| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1668/Э |
| Дугаар | 1721 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 1721
2020 09 30 2020/ШЦТ/1721
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Шүүгдэгч П.М, З.Б, Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М, З.Б, Т.Г нарт холбогдох 2006 02556 2129 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 2000 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 9 дүгээр хэсэг, 3 дугаар гудамжны 235 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эцэг, эх, ахын хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Пын М /РД: /,
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Кино урлагийн дээд сургуулийн Сэтгүүлчийн ангийн 3 дугаар дамжааны оюутан, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Өндөрхааны 6 дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эх, эгч, ахын хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Зын Б, /РД: /,
3. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр замын коллежийн Цахилгаан техникчийн 1 дүгээр дамжааны оюутан, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 8 дугаар хэсэг, 1 дүгээр гудамжны 67 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 2 , эхийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Тийн Г /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
П.М нь бусадтай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Овооны энгэр” гэх амралтын газар иргэн Б.Туяажаргалтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
З.Б нь бусадтай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Овооны энгэр” гэх амралтын газар иргэн Б.Туяажаргалтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Т.Г нь бусадтай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Овооны энгэр” гэх амралтын газар иргэн Б.Туяажаргалтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ггийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Туяажаргалын өгсөн: “... Би ажлын газрын 15 хүнтэй 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Овооны энгэр амралтын газар очиж амарсан. Тэгээд байж байтал 22 цагийн үед манай ажлын газрын Энхтүвшин гээд залуу хажуу гэрийн нэг залуутай муудалцчихсан байж байхаар нь би хажуугаар нь явж байтал гэнэт хажуу гэрийн нэг охин намайг үсдээд доошоо дарчихсан чинь цаанаас нь хоёр охин ирээд намайг үсдэж өшиглөөд, газар унагаан дээрээс өшиглөсөн. Тэгээд манай ажлынхан ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх.6-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Ган-Эрдэнийн өгсөн: “... бид нарын хажууд зогсож байсан хохирогч гэх эмэгтэй Сараад хандаж “чи эмэгтэй юм байж болиоч” гэж хэлтэл Сараа өнөөх хохирогч эмэгтэйг үсдэж аваад тэр хоёр хоорондоо үсдэлцээд газар унасан байсан. Тэгсэн бид нартай хамт явж байсан улаан өнгийн малгайтай цамцтай Баяраа гэх эмэгтэйг хохирогч эмэгтэй өнөөх хохирогч эмэгтэйг газар унах үед нь дайраад “гичий, жингэр” гэж хараан дайрч байсан. Би тэгэхээр нь эргэж хараад тэр Баяраа гэх эмэгтэйг хохирогч эмэгтэйгээс салгасан... тэгсэн бас нэг богинохон үстэй эмэгтэй нь өнөөх хохирогч хүүхэн рүү бас дайраад үс толгойноос нь зулгаахаар нь би салгасан. Ер нь бид нартай хамт явж байсан гурван хүүхэн гурвуулаа л тэр ганц хохирогч хүүхэн рүү зэрэг дайрч давшлаад байсан... хохирогчтой хамт явж байсан үл таних эмэгтэй надад хандаж гартаа үс атгачихсан “та нар яаж байгаа юм бэ? эмэгтэй хүний үс толгойг зулгаагаад” гэж хэлж байсан... хохирогч гэх эмэгтэйн толгойн үс нь хэсэг газраа халцарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.18-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Булаглангийн өгсөн: “... тэгсэн Туяажаргал та нар болиоч, эмэгтэй хүмүүс байж гээд хэлтэл нөгөө үл таних 3 охин шууд л Туяажаргал руу дайрч нэг охин нь Туяажаргалын үснээс нь зулгааж толгой дээрээс нь дараад Туяажаргалыг газар унагасан. Тэгсэн нөгөө хамт явж байсан хоёр охин нь бас Туяажаргал руу дайрч шууд тэр гурав нийлж Туяажаргалыг зодсон. Тэр гурав охин нийлж Туяажаргалыг үсдэж, газар унагаагаад тал талаас нь өшиглөж, нэг охин нь бүр үснээс нь чирч байсан...” гэх мэдүүлэг /хх.30-33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6175 дугаартай:
“1. Б.Туяажаргалын биед баруун, зүүн, гуя, баруун нүдний доод зовхи, бүсэлхийд цус хуралт, зулай баруун чамархай, дагзны хэсэг дэх үсний халцрал, зүүн нүдний дотор буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх.38-39/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
П.М нь бусадтай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Овооны энгэр” гэх амралтын газар иргэн Б.Туяажаргалтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
З.Б нь бусадтай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Овооны энгэр” гэх амралтын газар иргэн Б.Туяажаргалтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Т.Г нь бусадтай бүлэглэж 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Овооны энгэр” гэх амралтын газар иргэн Б.Туяажаргалтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Туяажаргалын өгсөн: “... гэнэт хажуу гэрийн нэг охин намайг үсдээд доошоо дарчихсан чинь цаанаас нь хоёр охин ирээд намайг үсдэж өшиглөөд, газар унагаан дээрээс өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.6-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Ган-Эрдэнийн: “... Сараа өнөөх хохирогч эмэгтэйг үсдэж аваад тэр хоёр хоорондоо үсдэлцээд газар унасан байсан... тэгсэн бас нэг богинохон үстэй эмэгтэй нь өнөөх хохирогч хүүхэн рүү бас дайраад үс толгойноос нь зулгаахаар нь би салгасан. Ер нь бид нартай хамт явж байсан гурван хүүхэн гурвуулаа л тэр ганц хохирогч хүүхэн рүү зэрэг дайрч давшлаад байсан... хохирогчтой хамт явж байсан үл таних эмэгтэй надад хандаж гартаа үс атгачихсан “та нар яаж байгаа юм бэ? эмэгтэй хүний үс толгойг зулгаагаад” гэж хэлж байсан... хохирогч гэх эмэгтэйн толгойн үс нь хэсэг газраа халцарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.18-21/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Булаглангийн “... тэгсэн Туяажаргал та нар болиоч, эмэгтэй хүмүүс байж гээд хэлтэл нөгөө үл таних 3 охин шууд л Туяажаргал руу дайрч нэг охин нь Туяажаргалын үснээс нь зулгааж толгой дээрээс нь дараад Туяажаргалыг газар унагасан. Тэгсэн нөгөө хамт явж байсан хоёр охин нь бас Туяажаргал руу дайрч шууд тэр гурав нийлж Туяажаргалыг зодсон. Тэр гурав охин нийлж Туяажаргалыг үсдэж, газар унагаагаад тал талаас нь өшиглөж, нэг охин нь бүр үснээс нь чирч байсан...” гэх мэдүүлэг /хх.30-33/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6175 дугаартай:
“1. Б.Туяажаргалын биед баруун, зүүн, гуя, баруун нүдний доод зовхи, бүсэлхийд цус хуралт, зулай баруун чамархай, дагзны хэсэг дэх үсний халцрал, зүүн нүдний дотор буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх.38-39/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт П.М, З.Б, Т.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
П.М, З.Б, Т.Г нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Б.Туяажаргал нь баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.М, З.Б, Т.Г нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
П.М, З.Б, Т.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.М, З.Б, Т.Г нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, хохирогчийн гомдол санал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тодорхой хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
П.М, З.Б, Т.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч П.М, З.Б, Т.Г нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
П.М, З.Б, Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Пын М, Х овогт Зын Б, Ш овогт Тийн Г нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай бүлэглэж учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мд 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, З.Б, Т.Г нарт 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.М, З.Б, Т.Г нарт тус тус сануулсугай.
4. П.М, З.Б, Т.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б.Туяажаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.М, З.Б, Т.Гд нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.М, З.Б, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР