| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0203/Э |
| Дугаар | 0216 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 0216
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М
Улсын яллагч Б.О
Шүүгдэгч М.Б, Б.А, Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э нарт холбогдох эрүүгийн 2025001510141 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн. 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилга дээр туслах ажилтнаар ажилладаг, урьд хулгайлах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан, М.Б
Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй, Б.А
Монгол Улсын иргэн 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн. 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд хулгайлах гэмт хэрэгт 1 удаа ял шийтгүүлж байсан Э.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А, М.Б нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн спорт заалны хувцас солих өрөөнөөс суралцагч П.Г-ийн Эл Жи К-4, Д.Б-ийн Самсунг Жи-3, Г.Б-ын Самсунг А-30 загварын гар утаснуудыг нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 795.000 /долоон зуун ерөн таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч М.Б нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, биедээ хадгалсан, 2020 оны 02 сарын 18-ны өдөр дутуу баригдсан барилга дотор өөрийн түүж бэлтгэсэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт ургамлаас “Шавар” гэх зүйл гарган авч, О.Т, Н.Б нарт өгсөн, шүүгдэгч Э.Э нь сургуулийн спорт заалны хувцас солих өрөөнөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр М.Б, Б.А нарын бүлэглэн хулгайлсан суралцагч Д.Б-ийн Самсунг Жи-3, Г.Б-ын Самсунг А-30 загварын гар утаснуудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 10 сарын 30-ны өдөр хувцасны өрөөнөөс 3 ширхэг утас хулгайлсан. А одоо ороод авчих гээд хаалгыг нь хаасан, тэгээд өөрөө хичээлдээ орсон. Э сургуулийн коридорт тойрохоо зураад сууж байсан. Мөн 2020 оны 02 сарын 18-ны өдөр малын өвөлжөөний дээвэр янзалж байгаад өвөлжөөний ард ургаж хөлдсөн байсан мансууруулах төрлийн өвсийг хараад шууд таньсан. Тэр үед үүрч явсан хөх цэнхэр өнгийн даавуун үүргэвчиндээ тасдаж авсан өвсөө хийж хадгалсан. Гэрээсээ халуун барьдаг усны сав, 2 ширхэг таваг, хоолны сэрээ, шүдэнз, ахуйн хэрэглээний газ, өөрийн өмсөж хэрэглэдэг даавуун фудволк гэх мэт зүйлүүдийг авч гараад найз Т, Б нартай уулзаж бэлтгэсэн зүйлээрээ шавар гэх зүйлийг гаргаж хамт татаж хэрэглэсэн гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 10 сарын 28-нд манай гэрт Ө, Б нар ирсэн. Байрны түрээсийн мөнгө нэхэгдээд хулгайлах санааг би анх гаргасан юм гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 5 дахь өдөр яг хулгай хийе гэж ярьсан. Тэр өдөр нь би тойрохоо зурахаар очсон. Энэ 2 машинд явж байхдаа хулгай хийснээ ярьсан. Утсыг нь би өөрийн нэрээр ломбарданд тавьсан. Гэмт хэргийн улмаас олсон утас гэдгийг мэдсээр байж ломбарданд тавьсан нь миний буруу гэсэн мэдүүлэг,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 138-142 хуудас/
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх 144-145 хуудас/
Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр биеийн тамирын хичээлдээ 08 цаг гэхэд ороод хувцас солих өрөөнд хувцсаа солиод өөрийн эд зүйлээ өмднийхөө халаасанд хийгээд шургуулганд бүх эд зүйлээ хийсэн юм. Тэгээд 09 цаг 30 минутын үед завсарлаад өөрийн Самсунг Жи-3 маркийн гар утсаа өмднийхөө халааснаас шалгаж үзэхэд байхгүй байсан ... нийт 3 оюутны гар утас хулгайд алдагдсан. Миний гар утас Самсунг жи-3 загварын гар утас юм. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Одоо ганцхан миний хохирлыг төлөөгүй байна. Би уг гар утсаа утсаар нь авахгүй, аудитын үнэлгээнд заасан үнэлгээгээр буюу 175.000 төгрөгийг мөнгөн дүнгээр гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2хх 3 хуудас/
Хохирогч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр биеийн тамирын хичээлдээ 08 цаг гэхэд ороод хувцас солих өрөөнд хувцсаа солиод өөрийн эд зүйлээ хар үүргэвчтэй цүнхнийхээ урд талын хэсэгт гар утсаа хийсэн юм. Тэгээд 09 цаг 30 минутын үед завсарлаад 32 дугаарын шургуулганаас хувцсаа солиод цүнхнийхээ урд талын хэсгийг онгойлгоод утсаа харахад алга болсон байсан. Би хохирлоо барагдуулж авсан. Миний хулгайд алдсан Эл жи к-4 загварын гар утсыг маань бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн, би сайтар харж, асааж үзэхэд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай байна. Ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /2хх 5 хуудас/
Хохирогч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр биеийн тамирын хичээл 09 цаг 30 минутын үед завсарлаад хувцсаа сольж байхад ангийн Б ах гар утас алга болсон байна гэхээр нь өөрийнхөө Самсунг А-30 маркийн гар утсаа шалгаж үзэхэд миний гар утас мөн алга болсон байсан...би өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан. Тухайн үед миний Самсунг А-30 загварын гар утсыг урт цагааны 24 цагийн барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байсныг тэр үед нь цагдаа нар тус газарт нь очиж хураан авч надад хүлээлгэн өгсөн. Ямар нэгэн эвдрэлгүй хэвийн ажиллагаатай байсан учраас би гомдол санал байхгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг /2 хх 4 хуудас/
Шинжээчийн 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 2/02/165 дугаартай Эл Жи К-4 загварын гар утас 140.000 төгрөг, Самсунг жи-3 загварын гар утас 175.000 төгрөг, Самсунг А-30 загварын гар утас 480.000 төгрөг, нийт 795.000 төгрөгөөр үнэлэв гэх дүгнэлт /хх 155-161 хуудас/
Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: тухайн өдөр 12 цагийн үед би үсээ засуулах гээд 6 дугаар микрод очсон юм. Тэр байранд найз Б, зүс таних А нар өрөө түрээслэдэг байсан. Би тэр өдөр яаралтай ажил руугаа явах гээд үсээ засуулж байхдаа шинэ утас авах хэрэгтэй байна гэж ярьсан чинь А гэх залуу надад Самсунг А-30 загварын утас байгаа, тэр утсаа ломбарданд 280.000 төгрөгөөр тавьчихсан. Бараг авч чадахгүй алдаж байхаар чи авчихаарай, тэр утасыг Э-ийн нэр дээр тавьчихсан болохоор авахдаа чи авах юм чинь ломбард руу очоод нэрээ солиулаарай гэхээр нь би зөвшөөрсөн. Э-ийн хамт ломбард орж ломбардны эгчид энэ утсыг би авах учраас нэрээ солиулъя гэсэн чинь нэр солих боломжгүй. Харин Т авна гээд бичээд өгье гэхээр нь би бичүүлсэн юм гэсэн мэдүүлэг /хх 182 хуудас/
Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... би самсунг А-30 загварын цэнхэр өнгийн гар утас барьж байсан. 2020 оны 01 дүгээр сарын эхээр найз Ц-ээр дамжуулж Уртцагааны 24 цагийн гар утасны барьцаалан зээлдүүлэх газраас 450.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм.” гэх мэдүүлэг /хх 183 хуудас /
Гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Э.Э нь самсунг А-30 загварын цэнхэр өнгийн гар утсыг 30 хоногийн хугацаатай 280.000 төгрөгөөр тавьсан юм. Барьцаалсан эд зүйл аваагүй удсан хугацаа хэтрэхээр нь Э-ийн утас руу залгаж асуухад авч чадахгүй болчихлоо зар гэж хэлэхээр нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Д гэх хүнд 430.000 төгрөгөөр зарсан юм. Д гэх хүнээс гар утсыг хурааж авсан байсан. Тэгээд надаас өдөр шөнөгүй мөнгө нэхээд байхаар нь өчигдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д гэх эзэмшигчийн данс руу 430.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн гар утсыг барьцаалсан Э гэх хүнээс барьцаалсан эд зүйлийн мөнгө болон хүүний мөнгө нийлээд 322.000 төгрөг нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх 187 хуудас/
Гэрч Г.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Үс засуулсан өдрөөс 1-2 хоногийн өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өмнө А-ийн гэрт нь А, Э, Б нарын хамт байж байхад А бид нартай юм яриад сууж байснаа мөнгө хэрэг болоод түрээсийн мөнгө нэхэгдээд байна гэж яриад манай биеийн тамирын цагийн үеэр хувцсаа үүдэнд үлдээгээд зааланд хаалгаа хаачихдаг юм тэгэхээр тэр хооронд гар утас хулгайлах боломжтой гэж ярьсан тэгэхээр нь би тухайн үедээ тоглож байна гэж бодож байсан, мөн яах гээд байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд А-ийн сургуулийн биеийн тамирын заалны хувцас солих өрөөнөөс гар утас хулгайлсан талаар цагдаад баригдсан өдрөө Б надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 192 хуудас/
Үүрэн холбооны Юнитель компаны 354638108817114 имэй кодтой утсанд ........ дугаарыг хийж ашигласан талаар лавлагаа /хх-ийн 196-198, 201-205/
Шүүгдэгч М.Б-ы яллагдагчаар өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр А ах, Э эгч нартай мөнгө олох талаар ярилцсан чинь А ах биеийн тамирын хичээл дээр хүүхдүүд хувцсаа сольдог, тэгэхээр хувцас солих өрөөнөөс гар утас авч болох талаар яриад намайг чи утаснуудыг нь орж ав гэхээр нь би үгүй гэж хэлсэн юм. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин надад хандан өнөөдөр биеийн тамирын хичээл орно чи хувцас солих өрөөнөөс гар утаснууд аваарай, би өөрөө авах гэхээр хичээл дундуур гарвал сэжиглэгдэнэ гэсэн тэгээд би Э эгчийн хамт сургууль руу очсон. Э эгч тухайн үед тойрох хуудсаа зуруулна гэж байсан юм гэхдээ намайг хувцас солих өрөөнөөс гар утас хулгайлна гэдгийг мэдэж байсан. Ингээд Э эгч тойрохоо зуруулж байхдаа намайг А ах руу оч гээд би спорт зааланд очиход А ах заалны хаалга хаагаад хувцас солих өрөөнд ороод утаснууд аваадах, захын шүүгээнд үнэтэй утаснууд байгаа гэж хэлсэн тэгээд хувцас солих өрөөнд ороод айж сандраад шүүгээнүүдийг ухаж байгаад тааралдсан 3 ширхэг утас аваад гарсан юм....” гэх мэдүүлэг /хх 214-215 хуудас/, гар утсыг эхлээд би А-ийн зааж зааварласнаар тус газраас хулгайлсан. Энэ талаар А ах анхнаасаа өөрөө мэдэж байсан. Дараа нь сургуулиас гарч ирээд Э эгчид би хулгай хийсэн талаараа хэлсэн. Э эгч бид хоёр А-ийн гэр рүү явж хэсэг байж байгаад гэрээс нь гарч Тэди гар утасны дэлгүүр дээр А-тэй уулзсан. Энэ үед Самсунг жи-3 загварын гар утсыг А ах өөрөө ганцаараа Тэди төвийн 3 давхар руу гарч нөгөө гар утсаа зарчихлаа гэж хэлээд гарч ирсэн. Энэ үед Э эгч бид хоёр гадаа үүдэнд хүлээгээд зогсож байсан. Дараа нь Э эгчийн иргэний үнэмлэх бичиг баримтыг ашиглан урт цагааны 24 цагийн барьцаалан зээлдүүлэх газарт очиж Самсунг А-30 загварын гар утсыг Э-ээр 280.000 төгрөгөөр барьцаанд тавиулсан. Тэгээд тэр хоёр гар утасны мөнгийг А ах өр зээлийг төлж дарна гэж хэлээд авсан юм....” гэх мэдүүлэг / 2хх-6-7 хуудас/
Шүүгдэгч М.Б, Б.А нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 219-222 хуудас/
Шүүгдэгч Б.А, Э.Э нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх 228-230 хуудас/
Шүүгдэгч Э.Э-ийн яллагдагчаар өгсөн: "... тэр үед хулгайлсан 3 ширхэг утас Б-ийн биед явж байсан ба Б бид хоёр Тэди төв дээр ирэх үед А сургуулиасаа бид хоёрын байгаа газарт ирж Б-аас самсунг жи-3 загварын гар утсыг аваад мөн өөрийн барьдаг байсан Ай фоне 5 загварын гар утсаа засварт үзүүлчхээд ирье гээд Тэди төвийн 3 давхар руу гарсан. Тэгээд нэг их удалгүй гарч ирээд нөгөө хулгайлсан гэх самсунг жи-3 гар утсыг 80.000 төгрөгөнд зарчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-13-14 хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-41хуудас /
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх 5-9 хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзлэлтүүд /хх- 10-13 хуудас/
Xүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх13-21 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн эрхлэгч Б.Л-ийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1340 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн “Цүнхэн дотор байх улаан өнгийн хуванцар савнаас гарч ирсэн ургамал мэт зүйл 33.07 гр 2020.02.18” гэж хаягласан гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлд багтсан дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24-27 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн ахлах шинжээч Д.З-ийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1341, 1342, 1343 дугаартай дүгнэлтүүд /хх 34-46 хуудас/
Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... би гэрээс гарсан чинь Б, Т 2 зогсож байсан. Тэгээд бид гурав 11 дүгээр хорооллын эзэнгүй хоосон байшинд орж мансууруулах төрлийн ургамлаа газтай хольж шавар гаргаж авсан. Тэгээд бид гурав мөнгөлөг цаасан дээр тавиад доороос нь галаар шатааж татсан. Тухайн мансууруулах төрлийн ургамлыг Б гаргаж ирсэн. Хаанаас түүж бэлтгэсэн талаар мэдэхгүй. Миний үүрч явсан цэнхэр өнгийн цүнх нь Б-ны цүнх би тухайн үед үүрсэн байсан. Дотроос гарч ирсэн мансууруулах төрлийн ургамал бол минийх биш Б-ны авч явсан мансууруулах төрлийн ургамал...” гэх мэдүүлэг /хх 62 хуудас/
Гэрч О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... уг өвс ургамлыг найз Б хамгийн анх өөрийн үүрч явж байсан хөх цэнхэр өнгийн цүнхнээсээ гаргаж ирсэн юм. Тэгээд уг өвс ургамлыг Б надад ярихдаа би уг өвсөө хөдөө хол байдаг өвөлжөөнөөс түүж бэлтгэсэн гэж ярьж байхыг би сонссон. Надад яг хаана хадгалсан талаараа огт ярьж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх 67-68 хуудас/
Гэрч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... өглөө 10 цагийн үед тэр айлын гэрийн эзэн Г ах нарт хоол цай хийж өгөнгөө 30 минут хиртэй амарсан. Энэ үед дүү Б бид гуравтай хамт цай уугаагүй сүүлд араас ирж цай уусан юм. Тэр үед Б дүүг бид хэд жорлонд бие засаж байгаа байх гэж ойлгосон чинь гэнэт өвөлжөөний тэр хавиас ганцаараа гарч ирсэн юм. Тэгээд би чи хоол цайгаа идэхгүй хаагуур явчихаад ирдэг юм гэж хэлээд Б дүүд цай уулгаж хоол идүүлсэн. Надад ёстой Б өвс түүсэн бэлтгэсэн хэрэглэсэн гэж огт тийм зүйл яриагүй, хамт явах нь бол хөдөө явсан, дараа нь тэр хөдөө байх айлын хашаанаас түүсэн гэж өөрөө надад хэлж ярьсан...” гэх мэдүүлэг /хх 73-74 хуудас/
Шүүгдэгч М.Б-ны яллагдагчаар: “... надтай хамт явсан гурван ах малын өвөлжөөний дээврийг засаж янзалж байх хойгуур би нөгөө гурван ахаас холдож, тэр малын өвөлжөөг тойрч явахдаа өвөлжөөний ард ургаж хөлдсөн байсан мансууруулах төрлийн өвсийг олж хараад шууд таньсан юм. Тэгээд тэр үед өөрийн үүрч явсан хөх цэнхэр өнгийн даавуун үүргэвч цүнхэнд нөгөө түүж авсан бага зэрэг өвсийг тасдаж цүнхэндээ хийж хадгалсан юм. Энэ үед миний энэ үйл явдлыг надтай хамт явсан гурван ах маань огт мэдээгүй, би ч өөрөө маш нууцаар хурдан богино хугацаанд бага зэрэг жаахныг түүж аваад цүнхэндээ хийсэн юм.... би өөрийн гэрээсээ шавар гаргаж авах халуун барьдаг усны сав, хоёр ширхэг таваг, хоолны сэрээ, шүдэнз, ахуйн хэрэглээний газ, мөр өөрийн өмсөж хэрэглэдэг даавуун фудволк гэх мэт зүйлүүдийг авч гараад найз Т, Б нартай хамт уулзаж уг бэлтгэсэн зүйлээрээ шавар гэх зүйлийг гаргаж энэ хоёр найзтайгаа хамт татаж хэрэглэсэн юм....” гэх мэдүүлэг /хх 120-121 хуудас/
Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 89, 101, 236 хуудас/
Шийтгэх тогтоолын хуулбарууд / 1 хх 90-94, 96-100, 2 хх 45-47 хуудас/
М.Б, Б.А, Э.Э нарыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 215, 216-219, 226-227, 231-232, 2хх 10-11, 13-14 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтанд хамааралтай байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтээ: Шүүгдэгч Б.А, М.Б нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн спорт заалны хувцас солих өрөөнөөс суралцагч П.Г-ийн Эл Жи К-4, Д.Б-ийн Самсунг Жи-3, Г.Б-ын Самсунг А-30 загварын гар утаснуудыг нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 795.000 / долоон зуун ерөн таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч М.Б нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, биедээ хадгалсан, 2020 оны 02 сарын 18-ны өдөр 11-р хорооллын дутуу баригдсан барилга дотор өөрийн түүж бэлтгэсэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт ургамлаас “Шавар” гэх зүйл гарган авч, О.Т, Н.Б нарт өгсөн, шүүгдэгч Э.Э нь сургуулийн спорт заалны хувцас солих өрөөнөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр М.Б, Б.А нарын бүлэглэн хулгайлсан суралцагч Д.Б-ийн Самсунг Жи-3, Г.Б-ын Самсунг А-30 загварын гар утаснуудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн даавуун үүргэвч цүнх 1 ширхэг, улаан өнгийн хуванцар дугуй сав 1 ширхэг, уг саван дотор гялгар ууттай 33.7 грамм өвс мэт зүйл, шилэн бор өнгийн дугуй хэлбэртэй таваг 1 ширхэг, ногоон өнгийн 500 граммын багтаамжтай төмөр цайны халуун сав 1 ширхэг, хоолны төмөр сэрээ 1 ширхэг, хар цагаан өнгийн зурагтай дугуй захтай фодвольк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй гэв.
Шүүгдэгч Б.А, М.Б нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн спорт заалны хувцас солих өрөөнөөс суралцагч П.Г-ийн Эл Жи К-4, Д.Б-ийн Самсунг Жи-3, Г.Б-ын Самсунг А-30 загварын гар утаснуудыг нууцаар хууль бусаар хулгайлан авч нийт 795.000 /долоон зуун ерөн таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч М.Б нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, биедээ хадгалсан, 2020 оны 02 сарын 18-ны өдөр 11-р хорооллын дутуу баригдсан барилга дотор өөрийн түүж бэлтгэсэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт ургамлаас “Шавар” гэх зүйл гарган авч, О.Т, Н.Б нарт өгсөн, шүүгдэгч Э.Э нь сургуулийн спорт заалны хувцас солих өрөөнөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр М.Б, Б.А нарын бүлэглэн хулгайлсан суралцагч Д.Б-ийн Самсунг Жи-3, Г.Б-ын Самсунг А-30 загварын гар утаснуудыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Б, Б.А, Э.Э нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, М.Б-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн... А ах заалны хаалга хаагаад хувцас солих өрөөнд ороод утаснууд аваадах, захын шүүгээнд үнэтэй утаснууд байгаа гэж хэлсэн тэгээд хувцас солих өрөөнд ороод айж сандраад шүүгээнүүдийг ухаж байгаад тааралдсан 3 ширхэг утас аваад гарсан юм....” гэх мэдүүлэг /хх 214-215 хуудас/, тэр малын өвөлжөөг тойрч явахдаа өвөлжөөний ард ургаж хөлдсөн байсан мансууруулах төрлийн өвсийг олж хараад шууд таньсан юм. Тэгээд тэр үед өөрийн үүрч явсан хөх цэнхэр өнгийн даавуун үүргэвч цүнхэнд нөгөө түүж авсан бага зэрэг өвсийг тасдаж цүнхэндээ хийж хадгалсан юм. Би өөрийн гэрээсээ шавар гаргаж авах халуун барьдаг усны сав, хоёр ширхэг таваг, хоолны сэрээ, шүдэнз, ахуйн хэрэглээний газ, мөр өөрийн өмсөж хэрэглэдэг даавуун фудволк гэх мэт зүйлүүдийг авч гараад найз Т, Б нартай хамт уулзаж уг бэлтгэсэн зүйлээрээ шавар гэх зүйлийг гаргаж энэ хоёр найзтайгаа хамт татаж хэрэглэсэн юм....” гэх мэдүүлэг /хх 120-121 хуудас/ шүүгдэгч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн тэр үед хулгайлсан 3 ширхэг утас Б-ны биед явж байсан ба Б бид хоёр Тэди төв дээр ирэх үед А сургуулиасаа бид хоёрын байгаа газарт ирж Б-аас самсунг жи-3 загварын гар утсыг аваад мөн өөрийн барьдаг байсан Ай фоне 5 загварын гар утсаа засварт үзүүлчхээд ирье гээд Тэди төвийн 3 давхар руу гарсан. Тэгээд нэг их удалгүй гарч ирээд нөгөө хулгайлсан гэх самсунг жи-3 гар утсыг 80.000 төгрөгөнд зарчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-13-14 хуудас/, гэрч О.Т, М.Д, М.Б, Г.Ө нарын мэдүүлэг, шинжээчийн 2/02/165 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1342 дугаартай Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “М.Б” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодоис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б хууль бусаар бэлтгэж хадгалсан өвс мэт зүйл нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай “коневенцийн жагсаалтад багтсан тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламжтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг халдсан нийгэмд аюултай, санаатай хийсэн үйлдэл гэж үзлээ.
“Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад багтсан өвс мэт зүйл нь хэрэглэсэн хүний сэтгэцэд хүчтэй нөлөөлж, донтуулж улмаар амь насанд аюул учруулдаг тул түүнийг хууль бусаар ашигласан аливаа үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан байна.
Иймд шүүгдэгч М.Б дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, шүүгдэгч М.Б, Б.А нарын үйлдэл бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авсан, шүүгдэгч Э.Э-ийн үйлдэл нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор шилжүүлсэн үйлдэл мөн бөгөөд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учируулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар тэдний хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн даавуун үүргэвч цүнх 1 ширхэг, улаан өнгийн хуванцар дугуй сав 1 ширхэг, уг саван дотор гялгар ууттай 33.7 грамм өвс мэт зүйл, шилэн бор өнгийн дугуй хэлбэртэй таваг 1 ширхэг, ногоон өнгийн 500 граммын багтаамжтай төмөр цайны халуун сав 1 ширхэг, хоолны төмөр сэрээ 1 ширхэг, хар цагаан өнгийн зурагтай дугуй захтай фодвольк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдав.