| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0716/Э |
| Дугаар | 802 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 802
2020 09 04 2020/ШЦТ/802
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч Б.Баярхүү,
шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Амбагай овогт Ч.Бт холбогдох эрүүгийн 2002002550199 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 2 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 4 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 150 тоот хаягт түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Амбагай овогт Ч.Б /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхон, 118 дугаар байрны В2 давхарт байрлах хогийн цэгээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухаи конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, мөн цайвар ногоон өнгийн тагтай, дугуй хэлбэртэй, хуванцар савтай бор шаргал өнгийн “тос” мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” байрны 2 дугаар давхарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цайвар ногоон өнгийн тагтай дугуй хэлбэртэй, хуванцар савтай бор шаргал өнгийн “тос” мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдож, хоорондоо наалдсан Жи мобайл Скайтел гэсэн бичиглэлтэй 2 ширхэг карт, харласан мөнгөлөг цаас, хуйлсан АЗ 9678807 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Мөн өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 давхрын 205 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай саарал өнгийн гялгар уутанд хийсэн, уутны хамт 101.9 грамм жинтэй, мөн цагаан өнгийн даавуун уутанд хийсэн, уутны хамт 98.1 грамм жинтэй, нийт 200 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хуйлсан цаас зэргийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Эмчийн бичгээр уг мансууруулах ургамлын орцтой тосыг авч түрхэж хэрэглэж байсан. Мансуурах зорилгоор хэрэглэж байгаагүй. Энэ ургамлыг хэрэглэх үед ийм их аюултай, хориотой гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-35-36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн №2567 тоот актын “…Шинжилгээнд ирүүлсэн обьектууд нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан цайвар ногоон өнгийн тагтай, дугуй хэлбэртэй хуванцар савтай, бор шаргал өнгийн “тос” мэт зүйл, N92 гэж дугаарласан гялгар ууттай бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдож, хоорондоо наалдсан Жи мобайл Скайтел гэсэн бичиглэлтэй карт 2 ширхэг, №3 гэж дугаарлагдсан гялгар ууттай харласан мөнгөлөг цаас, №4 гэж дугаарласан гялгар ууттай хуйлсан AJ 9678807 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, №5 гэж дугаарласан саарал өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан гялгар ууттай хуйлсан цаас тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна Шинжилгээнд ирүүлсэн “Ч.Б ЦБ80021575 20.4.29” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн…” гэсэн дүгнэлт /хх-20-27/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт: “…Ч.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. ...Одоо Ч.Б нь сэтгэцийн эмгэгүй байна. ...Ч.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Ч.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...Ч.Бт мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна…” гэсэн дүгнэлт /хх-29-30/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10, 12, 23-27/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/, Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 14/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 15/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 52-61/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 70/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхон, 118 дугаар байрны В2 давхарт байрлах хогийн цэгээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухаи конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, мөн цайвар ногоон өнгийн тагтай, дугуй хэлбэртэй, хуванцар савтай бор шаргал өнгийн “тос” мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” байрны 2 дугаар давхарт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цайвар ногоон өнгийн тагтай дугуй хэлбэртэй, хуванцар савтай бор шаргал өнгийн “тос” мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдож, хоорондоо наалдсан Жи мобайл Скайтел гэсэн бичиглэлтэй 2 ширхэг карт, харласан мөнгөлөг цаас, хуйлсан АЗ 9678807 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урлан бүтээх төв”-ийн 2 давхрын 205 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай саарал өнгийн гялгар уутанд хийсэн, уутны хамт 101.9 грамм жинтэй, мөн цагаан өнгийн даавуун уутанд хийсэн, уутны хамт 98.1 грамм жинтэй, нийт 200 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хуйлсан цаас зэргийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь дээр дурьдсан шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №2567 тоот актын дүгнэлтүүд, шүүгдэгч Ч.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч Ч.Бын сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Быг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Бын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дэх хэсгүүдэд заасан хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №1 гэж дугаарласан цайвар ногоон өнгийн тагтай, дугуй хэлбэртэй хуванцар савтай, бор шаргал өнгийн “тос” мэт зүйл, №2 гэж дугаарласан гялгар ууттай бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдож, хоорондоо наалдсан Жи мобайл, Скайтел гэсэн бичиглэлтэй карт 2 ширхэг, №3 гэж дугаарлагдсан гялгар ууттай харласан мөнгөлөг цаас, №5 гэж дугаарласан саарал өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан гялгар ууттай хуйлсан цаас зэрэг эд зүйлс хураагдсан ба шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан №4 гэж дугаарласан гялгар ууттай хуйлсан АJ 9678807 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монголбанканд шилжүүлэхийг тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Амбагай овогт Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар “мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №1 гэж дугаарласан цайвар ногоон өнгийн тагтай, дугуй хэлбэртэй хуванцар савтай, бор шаргал өнгийн “тос” мэт зүйл, №2 гэж дугаарласан гялгар ууттай бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдож, хоорондоо наалдсан Жи мобайл, Скайтел гэсэн бичиглэлтэй карт 2 ширхэг, №3 гэж дугаарлагдсан гялгар ууттай харласан мөнгөлөг цаас, №5 гэж дугаарласан саарал өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан гялгар ууттай хуйлсан цаас зэрэг эд зүйлс хураагдсан ба шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан №4 гэж дугаарласан гялгар ууттай хуйлсан АJ 9678807 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу Монголбанканд шилжүүлж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.
5.Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР