Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00330

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг Засаг даргын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багт оршин суух “Халиучин” овогт Аюушжавын Батсайхан /РЛ-76031015/ -д холбогдох Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 7.308.568 /долоон сая гурван зуун найман мянга таван зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг Засаг дарга Т.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Батсайхан нь 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр 9.000.000 /есөн сая/ төгрөгийг зээлж аваад 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр зээлийг төлж барагдуулах байсан боловч зээлийн үлдэгдэл 6.500.00, хүү 571.250 төгрөг, алданги 237.318 төгрөг нийт 7.308.568 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Батсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А.Батсайхан нь сум хөгжүүлэх сангаас 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 9.000.000 төгрөгний зээл авсан нь үнэн юм. Үндсэн зээлийн үлдэгдэл 6.500.00, хүү 571.250 төгрөг, алданги 237.318 төгрөг нийт 7.308.568 төгрөгийг төлнө. Мөн өөрт ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга нь хариуцагч А.Батсайханаас Сум хөгжүүлэх сангийн үндсэн зээл, хүүгийн хамт нийт 7.308.568 долоон сая гурван зуун найман мянга таван зуун жаран найм/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Батсайхан нь “....7.308.568 төгрөгийг төлөхийг зөвшөөрөв....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбар танилцуулсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасан, нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг дарга нь төсвийн байгууллага байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болно.

Харин Сум хөгжлийн сангийн зээл 7.308.568 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 131.887 төгрөгийн 50 хувь болох 65.943 төгрөгийг хариуцагч А.Батсайханаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөрт нийт 7.308.568 /долоон сая гурван зуун найман мянга таван зуун жаран найм/ төгрөгийг хариуцагч А.Батсайхан төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч А.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамжинд 65.943 /жаран таван мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ