Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 1664

 

 

 

 

 

 

  2020         09         15                                       2020/ШЦТ/1664

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж,

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Хохирогч, шүүгдэгч Г.М, Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М, Ж.М нарт холбогдох 2006 02543 1956 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Golden Mongolia” ХХК-й захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт заасанаар 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялаас 3 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон, Б овогт Гийн М /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1967 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эрэгтэй, 53 настай, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Глоб констракш” ХХК-й гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, хадам эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг,  Зайсан гудамж, Амины орон сууцны 43 дугаар байрны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24/5 дугаар байрны 1 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Ж.Мын хувьд ногдох эд хөрөнгөөс 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг өршөөн хэлтрүүлсэн, С овогт Жийн М /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.М нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 27 тоотод иргэн Ж.Мын нүүрэн тус хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ж.М нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 32 дугаар байрны 27 тоотод иргэн Г.Мгийн нүүрэн тус хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мгийн өгсөн: “Би ажлаа тараад гэртээ ирэхэд Даваахүү, Доржханд, М нар манайд ирсэн, архи уучихсан байсан. М бид хоёрын хувьд эд хөрөнгийн маргаантай байсан. Тухайн үед мөнгөний маргаантай байсан асуудлаар би Мтай эвлэрсэн. Маргаан болох асуудлын эх үүсвэр нь Даваахүү эхнэртэйгээ Мыг хардаж энэ хоёр маргалдаад байхаар нь би салгах гэж дундуур ороход нь энэ хоёр хүн над руу дайрч эхэлсэн. Даваахүү миний доод уруул руу гараараа 2-3 удаа баруун шанаа руу бөгжтэй гараараа цохиж, дух руу мөргөсөн. М босож ирчихээд өөрийг нь Даваахүү цохисныг мэдэхгүй, намайг цохисон гэж андуураад миний нүүрэн тус газар 2-3 удаа  гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мын өгсөн: “Маргалдсан асуудал нь бие биенийгээ цохих үндэслэл мөн үү гэдэг зүйл байгаа юм. М нь надтай анх фэйсбүүкээр танилцсан. Тэгээд танилцаад байж байтал М надад ажил хийж өгөхөөр болж би мөнгийг нь өгсөн боловч ажлын үр дүн гарахгүй болж бид хоёрын дунд санхүүгийн маргаан үүссэн. М нь надад хувийн орон сууц барьж өгөхөөр болж надаас 100.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 200.000.000 төгрөг авсан. Тэгээд мөнгө авсан хэрнээ энэ залуу ажлаа хийхгүй яваад байсан юм. Тэгээд бид хэд айлд сууж байтал Хандаа гарч яваад энэ хүний эхнэр Нямдавааг аваад ирсэн. Гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Тэгээд Мгийн эхнэр Нямдаваа нь М та 2 маргаанаа манайд ороод шийдчих гээд, Даваахүү, Хандаа, бид гурвыг гэртээ урьсан. Тэгээд ороод байж байтал Г.М 5 минутын дараа орж ирсэн. Бид 2 эвлэрээд байж байтал гэнэт Г.М босч ирээд намайг цохисон. Би тэр даруй нүүрээ дараад унахад Даваахүү намайг өмөөрч Мтай маргалдаад байх шиг байсан. Би тухайн процессыг бол хараагүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд намайг хэн цохисон бэ гэхээр Г.М би цохиогүй гэж 3 удаа мэдүүлэг өгсөн байна. Гэрчүүдийн мэдүүлгийн хувьд намайг М цохиж байхыг 2 гэрч харсан байдаг. Харин намайг Мг цохихыг харсан хүн огт байдаггүй. Мгийн эхнэр мэдээж нөхрөө өмөөрч мэдүүлэг өгөх нь ойлгомжтой. Нямдаваагийн мэдүүлэгт эхэндээ хойноос нь цохиод байсан гэж мэдүүлж байснаа дараа нь намайг нүүр лүү нь цохисон гэж мэдүүлсэн байсан. Гэрчийн энэ мэдүүлгийн хувьд нотлох баримт болж чадахгүй эргэлзээтэй байгаа юм...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Мгийн хохирогчоор өгсөн: “Даваахүү энхэртэйгээ Мыг хардаж маргалдаад байсан. Тэгэхээр нь эхнэр бид 2 “гэрт зодолдохгүй шүү, нялх хүүхэдтэй” гэхэд Даваахүү над руу дайраад миний доод уруул руу гараараа 2-3 удаа баруун шанаа руу бөгжтэй гараараа цохиж, дух руу мөргөсөн. М босож ирчихээд өөрийг нь Даваахүү цохисныг мэдэхгүй намайг цохисон гэж андуураад миний нүүрэн тус газар 2-3 удаа  гараараа цохисон. Тэгээд хоёулаа над руу дайраад байхаар нь би футболкоо тайлаад цээж нүцгэн гарч цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Мын хохирогчоор өгсөн: “... Тэгээд байж байтал М бид 2 маргааны талаар ярьж байсан бөгөөд намайг цагдаа шүүх дээр уулзъя гэж байсан. Удалгүй М бид 2 эвлэрч нилээн уусан. М 2-3 рүнк татчихаад шууд миний баруун нүд рүү гараараа 1 удаа, эрүү лүү гараараа 1 удаа цохиод авсан. Тэгтэл Даваахүү босож ирээд Мгийн урдуур нь орон хориглох гэж түүнийг тэврээд авсан. М, Даваахүүг заамдаж авсан бөгөөд Даваахүү Мг буцааж заамдаад авахаар нь Мг араас нь татаж тэр хоёрыг салгасан. М бид 2 эвлэрээд сууж байсан. Тэгээд байж байтал М баруун гараараа миний баруун нүд рүү баруун гараараа цохисон. Тэгээд намайг унахад дээрээс ирээд бас намайг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Мын хохирогчоор өгсөн:  “… Тэгээд байж байтал М бид 2 маргааны талаар ярьж байсан бөгөөд намайг цагдаа шүүх дээр уулзъя гэж байсан. М нилээн уусан, 2-3 рүнк татчихаад шууд миний баруун нүд рүү гараараа 1 удаа, эрүү лүү гараараа 1 удаа цохиод авсан. Тэгтэл Даваахүү босож ирээд Мгийн урдуур нь ороод хориглох гэж түүнийг тэврээд авсан. М, Даваахүүг заамдаж авсан бөгөөд Даваахүү Мг буцаан заамдаад авахаар нь Мг араас нь татаж тэр 2-ыг салгасан …” /хх.11-12/ гэх мэдүүлэг,

“… 2020 оны  05 дугаар сарын  26-ны өдөр 20-22 цагийн үед болсон асуудал. М өмнө нь надтай байгуулсан гэрээ, хэлцэл, санхүүгийн маргаанаа ярьж байгаад гэнэт босож ирээд миний баруун нүд рүү гараараа 1 удаа цохитол би диваны булан дээр сууж  байгаад газар унасан. Газар унасны дараа дээрээс тонгойгоод миний эрүү лүү 1 удаа гараараа цохисон. Тэгээд дундуур Даваахүү орж ирээд салган намайг татаж босгосон. Би тухайн үед  нүдээ цохиулаад нүд харанхуйлж манарсан байдалтай, нүүрээ дараад босч диван дээр суусан. Даваахүү нь Мг тэврээд л цаашаа түрж түлхээд холдуулсан гэж ойлгосон, би нүүрээ дараад сууж байсан…” гэх мэдүүлэг /хх.13-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мгийн хохирогчоор өгсөн:  “… Эхнэр бид 2 “гэрт зодолдохгүй шүү, нялх хүүхэдтэй” гэхэд Даваахүү над руу дайраад миний доод уруул руу гараараа 2-3 удаа, баруун шанаа руу бөгжтэй гараараа, дух руу мөргөсөн. М босож ирчихээд өөрийг нь Даваахүү цохисныг мэдэхгүй, намайг цохисон гэж андуураад миний нүүрэн тус газар 2-3 удаа  гараараа цохисон. Тэгээд хоёулаа над руу дайраад байхаар нь би футболкоо тайлж цээж нүцгэн гараад цагдаа дээр ирсэн…” гэх мэдүүлэг /хх.17-18/,

 “… Хандаа түүний суганаас түшчихсэн зогсож байтал Даваахүү очоод Мын нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон. М 2 дахь удаа цохиход нь унасан. Тэгээд би тэр хоёрын голоор орж салгаад М ахыг босгоод байж байтал Даваахүү над руу дайрч миний доод уруул, баруун шанаа руу гараараа 2 удаа цохисон. М намайг өөрийг нь цохисон гэж ойлгон миний хүзүүг боогоод миний хамар луу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.19-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Даваахүүгийн өгсөн: “... М гаднаас эрүүл орж ирсэн, биед ил харагдах гэмтэл шархгүй байсан... Яг тухайн үед М нь сандал дээр сууж байсан Мын зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохисон...”  гэх мэдүүлэг /хх.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нямдаваагийн өгсөн: “… М 1 шил Болор нэртэй 0.75 граммын архи гаргаж ирсэн. Тэгээд бүгд хувааж уусан. Гэнэт М, Даваахүү 2 манай нөхөр Мд агсам тавьж эхлээд манай нөхрийг зодсон...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

“... Ж.М босч ирээд шууд манай нөхөр Г.Мгийн араас толгой руу нь балбасан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

“...  М манай нөхөр Г.Мгийн толгой, хамар хэсэг рүү цохиж байсан... манай нөхрийн биед Ж.М л халдсан. Г.Даваахүү болиулж салгаж байсан. Тухайн үед Г.Мгийн дотор талын уруул нь язарсан, нүүр хэсэг рүү нь Ж.М цохиод байсан... гэх мэдүүлэг /хх.152-153/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Доржхандын өгсөн: “... М явах гээд би түүнийг гаргаж өгөх гэж байтал М хүрч ирээд Мын яг хаашаа цохисныг би мэдэхгүй байна. Ямар ч  байсан цохиод М хана руу саваад унасан. Унангуут нь дахин араас нь очоод боосон...” гэх мэдүүлэг /хх.31-32, 152-153/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 6282 дугаартай:

“1. Ж.Мын биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, баруун, зүүн шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үйлдэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.36-37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 6811 дугаартай:

“1. Г.Мгийн биед хамар яс баруун талд зөрөөтэй, зүүн талд цөмөрсөн хугарал, дух, хацарт зөөлөн эдийн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.44-45/,

Дамно ХХК-й 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №БЗД-20-783 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.53-54,/

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “... хамар ясны баруун талын зөрөөтэй, зүүн талд цөмөрсөн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, хацарт зөөлөн эдийн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх.148-149/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Г.М нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 27 тоотод иргэн Ж.Мын нүүрэн тус хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Мын хохирогчоор өгсөн:  “… М ... миний баруун нүд рүү гараараа 1 удаа, эрүү лүү гараараа 1 удаа цохиод авсан…” гэх мэдүүлэг /хх.11-12/,

“… М ... миний баруун нүд рүү гараараа 1 удаа цохитол би диваны булан дээр сууж  байгаад газар унасан. Газар унасны дараа дээрээс тонгойгоод миний эрүү лүү 1 удаа гараараа цохисон…” гэх мэдүүлэг /хх.13-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Даваахүүгийн өгсөн: “... М нь сандал дээр сууж байсан Мын зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохисон...”  гэх мэдүүлэг /хх.25-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Доржхандын өгсөн: “... М хүрч ирээд Мын яг хаашаа цохисныг би мэдэхгүй байна. Ямар ч  байсан цохиод М хана руу саваад унасан. Унангуут нь дахин араас нь очоод боосон...” гэх мэдүүлэг /хх.31-32,152-153/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн 2020 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 6282 дугаартай:

“1. Ж.Мын биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, баруун, зүүн шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үйлдэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.36-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Ц.Оюун-Эрдэнийн өгсөн: “... хамар ясны баруун талын зөрөөтэй, зүүн талд цөмөрсөн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, хацарт зөөлөн эдийн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх.148-149/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Мын хохирогчоор өгсөн: “... М 2-3 рүнк татчихаад шууд миний баруун нүд рүү гараараа 1 удаа, эрүү лүү гараараа 1 удаа цохиод авсан... Тэгээд намайг унахад дээрээс ирээд бас намайг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар, 

Ж.М нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 27 тоотод иргэн Г.Мгийн нүүрэн тус хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Мгийн хохирогчоор өгсөн:  “… М ... миний нүүрэн тус газар 2-3 удаа  гараараа цохисон…” гэх мэдүүлэг /хх.17-18/,

 “… М намайг өөрийг нь цохисон гэж ойлгоод миний хүзүүг боогоод миний хамар руу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.19-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нямдаваагийн өгсөн: “… М, Даваахүү 2 манай нөхөр Мд агсам тавьж эхлээд манай нөхрийг зодсон...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

“... Ж.М босч ирээд шууд манай нөхөр Г.Мгийн араас толгой руу нь балбасан...” гэх мэдүүлэг /хх.29-30/,

“...  М манай нөхөр Г.Мгийн толгой, хамар хэсэг рүү цохиж байсан... манай нөхрийн биед Ж.М л халдсан. Г.Даваахүү болиулж салгаж байсан. Тухайн үед Г.Мгийн дотор талын уруул нь язарсан, нүүр хэсэг рүү нь Ж.М цохиод байсан... гэх мэдүүлэг /хх.152-153/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 6811дугаартай:

“1. Г.Мгийн биед хамар яс баруун талд зөрөөтэй, зүүн талд цөмөрсөн хугарал, дух,хацарт зөөлөн эдийн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, баруун хацар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.44-45/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Мгийн хохирогчоор өгсөн: “... М босож ирчихээд өөрийг нь Даваахүү цохисныг мэдэхгүй намайг цохисон гэж андуураад миний нүүрэн тус газар 2-3 удаа  гараараа цохисон...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Мын өгсөн “би Г.Мгийн биед гэмтэл учруулаагүй, гэмт хэрэг үйлдээгүй” гэх агуулгатай мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана. 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.М, Ж.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.М, Ж.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Г.М, Ж.М нар нь хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг  энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

        Г.М, Ж.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.М, Ж.М нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Г.М, Ж.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодсонгүй.

Шүүгдэгч Г.М, Ж.М нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж байна.

        Г.М, Ж.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Гийн М, С овогт Жийн М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Ж.М нарт 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.М, Ж.М нарт тус бүр оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлсүгэй.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.М, Ж.М нарт тус тус сануулсугай.

5. Г.М, Ж.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.М, Ж.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР