөө хүн нь мөнгөө аваад явсан байсан. Бүлэглэн гэхээр болгоомжтой хандах хэрэгтэй. Би бүлэглэн гэхээр сэрдхийсэн бодол төрж байна. Гэтэл би Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг энэ гэрээг хийхийн тулд Эрдэнэс Монгол, Эрдэс Оюу толгой дээр ажлын хэсэг гарсан, Уул уурхайн яаманд Жигжид сайдаар ахлуулсан ажлын хэсэг бүтэн жил ажилласан байдаг юм. Ингээд засгийн газрын хуралдаанаар ороод шийдвэр гарсан байдаг. Засгийн газар 3 удаа хуралдаад 2 удаа нээлттэй, 1 удаа хаалттай хурал болсон. Энэ хурлуудад манай Татварын ерөнхий газраас нэг ч хүн суугаагүй, нэг ч зүйл асууж байгаагүй. Нэг ч санал оруулж байгаагүй. Тэгээд шийвэрүүд гараад явсан. Далд уурхайн бүтээн байгуулалтаар намайг дуудсанд би их гайхаж байна. Нэг ч удаа оролцож байгаагүй. Албан бичиг яриад байгаа юм. 04 дүгээр сарын 15-нд өгсөн нэг албан бичиг 05 дугаар сарын 15-нд өгсөн нэг албан бичиг. Би хэзээ ч Засгийн газарт бичиг өгөөгүй. Засгийн газарт би санал ч оруулаагүй бичиг ч өгөөгүй. Оюу Толгой  ХХК бол 3, 4 дахин ийм хамтарсан, нэгэнт Монгол улсад хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн тогтвортой байгаа хууль биелүүлж байгаа газрын хувьд татварын ерөнхий газартай хамтран ажиллах заавар гаргая гэсэн юм. Тэгэхээр нь бид хууль журам мөрдөнө, татварын хуульд байгаа хамтарч ажиллахад бэлэн гэсэн зүйл явуулсан. Дараа нь бичиг ирсэн Оюу Толгой бичгийн хариуд хавсралтай бичиг явуулсан юм. Энэ дотор агуулгууд бол татварын хуульд заасан байдаг. 2009 онд татварын гэрээ байгуулагдахын үеэр татвар хуульд өөрчлөлт ороод тухайн үед мөрдөж байсан хуульд оруулаад тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээгээр шийдэгдсэн зүйл үйлдээд тухайн үед мөрдөгдөж байсан татварын хуулийн дэглэмийг хадгална гэсэн хууль орсон. Тэрнээс хойш ямар ч хууль Улсын Их Хурлаар өөрчлөгдөөгүй учраас энэ хууль л явах ёстой. Энэ хуулийг зөв ойлгох тал дээр харилцан ойлголцох хэрэгтэй гэсэн загварууд ирсэн юм. Энийг бид эхний ээлжинд хүлээж аваагүй. Тэгээд би Бадрал даргад энэ асуудлыг судалж шийд, гэрээгээ үз гэж цохож өгсөн. Тэгэж явж байгаад нилээн нарийвчилж байгаад бичиг явуулсан. Түүнээс би Оюу толгойг давхар татварын гэрээ хийе энэ болохгүй гэж Улсын Их Хуралд нэг ч зүйл хэлж байгаагүй, нэг ч санал хүргүүлж байгаагүй. Сангийн яаманд ч мөн санал хэлж байгаагүй. Энэ асуудалд яллах дүгнэлтэд 406.5 тэрбум гээд шинжээч бичсэн тэрийг энэ дээр тавьсан явж байна. Энэ давхар татварын гэрээгээр мөрдөгдөөд явж байгаа зүйл. Одоо ч гэсэн энэ хууль үйлчлээл явж байгаа. Оюу толгойд хүргүүлсэн бичиг би ямар нэгэн тушаал, захирамж гаргаагүй, бүх татвар байгууллагууд мөрд гэсэн журам гаргаагүй. Өөрөө татварын хууль өөрчлөгдөнө гэдэг чинь бүх яамнаас санал аваад сангийн яаманд боловсрогдоод засгийн газараар ороод Улсын Их Хурлаар ороод тэдэн сарын тэдний өдрөөс мөрдөнө тэр хүртэл энэ татвар зориулсан тийм тийм журам мөрдөнө гэдэг. Би нэг ч татварын асуудлыг буруугаар мөрд гэсэн зүйл байхгүй. Бид зөвхөн байр суурь илэрхийлсэн бичиг өгсөн. Монгол улсын татварын байгууллагад 75.000 аж ахуй нэгж байсан. Тэр дундаасаа үнэ тогтворжуулах гэрээтэй 2 газар байгаа. Тэрний нэг нь Оюу толгой юм. Баяжуулах үйлдвэрийг 2012 онд ашиглалтад орж 2013 онд хүчин чадлаараа эхэлсэн байтал үйлдвэрлэлийн барилгын ажлын гүйцэтгэж дуусах хугацааг 2017 он хүртэл хойшлуулсны улмаас татварын хөнгөлөлт гэж байна. Би барилгын ажлыг хойшлуулах эрх байхгүй. Би тэр гэрээг хойшлуулах эрх байхгүй. Надад тийм эрх байхгүй. Энэ тогтворжуулсан гэрээ чинь ойлгох хэрэгтэй байгаа юм. Энэ тогтворжсон заалтыг Монгол улсын татварын хуулиас авмаар байна. Магадгүй өнөөдөр би татварын ерөнхий газрын дарга энд зүгээр нэг хүний татварыг шалгаагүй, акт тавигдаагүй, дүгнэлт бичигдээгүй зүгээр нэг байгууллагын хүний тавьсан тоогоор татварынхан энд яллагдаад зогсож байна гэж юу гэсэн үг вэ?, Монгол улсын санхүүг гадаад дотоод суурьтайг ганц санхүүг бүрдүүлж байгаагийн хувьд татварын ерөнхий газар чинь аль байцаагчаа явуулах уу захирамж гаргана, удирдамжийг нь батлана, тэгээд оруулна, дараа нь хэд гарч ирсэн юм. Хэд нь үнэн бодитой юм, хэд нь баримт нь дутуу юм, хэд нь биш юм, энийг нь шалгасны дараа тогтоох ёстой. Энийг шинжээчийн дүгнэлтээр тавьсан явж байгаа. Дараагийн зүйл нь бас яг л ийм. Одоо ярьж байгаа зүйл нь тэр бичигт байгаа. Монгол улсад байрладаггүй оршин суугч бус татвар төлөгчийн Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна гүйцэтгэхэд үзүүлсэн ажил үйлчилгээний орлогыг тодохойлохдоо тухайн ажил үйлчилгээг зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэр дээр биечлэн үзүүлсэн эсэхийг шалгуур болно гэж байгаа юм. Гэтэл хууль өөрчлөөд татвар өөрчилсөн тухай яриад байгаа байхгүй юу. Нэг ч татварын тоо өөрчлөхгүй. Нэг ч хууль өөрчлөгдөөгүй. Энд Улсын Их Хурлаар орсон татварын заалт байхгүй. Яамаар орсон зүйл байхгүй. Журмын зүйл ч байхгүй. Би яагаад шалгуурыг дотоодын болгоно гэхээр Монгол улсад мөрдөгдөж байгаа энэ хөрөнгө оруулалтын тогтворжуулсан гэрээнүүдийг Монгол улсын татвараас салгах хэрэгтэй. Салгаад Засгийн газрын дэргэд тогтвортой байдлын гэрээтэй газруудын тусдаа байгууллага байгуулахгүй бол Монгол улсын эрх ашигт хамгийн хортой зүйл болоод байгаа юм. Ялангуяа сүүлийн үед хөрөнгө оруулалттай хамтарсан компаниудын хувьд ялгаварлан гадуурхах зүйл нэг байгаад байна. Энэ яг гаалийн ерөнхий газар гэж байгуулагдаад 1990-1996 он хүртэл яг ийм маргаан яваад 1995 оны төгсгөлд хууль баталж байж цэгцэрсэн нэг асуудал байдаг. Анх гаалиар 1990 он гээд задгай бүгд орж ирсэн. Гадаадаас 100 саяар авсан машиныгаа Монгол улсын хил дээр ирээд би 5 саяар авсан. Манайд барих зүйл байхгүй. Хөөрхий гаалийн байцаагч нар очоод 100 саяын машин гэж хэлдэг байсан. Тэгэхэд 5 саяар л авсан гэдэг. Тэгээд нэг 7 сая гэж тохироод орсон болоод гардаг байсан. Сүүлд хууль гараад гаальтай холбоотой агентууд гараад мэдүүлгийг нь тусдаа бөглөдөг болгоод дараа нь гаалийн жишиг татварын үнэ гэж дэлхий нийтийн үнэ гаргаж ирсэн. Дэлхий дээр 5 жил явсан Ланд-200 ийм үнэтэй байна. Та ийм л машин авчирсан байна. Одоо таниас ийм мөнгө авна гэдэг байсан. Хэдий бага тогтоосон ч гэсэн энийг авна. Тэрбишдагва гишүүний шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд 2 их наяд орчмын зарлага гэж гарч ирээд байгаа. Илүү зарлага, нэмэгдсэн зарлага, Энэ зарлага яаж гарч ирээд байна гэдэгт би сая хууль Ажлын үнэлгээнд илүү зарлага гэж гарч ирж байна гээд би хавтаст хэргүүдтэй танилцаж байхдаа би надад хүн хэлсэн. Энэ хэрэгт холбогдохоос өмнө намайг Тагнуулын Ерөнхий Газарт байхад ирсэн мэдээ. Монгол улсад хийгдэж байгаа Оюу толгойн энэ асуудал зарлага Монголд өсөж байна гэдгийг хэлсэн. Анх эхлээд Оюу толгой компани манай улсад орж ирэхэд 2009 онд бүх хөрөнгө нь гадаа байсан. Одоо Оюу толгойн хөрөнгийн 80 хувь нь Монголд ороод ирсэн. Тэгэхээр бид зах дээр байгаа махыг Оюу толгойн зарчмаар олон улсын стандартаар нийлүүлнэ гэсэн нэг үгтэй. 3.000 төгрөгний махыг чанартай сайн мах авна гэж хэлээд тэнд 9.000 төгрөгөөр өгдөг. Бүх үний өсөлт Монголд байдаг. Тийм учраас би засгийн газрын дэргэд энийг байгуулаад гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулж тэдэнд боломж олгож байгаа бол Монголын зах зээл хэрэгжиж байгаа үнийн жишиг гаргах ёстой. Ийм шалгуурыг бий болгоно гэсэн үүднээс хэрэглэдэг юмнуудаа дотооддоо тодорхой болго гэсэн зүйл яриад байна. энэд бол янз бүрийн хуульд өөрчлөлт оруулаагүй. Энэ шалгуураар өнөөдөр татвар аваагүй. Татвар хууль биелүүлж байгаа манай байцаагч нар энэ хуулиа л дагадаг. Дараагийн нэг асуудал нь 2000 оны эхээр Нидерланд улсын давхар татварын гэрээтэй байж байгаад 2013 онд Монгол улсын санаачлагаар цуцлагдсан. Энэнээс хойш авах ёстой гэсэн байна. яагаад гэвэл татварын хуульд хөрөнгө оруулалтын гэрээг тогтворжуулсан учраас тухайн үеийн татвараар тогтоворжуулсан засгийн газар, Улсын Их Хурлын шийдвэртэй учраас нөгөөх чинь дахиад хамаарахгүй. Энэнээс хойш ямар ч хуульд өөрчилсөн энэ заалтыг өөрчлөхгүй бол Оюу толгойд ашигтай болоод байгаа юм. Тийм учраас энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Яллах дүгнэлт 3 тоо тавьсан байна. Энэ талаар ямар ч баримт байхгүй байна. Надаас хойш татварыг аваагүй талаар бичсэн байсан. Би байхгүй юм чинь тэрийг авах ёсгүй. Энэ хэдэн тоо чинь ямар ч баримт  алга. Хэрвээ хүн мэдэж байж болно. Төсөөллөөр эднийх нэг ийм татвар нуугаад байна гэж байгаа бол татварын мэдээллийн төвд өгөх хэрэгтэй. Бид мэдээллийг нь аваад дор нь шалгалт ороод танайх ийм татвар нуусан байна гээд гаргаад ирнэ. Дараа нь юу гэхээр 2010-2012 оны татварыг нь тавиад 130 сая доллар тавигдсан байсан. Намайг очихоос өмнө тавигдаад, маргаан таслах зөвлөлөөр ороод энэ бол татвар тавих боломжгүй зүйл байна гээд маргаан таслах зөвлөл шийдвэрлэсэн байсан. Тэгээд шүүх дээр очсон байсан. Маргаан таслах зөвлөлийг татварын дарга яагаад өөрчилж болдоггүй гэхээр тусгай комисс байдаг. Сангийн яамнаас 3 хүн, татвараас 3 хүн, хууль зүйн яамнаас, мэргэжлийн нягтлан бодох бүртгэлээс, татвар төлөгчдийн төлөөлөл гээд ороод шийддэг учраас тэнд хэн нэгэн тэрийг өөрчлөх эрх байхгүй. Тэгээд шүүх дээр очоод шийдэгдсэн. Харин маргаан таслах зүйл нь тэрүүгээрээ шийдэгдээд явсан.  Харин засгийн газар нэг үүрэг өгсөн байсан нь үлдэгдэл мөнгийг маш яаралтай оруул яг тэр татвар дээр маргаан үүсгэхгүй болго гэсэн. Тэгж 30 сая долларыг 3 хоногийн дотор оруулсан. Энэ дээр зөв хийх гэж байгаа юм шиг буруу гаргалгаа хийгээд байвал бид Оюу толгойд идүүлсээр байх болно. Сэтгэхүйн хувьд би хэлэхэд Ерөнхий сайд намайг дуудсан. Би 2-3 удаа дуудсан гэдгийг мэдүүлэгт өгсөн. Эхний дуудсан өдөр би Сайханбилэг сайдтай маргасан. Тэр талаар Сайханбилэг сайдын мэдүүлэгт байна лээ. Татварын янз бүрийн асуудал байж болох уу гэсэн би үгүй гэсэн. Яагаад үгүй гэхээр Оюу Толгойгоос зөндөө санал очсон байна. Тэр заавар журмыг нь батлаад мөрдүүлээд явбал гэхээр нь би үгүй гэсэн. Мөрдөж болохгүй энэ олон татварын хөнгөлөлт үзүүлчихээд гадаадын ганцхан компанитай захирамж гаргаад, шаардлага гаргаад байх хэрэггүй гэж хэрэлдэж гарсан. Дараа нь яах аргагүй хөрөнгө оруулалт хэрэгтэй далд уурхайн бүтээн байгуулалт явах шаардлагатай байна. Тэр үед ямар онцлог байсан гэхээр эдийн засаг яг 2009 он шиг байсан. Яагаад гэвэл 6 мянга гаруй дээр төсөвлөж байсан зэс 4.100 дээр унаад 3 сарын цалин тэтгэврийг Эрдэнэтийн 10 сарын татварыг зээлж авчирч хийгээд 4 сарынхыг онцгой албан татвар төлдөг архины үйлдвэрээсээ зээлээд 5 сарынхыг хаанаас зээлж хийх вэ гэдэг ийм улаан данстай Эрдэнэбат сайд бид нар ярьж суусан ийм л цаг хугацаа байсан. Тийм учраас ингэж явж байсан юм. Зөв ойлголттой баймаар юм байна гэж үзэж байна. Тэрнээс биш би Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ гэх зэргийг сайн сайхан болсон талаар бол надад мэдлэг байхгүй. Дараагийн асуудалд бид бүлэглэсэн ямар ч зүйл байхгүй. Намайг дуудаад Оюу Толгой ийм асуудал тавиад байгаа юм байна татварын асуудал гээд ороход Ерөнхий сайдын өрөөнд Б.Б, Д.Г 2 сууж байсан. Ийм байна тэр бичиг харж үзээж гэсэн. Тэр бичгийг нь ямар ч байсан үзье гэхэд өөрөө Оюу Толгойг нэг сонсох хэрэгтэй гэсэн. Тэгээд уулзъя хаана уулзах уу гэж ярьж байгаад эдний дээр уулзсан. Тэр хүртэл би Б.Быг таньдаггүй байсан. Тэгж л танилцаж байсан болохоос биш ямар ч бүлэглэн байхгүй. Тэгээд маргааш нь Б.Бд үүрэг өгөөд уулзалтыг бэлтгэ гээд эдний дээр очсон. Сангийн яам ч оролцсон. Манай байцаагч нар ч оролцсон. Нөгөө талаас ганцхан зүйл хэлсэн нөгөө бичгээ энд тавьчихаад энийг л шийд захирамж гаргаад өгчих тушаал гаргаад өгчих гэсэн. Би үгүй гэсэн энэ 2 сонсож л байсан тийм зүйл байхгүй гэсэн. Бүр сүүлдээ уур хүргэсэн үг хэлсэн.  Засгийн газар дэмжээд байхад та яахаараа ингэдэг юм гэсэн. Тэр талаар би нэг л үг хэлсэн. Та нар битгий тийм юм ярь, тийм агуу байсан бол Канадад очоод ашигт малтмалаа олборлохгүй яасан юм бэ? Канадын татварын хууль чинь 40-60 хувийн оронд байдаг. Манайх 20-24 хувийн хооронд байдаг. Та нар ч гэсэн Канадын татварын даргыг нэг газар авчираад загнадаг гэж бодож байна уу, тийм зүйл байхгүй гэж хэлээд ширээ нүдээд гарсан. Дараа нь татвар дээр ирж уулзаарай гээд гарсан. Ийм юм болж байж эцэст нэг ч тушаал гаргаагүй. 2 компаний хооронд өгсөн бичгийн хариуг өгсөн ийм л зүйл байгаа юм. Гэтэл өнөөдөр дубайн гэрээнд оролцсон, нөлөөлсөн гэх юм. Надад тийм зүйл байхгүй. Та нарт мэдэгдэхгүй надад өгсөн Тагнуулын Ерөнхий Газрын дарга байсны хувьд хатуу тангараг дээр зурсан байдаг юм. Би тийм зүйл хийх эрхгүй. Та нар тэрийг бас бодох хэрэгтэй. Би ийм зүйлсийг хийгээгүй. Тийм учраас Ерөнхий сайдын гаргасан Засгийн газрын удаа дараагийн шийдвэрийн хурал дээр манай татвараас нэг ч хүн байгаагүй. Нэг ч зүйл асуугаагүй. Бид нэг ч цаасаар, нэг ч амаар дубайн гэрээтэй холбоотой зүйл яриагүй. Харин засгийн газар хуралдаад 2 шийдвэр гаргасан тэр нь ирсэн. Ирэх болгонд нь би харъяа газар руу нь цохолт хийж өгдөг. Жишээлбэл тайлан хүлээн ав гэсэн зүйлд Эрдэнэбат сайд бид 2-т үүрэг өгсөн байсан. Тэр засгийн газрын шийдвэрийн булан дээр нь Энхбаяр даргад татварын дэргэдэх газрын тусдаа том 400 газраа хариуцсан сангийн яамтай хамтарч шийдэж байдаг газар байдаг. Тэрний дарга Энхбаярт ийм шийдвэр даалгасан учраас энийг судалж шийд л гэсэн хариу цохож өгсөн. Өөр нөлөөлсөн янз бүрийн зүйл байхгүй. Би энэ хэрэгт гайхаад байна. Намайг 2 жил гаран ингэж явуулаад, дунд нь зөндөө л зүйл болсон, эрүүл мэндээр ч хохирлоо Солонгос 6 удаа явж хичнээн эмчилгээний зардал гарсан.  Энэ хэрэгт ингэж хамаагүй. Ийм байдалд өнөөдрийг хүртэл явуулахааргүй байсан юм уу даа гэж бодож байна. Би өөрөө олон хууль уншиж, олон хүний, олон Монголчуудынхаа эрх ашгийг гадны халдлагад өртөхөөс хамгаалж өдийг хүртэл нойр хоолгүй явж хууль эргүүлж байсны хувьд тиймэрхүү л санагдаад байгаа юм. Ер нь шинжээчийн дүгнэлтэд их анхаарах хэрэгтэй. Өнөөдөр ч гэсэн шинжээчийн дүгнэлтийг харахад үнэхээр дутуу юм их байна. Мэргэжлийн бус хүн, Мэргэжлийн бус байгууллага, төсөөллөөр явдаг хүмүүс мэргэжлийн хүмүүсийн хийдэг юмыг бичнэ гэдгийг бол ямар том алдаа байдгыг би харж байна. Зарим нэг манай татвар байцаагч нарын дүгнэлтүүд зөв санаа гарч ирсэн байна. Шинжээчийн дүгнэлтэд шүүгч та, манай прокурорууд анхаарал хандуулах хэрэгтэй юм байна гэж анзаарагдсан. Татварын хуулийг буруу тайлбарласнаас болж хохирол учруулсан гээд байгаа. Татварын хууль бол Үндсэн хууль биш салбарын хууль юм. Татварын хуулийн 15 дугаар зүйлд татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах гээд байдаг. Бид татварын хуулийг өөр улсын хэлээр тайлбарлаагүй. Тэнд ердөө шалгаруулалтыг л нэг тийш нь гаргая гэсэн зүйл өрнөсөн болохоор татварын гажсан илүү дутуу үгээр тайлбарлаагүй хуулийн дагуу л бичсэн. Тэрнээс би Оюу толгойн гэрээ, тогтворжсон гэрээний заалт гэх мэтийг өөрчилсөн зүйл байхгүй. Тийм учраас би өөрийгөө хэрэгтэн гэж үзэхгүй байгаа. Тийм учраас шийдвэр гаргаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Энэ өдрийн мэнд хүргье. Эрхэм шүүгчээ, прокуроруудаа миний хувьд  Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт намайг 3 үйлдэлээр гэм буруутай гэж үзээд 2002 оны эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 гэдэг зүйлээр зүйлчилсэн гэж ойлгож байгаа. Надаас мэдүүлэг аваагүй. 2018 оны 04 дүгээр сарын 05-нд намайг анх гэрчээр дуудахад далд уурхайн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар бид нараас гэрчийн мэдүүлэг аваад явж байхад шал ондоо зүйл асууж байсан. Энэ 3 зүйлийн нэг нь тэр биечлэн ирсэн гэдэгт Оюу толгойн тайлбарын талаар тодорхой асууж байсан. Тэрнээс бусдыг асууж байгаагүй. Тэгээд 04 дүгээр сарын 09-нд намайг яллагдагчаар татаад намайг хорих 461-р ангид саатуулаад, яллагадагчаар татах үед өгсөн тогтоол дээр нь ондоо зүйл байсан. Энүүгээр явж явж байгаад 2 жил гаран явж байгаад сая 03 дугаар сарын 05-нд огт ярьж байгаагүй зүйлээр үйлдлийг нь өөрчлөөд шинээр 2 үйлдэл гаргаж ирээд нэгийг нь болиод ганцхан яллагдагчаар татах тогтоол танилцуулаад танд хэлэх зүйл байна уу гэсэн мэдүүлэг авсан. Би өмгөөлөгчтэйгээ очсон байсан. Би энд гомдолтой байна. намайг 2 жил ийм байдалтай байлгасан хэрнээ дараа нь гэнэт өөрчилж байгаа чинь яаж байгаа юм. Би энийг дараа нь бичгээр гомдолоо өгнө гэсэн. Таны эрх тийм байгаа болно гэж хэлээд гараад явсан. Энэ бол 4 дэх өдөр болсон асуудал, 1 дэх өдөр нь прокурорын газраас таныг дуудаж байна. Яллах дүгнэлт үйлдсэн энэтэйгээ танилц гээд надад 140 хуудас материал өгсөн. Өнөөдөр анх удаа мэдүүлэг өгж байгаа тул дэлгэрэнгүй тайлбарлах гэж хичээе. Яллах дүгнэлттэй холбоотой биеийн байцаалттай холбоотой яригдаж байсан 2010-2011 онд Делойтт Онч Аудит компанид, 2011-2013 онд Татварын удирдлага, хамтын ажиллагааны газарт тасгийн дарга, хэлтсийн даргаар ажиллаж байсан гэжээ. Би Делойтт Онч компанид 2010-2011 оны хугацаанд ажиллаж байгаагүй. Би 2012 оны 7 сараас 2013 оны 2 сар хүртэл ажиллаж байсан. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Миний үндсэн мэргэжил бол би татварын эдийн засагч хүн. Би 1999 оны 02 дугаар сараас татварын ерөнхий газарт ажиллаж эхэлсэн. Би эдийн засагчаасаа эхэлсэн. 2003 оны 2 сард би Татварын удирдпага, хамтын ажиллагааны хэлтэс, тэр үед Үндэсний татварын ерөнхий газар гэж байхад би орж байсан. Шилжиж очиж байсан. Тэндээс би тасралтгүй ажилласан. Зөвхөн тэр хэлтэст байхдаа тэд нарын хуулийн шинжлэлийн ажлын хэсэгт орж ажилдаг. Татварын талаасаа сангийн яамтайгаа хамгийн ойрхон хамтарч ажилдаг, татвар хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сангийн яамтайгаа хамтарч ажилдаг нэгжийн хүрээнд бид 2007 оны татварын хуулийн шинэчлэлт 4 10 шинэчлэлт гэж ярьдаг. 2008 оны татварын хуулийн шинэчлэлт,  сүүлд 2015 онд Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуулийн ажлын хэсэг, Нэмэгдсэн өртөгийн албан татварын хууль, сая татварын хуулийн 2 дахь шатны шинэчлэлт энэ болгонд би орж ажиллаж байсан. Тийм учраас би хуулийн төслөөс эхлээд яаж Улсын Их Хурал гээд бүх шатанд нь ажиллаж явж байсан. Тэр талаар би гадарлана. Тэр байтугай би зөрчилийн хууль Эрүүгийн хуульд ажиллаж байсан. Ямар байдгийг гадарлана. Миний чиг үүрэг ийм байсан юм. Делойтт Онч компанид ажилсан талаар би тодорхой тайлбар хэлж чадна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн КТМС гэж байдаг. Би КТМС-т хүний нөөцийн менежмент чиглэлээр магистрт сурсан. Энэ сургалтанд суухын тулд би 2012 онд нэг жилийн түр чөлөө авсан. Тэр хугацаандаа айл өрхийн тэргүүн би гэрийн эзэн хүн ажил хийх ёстой. Цалин өндөр гээд хүмүүс ярьдаг. Бидний мэргэжлийг дэлхийд үнэлдэг үнэлэмж нь тэр байдаг. Манай өмгөөлөгч нар ч гэсэн өндөр цалинтай. Төрийн байгууллагад бага цалин дээр очих юм бол өндөр цалингаас доошоо очсон гэж ярьдаггүй биздээ? Миний мэргэжил бол тэр. Тэгэхээр би тэнд ажиллаж байсан. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байсан. Тэгээд би 2013 оны 3 дугаар сарын 04-нөөс Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын даргаар ирж ажиллана уу гэсэн санал тавьсан учраас би буцаад хуучин газартаа очсон. Би энэ газартаа эхнээс нь эхлэж ажиллаж үзсэн. 2011 онд байцаагч байж үзсэн. Татварын удирдлага, хамтын ажиллагааны газар маань өөрөө татварын ерөнхий гэзар болоход би татварын монеторинг судалгаа шинжилгээний тасгийн дарга болж байсан. Дараа нь би хамтын ажиллагааны хэлтэсийн дарга болж байсан. Би бүх шатаар явсан. Манай байцаагч нар бол намайг мэднэ. Би татварын ерөнхий газарт ямар нэгэн хяналт шалгалт хийж яваагүй, аливаа өөр нэгжид ажиллаж байгаагүй би дандаа төрийн ажлыг хийж явсан хүн. Яллах дүгнэлтэд намайг мэдүүлэг өгсөн шүүгдэгч нартай адилхан бүлэглэн гэдэг үгийг тусгасан байгаа юм. Би бүлэглээгүй. Засгийн газрын  Ерөнхий сайдтай бүлэглэн Эрх зүйн боломж надад байхгүй. Би татварын ерөнхий газрын даргатай бүлэглэж хийх тэр тусмаа Монгол улсын номер нэг компани Оюу толгойтой, Монгол улсын 34 хувийг төлөөлж байгаа дарга нартай би бүлэглэх боломж байхгүй. Надад ёс зүйн тийм ухамсар байхгүй. Бүлэглэн гэдгийг би харилцаа холбоо тогтоохийг ойлгоод байгаа. Би тэгж яваагүй. Тэгэх арга ч байхгүй. Намайг гүйцэтгэсэн гээд байгаа. Түүнчлэн Оюутолгой ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсад орж ирэх боломжтой байсан татвар, татвар ногдох орлогыг бууруулсан гэх гэмт хэргийг гардан гүйцэтгээгүй. Би прокуроруудаас  асуусан тодруулж өгсөн энэ хамжигч гэдэг зүйлийг, хамжигч гэхээр би хамжаад дээрээс нь гүйцэтгээд явж байгаа юм шиг. Нэг зүйл ангитай байдаг. Тэр дээрээ би гүйцэтгээд хамжаад явахаар миний эрх зүйн байдлыг дордуулсан л зүйл болоод байгаа юм шиг харагдаад байгаа. Төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаас гадна төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөний улмаас гээд татварын ерөнхий газрын би прокурор нараас асууж байсан. Ямар бичгийн хүрээнд намайг асууж байгаа вэ гэхэд 2 албан бичгийн хүрээнд гэсэн. 2 албан бичгийн байгаа асуудал төр нийтийн итгэх итгэлийг алдуулна гэдгийг би ойлгохгүй байгаа бөгөөд хуулиндаа ийм зүйлчлэл байхгүй байгаа. Илт хууль бус шийдвэрийг биелүүлж гэж бичээд байгаа. Илт хууль бус шийдвэр гэдгийг би, чи энэ хүнээс очоод хэдэн төгрөг аваад ир гэвэл би чадахгүй гэнэ. Гэтэл Монгол улсын Ерөнхий сайдын гаргасан захирамж, дээр шүүгдэгч нарын адилхан Улсын Их Хурлын тогтоолтой, Ерөнхий сайд захирамжтай, засгийн газрын хуралдааны тэмдэглэлтэй шйидвэрүүдийг би илт хууль бус гэж хэлж чадахгүй. Миний хүрээнд байж болохгүй ажил. Энийг хэзээ илт хууль бус шийдвэр гэж хэлсэн бэ гэхээр 2015 оны 04 дүгээр сард биш 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 8 дугаар шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон. Бид бол төрийн албан хаагч нар бид 2 зарчимыг л баримталдаг байсан. Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан “хууль тоггоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах” талаарх Агентлагийн нийтлэг асуудал эрхлэх ажлын эрх хэмжээний дотор буюу албан тушаалтны хувьд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн шийдвэрийн хүрээнд бид үйл ажиллагаагаа явуулдаг юм. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гэдэг нь өөрөө дээд газраас өгсөн шийдвэр гэдгийг 2 янзаар баталж болдог. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар гэж байгаа. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааварын 4.3 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт Ерөнхийлөгчийн зарлиг гэж явж байгаад хамгийн сүүлд нь Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гээд байдаг. Энийг нийтэд нь дээд газрын шийдвэр гэнэ. Дээд газрын шийдвэр гэдэг утгаараа энийг бид дагах ёстой. Яг энэний үр дүнг шалгадаг монеторингийн Захиргааны байгууллагын хяналт шалгалт, үнэлгээ хийх нийтлэг журам гэхэд засгийн газраас баталсан байдаг. Энэний Холбогдох эрх зүйн акт гэдэг хэсэгт мөн Улсын Их Хурлын тогтоол, ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гэж явж байгаад хамгийн сүүлд засгийн газрын хуралдааны тэмдэглэл гээд байдаг. Бид нарын үйл ажиллагаа явуулсан эрх зүйн хэм хэмжээ бол төрийн албан хаагчийн хүрээнд энэнээс цааш хэтрэхгүй. Тэгээд үүргээ биелүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар өгсөн дээрээс нь үүргийг Б.А даргад өгсөн. Б.А дарга надад цохож өгсөн. Надад цохож өгсөн тул би цааш ажилчиддаа өгөөд ажлаа гүйцэтгэх нь миний үүрэг. Өөрөөр тайлбарлах бололцоо алга. 2015 оны 2 албан бичгийг би шүүгчид зориуд хэлмээр байна энэ ямар учиртай вэ гэхээр 2015 оны албан бичгээр 406, 203,  281 тэрбум төгрөгийн татвар ногдуулах хэсгийг бууруулсан эсвэл дутуу авсан гэсэн асуудал байгаа бол татварын хууль, журмын дагуу татвар хяналт шалгалт хийгээд явдаг зүйл өөрөө байгаа. Энэ бол өөрөө одоо ч гэсэн явж байгаа. Энэ цаг мөчид Оюу толгой дээр 2016 оны татварын хяналт шалгалт ороод явж байгаа, ажлын хэсэг нь гарсан сураг байсан. 2012 оныг дуустал асуудлууд нь бүгд шийдэгдсэн. Буруутгаад байгаа асуудлууд дээр нь ярихад бид нарт тодруулах өгөх чиглэл гэдгийг засгийн газрын хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 13-ны  20 тэмдэглэлийн 6.2-т зааж өгсөн юм. Тэр нь болохоор хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээтэй холбоотой асуудлаар Оюу Толгой компанид тодруулага өгөх гээд, алдагдалыг баталгаажуулах гээд хөрөнгө орлогын татварын асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг татварын ерөнхий газрын дарга Б.А гээд үүрэг өгсөн. Тодруулага өгөх хэсэг нь бол надад цохогдоод ирсэн. Тэгэхээр бид холбогдох тодруулгыг нь өгсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй асуудал. Энэ дубайн гэрээтэй холбоотой асуудал биш. Ерөнхий сайдын захирамжаар энэ дубайн гэрээг байгуулахаас өмнө татвартай холбоотой маргаануудаа урьдчилаад заавал шийд гэсэн захирамж гарсан байсан. Ийм захирамж байсан Улсын Их Хурлын тогтоолтой байсан. Бид нар аль болох огцом шийдвэр гаргахгүй байх. Аль болох тушаал шийдвэрээр ардаасаа эрх зүйн үр дагавартай шийдвэрүүдийг гаргахгүй байх үүднээс хичээж ажилласан. Тэгэхгүй бол янз бүрийн тушаал шийдвэр гарвал дараа нь ямар нэгэн асуудалд ордог. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хангахад чиглэгдсэн байр суурийн илэрхийлэл. Энэ нь албан бичгийн стандартад байдаг. Ямар байдаг вэ гэхээр Зохион байгуулалт, захирамжлалын баримт бичгийн стандарт гэж байсан. Захирамжлалын баримт бичгийн төрөл болох тушаал, албан даалгавар, албан шаардлага, тогтоол, шийдвэр, захирамж, зарлиг гэж байдаг. Энэ нь дагаж мөрдөх, заавал биелүүлэх шинжийг өөртөө агуулсан байдаг. Энэ дотор хамаарахгүй. Байр суурийн илэрхийлэл бол зөвхөн албан бичиг, албан бичиг нь нэг байгууллагаас нөгөө байгууллагын хооронд харилцаа үүсгэж байгаа баримт зохион байгуулалтын шинжтэй зүйл. Тэгэхээр энэ байр суурийн илэрхийлэлд бид татварыг бий болгох, хөнгөлөх, чөлөөлөх, өөрчлөх боломжгүй юм. Манай байцаагч нар Оюу толгой ХХК-г хяналт шалгалт хийж байхад танайх ийм байр суурьтай байсан гээд бичиг үзүүлж магадгүй. Тэгвэл манай татварын байцаагч бид байр суурийн илэрхийлэлээр тавихгүй уучлаарай хөнгөлөхгүй энэ өөрөө хуультай юм. Хуулийн дагуу л явагдана гэсэн процесс одоо ч гэсэн явагдаж байгаа. Ойлголцолын асуудал гэж ярьж байгаа боловч энэ дээр ажил хийхэд ажил ойлгомжтой явагдана гэсэн асуудал яригдах ёстой болохоос татвараас хөнгөлнө, татвараас чөлөөлнө гэсэн асуудал байхгүй юм. Энэ дээр анхаарч үзэх хэрэгтэй. Энэ эрүүгийн хэрэгт Мөрдөгчийн томилсон шинжээч нар дүгнэлт хийхдээ 2015 оны 05 дугаар сарын 15-ны 27 дугаар тогтоолоор 27 дугаар тэмдэглэлийн 1.3. буюу Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх явцад тохирсон зарчимд тулгуурлан Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гүйцэтгэсэн стратегийн үйлчилгээний төлбөр гэж үзэн, Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хуулийн орчны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүйцэтгээгүй ажил үйлчилгээнд тооцох талаар холбогдох арга хэмжээ авахыг Татварын ерөнхий газрын дарга Б.Ад гээд 2015 оны 5 дугаар сарын 15-нд ийм тэмдэглэл гарсан байгаа. Гэтэл та бүхэн харах юм бол манай шинжээч нарын дүгнэлт болон яллах дүгнэлтэд яг энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Сайханбилэгийн өгсөн үүргийн дагуу гээд менежмэнтийн төлбөрийг авахаа больсон гээд яллах дүгнэлт үйлдсэн байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн 1.4-т Татварын хууль тогтоомж, Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө орууулалтын гэрээг хэрэгжүүлэхдээ гэсэн. Мөн нөгөө дубайн гэрээ гэж байхгүй. Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө орууулалтын гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Сангийн яаманд танилцуулсны үндсэн дээр Татварын ерөнхий газрын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/923, мөн оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1/995-г 15 гээд бичсэн байсан. Яагаад гэвэл урд талд нь 23 байж байхад ард талд нь 15 байх бололцоогүй. 5 дугаар сарын 15-ны өдрийн 1352 дугаар албан бичгүүдэд тусгасан тодруулга, шаардлагуудыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Эрдэнэс Монгол ХХК-ийн захирал Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн захирал нарт үүрэг өгсөн байгаа юм. Энэ албан бичиг чинь дээд байгууллагаасаа өмнө гарсан байна. Эхлээд энэ албан бичиг гараад, энэ албан бичигт тусгагдаагүй зүйл нь дээр заасан 1.3-т туссаж байна. Тэгэхээр энэ дээр бид ойлголцохгүй бол анхнаасаа ондоо зүйлийг аваад доор нь менежмэнтийн төлбөр гээд холиод явсан байгаа юм. Сангийн яаманд танилцуулсаны үндсэн дээр гэдэг үг байгаа. Энэ бол  нөхцөлтэй даалгавар хэрвээ энийг сангийн яаманд албан ёсоор танилцуулаагүй бол энэ бичиг хэрэгжих болоцоогүй. Татварын ерөнхий газар болон Эрдэнэс Оюу толгой ХХК болон Эрдэс Монгол компаниудад яг ийм үүрэг өгсөн байгаа.  Хэрвээ энийг Сангийн яаман танилцуулаагүй бол хэрэгжихгүй, Эрдэнэс Монгол ХХК-Д танилцуулаагүй бол хэрэгжихгүй. Тэгэхээр бид 1.3 гэдэг зүйлийгээ харах хэрэгтэй. Энэ бол засгийн газрын хуралдааны тэмдэглэлд өгсөн үүрэг нь менежмэнтийн төлбөртэй холбоотой байгаа, менежмэнтийн төлбөримйг Монгол улсын нутаг дэвсгэрийн гадна үзүүлсэн гэж үз гээд ингээд явж байгаа. Гэтэл намайг яллаж байгаа бичигтэй холбоотой зүйл нь хөрөнгө оруулалтын  хөнгөлөттэй холбоод бичсэн байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ менежмэнтийн төлбөр 2 бол тэнгэр газар шиг ялгаатай. Нэг нь оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр хөнгөлөлт эдэлдэг зүйл байгаа, нөгөөх нь толгой компани нь охин компанидаа зөвлөх үйлчилгээ үзүүлсэнг хэрэгжүүдэг тэрнийхээ хариуд төлбөр авдаг ийм 2 ойлголт юм. Тэгэхээр ийм асуудал тавиад дараа нь менежмэнтийн гэсэн хэрнээ энэ дотроо хөрөнгө оруулалтын хөнгөлөлтийн дүнг тавьсан болохоор энэ нь өөрөө жоохон ойлгомжгүй байдал үүсгээд байна. Мөн хүнд хор уршиг гэдэг зүйлийн 1 дүгээрт 203.6 тэрбумын асуудал, 2 дугаарт Монгол улсад байрладаггүй татвар төлөгчийн гадна үзүүлсэн үйлчилгээ гээд Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн үйлчилгээ гээд авч үзээрээ гээд 1.3-т үүрэг болгоод өгсөн. Тэрийг бид 2 хувилбараар харах хэрэгтэй. Цаг хугацааны фактаар, Сангийн яаманд танилцуулж хэрэгжүүл гэсэн шаардлагуудыг тавьсан байна. Энэ бичгүүдийг дээд талтай хольж ердөөсөө болохгүй юм. Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт сангийн яамны нэхэмжлэгч байгаа. Энэ хүний өгсөн мэдүүлэгт 2019 оны 11 дүгээр сарын 04-нд авсан мэдүүлэгт 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ нь хуулийн процессийн дагуу Улсын Их Хурлаар хэлэлцэгдээд, Засгийн газраас гарын үсэг зурах эрхийг олгоод хийгдсэн хууль ёсны гэрээ гэж би үзэж байгаа, энэ нь өөрөө Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудыг зөрчөөгүй тохиолдолд шууд нэхэмжлэл гаргахад хүндрэлтэй буюу шууд хохирол гэж үзэхэд хүндрэлтэй гэж бодож байна. Тэгэхээр одоо үйлчилж байгаа хөрөнгө оруулалтын гэрээг бид хүчингүй гэж үзэхгүй, буруу л гэж үзээгүй бол энийг хэрэгжүүлсэн хүмүүсийн үйлдэл яагаад буруу болоод байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Мөн миний төслийг нь хянасан албан бичгийн хувьд эхлээд Татварын ерөнхий газрын дарга, агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны загуу хянаж байгаа. Энэ тогтоол руу орохын тулд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын холбогдох заалтууд байгаа. бас энэ бичгийг хянаж байгаа. Эдгээр бичиг шалгууруудыг даваад явсан байдаг. Тэгэж байж энэ дотор дугаар нь орсон байгаа. Шинжээчийн дүгнэлтэд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш Улсын төсвийн орлогын хяналтын газраас 3 удаагийн шалгалт, Улсын төсвийн орлогын хяналтын газар, Татварын ерөнхий газар хамтарсан 1 удаагийн шалгалт хийсэн. Улсын төсвийн орлогын хяналтын 2006-2008 онд 345.7 тэрбум төгрөгийн татвар, 2009 оны татварт 2010 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 210007 тоот актаар 11.5 тэрбум төгрөгийн татвар ногдуулсан бөгөөд 2006-2009 оны татварын маргааныг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны 2015 оны 122 дугаар тогтоол гээд зөвхөн тухайн хэргийн маргааны шийдвэрлэсэн эцсийн шийдвэр нь гарсан. 2010-2012 оны татварт 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн акт гарсан байгаа. энд Оюу толгой болон татвар алба маргаад дундаа засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийг хувьд эвлэрэлийн гэрээ байгуул гээд үүрэг өгөөд татвар алба эвлэрэлийн гэрээг аваад тэр нь шүүхээр баталгаажсан. Энэ нь шүүхээр шийдэгдсэн асуудал. 2013-2015 оны татварын асуудал болохоор татварын хяналт шалгалт хийгдсэн. Энэ нь 2016 онд буюу гааль татварын ерөнхий газар гэдэг байгууллага байх үед хийгдээд 2018 оны 01 дүгээр сарын 20. Намайг 2018 оны 04 дүгээр сарын 9-нд яллагдагчаар татсан. Тэрнээс өмнө шийдвэр нь гарсан байсан. Энэ асуудал одоо олон улсын арбитр дээр маргаантай байгаа. 2006-2012 болтол аливаа нэгэн хэлбэрээр татварын асуудлууд нь хуулийн байгууллагуудаар шийдэгдээд одоо шийдэгдэх шатандаа явж байгаа юм байна. Энэ дээр манай шинжээч нарын дүгнэлт нийцэж байгаа юу үгүй гэдэгт бас том асуудалтай байна. Одоогоор 2016-2019 оны хяналт шалгалтын ажлын хэсэг нь гарчихсан хэзээ орохыг нь би хэлж мэдэхгүй байна. Одоохондоо түдгэлзсэн байгаа учраас, гэхдээ та бүхэн санаарай. Намайг 2018 оны 04 дүгээр сарын 09-нд хэрэг үүсгэсэн бөгөөд 2015 оны бичгийн хугацааагаар харвал 04 дүгээр сарын 15, 05 дугаар сарын 15 гэсэн 2 бичгийн хүрээний асуудал яригдахаар байгаа тэгэхэд бид энэ хүрээнд яригдвал миний энэ бичгийн хэрвээ алдаатай байвал нөлөөлөл нь 2015 оноос хойш гарах ёстой. Гэтэл шинжээч нарын дүгнэлтүүд дээр болохоор 2009-2017 оны тоонууд явж байгаа. Энэ дээр ойлголцохгүй бол хүндрэлтэй асуудлууд үүсэх гээд байгаа юм. Миний ойлгож байгаагаар анх хэрэг үүсэхдээ хэрэг нь өөрөө Оюу толгойн гэрээ, манай шинжээч нарын өөрсдийн мэдүүлэгт үндэслээд асуувал Оюу толгой гэрээ болон дубайн гэрээ гэж яригддаг далд уурхайн төлөвлөгөөг хуульд нийцэж байгаа эсэх талаар шинжилгээ хийлгэсэн юм шиг байгаа юм. Тэд 2009 оноос хойш гаргах нь зөв. Гэтэл хуульд нийцэж байгаа эсэхийг нь тэд гаргаж байгаа юман дээр хэрэгжүүлэлтийг хангаж байгаа Б.А дарга бид 2-н хэрэгжүүлэлттэй холбоотой хүмүүс ямар утгаараа холбогдоод байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгжүүлэлт гэдэг бол байнга болдог зүйл. Энэ болгоныг энэ бичгээр засаад явах боломжтой. Тэр нь маргаан таслахаар орно, шүүхээр орно. Шүүхээр орохоор эцсийн шийд гарна. Энэ дээр одоо миний мэдүүлэгтээ холбоотой нэг асуудал байгаа. надтай холбоотой гэрчийн мэдүүлэгт хэрүүл байгаа. Бас нэг асуудал нь мөрдөгчтэй холбоотой. Би энэ хэрэгт холбогдохгүй байх нэг асуудал нь  яллах дүгнэлтэд бичгийн хариу болж гээд байгаа. Гэтэл ямар бичиг ирсэн бэ гэдгийг нь үзэхгүй байсан. Эсвэл дутуу үзсэн юм шиг байсан. Надтай холбоотой асуудал хавтаст хэргийн 68 дугаарт байгаа, шинжээчийн дүгнэлт 2 дугаар хавтаст байгаа. Анх Оюу толгой ХХК-с ирсэн бичгүүд нь 458 дугаар хавтас дээр явж байгаа зөвхөн баримт бүрдүүлэх маягаар ирүүлсэн. Тэр нь 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн прокурорын зөвшөөрлөөр дахиж татварын ерөнхий газрын архивт үзлэг хийсэн. Тэгж дахиж энэ бичгүүдийг хуулж авсан байгаа. Энэ асуудалд  би гомдолтой байгаа. Ямар гомдол вэ гэхээр хуулж авахдаа он сарыг нь дараад авсан. Нэг юман дээр дараад канондсон гэж ойлгож болно. 2 бичгийн зураасан доогуур нь би Мөнхтуулд цохсон цохолт болон Галбадрахад цохсон цохолтын он сарыг дараад зөвхөн нэрийг нь үлдээсэн. Энэ хавтаст хэрэгт байгаа. Би яг тэрний бүтэн материалыг нотлох баримт шинжлэн судлуулах үед харуулна. Энэ хайнга хандсан гэж ойлгох уу би тэрэнд гомдолтой байгаа. Тэр бичгийг эхнээс ирж үзээд ийм бичиг ирсэн юм байна, ийм бичгийг хариулсан юм байна гээд ингээд үзэх юм бол доторх агуулгын хувьд шал ондоо байгаа. Хэрвээ бид 4 хуйвалдсан бол манай нэг гэрчийн хэлж байгаагаар шууд өгөөд аваад хуулаад тавьсан бол бид тэндээс ирсэн саналыг яг тэрүүгээр нь дараал гялс гарын үсэг зураад өгөх ёстой биздээ? Чадлын хэрээр боловсруулалт хийгээд ондоо болгод тавьсан. Би энийг манай байгууллага бүрэн төгс хийсэн гэж хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ тухай үед бол бид нарын манай байгуулгын ажилтангуудын чадлынхаа хэрээр боловсруулаад би чадлынхаа хэрээр хянаад, манай даргын гарын үсэг зурсан ийм л зүйл байгаа. Намайг яллаж яллах дүгнэлтэд давхар татварын гэрээг тогтворжуулсан гэрээ хүчингүй болчихоод байхад давхар татвар гэрээг ашиглаад ноогдол ашгийг хэвээр авна гэж хэлээд ноогдол ашиг аваагүй байна гэж хэлсэн. Монгол улс хэзээ Оюу толгойд ноогдол ашиг хуваариласан юм бэ? ноогдол ашиг хуваарилаагүй байгаа. Улсын Их Хурлын түвшинд хүртэл ярьж байгаа асуудал. Аваагүй байгаа юм, хэзээ ч хуваарилагдаагүй байгаа зүйлээс тоо гараад ирдэг нь асуултын тэмдэгтэй зүйл. Аж ахуй нэгжийн орлогын албан татвар дээр ноогдол ашиг гэдэг зүйлийг, над дээр гаргасан тоо нь болохоор зээлийн хүүгийн орлогоос татвар аваагүй асуудлыг ноогдол ашиг болгоод тавьсан. Би зээлийн хүүг хэзээ ноогдол ашиг болох талаар мэднэ. Аж ахуй нэгжийн орлогын албан татварт тийм зүйл байдаг юм. Толгой компани нь охин компанидаа 3 дахин илүү зээл өгөх юм бол зээлийн хүү гэж үзээд зээлийн хүүгийн хэтрэлт гээд хасалт хийхгүй гэсэн зүйл байдаг. Тэгсэн чинь тэрний тоог яагаад тавиагүй юм гэсэн тэрний тоо нь 2014 оноос өмнөх зээлийн хүүгийн тоо байсан. Цаг хугацааны хувьд нийцэхгүй байгаа юм. Цаг хугацааны хувьд нийцэд байгаа гэдэг үүднээс 2014 оноос хойш давхар татвар гэрээ хүчингүй болсон гэсэн заалттай уялдуулхын тулд зээлийн хүүгийн ондоо тоо тавьсан. Энэ нь өөрөө намайг ноогдол ашиг аваагүй гэдэг бичгийн хэтрэлт болоод явчихаж байгаа юм. 203 тэрбумын татварын хөнгөлөлтийг эдлүүлсэн гээд 2017 оны 03 дугаар сарын 31-н болгоно гэдэг бичиг өгсөнөөс болоод 203.6 тэрбумаар хөнгөлөлтийг нь хэтрүүлсэн гэж яриад байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээг унших хэрэгтэй. Тэр гэрээнд 2 заалт байдаг. Нэг бол барилгын үндсэн үйл ажиллагаа дуусах, эсвэл хөрөнгө оруулалтын гэрээ гарын үсэг зурагдсанаас хойш 7 жилийн хугацаа гэж байдаг. Аль түрүүлж хийсэн нь ашигтай байдаг. Та бүхэн санаж байгаа бол Шадар сайд Энхтүвшин зурагтаар Оюу толгой ХХК-тай холбоотой зүйлийн тухай ярьж байсан. Үндсэн үйл ажиллагаа эхлээд Оюу толгой компани 80 хувьтай явж байна гэсэн зүйл ярьж байсан. Тэр нь өөрөө засгийн газар тогтоолтой. Тэр тогтоолыг хэн ч хүчингүй болгоогүй. Бид тогтоол дээр байгаа үгийг нь харахаар үндсэн үйл ажиллагаа гэдгийг үндсэн бизнесийнх нь барилга байгууламж дууссан хугацааг хэлнэ гээд хэлсэн болохоор энэ бол арай сунах юм байна. Тийм учраас бид наад талд нь тавьж хугацаагаар нь тавих ёстой юм байна гэж бодсон. Ийм л байр суурийн илэрхийлэл. Биечлэн гэдэг шалгуур үзүүлэлтийн асуудал. Энэ шалгуурыг манай хяналт хийдэг байцаагч нар мэднэ. Энийг би санаасаа зохиогоогүй юм. Татварын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирсэн өдрийг тоолдог. Тэгж байж төлөөний байгууллага байна уу үгүй юу Монгол улсын нутаг дэвсгэр дээр энэ үйлчилгээ нь явсан эсэхийг нь үздэг. Тэр үйлчилгээг үзүүлж байгаа нөхөр Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэзээ хилээр нэвтэрж орж ирсэнг хоногоор нь тоолж байгаад гаргаж ирдэг ийм л зарчим. Энэ бол шалгуурыг нь тодотгож өгсөн асуудал энийг бид нар дөвийлгөөд манай зарим нэг нөхөр л дэвэргэсэн асуудал юм. Тэр нь мэдлэг дутуу хүний үйлдлээс болоод ийм зүйл болсон юм. Хэрвээ бид нар хуйвалдсан байсан бол тэр хавсралтыг нь хийсэн байсан бол би тэр хавсралт дээр нь Оюу толгойгоос ирсэн хавсралт нь ямар юм байна? Манайхаас явуулсан хавсралт нь ямар юм байна. Үнэхээр би тэр хавсралтийг Б.Б захирлаас майл хаягаар авсан. Хавсралтаа өгчих бид тэр хавсралтыг дахин бичихэд төвөгтэй байна. Тэрэн дээр чинь боловсруулалт хийе гэсэн үнэн. Би гэхдээ Оюу толгой ХХК-с аваагүй, харилцаагүй юм. Би төрийн албыг төлөөлж байгаа, тэгээд Оюу толгой ХХК-г төлөөлж байгаа хүнээс захирамжийн дагуу бид нар харилцахаас өөр аргагүй. Тэгээд би харилцаад тэр мэйлыг авсан нь бол үнэн. Би аваад өөрйин байцаагч нартаа өгсөн. Манай байцаагч нар аваад чадхаараа боловсруулалт хийсэн үнэн. Би чадлаараа хянасан, дарга гарын үсэг зурсан ийм л юм байгаа. Ингээд базаад үзвэл төрийн албаны ажлыг сайн муу гэхгүй гэхдээ би өөрөө хийсний төлөө, засгийн газрын өгсөн үүргүүдийг биелүүлсэнийхээ төлөө, дарга нарынхаа өгсөн үүргийг биелүүлсэнийхээ төлөө өөрийн мэдлийн хэмжээнд тэр бичгийг хянасаныхаа төлөө ингээд зогсож байгаа нь надад жоохон учир дутагдалтай, гайхширал төрүүлэхээр байна. Шууд хохирол гэдгийг та бүхэн хараарай. Байж болохгүй ноогдол ашиг гэдэг зүйл байхгүй юмнаас намайг татвар аваагүй гээд байгаа. Зээлийн хүүгийн хэтрэлт гэдэг дүнгээр, зээлийн хүүгийн орлого гэдэг дүнгээр 406.5 тэрбум тавьчихаад дараа нь ноогдол ашиг гээд байгаа. Энэ хууль төсөөтэй хэрэглэхтэй адилхан зүйл. Давхар татварын гэрээнд ноогдол ашгаас тийм татвар авна, зээлийн хүүгээс тийм татвар авна гэж байдаг. Тэр нь яг адилхан байдаг юм. Гэхдээ бид нарын явуулсан бичигт зээлийн хүүгийн үсэг ч байхгүй. Давхар татварын гэрээ нь хүчингүй болсон юм чинь зээлийн хүү гэдгээ ноогдол ашиг гэж үзээд энэ бичигтэй нь дүйцүүлээд ингээд явъя гэсэнтэй адилхан болоод байна. Эцэст нь хэлэхэд, Төрийн албанд 20 гаруй жил ажиллаж, төрийн албан хаагчийн хувьд одоо болтол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөрөнгө оруулалтын тухай, ашигт малтмалын тухай болон татварын багц хуулиуд, тэдгээрийн хэрэгжилттэй холбоотой гарсан Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл болон Хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлснийхээ төлөө гэмт хэрэгтэн болж, яллагдах учиргүй гэж үзэж байна. Ийм учраас эрхэм шүүгч та надад оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг хийсэн гэдэг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Билгүүн мэдүүлэхдээ: “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгаж байна. Миний зарчимын байр суурь бол эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль тогтоомжийн хүрээнд гаргасан тогтоол, шийдвэр, захирамжийг биелүүлсэнийхээ төлөө төрийн албаны удирдах болон гүйцэтгэх ямар ч албан тушаалтан ямар нэгэн гэм зэм хүлээж шийтгэл хүлээх ёсгүй гэдэг үнэн. Гагцхүү энэхүү тушаал, шийдвэр, тогтоолыг хэрэгжүүлэхдээ өөрт олгогдосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн, өөртөө болон бусдад давуу байдал олгосон, ашиг хонжоо олсон, бусдад эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учруулсан бол үүндээ тохирсон гэм зэм хүлээж ял шийтгэл хүлээх ёстой гэсэн ийм л зарчимын байр суурьтай байгаа” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Наранцогт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч нарын өөрийгөө өмгөөлөх эрхийн хүрээнд өгсөн дээрх мэдүүлгүүд нь тэднийг гэм буруутайд тооцох шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар няцаагдсан болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авлига”-ын гэмт хэргийн нэг төрөл бөгөөд уг гэмт хэрэг нь төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх тухай Үндсэн хуулиар тогтоож, хамгаалсан хэм хэмжээ, үнэт зүйлсэд халдаж, улмаар иргэдийн нийлэг эрх ашигт хохирол учруулж байдгаараа давхар обьекттой гэмт хэрэг болохыг давхар дурдах нь зүйтэй.

 

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, хөөн хэлэлцэх хугацааны тухай ойлголт нь тодорхой агуулгыг материаллаг түвшинд илэрхийлдэггүйгээс гадна түүнийг тоолох, тооцох тухай ойлголт нь цэвэр процессийн эрх зүйд хамаардаг тул уг зохицуулалтыг материаллаг хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголтод хамааралгүй гэж үзнэ.

Тухайлбал, Эрүүгийн хууль дотор процессийн шинжтэй хэм хэмжээ цөөнгүй бөгөөд түүний нэг нь хөөн хэлэлцэх хугацаа юм.

Процессийн хэм хэмжээг буцаан хэрэглэдэггүй юм. Тухайн хэм хэмжээг батлагдсан цагаас нь мөрдөж, түүнийг хүчингүй болгосноор дараагийн хэм хэмжээ үйлчлэх нөхцлийг бүрдүүлж байгаагаараа процессийн хэм хэмжээ буцаан хэрэглэх зарчимд хамааралгүй.

Шүүгдэгч нар нь далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөнд 2015 оны 5 дугаар сарын 18-нд гарын үсэг зурснаас хойш үйлдэгдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татагдсан байх тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг шууд дагаж мөрдөх ёстой бөгөөд ийнхүү мөрдөхөд хууль буцаан хэрэглэх зарчим, хэм хэмжээ үйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

С.Бод холбогдох гэмт хэргүүдийн 2 нь 2015 оны Эрүүгийн хуулиар, 1 нь 2002 оны Эрүүгийн хуулиар тус тус зүйлчлэгдэж байгаа бөгөөд тэдгээр гэмт хэргүүдэд оногдуулсан ялыг нэмж нэгтгэх асуудлыг энэхүү 2 хууль өөр өөрөөр зохицуулсан байна.

Ял нэмж нэгтгэх тухай хэм хэмжээ нь хөөн хэлэлцэх хугацаа тоолох хэм хэмжээтэй нэгэн адил тодорхой шалтгаан, логик агуулгыг шууд илэрхийлээгүйгээрээ процессийн хэм хэмжээнд хамаардаг тул аль нэг хуулийнх нь ашигтай байдлыг хэрэглэх тухай ойлголтоос ангид буюу хууль буцаан хэрэглэх зарчимд мөн адил хамааралгүй юм. Иймд түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэх асуудлыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний талаар.

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын хэсэгт улсын яллагчаас шүүгдэгч нарт үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь оногдуулсан нэмэгдэл болон үндсэн ялын хэмжээ тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршигт тохирсон гэж үзсэн болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч С.Бын “мөнгө угаах” гэмт хэргээс олсон 1.687.584.000 төгрөг,

мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн биет хөрөнгө буюу Х.Дөчинтавын нэр дээр бүртгэлтэй 852.880.691.4 төгрөгийн үнэтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж 252 тоотын 362.98 м2   талбай бүхий үл хөдлөх хөрөнгө,

шүүгдэгч С.Бын нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Белла виста хотхоны Таун хаус 1 дүгээр байрны 14 тоотод байрлах орон сууц, авто зогсоолын зориулалттай 1.468.885.290 төгрөгний үнэтэй үл хөдлөх хөрөнгө,

шүүгдэгч С.Бын хүүхэд Б.Гомбо-Эрдэнийн нэр дээр бүртгэлтэй  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Белла виста хотхон, 300 дугаар байрны 316 тоотод байрлах орон сууц, зоорийн давхрын В1-5, В1-6 тоотод байрлах автозогсоолын зориулалттай 1.102.863.11 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг тус тус хураан улсын орлого болгох нь зүйтэй.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь тухайн үйлдсэн гэмт хэрэгтэйгээ шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг бөгөөд С.Бын үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн улмаас өөрт нь бий болсон хөрөнгө, орлого гэм буруутайг нь тогтоосон нотлох баримтуудаар нотлогдсон болно.

            Монгол Улс Оюутолгой ХК-иас энэхүү гэмт хэргийн улмаас авч чадаагүй татварын өрүүдийг эрх бүхий байгууллага жич нэхэмжлэх эрхтэй.