| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 223/2018/0002/э |
| Дугаар | 2018/ДШМ/11 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 246.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2018/ДШМ/11
Ц.Л-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Батбямба
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар
Нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаагийн даргалж захирамжилсан, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 829 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Ц.Л-д холбогдох 201719000254 дугаартай 1 хавтас 174 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 21-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боповсролтой. геологийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-2 эхнэрийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дунд Давааны 1-4 тоотрд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 49 дугаартай Төв аймгийн давж заалдах шатны шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, 240 дүгээр зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар 3 жил 6 сарын хорих ял, 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Хан-Уул дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 99 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 2004 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2014 онд мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 792 дугаартай тогтоолоор 1 cap баривчлах ялаар шийтгэгдсэн. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдснийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай гэх Ц.Л /рд:ШГ58052119/,
Яллагдагч Ц.Л нь бусадтай бүлэглэн 2017 оны 04 сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Баяжмал-Ирээдүй барьцаалан зээлдүүлэх газарт 999 сорьцтой алтан бөгж 1 100 000 төгрөгийн барьцаанд тавихаар тохиролцож улмаар бөгжнийхөө зургийг авъя гэж хууран авч зэс металлаар хийсэн бөгж сольж өгч бусдыг залилан 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 829 дугаар шүүгчийн захирамжаар: Яллагдагч Адуучин овогт Цэгмидын Лхагвасүрэнд холбогдох 201719000254 тоот эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж,
Шүүгдэгч Ц.Л-д холбогдох хэргийг Төв аймгийн Прокурорын газар очтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дүрс бичлэг бүхий Сиди, 1 ширхэг бөгжийг тус тус хэргийн хамт хүргүүлж,.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “.Ц.Л нь бусадтай бүлэглэн "2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баяжмал-Ирээдүй барьцаалан зээлдүүлэх газарт 999 сорьцтой алтан бөгж 1.100.000 төгрөгний барьцаанд тавихаар тохиролцож улмаар бөгжнийхөө зургийг авъя гэж хууран авч зэс металлаар хийсэн бөгж сольж өгч бусдыг залилан 1.100.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар. сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд, Мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн Ц.Л "надтай ломбарданд ордог Цэцэгээ гэдэг хүүхэн нь Алтанцэцэгийн Цэцэгээ гэдэг хүүхэн болж таарсан, Хаяг нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морин давааны 7-321 тоотод оршин суух хаягтай, ээж нь Намсрайн Алтанцэцэг гэдэг хүүхэн байгаа, ах нь Алтанцэцэгийн Нэргүй, дүү нь Алтанцээцгийн Эрдэнэцэцэг" гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бямбацэцэгийн "50-55 орчим насны өндөр нуруутай хүрэн дээлтэй ах, 30-35 насны орчим дунд зэргийн нуруутай, хар нүдний шилтэй саарал өнгийн саравчтай малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй, баруун талынхаа нүдийг линтээр дарж наасан эмэгтэй хоёр хүн орж ирсэн" бичиг баримтыг нь авч үзэхэд Мандухайн Энх-Уянга гэх цахим үнэмлэх гаргаж үзүүлээд манай дүү байгаа юм өөрөө ирж авах юм гэхээр нь зөвшөөрсөн" гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт зэргээс үзэхэд энэ хэргийн хамтран оролцогч болох Ц.Л гийн танил эмэгтэй хэн болох сэжигтнээр өгсөн мэдүүлсэн мэдүүлэгт тусгагдсан нэр бүхий иргэд нь хэргийн оролцогч мөн эсэх, тэдгээрийг асууж тодруулсний дараа энэ хэрэгт хамтарч үйлдсэн этгээдийг олж тогтоосны дараа /Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар/ мэдүүлэг авч нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй байна. Тодруулбал энэ гэмт хэргийн гол оролцогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд заасны дагуу зохих ажиллагааг хийлгүйгээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй" гэж, мөн хуулийн 8-д "дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй" гэж тус тус зааснаар нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна", мөн хуулийн 2 дахь хэсэгт " хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж болно" гэж заасныг зөрчсөн бөгөөд мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг тусгаарласан нь үндэслэлгүй гэж, үзээд Ц.Л-д холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна.
Тухайлбал: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бямбацэцэгийн "...2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өдрийн 14 цагийн үед манай ломбарданд 50-55 орчим насны өндөр нуруутай хүрэн өнгийн дээлтэй ах, 30-35 орчим насны дунд зэргийн нуруутай, хар нүдний шилтэй, саарал өнгийн саравчтай малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй баруун талынхаа нүдийг лентээр дарж наасан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд 15.6 граммтай цэцгэн хэлбэртэй эрэгтэй алтан бөгжийг эрэгтэй нь баруун гарынхаа ядам хуруунаас авч өгсөн тэгээд граммлаж үзэхэд 15.6 грамм болж байсан тэгээд бодож үзэхэд 1.300.000 төгрөгөөр авах боломжтой байхаар нь хэдэд тавих уу? гэхэд 1.100.000-д тавина гэхээр нь за гэж хэлээд бичиг баримтыг авч үзэхэд Мандухайн Энх-Уянга гэх охины цахим үнэмлэх гаргаж үзүүлээд энэ бичиг баримтаар тавьчихъя энэ манай дүү байгаа юм өөрөө ирж авах юм гэхээр нь зөвшөөрөөд тавьсан. Тэгээд бөгжийг 1.100.000 төгрөгөөр аваад байж байтал бөгж тавьсан эмэгтэй нь бөгжнийхөө зургийг авъя Болороо эгч зургийг аваад явуулчих худалдаж авна гэсэн гээд бөгжөө надаас буцааж аваад гар утсаараа зургийг нь аваад буцааж өгсөн. Тэгээд гараад явсных нь дараа тэр хоёрын араас орж ирсэн Хүрэлбаатар гэх хүн надад саяны хоёр чинь бөгжөө солиод гараад явчихлаа гэж хэлэхээр нь араас гараад хартал хойшоо "Цахиурт" дэлгүүрийн чигтээ явж байхаар нь хөөе ахаа гэж хашгарчихаад эргэж ломбард руугаа орж дотор нь байсан хоёр хүнийг гаргаж ломбардаа түгжээд хойшоо араас нь гүйгээд очсон хоёулаа алга болчихсон эргэж гүйж ирээд ломбарднаасаа өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн юм. Манайд бөгж тавьсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг байхад Нэргүй гэх хүүхэн, Хүрэлбаатар гэх ах нар манайд юм тавих, тавьсан юм аа сунгуулах гээд хүлээж байсан. Хүрэлбаатар гэх ах тэр хоёрыг бөгжөө солиод гараад явсан талаар надад хэлсэн юм. Тэгээд тэр өдөр Цэцэгдэлгэр захирал ирээд тавьсан бөгжийг бодис дусааж үзэхэд алт биш байсан. Би анх надад үзүүлсэн бөгжийг мөн бодис дусааж үзсэн тэгэхэд алтан бөгж байсан. Алтан бөгж нь 15,6 грамм, хуурамч бөгж нь 6,7 граммтай байсан. Хэлбэр дүрс хэмжээ бол ижилхэн байсан. Камераас харахад эмэгтэй бөгжийг халааснаасаа сольж тавьж байгааг нь харсан ..."гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/
-Гэрч Д.Хүрэлбаатарын: "...Би 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 14 цагийн орчим Баяжмал-Ирээдүй ломбарданд эд зүйл тавихаар ортол ломбарданд 60 орчим насны саарал өнгийн одтой дээл өмссөн нөхөр, нүүрэндээ маск зүүж хар нүдний шил зүүсэн 35 орчим насны хүүхэн ломбарданд бөгж тавиад зогсож байсан. Хажууд нь дараалал хүлээгээд зогсож байсан бололтой улаан цамцтай нэг 30 гаруй насны хүүхэн зогсож байсан. Тэгээд хараад байж байтал бөгж тавьж байгаа хүүхэн ломбардны хүүхэнд би бөгжөө зарах гэж байгаа юм зургийг нь аваад худалдаж авах гэж байгаа хүн рүүгээ явуулчихъя гэж хэлээд бөгжөө буцааж аваад лангуун дээр нь тавиад гар утсаараа зургийг нь авах гээд бөгжийг эргүүлж байгаад янз бүр болгож тавьж байгаад хуруугаа нэг оруулж үзээд буцаагаад тавьсан чинь бөгжний байрлал өөрчлөгдөөд за болчихлоо гэж хэлээд бөгжөө өгтөл ломбардны хүүхэн бөгжийг нь аваад гялгар уутанд хийж лац дараад тэгээд гарын үсэг зуруулаад мөнгийг нь тоолж 1.100.000 төгрөг гэж хэлээд өгсөн чинь тэр хүүхэн мөнгөнийх нь хагасыг тоололгүй талаас нь арай ихийг аваад халаасандаа хийчхээд гараад явчихсан. Тэр хүүхэн мөнгө тоолж авахаасаа өмнө нөгөө хамт явсан нөхөртэй яриад өмгөөлөгч чинь одоо байна уу?, ирсэн үү?. бид хоёр юм аа бүтээгээд гарлаа гэж ярьж байсан. Тэгээд нөгөө нөхөр нь сандал дээр сууж байгаад үлдээсэн мөнгийг тоолсон дүр үзүүлж сууж байгаад гараад явсан. Тэгэхээр нь би сэжигтэй санагдаад нөгөө ломбардны хүүхэнд чи наад бөгжөө эргээд нэг шалгаад үзээ гэж хэлтэл дэнсэн дээрээ бөгжөө тавьж үзээд гараад гүйсэн, буцаж орж ирээд улаан цамцтай хүүхэн бид хоёрыг гаргаж байгаад хаалгаа түгжээд араас нь яваад олоогүй. Хүүхэн бол бөгжийг зүүн талынхаа өмдний халааснаас хуурамч бөгжөө гаргаж сольсон, тэр халаасандаа гараа хийгээд ухаад байсан юм..." гэх мэдүүлэг/хх-ийн 22-р хуудас/
-Яллагдагч Ц.Л гийн: "...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би шүүх хурлаар ороод өдрийн 14 цаг болж байсан санагдаад байна гарч ирээд Холбоо руу орж явсан чинь танил Нэргүйн дүү нэрийг нь санахгүй байна нэг хүүхэнтэй таарсан тухайн үед манай найз хэдэн төгрөгний хэрэг болчхоод байна та энийг тавиад өгөөч ээ гээд нэг том шар өнгийн алтан бөгж өгсөн. Тэгэхээр нь би түүнийг нь аваад тухайн хүүхэнтэй цуг талбайн хажуугийн Баяжмал Ирээдүй нэртэй ломбардад оруулаад үйлчлэгч эмэгтэйд энэ хэдэн төгрөг болох вэ гээд хуруунаасаа гаргаж өгсөн чинь Ломбардны хүүхэн аваад граммлаж үзээд 1.300.000 төгрөг болж байна гэхээр нь надтай орсон хүүхэн 1.100.000 төгрөгөнд тавина гэсэн тухайн үед би граммлуулаад хойшоо ухарсан юм. Тэгэхэд нөгөө хүүхэн ломбардны хүүхэнтэй ярьж тохироод жаахан ярилцаж бичиг баримтаа үзүүлж байсан. Намайг бөгжний зургийг нь аваадах гэхээр нь би авах гэсэн чинь чадаагүй утсыг нь өгсөн юм. Тэгээд нөгөө хүүхэн утсаар яриад гараад явсан ба удалгүй эргэж орж ирэхээр нь би ломбардны үйлчлэгч хүүхнээс мөнгөө аваад цуг гараад үүдэн дээр надад 200.000 төгрөг өгсөн юм. Тэгээд тэр хүүхэн яваад өгсөн юм. Миний буруутай үйлдэл учир би ломбардны хохирлыг төлж барагдуулна.." гэх мэдүүлэг/хх-ийн 137-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 5599 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/
-Баяжмал-Ирээдүй-2 ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2071 дугаартай зээлийн гэрээ /хх-ийн 115-р хуудас/
-Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 117-р хуудас/
-Хан-Үнэлэмж ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17/11-05 дугаар үнэлгээний тайлан /хх-ийн 126-131-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Л гийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байхад шүүхээс Ц.Л-д холбогдох хэргийг шүүгдэгчийн мэдүүлгээс бусад байдлаар нотлогдоогүй гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Мөн А.Цэцэгээ гэгч нь Ц.Л тэй ломбарданд хамт орж бөгж зээлийн барьцаанд тавьсан гэх эмэгтэй бус Холбоо руу орж явахад танил Нэргүйн дүү А.Цэцэгээ гэх хүүхэнтэй таарсан ба тухайн үед манай найзад хэдэн төгрөгний хэрэг болчхоод байна та энийг тавиад өгөөч ээ гээд нэг том шар өнгийн алтан бөгж өгсөн. Түүнийг нь аваад тухайн хүүхэнтэй цуг талбайн хажуугийн Ирээдүй нэртэй ломбардад оруулаад үйлчлэгч эмэгтэйд энэ хэдэн төгрөг болох вэ гээд хуруунаасаа гаргаж өгсөн гэж мэдүүлснийг шүүх Баяжмал Ирээдүй ломбарданд Ц.Л тэй хамт орж, бөгж залилсан эмэгтэй мэтээр захирамжид дүгнэсэн нь ойлгомжгүй , хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт" Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан яллагдагч Ц.Л гийн бусадтай бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баяжмал-Ирээдүй барьцаалан зээлдүүлэх газарт 999 сорьцтой алтан бөгж 1.100.000 төгрөгний барьцаанд тавихаар тохиролцож улмаар бөгжнийхөө зургийг авъя гэж хууран авч зэс металлаар хийсэн бөгж сольж өгч бусдыг залилан 1.100.000 төгрөгний хохирол учруулсан" гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай" гэсэн байна. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "хуурч, эсхүл баримт бичиг , эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол" гэсэн гэмт хэргийн шинжүүдийн аль болохыг дурьдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг яллах дүгнэлтэндээ тусгаагүй байна гэжээ.
Гэвч прокуророос: Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан яллагдагч Ц.Л гийн бусадтай бүлэглэн "2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баяжмал-Ирээдүй барьцаалан зээлдүүлэх газарт 999 сорьцтой алтан бөгж 1.100.000 төгрөгний барьцаанд тавихаар тохиролцож улмаар бөгжнийхөө зургийг авъя гэж хууран авч зэс металлаар хийсэн бөгж сольж өгч бусдыг залилан 1.100.000 төгрөгний хохирол учруулсан" гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай" гэж яллах дүгнэлтэнд дээрх гэмт хэргийн "хуурч" гэсэн шинж болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг яллах дүгнэлтэндээ тусгасан байна.
Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 829 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзсэн болно.
Прокуророос “...хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Л гийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байхад шүүхээс Ц.Л-д холбогдох хэргийг шүүгдэгчийн мэдүүлгээс бусад байдлаар нотлогдоогүй гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. ... Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "хуурч, эсхүл баримт бичиг , эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол" гэсэн гэмт хэргийн шинжүүдийн аль болохыг дурьдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг яллах дүгнэлтэндээ тусгаагүй байна гэжээ. Гэвч прокуророос: Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан яллагдагч Ц.Л гийн бусадтай бүлэглэн "2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн орчим Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баяжмал-Ирээдүй барьцаалан зээлдүүлэх газарт 999 сорьцтой алтан бөгж 1.100.000 төгрөгний барьцаанд тавихаар тохиролцож улмаар бөгжнийхөө зургийг авъя гэж хууран авч зэс металлаар хийсэн бөгж сольж өгч бусдыг залилан 1.100.000 төгрөгний хохирол учруулсан" гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай" гэж яллах дүгнэлтэнд дээрх гэмт хэргийн "хуурч" гэсэн шинж болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг яллах дүгнэлтэндээ тусгасан байна. Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 829 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн эсэргүүцлийг прокуророос гаргажээ.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 1.6-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шалган тогтоож, нотлоогүй байхад прокуророос Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-т зааснаар зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлажээ.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ.” гэж заасан. Прокурорын газраас Ц.Л тэй бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэх этгээдийг олж тогтоон яллагдагчаар татаагүй байхад зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарласан нь буруу байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 39.10 дугаар зүйлийн 1, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Р.МӨНХ-ЭРДЭНЭ