Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 100

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 132 тоотод оршин суух Хотгойд овгийн Цагааны Отгонбаатарт /МЭ-85062211/ холбогдох

“Саатуулах байрны зардал 80.400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 3 дугаар хэсгийн 132 тоотод оршин суух иргэн  Цагааны Отгонбаатар нь 2016 оны 07-р сарын 08-ны өдөр Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 82 тоот шийтгэвэрээр саатуулах байранд 14 хоног, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 131 тоот шийтгэвэрээр 10 хоног тус тус баривчлагдсан шүүхийн шийдвэр биелэгдсэн тул энэ хугацааны байрны зардал болох 80.400 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Отгонбаатар нь 2017 оны 01-р сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Хариуцагч Ц.Отгонбаатар би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжилсэн 80.400 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч Ц.Отгонбаатарт холбогдуулан гаргасан “Саатуулах байрны зардал 80.400 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нэхэмжилсэн 80.400 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, төлж барагдуулна...” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 80.400 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 4.550 төгрөгний тал хувь 2.275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Ц.Отгонбаатарт холбогдуулан гаргасан “Саатуулах байрны зардал 80.400 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 2.275 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА