Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 0286

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Улсын яллагч Б.О

Шүүгдэгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн .. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, ......ажилтай, , урьд ял шийтгэлгүй, Н.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 07 сарын 26-ны өдөр согтуугаар хамтран амьдрагч Г.И-г үл ойлголцох байдлын улмаас маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                             

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

-Хохирогч Г.И-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...нөхөр надад хандан чи яагаад 2 ширхэг пиво аваагүй юм бэ? гээд над руу орилж хашгирч байгаад гэрээс гүйгээд гарсан. Манай нөхөр 5 минутын дараа орж ирээд хэрүүл хийгээд гэр доторх зүйлийг эвдэж, хагалж намайг хэл амаар доромжлоод нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохисон, гуя руу 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би цусаа гоожуулаад гэрээс гүйж гараад орцондоо  байж байтал хажуу айлын хүн цагдаа дуудсан байсан... урьд нь 2 удаа зодож байсан, би нэг удаа л цагдаад дуудлага өгч байсан. Гараараа нүүрэн тус газар цохиж зоддог. Б архи уучихаараа л жижиг юмнаас өө сэв хайгаад шалтгаангүй зоддог гэх мэдүүлэг /хх 9 хуудас/

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 07 сарын 29-ний өдрийн 563 дугаартай: 1.Г.И-н биед хамрын таславчийн мурийлт, хамрын ясны цууралт, баруун шанаа, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн нүдний урд булан, амны баруун хэсэг, дээд уруул, баруун завжны дотор салстад цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт үүсчээ.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.

3. Уг гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 16-17 хуудас/

Шүүгдэгч  Н.Б-н яллагдагчаар мэдүүлсэн “... чи яагаад намайг замд бие засуулаагүй юм бэ? гэж хэлээд би эхнэр рүүгээ уурлахад эхнэр маань миний урдаас үг сөрөөд чамайг ална гээд хутга бариад дайраад байхаар нь би хутгыг нь булааж аваад уурандаа нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиод хамраас нь цус гарахаар нь айсандаа гэрээс гараад зугтаачихсан... өмнө нь бас над руу хутга барьж дайрах үед 1 цохиж байсан...”гэх мэдүүлэг/хх 25-26 хуудас/

            -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,/хх-ийн 3-7/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 28 хуудас/

-Н.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24, 25-26 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 07 сарын 26-ны өдөр согтуугаар хамтран амьдрагч Г.И-ийг үл ойлголцох байдлын улмаас маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 07 сарын 26-ны өдөр согтуугаар хамтран амьдрагч Г.И-ийг үл ойлголцох байдлын улмаас маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.И-ийн “Манай нөхөр 5 минутын дараа орж ирээд хэрүүл хийгээд гэр доторх зүйлийг эвдэж, хагалж намайг хэл амаар доромжлоод нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохисон, гуя руу 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би цусаа гоожуулаад гэрээс гүйж гараад орцондоо  байж байтал хажуу айлын хүн цагдаа дуудсан байсан... урьд нь 2 удаа зодож байсан, би нэг удаа л цагдаад дуудлага өгч байсан. Гараараа нүүрэн тус газар цохиж зоддог. Б архи уучихаараа л жижиг юмнаас өө сэв хайгаад шалтгаангүй зоддог” гэх мэдүүлэг /хх 9 хуудас/, хохирогчийн биед хамрын таславчийн мурийлт, хамрын ясны цууралт, баруун шанаа, баруун нүдний зовхи, хамрын нуруу, зүүн нүдний урд булан, амны баруун хэсэг, дээд уруул, баруун завжны дотор салстад цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон 563 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Прокуророос шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Хохирогч Г.И нь  шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.  

            Шүүгдэгч Н.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, хохирогч гомдолгүй гэж байгаа зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.