Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 73

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би

Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 4 дүгээр хэсэг, 14 тоотод оршин суух МХСТӨХК-д кабель шугамны инженер ажилтай гэх Памуужав овогт Мөнхжаргалын Ууганцэцэг /МЮ-84020806/-т холбогдох

“328.229 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Ууганцэцэг нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 02-р сарын 26-ны өдөр дараа төлбөрт Postpaid BC-20K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган байгуулж 96960760 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл М.Ууганцэцэг нь гэрээний үүргийг үл биелүүлж 96960760 дугаарын 2015 оны 10-р сарын байдлаарх төлбөр 354.229 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. М.Ууганцэцэгт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд М.Ууганцэцэгээс төлбөрийн үлдэгдэл болох 354.229 төгрөг үүнээс гэрээний 5.1.8-д заасны дагуу барьцаа 30.000 төгрөгийг хасч үлдэгдэл 324.229 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг нийт 328.229 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 4-р баг 4-р хэсэг, 14 тоотод оршин суух Памуужав овогт Мөнхжаргалын Ууганцэцэг /МЮ-84020806/ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М.Ууганцэцэг би Скайтел ХХК-ний нэхэмжлэлийн утгатай уншиж танилцав. Үлдэгдэл 328.229 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2017.01.12-нд 100.000 төгрөгийг тушааж 228.229 үлдэгдлийг 3 сарын дотор буюу 2017.04.12 дотор төлж барагдуулна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч М.Ууганцэцэгт холбогдуулан гаргасан “ярианы төлбөр 324.229 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 328.229 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...328.229 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2017.01.12-нд 100.000 төгрөгийг тушааж 228.229 үлдэгдлийг 3 сарын дотор буюу 2017.04.12 дотор төлж барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.497 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5248,5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5248,5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Скайтел” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч М.Ууганцэцэгт холбогдох “328.229 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.497 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 5248,5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 5248,5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА