Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 123

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын /РД: 2556375, УБД: 9016001017/ нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 155 дугаар 27 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Бодь овогт Энхтунгалагийн Анхбаяр /РД: ЧЖ 82042471/

Зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1.020.603 төгрөгийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагч Э.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Капитал банк нь иргэн Э.Анхбаяртай 2014 оны 11 сарын 24-ний өдрийн ЗГ-899 тоот лизингийн зээлийн гэрээ байгуулан 1.380.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 2.4 хувь , жилийн 28.8 хувийн хүүтэйгээр олгосон. Тус зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож линзингийн зээлээр худалдан авсан Самсунг S5 гар утсыг барьцаалсан. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 648.091 төгрөг төлсөн. 2017 оны 01 сарын 19-ны өдрөөр зэлийн үлдэгдэл 7.31.909 төгрөг, зээлийн хүү 259.828 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.866 төгрөг нийт 1.020.603 төгрөгийг хариуцагаас гаргуулж өгнө үү гэв.                       

Хариуцагч Э.Анхбаяр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг төлөх хугацааг тодорхой хэлж чадахгүй байгаа боловч нэхэмжилсэн 1.020.603 төгрөгийг төлнө гэв.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Отгонцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа. Хариуцагч Э.Анхбаярын тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.     

ҮНДЭСЛЭХ нь:

Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Э.Анхбаярт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1.020.603 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Анхбаяр нь 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Капитал банктай 899 тоот линзингийн зээлийн гэрээ байгуулан 1.380.000 төгрөгийн зээлийг жилийн 28.80 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан байх ба зохигч нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгууллагдсан байх тул нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр хариуцагч Э.Анхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 1.020.603 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариуцагчийн тайлбарыг  зөвшөөрснөө шүүх хуралдаан дээр гаргасан нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Анхбаярт холбогдох 1.020.603 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.045 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Анхбаяраас 29.045 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарт олгосугай.

3. Хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА