| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00210/И |
| Дугаар | 00266 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 00266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг 28 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФБ61030217/, Бадрах овогт Доржсүрэнгийн Дашмягмарын нэхэмжлэлтэй
“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Дашмягмар, гэрч Н.Найдансүрэн, Р.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дашмягмар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Д.Дашмягмар нь 2000.01.01-ны 06 тоот тушаалаар “Металл индустриал” ХХК-нд Камаз 54112 маркийн 60-77 ора улсын дугаартай авто машины жолоочоор орсон одоо тэтгэвэрт гарах гэтэл 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 03 дугаар сарын 25-ны хооронд нийгмийн даатгалын дэвтэрт цалин бичигдээгүй “Металл индустриал” ХХК-нд болон архивт 2000 оны 10 дугаар сарын 01-нд ажилд орсон тушаал олдохгүй тэтгэвэрт орох боломжгүй болсон тул Миний 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ажилд орсон тушаалыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, “Металл индустриал” ХХК-ийн захирлын 2001 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/35 дугаартай тушаал, “Металл индустриал” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/01 тоот, “Металл индустриал” ХХК-ийн захирлын 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/145 тоот тушаал, 092137 дугаартай нийгмийн даатгалын дэврийн нотариатаар батлуулсан хуулбар, баярын бичиг, Монгол Улсын онц тээвэрчний үнэмлэх, осолгүй манлай жолоочийн үнэмлэх зэргийн нотариатаар батлуулсан хуулбар, гэрч Н.Найдансүрэн, Р.Лхагвадорж нарын тодорхойлол, мэдүүлэг, Н.Найдансүрэнгийн 647677 дугаартай нийгмийн даатгадын дэвтрийн хуулбар, Р.Лхагвадоржийн 193725 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Бадрах овогт Доржсүрэнгийн Дашмягмар нь 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл “Металл индустриал” ХХК-нд Камазын жолоочоор ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, “Металл индустриал” ХХК-ийн захирлын 2001 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/35 дугаартай тушаал, “Металл индустриал” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 02/01 тоот, “Металл индустриал” ХХК-ийн захирлын 2005 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01/145 тоот тушаал, 092137 дугаартай нийгмийн даатгалын дэврийн нотариатаар батлуулсан хуулбар, баярын бичиг, Монгол Улсын онц тээвэрчний үнэмлэх, осолгүй манлай жолоочийн үнэмлэх зэргийн нотариатаар батлуулсан хуулбар, гэрч Н.Найдансүрэн, Р.Лхагвадорж нарын тодорхойлол, мэдүүлэг, Н.Найдансүрэнгийн 647677 дугаартай нийгмийн даатгадын дэвтрийн хуулбар, Р.Лхагвадоржийн 193725 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бадрах овогт Доржсүрэнгийн Дашмягмар нь 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл “Металл индустриал” ХХК-нд Камазын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН