Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00274

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би 

Нэхэмжлэгч: Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн шинэ тосгоны 20-17 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ГЮ76063096/, Боржигон овгийн Баттулгын Баянмөнхөд холбогдох

45,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:  Нэхэмжлэгч Орхон аймаг дахь цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ:Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 14 хоног баривчлагдсан байр хоолны зардал 63,000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Баянмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Би тус Цагдаагийн газарт төлөх 45,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Б.Баянмөнх холбогдуулан “45,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжилсэн 45,000 төгрөгийг хариуцагч Б.Баянмөнх нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

              1. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага 45,000 төгрөгийг хариуцагч Б.Баянмөнх нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагч Б.Баянмөнхөөс 2,275 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

            3. Хариуцагч Б.Баянмөнх нь 45,000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

             4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН