Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 35

 

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би “Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй Г.Ганбаатарт холбогдох “93006 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

                                              Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Г.Ганбаатар нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дараа төлбөрт “Postpaid mongoldoo 20”  үйлчилгээний  хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91010617 дугаарын эзэмшигч болсон.

Гэтэл Г.Ганбаатар нь гэрээний үүргээ үл биелүүлж 91010617 дугаарын 2016 оны 03 сарын байдлаарх төлбөр 89006  төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Г.Ганбаатарт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өндөөрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Г.Ганбаатараас төлбөрийн үлдэгдэл 89006 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 93006 төгрөгийг гаргуулж  өгнө үү! гэжээ.

Хариуцагч Г.Ганбаатар 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

     ...”Скайтел” ХХК-ий нэхэмжлэлтэй Д.Ганбаатар надад холбогдуулан 93006 төгрөг нэхэмжилснийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг бүрэн төлж барагдуулна. Тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.

                                                               Үндэслэх нь:

“Скайтел” ХХК нь Г.Ганбаатарт холбогдуулан “93006 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Г.Ганбаатар нь 93006 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь болох 2275 төгрөгийг хариуцагч Г.Ганбаатараас, үлдэх тал хувь болох 2275 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус  гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгох нь зүйтэй байна.