Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 597

 

 

 

 

      

 

 

 

  2020         09            21                                    2020/ШЦТ/597

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Оюунжаргал, шүүгдэгч С.А-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч З овогт С-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010014260298 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргжилтэй, “Сэрүүн сервис” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт Прагон хотхоны 10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, З овогт С-гийн А- /РД: ХЙ72020308/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 0,29 хувийн согтолттой үедээ 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Кувейт ам руу явах замд А.Мөнхбаярын эзэмшлийн Тоёота Рав-4 маркийн 84-41 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгсэлийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Уламбаяр жолоочтой Тоёота Камри маркийн 91-90 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч 44 настай Э.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч С.А-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тохирсон ялыг оногдуулж өгнө үү...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Э.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 18 цаг нөхөр Даваабаяр, хүүхдийн хамт Кувейтын амнаас Улаанбаатар хот руу явж байгаад ...замаараа сүү авахаар зогсоод сүүгээ савалж өгөхийг хүлээгээд машиндаа сууж байхад араас нэг машин нилээн хүчтэй мөргөсөн. ...Тэгээд бид буугаад уулзах гэхэд уурлаж загнаж байгаад машиндаа суугаад яваад өгсөн. ...Тухайн үед манай машиныг зогсож байхад нөгөө машины араас ирж мөргөсөн...” /хх-ийн 48-50, 91-92/ гэсэн,

 

Иргэний хариуцагч А.Мөнхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ээж С.А-д машин барих зөвшөөрөл өгсөн. Тухайн машин “Монголиа Инвестмент Систем” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг...” /хх-ийн 52-53/ гэсэн,

 

Гэрч Д.Уламбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 27-ны орой Кувейтын амнаас буцах замдаа сүү авахаар түр зогсолт хийсэн. Тэгээд би машинаа байрлуулж тавьсан газар нь огцом жалгатай байсан тул аль болох хөвөө хэсэг рүү нилээн шахаж тавьсан. ...Тэгээд эхнэр замын айл руу очиж сүүгээ авчихаад буцаж ирээд машиндаа суусан. Ингээд машинаа асаагаад хөдлөх гэж байхад араас саарал өнгийн Тоёота Рав-4 машин ирж хүчтэй мөргөсөн. Тэгэхээр нь машинаас буугаад очиход араас мөргөсөн машины жолооч эмэгтэй хүн машинаасаа бууж ирээд бид нарыг хэл амаар доромжлоод эргээд машиндаа суугаад яваад өгсөн. ...Машин зогсож байх үед осол болсон. ...Тухайн үед би замын хөвөө хэсэг рүү нилээн шахаж зогссон ба аваараа асаасан байсан. ...Миний жолооны үнэмлэхний хугацаа дууссан байсан тул төрсөн дүү Д.Даваабаярын жолооны үнэмлэхээр хэлээд байсан...” /хх-ийн 60/ гэсэн,

 

Гэрч Д.Даваабаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны хавар төрсөн ах Д.Уламбаярт жолооны үнэмлэхээ үлдээсэн...” /хх-ийн 63/ гэсэн,

 

Гэрч Ц.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейтын ам явах замд ослын дуудлага хүлээн авч 21 цаг 25 минутын орчим ослын газарт Тоёота Камри маркийн 91-90 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зүүнээсээ баруун чиглэлтэй, хөвөө болон замын зорчих хэсэг дамнасан байдалтай зогсож байсан. Энэ машинд ослын улмаас хойд буфер нь дотогшоо чихэгдсэн, багаж нь хонхойсон эвдрэл тус тус учирсан. Хэргийн газраас Тоёота Рав-4 маркийн 84-41 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэргийн газрыг орхиж явсан байсан. Тэгэхээр нь би ослын газарт үзлэг, хэмжилтийг хийж бэхжүүлэн авч, дуусаад хэргийн газрыг орхиж явсан машиныг олж тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагааг хийж, ...Тоёота Рав-4 маркийн 84-41 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох С.А-г драйгер багажаар үлээлгэж шалгахад 0,29 хувьтай байсан...” /хх-ийн 64/ гэсэн,

 

Шүүгдэгч С.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ...Тоёота Рав-4 маркийн 84-41 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ...Тоорил хан амралтын газарт очсон. Тэгээд арван жилийн ангийн хүүхдүүдтэйгээ юм ярьж суунгаа вино уучихаад хоол унд идсэн. Тэгээд байж байтал ангийнхан архи, тамхи дуусчихсан, дэлгүүр орох хэрэгтэй байна гэх үед нь би машинаа жолоодон Баярсайхан, Тунгалаг, Батмөнх нарын хамтаар дэлгүүр орох зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг Кувейтын амын замд зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийг нэгдүгээр эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед бороо нилээн ширүүн орж байсан, энэ үеэр машины шил арчигч ажлуулаад явж байсан. Тэгтэл урд улаан гэрэл ассан байдалтай байсан. ...Урд улаан гэрэл ассан байдалтай байхаар нь тухайн машиныг явж байна гэж ойлгосон боловч ойртоод ирэхэд тухайн машин зорчих хэсгээс гараагүй уг эгнээд зогсож байсан. Ингээд л би тухайн машины араас очиж мөргөчихсөн юм. Тэгээд бид нар машинаас бууж очоод уулзахад хэл амаа ололцохгүй болохоор нь бид нар буцаж машиндаа суугаад явсан...” /хх-ийн 56, 86-88/ гэсэн мэдүүлгүүд,

- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Зүүнморин зам Кувейтын ам явах асфальтан замд гарсан зам тээврийн осол болсон газарт очиход уг замын хувьд асфальтан тэгш шулуун үзэгдэх орчин чөлөөтэй сөрөг хөдөлгөөнтэй хоёр эгнээ зам байлаа. ...Осол болсон газарт Т.Камри маркийн 91-90 УБЕ улсын дугаартай автомашин баруун зүгт харсан зогсож байв...” /хх-ийн 4/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №950 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.А-ын биед тархи доргилт, зүүн шаант, тахилзуур ясны дээд булуу, зүүн дунд чөмөгний доод булууны цууралт, ясны хэмийн няцрал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үений дотор мениск, урд чагтан холбоосын сэмэрсэн урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс байдлаас хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна...” /хх-ийн 34-38/ гэсэн дүгнэлт,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6/,

- Бичиг баримт түр хураан авах тухай тогтоол /хх-ийн 11-12/,

- Эрх бүхийн албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-19/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 94-95/,

- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 118/,

- Шүүгдэгч С.А-гийн хувийн байдалтай холбоотой гэрч  А.Даваажаргал, А.Мөнхбаяр нарын мэдүүлэг /хх-ийн 102-107/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 117/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 66/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 68/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа буюу 0,29 хувийн согтолттой үедээ 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Кувейтын ам руу явах замд А.Мөнхбаярын эзэмшлийн Тоёота Рав-4 маркийн 84-41 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгсэлийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Уламбаяр жолоочтой Тоёота Камри маркийн 91-90 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч 44 настай Э.А-ын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шаант, тахилзуур ясны дээд булуу, зүүн дунд чөмөгний доод булууны цууралт, ясны хэмийн няцрал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үений дотор мениск, урд чагтан холбоосын сэмэрсэн урагдал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

Дээрх гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.А-ын “...2020 оны 6 дугаар сарын 27-ны орой 18 цагийн үед нөхөр Даваабаяр, хүүхдийн хамт Кувейтын амнаас Улаанбаатар хот руу явж байгаад ...замаараа сүү авахаар айлын гадаа зогсоод сүүгээ савалж өгөхийг хүлээгээд машиндаа сууж байхад араас нэг машин ирээд нилээн хүчтэй мөргөсөн. ...Тэгээд бид буугаад жолоочтой нь уулзах гэхэд жолооч нь уурлаж загнаж байгаад машиндаа суугаад яваад өгсөн. ...Тухайн үед манай машиныг зогсож байхад нөгөө машин араас ирж мөргөсөн...” /хх-ийн 48-50, 91-92/ гэсэн, гэрч Д.Уламбаярын “...2020 оны 6 дугаар сарын 27-ны орой Кувейтын амнаас буцах замдаа сүү авахаар түр зогсолт хийсэн. Тэгээд би машинаа байрлуулж тавьсан газар нь огцом жалгатай байсан тул аль болох хөвөө хэсэг рүү нилээн шахаж тавьсан. ...Тэгээд эхнэр замын айл руу очиж сүүгээ авчихаад буцаж ирээд машиндаа суусан. Ингээд машинаа асаагаад хөдлөх гэж байхад араас саарал өнгийн Тоёота Рав-4 машин хүчтэй ирж мөргөсөн. Тэгэхээр нь машинаас буугаад очиход араас мөргөсөн машины жолооч эмэгтэй машинаасаа бууж  ирээд бид нарыг хэл амаар доромжлоод эргээд машиндаа суугаад яваад өгсөн. ...Машин зогсож байх үед осол болсон. ...Тухайн үед би замын хөвөө хэсэг рүү нилээн шахаж зогсоод аваараа асаасан байсан...” /хх-ийн 60/ гэсэн, гэрч Ц.Эрдэнэбатын “...2020 оны 6 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кувейтын ам явах замд ослын дуудлага хүлээн авч 21 цаг 25 минут орчим ослын газарт Тоёота Камри маркийн 91-90 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зүүнээсээ баруун чиглэлтэй, хөвөө болон замын зорчих хэсэг дамнасан байдалтай зогсож байсан. Энэ машинд ослын улмаас хойд буфер  нь дотогшоо чихэгдсэн, багаж нь хонхойсон эвдрэл тус тус учирсан. Хэргийн газраас Тоёота Рав-4 маркийн 84-41 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хэргийн газрыг орхиж явсан байсан. Тэгэхээр нь би ослын газарт үзлэг, хэмжилтийг хийж бэхжүүлэн авч, дуусаад хэргийн газрыг орхиж явсан машиныг олж тогтоохоор эрэн сурвалжлах ажиллагааг хийсэн, ...Тоёота Рав-4 маркийн 84-41 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох С.А-г драйгер багажаар үлээлгэж шалгахад 0,29 хувьтай байсан...” /хх-ийн 64/ гэсэн, шүүгдэгч С.А-гийн “...2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ...Тоёота Рав-4 маркийн 84-41 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ...Баярсайхан, Тунгалаг, Батмөнх нарын хамтаар дэлгүүр орох зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг Кувейтын амын замд зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийг нэгдүгээр эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед бороо нилээн ширүүн орж байсан, энэ үеэр машины шил арчигчаа ажлуулаад явж байсан. ...Урд улаан гэрэл ассан байдалтай байхаар нь тухайн машиныг явж байна гэж ойлгосон боловч ойртоод ирэхэд тухайн машин зорчих хэсгээс гараагүй уг эгнээнд зогсож байсан. Ингээд л би тухайн машины араас очоод мөргөсөн. Тэгээд бид нар машинаас бууж очоод уулзахад хэл амаа ололцохгүй болохоор нь бид нар буцаж машиндаа суугаад явсан...” /хх-ийн 56, 86-88/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны №950 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.А-ын биед тархи доргилт, зүүн шаант, тахилзуур ясны дээд булуу, зүүн дунд чөмөгний доод булууны цууралт, ясны хэмийн няцрал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үений дотор мениск, урд чагтан холбоосын сэмэрсэн урагдал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 34-38/ гэсэн дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6/ эрх бүхийн албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-19/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.А-ын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн шаант, тахилзуур ясны дээд булуу, зүүн дунд чөмөгний доод булууны цууралт, ясны хэмийн няцрал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний үений дотор мениск, урд чагтан холбоосын сэмэрсэн урагдал гэмтэл  бүхий хүндэвтэр хохирол учирсан, эд хөрөнгөд 545,000 төгрөгийн хохирол учирсан хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,118,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан, хохирогч Э.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 118/  байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч С.А- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч С.А-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу согтуурсан үедээ үйлдсэн, жолооч хэргийн газрыг зориуд зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад эдлүүлэхээр тогтов. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн нэг жил нэг сарын хугацаанд шүүгдэгч С.А-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн нэг жил нэг сарын хугацаанд шүүгдэгч С.А-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.А- тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах ялыг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

 

Эрүүгийн 2010014260298 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.А- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт С-гийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С-гийн А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С-гийн А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тэнссэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсныг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн нэг жил нэг сарын хугацаанд шүүгдэгч С.А-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.А- нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч С.А-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн 2010014260298 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.А- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР