| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1714 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 1714
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Хохирогч Ц.Оюунтунгалаг,
Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л.Г од холбогдох эрүүгийн 2006 03325 2358 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эх 14-17-31, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Л.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эх 14-1731 тоотод оршин суух гэртээ ус цацлаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ц.Оюунтунгалагийн эрх чөлөөнд халдаж зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий эрүүд мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй... Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Оюунтунгалаг мэдүүлэхдээ: “...Гомдолгүй, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8611 дугаартай дүгнэлт /хх-23-24/, хохирогч Ц.Оюунтунгалагийн өгсөн мэдүүлэг /хх-9-16/, Л.Г ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-37-39/, хохирогч Ц.Оюунтунгалагийн, яллагдагч нараас гаргасан Л.Г ын гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-44-45/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эх 14-1731 тоотод оршин суух гэртээ ус цацлаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ц.Оюунтунгалагийн эрх чөлөөнд халдаж зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий эрүүд мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Оюунтунгалагийн өгсөн: Л.Г нь 2020 оны 7 сарын 25-ны өдөр гадгаас согтуу орж ирээд сандал дээр унтаад уначих гээд байхаар нт гараа усаар норгож байгаад сэргэ сэргэ гэхэд муу пязда минь чи надруу хар ус цацлаа гэж уурлаад миний толгойны зүүн талд буюу дух, зүүн нүд чих орчимд 3 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр би өөрийн дугаараас хүнд зодуулчихлаа гэж дуудлага өгөхөд хамтран амьдрагч Л.Г нь зугтаагаад явсан. Би зодуулсныхаа дараа 22 цаг 36 минутанд 103-д дуудлага өгсөн.” /хх-9-16/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дүгээр сарын 31-ний өдрийн 8611 дугаартай дүгнэлт:
1. Ц.Оюунтунгалагийн биед зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-23-24/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Г ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажлын газрын Довдонгийн төрсөн өдөр болоод бид хоёр 1 шил архи хувааж уугаад би 16 цагийн үед гэртэй очсон. Би гэртээ орохоосоо өмнө 1 шил архи аваад хашааны эзэн Оюунгэрэл болон түүний дүү Батаа бид гурав уусан ба би архинаас 2 хундагыг уугаад гэрүүгээ орсон. Би гэртээ ороод сандал дээр сууж байхад эхнэр Ц.Оюунтунгалаг нь над руу ус цацахаар нь яагаад ус цацаж байгаа юм бэ? гээд хоорондоо маргалдаад цаашаа ямар асуудал болсныг санахгүй байна. Би тухайн үед архи их уусан болохоор тасарсан. Би эхнэртэйгээ маргалдаад ажил дээрээ очиж хоноод нөгөөдөр нь гэртээ очиход эхнэрийн шанаа нь нүд нь хавдсан байхаар нь би яасан бэ? Гэхэд чи намайг зодчихоод зугтаагаад явсан шүү дээ гэсэн. Би эхнэрээ зодсоноо мэдэхгүй байна.” /хх-37-39/ гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Оюунтунгалаг, яллагдагч Л.Г нараас гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-44-45/
зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Л.Г нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь Эх 14-1731 тоотод оршин суух гэртээ ус цацлаа гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ц.Оюунтунгалагийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хохирогч Ц.Оюунтунгалаг нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хялбаршуулсан журмаар Л.Г од холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар
Л.Г од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Л.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС