Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/10

 

 

 

 

 

 

 

 

Л.Д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор                                                                           Б.Сувд-Эрдэнэ,          

шүүгдэгчийн өмгөөлөгч                                                Б.Энхтуяа, Т.Сайнбаяр,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                 Д.Цэнд, Б.Лхагва,

Ш.Нямхүү, тэдгээрийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч                            Ц.Цэцэгмаа,

нарийн бичгийн дарга                                                 А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолтой Л.Дхолбогдох 201719000152 дугаартай 448 хуудас 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Доржханд, Д.Цэнд,  Б.Лхагва, Ш.Нямхүү тэдгээрийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарын гаргасан давж заалдах гомдол, улсын яллагчийн эсэргүүцлийг тус тус үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Жаргалант сумын 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, ах нарын хамт Төв аймаг Жаргалант сум 1 дүгээр багийн 3-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Л.Д /НЮ92052013/

 

Яллагдагч Л.Д-н   нь Төв аймгийн Борнуур сумын нутаг "Тайсын хөтөл" гэх газарт байрлах босоо тэнхлэгийн A 04, 01 чиглэлийн асфальтан зам дээр 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 34-47 УНХ улсын дугаартай цагаан өнгийн "Хьюндай трак" маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7А "согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" мөн 8 дугаар бүлгийн 8.2 "эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан 14-83 УНХ улсын дугаартай Тоёота Корола маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Саруул-Ундрах,  Л.Уранчимэг, С.Ариус, С.Ариунзул нарын амь насыг хохироож осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 292  дугаар шийтгэх тогтоолоор: Л.Д-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал. ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 4 /дөрөв/ :арын хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Дэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож, 60 хоногийн буюу 2 сарын хорих ялыг нэмж нэптэн, түүний нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Дэлгэрт оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Лхагвасүрэнгийн Дэлгэрийн 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 157 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Хэрэгт бичгийн баримтаар хураагдсан ирсэн 00708914 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагч Э.Батнямд буцаан олгохыг,

Иргэний хариуцагч Э.Батнямын өмчлөлийн Г-1414000901 дугаартай Жаргалант сумын Бууралын арын 2-16 тоот 1961 м2 газар, Г-1414000214 дугаартай тус сумын 1 дүгээр баг Овоотын 3-4 тоот 1521м2 газар, Ү-1414000298 дугаартай Овоотын 3-4 тоот 35м2 орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдаж,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч Э.Батнямаас оршуулгын зардалд 22.082.770 /хорин хоёр сая наян хоёр мянга долоон дал/ төгрөгийг, амь хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол 7.000.000 /долоон сая/ төгрөгийг нийт 29.082.770 /хорин есөн сая наян хоёр мянга долоон зуун дал/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лхагва, Д.Цэнд, Л.Нямхүү, Д.Доржханд нарт тус бүр 7.270.693 /долоон сая хоёр зуун далан мянга зургаан зуун ерэн гурав/төгрөгийг олгож,

 Иргэний хариуцагч Э.Батням нь оршуулгын зардал болон эд хөрөнгийн хохиролд төлсөн 29.082.770 /хорин есөн сая наян хоёр мянга долоон зуун дал/ төгрөг, мөн өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол болох 9.330.000 /есөн сая гурван зуун гучин мянга/ төгрөг, нийт 38.412.770 /гучин найман сая дөрвөн зуун арван хоёр мянга долоон зуун дал/ төгрөгийг шүүгдэгч Л.Д-снэхэмжлэх эрхтэйг,

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой 19.500.000 /арван есөн сая таван зуун мянга/төгрөг, сэтгэл санааны хохирол болох 50.000.000 /тавин сая/ төгрөг, нийт 69.500.000 /жаран есөн сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Л.Д-сжич нэхэмжлэх эрхтэйг,

Хохирогчийн  хууль  ёсны төлөөлөгч  нарын  өмгөөлөгчийн  хөлс болох 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж,

              Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү. Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах. эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

 

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Доржханд нь гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 29-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Л.ДЭрүүгийн хуулийн 27-н 4.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэж нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Л.Д-н  ялыг хөнгөрүүлэх ямар ч шалтгаан байхгүй харин согтуугаар үнэмлэхгүй жолоо барих эрхгүй, бүрэн бус техник жолоодож санаатайгаар хөдөлгөөнд оролцох эсрэг урсгалд орж дүрмийн дагуу явж байсан машиныг мөргөж шороон хөвөө дагуулан замын гадна хэсгийн шороон дээр 10 метр түрэн машинаа зогсоох ямар ч арга хэмжээ авахгүй түрсээр дээр нь гарч зогсож 4 хүүхдийн минь амь насыг хохироосон.  Хүүхдүүдийн минь амь насыг хамгаалах тусламж үзүүлээгүй хэргийн газраас зугтсан. Тухайн үед С.Ариус хүү амьд байсан ба нас барсан шалтгааныг бүтэж зүрх судас амьсгалын дутагдлаас нас барсан гэж шүүх эмнэлгийн дүгнэлт бичсэн хэрэв яаралтай тусламж үзүүлсэн бол ач хүүгийн минь амь насыг аврах боломжтой байсан юм.  Гэвч хэргийн газрыг орхиж зугтаасан юм. Ийм учир ялыг хөнгөрүүлэх биш хүндрүүлэх ёстой.

Хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 2 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон тул гомдолтой байна. Бид 4 хүүхдээ алдан эд материалын хохирол амсаад байхад яагаад биднээс гарч байгаа хохирлыг төлүүлэхгүй байгаа юм. Бидний 4 хүүхдийн амь нас хохирсон тул хууль ёсны өмгөөлөгч хөлсөн авч эрхээ хамгаалуулсан. Хөлс төлсөн материал хувийн хэрэгт байгаа учир хохирол барагдуулах ёстой иргэний хариуцагч Э.Батням мөрдөн байцаалтад би хохирогч нарын бодит хохирлыг төлж барагдуулна гээд байхад яагаад биднээс гаргасан. Өмгөөлөгчийн хөлсний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг ойлгохгүй байна. Иймд надад олгох 7 270 693 төгрөг дээр нэмж өмгөөлөгчийн хөлс 550 000 төгрөг Э.Батнямаас гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү.

Би эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол 15 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт бүрдүүлсний эцэст хэлэлцэнэ гэсэн уг нь би шүүхэд 4 хүүхдээ алдсанаас хойш сэтгэл санааны гүн хямралд орж зүрх судасны, бөөрний өвтэй болон бүтэн 6 сар эмчилгээ хийлгэж байгаа боловч эрүүл мэнд хохирсон хэвээр байна. Би хүүхдүүдийнхээ 49 хоногийг дуусгаад Улаанбаатар хотод ирээд нэгдсэн 3-р эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгч үзүүлэхэд зүрхний хэм алдсан, хэм алдагдалтай зүрхэнд бүрэн үүссэн байна. Сэтгэл санаагаа тайван байлга, эмчилгээ эхэлсэн боловч бие сайжрахгүй байсан тул зүрх судасны эмч АУ-ны доктор, Монгол улсын хүний гавъяат эмч Дэжээхүүгийн хяналтад орон зүрх судасны “Хүмүүн” эмнэлэгт 5 сарын 12-ны өдрөөс 22-ны хооронд 10 хоног хэвтэн эмчлүүлсэн гараад гадуур эмчилгээ хийлгэсэн боловч бие сайжрахгүй байсан тул дахин шинжилгээ хийлгэсэн чинь зүрх судасны өвчин дээрээ нэмээд бөөрний дутагдалд орсон тул Төрийн албан хаагчдын тусгай эмнэлгийн зүрх судас-бөөрний эмчийн давхар хяналтад орон хэвтрийн хүн боллоо. Миний өвчний эхлэл сэтгэл санааны гүн хямралд орсноос эхэлсэнтэй би урьд нь эрүүл саруул ажлаа хийгээд л явж байсан. Одоо хэвтрийн хүн болсондоо үнэхээр их гомдож байна. Би эрүүл мэндээрээ хохирсноос гадна эмчилгээний зардлаар хохирч байна. Зүрхний бүрэн шинжлэх, цус шингэлэх эм 1 удаа сард 30 ширхэг-280 000 төгрөг, амиокордик өдөрт 1 ширхэг сард 30 ширхэг-11 500 төгрөг, бөөрний уураг нөхөх NOCID –уураг өдөрт 2 ширхэгээр 3 удаа 6 ширхэг сард 180 ширхэг 192 000 төгрөг, бөөрний даралтын эм өдөрт 1 удаа сард 30 ширхэг 36000 төгрөг гээд нийт 544 500 төгрөгийн эм тогтмол хэрэглэж байна. Хэрэв эдгээр эмийг тогтмол уухгүй бол үхэх аюултай уух шаардлагатай гэж сар бүр хяналтын эмч нар бичиж өгдөг, картан дээр байгаа.  Зүрхний эмийг 5 сараас, бөөрний эмийг нэмээд 9 сараас одоо болтол хэрэглэж байна. Иймд хэрэгтэн Л.Д-ссэтгэл санаа эрүүл мэндийн хохирол 15 000 000 төгрөг гаргуулж өгнө үү.

Урьд шүүхэд эмчилгээ, шинжилгээний бичиг, хяналтын бичиг гомдлоо өгсөн юм. Гэтэл нотлох баримт нэхээд байна. Өөр ямар нотлох баримт бүрдүүлэхээ мэдэхгүй байна. Миний бие зүгээр байж байгаад 5 сараас өвчтэй болсон бүх эмнэлгийн нотлох баримт байна шүү дээ. Миний эдгээр гомдлыг хэлэлцэн шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нь гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.29-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг хохирогчдын хууль ёсны төлөөлөгчдийн өмгөөлөгчийн хувьд дараахь үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдол гаргаж байгааг хүлээн авна уу. Үүнд:

1. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хамгийн чухал баримт бичиг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 8 дугаар зүйлд "Үндсэн хууль, бусад хуулиар олгосон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй" гэж заасан. Манай Эрүүгийн хууль ч мөн ийм зорилгыг агуулсан байдаг. Гэтэл Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 4 хүнээ алдсанаас гадна эд хөрөнгийн ихээхэн хохирол амссан хохирогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээн тогтоож чадсангүй.

2. Шүүгдэгч Л.Д-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг юугаар ч хэмжиж баршгүй байгаа. Гэтэл түүнд оногдуусан ял нь илэрхий хөнгөдсөнөөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.3.1-д заасан эрүүгийн хариуцлага нь тухайн... хүний үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх зарчимд харшиллаа. Улсын яллагч шүүгдэгч Л.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жил хасч түүнийг нийт 8 жил 1 cap хорих. уг ялыг хаалттай хорих ангид ял эдлүүлэх санал гаргасан байхад шүүхээс илэрхий хөнгөн ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Л.Д-н   нь үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас учруулсан хохирлоосоо ганц төгрөг ч нөхөн төлөөгүй байхад анхан шатны шүүх гэмт үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгож хууль зөрчлөө

3. Шүүх шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаагүй тул Эрүүгийн хуульд заасан ялыг оногдуулсангүй гэж үзэхээс өөр аргагүй байна

4. Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчдын хууль ёсны төлөөлөгчид нас барагчийн оршуулгатай холбоотой зардал. гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй Хохирогчдын хууль ёсны төлөөлөгчид нийт 97782771 төгрөг нэхэмжилснээс анхан шатны шүүх 29082770 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулан олгуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна Ялангуяа хохирогчдын хууль ёсны төлөөлөгчид Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2.1 дүгээр зүйлийн 8.2.1.1.1-д заасны дагуу хууль зүйн туслалцаа авсны хөлс ба зардалд төлсөн хоёр сая хоёр зуун мянган төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлээгүй нь буруу юм Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй хэмээн маш тов тодорхой заасныг шүүх өөрийн үзэмжээр зөрчиж яавч болохгүй билээ. 5. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хуульд заасан хугацаанд гаргаж хохирогчдын хууль ёсны төлөөлөгчдөд гардуулаагүй нь мөн л зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээн тогтоолгож чадсангүй гэж үзэх нэг үндэслэл болов.

Иймд дээр дурдсан болон бусад нөхцөл байдлыг үндэслэн 292 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч Л.Доногдуулсан хорих ялыг хүндрүүлж хохирогчдын хууль ёсны төлөөлөгчдөд гэм хор учруулсны төлбөрийг хуульд заасны дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэнд, Ш.Нямхүү нар гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.29-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг хохирогчдын хууль ёсны төлөөлөгчдийн дараахь үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдол гаргаж байгааг хүлээн авна уу Үүнд:

1. Шүүгдэгч Л.Д-н үйлдсэн гэмт хэргийн улмаас бидэнд учирсан хохирол. хор ypшгийг хэлээд ч баршгүй. Бид 4 сайхан хүүхдээ энэ этгээдийн хэтэрхии хариуцлагагүй хэнэггүй үйлдлээс нь болж алдчихаад бүтэн нойртой ч хонож чадахгүй дээлтэйгээ хатаж эрүүл мэндээр ч доройтож байна Гэтэл түүнд оногдуулсан ял нь илэрхий хөнгөдлөө. Мөн хуульд заасан зарим ялыг түүнд оногдуулалгүй орхигдуулсан байна. Оногдуулсан хорих ялыг Л.Д-н  ээр хаалттай хорих байгууллагад эдлүүлэх ёстой гэж үзэж байна.

2 Л.Д-н   нь хэргийг үйлдэнгүүтээ хүүхдүүдийг маань аврахын оронд зуггааж хүний үнэргүй. Хүйтэн цэвдэг сэтгэл гаргасанд бид маш их гомдолтой. Хэрэв тэр үед тусламж дэмжлэг үзүүлсэн бол ганц ч гэсэн хүний амь аврагдсан байхыг үгүйсгэхгүй.

3. Хохирогчдын хууль ёсны төлөөлөгчид бид нас барагсдынхаа оршуулгатай холбоотой зардал гээд хор учруулсны төлбөрийг нэхэмжилсэн. Харин ч бид зарим зардал хохирлыг нэхэмжлээгүй. Гэтэл хүүхдүүдийн маань банкны зээлд төлөх байсан мөнгө хууль зүйн туслалцаа авсны хөлс. зардалд төлсөн мөнгөний баримтууд байсаар байтал Л.Д-н  , Батням нараар төлүүлэхээр шийдвэрлээгүйд гомдолтой байна. Ер нь Л.Дтөлбөр хариуцуулаагүй нь буруу юм Учир нь Л.Д-н   нь төлөх төлбөр хохиролгүй гээд хугацаанаас өмнө хорих ялаас суллагдах цөөхөн жилийн ял эдлэх магдлалтай юм. Бид сэтгэл санааны маш гүн хямралтай байна. Үүнийг харгалзаад Л.Д-н  Батням нараар хохирол төлүүлэх нь шударга ёсонд нийцэх билээ.

 

Иймд дээр дурдсан болон бусад нөхцөл байдлыг үндэслэн 292 дугаар шийтгэх тогтоолд өөрчпөлт оруулан шүүгдэгч Л.Доногдуулсан хорих ялыг хүндрүүлж оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчдын хууль ёсны төлөөлөгч бидэнд гэм хор учруулсны төлбөрийг хуульд заасны дагуу бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лхагва нь гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 29-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгт: Л.Д-н  ийг Эрүүгийн хуулийн 27-ийн 4.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэн уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Л.Д-н хийсэн хэрэгт хөнгөрүүлэх шалтгаан байхгүй. Л.Д-н   нь биедээ жолооны үнэмлэх авч яваагүй машин жолоодох эрхгүй согтуугаар бүрэн биш техникээр санаатай хөдөлгөөнд оролцон эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож байсан машиныг урсгал сөрөн орж мөргөөд шороон хөвөө давуулан замын гадна хэсгийн шороон дээр түрэх машинаа зогсоох ямар ч арга хэмжээ авахгүй түрсээр машин дээр нь гарч зогсон 4 хүүхдийн минь амь насыг аврах арга хэмжээ авч туслахын оронд хэргийн газрыг орхин оргон зугтан хүйтэн сэтгэл гаргасан. Тухайн үед ач хүү С.Ариус минь амьд байсан. Нас барсан шалтгаан нь дарагдаж дутагдалд орсны улмаас нас барсан гэж шүүх эмнэлэгийн дүгнэлтэд бичигдсэн байна. Хэрэв яаралтай тусламж үзүүлсэн бол яах ч билээ ийм учир ялыг хөнгөрүүлэх биш хүндрүүлэх л нөхцөл шалтгаан байгаа тул Л.Д гомдолтой.

Хоёрт: Хохирогч бид дөрвийн өмгөөлөгчийн хөлс 2 200 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгсэхгүй болгосон. Бид хохирогчийн эрхээ хамгаалуулах тусламж авахаар 2 200 000 төгрөг төлж гэрээ хийж хуулийн хүрээнд эрхээ хамгаалуулан хөлс төлсөн баримтыг хавтаст хэргийн материалд хийсэн юм. Иргэний хариуцагч Э.Батням хавтаст хэрэгт би хохирогч нарын гаргасан бодит хохирлыг бүрэн төлнө гэж зөвшөөрч байхад яагаад ийм шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй гомдолтой байна. Надад Э.Батнямаас 7 270 693 төгрөг дээр нэмж өмгөөлөгчийн хөлс 550 000 төгрөгийг нэмээд бүгд 7 820 630 төгрөгийг Э.Батнямаас гаргуулж өгнө үү.

Гуравт: Л.Д-с сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол 15000000 төгрөг нэхэмжилснийг шүүхийн тогтоолд нотлох баримт бүрдүүлсний дараа Л.Д-снэхэмжлэх эрхтэй гэжээ. Ямар нотлох баримт бүрдүүл гээд байгааг ойлгохгүй байна. Л.Д-н   хэрэг хийсэн үү хийсэн 4 хүүхдийн минь амь насыг хохироосон бид 4-н хохирогч сэтгэл санааны гүн хямралд орж улмаар хүнд өвчтэй болж хэвтэрт орсон. Хохирогч Д.Доржханд өөрийн биеэр нотлоод байна. Эмчийн онош өвчний түүх шинжилгээний хариу ч нотлож байна. Үлдэж байгаа 3 хохирогч бид ийм л замаар явна шүү дээ. Өвчний тодорхойлолт гараагүй бид гуравын гомдлыг хүлээн авдаггүй юм бол, өвчтэй хэвтэрт байгаа Д.Доржхандын гомдлыг хүлээн авч болдоггүй юм уу? Бид 3 өвчнөөрөө гомдлоо гаргаж байна энэ бол арга ядсан санал. Хүн амьд явах эрхтэй, үхсэн хүний хохь, үхсэн хүмүүсийн хойноос та нарын гүн хямралтай байгаа чинь хохь чинь гэж болохгүй биз дээ. Ийм л юм болоод байна шүү. Бидний 4 хүүхэд амь насаа алдлаа харин 4 хүүхдийг минь алсан Л.Д-н амьд хийсэн хэргийнхээ хатуу шийтгэл, хүний хохирол барагдуулахгүй шүүхээс хөнгөрүүлэх бүх л нөхцөл эдлээд байгаа нь зохимжгүй байна. Хүн бусдын нэр хүндэд халдсан доромжилсон нэр хүндээ сэргээнэ гээд л өчнөөн олон сая төгрөг нэхээд шийдүүлээд байна. Бид зөвхөн сэтгэл санааны хямралд орсноос биеийн эрүүл мэнд муудлаа. Эмчилгээ хийлгье гэсний улмаас л сэтгэл санааны хохирол Л.Д-снэхэж байна. Миний энэ аргагүй байдлыг харж 15000000 төгрөгийн нөхөн төлбөрийг Л.Д-сгаргаж өгнө үү.” гэжээ.

 

 Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ:  “Шүүгдэгч Л.Д нь Төв аймгийн Борнуур сумын нутаг "Тайсын хөтөл" гэх газарт байрлах босоо тэнхлэгийн A 04, 01 чиглэлийн асфальтан зам дээр 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 34-47 УНХ улсын дугаартай цагаан өнгийн Хьюндай трак" маркийн тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явахдаа Монгол улсын замын .хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.А " Согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" мөн 8 дугаар бүлгийн 8.2 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан 14-83 УНХ улсын дугаартай "Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц-Саруул-Ундрах. Л.Уранчимэг, С.Ариус, С.Ариунзул нарын амь насыг хохироож. осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн.

Тус Аймгийн Прокурорын газраас Л.Д-н  ийг 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 216 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Л.Дхолбогдох хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоож, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэсэн бөгөөд Л.Д-н үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 4, 216 дугаар зүйлийн 2 дах хэсэгт дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дэх хэсэг, 27.11 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж тус тус үзээд мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2; Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих" мөн хуулийн 27.11 "Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах" гэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

 

Шүүх Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасалгүйгээр 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2. дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлтэй. Ял хөнгөдсөн гэж үзэх боломжгүй юм гэв.

Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрх хасах ялыг оногдуулалгүй хууль буруу хэрэглэсэн. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нарын өмгөөлөгчөөс: Анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялыг хүндрүүлж, хохирогч нарын нэхэмжилсэн хохирлыг бүрэн хэмжээгээр гаргуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Л.Д-ийг 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг “Тайсын хөтөл” гэх газарт байрлах босоо тэнхлэгийн А 04, 01 чиглэлийн асфальтан зам дээр “Хьюндай трак” маркийн 34-47 УНХ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явсан “Тоёота Королла” маркийн 14-83 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Саруул-Ундрах, Л.Уранчимэг, С.Ариус, С.Ариунзул нарын амь нас хохирч, осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдсон болох нь

Амь хохирогч Л.Уранчимэгийн хууль ёсны төлөөлөгч Б.Лхагвагын ” ...шөнийн 03 цагийн үед манайд Мөнгөнморьт сумын хорих ангийн харуул морьтой давхиж ирээд манай охиныг Дархан-Уул аймгаас ирж яваад аваарт орсон байна гэж хэлсэн..., ...Дархан хотод очоод манай охин, нөхөр, 2 хүүхдийн хамт нас барсан болохыг мэдсэн юм...,”

Амь хохирогч Ц.Саруул-Ундрахын хууль ёсны төлөөлөгч Д.Цэндийн” ...2017 оны 02 дугаар сарын 26-ны ...оройны 22 цагийн үед манай гэрт хоёр цагдаа орж ирээд манай хүүг аваарт орсон байна гэж хэлэхээр нь шууд хүргэн болон хүүхдүүдийн хамт Борнуур сумын эмнэлэг дээр ирээд төрсөн хүү Саруул-Ундрахыг эхнэр Уранчимэг болон 6 настай Ариус, 3 настай Ариунзул нарын хамт аваарт орж нас барсан болохыг нь мэдсэн...,”

Амь хохирогч С.Ариусын хууль ёсны төлөөлөгч Л.Нямхүүгийн” ...2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай хүүхдүүд маань цагаан сараар бид хоёр дээр ирж битүүлээд шинэлнэ гэж байсан. ...орой 21 цаг 30 минутын үед манай хорооны 2 цагдаа ирж миний хүү, бэр, ач, зээ нарыг маань Борнуур сум цаад талд аваарт орсон талаар нь хэлсэн...,”

Амь хохирогч С.Ариунзулын хууль ёсны төлөөлөгч Д.Доржхандын ...2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр битүүний шөнө 03 цагийн үед... Мөнгөнморьтын хянагч нь морьтой давхиж ирээд аваар болсон талаар хэл дуулгасан... ...урсгал сөрж орж ирсэн том тэрэгний буруутай үйлдлээс болж осол гарч гэнэтхэн амьд мэнд байсан 4 сайхан хүнээ алдчихлаа...,”

Иргэний нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн” ...Би 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өглөөний 05 цагийн үед хүргэн дүү Батнямын цагаан өнгийн том оврын ачааны тээврийн хэрэгсэлтэй...Дэлгэр гэх залуу бариад явсан. ...Батнямыг явсны дараа Дэлгэр нэг том савтай Нийслэл нэртэй пиво авчраад бид хоёр нөгөө пивийг нь хувааж ууцгаагаад Жаргалант руу хөдөлсөн. ...Баянчандманаас хөдлөөд ухаан балартаад нэг сэрсэн чинь миний сууж явсан том оврын Хьюндай трак маркийн тээврийн хэрэгсэл маань нэг жижиг машинтай мөргөлдөөд нөгөө машиныхаа дээр нь гарчихсан миний хөмсөг задраад цус гарчихсан урд шилээ мөргөсөн бололтой байсан. Би машинаас гараад харсан чинь Дэлгэр ослын газар дээр байхгүй би ганцаараа байсан... Дэлгэр хэргийн газраас зугтаагаад байхгүй байсан...,”

Гэрч Л.Мандалбаярын” ...Би 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр... ...Тайсын хөтөл гэх газар аваар гарсан газар руу очиход Борнуурын цагдаа замын цагдаагаас хүмүүс ирчихсэн манай дүү Дэлгэр хэргийн газар дээр байхгүй байсан..., ...Тэгэхээр нь талийгаач аавын дүү Пүрэвбат гэдэг хүн рүү залгасан чинь Пүрэвбат ахын эхнэр Дэлгэрийг зам тээврийн осол гаргачихлаа гээд хүрээд ирлээ гэж над руу залгалаа гэхээр нь би цагдаад хэлсэн...,”

Гэрч Х.Сарантуяагийн” ...Батням нь...үүрээр 3-4 цагийн үед Дэлгэр аваар хийчихсэн байна. 4 хүний амь нас хохирсон байна гэж хэлсэн...,”

Гэрч А.Баянжаргалын” ...2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нөхөр Пүрэвбатын хамт гэртээ байж байтал хаалга тогшихоор нь тайлж өгтөл Дэлгэр ороод ирсэн. ...Дэлгэр дүү нь баларчихлаа, аваар хийчихсэн гээд сандарсан байдалтай байхаар нь нөхрөөрөө утсаа авахуулаад Дэлгэрийн төрсөн ах Мандалбаяр руу утасдаад Дэлгэр манайд ороод ирлээ аваар хийчихлээ гээд байна гэсэн...,”

Гэрч М.Золбоогийн” ...Би 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр... ...Улаанбаатар хотоос Баруунхараа орох гээд ганцаараа явж байсан чинь Урьхан зоогийн газар нилээн өнгөрөөд явж байтал хөх өнгийн хувцастай 25 орчим насны залуу зам дээр гар өргөөд зогсож байхаар нь аваад...Тухайн хүн архи үнэртүүлчихсэн байсан, ийшээ, тийшээ хараад надтай хамт Баруунхараа ороод буучихъя гэхээр нь үгүй гээд наана буулгасан...,”

Иргэний хариуцагч Э.Батнямын” ...Дэлгэрийн ах Манлай над руу залгаад нөгөө Дэлгэр чинь аваарт орчихсон байгаа юм биш үү гэхээр нь буцаад Жаргалантаас гараад явж байсан чинь замын баруун талд миний 34-47 УНХ улсын дугаартай Хьюндай трак маркийн цагаан өнгийн том оврын ачааны тээврийн хэрэгсэл саарал өнгийн Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг урдаас нь мөргөөд замын гадна хэсэгт зогсчихсон цагдаа нар ирчихсэн байсан...,” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 37, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 36, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 39, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 38, 2017 оны 03 дугаар сраын 13-ны өдрийн 115, Автотехникийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1967, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1966, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 00000044 дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, “Тоёота Королла” маркийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, “Хьюндай Трак” маркийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан зэрэг энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 Прокурорын гаргасан “Шүүх Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасалгүйгээр 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөөд эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шийдвэрлэсэн байна.” гэсэн эсэргүүцэл, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар болон тэдний өмгөөлөгчийн гаргасан “ шүүгдэгч Л.Доногдуулсан хорих ялыг хүндрүүлэх”,  гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хохирогчийн төлөөлөгч нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг заан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Хохирогчийн төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Э.Батням, шүүгдэгч Л.Д-н   нараас нэхэмжлэх эрхтэй болохыг заан шийтгэх тогтоолын 8-р заалтад өөрчлөлт оруулав.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 39.10 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны  9 дүгээр сарын 29-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолд:
  2. . 2-р заалтын “5 /тав/ жил 4 /дөрөв/” гэснийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч,  7 /долоо/ жил 10 /арав/ сар” гэж, 
  3. . 3-р заалтын “5 /тав/ жил 4 /дөрөв/” гэснийг “7 /долоо/ жил 10 /арав/”,  “5 /тав/ жил 6 /зургаа/” гэснийг “8 /найм/ жил” гэж,
  4. . 4-р заалтын “5 /тав/ жил 6/зургаа/ сар” гэснийг “8/найм/ жил” гэж,
  5. . 8-р заалтын “шүүгдэгч Л.Д-н  ээс” гэснийг “иргэний хариуцагч Э.Батням, шүүгдэгч Л.Д-н   нараас” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 116 /нэг зуун арван зургаа/ хоногийг шүүгдэгч Л.Д-н ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

            4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

                                    ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

                                                                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ