| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0329/и |
| Дугаар | 00329 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 00329
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багт 17-05 тоотод оршин суух “Их-Мэргэд” овогт Банзрагчийн Амарбат /РЭ-63070179/-д холбогдох
Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 13.713.511 /арван гурван сая долоон зуун арван гурван мянга таван зуун арван нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга Т.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Амарбат нь 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Модон эдлэлийн чиглэлээр 20.000.000 төгрөгийн зээл аваад 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зээлийг төлж барагдуулах байсан боловч зээлийн үлдэгдэл 13.000.000 төгрөг, хүү 32.500 төгрөг, алданги 681.011 төгрөг нийт 13.713.511 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Амарбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 15-нд 20.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжлэж байгаа үндсэн үлдэгдэл 13.000.000 төгрөг, хүү 32.500 төгрөг, алданги 681.011 төгрөг нийт 13.713.511 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга нь хариуцагч Б.Амарбатаас сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 13.713.511 /арван гурван сая долоон зуун арван гурван мянга таван зуун арван нэг/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Амарбат: “....үлдсэн үндсэн үлдэгдэл 13.000.000 төгрөг, хүү 32.500 төгрөг, алданги 681.011 төгрөг нийт 13.713.511 төгрөгийг төлнө....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан ба нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга нь төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.
Харин Сум хөгжлийн сангийн зээл 13.713.511 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 226.518 төгрөгийн 50 хувь болох 108.259 төгрөгийг хариуцагч Б.Амарбатаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээл 13.713.511 /арван гурван сая долоон зуун арван гурван мянга таван зуун арван нэг/ төгрөгийг хариуцагч Б.Амарбат төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч Б.Амарбатаас улсын тэмдэгтийн хураамжинд 108.259 /нэг зуун найман мянга хоёр зуун тавин ёс/ төгрөгийг нөхөн гаргуулаж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ