| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2020/0266/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/278 |
| Огноо | 2020-09-01 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/278
2020 09 01 2020/ШЦТ/278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.
Шүүгдэгч У, Э, Г нарын өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч Уын өмгөөлөгч Д.
Шүүгдэгч Бийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч Зын өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч Мийн өмгөөлөгч Ө.
Хохирогч Д.Э
Шүүгдэгч У, Б, М, З, Э, Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.оос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............овогт У, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт М, ............. овогт З, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Г, ........... овогт Э нарт холбогдох 1721002790179 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .......................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................ овогт У. /РД: ................./
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .........................төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, ..................................оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, ......... овогт Б. /РД: ................../
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............................төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .......................... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ....................... овогт М. /РД: ......................./
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...........................төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .....................................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, .............. овогт З. /РД: ..................../
5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........................ төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, аавын хамт ...........................оршин суух, одоо ...................... амьдардаг гэх, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..............овогт Э. /РД: ..................../
6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .............................төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .............................. оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................. овогт Г. /РД: ............../
1. Шүүгдэгч У нь Б, М, З нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хьюндай Портер маркийн ******* УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Халхгол сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт дэлгэж хатааж байсан 486 кг 700 гр дэрэвгэр, жиргэрүү ургамалын үндсийг хулгайлж хохирогч Д.Э-т 19.468.000 /арван есөн сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Г, Э нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим Хьюндай Портер маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “*******” гэх газар нутаглах хохирогч Л.С-ы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж, бусдад 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Б нь У, М, З нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хьюндай Портер маркийн ******* УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Халхгол сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт дэлгэж хатааж байсан 486 кг 700 гр дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хулгайлж хохирогч Д.Э-т 19.468.000 /арван есөн сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч Утай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 26-ны 27-нд шилжих шөнө Истана маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт бэлчиж байсан иргэн Ц.Б-ын 8 тооны адууг хулгайлж, 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч М нь Д.У, Б, Г.З нартай хамтран 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хьюндай Портер маркийн ******* УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Халхгол сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт дэлгэж хатааж байсан 486 кг 700 гр дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хулгайлж хохирогч Д.Э-т 19.468.000 /арван есөн сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
5. Шүүгдэгч Э нь У, Г нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим Хьюндай Портер маркиын ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “*******” гэх газар нутаглах хохирогч Л.С-ы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж, бусдад 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,
6. Шүүгдэгч Г нь Э, У нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим Хьюндай Портер маркиын ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “*******” гэх газар нутаглах хохирогч Л.С-ы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж, бусдад 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...С надаас урьд нь 1500.000 төгрөг авч байсан юм. Тэгээд би Сүхсайханаас мөнгөө явъя гэхэд “чаддаг юм бол мал дээрээс маань очоод авахгүй юу” гэхээр нь очоод авсан. Би ургамлын үндэс хулгайлсан, мөн бусдын 8 тооны малыг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Д.Уаас мөнгө зээлсэн байсан. Тэгээд нэг өдөр Д.У над руу утсаар яриад “би мөнгөө авмаар байна” гэхээр нь би “мөнгийг чинь өгөх боломжгүй байна аа” гэж хэлсэн. Гэтэл Д.У манай гэрт Зтай ирэхдээ З нь согтуу байсан бөгөөд би гэртээ орж унтуулсан. Би дүүгээрээ адуугаа хураалгаад 2 адуу Д.Ут өгөөд зөрүү мөнгийг нь авах бодолтой байсан юм. Гэтэл Д.У “надад чамд өгөх бэлэн мөнгө байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би аймгийн төв яваад машинаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалуулаад зээл аваад Д.Ут мөнгийг нь өгөх бодолтойгоор шүүгдэгч нартай хамт машинд нь суугаад явсан. Аймагт ирсэн чинь орон нутгийн харъяалалтай хүнд зээл гаргахгүй гэсэн. Тэгээд би Д.Ут тухайн оны 11 дүгээр сард 800,000 төгрөг, 12 дугаар сард 500,000 төгрөг, 1 хонь өгсөн. Ингээд Д.У бид хоёрын дундах өр дуусан. Петро чайна дачин тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайн хоолон гэр дотор Д.У бид хоёр байж байхад 21 дүгээр талбайд ажилладаг ах бид хоёр дэээр ирээд “портер маркийн машиныг маань аваад аймаг руу явчих хэрэгтэй байна аа” гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд тэр ахыг 21 дүгээр талбай дээр буулгаад машиныг нь аваад аймагт ирсэн. Би нэг өдөр Х, Д.Утай хамт мянгатын ар талын ил авто гражийн ойролцоо архи уусан. Би тухайн үед их согтсон байсан учир Д гэх найзынхаа гэрт очоод унтсан. Би Д-ийн гэрээс яаж гарсан гэдгээ санахгүй байна. Нэг сэрээд харахад Д.У бид хоёр хөдөө явж байсан. Тэгээд Д.У надад “хөл дор чинь архи байгаа шүү” гэхээр нь би тухайн архийг нь аваад уугаад дахиад унтсан. Намайг унтаж байхад нэг хүн миний хувцаснаас зулгаагаад байхаар нь сэрээд харахад Д.У “босоод ир. Энийг барилцаад өгөөч” гэхээр нь би босоод барилцаж өгөөд машиндаа суугаад архи уугаад тасраад унтсан. Нэг сэрээд харахад машины дугуй хагарсан байсан. Ингээд бид нар Даваасүрэнгийн гэрийн хашаанд машинтайгаа ирсэн. Би дэрэвгэр жиргэрүү ургамлыг хулгайлахад оролцоогүй. Харин 8 адууг хулгайлахад хамт байсан...” гэв.
Шүүгдэгч З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Д.У-аар надад “хүнээс авлагаа авах гэсэн юм хамт Халхгол сум руу хамт яваад ирэх үү” гэхээр хамт явсан. Тэгээд бид нар замдаа архи уугаад би их хэмжээний архи уусан болохоор тасраад унтчихсан. Нэг сэрэхэд өглөө Сүмбэрт ирсэн байсан. Шүүгдэгч М яагаад ингэж мэдүүлэг өгөөд байгаа гэдгийг ойлгохгүй байна...” гэв.
Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Д.У, З хоёр надад Петро чайна дачин тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбай руу очоод хүнээс юм аваад ирье гэхээр нь би хамт явсан. Тэгээд 21 дүгээр талбай дээр очиход тэр хоёр надад хэлэхдээ “хүнээс юм авах гэсэн чинь бүтэхгүй болчихлоо. Бүгдээрээ Халхгол сум руу яваад ирье” гэж хэлсэн. Д.У жолоо барьж явсан бөгөөд цагдаа шалгаад жолооны үнэмлэхийг нь хурааж авсан. Бид нар Халхгол сум руу явахдаа би жолоог нь эхлээд барьж явсан ба 21 дүгээр талбайгаас 20 км газар яваад Д.У өөрөө автомашинаа жолоодоод явсан. Тэгээд бид нар Халхгол сумын сэлэмтэй хөшөөний хажуугаар буугаад цэргийн ангийн хажуугаар гараад Бийн гэрийн гадаа очоод Бийг утсаар яриад дуудсан. Удалгүй Б гэрээсээ гарч ирсэн. Автомашины гэрэлд хашаа харагдсан ба хашаан дотор эсгий гэр, цагаан өнгийн Stana, ногоон өнгийн Prius-10 маркийн автомашин, амбаар байсан. Бид нар Бийг аваад шууд “*******” гэх газар руу явсан. Очоод З бид хоёр дэрэвгэр жиргэрүү ургамлыг ногоон өнгийн шуудайнд хийгээд хоёр талаас нь өргөсөн. Харин Б, У нар хамт зөөсөн. Тухайн шуудайнд хийсэн дэрэвгэр жиргэрүү ургамлыг ганцаараа өргөх боломжгүй байсан. Удалгүй тухайн айлын гэрээс нэг хүн гарч ирээд бие зассан. Тэгээд гэр рүүгээ ороод гар чийдэн бариад гараад ирэхээр нь бид нар автомашиндаа суугаад зугтаасан. Бид нар явахдаа 1 шуудай үндсийг автомашины тэвшин дээрээсээ унагаасан байсан. Тэгээд бид нар Алтайгийн зам гэх газраар явсаар байгаад зам ангийн зам руу ороод 5-6 км газар яваад карьер байхаар нь хулгайлсан дэрэвгэр жиргэрүү ургамлыг буулгаад урагшаа явцгаасан. Тэр үед Б надтай танилцахдаа “Зулай дээрээ онгорхой зул хонгор *******” гэдэг нь би байна гэж хэлсэн. Тэгээд бид нар Халхгол сум руу очоод 2 хоноод ******* гэдэг цагдаагийн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг ачаад 21 дүгээр талбай руу явсан. Очоод ******* гэдэг хүний портерийг аваад У, Б хоёр хулгайлсан ургамлаа авахаар явсан. Би З, ******* нартай хамт аймаг руу ирсэн. Надад У 21 дүгээр талбай руу явах ажил байна хамт яваад ирэх үү гэж асуухаар нь хамт явсан. Би хулгайн гэмт хэрэгт холбогдоно гэж бодоогүй...” гэв.
Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хулгай хийснээ зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баян-Уул сумаас хохирогч эзэмшлийн 2 тооны үхэр хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Д.У, Г бид гурав бусдын 2 үхрийг авсан...” гэв.
Хохирогч Д.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Намайг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Халхгол суманд очиход Б сумандаа байж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр очиход мөн л байж байсан. Б ганц миний өвсийг хулгайлаагүй. Зөндөө хүмүүсийн ургамлыг хулгайлсан нь тодорхой байна. Шүүгдэгч нарт зам заасан хүн нь Б юм. Яагаад гэвэл тухайн замыг олоод явах хүн маш цөөхөн ба Халхгол сумын иргэд бид нар өөрсдөө хааяа замаа олохгүй төөрөх үе байдаг. Шүүгдэгч Д.У тэр замыг олоод явж чадахгүй нь тодорхой. Шүүгдэгч Мийн мэдүүлэг үнэн зөв байна. Харин бусад шүүгдэгч нар худлаа мэдүүлэг өгөөд байна. Б миний өвсийг авахдаа анхнаасаа зохион байгуулалттайгаар авсан. Миний ах тухайн үед цус харваад сумын эмнэлэгт хэвтдэг байсан ба би өдөр болгон ахыгаа эргэж очдог байсан гэдгийг намайг таних хүмүүс бүгд мэднэ. Манай нөхөр тээврийн газарт 30 жил ажилласан. Шүүгдэгч нарын унаж явсан машины тэвшний дууг нь сонсоод сумын төвд явж байсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд Сүмбэрийн цагдаад мэдэгдсэн байсан. Тухайн үед манай ахын бие муу байж байгаад нас барсан байсан болохоор цагдаад мэдэгдээд хөөцөлдөх боломжгүй байсан. Шүүгдэгч нар тухайн оны 8 дугаар сараас эхлэн хулгай хийсэн гэдэг нь тодорхой. Би л дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүх зөвшөөрөлтэй байсан болохоор цагдаад мэдэгдсэн болохоос өөр бусад ургамлаа алдсан иргэд цагдаад хандахгүйгээр цаана нь хохироод л үлдэж байна. Шүүгдэгч нар нь анхнаасаа ургамал хулгайлахаар шуудай авч явсан гэдэг нь мэдүүлгээс нь тодорхой байна. Би гомдолтой байна. Би 17 жилийн хугацаанд зөвшөөрөлтэйгөөр дэрэвгэр жиргэрүү ургамлыг бэлтгэхэд ингэж хулгайд юм аа алдаж үзээгүй. Тухайн шөнө би гадаа гарч бие засахад сэрчигнэх чимээ гараад байхаар нь гэр рүүгээ ороод гар чийдэнгээ аваад гарахад шүүгдэгч нар зугтаагаад явцгаасан...” гэв.
Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гүйцэж очоод тэр хэдийг хүний үнэтэй эд зүйл авч явж байж яагаад зогсохгүй байгаа юм бэ гэж уурлаж загнаад харахад буриад залуу нь Уын машиныг бариад явж байсан. У нь ахаа бид хэд 21 дээр жоохон ажилтай байсан юм гэж хэлж байсан. Араас дагаад явж байхад засмал зам хөндлөн гарахаас өмнө Уын машин зогсож дотор нь сууж байсан хүмүүс буухад 4 хүн буугаад бие зассан. Би уг нь Уын машинд У, З, буриад залуу гэсэн гурван хүн л явж байна гэж бодож байсан юм. Тэгтэл суудлын араар хүн хэвтээд явж байсан юм билээ...” гэжээ. /1-р хх-ийн 65-67/
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн орчим Хэрлэн сумын 1 дүгээр багт складандаа байхад миний танил Улаанаа гэх залуу 99580300 дугаарын утаснаас над руу залгаад үндэс хэдээр авч байгаа юм бэ, 300 гаруй кг үндэс байна гэхээр нь нойтон үндэс 8000 төгрөг, хатсан үндэс 30000 төгрөгөөр авч байгаа гэхэд Улаанаа нь сэвэрсэн үндэс байна гэсэн. ...цэнхэр өнгийн Портер маркийн машинтай 2 залуу, жижиг машинтайгаа Улаанаа ирээд Портер машинтай хүмүүсийг бидэнтэй уулзуулаад Улаанаа машинтайгаа яваад өгсөн. Портертой үндсийг складанд оруулж буулгаж үзэхэд улаан цэнхэр өнгийн судалтай цайвар ногоон өнгийн 9-н шуудай /түнкэрээ/- тай үндэс байсан. Хиллэж үзэхэд бохироороо 405 кг болж байсан. М бид хоёр бохирыг нь хасаад 350 кг болоод нэг килограммыг 15.000 төгрөгөөр бодоод 5250.000 төгрөг болж байсан. Мөнгөнсүх бид хоёрт бэлэн мөнгө нь 2250.000 төгрөг байсан учир түүнийгээ өгөөд үлдэгдэл мөнгийг нь мобайл банкаар шилжүүлэх гэхэд М-ийн утас цэнэггүй болоод үндэс өгөөд 2 цаг болсны дараа 3000.000 төгрөгийг нь М тэр залуучуудын өгсөн дансанд хийсэн. ...Улаанаа л над руу байгаль орчны байцаагчийн хураагдсан үндэс гэж хэлж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 68-69/
Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн үдийн орчим багын найз М нь над руу залгаад үндэс зарах гэсэн юм, үндэс авч байгаа хүн байна уу 400-500 кг орчим үндэс байна гэхээр нь би төмөр замд граж дээр машинтай юм хийж байна гэхэд очоод уулзъя гэсэн ...Энэ үндэс нь Чулуунхороот сумын байгаль орчны байцаагчийн хураасан үндэс байгаа юм гэж хэлээд машины кабин дотроосоо суудлын араасаа жижиг шуудайтай үндэс гаргаж өгсөн. ...Би Н рүү яриад Бунханд байх скаладны гадаа уулзахаар болоод би найзынхаа жижиг машинтай, Мийн 2 найз нь портер машинтай бид хэд Н-ийн скаладны гадаа очоод тэр хэдийг Н-тэй уулзуулаад скаладны хашаанд портертой үндсийг оруулж өгөөд жижиг машинтайгаа яваад өгсөн. ...Үндэснүүдээ Нямсүрэнд өгсөн гээд надад 100.000 төгрөг өгсөн...” гэжээ. /1-р хх-ийн 72-73/
Гэрч Ш.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Халхгол сумын төвөөс 24 км-т байрлах Атар-т гэх газар амьдардаг юм. 2017 оны 10 дугаар сарын 12-ны шөнө миний бие өвдөөд эрт унтсан шөнө 3 цагийн орчим нэг машины тэвшний дуу гараад байсан тэгээд би унтсан. Өглөө Э эгч орж ирээд үндсээ алдчихлаа машин тэрэг харагдсан уу гэхээр нь шөнө машины тэвш дуугараад байсан талаар хэлсэн. Өөр мэдсэн зүйл байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 74/
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ий хөрөнгө үнэлсэн тухай 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Р18-29 дугаартай тайланд: Уг эд зүйлс нь зах зээлийн хандлагаар үнэлэгдэж нийт 19468.000 төгрөгийн үнэлгээ тогтоогдов гэжээ. /1-р хх-ийн 151-158/
Хохирогч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гэртээ 12 сарын 15-ны өдрийн 22 цагийн орчим ирсэн. Би гэрээсээ 12 сарын 14-ний өдөр гарахдаа өөрийнхөө малын хашааны хаалгуудаа утсаар боож орхиод явсан байсан бөгөөд ирэхэд хонины хашааны хаалга онгорхой хашааны дээгүүр хөндлөн мод шургаатай байсан, тэр байхгүй байхаар гайхаад орой тугалнуудаа оруулж хаагаад гэр рүүгээ ороод унтаад өгсөн. Маргааш нь буюу 2017 оны 12 сарын 16-ны өдрийн өглөө сэрээд үхэрнүүдээ өвс тавьж өгөх санаатай очиж өвсөө өгч байхад улаан халзан зүсмийн үнээ байхгүй байхаар нь гайхаад цаашилж дахин харахад улаан халзан зүсмийн эр үхэр мөн адил байхгүй байхаар нь эхнэр Б-д хэлж бид хоёр хашааны гадуур харахад тээврийн хэрэгслийн мөр, гутлын улны мөр зэрэг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэжээ. /2-р хх-ийн 45-47/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 сарын 15-ны орой...хөдөө гэртээ иртэл бидний эзэмшлийн улаан халзан эр хашираг баруун чих нь онь, зүүн чих нь бүтэн, улаан халзан эм үхэр баруун чих нь онь, зүүн чих нь бүтэн гэх 2 тооны үхрийг хөдөө гэрийн гадаа байхад нь 1 тээврийн хэрэгслийн мөр, 3 хүний хөлийн мөр, цагаан өнгийн мяндсан уяа, үхэрт чирэгдсэн байж болох хүмүүсийн мөр байсан. Манай хонины хашаанд 2 үхэр оруулсан гэх мэт мөрүүд байсан. Дээрхи тээврийн хэрэгслийн мөрийг дагаж явахад манай гэрийн зүүн хойноос орж ирээд зүүн урагшаа явсан мөр байсан. ... буюу /У/ нь надтай уулзаад би танай үхрийг авсан, өргөдлөө татаж авах уу би гомдлыг чинь барагдуулья гэж надтай уулзаад хэлэхээр нь би гомдол барагдуулж байгаад өргөдлөө авна гэж хэлсэн. Мөн хүргэн Э надтай уулзаад танай үхрийг авсан нь үнэн, өргөдлөө татаж аваач гэж надаас гуйсан...” гэжээ. /2-р хх-ийн 48, 49/
Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 20-доор адуугаа татах үед манай адуу Чойбалсан сумын нутаг Чингис баалын орчим очсон байхаар нь адуугаа бүрсгээд үзтэл адуун дотроос 8 тооны адуу дутуу байхаар нь тэр орчмоор хайгаад олоогүй. ...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дашбалбар сумын төвд байж байтал өөрийгөө гэх залуу манайд ирсэн. Би өмнө нь харж байгаагүй залуу байсан манайд ирээд би тантай уулзах гэсэн юм гэхээр нь ямар уулзах хэрэг байгаа юм бэ гэхэд би адууны хэрэгтэй явж байна, тантай уулзах гэж ирлээ би танай адууг хулгайлсан юм тэгээд хохирлоо барагдуулах гэж уулзах гэж ирлээ гэхээр нь яг одоо бол яах вэ, үгүй бол хуулийн дагуу явах хэрэгтэй байна гэж хэлтэл тэр залуу та алдсан малынхаа зүсийг бичээд өгөөч гэхээр нь би цаасан дээр зүс тамгыг нь бичиж өгөөд л тэр залуу яваад өгсөн...” гэжээ. /3-р хх-ийн 1-2/
Гэрч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн орчимд манай багын найз болох У // миний утас руу өөрийн 88407069 дугаарын утаснаас залгаад би аймаг руу орох гэж яваад машины дугуй хагарчихлаа надад дугуй дөхүүлээд өгөөч гэхээр нь ... Эрхэмээ гэх зүс танихгүй цагаан өнгийн Стана маркийн машинтай залуугаас 1 ширхэг дугуй аваад шууд Чойбалсан сум руу гарсан бөгөөд өдрийн 12 цагийн орчим Чойбалсан сумын зүүн урд талд овгор шорооны зүүн талд гийн байгаа газар очсон юм. Би дугуйг нь аваачиж өгөөд солиулчихаад түрүүлж явах гэтэл би муу дугуйтай байгаа мөн малын бичиггүй байгаа тул цагдаа байгаа эсэхийг хараад яваарай гэсэн. Ингээд араасаа дагуулж явсаар өдрийн 15 цагийн орчимд аймгийн төвд ирсэн. ...намайг очиход Б, Х нарын хүмүүс байсан. ...очиход адууны мах ачсан байдалтай байсан яг хэдий тооны адууны мах байсан болохыг сайн мэдэхгүй байна Дорнод аймгийн төв рүү ирэхдээ Ханбүргэд стана маркийн машиныг жолоодож ирсэн юм. Тухайн тээвэрлэж ирсэн махаа Хэрлэн сумын 1 дүгээр баг нуурын 9-02 тоотод буюу Д гэх залуугийн хашаанд буулгаж байсан...” гэжээ. /3-р хх-ийн 5-6/
Гэрч У.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэгээ тасраагүй байхад манай нөхөр Даваасүрэнгийн 80995155 гэх дугаар руу , Базараа хоёрын хэн нэг нь залгаж гэрийнхээ гадаа гараад ирээч хөгшөөн, гэрийн чинь гадаа ирчихсэн байна гэж ярьж байгаа нь надад сонсогдсон. Удалгүй манай нөхөр гэрээсээ гараад 20 орчим минут болсны дараа , Базараа 2 манай гэрт орж ирээд гараа угааж байсан бөгөөд миний харснаар тэр хоёрын гар нь цус болсон байсан. ...Тэгэхээр нь би , Базараа хоёрыг хоол идэх байх гэж бодоод хоол хийхээр болж пин дотор байх хөргөгчнөөс хоолныхоо махыг авахаар ороход манай пин дотор мах хураагаад тавьсан байсан. Тэгээд гэрт орж ирээд ... асуухад манай нөхөр , Базараа хоёр өдөр ирэхдээ манай пинд мах буулгаад явсан юм аа гэж надад хэлсэн. ...Тэр хоёр пинд хураасан махны талаар ямар нэг зүйл огт яриагүй...” гэжээ. /3-р хх-ийн 7-8/
Гэрч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг ойрхон Хэрлэн сумаас цааш идшиндээ явах гэсэн юм яваад өгөөч, найз нь чамд 300.000 төгрөг өгье гэсэн юм. Тэгэхээр нь би мөнгөө бэлнээр авна гэхэд ирээд өгье чиний машин түлштэй биз дээ, түлшийг нь хийгээд өгнө гээд , Базараа нарын хамтаар орой явсан. Миний машиныг бариад зүүн тийшээ явсан би архи уугаад согтсон учир хаана яваад байгаа газраа мэдэхгүй явсан. ...Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шөнө дунд сэрэхэд би машиндаа ганцаараа жолоочийн ард талын суудал дээр унтаж байсан юм. Машинаас буугаад бие засахаар гарахад цастай газар байсан яг ямар сум гэдгийг мэдэхгүй, шар Базараа, хоёр баруун хойд талд зайтай идшээ хийгээд байж байсан. Бие засаж дуусаад машиндаа суугаад архи уугаад унтаад өгсөн. ...Би хулгайн мал гэдгийг мэдээгүй...” гэжээ. /3-р хх-ийн 16-18/
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уул хорооллын дунд байрлах Дорнын алтан тал хоршоонд той хамтарч ажиллаж байхад Э над руу залгаад хулгайд алдагдаад, олдсон мах байна, хохирогч нь олдоогүй байгаа юм хүлээлгэж өгч чадахгүй байна, алдагдаад хэд хоночихлоо чи худалдаж авах уу гэж хэлэхээр нь үзсэн чинь харалсан, өвсөнд хутгалдсан мах байхаар нь зах зээлийн ханшнаас доогуур авна, хорогдол гарна гэж хэлсэн чинь ямар ч байсан ав гэж хэлэхээр нь би зах зээлийн ханшнаас доогуур 4500 төгрөгөөр бодоод нийт 8 тооны адууны 892.5 кг махыг 4000.000 төгрөгөнд худалдан авсан. ...Хохирогч гэх ахад цувуулан мөнгийг нь барагдуулсан. Сүүлд сонсоход Б гэх ахад барагдуулсан..” гэжээ. /3-р хх-ийн 166/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 12-14, 2-р хх-ийн 238-242/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-18/
Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 10, 243/
Гэрч Б.М-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 70-71/
Шинжээч Ц.Т-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 229-230/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 8/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1-р хх-ийн 20-22, 24-25, 30-31, 2-р хх-ийн 11, 244-245, 3-р хх-ийн 197-198/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 27-28, 33-34, 2-р хх-ийн 13, 247, 3-р хх-ийн 200-202/
Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 23, 29, 35, 2-р хх-ийн 14, 249, 203/
Гэрч Г.Б-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 59/
Hyundai Porter маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 103/
Гэрч Б.Д-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 9-11/
Гэрч Ч.Ч-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 23/
Гэрч Г.А-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 125/
Яллагдагч М, Б нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-ийн 160-161/
Яллагдагч М, З нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-ийн 162/
Яллагдагч М, У нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-ийн 163/
Гэрч Б.Э-ийн мэдүүлэг /3-р хх-ийн 242-243/
Шүүгдэгч Мөөс хохирогч Д.Э-т хохирол төлсөн талаарх баримт /задгай 3 хуудас/
Шүүгдэгч Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 159-161/
Шүүгдэгч Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 44-46/
Шүүгдэгч Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 89-91, 2-р хх-ийн 83-84/
Шүүгдэгч Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 85-86/
Шүүгдэгч Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 87-89/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.оос шүүгдэгч У нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд шилжүүлсэн ба шүүх хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14.00 цагт эхэлж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулан, шүүгдэгч Мийн өмгөөлөгч Ө.ын шүүх хуралдаанд гаргасан “хохирол нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14.00 цаг хүртэл завсарлуулсан. Гэвч шүүгдэгч У нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” эрүүгийн хэргийг тусгаарлаж шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж заасны дагуу эрүүгийн 1721002790179 дугаартай хэргээс шүүгдэгч Ут холбогдох хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 661 дугаар шүүгчийн захирамжаар тусгаарлан бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д. “...дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийн үнэлгээ бодитой хийгээгүй, хийсвэр үнэлгээ гаргасан” тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах санал гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад уг ургамлын үндэсний үнэлгээг бодитой гаргасан гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.оос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Б нь Утай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Истана маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт бэлчиж байсан хохирогч Ц.Б-ын 8 тооны адууг хулгайлж, 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн ба 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өөрчлөлт ороогүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт олон тооны малыг “...найман бодоос дээш” гэж заасан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.
2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон ба шүүгдэгч Г, Э нарт холбогдох эрүүгийн хэргийн үйлдэл холбогдол нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн үйлдэл байх тул хяналтын прокурор Б.оос шүүгдэгч Г, Э нарт холбогдох хэргийг нэмэлт өөрчлөлт орохоос өмнөх үеийн хуулиар зүйлчилж ирүүлсэн нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б нь Утай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны 27-нд шилжих шөнө Истана маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт бэлчиж байсан иргэн Ц.Б-ын 8 тооны адууг хулгайлж, 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б, У нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон үүнийг давхар нотолсан хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дашбалбар сумын төвд байж байтал өөрийгөө гэх залуу манайд ирсэн. Би өмнө нь харж байгаагүй залуу байсан манайд ирээд би тантай уулзах гэсэн юм гэхээр нь ямар уулзах хэрэг байгаа юм бэ гэхэд би адууны хэрэгтэй явж байна, тантай уулзах гэж ирлээ би танай адууг хулгайлсан юм тэгээд хохирлоо барагдуулах гэж уулзах гэж ирлээ гэхээр нь яг одоо бол яах вэ, үгүй бол хуулийн дагуу явах хэрэгтэй байна гэж хэлтэл тэр залуу та алдсан малынхаа зүсийг бичээд өгөөч гэхээр нь би цаасан дээр зүс тамгыг нь бичиж өгөөд л тэр залуу яваад өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 1-2/, гэрч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би дугуйг нь аваачиж өгөөд солиулчихаад түрүүлж явах гэтэл би муу дугуйтай байгаа мөн малын бичиггүй байгаа тул цагдаа байгаа эсэхийг хараад яваарай гэсэн. Ингээд араасаа дагуулж явсаар өдрийн 15 цагийн орчимд аймгийн төвд ирсэн. ...намайг очиход Б, Х нарын хүмүүс байсан. ...очиход адууны мах ачсан байдалтай байсан яг хэдий тооны адууны мах байсан болохыг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 5-6/, гэрч У.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Удалгүй манай нөхөр гэрээсээ гараад 20 орчим минут болсны дараа , Базараа 2 манай гэрт орж ирээд гараа угааж байсан бөгөөд миний харснаар тэр хоёрын гар нь цус болсон байсан. ...Тэгэхээр нь би , Базараа хоёрыг хоол идэх байх гэж бодоод хоол хийхээр болж пин дотор байх хөргөгчнөөс хоолныхоо махыг авахаар ороход манай пин дотор мах хураагаад тавьсан байсан. Тэгээд гэрт орж ирээд ... асуухад манай нөхөр , Базараа хоёр өдөр ирэхдээ манай пинд мах буулгаад явсан юм аа гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 7-8/, гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... танай галын амбаарт чинь адууны мах буулгаж үлдээгээд гарал үүслийн бичиг баримтаа зохицуулчихаад ирье гэж хэлэхээр нь би зөвшөөрч Б, , Х нар махаа галын амбаарт буулгасан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 9-11/, гэрч Т.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг ойрхон Хэрлэн сумаас цааш идшиндээ явах гэсэн юм яваад өгөөч, найз нь чамд 300000 төгрөг өгье гэсэн юм. ... Машинаас буугаад бие засахаар гарахад цастай газар байсан яг ямар сум гэдгийг мэдэхгүй, шар Базараа, хоёр баруун хойд талд зайтай идшээ хийгээд байж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 16-18/, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Шүүгдэгч Г, Э нар нь Утай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим Хьюндай Портер маркиын ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “*******” гэх газар нутаглах хохирогч Л. гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж, бусдад 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г, Э, У нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон үүнийг давхар нотолсон хохирогч Л.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ 12 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчим ирсэн. Би гэрээсээ 12 дугаар сарын 14-ний өдөр гарахдаа өөрийнхөө малын хашааны хаалгуудаа утсаар боож орхиод явсан байсан бөгөөд ирэхэд хонины хашааны хаалга онгорхой хашааны дээгүүр шургаатай байсан хөндлөн мод байхгүй байхаар гайхаад орой тугалнуудаа оруулж хаагаад гэр рүүгээ ороод унтаад өгсөн. Маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өглөө сэрээд үхэрнүүдээ өвс тавьж өгөх санаатай очиж өвсөө өгч байхад улаан халзан зүсмийн үнээ байхгүй байхаар нь гайхаад цаашилж дахин харахад улаан халзан зүсмийн эр үхэр мөн адил байхгүй байхаар нь эхнэр хэлж бид хоёр хашааны гадуур харахад тээврийн хэрэгслийн мөр, гутлын улны мөр зэрэг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-47/, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 сарын 15-ны орой...хөдөө гэртээ иртэл бидний эзэмшлийн улаан халзан эр хашираг баруун чих нь онь, зүүн чих нь бүтэн, улаан халзан эм үхэр баруун чих нь онь, зүүн чих нь бүтэн гэх 2 тооны үхрийг хөдөө гэрийн гадаа байхад нь 1 тээврийн хэрэгслийн мөр, 3 хүний хөлийн мөр, цагаан өнгийн мяндсан уяа, үхэрт чирэгдсэн байж болох хүмүүсийн мөр байсан. Манай хонины хашаанд 2 үхэр оруулсан гэх мэт мөрүүд байсан. Дээрхи тээврийн хэрэгслийн мөрийг дагаж явахад манай гэрийн зүүн хойноос орж ирээд зүүн урагшаа явсан мөр байсан. ... буюу /У/ нь надтай уулзаад би танай үхрийг авсан, өргөдлөө татаж авах уу би гомдлыг чинь барагдуулья гэж надтай уулзаад хэлэхээр нь би гомдол барагдуулж байгаад өргөдлөө авна гэж хэлсэн. Мөн хүргэн Э надтай уулзаад танай үхрийг авсан нь үнэн, өргөдлөө татаж аваач гэж надаас гуйсан. Тэгэхээр нь энэ хүмүүс үхрийг минь хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 48, 49/, Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газраас үнэлсэн эд зүйлийн үнэлгээгээр улаан халзан эр шүдлэн үхэр 800000 төгрөг, улаан халзан үнээ 1000000 төгрөг гэж тус тус үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 10/,
Шүүгдэгч Б, З, М, У нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хьюндай Портер маркийн ******* УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Халхгол сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт дэлгэж хатааж байсан 486 кг 700 гр дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хулгайлж хохирогч Д.Э-т 19.468.000 /арван есөн сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Б, Д.Н, О.М, Б.М, Ш.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээч Ц.ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний хөрөнгө үнэлсэн тухай 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Р18-29 дугаартай тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч У нь “...үндэс хулгайлахад Б, З нар оролцоогүй”, шүүгдэгч Б, З нар нь шүүх хуралдаанд “... үндэс хулгайлахад оролцоогүй” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Мийн “.. бид дөрөв 2, 2-оороо өргөлцөж үндсийг машинд ачсан” гэх, хохирогч Д.ийн ”... тэр үндсийг 2 хүн нэг нэгээрээ өргөөд хулгай хийх боломжгүй” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд мэдүүлснээр уг үндэс нь нэг шуудайндаа 50 орчим кг байсан, үндсийг хулгайлаад машинд ачих хүртэл ойролцоогоор 200 орчим метр зайтай байсан, шүүгдэгч нар нь хулгайн хэргийн дараа 7 дугаар байрны биллъярдийн газарт 4-үүлээ уулзаж ярилцсан талаараа шүүгдэгч Б, У нар үгүйсгэдэг боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З, М нарыг уулзсан талаар мэдүүлэхэд зөвшөөрсөн, шүүгдэгч Б нь “...Зыг согтуу болохоор нь гэртээ түшиж ороод унтуулсан” гэж мэдүүлж байхад, шүүгдэгч З нь “...эд нарыг хулгай хийж байхад би гэрт биш машинд унтсан, гэрт өөрөө зүгээр орсон” гэсэн мэдүүлгүүдийг шинжлэн судалахад шүүгдэгч У, Б, З нар нь олон янзаар мэдүүлэг гаргадаг, гаргасан мэдүүлгүүд нь зөрүүтэй, тогтворгүй, харин шүүгдэгч М нь удаа дараа 4-үүлээ хулгай хийсэн талаар тогтвортой мэдүүлдэг зэргээр үгүйсгэгдэж байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч У, Б, М, З нарыг бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хьюндай Портер маркийн ******* УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Халхгол сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт дэлгэж хатааж байсан 486 кг 700 гр дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хулгайлж хохирогч Д.Э-т 19.468.000 /арван есөн сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б, З, М, Г, Э нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон байх тул шүүгдэгч Бийг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, мөн бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, шүүгдэгч З, М нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч Г, Э нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Б, З, М, Г, Э нарыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Тус хэрэгт шүүгдэгч Б, З нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгч М, Г, Э нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ................. овогт Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар,
Шүүгдэгч .......... овогт Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,
Шүүгдэгч .............. овогт Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар,
Шүүгдэгч ................ овогт Г, .............. овогт Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Зт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Мд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г, Э нарт оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслүүд нь шүүгдэгч нарын өмчлөлийнх биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул “НЭТК капитал авто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ******* УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7000.000 төгрөгөөс шүүгдэгч Б, З, Б.М нарт ногдох хэсэг болох тус бүр 1750.000 төгрөгийг, мөн “Бичил глобус групп” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4500.000 төгрөгөөс шүүгдэгч Э, Г нарт ногдох хэсэг болох тус бүр 1500.000 төгрөгийг, мөн иргэн Г.А-ийн эзэмшлийн “Stana” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5000.000 төгрөгөөс шүүгдэгч Бд ногдох хэсэг болох 2500.000 төгрөгийг гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулах, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч Ут ногдох хэсгийг түүний гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэвэл зохино.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.С-д 1800.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгч Г, Э нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн, мөн хохирогч Д.Э-т учирсан 19.468.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч М нь өөрт ногдох хэсэг болох 4.867.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Г, Э, М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин хохирогч Ц.Б-д учруулсан 9500.000 төгрөгийн хохирлоос 3800.000 төгрөг /хураасан махыг зарсан үнэ/-ийг хүлээлгэн өгсөн байх тул, төлөгдөөгүй 5700.000 төгрөгөөс шүүгдэгч Бд ногдох хэсэг болох 2850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д олгох, мөн хохирогч Д.Э-т учруулсан 19.468.000 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 14.601.000 төгрөгөөс шүүгдэгч Б, З нарт ногдох хэсэг болох тус бүр 4867.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-т тус тус олгох, мөн шүүгдэгч Ут ногдох хохирлын хэсгийг түүний гэм буруугийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс Дорнод аймгийн Баяндун сумын Наран баг Мандал хорооллын 1-10 тоотод байрлах 48 м2 орон сууц, 2080 м2 газар бүхий 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/44 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “НЭТК капитал авто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ******* УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4/37 дугаартай прокурорын тогтоол, “Бичил глобус групп” ХХК-ий эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5/07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, иргэн Г.А-ийн эзэмшлийн ”Stana” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/49 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Бийн ................. тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Б.Мийн ............ тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Зын ............... тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Эын .................. тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Гын .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлвэл зохино.
Шүүгдэгч нарт шүүхээс хорих ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б, Б.М, З, Э, Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.оос шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ............. овогт Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч ............... овогт М, Хатигин овогт З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн,
Шүүгдэгч ............... овогт Г, ................ овогт Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Шүүгдэгч ............... овогт Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар,
Шүүгдэгч ..................... овогт Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,
.................. овогт Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар,
Шүүгдэгч ............... овогт Г, ................. овогт Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмт нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Зт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Мд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э, Г нарт оногдуулсан тус бүр 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Бээс нийт 7717.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-т 4867.000 төгрөгийг, хохирогч Ц.Б-д 2850.000 төгрөгийг, шүүгдэгч Заас 4867.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.т тус тус олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э, Г, М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Мийн эзэмшлээс Дорнод аймгийн Баяндун сумын Наран баг Мандал хорооллын 1-10 тоотод байрлах 48 м2 орон сууц, 2080 м2 газар бүхий 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/44 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “НЭТК капитал авто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ******* УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4/37 дугаартай прокурорын тогтоол, “Бичил глобус групп” ХХК-ий эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5/07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, иргэн Г.Амартүвшингийн эзэмшлийн ”Stana” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/49 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч шүүгдэгч Бийн ............... тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Б.Мийн ................ тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Зын .................тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Эын ................ тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Гын ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох “НЭТК капитал авто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ******* УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7000.000 төгрөгөөс шүүгдэгч Б, З, Б.М нарт ногдох хэсэг болох тус бүр 1750.000 төгрөгийг, мөн “Бичил глобус групп” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4500.000 төгрөгөөс шүүгдэгч Э, Г нарт ногдох хэсэг болох тус бүр 1500.000 төгрөгийг, мөн иргэн Г.Амартүвшингийн эзэмшлийн “Stana” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5000.000 төгрөгөөс шүүгдэгч Бд ногдох хэсэг болох 2500.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б, М, Л.З, Э, Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ