| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0328/и |
| Дугаар | 00328 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 00328
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг Засаг даргын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын төвийн 6-11 тоотод оршин суух “Тамба” овогт Жаймаан Нямсүрэн /РЛ-60062816/-д холбогдох Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 558.005 /таван зуун тавин найман мянга тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг Засаг дарга Т.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Нямсүрэн нь 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол дээл оёх чиглэлээр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг зээлж аваад 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийг төлж барагдуулах байсан боловч зээлийн үлдэгдэл 500.000, хүү 362.275 төгрөг, алданги 217.730 төгрөг нийт 558.005 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Нямсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь сум хөгжүүлэх сангаас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөгний зээл авсан нь үнэн юм. Үндсэн зээлийн үлдэгдэл 500.000, хүү 362.275 төгрөг, алданги 217.730 төгрөг нийт 558.005 төгрөгийг төлнө. Мөн өөрт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга нь хариуцагч Ж.Нямсүрэнгээс Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 558.005 /таван зуун тавин найман мянга тав/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.Нямсүрэн нь “....558.005 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга нь төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Харин Сум хөгжлийн сангийн зээл 558.005 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 17.390 төгрөгийн 50 хувь болох 8.695 төгрөгийг хариуцагч Ж.Нямсүрэнгээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээл 558.005 /таван зуун тавин найман мянга тав/ төгрөгийг хариуцагч Ж.Нямсүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Ж.Нямсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд 8.695 /найман мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг нөхөн гаргуулаж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ