| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0240/Э |
| Дугаар | 0257 |
| Огноо | 2020-07-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 0257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж
Улсын яллагч Б.О
Хохирогч Н.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б
Шүүгдэгч Т.Б, Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, эмээгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.О
Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй /2013 онд ЭХТА-ийн 145.2-д зааснаар 1 жилийн тэнсэн / Т.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.О нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа компанийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хувьдаа завшиж 14.878.880 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Т.Б нь Б.О-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа компаны итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс завшсан хөрөнгө орлогыг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа дарга, ажилчдынхаа итгэл найдварыг алдаж 14.878.880 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн. Энэ хохирлоос Б 3.000.000 төгрөг төлсөн, үлдэх 11.478.880 төгрөгийг Б-тай хувааж төлнө. Энэ мөнгийг ашиглах үед би Б-тай хамтран амьдарч энэ мөнгөнөөс хувааж дундаа хэрэглэж байсан. Б-ын болон өөрийн данс руу мөнгийг хийлгэж байсан гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Т.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б.О-ийн гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж хэрэглэсэн нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
-Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 12 сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 сар хүртэл О манай компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа компанид 14.878.880 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс болж манай компанид асар их хохирол учирсан, бизнесээ алдаж эхэлсэн. Манай компанитай нийлүүлэгч гэрээтэй байсан Улаанбаатар хотын Алтан төгрөг компани гэрээгээ цуцалсан гэх мэт. Хохиролд 3.000.000 төгрөг төлсөн, одоо үлдсэн 11.878.880 төгрөг дээр үнэлгээний 1.500.000 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Б-ын төлөх дүнгээс 3.000.000 төгрөг хасч тооцуулна, энэ 3.000.000 төгрөгийг Б төлсөн юм. О-ийн хувьд өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй гэв.
-Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай компани нь худалдан авагч нарын худалдан авалт болгонд зарлагын баримт хэвлэж уг баримтан дээр манай компаны нэр хаяг, он сар өдөр, мөн Хаан банкны данс, худалдааны төлөөлөгчийн нэр утас бараа түгээдэг түгээгчийн нэр утас, барааны нэр төрөл, нэгж үнэ, тоо ширхэг, нийт мөнгөн дүн гэх мэт зүйлүүдийг падаан дээр тусгаж бичсэн байдаг юм. Гэтэл манай худалдааны төлөөлөгч Б.О нь манай компани харилцагч нарт манай компани данс руу зээлээр авсан барааны мөнгийг хийхгүй зөвхөн өөрийн данс болон урьдчилж очиж бэлнээр авч мөнгийг хувьдаа завшсан асуудал гаргасан байна...” гэх мэдүүлэг /хх 84-85 хуудас/
-Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 21/1117 дугаартай аудитын үнэлгээ тогтоосон үнэлгээний 14.878.880 төгрөг гэж дүгнэж байна гэх дүгнэлт /хх 10-77-р хуудас/
-Б.О-г ажилд авсан ХХК-ны гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №4 дугаартай тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх 80-81 хуудас/
-Шүүгдэгч Т.Б-ын яллагдагчаар өгсөн: “Ямар ч байсан хамтран амьдрагч Б.О-тай би нийт 2 жил гаран хугацаанд хамт амьдарч байна. Тэгээд Б.О нь 2019 оны 11 дүгээр сард тухайн компанид худалдааны төлөөлөгчөөр анх ажилд орж ажиллах үед нь би хамт амьдарч байсан нь үнэн. Тухайн компаны захирал Б ах хамтран амьдрагч Б.О-г ажил хийж байх үедээ мөнгө завшсан идэж уусан гэх асуудлаар гомдол гаргаж уг мөнгө төгрөгтэй холбоотой маргаантай байсан учраас Б.О бид хоёр мөн компаны захирал Б бид 3 хамт бичиг баримт нотлох зүйл буюу дансны хуулга зэргийг гаргаж санхүүгийн шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан юм. Тэгээд уг дүгнэлтээр надтай хамтран амьдрагч Б.О нь нийт 14.878.800 төгрөгийг худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа завшсан хувьдаа хэрэглэсэн нь тогтоогдлоо, миний хувьд би болон хамтран амьдрагч Б.О бид хоёр уг мөнгөн дүнг зөвшөөрч байгаа юм. Тэгээд одоо уг мөнгөнөөс миний бие Б.О болон захирал Б нарт нэг ч мөнгө буцааж төлөөгүй байна. Уг шинжээчийн дүгнэлтэнд ганцхан Б.О буруутай биш юм. Тэр мөнгөнөөс би ч хүртэл тодорхой хэдэн төгрөгийг өөртөө авч зарцуулсан зүйл надад байгаа, миний хувьд би яг хэдэн төгрөгийг хувьдаа авч зарцуулсан гэдгээ ярихад нийт 14.878.880 төгрөгөөс машин болон бусад зардалд / хувцас, идэж уух хоол хүнс, түрээсийн байрны мөнгө, машины эд анги засвартай холбоотой мөнгө, бензин тос/ гэх мэт зүйлүүд бүгд нийлээд нийт 7.266.678 төгрөгийн өртөг мөнгийг би зарцуулсан нь шинжээчийн тогтоол дээр харагдсан санхүүгийн шинжээч маань надад бас дээрх мөнгөн дүн чамтай холбоотой болж байна шүү гэж хэлсэн юм. Тэгэхээр миний хувьд би яах аргагүй 7.266.678 төгрөгийг хамтран амьдрагч Б.О-аас авч хэрэглэсэн болж таарч байна. Үлдэгдэл мөнгө болох 7.612.202 төгрөгийг Б.О нь өөрөө ашигласан хэрэглэсэн болж таарч байна. Одоо бүх зүйл ойлгомжтой болсон учраас энэхүү хэрэг маргааныг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 96, 169-р хуудас/
-Шүүгдэгч Б.О-ийн яллагдагчаар өгсөн: “...Би худлаа ярихгүй нийт 5-6 сарын хугацаанд ажиллаж байх хугацаандаа 2020 оны 01 дүгээр сард миний бараа бүтээгдэхүүн зарсан гэх дэлгүүрээс миний дансанд 180.000 төгрөг орж ирсэн, мөн тухайн сарын дунд хэсгээр бас би компанид тушаах ёстой байсан бэлэн мөнгөнөөс өөртөө 320.000 төгрөгийг авч хувьдаа хэрэглэсэн, мөн тухайн сарын 29-ний өдөр бас л би өөр байгууллага аж ахуйн нэгжээс дансаар орж ирсэн 159.800 төгрөгийг өөртөө авч хэрэглэсэн, мөн 2020 оны 02 сарын эхэн үеэр гэж санаж байна. Тэр аж ахуйн нэгжийг сайн санахгүй байна тэр үед ямар ч байсан надаас бараа бүтээгдэхүүн худалдан авсан гэх харилцагчаас би бэлэн 437.000 төгрөгийг өөрийн гар дээрээ авч бас өөрийн хувийн хэрэгцээндээ авч хэрэглэсэн, мөн тухайн сард буюу цагаан сарын үеэр гэж санаж байна, өөрийн компаны харилцагч байгууллага болох “Ачит элбэг” ХХК-наас орж ирсэн бэлэн 1.102.430 төгрөгийг нь өөртөө авч өөрийн хэрэглээндээ ашиглаж зарцуулсан гэх мэт олон мөнгө төгрөгийг өөртөө авч ашигласан нь үнэн. Гэхдээ тэр болгон авч ашигласан дансаар болон бэлэн орж ирсэн мөнгийг би дараа нь өөрийн ажилласан цалингаасаа эргүүлэн төлнө гэж бодож дээрх мөнгүүдийг хувьдаа авч хэрэглэсэн байдаг. Би худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа компанид төлөх ёстой байсан 14.878.880 төгрөгийг төлөлгүйгээр хувьдаа авч завшсан үйлдэл гаргасан нь миний алдаа болсон. Тухайн цаг хугацаанд надтай хамт амьдарч байсан Б адилхан хэрэглэсэн хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх 172-173 хуудас/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 119, 158 хуудас/
-Б.О-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 172, 173-177 хуудас/
-Т.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 184, 185-186 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.О нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа компаний итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хувьдаа завшиж 14.878.880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Т.Б нь Б.О-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарыг хүртэлх хугацаанд ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа компаний итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс завшсан хөрөнгө орлогыг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч
Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нараас хохирлыг гаргуулах саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацаанд ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа компаны итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хувьдаа завшиж 14.878.880 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Т.Б нь Б.О-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацаанд ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр ажиллахдаа компаний итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс завшсан хөрөнгө орлогыг мэдсээр байж эвч ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “худалдааны төлөөлөгч Б.О нь манай компаны харилцагч нарт манай компаны данс руу зээлээр авсан барааны мөнгийг хийхгүй зөвхөн өөрийн данс болон урьдчилж очиж бэлнээр авч мөнгийг хувьдаа завшсан асуудал гаргасан байна” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 21/1117 дугаартай аудитын үнэлгээ тогтоосон дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
прокуророос шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.О-г албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, шүүгдэгч Т.Б-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Н.Б шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтээр 14.878.880 төгрөгийн хохирол учирсанаас Т.Б 3.000.000 төгрөг төлснийг хасч тооцож, үлдэх 11.878.880 төгрөг дээр үнэлгээний 1.500.000 төгрөгийг нэмж нийт 13.378.880 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байх бөгөөд нийт 13.378.880 төгрөгнөөс шүүгдэгч Б-аас 5.189.440 төгрөг, шүүгдэгч Б.О-аас 8.189.440 төгрөг тус тус гаргуулж хохирогч Н.Б-т олгох үндэстэй байна. .
Шүүгдэгч Т.Б-ын хохирол төлбөрөөсөө төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцал байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний хувийн байдал, шүүгдэгч Т.Б нь хохирол төлбөрөөсөө төлсөн зэргийг харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.