Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 134/ШШ2017/00045

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах “Капитал банк” ХХК /РД:2556375, Улсын бүртгэлийн дугаар:9016001017/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1987 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Шивээ гудамжны 1 тоотод оршин суух, Халх овогт Энхболдын Энхцэцэг /СЩ:87021000, утас: 99841866/-д холбогдох

Үндсэн зээл 3 971 416 төгрөг 12 мөнгө, зээлийн хүү 455 491 төгрөг 75 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 9 866 төгрөг, 34 мөнгө, нийт 4 436 774 төгрөг 21 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Иргэн Э.Энхцэцэг нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр №2054000307 тоот зээлийн гэрээ байгуулж 6 500 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй, сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэй зээл авсан.

Зээлийн гэрээнийн хугацаа дуусаагүй боловч зээлдэгч Э.Энхцэцэг нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээнд заасны дагуу сар бүрийн зээл, зээлийн хүүгийн төлөлтийг төлөхгүй 101 хоног хугацаа хэтрүүлэн одоог хүртэл зээлийн хүүгийн төлбөрөө төлөхгүй банкийг хохироож байна.

Иймд, Э.Энхцэцэгээс байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 3 971 416 төгрөг 12 мөнгө, зээлийн хүү 455 491 төгрөг 75 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 9 866 төгрөг, 34 мөнгө, нийт 4 436 774 төгрөг 21 мөнгө гаргуулж  өгнө үү гэжээ. 

            Хариуцагч Э.Энхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Миний бие нь Говьсүмбэр аймгийн “Капитал банк” ХХК-ийн нэхэмжилж байгаа 4 436 774 төгрөг 21 мөнгийг 2 хувааж төлөх буюу 2017 оны 03 дугаар сарын 31-ний дотор 1 255 100 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор үлдэгдэл 3 181 674 төгрөг 21 мөнгийг төлж барагдуулах болно гэжээ.

Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар, хариуцагч Э.Энхцэцэг нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4 436 774 төгрөг 21 мөнгийг хугацаа тохирч төлье гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

 Хариуцагч Э.Энхцэцэг нь гэрээний зүйл болох 4 436 774 төгрөг 21 мөнгийг 2 хувааж төлөх буюу 2017 оны 03 дугаар сарйн 31-ний дотор 1 255 100 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор үлдэгдэл 3 181 674 төгрөг 21 мөнгийг тус тус нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон ба одоо бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хянан шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь Э.Энхцэцэгт холбогдуулан үндсэн зээл 3 971 416 төгрөг 12 мөнгө, зээлийн хүү 455 491 төгрөг 75 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 9 866 төгрөг, 34 мөнгө, нийт 4 436 774 төгрөг 21 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Э.Энхцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа “... 4 436 774 төгрөг 21 мөнгийг 2 хувааж төлөх буюу 2017 оны 03 дугаар сарын 31-ний дотор 1 255 100 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор үлдэгдэл 3 181 674 төгрөг 21 мөнгийг төлж барагдуулна ...” гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбаатар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 939 төгрөгийн тавин хувь болох 42 969 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавиг хувь болох 42969 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Э.Энхцэцэгээс 42 969 төгрөгийг гаргуулж тус тус  нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь Э.Энхцэцэгт холбогдуулан үндсэн зээл 3 971 416 төгрөг 12 мөнгө, зээлийн хүү 455 491 төгрөг 75 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 9 866 төгрөг, 34 мөнгө, нийт 4 436 774 төгрөг 21 мөнгө /дөрвөн сая дөрвөн зуун гучин зургаан мянга долоон зуун далан дөрвөн төгрөг, хорин нэгэн мөнгө/ нэхэмжилсэнийг хариуцагч Э.Энхцэцэг нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний дотор 1 255 100 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор үлдэгдэл 3 181 674 төгрөг 21 мөнгийг “Капитал банк” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85 939  төгрөгийн тавин хувь болох 42 969  төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,  тавин хувь болох 42 969 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас 42 969 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                              П.ЦОГЗОЛМАА