Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 0283

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч Н.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Н.А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.А нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Г.Э-ын гээгдүүлсэн ХУАВЭЙ Вай-6 /Huawei Ү6/ загварын гар утасыг завшсаны улмаас 343.200 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

-Хохирогч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 цагийн үед Шанд багаас байр орох гээд автобусанд сууж яваад 2.23-р байрны буудал дээр буугаад өөрийн гар утсаа хартал байхгүй байсан. Тэгээд араас нь такси бариад очиход жолооч ах сая чиний өмнө нэг охин буугаад явсан гэсэн. Тэгээд цагдаад хандсан. Би алдсан гар утсаа 2019 оны 06 дугаар зарын 11-ний өдөр Мобиком ХХК-аас 12 сарын хугацаатай лизингээр 559.000 төгрөгөөр авч байсан. Утас маань урд шил хүрээ нь хар өнгөтэй, арын хэсэг шаргал өнгөтэй гар утас байсан ба аваад 7сар болж байсан эвдрэл гэмтэл юу ч байгаагүй юм. Цагдаагаас намайг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дуудаад миний гар утсыг бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Миний гар утсыг Н.А гэдэг нэртэй ......... дугаартай охин ашиглаж байсан байна лээ. Гар утсаа хүлээн авахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 09 хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 07 сарын 17-ны ОРХ-20/88 дугаартай “...үнэлгээнд хамрагдсан Huawei Ү6 маркийн гар утасны үнэлгээ 2020 оны 07 сарын 09-ний байдлаар 343.200 төгрөг /гурван зуун дөчин гурван мянга хоёр зуу/ төгрөг болж байна...” гэх шинжээчийн дүгнэлт  /хх 14-16 хуудас/

Мобиком компанийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 18/2355 дугаартай “860026041318118, 860026041328125 IMEI кодтой утсанд ашиглаж байгаа ....... дугаартай эзэмшигчийн мэдээллийг хүргүүлэв” гэх албан тоот/ хх 6 хуудас/

          Шүүгдэгч Н.А-ийн яллагдагчаар өгсөн: "... 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хорооллоос хотын төв чиглэлийн нийтийн тээврийн автобусанд сууж байтал тухайн автобус 2-25 дугаар байрны баруун талын буудал дээр зогссон, тэгээд буух гэж байхдаа 2019 оны Huawei Ү6-маркийн гар утас байхаар нь аваад тухайн буудлынхаа дараагийн буудал дээр буучихсан. Тэгээд түүнээс хойш тэр олж авсан гар утсанд өөрийнхөө мобикомын ....... болон ...... гэсэн 2 дугаарыг хийгээд 2020 оны 05 дугаар сарын эхэн хүртэл ашиглаж байсан. Анх гар утсыг олж авахад гар утас асаалттай цэнэгтэй байхаар нь би шууд гар утсыг унтраагаад өөрийнхөө симийг хийж ашигласан...” гэх мэдүүлэг /хх 26-27 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 31хуудас/

-Н.А-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25, 26-27 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.А нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Г.Э-ын гээгдүүлсэн ХУАВЭЙ Вай-6 /Huawei Ү6/ загварын гар утсыг завшсаны улмаас 343.200 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан ялаас чөлөөлөх саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Г.Э-ын гээгдүүлсэн ХУАВЭЙ Вай-6 /Huawei Ү6/ загварын гар утсыг завшсаны улмаас 343.200 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөнГэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 цагийн үед автобусанд сууж яваад 2.23-р байрны буудал дээр буугаад өөрийн гар утсаа хартал байхгүй байсан. Тэгээд араас нь такси бариад очиход жолооч ах сая чиний өмнө нэг охин буугаад явсан гэсэн. Тэгээд цагдаад хандсан. Би алдсан гар утсаа 2019 оны 06 дугаар зарын 11-ний өдөр Мобиком ХХК-аас 12 сарын хугацаатай лизингээр 559.000 төгрөгөөр авч байсан. Утас маань урд шил хүрээ нь хар өнгөтэй, арын хэсэг шаргал өнгөтэй гар утас байсан ба аваад 7сар болж байсан эвдрэл гэмтэл юу ч байгаагүй юм. Цагдаагаас намайг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дуудаад миний гар утсыг бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Миний гар утсыг Н.А гэдэг нэртэй ......... дугаартай охин ашиглаж байсан байна лээ. Гар утсаа хүлээн авахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх 09 хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ний Huawei Y6 гар утас 343.200 төгрөг гэх үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх14-16 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Прокуророос шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Хохирогч нь  миний гар утсыг бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

            Шүүгдэгч Н.А анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.