Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 790

 

 

 

 

 

 

 

     2020          09          02                                        2020/ШЦТ/790

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

          улсын яллагч С.Болорзул,

          хохирогч Д.Номиндарь,

          шүүгдэгч Р.У, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Р.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009016190946 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгэм судлаач мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 66 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Р.У /регистрийн дугаар УК /,

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

          Яллагдагч Р.У нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Майнд карваш” нэртэй авто угаалгын газарт хохирогч Д.Номиндарийг өөрийн нөхөр болох Ц.Анандын машиныг унаж явж байгааг хараад хардаж, машины түлхүүр өг хэмээн хэлж хэрүүл маргаан үүсгэн улмаар үсдэх, толгойг нь хана мөргүүлэх, хэвлий рүү өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.У шүүхийн хэлэлцүүлэгт “…2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бага хүүгээ эмнэлэгт үзүүлээд явж байтал манай нөхрийн машиныг үл таних эмэгтэй унаад угаалгын газар руу орж байсан. Тэгээд араас нь ороод энэ машиныг хэн унаж яваа юм гэж асуутал хүлээлгийн өрөөнд энэ эмэгтэй 3 залуутай хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд Номиндарийг “ямар учиртай хүн бэ машины түлхүүр өг” гэтэл “чадахгүй эзэнд нь өгнө” гэж хэлсэн. Тэгээд босоод миний хажуугаар гараад зугтаах гэж байсан. Тэгэхээр нь би алгадсан. Тэгээд харилцан зодолсон. Би цагдаа дуудсан боловч цагдаа ирэхээс өмнө машиныг маань унаад зугтаасан. Би шүүх эмнэлгээр яваагүй. Цагдаа дээр ч очоогүй. Гэм буруу дээрээ маргахгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Carwash” авто угаалгын хүлээлгэнд ороод -20 УБМ машиныг хэн барьж яваа юм бэ гээд асуусан чинь тэр эмэгтэй дуугарахагүй байсан. тэгэхээр нь би -20 УБМ улсын дугаартай Кроун маркийн автомашины түлхүүрийг авъя гэсэн чинь эзэнд нь өгнө гэсэн. тэгсэн намайг Номиндарь мөрлөөд хаалганд ойртоод гарах гээд байсан. Тэгсэн чинь миний гар утас унаж хагарсан. Тэгээд би Номиндарийн зүүн хацарт нэг удаа алдгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

 

Хохирогч Д.Номиндарь шүүхийн хэлэлцүүлэгт “…2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр манай аав машиных нь дугаар нь гардаггүй болохоор миний машиныг унаад явсан. Тэгэхээр нь Анандаас машинаа өгөөч гээд гуйсан. Анандын машиныг нь унаж явчихаад угаалгаад өгье гэж бодоод машин угаалгын газар орсон. Машиныг нь угаалгаад байж байтал 30-аад минутын дараа шүүгдэгч орж ирээд намайг 2000 оны янхан минь гээд янз бүрээр хэлсэн. Надаас машиныхаа түлхүүрийг авах гэхээр нь эзэнд нь өгнө гэж хэлчихээд гарах гэтэл миний нүүр лүү алгадаад хана руу толгойг савсан. Тэгээд зугтаагаад гараад явсан. Одоо томографийн зураг авхуулсан 145.000 төгрөгийг нэхэмжилж байна...”гэв.

 мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр би Анандын 20 улсын дугаартай кроун машиныг гуйж авч хэрэглэж байгаад угааж өгье гэж бодоод Энхтайваний гүүрний зүүн доод хэсэгт байдаг Майнд Карваш нэтэй авто угаалгын газарт машиныг угаалгаад 17:00 цагийн үед угаалгын газрын хүлээлгийн өрөөнд нь сууж байтал гаднаас миний зүс таних У нэртэй эмэгтэй орж ирээд 0520 машиныг хэн унаж явж байгаа юм бэ? миний машинь түлхүүрийг өг гэж хэлсэн. Би Уд хандаж би машины эзэнд нь түлхүүрийг нь өгнө гэж хэлсэн чинь У “чи манай нөхрийн машиныг унаж явдаг хэн бэ? 2000 оны Номиндариа” гэж хэлээд баахан хашчихаж намайг элдэв бусын үгээр доромжилсон. Би Уд хандаж “би чамтай ярихгүй” гэж хэлэхэд гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж байгаад болиод миний өөдөөс харж байгаад миний нүүрний зүүн тал руу гараараа алгадаж миний нүдний шилийг газарт унгааж хагалсан. Дараа нь У миний үснээс зулгааж угаалгын газрын үүд хэсэг рүү намайг чирч байгаад миний хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд, миний толгойг хананд мөргүүлсэн. Тэр үед авто угаалгын газарт ажилладаг залуу болон гаднаас орж ирсэн хоёр залуу нийлж байгаад Уыг надаас салгасан.Намайг дахин толгойны томографийн шинжилгээ хийлгэ гэсэн. би өмнөх эмчилгээний зардал 145.000 төгрөг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч Ц.Анандын “…би 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн 05-20 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээ найз Номиндарьд түр хэрэглүүлэхээр өгсөн юм. Гэтэл тэр өдөр Номиндарь миний машиныг угаалгаж яваад Утай таарч хэрүүл маргаан болсон байсан. би тэр хэрүүл маргааныг тэр даруйд нь мэдсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

 

Гэрч Б.Анандын “…Тэгээд тэр эмэгтэй Номиндарь хоёрын хооронд хэрүүл үүссэн.Тэгээд хэсэг маргалдсаны дараа тэр үл таних эмэгтэй Номиндарийг үсэдсэн би яг хэн хэнийх нь бтенийнх нь аль хэсэгт яаж цохисоныг мэдэхгүй байна. Би дундуур нь ороод салгах гэж оролдож байхад гаднаас манай 2 ажилтан орж ирээд хамт салцгаасан.Номиндарь болон тэр эмэгтэй хоёрын үс нь сэгсийсэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

 

Гэрч Б.Баясгалангийн “…Тэгээд тэр эмэгтэй Номиндарь 2-ын хооронд хэрүүл үүссэн. Тэгэхээр нь би гараад явсан. Номиндарь болон тэр эмэгтэй хоёрын үс сэгсийсэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №6391 тоот актын “…О.Номиндарийн биед тархи доргилт, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...Тухайн үед үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх-12-13/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-52-53/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Р.У нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Майнд карваш нэртэй авто угаалгын газарт хохирогч Д.Номиндарийг өөрийн нөхөр болох Ц.Анандын машиныг унаж явж байгааг хараад хардаж, машины түлхүүр өг хэмээн хэлж хэрүүл маргаан үүсгэн улмаар үсдэх, толгойг нь хана мөргүүлэх, хэвлий рүү өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Д.Номиндарь, гэрч Ц.Ананд, Б.Ананд, Б.Баясгалан нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №6391 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Р.Уын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.Уын хохирогч Д.Номиндарийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Номиндарийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 145.000 төгрөг нэхэмжилсэн байх тул шүүгдэгчээс 145.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Р.Уын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Д.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Р.Уд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Р.У нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Р.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Уыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.У нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Р.У нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Р.Уаас 145.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Номиндарь (РД:0000)-д олгосугай.

 

6.Шүүгдэгч Р.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                З.БОЛДБААТАР