Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2017/00049/И |
Дугаар | 134/ШШ2017/00040 |
Огноо | 2017-03-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 134/ШШ2017/00040
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9-д байрлах, “Скайтел” ХХК /РД: 2576376, улсын бүртгэлийн дугаар: 9011269026, утас: 91120202/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид дотуур байрны харуул ажилтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Зараагийн 23 тоотод оршин суух, Бичээч овогт Пунцагийн Баярсайхан /РД: ЕЙ71061818, утас: 99932663, 89932663/-д холбогдох
Үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл, нотариатын зардал, нийт 428 361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
П.Баярсайхан нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дараа төлбөрт Costpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 96992663 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл П.Баярсайхан нь гэрээний үүргээ үл биелүүлж 96992663 дугаарын төлбөр 454 361 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хааж, төлбөр төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд П.Баярсайханаас төлбөрийн үлдэгдэл 454 361 төгрөг, гэрээний 7.1.2-т заасны дагуу барьцаа 30 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 424 361 төгрөг, нотариатын зардалд 4 000 төгрөг, нийт 428 361 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
“Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхцэцэг, П.Баярсайхан нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 428 361 төгрөгийн 80 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 80 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 80 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 80 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 108 361 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхцэцэг зөвшөөрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, бидний дунд одоо ямар нэгэн маргаангүй болсон. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч П.Баярсайханд холбогдуулан үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл, нотариатын зардал, нийт 428 361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 428 361 төгрөгийн 80 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 80 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 80 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 80 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 108 361 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлье гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхцэцэг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ гэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 501 төгрөгийн тавин хувь болох 6 750.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Баярсайханаас 6 750.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй П.Баярсайханд холбогдох үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл, нотариатын зардал, нийт 428 391 /дөрвөн зуун хорин найман мянга гурван зуун ерэн нэг/ төгрөгийн 80 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 80 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, 80 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 80 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 108 361 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13 501 /арван гурван мянга таван зуун нэг/ төгрөгийн тавин хувь болох 6 750.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 6 750.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6 750.5 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ